Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2022/01991

 

 

 

 

 

 

 

   2022 оны 06 сарын 20 өдөр

           Дугаар 183/ШШ2022/01991

                          Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

                                               

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: “Т ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Б-д  холбогдох,

Хариуцагч: О-д холбогдох,

 

           Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13.299.545 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б,

Хариуцагч Р.О ын өмгөөлөгч Э.Н,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ц.

            /шүүхээс хариуцагч нарт хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр тэдний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Т ” ХХК нь Б.Б , Р.О  нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13.299.545 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Б.Б , Р.О  нар “Т ” ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр БЗ-19/17 дугаар “Зээлийн гэрээ”, БЗ-19/17-01 дугаар “Барьцааны гэрээ”-г байгуулан бизнесийн зориулалтаар 13.000.000 төгрөгийг, нэг сарын 3.5 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нар дээрх гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 11 дүгээр гудамж, 643 тоот хаягт байрлах, 72 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө болон мөн хаягт байрлах 000420585 гэрчилгээний дугаартай, Г-2203010498 улсын бүртгэлийн дугаартай 382 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газрыг тус тус барьцаалсан. Зээлдэгч нь уг гэрээ хийгдсэнээс хойших хугацаанд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бөгөөд зээлдүүлэгчээс гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан ч төлбөрөө төлөхгүй байсаар зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон. Иймд үндсэн зээлийн төлбөр 11.253.223 төгрөг, зээлийн хүү 2.046.322 төгрөг, нийт 13.299.545 төгрөгийг хариуцагч Б.Б , Р.О  нараас гаргуулж өгнө үү. Мөн барьцааны гэрээний зүйл болох Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 11 дүгээр гудамж, 643 тоот хаягт байрлах, 72 м.кв талбайтай сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлалтай улсын бүртгэлийн Г-2203010498 дугаартай 382 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Р.О ын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээ байгуулж, 13.000.000 төгрөгийн зээл авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар харагдаж байна. Харин тооцооллын хувьд эргэлзээтэй байна. Учир нь хариуцагч нар шүүх хуралдаанд оролцоогүй тул хэдэн төгрөг төлсөн, хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй болох нь мэдэгдэхгүй байна гэв.

           

3. Нэхэмжлэгчээс Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн БЗ-19/17 дугаар “Зээлийн гэрээ”, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн БЗ-19/17-01 дүгээр “Барьцааны гэрээ”, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Итгэмжлэл, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн албан бичиг гэсэн баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

           

Хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгч “Т ” ХХК-иас Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, Харилцагчийн хүү тооцооллын хүснэгт гэсэн баримтыг шүүх бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Т ” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13.299.545 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б.Б , Р.О  нар “Т ” ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр БЗ-19/17 дугаар “Зээлийн гэрээ”, БЗ-19/17-01 дугаар “Барьцааны гэрээ”-г байгуулж, 13.000.000 төгрөгийг нэг сарын 3.5 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нар дээрх гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 11 дүгээр гудамж, 643 тоот хаягт байрлах, 72 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө болон мөн хаягт байрлах 000420585 гэрчилгээний дугаартай, Г-2203010498 улсын бүртгэлийн дугаартай 382 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газрыг тус тус барьцаалсан. Зээлдэгч нь уг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бөгөөд зээлдүүлэгчээс гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан ч төлбөрөө төлөхгүй байсаар зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон. Иймд үндсэн зээлийн төлбөр 11.253.223 төгрөг, зээлийн хүү 2.046.322 төгрөг, нийт 13.299.545 төгрөгийг хариуцагч Б.Б , Р.О  нараас гаргуулж өгнө үү. Мөн барьцааны гэрээний зүйл болох Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 11 дүгээр гудамж, 643 тоот хаягт байрлах, 72 м.кв талбайтай сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлалтай улсын бүртгэлийн Г-2203010498 дугаартай 382 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Р.О ын өмгөөлөгч шүүх хуралдаанд “...зээлийн гэрээ байгуулж, 13.000.000 төгрөгийн зээл авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар харагдаж байна. Харин тооцооллын хувьд эргэлзээтэй байна. Учир нь хариуцагч нар шүүх хуралдаанд оролцоогүй тул хэдэн төгрөг төлсөн, хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй болох нь мэдэгдэхгүй байна” гэсэн тайлбар гаргасан.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн БЗ-19/17 дугаар “Зээлийн гэрээ”, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн БЗ-19/17-01 дүгээр “Барьцааны гэрээ”, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Итгэмжлэл, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн албан бичиг, Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, Харилцагчийн хүү тооцооллын хүснэгт гэсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

“Т ” ХХК болон Б.Б , Р.О  нарын хооронд байгуулагдсан 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн БЗ-19/17 дугаар “Зээлийн гэрээ”-ээр зээлдүүлэгч “Т ” ХХК нь 13.000.000 төгрөгийг нэг сарын 3.5 хувийн хүүтэй, 18 сарын хугацаагаар зээлдэгч Б.Б , Р.О  нарт зээлдүүлэхээр тохиролцжээ.

 

Уг гэрээний дагуу зээлдүүлэгч “Т ” ХХК нь 13.000.000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зээлдэгч Б.Б , Р.О  нарт шилжүүлсэн, харин зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, үндсэн зээлийн үлдэгдэл 11.253.223 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацааны зээлийн хүүд 2.046.322 төгрөг, нийт 13.299.545 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогджээ.

 

5. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар хариуцагч Б.Б , Р.О  нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэл 11.253.223 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацааны зээлийн хүүд 2.046.322 төгрөг, нийт 13.299.545 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

6. “Т ” ХХК, Р.О  нарын хооронд байгуулагдсан 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн БЗ-19/17-01 дугээр “Барьцааны гэрээ”-ээр барьцаалуулагч Р.О  нь өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, Рашаан 11 дүгээр гудамж, 643 тоот хаягт байршилтай, 72 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон мөн хаягт байршилтай, 18643315140175 нэгж талбарын дугаартай, 382 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газрыг барьцаалагч “Транст финанс ББСБ” ХХК-д барьцаалсан байх тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Б.Б , Р.О  нар зээлийн гэрээний дагуу төлбөр зохих үүргийг гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд уг барьцааны зүйлийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, олсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй болно.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Т ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн 294.640 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Б , Р.О  нараас улсын тэмдэгтийн хураамжид 294.640 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т заасныг баримтлан хариуцагч Б.Б , Р.О  нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13.299.545 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т ” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Б , Р.О  нар үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйл болох Р.О ын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, Рашаан 11 дүгээр гудамж, 643 тоот хаягт байршилтай, 72 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон мөн хаягт байршилтай, 18643315140175 нэгж талбарын дугаартай, 382 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газрыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, олсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Т ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн 294.640 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Б , Р.О  нараас улсын тэмдэгтийн хураамжид 294.640 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах  шатны шүүхэд  гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

        Г

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.СЭМЖИД