Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 182/ШШ2022/02458

 

 

 

 

 

 

 

 

 

    2022        08        08                                                 182/ШШ2022/02458

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,,,-т холбогдох

 

“10,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Насанбуян,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Ганбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогзолмаа нар оролцов.  

                                                                                                       

                                                ТОДОРХОЙЛОХ нь :

 

1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие нь *******т байрлах Хангай захад мод, модон бүтээгдэхүүн худалдан борлуулах ажил эрхэлдэг бөгөөд нь зээлээр болон тухайн үедээ тооцоо нийлэн худалдан авдаг байсан. 2020 оны 03 сарын 20-ны өдөр 3300 000 төгрөг, 2020 оны 05 сарын 03-ны өдөр 2 476 000 төгрөг, 2020 оны 05 сарын 18-ны өдөр 4 844 000 төгрөг, 2020 оны 05 сарын 30-ны өдөр 5 533 000 төгрөг, 2020 оны 06 сарын 07-ны өдөр 3000 000 төгрөг, 2020 оны 06 сарын 20-ны өдөр 3 654 000 төгрөг, 2020 оны 06 сарын 21-ний өдөр 3300 000 төгрөгний нийт 26107 000 төгрөгийн үнэ бүхий бараа материал худалдаж авсан.

Эдгээр бараа материалын үнийг худалдаж авах үедээ болон дараа төлсөөр нийт 16 107 000 төгрөгийг төлсөн байна. ын бараа материал авсан 2020 оны 03 сарын 20-ны өдрөөс өмнө шилжүүлсэн төлбөрүүд  нь түүний урд зээлийн үлдэгдэл гэж үзэж байна. Мөн бэлнээр өгсөн гэх төлбөрийг хүлээн авсан баримтгүй тул зөвшөөрөхгүй.  10 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь талуудын хооронд харилцаж байсан утасны мессэж болон мессэнжер хаягаар хариу бичсэн байдлаар нотлогдож байгаа юм.  Иймд 26 107 000 төгрөгийн бараа материалын төлбөрөөс 16 107 000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 10 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

 2. Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

   мод, палк зээлээр худалдан авч төлбөрийг төлсөөр ирсэн. 2020 оны 03 сарын 20-ны өдрөөс 2020 оны 06 сарын 21 хүртэл 26 107 000 төгрөгийн материал хүлээн авсан. Энэ төлбөрийг өөрийн Хаан банкны данснаас Хаан банкны данс руу 2020 оны 03 сарын 15-наас 2020 оны 06 сарын 13 хүртэл 12 698 500 төгрөгийг, Хас банкны данснаас Хаан банкны данс руу 2020 оны 05 сарын 17-наас 2020 оны 06 сарын 20 хүртэл 11 470 000 төгрөг, Худалдаа хөгжлийн банкнаас 50 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Мөн сар өдрийг сайн санахгүй байгаа боловч Хангай зах дээр бэлнээр 1988 500 төгрөгийг өгсөн байдаг. Энэ шилжүүлсэн бэлнээр өгсөн мөнгөн дүн нь 26 107 000 төгрөг болж байгаа юм. үндэслэлгүйгээр 10 сая төгрөг нэхэмжилж байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

3.Нэхэмжлэгчээс гаргасан нотлох баримт:Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2020.03.20-ны өдрийн зарлагын баримт, 2020.05.03-ны өдрийн орлогын баримт, 2020.05.18-ны өдрийн зарлагын баримт, 2020.05.30-ны өдрийн зарлагын баримт, 2020.06.07-ны өдрийн зарлагын баримт, 2020.06.20-ны өдрийн зарлагын баримт, 2020.06.21-ны өдрийн зарлагын баримт, итгэмжлэл, Хаан банк ХХК-ийн 5064736029 тоот дансны хуулга,  Хас банк ХХК-ийн 5001348543 тоот дансны хуулга, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн 438005799 тоот дансны хуулга, Чингэлтэй дүүргийн*******ны Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, /хх2-11, 26-36,45,/

 

4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 182ШЗ2022/08643 дугаар захирамжаар “Хаан банк” ХХК-ийн 5025459437 тоот дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл  /хх82-90/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч хариуцагч т холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 10 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ.

 

1.1. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ... нь 26 107 000 төгрөгийн үнэ бүхий мод худалдан авснаас 16 107 000 төгрөгийг төлсөн үлдэгдэл 10 000 000 төгрөг гаргуулна гэснийг хариуцагч 26 107 000 төгрөгийн худалдан авалт хийсэн төлбөрийг бүрэн төлсөн гэж маргаж байна.

 

2. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ. 

2.1. нь хариуцагч т  2020 оны 03 сарын 20-ны өдрөөс 2020 оны 06 сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд 6 удаагийн худалдан авалтаар нийт 26 107 000 төгрөгийн үнэ бүхий мод буюу палк хүлээлгэн өгсөн хариуцагч хүлээн авсан болох нь талуудын хооронд үйлдсэн зарлагын баримтаар тогтоогдож байгаа бөгөөд зохигч талууд эд зүйл хүлээн авсан болон үнийн дүнгийн тухайд хэн аль нь маргаагүй харин төлбөр бүрэн төлсөн эсэх талаар маргаж байна.

2.2.Дээрх баримтаас үзэхэд нэхэмжлэгч , хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсжээ.

2.3. Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж хуулиар зохицуулсан байна.

2.4. Нэхэмжлэгч нь 26 107 000 төгрөгийн төлбөрөөс 10 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж шаардсан хэдий ч хариуцагч худалдан авсан эд зүйлийн үнэ 26 107 000 төгрөгөөс 24 118 000 төгрөгийг төлсөн болох нь Хаан банк дах өөрийн эзэмшлийн 5064736029 тоот данснаас нэхэмжлэгч 5025459437 тоот данс руу  2020 оны 03 сарын 17-ны өдрөөс 2021 оны 06 сарын 13 хүртэл хугацаанд нийт 12 698 500 төгрөгийн гүйлгээг “урьдчилгаа, палк, банз, Сэрж” гэх утгаар,

Хас банкны 5001348543 дугаарын данснаас 2020 оны 05 сарын 17-ны өдөр 3000 000 төгрөг, 2020 оны 05 сарын 30-ны өдөр 2 920 000 төгрөг, 2020 оны 06 сарын 07-ны өдөр 3000 000 төгрөг, 2020 оны 06 сарын 20-ны өдөр 2500 000 төгрөг, нийт 11 470 000 төгрөгийг “ балк” гэсэн утгаар,

Худалдаа хөгжлийн банкны 438005799 тоот данснаас нэхэмжлэгчийн 5025459437 тоот данс руу 2021 оны 02 сарын 21-ний өдөр 50 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн бичилттэй банкны дансны хуулгаар тус тус тогтоогдож байна. Харин бэлнээр төлсөн гэх  1 989 000 төгрөгийн тухайд хэргийн үйл баримт болон бусад баримтаар тогтоогдохгүй байна.

2.5. Иймд нэхэмжлэгч тал төлбөр төлсөн дээрх баримтыг үгүйсгэсэн баримтыг гаргаагүй тул хариуцагч нь  26 107 000 төгрөг төлөх үүргээс 24 118 000 төгрөгийг төлсөн, үлдэх 1 989 000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзэхээр байна.

2.6. Мөн нэхэмжлэгч нь 2020 оны 03 сарын 20-ны өдөр баримт үйлдснээр тухайн өдрөөс хойш төлбөр төлөх үүрэг үүссэн, 03 сарын 17, 03 сарын 18-ны өдөр төлсөн төлбөрүүд нь өмнөх хэлцлийн үлдэгдэл гэж тайлбар гаргаж байгаа боловч энэ талаар баримтгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

3. Тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч аас 1 989 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8 011 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамжид 46 774 төгрөг гаргуулж нэхэмжлэгч т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ЦОЛМОН