Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2022/01687

 

 

 

 

 

 

 

 

   2022 оны 08 сары 03 өдөр

                             181/ШШ2022/01687

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “И” ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “П” ХХК/РД: /-д холбогдох,

 

          167,394,558 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 01/107 дугаартай нэмэлт гэрээний 1.4 дэх заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, 28,578,000 төгрөгийн барьцаа мөнгийг түрээсийн төлбөрт суутган тооцохыг даалгуулах, хүнсний бараа материал, түүхий эдийн үнэ 3,273,793 төгрөгийг түрээсийн төлбөрийн өрөөс хасч суутган тооцохыг даалгах, Ажлын байрны түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.5 дахь заалтын хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 134,287,618/нэг зуун гучин дөрвөн сая хоёр зуун наян долоон мянга зургаан зуун арван найм/ төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлж, гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Билгүүндорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Чинзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батжаргал, хариуцагчийн өмгөөлөгч М.Бадрал, Н.Эрдэнэбилэг, гэрч Б.Бат-Оюун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “И” шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч Д.Билгүүндорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Чинзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нь Хан-Уул дүүргийн, 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “И” худалдаа үйлчилгээний барилгын ашиглалт, менежмент хариуцсан компани билээ. Манай компани нь “П” ХХК-ийн үүсгэн байгуулагчидтай И худалдааны төвийн 1-р давхрын 649.5м2 талбайд нийтийн хоол, рестораны чиглэлд үйл ажиллагаа явуулахаар 2019 оны 10-р сарын 11-ний өдөр ажлын байрны түрээсийн гэрээ байгуулах санамж бичиг байгуулснаар бидний хамтын ажиллагаа эхэлсэн. Улмаар тус компанийн хөрөнгө оруулагч 4 гишүүд нь хамтран ПХХК-ийг үүсгэн байгуулан Д.Бат-Отгон гүйцэтгэх захирлаар томилогдон бид 2020 оны 01-р сарын 10-ний өдөр №20/01-107-01 тоот ажлын байрны түрээсийн гэрээг байгуулсан билээ.

Манай компани нь түрээслэгчийн 649.5м2 талбайд шаардагдах плита, цахилгааны кабел монтаж мөн түүний ажлын хөлс зэрэг маш олон хөрөнгө оруулалтуудыг бие даан гарган түрээсийн гэрээнд заагдсан түрээсийн талбайд тавигдах шаардлагыг 100% бүрэн биелүүлж түрээсийн талбайг 2020 оны 01 сарын 19-ний өдөр ПХХК-д хүлээлгэн өгсний дагуу хариуцагч тал нь өөрийн бизнестээ шаардлагатай нэмэлт тохижилт, тоног төхөөрөмжөө суурилуулан 2020 оны 2-р сарын сүүлчээр нээлтээ. хийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Гэрээ хэрэгжих явцад ПХХК нь гэрээний эрх үүргээ удаа дараа зөрчсөн, мөн цаашид бизнесээ санхүүжүүлэх, удирдах чадваргүй этгээдүүдтэй түрээсийн гэрээ байгуулсан нь тогтоогдсон тул манай компани түрээсийн гэрээг дангаар цуцалж түрээслэгчийн эд хөрөнгийг нийт хуримтлагдсан өр төлбөрт гэрээнд заасны дагуу суутган авч түрээсийн талбайг өөрийн мэдэлд эргүүлэн авсан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бидний хооронд олон арван хүсэлт албан бичиг, уулзалтыг үндэслэн нэмэлт гэрээ. зэргийг байгуулан манай компани тухай бүр нь түрээслэгчийн хүсэлт шаардлагыг хангасан түрээсийн төлбөр хөнгөлсөн шийдвэрүүдийг гаргаж байсан дурдах нь зөв. Манай компанийн нэхэмжилж буй 167.394.558 төгрөгийг тайлбарлавал:

  1. ПХХК-ийн төлбөр төлсөн тухай:

-           Анх гэрээг байгуулаад 2020.01.12нд: 28.578.000

-           2020.08.04-нд 24.500.000

-           2020.09.01-нд бартераар автомашин: 10.500.000

Нийт 63.578.000-ийг тус тус төлсөн.

  1. ПХХК-ийн хуримтлагдсан өр төлбөрийн тухай:

-           Гэрээний хугацаанд нийт төлөх ёстой түрээс, ашиглалтын зардал: 172.387.705

-           ПХХК нь манайд 63.578.000-ийг манай талд төлсөн

-           Үлдэгдэл өр төлбөр 108.809.705 мөн алданги 54.404.852 Нийт: 167.394.558

  1. Түрээсийн талбайг суллахад гарсан зардлын тухай:

Манай талаас гэрээг дангаар цуцлах шийдвэр гаргаж 649.5м2 талбайд суурилагдсан тоног төхөөрөмж, тавилга, бараа материалыг битүүмжлэх ажилд доорх байдлаар зардал гарсан:

-           20 ажилтан 3 өдрийн хугацаанд ажилласан цалин нийт 3.500.000 (хоол, унааны мөнгө, илүү цагаар ажиллах үнэ орсон)

-           Түрээсийн портер машинаар тавилга, тоног төхөөрөмжийг агуулах руу зөөх зардал: 280.000 (Нийт 14 удаа зөөсөн)

-           Ширээ сандал, бараа материал зэргийг тус компанийн хувьцаа эзэмшигч Занабазарынд хүргэж өгсөн зардал: 400.000, Нийт 4.180.000

  1. Өнгөрсөн хугацаанд манай тал түрээслэгчийг дэмжсэн талаар дурдвал:

-           2020 оны 02, 03 саруудын түрээсийг 100% хөнгөлсөн.

-           2020 оны 04, 05, 06, 07 08 саруудын түрээсийг 50% хөнгөлсөн

-           2020 оны 11,12 саруудын түрээсийг 80% хөнгөлсөн

-           2021 оны 01, 02 саруудын түрээсийг 80% хөнгөлсөн зэрэг нийт 220.050.600-ийн бодит хөнгөлөлт үзүүлсэн бөгөөд энэхүү хөнгөлөлт нь хаана ч байхгүй түрээслэгчээ дэмжсэн бодит дэмжлэг юм.

Манай компанид учирсан бодит хохирол болох 167.394.558?-ийн хуримтлагдсан өр төлбөрөөс бид түрээслэгч тал утсаа авахгүй, хэрхэн яаж цаашид хамтран ажиллах талаар уулзалт хийх санал удаа дараа тавьсан боловч ирээгүй тул түрээсийн гэрээнд заагдсаны дагуу манай талаас гэрээг дангаар цуцалж түрээсийн талбайг өөрийн мэдэлд аван, түрээслэгчийн хуримтлагдсан өр төлбөрт тус компанийн эзэмшил тавилга, тоног төхөөрөмж г.м 73.690.500? бүхий үнийн дүнтэй хөрөнгийг битүүмжлэн хураан ! авсан. Эд хөрөнгийг битүүмжлэн хурааж авахдаа бид түрээсийн талбайд байсан бүхий л тавилга бараа I материалыг хурааж авч болох байсан ч хүнлэг сэтгэл гарган хэрэгцээтэй үнэ цэнэтэй тавилга, тоног 1 төхөөрөмжүүдийг тус компанийн хувьцаа эзэмшигч Занабазарын хашаанд хүргэж өгсөн. Яагаад хүргэж өгсөн гэхээр Д.Бат-Отгон нь утсаа авахгүй, талбай битүүмжлэх явцад өөрийн биеэр байлцах ёстой байсан ч ирээгүй учир манай талаас эдлэн газар, агуулах бүхий объекттой тус компанийн хамаарал бүхий этгээдэд хүлээлгэж өгөхөөр шийдсэн нь энэ болно.

Бидний зүгээс түрээслэгчээ хэчнээн дэмжээд энэхүү гэрээ цаашид үргэлжлэх боломжгүй гэдгийг тодорхой баримт, тус компанийн гүйцэтгэх удирдлага хэрхэн бизнесээ явуулж байгаа байдал, цаашид бизнесээ санхүүжүүлэх боломжгүй, бизнесээ өргөжүүлэн үргэлжлүүлэх чадваргүй гэдэг нь өнгөрсөн хугацаанд үйл ажиллагаа явуулж буй байдлаас илт харагдаж байгаа бөгөөд, бусад нотлох баримтаар тогтоогдсон. Бид түрээсийн гэрээг цуцлахгүй муу санаа гаргаж тус компанийг илүү их өр төлбөрт унагаж болох байсан, гэвч 2 талд цаашид үүсэх санхүүгийн эрсдэл, хүнлэг ёс, худалдааны төвийн нэр хүнд зэргийг харгалзан үзэж манай талаас гэрээг дангаар цуцалсан. Гэрээг дангаар цуцлахдаа бид өнгөрсөн хугацаанд тохирсон олон арван албан бичиг, нэмэлт гэрээнд маш тодорхой заасан байдаг.

ПХХК-ийн цаашид бизнесээ үргэлжлүүлэх, санхүүжүүлэх чадваргүй болсон талаар дурдвал:

  1. ПХХК-ийн 4 хувьцаа эзэмшигчид нэгнээ залилан санхүүгийн чадваргүй болсон талаар

Тус компанийн хувьцаа эзэмшигч ерөнхий нягтлан албан тушаалтай С.Бүжинлхам нь бусад 3 хувьцаа эзэмшигчээсээ их хэмжээний бэлэн мөнгийг барьцаа хөрөнгөгүйгээр нийт 700.000.000 гаруй сая төгрөгийг тус тус зээлж авах замаар луйвардсан талаар Хан-Уул дүүргийн цагдаагийн газар шалгагдаж байгааг бид 2020 оны 10-р сард олж мэдсэн. Энэ нь тус компани цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй, хувьцаа эзэмшигчид хоорондоо эвлэлдэн нэгдэх боломжгүйг харуулж байгаа. Энэ талаар энэхүү нэхэмжлэлийн хавсралтаар холбогдох баримтыг илгээв.

  1. ПХХК-ийн удирдлагууд нь туршлагагүй, нэгдмэл сонирхолгүй, сэтгэл хөөрлөөр бизнес эхлүүлсэн тухай:

Тус компани нь нийтийн хоол, рестораны чиглэлээр 649.5м2 талбай дээр үйл ажиллагаа явуулахаар бидэнтэй гэрээ байгуулсан. 649.5м2 талбай нь маш том хэмжээтэй бөгөөд зөв ажиллавал их хэмжээний ашиг орлого олох боломжтой томоохон ресторан байгуулах хэмжээний том талбай юм. Үйл ажиллагаа явуулах талбай томрох хэрээр мэдээч сард төлөх түрээсийн төлбөр өндөр, дагаад хөрөнгө оруулах гэх мэт зардлууд нэлээдгүй гарах нь лавтай. ПХХК нь 2020 оны 2-р сарын сүүлд нээлтээ хийгээд 14 хоног ажиллаад хаалгаа барьсан тухайн үед ковидийн улмаас нийтийн хоолны салбарыг хаах шийдвэр гараагүй байтал компанийн удирдлагууд нь концепцоо өөрчилж байгаа. Хятад улсаас тогооч удахгүй орж ирнэ, хятад улсын франчайз сүлжээ хоолны газар болгохоор төлөвлөж байна гэсэн тайлбар тавин удирдлагууд нь бараг сар гаруй хугацаанд хоолны газраа хаасан, энэ мэтчилэн нээгээд хаагаад нээгээд хаагаад нийт 4 удаа үйл ажиллагаагаа өөрсдөө зогсоож байсан.

Улмаар үйл ажиллагаагаа эхлүүлэн нийт талбайн 3/1 буюу 160 орчим м2 талбайд нийтэд хоолоор үйлчилж эхэлсэн, тус компани үлдсэн 500 гаруй м2 талбайгаа 100% тохижуулж дууссан, сандал ширээ гэх мэт үйлчлүүлэгчдэд үйлчлэхэд 100% бэлэн болгочихоод гэрээг хэрэгжих хугацаанд ганц ч хүнд хоол зараагүй, түрээсэлж буй талбайгаа үхмэл байдалтай байлгасаар байсан нь их хэмжээний түрээсийн өрөнд ороход нөлөөлсөн бөгөөд ПХХК нь угаас ийм том талбай дээр үйл ажиллагаа явуулах, удирдах чадваргүй нь тогтоогдсон. Бүхэл бүтэн нэг жилийн хугацаанд 500м2 талбайг ер ашиглаагүй бөгөөд Ковидийн нөхцөл байдлаас болж Монгол улс 2020 оны эхээр хилээ хаасан гэвч Хятад улсаас тогооч оруулж ирэх гэсээр байтал цаг хугацаа явсаар өдийг хүрлээ гэж тус компанийн гүйцэтгэх захирал Д.Бат-Отгон бидэнд тайлбарласан, тус компани дампуурсан нэг томоохон шалтгаан нь нөхцөл байдалдаа таарсан оновчтой шийдвэрийг гаргаж чадаагүйгээс 100% шалтгаалсан гэж бид үзэж байгаа. Бид анхнаасаа уулзалт хийх болгондоо “танай компани цаашид энэ хэвээр байвал их хэмжээний өр төлбөрт орох эрсдэлтэй байна эртхэн дээрээ гэрээгээ цуцалъя, цаашлаад 2 тал их хэмжээний хохиролд орох талаар” сануулж хэлж байсан гэвч тус компанийн удирдлагууд энэ эрсдэлийг авч хэлэлцээгүй.

Рестораны концепцоо өөрчилнө гэх шалтгаанаар өөрөө өөрсдөө бизнесээ самарч олон сарын хугацаа алдаж олж болох байсан ашиг орлогоо алдсан нь тус компанийн өөрийнх нь буруу юм. Манай компани 2020 оны 04-р сараас хойш хариуцагч талд танайх үйл ажиллагаагаа яаралтай жигдрүүлээч гэх зэрэг шаардлагыг удаа дараа хэлж байсан мөн хуримтлагдсан өр төлбөрөө барагдуулах талаар уулзалт хийж шийдвэрлэх тухай олон арван удаа утсаар ярьж байсан бөгөөд ПХХК-ийн захирал Д.Бат-Отгон нь анхнаасаа санхүүгийн нөхцөл байдал, үүссэн нөхцөл байдлаа биднээс нууж дараа долоо хоногт уулзъя, өнөө маргаашдаа төлбөрөө төлнө гэж худал хэлж явсаар олон сарын хугацаа өнгөрч бидний зүгээс гэрээг дангаар цуцлан түрээсийн талбайг өөрийн мэдэлд эргүүлэн аван өр төлбөртөө бараа материалыг нь хураан авахаас өөр аргагүй байдалд хүргэсэн.

Хэрэв түс компанийн захирал Д.Бат-Отгон өнгөрсөн хугацаанд бидэнтэй шударга харьцаж асуудлыг шийдэх санал үүссэн гаргасан бол бид тохиролцож хамтын ажиллагаа одоо үргэлжилж )айх байсныг үгүйсгэхгүй. Гэвч тийм бололцоо бидэнд олголгүй асуудал даамжирсаар энэхүү гэрээг цаашид үргэлжлэх боломжгүйд хүргэлээ. Нэгдүгээрт 5 жилийн хугацаатай байгуулагдсан 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээ нь хэн алины хүсэл зоригийн дагуу байгуулагдсан. “П” ХХК-ийн хувь нийлүүлсэн 4 хүний хүсэл зоригийн дагуу байгуулагдсан. Нөгөө талаас “Их наяд” ХХК-ийг төлөөлсөн эрх бүхий этгээд нарын хооронд байгуулсан хүчин төгөлдөр гэрээ байсан. Гэрээ хэзээ дуусгавар болсон бэ гэдэг асуудал яригдана. Гэрээ анх байгуулахдаа 5 жилийн хугацаа буюу урт хугацаагаар байгуулсан. Тэгэхээр хэзээ дуусгавар болох вэ гэхээр Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.3, 294.2.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэрээг цуцлах үндэслэл бүрдлээ шүү гэсэн мэдэгдлийг 6 дугаар сар, 10 дугаар сард өгч байсан. Хариуцагч талын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэрээ дуусгавар болчихсон гэж тайлбарлаад байгаа нь тухайн үед гэрээ дуусгавар болоогүй байсан. Энэ мэдэгдлийн дараа н.Бат-Отгоны зүгээс нэмэлт гэрээг 10 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан. Энэ гэрээний зорилго бол хариуцагч талаас тайлбарлаад байгаа шиг төлбөрөө барагдуулахын тулд гэрээ байгуулсан зүйл биш, цуцлах талаар мэдэгдэж байсан ч үргэлжлүүлэн ажиллах хүсэл зориг байсан учраас төлбөрийг бүрэн барагдуулж “П” рестораны үйл ажиллагаа хэвийн үргэлжлүүлэх байсан.

Иймд ПХХК-иас хуримтлагдсан түрээсийн өр төлбөр болох 167.394.558 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэв

 

Нэхэмжлэгч “И” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар болон төлөөлөгч Д.Билгүүндорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Чинзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус сөрөг нэхэмжлэлд гэрээнд заасан 50 хүртэл хувиар хямдруулж худалдан борлуулахыг хууль бус болохыг тогтоож өгнө үү гэсэн байна. Ер нь бол түрээслэгч нь түрээсийн талбайгаа хаяад явчихдаг, утсаа авахгүй алга болсон. Энэ хугацаанд бид хохирлоо барагдуулахаас өөр аргагүй юм. Гэхдээ манай компанийн зүгээс худалдан борлуулсан зүйл байхгүй анх нэхэмжлэл өгөхдөө гаргаж өгсөн жагсаалтанд байгаа бараа материал бүгд байгаа. Хариуцагчийн өмгөөлөгчийн хэлснээр 104 нэр төрлийн 550 ширхэг эд хөрөнгө байгаа гэж ярьж байна. Гэрээ цуцалж, акт хүлээлцэх үед өөрсдөө байгаагүй байж сүүлд нь манай юмнууд байсан гэж ярьж байгаа нь шууд гүтгэж байгаа шинжтэй байна гэж хэлмээр байна. Хатуу хөл хорионы үер манай компанийн зүгээс “П” ХХК-ийн тогооч нарыг мах гэх мэт түргэн муудах зүйлсээ аваарай гээд талбайруу оруулсан байдаг. Тогооч н.Бат-Оюун гэдэг хүн бүгдийг мэдэж байгаа. 2021 оны 02 дугаар сарын сүүлээр манай компани гэрээ цуцлах үед түрээсийн талбайд ихэнх бараа материал муудсан, өмхийрсөн байсан, тэдгээрийг шууд хаясан. 3,273,798 төгрөгийн хүнсний бараа материал байсан юм бол ирээд авах эрх нь нээлттэй байсан тэр эрхийг нь бол хязгаарлаагүй. Маш олон удаа тог цахилгааны хязгаарлалт хийж хэвийн үйл ажиллагаа явуулах боломжийг хязгаарласан гэж байгаа 1, 2 удаа тогны хэлбэлзэл, их засвар гээд цаанаасаа тасалсан байж магадгүй. Манай компаний хувьд зориудаар тог тасалж үйл ажиллагаа явуулах эрхийг нь боож хязгаарлаад байсан зүйл байхгүй. Албан бичиг дээр бол гэрээнд заасны дагуу эрхээ хэрэгжүүлэх арга хэмжээ авна гэж ярьж байсан. Тиймээс байнга тог тасалсан, тэр сард ажиллаагүй гэж ярьж байгаа нь бүхэлдээ үндэслэлгүй байна. Худал тайлбар гаргаж байна. Хариуцагч тухайн үед амны яриагаар харуулуудад түрээсийн талбайн түлхүүр байдаг байсан харуулууд нь ороод уух зүйлсийг нь авчдаг байсан юмуу гэсэн юм ярьсан. Түлхүүр бол гүйцэтгэх захирлын өрөөнд надад хадгалагдаж байсан. Энэ хугацаанд түрээсийн байранд хоёр удаа нэвтэрсэн. 2021 оны 01 дүгээр сард түрээсийн талбайгаас 1 давхараас 1 давхарлуу хүнсний захын тааз хэсэгт ус алдсан. Тэгээд түрээсийн талбайд орсон чинь 00-ийн өрөөний цонх нь онгорхой хүйтэн агаар ороод 00-ийн ус нь хөлдөөд тэлэлт үүсээд, шугам нь хагарсан байсан.  Хулгай ороход нь цагдааг би өөрөө дуудаад давхар Бат-Отгонд хэлэхэд Бат-Оюун хамт ирсэн. Тухайн үед би Бат-Оюун гэж хүнтэй уулзаад ерөнхийдөө гэрээг цуцлах албан бичгээ эцсийн байдлаар гаргаж өгсөн. Тэгэхээр 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан нэмэлт гэрээний 1.4-т заасан барьцаа төлбөрийг буцаан олгохгүй ээ гэдэг заалт бол хуулийн хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэСөрөг нэхэмжлэлийн хувьд 1 дүгээр сарын 10-ны өдөр болон 10 дугаар сарын 28-ны гэрээний аль алинд нь хүчин төгөлдөр бусд тооцож болох үндэслэл байхгүй. Аль аль нь хүсэл зоригоо илэрхийлсэн. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 буюу стандарт нөхцөл нь хууль зөрчсөн тул хохиролтой байна. Өмгөөлөгчийн хувьд үүнийг Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.2-д зааснаар үндсэн гэрээ буюу 1 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээний 3.5 дахь заалт нь гэрээний стандарт нөхцөл биш. Стандарт нөхцөл ч гэж үзэхгүй. Стандарт нөхцөлөө  тохироод хэдий хэмжээний талбай түрээслэх, түрээсийн төлбөр хэд байх, хэдэн сарын хэднээс түрээслэх, хэн түрээслэх, ямар үйл ажиллагааны зориулалтаар түрээслэх эсэхийг бүгдийг нь тохиролцсон. Ганцхүү та нар удаан хугацаа буюу 5 жилийн хугацаагаар гэрээг байгуулж байгаа учраас стандарт нөхцөл гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн нэмэлт гэрээний 1.4 дахь заалтыг яриад байна. н.Бат-Отгон захиралтай нь уулзаад 100 гаран сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлчихээд байна. Танай үйл ажиллагаа тогтмол явдаггүйгээс болоод байгууллагын нэр хүнд, дотоод үйл ажиллагаа доголдоод байна. Иймд төлбөрийг төлж чадахгүй байна. Гэхдээ үргэлжлүүлэн ажиллана шүү гээд хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлээд явсан болохоос биш энэ дээр хууран мэхэлсэн ч юм уу хүч хэрэглэсэн эсхүл төөрөгдүүлсэн зүйл байхгүй. Мөн 3 сая төгрөгийн бараа материал алга болсон гээд байна. хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг харахаар хаа байсан 9 сарын баримтууд явж байна. Хамгийн сүүлд 10 дугаар сарын 10-ны өдрийн ганцхан баримт байсан. Гэрч ч гэсэн мэдүүлэхдээ 16-ны өдөр харанхуй болоход бид хаасан гэж хэлсэн. Үүнээс өмнө хүмүүст үйлчилгээ үзүүлж хоол хийж ундаа ус зараад явж байсан. Тэгэхээр аль 10 дугаар сарын 01-ний өдөр авсан бараа нь зарагдсан байсан. Тодорхой хэмжээгээр үлдээсэн бараануудаа “И” ХХК-д хүлээлгэн өгсөн ч юм уу эсхүл гарахдаа баримтжуулсан зүйл байхгүй. Тэгэхээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсч байна.” гэв. 

 

Хариуцагч “П” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батжаргал, хариуцагчийн өмгөөлөгч М.Бадрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “И худалдаа, үйлчилгээний төв нь 2020 оны 2-р сард ашиглалтад орсон бөгөөд тус төвийг ашиглалтад орохоос өмнө ПХХК-ийн зарим үүсгэн байгуулагч 1 -р давхарт нь нийтийн хоол, рестораны зориулалтаар талбай түрээслэх талаар И ХХК-ийн төлөөлөлтэй уулзаж ярилцсан. Уг уулзалтаар И ХХК нь бидэнтэй 5-10 жилийн хугацаагаар хамтарч ажиллах боломжтой, хэрэв түрээслэвэл эхний 3 сарын түрээсийн төлбөрийг 100 хувь чөлөөлнө гэсэн тул талууд 2019-10-11-ний өдөр Ажлын байрны түрээсийн гэрээ байгуулах санамж бичиг байгуулсан. Санамж бичигт гарын үсэг зурсны дараа С.Бүжинлхам, Д.Бат-отгон, Ч.Энхболд, Ц.Занабазар нар уг бизнесийг хийхээр хөрөнгөө нийлүүлж, хамтран ажиллахаар тохирч, 2019-11-01-ний өдөр ПХХК-ийг байгуулж, гүйцэтгэх захирлаар нь Д.Бат-отгоныг томилсон. Санамж бичигт гарын үсэг зурсны дараа бид 1-р давхарт барилгын засварын ажлаа эхлүүлсэн бөгөөд 2019-10-15-ны өдөр түрээсийн барьцаа болгож эхлээд 10,000,000 төгрөг, дараа нь 2020-01-12-ны өдөр 18,578,000 төгрөгийг түрээслүүлэгчид шилжүүлсэн.

ПХХК түрээсийн талбайд шууд үйл ажиллагаагаа явуулж эхлээгүй. Учир нь түрээсийн талбай нь нийтийн хоол, рестораны зориулалтаар шууд ашиглах боломжгүй буюу тус төвийн барилгын 1 -р давхрын барилгын ажил нь дутуу, ашиглалтад ороогүй, улсын комисс хүлээж аваагүй байсан. Иргэний хуулийн “Хөлслүүлэгчийн эрх, үүрэг” гэсэн 288 дугаар зүйлийн 288.1.1-д “хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлэх” үүргээ И ХХК нь биелүүлээгүй бөгөөд түрээсийн талбайг гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан байдалтай болгохын тулд хийгдэх ёстой засварын зайлшгүй зардлыг гаргах үүргээ ПХХК-аар гүйцэтгүүлсэн. Иймд Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.2-д “хөлслөн авсан эд хөрөнгөтэй холбоотой зайлшгүй зардлыг хөлслөгчид нөхөн төлөх” үүргийнхээ дагуу И ХХК нь түрээсийн талбайг хоолны газрын зориулалтаар ашиглах боломжтой болгохын тулд ПХХК-ийн гаргасан барилгын ажлын бүх зардлыг нөхөн төлөх ёстой.

“И” ХХК нь түрээсийн талбайн барилгын ажлуудаас зөвхөн шалны ажлыг 2019 оны 11,12-р сард хийж, шаланд плита суурилуулсан, харин цахилгаан кабель монтажийн ажлыг бид өөрсдөө хийсэн. 2019 оны 11-р сард ПХХК нь зөвхөн шалны плита наасан, бусад барилгын ажил нь хийгдээгүй хоосон талбайн бусад дутуу бүх барилгын ажлуудыг өөрийн хөрөнгөөр хийлгэсэн.

ПХХК нь 2020-01-10-ны өдөр Ажлын байрны түрээсийн гэрээг 5 жилийн хугацаагаар И ХХК-тай байгуулахаасаа өмнө түрээсийн талбайн барилгын ажилд их хэмжээний зардал гаргасан байсан тул түрээсийн гэрээг байгуулахаас татгалзах аргагүй болсон байсан бөгөөд түрээсийн гэрээнд өөрсдийн саналыг тусгуулж чадаагүй, И ХХК-ийн боловсруулсан, дан ганц түрээслүүлэгчийн эрх ашгийг хамгаалсан түрээсийн гэрээнд гарын үсэг зурсан болно.

Эхлээд бид зураг төслөө хийлгэж, түрээсийн талбайн дотор хануудыг өрж, түргэн хоолны газар, рестораны талбай болгон хуваасан, мөн гал тогоо, ариун цэврийн өрөө, вип өрөө болон нийтийн заалны өрөө тасалгааг бий болгосон, дараа нь түрээсийн талбайн гадна хана болон бүх өрөөний дотор хануудыг шавардаж, замаск, будагны ажил хийсэн, шал, плита суурилуулж, обой нааж, засал чимэглэлийн ажил хийсэн, хаалганууд суурилуулсан, тааз, таазны гэрэлтүүлгийн ажлыг хийлсэн, түрээсийн талбайн цахилгаан монтажийн ажил, агааржуулалтын ажил, камержуулалтыг хийсэн. 

Мөн ариун цэврийн өрөөний засал болон бүх сантехникийн суурилуулалт, угсралт, холболтын ажлыг бид хийсэн. Ингээд барилгын ажлын дүн 259,053,034 төгрөг болсон. Энэ бүх засварын зардал түрээсийн талбайд шингэсэн, буцааж салгаж авах боломжгүй болсон бөгөөд түрээслүүлэгч энэ хэмжээгээр нэмж хөрөнгөжсөн.

“П” ХХК нь түрээсийн талбайг нийтийн хоол, рестораны зориулалтаар тохижуулсан юм. ПХХК нь ресторан болон нийтийн хоолны газартаа гал тогооны тоног төхөөрөмжүүд, гал тогооны жижиг хэрэгслүүд, сандал, ширээ гэх мэт бүх шаардлагатай эд хөрөнгүүдээ худалдан авч, бүрэн байрлуулж бэлдсэн байсан. Мөн караокены тоног төхөөрөмжүүд, дэлгэц, проектор, өсгөгч, микрофон, пульт, гэрлүүд авч ресторандаа байрлуулсан байсан. Энэ бүх тоног төхөөрөмж, тохижилт эд хөрөнгийн зардал нь 153,553,618 төгрөг болсон. Гэтэл энэ бүх эд хөрөнгөөс И ХХК-ийн 2021-03-04-ний Б/18 тоот “Түрээсийн гэрээ цуцалж, бараа материал хүлээлгэн өгөх тухай”, албан бичгийн хавсралтад заасан 18 эд хөрөнгийг нь тэд буцааж өгсөн, буцааж өгсөн эд хөрөнгийн зарим нь эвдэрч хэмхэрсэн байдалтай байсан. Харин бусад бүх эд хөрөнгүүдийг "И" ХХК-аас өрөндөө хурааж авлаа, зарж борлуулна” гээд буцааж өгөөгүй. Зарим зүйлсийг нь тэд бусдад худалдсан гэж сонссон ч хэдэн төгрөгөөр зарснаа бидэнд хэлээгүй. Мөн И ХХК манай ресторан, нийтийн хоолны газрыг манай зарим эд хөрөнгийн хамт бусдад бүхэлд нь түрээслүүлэхээр зар сурталчилгаа явуулсаар байна. Хэрэв И ХХК түрээсийн төлбөрөөсөө биднээс бэлнээр болон бартераар авсан төлбөрийг хасч үлдсэн төлбөрөө нэхэмжилж байгаа бол ПХХК-аас хурааж авсан бүх эд хөрөнгөө бүгдийг бүрэн бүтэн буцааж өгөх ёстой, эсвэл 153,553,618 төгрөгийг бүрэн төлөх ёстой.

Рестораны ерөнхий тогоочоор нэг хятад тогооч ажиллуулахаар тохиролцсон боловч тэр хятад тогооч нь БНХАУ -ын цагаан сарын үеэр гэртээ хариад ирнэ гээд явсан ч ковид өвчний цар тахлын улмаас Монгол улсын хил хаагдахад орж ирж чадахгүй болсон тул ази хоолны ресторанаа нээж чадаагүй. ПХХК үлдсэн 149 м.кв талбайд нийтийн хоолны газар ажиллуулж байсан. Ингэхдээ түрээсийн гэрээний дагуу 2020-03-15-ны өдрөөс эхлэн ажиллахаар тохиролцсон боловч түрээслүүлэгчийн шахалт, шаардлагаар тус худалдааны төв нээлтээ хийсэн үетэй зэрэгцэн буюу 2020-02-03-ны өдөр нийтийн хоолны газраа анх нээн ажиллуулсан боловч цагаан сарын баяр, бас хөл хорио таарсан тул 18 хоног ажиллаад цагаан сарын өмнө 2-р сарын 21-ний өдөр хаасан.

ПХХК нь нэг сарын түрээсийн төлбөртэй тэнцэх барьцаанд 28,578,000 төгрөг төлснөөс гадна 28,578,000 төгрөгийг 2020-01-12-ны өдөр түрээсийн төлбөрт төлсөн. Дараа нь 2020-08-04-ний өдөр 24,500,000 төгрөг түрээсийн төлбөрт төлсөн. Мөн 2020-09-01-ний өдөр Киа үйлдвэрийн Бонш Ж-3 маркийн нэг автомашиныг 10,500,000 төгрөгт тооцож, түрээсийн төлбөрт өгсөн. Ингээд түрээсийн төлбөрт төлсөн нийт 63.578.000 төгрөг дээр барьцааны 28,578,000 төгрөгийг нэмэхэд нийт 92,156,000 төгрөг төлсөн байна. Мөн түрээсийн төлбөрөөс хасч тооцохоор тохиролцож, 20,000 төгрөгийн үнэтэй хоолны талон буюу ваучер И ХХК гаргаж, өөрсдийн ажилчдад тараасан. Энэ ваучерыг ашиглаж тэдний ажилчид нийт 340,000 төгрөгийн хоол авч идсэн ч талууд энэ ваучерын тооцоог хийж байгаагүй, түрээсийн тооцооноос огт хасч байгаагүй тул 92,156,000 төгрөгт уг 340,000 төгрөгийг нэмэхэд манай компани 92,496,000 төгрөг төлсөн байна.

Түрээсийн гэрээний 2.4-д түрээсийн талбайн төлбөр 2020-03-15-ны өдрөөс эхлэн бодогдож эхэлнэ гэж заасан. Тиймээс 3-р сарын түрээсийн төлбөр нь 14,289,000 төгрөг байсан боловч 2020 оны 2,3-р сарын түрээсийн төлбөрийг 100 хувь чөлөөлсөн. Мөн 2020 оны 4, 5, 6, 7, 8-р сарын түрээсийн төлбөрийг 50 хувь хөнгөлсөн. 9 болон 10-р сарын түрээсийн төлбөрийг хөнгөлөөгүй боловч 10-р сард 15 хоног л ажилласны дараа гэрээ цуцлагдсан тул 10-р сарын түрээсийн төлбөрт 14,289,000 төгрөг бодогдох ёстой. Тэгэхээр бүтэн болон хагас сар ажилласан 4, 5, 6, 8-р сарын түрээсийн төлбөрийн дүн (4* 14,289,000=)57,156,000 төгрөг, 9-р сарын түрээсийн төлбөрийн дүн 28,578,000 төгрөг, 10-р сарын түрээсийн төлбөрийн дүн 14,289,000 төгрөг, 7-р сард цахилгаанаа таслуулснаас 7 хоног ажилласан тул 7-р сарын түрээсийн төлбөрийн дүн 3,226,548 төгрөг, нийг 103,249,548 төгрөг төлөх тооцоотой байсан.

Мөн түрээсийн гэрээний 2.3-д нийтийн эзэмшил талбайн цэвэрлэгээ, хог тээврийн зардал сарын 800,000 төгрөг байх ба 2020-03-01 -ний өдрөөс эхлэн төлнө гэж заасан боловч 3-р сарын төлбөрөөс чөлөөлөгдсөн тул нэхэмжлээгүй. ПХХК нь ажилласан сар, өдрүүдийнхээ хог тээврийн зардлыг төлөхийг хүлээн зөвшөөрөх ба ажиллаагүй сар, өдрүүдэд нийтийн эзэмшлийн талбайг ашиглаагүй, хог гаргаагүй тул уг зардлыг төлөх есгүй, түрээслүүлэгч мөн нэхэмжлэх эрхгүй юм. Иймд бид 2020 оны 4-р сард хөл хорионы улмаас 18 хоног ажилласан тул 4-р сард 464,500 төгрөг төлөх тооцоотой, 7-р сард 7-ны өдөр дуустал ажиллаад цахилгаанаа таслуулсан тул 7-р сард 7 хоногийн 180,000 төгрөг төлөх тооцоотой, 8-р сард цахилгаан залгаж өгсний дараа 8-р сарын 14-ний өдрөөс эхлэн нийт 18 хоног ажиллаж 464,500 төгрөг төлөх тооцоотой, мөн 10-р сард 15 хоног ажиллаад цахилгаанаа таслуулсан тул 400,000 төгрөг төлөх тооцоотой байсан. Тэгэхээр 2020 оны 4-р сард 464,500 төгрөг, 5-р сард 800,000 төгрөг, 6-р сард 800,000 төгрөг, 7-р сард 180,000 төгрөг, 8-р сард 464,500 төгрөг, 9-р сард 800,000 төгрөг, 10-р сард 400,000 төгрөг, нийт 3.909.000 төгрөг төлөх тооцоотой байсан.

Ашиглалтын зардлын хувьд цахилгааны тоолууртай тул хуримтлуулж байгаад 3-р сард бичихэд 513,764 төгрөг, 6-р сард бичихэд 1,593,000 төгрөг, 9-р сарын 30-нд бичихэд 1,320,018 төгрөг болсон байна. Харин 2020 оны 10-р сард 15 хоног ажиллахад ямар хэмжээний цахилгаан хэрэглэсэн, хэдэн төгрөгийн төлбөр гарсныг бидэнд танилцуулаагүй, нэхэмжлэх өгөөгүй. Усны төлбөрийн хувьд тоолуургүй ч 6-р сард 910,800 төгрөг, 9-р сард 266,340 төгрөг болсон байсан. Нийт ажилласан хугацааны цахилгаан, усны төлбөр нь 4,603,922 төгрөг болсон байсан. 2020 оны 10-р сард 15 хоног ажиллахад ямар хэмжээний ус хэрэглэсэн, хэдэн төгрөгийн төлбөр гарсныг бидэнд танилцуулаагүй, нэхэмжлэх өгөөгүй. 2020 оны 10-р сарын ашиглалтын зардал 1,175,883 төгрөг гэж бичсэнээс үзэхэд цахилгаан, усны зардалд 375,883 төгрөг нэхэмжилсэн байна. Үүнээс хэдэн төгрөг нь цахилгааны зардал, хэдэн төгрөг нь усны зардал болох нь тодорхойгүй, нотолсон баримтгүй байна.

Гэрээний 2.5-д түрээслүүлэгч А тал нь тухайн сарын түрээсийн байрны төлбөр, ашиглалтын зардлыг нэхэмжлэхийн дагуу тухайн сарын 3-ны дотор түрээслэгчийн холбогдох хаягаар явуулна гэж заасан. Г эрээний 2.10-д түрээсийн төлбөр болон төлбөрийг гэрээний болон нэхэмжлэхийн хугацаанд төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн нийт үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг хоног тутамд тооцон түрээслүүлэгчид төлнө гэж заасан. Түрээслүүлэгч нь хамгийн сүүлд 2020-10-27-ны өдөр 2020/10-27 дугаартай нэхэмжлэхийг ПХХК-д өгсөн бөгөөд уг нэхэмжлэхэд 7-10 дугаар саруудын түрээс, 8-р сарын 6-наас 9-р сарын 30-ны өдрийг хүртэлх цахилгааны төлбөр, усны төлбөр, хогны төлбөр гэж нийт 78,136,358 төгрөг нэхэмжилсэн байсан. Энэ тооцоо нь буруу байсан тул бид хүлээн зөвшөөрөөгүй.

ПХХК нь 2020 оны 2-р сард 18 хоног ажилласан, 2020-03-04-ний өдөр дахин нээж 4 хоног ажилласан боловч тус төвийн түрээслэгч болоод үйлчлүүлэгч нарын тоо цөөн байснаас ямар ч орлогогүй, алдагдалтай байсан, мөн ковид өвчний хөл хорио бий болсон тул хаагдсан. Хөл хорио суларсны дараа И ХХК-иас 2020-04-06-ны 20/75 тоот “Түрээсийн гэрээний эрх, үүргийг биелүүлэх шаардлага хүргүүлэх тухай” албан бичиг ирүүлж, 2020-04-13-ны өдрөөс эхлэн ажиллахгүй бол гэрээг цуцална гэсэн тул 2020-04-13-ны өдрөөс ажиллаж эхлэн, 5,6-р сарыг дуустал хэвийн ажилласан ч 2020-07-08-ны өдөр 11 цагт түрээслүүлэгч талаас түрээсийн төлбөрийн өртэй шалтгаанаар цахилгаан тасалсан тул ажиллах боломжгүй болсон.

Түрээслүүлэгч нь 2020-07-08-ны өдөр биднийг төлбөрийн илүү төлөлттэй байхад цахилгаан таслан манай үйл ажиллагааг удаан хугацаагаар зогсоосноос бид орлогоо алдаж, тогооч ажилчдаа алдаж, түүхий эд материалын алдагдалд орсон бөгөөд дахин тогооч, ажилчдыг сонгон шалгаруулж авч сургасан, түүхий эд материалаа дахин татах зэргээр бас л хөрөнгө мөнгө гарган алдагдалд орсон.

Бид 2020-08-04-ний өдөр 24,500,000 төгрөг түрээсийн төлбөрт нэмж төлсний дараа тэд 2020-08-14-ний өдөр цахилгааныг буцааж холбосон. Ингээд бид буцаад хэвийн ажиллаж байсан ч тэд 2020-09-29-ний өдөр дахин цахилгааныг тасалсан. Үүнээс болоод манайд 2020-10-02-ны өдөр хийх байсан 53-р сургуулийн багш нарын баярын хүлээн авалтын захиалга цуцлагдсан.

Түрээслүүлэгч нь 2020-10-02-ны өдөр цахилгаанаа буцааж холбосон ч 2020-10-16-ны 17 цагт гэнэт манай цахилгааныг дахин таслан манай үйл ажиллагааг зогсоосон. Бид 2020-10-19-ний өдөр хүүхдийн даахь үргээх цайллагын захиалга авсан байсан тухайгаа тайлбарлаж, цахилгаанаа холбож өгөхийг гуйсан боловч хүлээж аваагүй бөгөөд тэд 2020-10-18-ны дотор үлдэгдэл төлбөрөө төлөхгүй бол гэрээг цуцалж, түрээсийн талбайд байгаа эд хөрөнгө, бараа материалыг хураан авч, худалдан борлуулна гэсэн шаардлага бидэнд өгсөн. 2020-10-18-ны өдөр буцаж очиход тэд хаалганы цоожны голыг сольсон байсан тул бид тэнд хадгалагдаж байсан 2,716,400 төгрөгийн бараа, түүхий эдийг, ажилчид үлдээсэн хувцас, бичиг баримтаа авч чадаагүй, одоо болтол биднийг түрээсийн талбайд оруулахгүй байгаа болно.

Заасан хугацаанд нь төлбөр төлж чадаагүй тул 2020-10-22-ны өдөр 20/153 тоот албан бичгээр 2020-10-16-ны өдрөөр Түрээсийн гэрээг цуцалж, түрээсийн талбайг өөрийн мэдэлд авсан тухай бидэнд мэдэгдсэн.

Түрээслүүлэгчийн 2020-10-16-ны өдрийн цахилгаан тасалсан, улмаар түрээсийн талбайн хаалганы цоожны голыг сольж, түрээсийн талбайд нэвтрэх боломжгүй болгосон үйлдэл нь түрээсийн гэрээний 3.11-д “түрээсийн байрыг гэрээнд заасан зориулалтаар ашиглах болон ийнхүү ашиглахтай холбогдсон үйл ажиллагаа явуулахад нь түрээслэгчид ямарваа нэгэн саад тотгор учруулахгүй байх” гэсэн үүргээ зөрчсөн, улмаар түрээсийн гэрээг шууд цуцалсан үйлдэл болсон. Гэтэл 2020 оны 11, 12-р сар, 2021 оны 1-р сарын түрээсийн төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй.

Түрээслүүлэгч нь ПХХК-д өгсөн 2020-10-22-ны өдрийн 20/153 тоот албан бичигтээ 2020-10-16-ны өдрөөр түрээсийн гэрээг цуцалж, түрээсийн талбайг өөрийн мэдэлд авсан тул өр төлбөрөө төлж барагдуулах, хураагдсан бараа материал, эд хөрөнгөө суллан авах 5 хоногийн (2020-10-28-ны дотор) хугацаа өгч байна гэсэн байдаг. Гэтэл түрээслүүлэгч нь 2020-10-16-ны өдөр цуцалсан Түрээсийн гэрээндээ 2020-10-28-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан мэтээр Нэмэлт гэрээ байгуулахыг шаардаж, түрээслэгчээр гарын үсэг зуруулсан. Нэмэлт гэрээгээр өр төлбөр төлөх хугацааг 2020-10-28-ны өдрөөс хойш 2020-11-05 болгож сунгасан боловч түрээсийн гэрээ нэгэнт цуцлагдсан тул уг нэмэлт гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй юм. Мөн Нэмэлт гэрээний 1.4-д “Хэрэв талууд түрээсийн 107 тоот үндсэн гэрээг цуцалсан тохиолдолд түрээслэгчийн байршуулсан барьцаа мөнгө эргэн олгогдохгүй, өр төлбөрөөс суутгагдахгүй болохыг талууд тодорхойлов” гэсэн заалт байсан бөгөөд энэ заалт нь түрээслэгчийн эрх ашигт хохиролтой, түрээслүүлэгчид ашигтай байсан тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ түрээслэгчийн төлсөн төлбөрүүдийг дурдаж, тооцоо хийхдээ барьцаа мөнгийг огт дурдаагүй, хасч тооцоогүй байна. Мөн Нэмэлт гэрээний 1.4-д “Хэрэв талууд түрээсийн 107 тоот үндсэн гэрээг цуцалсан тохиолдолд” гэсэн болзол тавьсан боловч бодит байдалд талууд түрээсийн гэрээний 7.6-д заасны дагуу харилцан зөвшилцөж, төлбөр тооцоог дуусгаснаар гэрээг цуцалсанд тооцсон явдал болоогүй, харин түрээслүүлэгч нь түрээсийн гэрээний 7.7-д заасны дагуу гэрээг дангаар цуцалсан тул уг болзол нь бий болоогүйд тооцогдох юм.

Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний 5.2-д “гэрээ цуцлагдах тохиолдолд гэрээний барьцааг үлдсэн хугацааны түрээсийн төлбөр, бусад төлбөрийн хохиролд тооцон Түрээслүүлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрөв” гэж заасны дагуу өр төлбөрөөс барьцааны мөнгийг хасч тооцох ёстой байсан.

2021 оны 2-р сарын 17-ны өдөр И ХХК-аас бүх нийтийн хөл хорионы үеэр биднийг дуудаж, танайд хулгай орсон гэж хэлсэн. Энэ талаар Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст мэдэгдэж, биднийг нийтийн хоолны газартаа очиж үзэхэд хоолны газар цахилгаангүй хэвээрээ, тэнд үлдсэн манай ус, ундаа, пивонуудыг бүгдийг нь хэрэглээд дуусгасан, хоосон савнууд нь үлдсэн, 2,716,400 төгрөгийн бараа, түүхий эд, барилгын ажилд хэрэглэж байсан багажнууд манай компьютерүүд алга болсон байсан.

2021 оны 2-р сарын 17-ны өдөр хулгай орсон тухай мэдэгдсэн өдрөө И ХХК-аас 2021-02-17-ны өдрийн Б/9 тоот “Түрээсийн гэрээ цуцалж, түрээсийн талбайг өөрийн мэдэлд авч төлбөр тооцоо барагдуулах тухай” албан бичиг өгсөн. Уг албан бичигт “2021-02-23-ны өдөр 11 цагт ирж талбай чөлөөлж өгнө үү. Мөн энэ өдөр манай талаас комисс гаргаж, үлдэгдэл өр төлбөр болох 171,201,294 төгрөгт багтах барааг тантай зөвшилцөн авах хүсэлтэй байна. Дээрх хугацаанд ирэхгүй бол гуравдагч этгээдийг байлцуулан комисс дангаар тооллого хийж, акт үйлдэн төлбөр тооцоо барагдуулах арга хэмжээ авах бөгөөд төлбөрт тооцогдоогүй бараа материалыг захирал өөрийн биеэр ирж авахгүй бол манай талаас түр агуулахад хадгалан, хадгалалтын зардлыг тооцож авна” гэсэн байсан бөгөөд бид манай бүх эд хөрөнгийг өр төлбөртөө тооцон авахыг зөвшөөрөөгүй, мөн биднийг түрээсийн талбайд оруулахгүй гэж цоожны голыг сольсон, бүх эд хөрөнгийг хурааж авсан байж, талбай чөлөөлж өгнө гэсэн нь бодит байдалд нийцэхгүй, тохуурхсан шинжтэй үйлдэл байсан.

“И” ХХК 2021-03-04-ний өдөр Б/18 тоот “Түрээсийн гэрээ цуцалж, бараа материал хүлээлгэн өгөх тухай албан бичигтэй хамт компанийн хувьцаа эзэмшигч Занабазарт зарим нь эвдэрч хэмхэрсэн 18 эд хөрөнгийг авчирч, хашаанд нь ачааны машин дээрээс газарт шидэж өгөөд явсан.

Дээр дурдсан бүгдийг нэгтгэн үзвэл, хариуцагч нь гэрээ цуцлагдсан 2020-10-16-ны өдрийг хүртэл түрээсийн төлбөрт 103,249,548 төгрөг, нийтийн эзэмшил талбайн цэвэрлэгээ, хог тээврийн зардалд 3,909,000 төгрөг, цахилгаан, усны төлбөрт 4,603,922 төгрөг, нийт 111,762,470 төгрөг төлөх тооцоо гарч байна. Үүнээс нэхэмжлэгчид төлсөн 92,496,000 төгрөгийг хасахад хариуцагч нь 19,266,470 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Өмнө нь төлсөн мөнгө, барьцаа төлбөрөөс сар бүрийн гарсан төлбөрүүдийг хасч тооцох байдлаар тооцоо хийвэл 19,266,470 төгрөгийн хэд нь түрээсийн төлбөр, хэд нь хогны тээвэр, хэд нь ашиглалтын төлбөр болох нь илүү тодорхой болно. Хариуцагчаас энэ дэлгэрэнгүй тооцоог шүүхэд хариу тайлбараас тусад нь гаргаж өгнө.

Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцлахаасаа өмнө буюу дараа нь, мөн шүүхэд хандах хүртлээ үлдэгдэл төлбөртөө алданги тооцож байгаагүй, алдангийн ямар нэг тооцоо хариуцагчид гаргаж өгч, нэхэмжилж байгаагүй. Нэхэмжлэгч нь хариуцагчийн бүх эд хөрөнгүүдийг битүүмжлэн хурааж авч, төлбөр төлөх боломжийг хаасан тул үлдэгдэл төлбөртөө тооцсон энэ их хэмжээний алдангийг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй.

Мөн манай бүх тоног төхөөрөмж, тавилга, бараа материалыг агуулах руу зөөсөн зардал гэх 280,000 төгрөг, 20 ажилтны цалин 3,500,000 төгрөг, тээврийн зардал 400,000 төгрөг гэх шаардлага нь тодорхой баримтаар нотлогдоогүй, үнэн зөв эсэх нь эргэлзээтэй, хариуцагчийн хариуцах зардал биш тул хүлээн зөвшөөрөхгүй.

Хариуцагч нь 259,053,034 төгрөгийн барилгын ажлын үр дүн, 2,716,400 төгрөгийн бараа, түүхий эд, нийт 261,769,434 төгрөгийн үр дүнг өөрийн эзэмшил, өмчлөлд авсан тул эдгээрээс үлдэгдэл төлбөр 19,266,470 төгрөгийг хасч, үлдсэн 242,502,964 төгрөгийг бид нэхэмжлэгчээс буцаан нэхэмжлэх болно. Мөн 153,553,618 төгрөгийн эд хөрөнгөө буцаан нэхэмжлэхээр сөрөг нэхэмжлэл гаргах болно.

Бид түрээсийн төлбөрийн илүү төлөлттэй байхад түрээслүүлэгч нь 7 сард, 9 сард, 10 сард удаа дараа мэдэгдэл өгөлгүй гэнэт тог цахилгаан тасалж манай үйл ажиллагааг тасалдуулж түрээсийн гэрээний 3.11 дэх заалтаа байнга зөрчиж дарамталж байсан. Энэ цар тахалын хэцүү үед төр засаг аж ахуйн нэгжүүдээ дэмжиж байхад бид Их наядад их хэмжээний хөрөнгө оруулалт хийн хамтарч ажиллаж байхад манай компанийг энэ хэцүү цаг үед дампууруулсан нь бидний олон жилийн хөдөлмөрлөж олсон их хэмжээний хөрөнгө мөнгө, эд материал, гэр бүлийг маань сэтгэл санааны хохиролд оруулж байгаад гомдолтой байгаа болно.

Ингэхэд түрээсийн нийт бодогдох ёстой төлбөр нь 103,249,548 төгрөг, нийтийн эзэмшилийн талбайн цэвэрлэгээ, хог тээвэр нь 3,909,000 төгрөг, цахилгаан усны төлбөр 4,603,922 төгрөг нийт 111,762,470 төгрөг болох тооцоо гарч байна. Үүнээс нэхэмжлэгч талд өгсөн 92,496,000 төгрөгийг хасч тооцоход хариуцагчийн төлбөрийн үлдэгдэл 19,266,470 төгрөг байна гэж тооцсон. Нэхэмжлэгч талын бодитой төлбөрийн хэмжээ нэхэмжлэх үнийн дүн 19,266,470 төгрөг гэж үзэж байна.

Иймд бид нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.

 

Хариуцагч “П” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батжаргал, хариуцагчийн өмгөөлөгч М.Бадрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компанийн зүгээс “И” ХХК-тай байгуулсан 2020-01-10-ны өдрийн 107 тоот түрээсийн гэрээний дагуу үүссэн маргааныг шийдвэрлэх зорилгоор 2020-10-28-ны өдөр №01/107 дугаартай нэмэлт гэрээг байгуулсан. И ХХК-ийн шахалт, шаардлагын дагуу байгуулсан энэхүү гэрээний 1.4 дэх хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, түрээсийн гэрээний дагуу урьдчилж төлсөн 28,578,000 төгрөгийг “И” ХХК-д төлөх түрээсийн төлбөрт суутган тооцуулахаар энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна.

Манай компанийн зарим үүсгэн байгуулагчид И худалдаа, үйлчилгээний төвийн 1-р давхарт нь нийтийн хоол, рестораны зориулалтаар талбай түрээслэх талаар Соёолж ХХК-ийн захирал Д.Даваасүрэнтэй уулзаж ярилцсаны үндсэн дээр талууд 2019-10-11-ний өдөр түрээсийн байрны гэрээ байгуулах санамж бичигт гарын үсэг зурсан.

Уг санамж бичгийн дагуу талууд 11 нөхцөлийг удирдлага болгон түрээсийн гэрээ байгуулахаар тохиролцож, үндсэн гэрээг 2019-11-01-ний өдөр байгуулахаар, түрээсийн төлбөрийн урьдчилгаа болгон 10,000,000 төгрөгийг Хаан банк дахь Д.Даваасүрэнгийн эзэмшлийн 502 166 2410 тоот дансанд шилжүүлэхээр болсон. Үүний дагуу 2019-10-15-ны өдөр түрээсийн барьцаа 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн.

Талууд түрээсийн үндсэн гэрээг 2019-11-01-ний өдөр байгуулахаар харилцан тохиролцож санамж бичигт гарын үсэг зурж баталгаажуулсан^ хэдий ч тухайн барилгын ажил бүрэн дуусаагүй, улсын комисс хүлээж аваагүй, ашиглахад бэлэн болоогүй гэх шалтгаанаар гэрээ байгуулах хугацаа хойшилж гэрээг 2020-0! -10-ны өдөр байгуулсан. Гэрээ байгуулах үед мөн адил барилгыг улсын комисс хүлээж аваагүй байсан болно. Уг гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “түрээсийн хугацаанд гарч болзошгүи төрөл бүрийн эрсдэлээс сэргийлж түрээслэгч нь нэг сарын төлбөртэй тэнцэх барьцаа 28,578,000 төгрөгийг үүргийн биелэлтийн баталгаа болгон түрээсийн байранд орохын өмнө урьдчилан төлж, түрээслэгчид хадгалуулна 5.2 дахь хэсэгт Түрээсийн гэрээ дуусгавар болж түрээслүүлэгчид талбайг хүлээлгэн өгснөөс 14 хоногийн дотор тооцоог эцэслэн нийлж дуусгасан байх бөгөөд тооцоо дууссан өдрөөс хойш 14 хоногийн дотор барьцаа мөнгийг хүү тооцолгүйгээр түрээслэгчид буцаан олгоно” гэж заасны дагуу өмнө нь өгсөн 10,000,000 төгрөг дээр нэмж 18,578,000 төгрөгийг 2020-01 -12-ны өдөр шилжүүлсэн.

Ийнхүү барьцааны мөнгө болгож нийт 28,578,000 төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр И ХХК-д шилжүүлсэн ба түрээсийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.5-д зааснаар түрээслэгч ийн буруутай үйл ажиллагааны улмаас түрээслүүлэгчид учирсан хохирол, төрөл бүрийн торгууль, гэрээний дагуух төлбөрийг барьцаанаас суутгахаар тохиролцсон,

“И” ХХК нь 2020-10-16-ны өдрийн 17:00 цагт манай цаХилгааныг гэнэт тасалж, 2020-10-18-ны дотор үлдэгдэл төлбөрөө төлөхгүй бол гэрээг цуцалж, түрээсийн талбайд байгаа эд хөрөнгө, бараа материалыг хураан авч, худалдан борлуулна гэсэн шаардлагыг бидэнд өгсөн. Улмаар 2020-10-18-ны өдөр буцаж очиход тэд хаалганы цоожны голыг сольж, биднийг үйл ажиллагаа явуулж буй түрээсийн талбайдаа нэвтрэх боломжгүй болгосон.

Тиймээс бид хоолны газрын үйл ажиллагаагаа хэвийн явуулах зорилгоор И ХХК-ийн хууль бус шаардлагыг зөвшөөрөхөөс өөр аргагүй байдалд хүрч 2020-10-28-ны өдөр №01/107 дугаартай нэмэлт гэрээг байгуулсан. Уг нэмэлт гэрээний 1.4 дэх заалтад манай компаниас барьцаанд байршуулсан 28,578,000 төгрөгийг талуудын хооронд байгуулагдсан үндсэн түрээсийн гэрээ цуцлагдсан тохиолдолд буцааж олгогдохгүи, түрээсийн төлбөрөөс хасч тооцохгүй байдлаар тусгасан нь хууль болоод нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарч байна. Учир нь: 1. Иргэний хуулийн 329 дүгээр зүйлийн 329.1-д түрээслүүлэгчийн барьцааны эрхийг тодорхойлохдоо “Түрээслүүлэгч нь түрээсийн гэрээгээр түрээслэгчид гаргах шаардлагаа хангуулахын тулд түрээслэгчийн түрээсэлж авсан эд хөрөнгийг ашигласны үр дүнд олж авсан эд юмс, үр шимийг барьцаалах эрхтэй гэж заасан байдаг. Харин 107 дугаартай түрээсийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д заасан эрсдэлээс сэргийлж бэлэн мөнгө барьцаалах асуудлыг хуулиар зохицуулаагүй хэдий ч нэг сарын түрээсийн төлбөрийг урьдчилан төлүүлж барьцаалах, уг барьцааны мөнгөнөөс түрээсийн төлбөрийн өрийг суутган тооцох нь эд хөрөнгө хөлслөх болон түрээсийн гэрээний харилцаанд нийтлэг үзэгдэл болсон, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээ юм. 2. Барьцааны мөнгө нь үүрэг гүйцэтгэгч хохирол учруулаагүй болон түрээсийн төлбөрийн үлдэгдэлгүй тохиолдолд түрээслэгчид буцаан олгогдох ёстой хөрөнгө тул барьцаа хөрөнгийг буцаан олгохгүй байхаар нэмэлт гэрээнд тусгасан нь үүрэг гүйцэтгэгчид хохиролтой, мөн үүрэг гүйцэтгүүлэгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжих бодит нөхцөлийг бүрдүүлж байна. Түрээсийн гэрээний мөнгөн хөрөнгийн барьцаа нь үүрэг гүйцэтгэгч гэрээний хугацаа дуусахад холбогдох төлбөрөө төлж барагдуулаагүй, эсхүл ердийн журмаар ашиглахад учрах элэгдэл, хорогдлоос илүү хэмжээний хохирлыг түрээсийн зүйлд учруулсан тохиолдолд хохирлыг нөхөн төлүүлэхэд зориулагдсан хөрөнгө юм.

Иргэний хуулийн 300 дугаар зүйлд талуудын хооронд байгуулагдсан эд хөрөнгө хөлслөх гэрээ буюу тохиролцоо хүчин төгөлдөр бус байх үндэслэлүүдийг тодорхойлсон ба 300.1.3 дахь хэсэгт “учруулсан гэм хороос илүү хэмжээгээр хохирлыг нөхөн төлөхийг хөлслөгчид үүрэг болгосон эд хөрөнгө хөлслөхтэй холбоотой гэрээ буюу тохиролцоо хүчин төгөлдөр бус” байна гэжээ. Гэгэл 2020-10-28-ны өдрийн №01/107 дугаартай нэмэлт гэрээний 1.4 дэх заалт нь Иргэний хуулийн 300.1.3 дахь хэсгийг зөрчсөн байна.

Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээ цуцалсантай холбоотойгоор өөрт учирсан гэм хороо шүүхэд хандаж шийдвэрлүүлэх тохиолдолд хариуцагчийн урьдчилж төлсөн барьцаа мөнгийг хохирол төлбөртөө суутгах ёстой байхад буцаан олгохгүй байхаар үүрэг хүлээлгэсэн нь хариуцагч учруулсан гэм хороос давсан хохирол төлбөр төлөх хууль бус үндэслэлийг бий болгож байна.

Дээрх үндэслэлүүдээр талуудын хооронд байгуулсан нэмэлт гэрээний 1.4 дэх заалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул энэ хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, барьцаанд байршуулсан 28,578,000 төгрөгийг “И” ХХК-д төлөх түрээсийн төлбөрт суутган тооцохыг даалгуулахаар энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна.

Иймд талуудын хооронд байгуулагдсан 2020-10-28-ны өдрийн №01/107 дугаартай нэмэлт гэрээний 1.4 дэх заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, 2020-01-10-ны өдрийн №107 дугаартай түрээсийн гэрээний дагуу байршуулсан барьцааны 28,578,000 төгрөгийг “И” ХХК-д төлөх түрээсийн төлбөрт суутган тооцохыг “И” ХХК-д даалгаж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч “П” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батжаргал, хариуцагчийн өмгөөлөгч М.Бадрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй ПХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч талаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна. 1/ И ХХК нь 2020-10-16-ны өдрийн 17:00 цагт манай цахилгааныг гэнэт тасалж, 2020-10-18-ны дотор үлдэгдэл төлбөрөө төлөхгүй бол гэрээг цуцалж, түрээсийн талбайд байгаа эд хөрөнгө, бараа материалыг хураан авч, түрээсийн төлбөрийн өрийг барагдуулахын тулд худалдан борлуулна гэсэн шаардлагыг бидэнд өгсөн.

Улмаар 2020-10-18-ны өдөр буцаж очиход тэд хаалганы цоожны голыг сольсон байсан тул бид түрээсийн талбайд орж чадаагүй, тэд биднийг оруулаагүй тул бид тэнд хадгалагдаж байсан 153,553,618 төгрөгийн үнэ бүхий, 118 нэр төрлийн 607 ширхэг эд хөрөнгүүдийг, мөн 3,273,793 төгрөгийн үнэ бүхий хүнсний бараа материал, түүхий эдийг авч чадаагүй. Бид хариу тайлбартаа 2,716,400 төгрөгийн үнэ бүхий хүнсний бараа материал, түүхий эдийг үлдээсэн гэж бичсэн боловч баримтуудаа дахин нягтлан шалгахад үнийн дүн нь 3,273,793 төгрөг болж өөрчлөгдсөн болно.

Ийнхүү И ХХК нь 3,273,793 төгрөгийн үнэ бүхий хүнсний бараа материал, түүхий эдийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан боловч 2021 оны 2-р сард очиж үзэхэд алга болгосон байсан, бас түрээсийн өр төлбөрөөс тэр хэмжээгээр суутган хасч тооцоогүй байна. Түрээсийн талбайд хадгалагдаж байсан хүнсний бараа материал, түүхий эдийг И ХХК нь түрээсийн талбайн хамт өөрийн эзэмшилд авсан тул алга болголгүй, бүрэн бүтэн байдлыг нь хариуцах ёстой.

Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.5-д “Хөлслөгч хөлс төлөх шаардлагын эсрэг эд хөрөнгө хөлслөх гэрээтэй холбоотой, өөрийн шаардлагыг хангуулах буюу түүнийг тооцуулахаар шаардах эрхтэй” гэж заасан байна.

Иймд алга болсон хүнсний бараа материал, түүхий эдийн үнэ 3,273,793 төгрөгийг түрээсийн төлбөрийн өрөөс хасч суутган тооцохыг И ХХК-д даалгаж өгнө үү.” гэжээ.

 

            Хариуцагч “П” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батжаргал, хариуцагчийн өмгөөлөгч М.Бадрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “И ХХК-ийн нэхэмжлэлтэй ПХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч талаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна. Талуудын хооронд байгуулагдсан 2020-01-10-ны өдрийн Х920/01-107-01 дугаартай Ажлын байрны түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.5 дахь заалтын “зах зээлийн үнээс 50 хүртэлх хувиар хямдруулан зарж” гэсэн хэсгийг Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-д зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, барьцаалсан эд хөрөнгүүдийг хариуцагчаас гаргуулах тухай. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “түрээсийн гэрээг дангаар цуцалж, түрээсийн талбайг өөрийн мэдэлд аван, түрээслэгчийн хуримтлагдсан өр төлбөрт тус компанийн эзэмшлийн нийт 74 нэр төрлийн тавилга, тоног төхөөрөмж гэх мэт 73,690,500 төгрөг бүхий үнийн дүнтэй хөрөнгийг битүүмжлэн хураан авсан” талаар дурджээ.

Талуудын хооронд байгуулагдсан 2020-01-10-ны өдрийн №20/01-107-01 дугаартай түрээсийн гэрээний 3.4-д “түрээслэгч түрээсийн талбайгаа лацдуулснаас хойш 5 хоногийн дотор түрээсийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй, аливаа тохиролцоонд хүрээгүй тохиолдолд түрээсийн талбай доторх бараа материал, эд хөрөнгийг гуравдагч этгээдийг байлцуулан тооллого, үнэлгээ хийж, хадгаламжид хийж, талбайг өөрийн мэдэлд шилжүүлэн авах эрхтэй” гэж, гэрээний 3.5-д “Дээрх 3.4-д заасны дагуу нөхцөл байдал бий болсон тохиолдолд талууд ямар нэг тохиролцоонд хүрээгүй, түрээсийн төлбөр төлөгдөөгүй/ тохиолдолд хураагдсан бараа материалыг зах зээлийн үнээс 50 хүртэлх хувиар хямдруулан зарж борлуулан өөрт учирсан хохирлоо барагдуулах эрхтэй” гэж тус тус заасан.

“И” ХХК нь 2020-10-16-ны өдрийн 17:00 цагт манай цахилгааныг гэнэт тасалж, 2020-10-18-ны дотор үлдэгдэл төлбөрөө төлөхгүй бол гэрээг цуцалж, түрээсийн талбайд байгаа эд хөрөнгө, бараа материалыг хураан авч, худалдан борлуулна гэсэн шаардлагыг бидэнд өгсөн. Улмаар 2020-10-18-ны өдөр биднийг буцаж очиход “И” ХХК нь түрээсийн талбайн хаалганы цоожны голыг сольж, биднийг үйл ажиллагаа явуулж буй түрээсийн талбайдаа нэвтрэх боломжгүй болгож, нэвтрүүлээгүй.

Нэхэмжлэгч нь манай компанитай байгуулсан түрээсийн гэрээг дангаар цуцалж, үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон, мөн манай компанийн эд хөрөнгүүдийг гуравдагч этгээдийг байлцуулалгүй хураан авсан, хураан авсан эд зүйлсээс 18 нэр төрлийн эд хөрөнгийг манай компанийн нэг хувьцаа эзэмшигч болох Ц.Занабазарын хашаанд аваачиж буулган хаясан ч авч үлдсэн бүх хөрөнгүүдээ бүгдийг нь бүрэн бүртгэлгүй, зөвхөн том хэмжээтэй 74 нэр төрлийн эд хөрөнгүүдийг нь жагсааж бичин, тэдгээрийг 73,690,500 төгрөгөөр үнэлсэн баримтыг шүүхэд өгсөн байна. Уг жагсаалтад оролгүй үлдсэн олон эд хөрөнгүүд “И” ХХК-ийн барьцаа, эзэмшилд одоо ч хэвээрээ байна.

2020-01-10-ны өдрийн №2/01-107-01 дугаартай Ажлын байрны түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.5-т Дээрх 3.4-д заасны дагуу нөхцөл байдал бий болсон тохиолдолд талууд ямар нэг тохиролцоонд хүрээгүй, түрээсийн төлбөр төлөгдөөгүй тохиолдолд хураагдсан бараа материалыг зах зээлийн үнээс 50 хүртэлх хувиар хямдруулан зарж борлуулан өөрт учирсан хохирлоо барагдуулах эрхтэй” гэж заасан нь “И” нэртэй худалдааны төвийн талбайг бусдад түрээслүүлэх үйл ажиллагааг байнга эрхэлдэг И ХХК-ийн түрээсийн гэрээндээ байнга хэрэглэгдэхээр урьдчилан тогтоосон нөхцөл байсан тул Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д зааснаар гэрээний стандарт нөхцөлд тооцогдож байна. Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-д “Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна” гэж заасан. 2020-01-10-ны өдрийн №2/01-107-01 дугаартай Ажлын байрны түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.5-т түрээслэгчийн эд хөрөнгө, бараа материалыг зах зээлийн үнээс 50 хүртэлх хувиар хямдруулан зарах эрхийг түрээслүүлэгчид олгосон нь I сарын түрээсийн төлбөрийн барьцаа төлсөн ПХХК-ийн хувьд харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, ПХХК-д хохиролтой нөхцөл болсон байна.

Иймд гэрээний 3 дугаар зүйлийн 3.5 дахь заалтын “зах зээлийн үнээс 50 хүртэлх хувиар хямдруулан зарж” гэсэн хэсгийг Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-д зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү.

2/ Манай компани нь түрээсийн талбайг өөрсдийн зардлаар ресторан болон нийтийн хоолны газрын зориулалтаар засан сайжруулж, хоолны газартаа гал тогооны тоног төхөөрөмжүүд, гал тогооны жижиг хэрэгслүүд, сандал, ширээ гэх мэт бүх шаардлагатай эд хөрөнгүүдээ худалдан авч, бүрэн тохижуулсан. Мөн караокены тоног төхөөрөмжүүд, дэлгэц, проектор, өсгөгч, микрофон, пульт, гэрлүүд авч 118 нэр төрлийн эд зүйлсийг ресторандаа байрлуулсан байсан.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн дээрх бүх эд хөрөнгүүдийг хураан авсан үйлдэл нь Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д “Газар, байшин болон орон сууц хөлслүүлэгч нь эд хөрөнгө хөлслөх гэрээг биелүүлэхтэй холбоотой шаардлагаа хангуулах зорилгоор тухай газар, байшин орон сууцанд байгаа хөлслөгчийн эд хөрөнгийг саатуулан барих эрхтэй” гэж заасны дагуу хийгдсэн гэж харагдаж байгаа ч нэхэмжлэгч нь энэхүү хуулийн дагуу үүсдэг барьцааны эрхээ хэрэгжүүлэхдээ Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.3-д заасныг дагаж мөрдөх үүрэгтэй байсан.

Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.3-д “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах зорилгоор хэд хэдэн зүйлийг барьцаалсан тохиолдолд гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагч нь шаардлагаа хангах барьцааны зүйлийг сонгох эрхтэй боловч энэ нь тухайн шаардлагыг хангахад шаардагдах тоо, хэмжээнээс хэтэрч болохгүй” гэж заасан. Тиймээс И ХХК нь өөрийн шаардлагыг хангахад шаардагдах тоо хэмжээнээс илүү тооны эд хөрөнгийг барьцаалах, өөрийн эзэмшилд шилжүүлэн авах эрхгүй. Одоо И ХХК-ийн эзэмшил, барьцаанд 153,553,618 төгрөгийн эд хөрөнгө байгаа бөгөөд И ХХК-д төлөх ПХХК-ийн өр төлбөрийн дүн нь 19,266,470 төгрөг байгаа тул И ХХК нь 19,266,470 төгрөгийн үнийн дүнгээс илүү эд хөрөнгийг барьцаанд авах эрхгүй.

Иймд хавсралтад заасан 134,287,248 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлж, хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

 

д/д

Барааны нэр

Ширхэг

Нэгж үнэ

Нийт үнэ

1

1.8 хөргүүртэй бэлтгэл ширээ

4

2.000.000

8.000,000

2

1.8 слад тавиур

1

1,000.000

1.000,000

3

6 ш газ плитик

1

1,300,000

1.300.000

4

Төмс шарагч

1

250,000

250.000

5

150 кг жин

1

250.000

250.000

6

Бэлтгэл ширээ

1

549,500

549.500

7

4 хаалгатай хөргөгч

1

2.500.000

2,500.000

8

2тавцантай тавиур

4

250.000

1,000,000

9

4 тавцантай тавиур

1

450,000

450.000

10

2хаалгатай шилэн нүүртэй хөргүүр

1

2,000.000

2.000.000

11

15 Варментай хоол халуун баригч хөргүүр

2

1.600,000

3.200.000

12

2 Газ литка халуун тогооны

1

1,300,000

1,300,000

13

Зш өндөр газ плитка

1

1.000,000

1.000,000

14

Том мах машин

1

1,700,000

1.700,000

15

Хөлдөөгч цагаан

1

1.500.000

1.500,000

16

Ясны хөрөө

1

1,500.000

1.500.000

17

Кострол

2

80.000

160.000

18

Гурил зуурагч

1

1,500.000

1.500,000

19

Гурил хэргэгч элдэгч

1

1,500,000

1,500,000

20

Хэрчсэн гурил машин

1

1,500,000

1,500.000

21

Тек хөргүүр 3 хаалгатай

2

3,500,000

7,000,000

22

Битүү чанагч жижиг

2

120,000

240,000

23

Битүү чанагч том

1

350.000

350,000

24

Блендер

1

250,000

250.000

25

Бутлагч

1

650,000

650,000

26

Хоол зөөдөг тэргэнцэр

4

320.000

1,280.000

27

2ш агааржуулалтын зонтик

4

950,000

3,800,000

28

24 тай жигнүүр том

1

1.400,000

1.400,000

29

Амтлагч тэргэнцэр

1

250,000

250,000

30

Аяга таваг ариутгагч хатаагч

1

2,500.000

2,500,000

31

Салатны хөргүүр \салатны \

1

2,300,000

2.300.000

32

Бохир зөөгч сав саарал

2

300,000

600,000

33

Ус буцалгагч бөөрөнхий 35л

1

350,000

350,000

34

Том 380 тогны тогоо \шөл\ кранттай

1

1,900,000

1,900,000

35

Бэлтгэл ширээ

1

549,500

549,500

36

Шөлний буцалгадаг халуун тогоо

1

1.800,000

1,800.000

37

Захирал ширээ|шүүгээтэй|

1

670,000

670.000

38

Сандал

1

190,000

190,000

39

Ажлын ширээ

2

380,000

760,000

40

Сандал

2

160.000

320.000

41

Ширээ /саарал темөр хөлтэй/

10

300.000

3,000,000

42

Төмөр бор буйдан

3

450.000

1,350,000

43

Цагаан сандал

34

110.000

3,740,000

44

Шилэн ширээ 120*80 4хүнийх

16

950.000

15,200,000

45

Шилэн ширээ 160*80 бхүнийх

2

1,200,000

2,400.000

46

Ногоон сандал

76

110,000

8,360,000

47

у!р сандал

24

150,000

3,600,000

48

Модон ношон ширээ

8

950,000

7,600,000

49

Ногоон буйдан 2 хүний

16

400.000

6.400,000

50

55 инч зурапг

2

1,260,000

2,520.000

51

Мөнгөний төмөр хайрцаг

1

150.000

150,000

52

Бэлэн мөнгө хайрцаг дотор байсан

 

50,000

50,000

53

ширээний скачер

16

4,000

64,000

54

намхан урт цагаан 2 давхартай тавиур

2

400,000

800,000

55

гал тогооны принтер

1

178,000

178,000

56

ачаа зөөх тэрэг /ногоон/

1

150,000

150.000

57

120 см төмөр шат

1

50,000

50.000

58

том А шат сундаг 3 метр

1

220,000

220.000

59

Бохирын ширээ

1

450,000

450,000

60

Гурил будааны сав цагаан

3

95.000

285.000

61

дугуйтай бохир зөөдөг хийдэг сав

2

160.000

320,000

62

Кострул

2

80,000

160,000

63

Төмөр жижигтавиур шигтгээтэй

4

72,000

288,000

64

оффис цайны шүүгээ цагаан

1

300,000

300,000

65

оффис цагаан тавиуртай шүүгээтэй ширээ

1

800.000

800,000

66

оффис ханын тавиур \цагаан\

1

400,000

400.000

67

хананы цаг оЯтсе

1

25,000

25.000

68

хананы цаг гал тогооны хэсэгт

1

80,000

80.000

69

цагаан самбар

1

22,000

22.000

70

оффис хогийн сав

1

20,000

20.000

71

баллонтой халуун хүйтэн ус гаргагч \Солон

2

350,000

700.000

72

20л усны боллон

2

10,000

20,000

73

Түлхүүрний хайрцаг

1

35,000

35,000

74

өлгүүр 8ш тэй

1

25,000

25,000

75

гэрлийн том авжур

3

101.866

305,598

76

караоке проектор

1

890,000

890,000

77

караокены цагаан дэлгэц

1

66,000

66,000

78

оо никель хогийн сав өндөр

2

148,000

296.000

79

00 никель хогийн сав хар жижиг

4

45.000

180,000

80

тоос сорогч

1

258.000

258,000

81

Хулс модон суурьтайгаа \ том

9

570.000

5,130,000

82

Хулс модон суурьтайгаа

6

470,000

2,820,000

83

хайруулын таваг 26

2

40,000

80.000

84

хайруулын таваг 28

2

45,000

90,000

85

никель шөлний гүц

7

15,000

105,000

86

Хүрцэн таваг

2

25,000

50.000

87

3.2 тай цайны халуун сав

3

35,000

105,000

88

2.70 дм цагаан торгон ширээний бүтээлэг

2

68.520

137,040

89

2.50 дм цагаан торшн ширээний бүтээлэг

3

63,480

190,440

90

3:14 дм цагаан торгон ширээний бүтээлэг

7

36,720

257,040

91

50:50 хөх сальфитик

41

3.500

143,500

92

Сандлын бүрээс

109

10,000

1,090,000

93

Сандлын бантик

10

4,200

42,000

94

Ширээний зөөлөвч 14м

14

7,000

98,000

95

Печь sumsung

1

350,000

350.000

96

Ногоо үрэгч 4 талтай төмөр

1

15,000

15.000

97

Халбага сэрээний төмөр суурь

1

150.000

150,000

98

Тек төмөр хар сандал

12

139,000

1,668.000

99

Хүүхдийн модон сандал

3

70,000

210,000

100

Ажилчдийн хог сав

1

20000

20,000

101

Сарсгар шалны төмөр иштэй шалны алчуур

1

35000

35.000

102

Компьютерын дэлгэц

1

100000

100,000

103

цаас хэрчигч

1

45000

45.000

104

2 шүүртэй шарагч

1

280000

280.000

105

Нийт дүн

550

56.731,286

134,287,618

” гэв.

 

Шүүгч зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хаан банкны дансны хуулга, “И” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “И” ХХК-ийн дүрмийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 02 сарын 26-ны өдрийн “П” бараа материалын тооллого 12 хуудас, 2021 оны 03 сарын 26-ны өдрийн Хаан банкны шилжүүлгийн баримт, хариуцагчийн баримтаар гаргасан 2021 оны 06 сарын 17-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, “П” ХХК-ийн “И” ХХК-д төлөх төлбөрийн тооцоолол 1 хуудас, 2020 оны 10 сарын 16-ны өдрийн Их наядад үлдсэн тоног төхөөрөмж эд хогшилын жагсаалт 3 хуудас, Их наяад үлдсэн хүнсний бүтээгдэхүүний баримт 2 хуудас, хариуцагч “П” ХХК-ийн өмгөөлөгч М.Бадралын хүсэлтийн дагуу баримтаар гаргуулсан 2021 оны 10 сарын 15-ны өдрийн 21/207 тоот “И” ХХК-ийн албан тоот 1 хуудас, 2021 оны 10 сарын 15-ны өдрийн “Соёолж” ХХК-ийн 21/170 тоот тодорхойлолт 1 хуудас, 2021 оны 10 сарын 15-ны өдрийн “Эх газа”р ХХК-ийн 21/70 тоот тодорхойлолт, 2020 оны 02 сарын 03-ны өдрийн 2020/89 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 10 сарын 11-ний өдрийн Түрээсийн байрны гэрээ байгуулах санамж бичиг 1 хуудас, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан 2020 оны 01 сарын 19-ний өдрийн “И” ХХК-ийн түрээсийн талбай хүлээлцэх акт 1 хуудас, 2020 оны 10 сарын 28-ны өдрийн №01/107 тоот Нэмэлт гэрээ 2 хуудас, 2021 оны 12 сарын 10-ны өдрийн 21/153 дугаартай “И” ХХК-ийн албан тоот 1 хуудас, 2021 оны 02 сарын 10-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 02 сарын 03-ны өдрийн 2020/89 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Хаан банк” ХХК-ийн 2020 оны 02 сарын 11-ний өдрөөс 2021 оны 11 сарын 24-ний өдөр хүртэлх шилжүүлгийн баримтууд, “УБЦТС” ТӨХК-ийн 2021 оны 12 сарын 06-ны өдрийн хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан 4 хуудас, хариуцагчийн баримтаар гаргасан 2021 оны 02 сарын 10-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот 1 хуудас, хариуцагчийн баримтаар гаргасан 2020 оны 10 сарын 16-ны өдрийн “Их наяд” ХХК-д үлдсэн хүнсний бараа материал, түүхий эдийн жагсаалт 2 хуудас, хариуцагчийн өмгөөлөгч Н.Эрдэнэбилэгийн баримтаар гаргасан 2020 оны 09 сарын 27-ны өдрийн болон 2020 оны 10 сарын 02-ны өдрийн зарлагын падаан 1 хуудас, 2020 оны 10 сарын 02-ны өдрийн Зарлагын баримт 1 хуудас, “Амтат цамхаг” ХХК-ийн 2020 оны 10 сарын 02-ны өдрийн баримт 1 хуудас, “Апу трейдинг” ХХК-ийн 2020 оны 10 сарын 02-ны өдрийн зарлагын баримт 1 хуудас, 2020 оны 10 сарын 05-ны өдрийн Е баримт 1 хуудас, Хүнс экспресс ХХК-ийн 2020 оны 10 сарын 07-ны өдрийн баримт 1 хуудас, 2020 оны 10 сарын 10-ны өдрийн Зарлагын баримт 1 хуудас, 2020 оны 10 сарын 11-ний өдрийн Зарлагын баримт 1 хуудас, 2020 оны 10 сарын 11-ний өдрийн №47 зарлагын баримт 1 хуудас, 2020 оны 10 сарын 11-ний өдрийн зарлагын баримт 1 хуудас, “Кианти Монголиа” ХХК-ийн 2020 оны 10 сарын 13-ны өдрийн баримт 1 хуудас, “П” ХХК-ийн 2020 оны 10 сарын 11-ний өдрийн зарлагын падаан 1 хуудас, 2020 оны 10 сарын 13-ны өдрийн Зарлагын баримт 1 хуудас, 2020 оны 10 сарын 16-ны өдрийн зарлагын баримт 1 хуудас, 2020 оны 10 сарын 16-ны өдрийн Зарлагын баримт 1 хуудас, 2020 оны 10 сарын 16-ны өдрийн Зарлагын баримт 1 хуудас, Барс нэхэмжлэх 1 хуудас, 2020 оны 09 сарын 25-ны өдрийн СС100346178 дугаартай Зарлагын падаан 1 хуудас, 2020 оны 10 сарын 02-ны өдрийн СС100346398 дугаартай Зарлагын падаан 1 хуудас, 2020 оны 10 сарын 10-ны өдрийн СС100346592 дугаартай Зарлагын падаан 1 хуудас, 2020 оны 10 сарын 15-ны өдрийн СС100346592 дугаартай Зарлагын падаан 1 хуудас, хариуцагчийн баримтаар гаргасан 2022 оны 06 сарын 02-ны өдрийн “Их наяд” ХХК-иас гаргуулах тоног төхөөрөмж, эд хогшлын жагсаалт 3 хуудас, 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/367 дугаар Худалдаа үйлчилгээ эрхлэх гэрээ, 2020 оны 12 сарын 21-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2016 оны 10 сарын 12-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагч “П” ХХК-ийн өмгөөлөгч М.Бадралын хүсэлтийн дагуу баримтаар гаргуулсан 2020 оны 01 сарын 10-ны өдрийн 20/01-105-01 дугаартай Ажлын байрны түрээсийн гэрээ 6 хуудас, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан 2021 оны 03 сарын 04-ний өдрийн Б/18 дугаартай “И” ХХК-ийн Түрээсийн гэрээ цуцалж бараа материал хүлээлгэн өгөх тухай албан бичиг, “П” ХХК-ийн Бараа материал, эд зүйлсийн жагсаалт 1 хуудас, “И” ХХК-ийн 2020 оны 10 сарын 22-ны өдрийн 20/153 дугаартай Түрээсийн гэрээ цуцалж түрээсийн талбайг өөрийн мэдэлд авах тухай тоот 2 хуудас, “И” ХХК-ийн 2020 оны 10 сарын 16-ны өдрийн 20/148 дугаар шаардлага 1 хуудас, “П” ХХК-ийн 2020 оны 09 сарын 28-ны өдрийн А/14 дугаар хүсэлт 1 хуудас, 2020 оны 07 сарын 23-ны өдрийн 2 талын уулзалтын протокол 1 хуудас, “И” ХХК-ийн 2020 оны 06 сарын 23-ны өдрийн 1/123 дугаартай хүсэлт 1 хуудас, “И” ХХК-ийн 2020 оны 06 сарын 14-ний өдрийн 1/131 дугаар шаардлага 2 хуудас, “П” ХХК-ийн 2020 оны 06 сарын 19-ний өдрийн А/ 015 дугаарт хүсэлт 1 хуудас, “И” ХХК-ийн 2020 оны 04 сарын 06-ны өдрийн 20/75 дугаар шаардлага 1 хуудас, “П” ХХК-ийн 2020 оны 02 сарын 03-ны өдрийн А/05 дугаар албан бичиг 1 хуудас, “И” ХХК-ийн 2021 оны 02 сарын 17-ны өдрийн Б/9 дугаар Түрээсийн гэрээ цуцалж түрээсийн талбайг өөрийн мэдэлд авч төлбөр тооцоо барагдуулах тухай албан бичиг 2 хуудас, Хаан банкны 2021 оны 12 сарын 02-ны өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга 1 хуудас, Хаан банкны 2021 оны 12 сарын 09-ний өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “И” ХХК хариуцагч “П” ХХК-д холбогдуулан түрээсийн өр төлбөрт 95,029,900/ерэн таван сая хорин есөн мянга есөн зуу/ төгрөгийг, ашиглалтын зардалд 13,779,805/арван гурван сая долоон зуун далан есөн мянга найман зуун тав/ төгрөгийг, алдангид 54,404,852/тавин дөрвөн сая дөрвөн зуун дөрвөн мянга найман зуун тавин хоёр/ төгрөгийг, түрээсийн талбайг суллахад гарсан зардалд 4,180,000/дөрвөн сая нэг зуун наян мянга/ төгрөгийг, нийт 167,394,558/нэг зуун жаран долоон сая гурван зуун ерэн дөрвөн мянга таван зуун тавин найм/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч “П” ХХК нэхэмжлэгч “И” ХХК-д холбогдуулан нэмэлт гэрээний 1.4 дэх заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, барьцаа мөнгө 28,578,000/хорин найман сая таван зуун далан найман мянга/ төгрөгийг түрээсийн төлбөрт суутган тооцохыг даалгах, хүнсний бараа материал, түүхий эдийн үнэ 3,273,793/гурван сая хоёр зуун далан гурван мянга долоон зуун ерэн гурав/ төгрөгийг түрээсийн төлбөрийн өрөөс хасч суутган тооцохыг нэхэмжлэгч “И” ХХК-д даалгах, Ажлын байрны түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.5 дахь заалтын “зах зээлийн үнээс 50 хүртэлх хувиар хямдруулан зарж” гэсэн хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 134,287,618/нэг зуун гучин дөрвөн сая хоёр зуун наян долоон мянга зургаан зуун арван найм/ төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлж, нэхэмжлэгч “И” ХХК-иас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “П” ХХК нь бид нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч “И” ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр № 20/01-105-01 Ажлын байрны түрээсийн гэрээ байгуулсан болох нь № 20/01-105-01 Ажлын байрны түрээсийн гэрээгээр тогтоогдож байна.

 

№ 20/01-105-01 Ажлын байрны түрээсийн гэрээний 1-ийн 1.3, 2-ын 2.1, 2.2, 2.3, 2.4, 2.5, 2.6-д зааснаар талууд гэрээг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 5/тав/ жилийн хугацаатай, хариуцагч нь худалдааны төвийн 1-р давхрын, 05 тоот, 649,5 м.кв хэмжээтэй түрээсийн талбайг ресторан, нийтийн хоолны зориулалтаар түрээслэх, түрээсийн төлбөрийн хэмжээг 2020 онд сар тутамд 1 м.кв талбайн үнийг 44,000/дөчин дөрвөн мянга/ төгрөгөөр, 2020 онд нэг сар тутамд төлөх нийт төлбөр 29,378,000/хорин есөн сая гурван зуун далан найман мянга/ төгрөг байхаар, түрээсийн талбайн төлбөр 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн бодогдохоор, 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түрээсийн талбайн нийтийн эзэмшил талбайн цэвэрлэгээ, хог тээврийн зардал нэг сар тутам тогтмол 800,000/найман зуун мянга/ төгрөг байхаар, ашиглалтын зардал буюу Цахилгаан, цэвэр ус, хог хаягдлын төлбөрүүдийг нэхэмжлэхийн үнийн дүнгээр төлөхөөр харилцан тохиролцсон болох нь № 20/01-105-01 Ажлын байрны түрээсийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Зохигчид 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр № 20/01-105-01 Ажлын байрны түрээсийн гэрээний дагуу 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 78,136,358/далан найман сая нэг зуун гучин зургаан мянга гурван зуун тавин найм/ төгрөгийн өр төлбөртэй талаар, тус төлбөрийг төлсөн тохиолдолд түрээсийн гэрээний харилцааг үргэлжлүүлэх талаар № 20/01-105-01 Ажлын байрны түрээсийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай № 01/107 Нэмэлт гэрээ байгуулсан болох нь № 01/107 Нэмэлт гэрээ/цаашид “Нэмэлт гэрээ” гэх/-р тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад ... зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн № 20/01-105-01 Ажлын байрны түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан Түрээсийн гэрээний шинжтэй байх ба зохигчид үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх түрээсийн гэрээ байгуулсан болох нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн № 20/01-105-01 Ажлын байрны түрээсийн гэрээ/цаашид “Гэрээ” гэх/-р тогтоогдож байна.

 

Гэрээнд заасан 649,5 м.кв хэмжээтэй талбай нь 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар “Эх газар” ХХК-ийн өмчлөлийн 18,766/арван найман мянга долоон зуун жаран зургаа/ м.кв худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн нэг хэсэг байсан болох нь 000846607 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

“Эх газар” ХХК-ийн өмчлөлийн 18,766/арван найман мянга долоон зуун жаран зургаа/ м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 668 м.кв талбайд 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр тусдаа 000855336 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон болох нь 000855336 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 323 дугаар зүйлийн 323.1 дэх хэсэгт зааснаар “Эх газар” ХХК нь нэхэмжлэгчид 18,766/арван найман мянга долоон зуун жаран зургаа/ м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дамжуулан түрээслэх эрх олгосон болох нь “Эх газар” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн № 21/70 тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь дээрх эрхийг үндэслэн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Засаг дарга болон Засаг даргын дэргэдэх Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлтэй № 2020/367 Худалдаа үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулсан болох нь № 2020/367 Худалдаа үйлчилгээ эрхлэх гэрээгээр тогтоогдож байна.

 

Хариуцагчийн түрээсэлсэн 649,5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө нь 668 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн нэг хэсэг байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар зохигчийн байгуулсан Гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагагүй байна.

 

Харин Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3, 83.8 дахь хэсэгт зааснаар Гэрээ болон Нэмэлт гэрээг нэхэмжлэгчийн гүйцэтгэх захирал байгуулаагүй болох нь Гэгээгээр тогтоогдож байна.

 

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3-д “Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна.”, 83.8-д “Гүйцэтгэх удирдлага нь ... хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна.” гэж заасан.

 

Нэхэмжлэгчийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд гүйцэтгэх захирлаар Д.Билгүүндорж бүртгэлтэй болох нь 000191094 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Гэрээ болон Нэмэлт гэрээг нэхэмжлэгчийг төлөөлж Н.Болдбаатар байгуулсан болох нь Гэрээ болон Нэмэлт гэрээгээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т “Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна:”, 56.1.1-т “хууль зөрчсөн ... хэм хэмжээнд харшилсан хэлцэл;” гэж заасан.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1 дэх заалт, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3, 83.8 дахь хэсэгт зааснаар Гэрээ болон Нэмэлт гэрээг нэхэмжлэгчийн төлөөлөн гэрээ байгуулах эрхгүй этгээд байгуулсан байх тул Гэрээ болон Нэмэлт гэрээ нь хүчин төгөлдөр бус байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т “... хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй:”, 492.1.1-т “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл ... хүчин төгөлдөр бус болсон;”, 493 дугаар зүйлийн 493.6-т “Бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр ... эд хөрөнгийг олж авсан үеэс ... уг хөрөнгөөс олсон ... орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ.” гэж заасан.

 

Зохигчийн байгуулсан Гэрээ хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь 649,5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарыг дуусталх түрээсийн төлбөрт 95,029,900/ерэн таван сая хорин есөн мянга есөн зуу/ төгрөгийг, ашиглалтын зардалд 13,779,805/арван гурван сая долоон зуун далан есөн мянга найман зуун тав/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Нэхэмжлэгч нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 649,5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хаалганы цоожны голыг сольсон болох нь гэрч Б.Бат-Оюуны гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн хариу тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс хойш 649,5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг бодитоор эзэмшиж, ашиглаагүй болох нь гэрч Б.Бат-Оюуны гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн хариу тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 649,5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэх үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байсан түрээсийн төлбөр болон нийтийн эзэмшил талбайн цэвэрлэгээ, хог тээврийн зардал, халуун ус, хүйтэн ус, цахилгааны төлбөрийг хариуцагчийн олсон орлого гэж үзэж хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарыг дуусталх нэг сарын түрээсийн төлбөрийг түрээсийн төлбөрийн тал хувиар буюу 14,289,000/арван дөрвөн сая хоёр зуун наян есөн мянга/ төгрөгөөр тооцож нэхэмжилжээ.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 649,5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал эзэмшиж, ашигласан төлбөр болон нийтийн эзэмшил талбайн цэвэрлэгээ, хог тээврийн зардал, халуун ус, хүйтэн ус, цахилгааны төлбөрийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.  

 

Хариуцагч нь 649,5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал эзэмшиж, ашигласан төлбөр 114,312,000/14,289,000х6=85,734,000, 85,734,000+28,578,000=114,312,000 / /нэг зуун арван дөрвөн сая гурван зуун арван хоёр мянга/ төгрөг, нийтийн эзэмшил талбайн цэвэрлэгээ, хог тээврийн зардал 5,200,000/6x800,000=4,800,000, 4,800,000+400,000=5,200,000/ /таван сая хоёр зуун мянга/ төгрөг болох нь Гэрээ, гэрч Б.Бат-Оюуны гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас халуун болон хүйтэн усны төлбөр, цахилгааны төлбөрийг нэхэмжилж байх боловч ямар хугацааны төлбөрт, тус бүр хэдэн төгрөгийг нэхэмжилж байгааг тодруулахгүй байна.

 

Нэхэмжлэгч нь “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-тай 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулж, 649,5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн цахилгаан эрчим хүчний төлбөрийг төлж эхэлсэн болох нь Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ болон “Хаан банк” ХХК-ийн Шилжүүлгийн мэдээллээр тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа цахилгаан эрчим хүч, халуун болон хүйтэн усны төлбөрт нэхэмжлэгчид нийт 4,603,922/513,764+1,593,000+910,800+1,320,018+266,340=4,603,922/ /дөрвөн сая зургаан зуун гурван мянга есөн зуун хорин хоёр/ төгрөгийг төлөх үүрэгтэй болохоо хүлээн зөвшөөрсөн байна.

 

Хариуцагч нь 649,5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал эзэмшиж, ашигласны цахилгаан эрчим хүч, халуун болон хүйтэн усны төлбөр нийт 4,603,922/дөрвөн сая зургаан зуун гурван мянга есөн зуун хорин хоёр/ төгрөг болох нь хариуцагчийн 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хариу тайлбар, Гэрээ, Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ болон “Хаан банк” ХХК-ийн Шилжүүлгийн мэдээллээр тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 649,5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал эзэмшиж, ашигласны түрээсийн орлого болон нийтийн эзэмшил талбайн цэвэрлэгээ, хог тээврийн зардал, халуун ус, хүйтэн ус, цахилгааны нийт төлбөрт 124,115,922/119,512,000+4,603,922=124,115,922/ /нэг зуун хорин дөрвөн сая нэг зуун арван таван мянга есөн зуун хорин хоёр/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь тогтоогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх дээр дурдсан түрээсийн орлого болон нийтийн эзэмшил талбайн цэвэрлэгээ, хог тээврийн зардал, халуун ус, хүйтэн ус, цахилгааны нийт төлбөрөөс хариуцагчийн нэхэмжлэгчид төлсөн нийт 63,578,000/28,578,000+24,500,000+10,500,000=63,578,000/ /жаран гурван сая таван зуун далан найман мянга/ төгрөгийг хасч тооцох үндэслэлтэй байна.

 

 Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 649,5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал эзэмшиж, ашигласны түрээсийн орлого болон нийтийн эзэмшил талбайн цэвэрлэгээ, хог тээврийн зардал, халуун ус, хүйтэн ус, цахилгааны төлбөрт нийт 60,537,922/124,115,922-63,578,000=60,537,922/ /жаран сая таван гучин долоон мянга есөн зуун хорин хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 48,271,783/108,809,705-60,537,922=48,271,783/ /дөчин найман сая хоёр зуун далан нэгэн мянга долоон зуун наян гурав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас Гэрээнд заасан төлбөрийг хугацаанд нь төлөөгүй алдангид нийт 54,404,852/тавин дөрвөн сая дөрвөн зуун дөрвөн мянга найман зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1 дэх заалтад зааснаар зохигчийн байгуулсан Гэрээ нь хүчин төгөлдөр бус байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар зохигчид анз тооцох гэрээг бичгээр хийсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул хариуцагчаас алдангид нийт 54,404,852/тавин дөрвөн сая дөрвөн зуун дөрвөн мянга найман зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас түрээсийн талбайг суллахад гарсан зардалд 4,180,000/дөрвөн сая нэг зуун наян мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь түрээсийн талбайг суллахад нийт 4,180,000/дөрвөн сая нэг зуун наян мянга/ төгрөгийн зардал гарсныг баримтаар нотлоогүй тул хариуцагчаас 4,180,000/дөрвөн сая нэг зуун наян мянга/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас нийт 60,537,922/жаран сая таван зуун гучин долоон мянга есөн зуун хорин хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 106,856,636/167,394,558-60,537,922=106,856,636/ /нэг зуун зургаан сая найман зуун тавин зургаан мянга зургаан зуун гучин зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1 дэх заалтад зааснаар зохигчийн байгуулсан Гэрээ нь хүчин төгөлдөр бус байх тул Нэмэлт гэрээний 1.4 дэх заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч түрээсийн төлбөрт 28,578,000/хорин найман сая таван зуун далан найман мянга/ төгрөгийг төлсөн талаар маргахгүй байх ба нэхэмжлэлийн үндэслэлдээ түрээсийн төлбөрөөс 28,578,000/хорин найман сая таван зуун далан найман мянга/ төгрөгийг хасч тооцсон талаар дурдсан байна.

 

Нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрөөс 28,578,000/хорин найман сая таван зуун далан найман мянга/ төгрөгийг хасч тооцсон байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид барьцаа мөнгө 28,578,000/хорин найман сая таван зуун далан найман мянга/ төгрөгийг түрээсийн төлбөрт суутган тооцохыг даалгах үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь 649,5 м.кв талбайд Гэрээнд заасан үйл ажиллагааг явуулахаар нийт 3,273,793/гурван сая хоёр зуун далан гурван мянга долоон зуун ерэн гурав/ төгрөгийн үнэ бүхий хүнсний бараа материал, түүхий эд худалдаж авсан болох нь 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Зарлагын падаанууд, “Амтатцамхаг” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Чек, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Зарлагын баримтууд, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Чек, 2020 оны 10 дугаар сарын 11, 13, 16-ны өдрийн Зарлагын баримтуудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 649,5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хаалганы цоожны голыг сольсны дараа нийт 3,273,793/гурван сая хоёр зуун далан гурван мянга долоон зуун ерэн гурав/ төгрөгийн үнэ бүхий хүнсний бараа материал, түүхий эдийн зарим нь муудаж, зарим нь устсан болох нь гэрч Б.Бат-Оюуны гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “... түрээсийн талбайд ихэнх бараа материал муудсан, өмхийрсөн байсан, тэдгээрийг шууд хаясан ...” гэх тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-д “Иргэний эрхийг дараахь аргаар хамгаална:, 9.4.4-д “учруулсан хохирлыг арилгуулах;” гэж заасан.

 

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.4.4 дэх заалтад зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчээс учирсан хохирлоо гаргуулахаар шаардах эрхтэй байх тул нэхэмжлэгчид 3,273,793/гурван сая хоёр зуун далан гурван мянга долоон зуун ерэн гурав/ төгрөгийг түрээсийн төлбөрийн өрөөс хасч суутган тооцохыг даалгах үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1 дэх заалтад зааснаар зохигчийн байгуулсан Гэрээ нь хүчин төгөлдөр бус байх тул Гэрээний 3 дугаар зүйлийн 3.5 дахь заалтын “зах зээлийн үнээс 50 хүртэлх хувиар хямдруулан зарж” гэсэн хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс 134,287,618/нэг зуун гучин дөрвөн сая хоёр зуун наян долоон мянга зургаан зуун арван найм/ төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлж, гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь төлбөрийн шаардлагаа хангуулах зорилгоор хариуцагчийн эд хөрөнгийг битүүмжлэн хураан авсан гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч нь төлбөрийн шаардлагаа хангуулах зорилгоор битүүмжлэн хураан авсан гэх эд хөрөнгийг жагсаалтыг баримтаар гарган өгчээ.

Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-т “Газар, байшин ... хөлслүүлэгч нь эд хөрөнгө хөлслөх гэрээг биелүүлэхтэй холбоотой шаардлагаа хангуулах зорилгоор тухайн газар, байшин ... байгаа хөлслөгчийн эд хөрөнгийг саатуулан барих эрхтэй.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар зохигчийн хооронд газар, байшин болон орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүсээгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчийн эд хөрөнгийг саатуулан барих эрхгүй байна.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.” гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлийн дор дурдсан нийт 73,690,500/далан гурван сая зургаан зуун ерэн мянга таван зуу/ төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг саатуулан барьсан болох нь 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Пбараа материалын тооллогоор тогтоогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс гаргуулах эд хөрөнгийн үнэтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй тул эд хөрөнгийн үнийг нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн үнэ болон хэт зөрүүтэй үнийг өмчлөгч болох хариуцагчийн үнээр тооцсон болно.

    

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар дор дурдсан жагсаалтад дурдсан нийт 73,690,500/далан гурван сая зургаан зуун ерэн мянга таван зуу/ төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагчид олгож, үлдсэн гаргуулах тоног төхөөрөмж, эд хогшлын жагсаалтад дурдсан 60,597,118/134,287,618-73,690,500=60,597,118/ /жаран сая таван зуун ерэн долоон мянга нэг зуун арван найм/ төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Д/д     Тоног төхөөрөмж, эд хөрөнгийн нэр        Ширхэг   Нэгж үнэ     Нийт үнэ

1        6 ш газ плитик                                               1           1,050,000     1,050,000

         2       150 кг жин                                                       1              130,000        130,000

3        Бэлтгэл ширээ                                               1             380,000        380,000

4         4 хаалгатай хөргөгч                                     1          1,100,000     1,100,000

5         2 тавцантай тавиур                                      1             150,000        150,000

6         4 тавцантай тавиур                                      1              245,000         245,000

7        2 хаалгатай шилэн нүүртэй хөргүүр            1              700,000         700,000

8      15 Варментай хоол халуун баригч хөргүүр  2          1,550,000     3,100,000

9        2 Газ клитка халуун тогооны                         1             300,000        300,000

10     3 ш өндөр газ плитка                                     1             700,000         700,000

11          Том мах машин                                           1             150,000         150,000

12          Хөлдөөгч цагаан                                         1             550,000         550,000

13          Ясны хөрөө                                                 1            950,000         950,000

14          Гурил зуурагч                                              1             858,000         858,000

15          Гурил хэргэгч элдэгч                                   1          1,100,000      1,100,000

16         Тек хөргүүр 3 хаалгатай                            2             750,000         750,000

19          Битүү чанагч жижиг                                    1              120,000         120,000

20          Битүү чанагч том                                        1              350,000         350,000

21          Хоол зөөдөг тэргэнцэр                               2             150,000         300,000

23          24 тай жигнүүр том                                    1             860,000         860,000         

25          Аяга таваг ариутгагч хатаагч                      1            350,000         350,000

26          Салатны хөргүүр \салатны \                       1            620,000         620,000

27          Бохир зөөгч сав саарал                              1             50,000           50,000

28          Ус буцалгагч бөөрөнхий 35л                      1            119,000         119,000

29          Том 380 тогны тогоо \шөл\ кранттай         1            500,000         500,000

30          Бэлтгэл ширээ                                              1            380,000         380,000

31          Шөлний буцалгадаг халуун тогоо               1            500,000        500,000

32          Захирал ширээ|шүүгээтэй|                            1            670,000        670.000

33          Сандал                                                                    190,000         190,000

34          Ажлын ширээ                                                          380,000        760,000

35          Сандал                                                                     160,000        320,000

36          Ширээ /саарал төмөр хөлтэй/                     10           150,000     1,500,000

37          Төмөр бор буйдан                                                  450,000     1,350,000

38          Цагаан сандал                                             34             60,000     2,040,000

39          Шилэн ширээ 120*80 4хүнийх                    16           950,000   15,200,000

40          Шилэн ширээ 160*80 6 хүнийх                     2         1,200,000     2,400.000

41          Ногоон сандал                                             76             60,000     4,560,000

42          VIP сандал/шаргал/                                      24            150,000     3,600,000

43          Модон ногоон ширээ                                     8            950,000     7,600,000

44          Ногоон буйдан 2 хүний                               16            150,000     2,400,000

45          55 инч зурагт                                                         1,000,000    2,000,000

46         намхан урт цагаан 2 давхартай тавиур       1           400,000       400,000

47          дугуйтай бохир зөөдөг хийдэг сав                1              50,000         50,000

48          печь sumsung                                                   1       125,500          125,500

49          оффис цайны шүүгээ цагаан                        1          300,000        300,000

50         оффис цагаан тавиуртай шүүгээтэй ширээ 1          800,000        800,000

51          оффис ханын тавиур \цагаан\                        1          400,000        400,000

52          цагаан самбар                                                  1                       22,000          22,000

53          баллонтой халуун, хүйтэн ус гаргагч\Солон 2         350,000        700,000

54          караоке проектор                                            1         700,000        700,000

55          00 никель хогийн сав хар жижиг                    4            45,000        180,000

56          тоос сорогч                                                      1         258,000        258,000

57          Хулс модон суурьтайгаа\том                           9         570,000    5,130,000

58          Хулс модон суурьтайгаа                                 6         470,000    2,820,000

59          Төмөр жижиг тавиур шигтгээтэй                   4            72,000        288,000

60          Хүүхдийн модон сандал                                 2           70,000        140,000

61          Компьютерын дэлгэц                                       1          100,000        100,000

62          цаас хэрчигч                                                    1           45,000          45,000

63          2 шүүртэй шарагч                                            1                      280,000       280,000

                                                                                            

                                                                                               Нийт дүн            73,690,500

 

Шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “П” ХХК-иас нийт 60,537,922/жаран сая таван зуун гучин долоон мянга есөн зуун хорин хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “И” ХХК-д олгож, үлдсэн 106,856,636/нэг зуун зургаан сая найман зуун тавин зургаан мянга зургаан зуун гучин зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4, 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “И” ХХК-иас нийт 73,690,500/далан гурван сая зургаан зуун ерэн мянга таван зуу/ төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг гаргуулан хариуцагч “П” ХХК-д олгож, үлдсэн 60,597,118/жаран сая таван зуун ерэн долоон мянга нэг зуун арван найм/ төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг гаргуулах, хүнсний бараа материал, түүхий эдийн үнэ 3,273,793/гурван сая хоёр зуун далан гурван мянга долоон зуун ерэн гурав/ төгрөгийг түрээсийн төлбөрийн өрөөс хасч суутган тооцохыг даалгах, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №01/107 дугаартай нэмэлт гэрээний 1.4 дэх заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №107 дугаартай түрээсийн гэрээний дагуу төлсөн 28,578,000/хорин найман сая таван зуун далан найман мянга/ төгрөгийн барьцаа мөнгийг “И” ХХК-д төлөх түрээсийн төлбөрт суутган тооцохыг даалгуулах, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №20/01-107-01 дугаар Ажлын байрны түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.5 дахь заалтын “зах зээлийн үнээс 50 хүртэлх хувиар хямдруулан зарж” гэсэн хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 994,923 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,257,942 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 460,639 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 526,402 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн нийт 80,015 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах үндэслэлтэй.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “П” ХХК-иас нийт 60,537,922/жаран сая таван зуун гучин долоон мянга есөн зуун хорин хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “И” ХХК-д олгож, үлдсэн 106,856,636/нэг зуун зургаан сая найман зуун тавин зургаан мянга зургаан зуун гучин зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4, 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “И” ХХК-иас нийт 73,690,500/далан гурван сая зургаан зуун ерэн мянга таван зуу/ төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг гаргуулан хариуцагч “П” ХХК-д олгож, үлдсэн 60,597,118/жаран сая таван зуун ерэн долоон мянга нэг зуун арван найм/ төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг гаргуулах, хүнсний бараа материал, түүхий эдийн үнэ 3,273,793/гурван сая хоёр зуун далан гурван мянга долоон зуун ерэн гурав/ төгрөгийг түрээсийн төлбөрийн өрөөс хасч суутган тооцохыг даалгах, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №01/107 дугаартай нэмэлт гэрээний 1.4 дэх заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №107 дугаартай түрээсийн гэрээний дагуу төлсөн 28,578,000/хорин найман сая таван зуун далан найман мянга/ төгрөгийн барьцаа мөнгийг “И” ХХК-д төлөх түрээсийн төлбөрт суутган тооцохыг даалгуулах, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №20/01-107-01 дугаар Ажлын байрны түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.5 дахь заалтын “зах зээлийн үнээс 50 хүртэлх хувиар хямдруулан зарж” гэсэн хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч “И” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 994,923 төгрөгийг, хариуцагч “П” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,257,942 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “П” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 460,639 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “И” ХХК-д, нэхэмжлэгч “И” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 526,402 төгрөгийг гаргуулан хариуцагч “П” ХХК-д тус тус олгож, хариуцагч “П” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн нийт 80,015 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ХИШИГБАТ