Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2022/01977

 

 

           

 

 

            

 

   2022 оны 06 сарын 17 өдөр

           Дугаар 183/ШШ2022/01977

                         Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Э-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: “У” төрийн байгууллагад холбогдох,

       

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.Э.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Д.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Р.

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Н.

Гэрч Л.Ц.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Ц.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Э  нь “У” төрийн байгууллагад холбогдуулан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Уйн захирлын 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Б/11 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсныг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаж байна. Би сургууль төгсөж ирээд улсад 31 дэх жилдээ, “У”-т 22 жил ажиллаж байна. Уг тушаалд Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т заасныг баримталсан нь үндэслэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 12 дугаар зүйл,  13 дугаар зүйлд заасан төрийн тусгай албан тушаалын жагсаалтад “Уйн хүнсний аюулгүй байдал, байгаль орчноос шалтгаалах өвчний оношилгоо тандалтын албаны дарга”-ын албан тушаал хамаарахгүй тул уг хуулийн заалтыг үндэслэсэн нь буруу байна. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 4.3.2-т зааснаар тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт гаргах эрх нээгдэж байгаа зохицуулалт байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-80.1.6-д ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах зохицуулалт байдаг. Гэтэл хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл тогтоогдоогүй байхад ажил олгогчоос надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй юм. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д “Ахмад настан, тэтгэвэр авагч хөдөлмөр эрхэлж болно” гэж заасан. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал... шууд, эсхүл шууд бусаар ялгаварлан гадуурхах, эрхийг нь хязгаарлах, давуу байдал олгохыг хориглоно” гэж заасан. Гэтэл ажил олгогч нь “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн л бол ажиллаж болохгүй мэтээр хандаж, хуулиар олгосон эрхийг минь зөрчиж, 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Б/11 дугаартай тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн байна. Иймд Ц.Э г Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уйн захирал миний бие 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр албан тушаалд томилогдсон. Намайг ажил авахад Ц.Э , Д.Ц гэх 2 ажилтны нэр болон тус бүрт тэтгэвэрт гарахад нь олгох нэг удаагийн тэтгэмж Уйн санхүүгийн программд суугдаж төсвийн мэдэгдлийг 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Сангийн яамны санхүүгийн программ хүлээн авч, баталгаажуулсан. 2021 оны 8 дугаар сарын 10-ний өдөр Сангийн яамны санхүүгийн программаас батлагдсан төсвийн төслийг УИХ тус тус баталсан байсан. Улмаар төсөвт 1 жилийн өмнө тэтгэмжийн мөнгө ба нэр нь суугдсан Ц.Э , Д.Ц нарт мэдэгдэх хуудсыг хөдөлмөрийн гэрээ цуцлахаас 1 сарын өмнө өгсөн. У нь “олон жилийн жишиг түүхтэй” байгууллага бөгөөд  эмэгтэй бол 55 нас, эрэгтэй бол 60 нас хүрээд тэтгэвэрт гардаг. Ц.Э  эмч нь 56 настай бөгөөд 55 нас хүрээд тэтгэвэрт гардаг жишгээс 1 жил хэтэрсэн, тэтгэвэрт гарах цаг үе нь болсон. Хөдөлмөрийн хуульд зааснаар хүнд, хортой нөхцөлд ажилладаг хүнийг цаашид ийм нөхцөлд ажиллуулаад байх нь тэдний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх учраас хөдөлмөрийн гэрээг нь сунгах боломжгүй байгааг тайлбарлан хэлсэн болно. Түүнчлэн хэрвээ эрүүл мэндэд нь ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлбэл байгууллага хүнд, хортой нөхцөлд олон жил ажиллуулсан, захиргаанаас ямар нэгэн арга хэмжээ авч өгөөгүй гэсэн үйлдэл гардаг туршлага манайд бий. Ц.Э  нь сүүлийн 3 жилийн хугацаанд байгууллагын бүтэц өөрчилсөнтэй холбоотойгоор 2 лабораторийг нэгтгэн албаны даргаар ажиллаж байхдаа ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн. Иймд 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар Ц.Э тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            3. Нэхэмжлэгчээс Уйн захирлын 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Б/11 дүгээр тушаал, 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ”, Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 227 дугаар албан бичиг, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Ц.Э гийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Мэдэгдлийн хариу, Мэргэшлийн зэргийн гэрчилгээ, фото зураг гэсэн баримтуудыг, хариуцагчаас Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/25 дугаар тушаал, Уйн Мал эмнэлгийн ерөнхий газарт хүргүүлсэн албан бичиг, Төсвийн орлого зарлагын төлөвлөгөөний товчоо, 2022 оны Төсвийн ерөнхий захирагчийн төсвийн төсөл, тэтгэвэрт гарах эмч ажиллагсдын жагсаалт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01/3522 дугаар Зөвлөмж хүргүүлэх тухай, албан бичгийн хавсралт, Ц.Э гийн ажил байдлын тодорхойлолт, 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай, Сонсох ажиллагааны мэдэгдэл, гүйцэтгэсэн ажлын тайлан, Уйн захирлын 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/19 дүгээр Нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай тушаал, Төлбөрийн хүсэлт, Хөдөлмөрийн дотоод журам, Албан тушаалын тодорхойлолт гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

            Хариуцагчийн хүсэлтээр Л.Цэрмаагаас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэлийг шүүхийн журмаар бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Э гийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Уйн захирлын 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Б/11 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсныг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаж байна. Би сургууль төгсөж ирээд улсад 31 дэх жилдээ, “У”-т 22 жил ажиллаж байна. Уг тушаалд Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т заасныг баримталсан нь үндэслэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 12 дугаар зүйл,  13 дугаар зүйлд заасан төрийн тусгай албан тушаалын жагсаалтад “Уйн хүнсний аюулгүй байдал, байгаль орчноос шалтгаалах өвчний оношилгоо тандалтын албаны дарга”-ын албан тушаал хамаарахгүй тул уг хуулийн заалтыг үндэслэсэн нь буруу байна. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 4.3.2-т зааснаар тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт гаргах эрх нээгдэж байгаа зохицуулалт байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-80.1.6-д ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах зохицуулалт байдаг. Гэтэл хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл тогтоогдоогүй байхад ажил олгогчоос надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй юм. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д “Ахмад настан, тэтгэвэр авагч хөдөлмөр эрхэлж болно” гэж заасан. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал... шууд, эсхүл шууд бусаар ялгаварлан гадуурхах, эрхийг нь хязгаарлах, давуу байдал олгохыг хориглоно” гэж заасан. Гэтэл ажил олгогч нь “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн л бол ажиллаж болохгүй мэтээр хандаж, хуулиар олгосон эрхийг минь зөрчиж, 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Б/11 дугаартай тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн байна. Иймд Ц.Э г ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Уйн захирал миний бие 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр албан тушаалд томилогдсон. Намайг ажил авахад Ц.Э , Д.Ц  гэх 2 ажилтны нэр болон тус бүрт тэтгэвэрт гарахад нь олгох нэг удаагийн тэтгэмж Уйн санхүүгийн программд суугдаж төсвийн мэдэгдлийг 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Сангийн яамны санхүүгийн программ хүлээн авч, баталгаажуулсан. 2021 оны 8 дугаар сарын 10-ний өдөр Сангийн яамны санхүүгийн программаас батлагдсан төсвийн төслийг УИХ тус тус баталсан байсан. Улмаар төсөвт 1 жилийн өмнө тэтгэмжийн мөнгө ба нэр нь суугдсан Ц.Э , Д.Ц  нарт мэдэгдэх хуудсыг хөдөлмөрийн гэрээ цуцлахаас 1 сарын өмнө өгсөн. У нь “олон жилийн жишиг түүхтэй” байгууллага бөгөөд  эмэгтэй бол 55 нас, эрэгтэй бол 60 нас хүрээд тэтгэвэрт гардаг. Ц.Э  эмч нь 56 настай бөгөөд 55 нас хүрээд тэтгэвэрт гардаг жишгээс 1 жил хэтэрсэн, тэтгэвэрт гарах цаг үе нь болсон. Хөдөлмөрийн хуульд зааснаар хүнд, хортой нөхцөлд ажилладаг хүнийг цаашид ийм нөхцөлд ажиллуулаад байх нь тэдний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх учраас хөдөлмөрийн гэрээг нь сунгах боломжгүй байгааг тайлбарлан хэлсэн болно. Түүнчлэн хэрвээ эрүүл мэндэд нь ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлбэл байгууллага хүнд, хортой нөхцөлд олон жил ажиллуулсан, захиргаанаас ямар нэгэн арга хэмжээ авч өгөөгүй гэсэн үйлдэл гардаг туршлага манайд бий. Ц.Э  нь сүүлийн 3 жилийн хугацаанд байгууллагын бүтэц өөрчилсөнтэй холбоотойгоор 2 лабораторийг нэгтгэн албаны даргаар ажиллаж байхдаа ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн. Иймд 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар Ц.Э тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Уйн захирлын 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Б/11 дүгээр тушаал, 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ”, Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 227 дугаар албан бичиг, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Ц.Э гийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Мэдэгдлийн хариу, Мэргэшлийн зэргийн гэрчилгээ, фото зураг, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/25 дугаар тушаал, Уйн Мал эмнэлгийн ерөнхий газарт хүргүүлсэн албан бичиг, Төсвийн орлого зарлагын төлөвлөгөөний товчоо, 2022 оны Төсвийн ерөнхий захирагчийн төсвийн төсөл, тэтгэвэрт гарах эмч ажиллагсдын жагсаалт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01/3522 дугаар Зөвлөмж хүргүүлэх тухай, албан бичгийн хавсралт, Ц.Э гийн ажил байдлын тодорхойлолт, 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай, Сонсох ажиллагааны мэдэгдэл, гүйцэтгэсэн ажлын тайлан, Уйн захирлын 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/19 дүгээр Нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай тушаал, Төлбөрийн хүсэлт, Хөдөлмөрийн дотоод журам, Албан тушаалын тодорхойлолт, гэрч Л.Цэрмаагийн мэдүүлэг гэсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Ажил олгогч “У” төрийн байгууллага нь ажилтан Ц.Э г “У”-ийн Хүнсний аюулгүй байдал, байгаль орчноос шалтгаалах өвчний оношилгоо, тандалтын албаны даргын ажилд томилж, талууд 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.

 

6. Уйн захирлын 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар “Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.2-т заасныг үндэслэн тус лабораторийн Хүнсний аюулгүй байдал, байгаль орчноос шалтгаалах өвчний оношилгоо, тандалтын албаны дарга, малын их эмч Ц.Э  нь хүнд, хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн тул 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэжээ.

 

            7. “У”-ийн Хүнсний аюулгүй байдал, байгаль орчноос шалтгаалах өвчний оношилгоо, тандалтын албаны дарга гэсэн албан тушаал нь Төрийн албан тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 12 дугаар зүйлийн 12.1, 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар төрийн жинхэнэ албан тушаал буюу “төрийн захиргааны албан тушаал, төрийн тусгай албан тушаал”-д хамаарахгүй байхад ажил олгогч Уйн захирал нь 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Б/11 дүгээр Ажлаас чөлөөлөх, тэтгэвэр тогтоолгох тухай тушаалд “...Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т зааснаар тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” гэсэн үндэслэлээр Ц.Э г ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

            8. Мөн уг тушаалаар “...Ц.Э  нь хүнд, хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн” гэсэн үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар ажилтан Ц.Э тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна.” гэж заасан, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.2, 4.3.3-т “даатгуулагч нь өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэж заасан болон Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 80 дугаар зүйлийн 80.1-д заасныг зөрчсөн байна.

 

            9. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Э г “У”-ийн Хүнсний аюулгүй байдал, байгаль орчноос шалтгаалах өвчний оношилгоо, тандалтын албаны даргын ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй юм.

 

            10. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг үндэслэн Ц.Э гийн нэг өдрийн дундаж цалин хөлсөнд ногдох 67.168 төгрөгийг /2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацааны/ ажлын 51 хоногоор тооцож 3.425.568 төгрөгийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч “У”-оос гаргуулан нэхэмжлэгч Ц.Э д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар Ц.Э гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч “У”-т даалгаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй болно.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Э  нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийн хувьд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “У”-оос улсын тэмдэгтийн хураамжид 69.759 төгрөг гаргуулан төрийн сангийн дансанд оруулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дүгээр зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Э г “У”-ийн Хүнсний аюулгүй байдал, байгаль орчноос шалтгаалах өвчний оношилгоо, тандалтын албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч “У”-оос ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3.425.568 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Э д олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг төлж, зохих бичилт хийхийг хариуцагч “У”-т даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Э  нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийн хувьд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “У”-оос улсын тэмдэгтийн хураамжид 69.759 төгрөг гаргуулан төрийн сангийн дансанд оруулж шийдвэрлэв.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ж.СЭМЖИД