| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 184/2021/03725/И |
| Дугаар | 184/ШШ2022/02221 |
| Огноо | 2022-06-28 |
| Маргааны төрөл | Ашигт малтмалын тухай хуулиар бусад, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 184/ШШ2022/02221
| 2022 | 06 28 184/ШШ2022/02221 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг зайсан 62, 25 тоот хаягт байрлах Чингис минерал девелопмент ХХК /РД: 5460581/
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 3 дугаар баг Дарцаг толгой өөрийн байранд байрлах Түшиг-Уул ХК /РД:2024306/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Засгийн газрын 12 дугаар байрны баруун жигүүрт байрлах Ашигт малтмал газрын тосны газарт холбогдох,
Геологи хайгуул, судалгааны ажлыг зогсоосны улмаас учирсан хохирол 29,793,099,620 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд Чингис минерал девелопмент ХХК-ийн төлөөлөгч, Түшиг-Уул ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяраа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Чингис минерал девелопмент ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Чингис минерал девелопмент ХХК нь 2011 оны 03 дугаар сарын 18-ны өдөр үүсгэн байгуулагдсан. Тус хуулийн этгээдийг үүсгэн байгуулсан хувьцаа эзэмшигч нар нь 1997 оноос эхлэн Монгол Улсын ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу өөрийн үүсгэн байгуулсан Түшиг уул ХХК, Дархан зочид буудал ХХК, Булган инвест ХХК, Тахилт мандах ХХК, Карьер төмөр ХХК, гэр бүлийн гишүүн өөрийн гэр бүлийн гишүүдийн нэр дээр, мөн иргэнийхээ хувиар 1997 оноос хойш 2014 оны хүртэл нийт 100 гаруй тусгай зөвшөөрлийг хуульд заасны дагуу эзэмшиж, ашиглаж, зохих төлбөрийг төлж байсан... Манай байгууллагаас Баян-Өлгий, Увс, Ховд зэрэг аймгуудад хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байсан бөгөөд 17 жил геологи хайгуул, судалгаа, шинжилгээ, эрдэм шинжилгээний ажлуудыг хийж, Монгол Улсын хэмжээнд полиметаллын хоёр орд, Газрын ховор элементийн гурван ордыг нээн илрүүлсэн. Улмаар уг ордыг ашиглах, ордын нөөцийг бүрэн тогтооход геологи хайгуул, судалгааны ажлуудыг үргэлжлүүлэн хийх шаардлагатай болсон. Ингээд энэ чиглэлээр мэргэшсэн, туршлагатай гадаад, дотоодын хөрөнгө оруулагчийг татан оролцуулж, судалгаа шинжилгээний ажлуудыг олон улсын түвшинд хийж байсан. Геологи хайгуул, судалгааны ажлын явцад улс орны эдийн засагт бодитой хувь нэмрээ оруулах, томоохон хэмжээний орд газруудыг олно гэдэг бол асар их хэмжээний мэдлэг, мэргэжил ур чадвар, хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаардсан ажил байдаг. Ашигт малтмалын орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулсан тохиолдолд тухайн орд нь сум, аймаг, улсын төсвөөс санхүүжилт авахааргүй, бие даасан эдийн засгийн чадавхтай болдог. Мөн гадаад, дотоодын хөрөнгө оруулагчийг татан оролцуулах, Олон Улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах зэрэг хэлбэрээр хөрөнгө оруулалтыг татан оролцуулснаар улс орны эдийн засагт бодитой хувь нэмрээ оруулдаг. Иймээс Манай байгууллагаас улс орны эдийн засагт бодитойгоор хувь нэмрээ оруулна гэж итгэж энэхүү ашигт малтмал хайгуулын үйл ажиллагаанд асар их хэмжээний хөрөнгө мөнгө, хүч, ажиллах хүч, цаг хугацааг зарцуулсан... 2009 оны 07 дугаар сард Гол мөрний урсац бүрэлдэх эх, голын сав газарт, геологи хайгуул, судалгааны ажил, ашиглалт, олборлолт хийхийг хориглох хууль гарснаас хойш, манай байгууллагын олон жилийн хөрөнгө оруулалт, олон жилийн эрэл хайгуулын уйгагүй ажиллагааны үр дүнд олдсон Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутагт орших, Хүнгийн нурууны мөнгөний ордны хайгуул судалгааны талбай (нийт 15782 га газар) нь дээрх хуулийн үйлчлэлд хамаарсан тул хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Ашигт малтмалын тухай хуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно 14 дүгээр зүйлийн 14.4-т Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө 14.5-д Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно гэж заасан байдаг боловч өнөөдрийг хүртэл нөхөн төлбөр өгөөгүй. Мөн Иргэний хуульд бусдад гэм хор учруулсан эсвэл үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон бол олох ёстой байсан орлого, бодитойгоор учирсан хохирол зэргийг хариуцан төлөхөөр хуульд заасан. Гэтэл төрийн эрх бүхий байгууллагаас газрыг хууль гаргах замаар буцаан авсан боловч хайгуулын үйл ажиллагааны зардал, хайгуулын үйл ажиллагаанаас учруулсан хохирол, олох ёстой байсан орлого зэргийг хариуцаж төлөөгүй. Гэм хорыг огт арилгаагүй манай байгууллага болон хувьцаа эзэмшигч нарыг хохироосон. Манай байгууллагын зүгээс Монгол Улсын Засгийн газар, Геологи, уул уурхайн яам, Ашиг малтмалын газруудад итгэл найдвар тавьж асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө гэж итгэж хүлээсэн боловч үр дүнд хүрээгүй. Эцэстээ тэсвэр алдан шүүхэд хандаж байна. Иймээс геологи хайгуул, судалгааны ажлыг зогсоосны улмаас учирсан хохирлыг тогтоож, Үндэсний геологийн албанаас гаргуулж өгнө үү гэжээ. /хх 1-3/
2. 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагадаа...Манай компани нь 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлага болох хариуцагчаас хохирол гаргаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, нийт 2.750.386.648 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагад тодотгол хийн өөрчилж байна.Чингис минерал девелопмент ХХК нь Түшиг Уул ХК-ийн хараат компани бөгөөд тус компаниуд нь Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутагт орших Хүнгийн нурууны Полиметалын орд газар дээр геологи, хайгуул судалгааны ажлуудыг хийж, гадаад дотоодын хөрөнгө оруулалтуудыг татаж, тус орд газрын нөөцийг 7560 тонноор баталгаажуулж, геологи хайгуулын ажилд зарцуулсан зардлаа төлж, асар их хэмжээний ашиг олох боломжтой болж байтал 2014 онд тус газрын 14551X дугаартай 15782 га газрыг Үндэсний геологийн алба болон, Ашигт малтмал, газрын тосны газар хураан авснаас манай компаниудад хохирлын үнэлгээ хийгээгүй байдлаар 2.750.386.648 төгрөгийн хохирол учраад байна...Иймээс Үндэсний геологийн алба, Ашигт малтмал газрын тосны газар нараас геологи хайгуул, судалгааны ажлыг зогсоосны улмаас учирсан хохиролд 25,984,740 төгрөгийг гаргуулж Чингис минерал девелопмент ХХК, Үндэсний геологийн алба, Ашигт малтмал газрын тосны газар нараас геологи хайгуул, судалгааны ажлыг зогсоосны улмаас учирсан хохиролд 2,724,401,908 төгрөгийг гаргуулж Түшиг уул ХК-д олгож өгнө үү гэжээ. /1хх 153-156/
3. 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа... Түшиг Уул ХК, Чингис Минерал Девелопмент ХХК, Булган Инвест ХХК, Карьер Феррум ХХК болон тус компаниудын томоохон хувьцаа эзэмшигчид нь компани хөрөнгө болон өөрсдийн мөнгөн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж 1998 оноос эхлэн Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудын нутагт их хэмжээний лиценз тусгай зөвшөөрлүүд авч Маркин Александр Николаевич, Самылин Валерий Васильевич, А.М.Гвордовекий гэх мэт геолотйн шинжлэх ухаанаар мэргэшсэн эрдэмтэн докторуудаар удирдуулсан 20 хүний бүрэлдэхүүнтэй хайгуулын баг дээрх аймгуудын нутаг дэвсгэрт 2000-2014 оны хооронд 14 жил ажиллахдаа 30 гаруй сая ам долларын зардал гаргаж тухайн газар нутагт суурин амьдарч эрдэм шинжилгээний ажил хийж ирсэн билээ. МУ-ын их хурлын 2009 оны 07 сарын 16 ний өдөр батлагдсан гол мөрний урсац бүрэлдэх эх голын ай сав газарт геологи хайгуул судалгааны ажил хийх. ашиглалт олборлолт явуулахыг хориглосон тухай хууль батлагдсанаас хойш мөн 2014 онд нэмэлт өөрчлөлт орсноос хойш тухайн төслийн үйл ажиллагааг зогсоосон.Түшиг Уул ХК, Чингис Минерал Девелопмент ХХК нь ашигт малтмалын тухай хуулийн 14.6-д Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй, 14.7-д Энэ хуулийн 14.5-д заасны дагуу тогтоосон нөхөх олговортой холбогдсон маргаан гарвал шүүх хянан шийдвэрлэнэ, мөн тус хуулийн 9.1.13-т зааснаар хохирол болон нөхөн олговор авахаар АМГТГ болон Сангийн яаманд удаа дараа хандаж улмаар 2016 оноос хойш захиргааны хэргийн шүүхэд хандаж улсад хураалгасан 15,768.58 га газартай дүйцүүлж хайгуул геологи судалгааны ажил хийх талбай авахыг хүссэн нэхэмжлэлээ удаа дараа гаргаж байсан боловч 2017 онд ЗХАШШ-с 12 талбай олгох шүүхийн шийдвэр гарч Дээд шүүхийн шийдвэрээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Мөн манай компани дахин ЗХШ-д хандаж 2019 оны 04 сарын 26 ний өдрийн ШШ-р 14 талбай олгохоор шүүхийн шийдвэр гарсан боловч 2021 оны шүүхийн шийдвэрээр шинээр үүссэн нөхцөл байдлын улмаас тухайн шүүхийн шийдвэр хүчингүй болсон. Мөн бидэнтэй хамт Канад, Австралийн хөрөнгө оруулагч нар хамтарч орчин үеийн цахилгаан соронзон хайгуулын багаж хэрэгслүүдээр геологи хайгуулын судалгааны ажил хийж өндөр хүчин чадалтай гүний өрөмүүдээр өндөр өртөгтэй өрөмдлөгийн ажлууд хийж Геологийн төв лаборатори, Канадын SGS лабораториудаар өндөр үнэ хөлс төлж эрдэс чулуулгын химийн шинжилгээнүүдийг хийлгэж ирсэн билээ. Бидний хайгуул судалгааны ажил хийлгэж ирсэн баруун 3 аймаг нь УБ-с 1800 км зайд оршдог дэд бүтэц хөгжөөгүй алслагдмал аймгууд байсан тул нам доор оршдог төвийн бүсийн аймгуудаас геологи хайгуул судалгааны ажилд зарцуулагдах зардлын хэмжээ хоёр дахин өндөр байсан... Увс, Ховд, Баян-Өлгий аймагт ажилласан манай гадаад дотоодын өндөр мэргэжлийн судалгааны багийн хамт олны асар их хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнд Баян-Өлгий аймгийн Ногоон нуур суманд алт.поли-металлын орд, Цагаан нуур сумын нутагт геологийн орд, Булган суманд ВЕРИЛЛ-н орд, Толбо суманд мөнгөний ордуудыг нээн илрүүлж үүнээс асар томд тооцогдох эдийн засгийн үр ашигтай 30-50 жил ашиглах нөөцтэй 14551 X дугаартай тусгай зөвшөөрөлтэй орд газар дээр уулын баяжуулах үйлдвэр барьж уул уурхайн салбарт оруулсан 30 сая ам долларын хөрөнгө оруулалтаа эхний ээлжинд олж авч төслийн анхны хөрөнгө оруулагч Түшиг Уул ХК, Чингис Минерал Девелопмент ХХК, Булган-Инвест ХХК, Карьер-Феррум ХХК,Тахилт-Мандах ХХК д иргэн Ж.Баяраа, Ж.Баянтөр, Ж.Батсайхан, Ж.Баянцогт, Б.Бямбадорж, Б.Үүрийн цолмон, Л.Ганчимэг, Д.Отгонбаяр болон Түшиг Уул ХК ний 1080 хувьцаа эзэмшигчдийн оруулсан хөрөнгө оруулалтыг бүрэн төлж барагдуулах боломжгүй болж зорилго биелэгдээгүй... Ашигт малтмалын тухай хуулийн 14.5. Энэ хуулийн 14.4-т р заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно гэсэн заалтыг үндэслэж, Голден Пэйж Аудит ХХК, ЛЭНДС ХХК -иудаар дүгнэлт гаргуулсан. 1.Голден Пэйж Аудит ХХК ний аудитын дүгнэлтэнд 1997 оос 2014 оныг хүртэлх хугацаанд Түшиг Уул ХК нь 365,554,188 төгрөгийг, Чингис Минерал Девелопмент ХХК нь 49,410,689 төгрөгийг ашигт малтмалын орд газрын тусгай зөвшөөрлүүдийг эзэмшиж байсантай холбогдуулан төлсөн. 2. Хөрөнгө үнэлгээ, төслийн ЛЭНДС ХХК-аас ирүүлсэн дүгнэлтэд нийт 29,793,099,620 (Хорин есөн тэрбум долоон зуун ерөн гурван сая ерөн есөн мянга зургаан зуун хорин) төгрөгийн хохирол Түшиг Уул ХК, Чингис Минерал Девелопмент ХХК-иудад учирсан талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан байна. Мөн 14551 X дугаартай полиметаллийн орд газар дээр ашиглалтын үйл ажиллагаа явуулсан бол олох ёстой байсан нийт орлого буюу хохирол нь 2,209,266,589,135 (их наяд хоёр зуун есөн тэрбум хоёр зуун жаран зургаан сая таван зуун наян есөн мянга зуун гучин таван ) төгрөг болж байгааг дүгнэсэн... Иймд Түшиг Уул ХК, Чингис Минерал Девелопмент ХХК-д хохирлын хэмжээг тогтоосныг үндэслэж 29,793,099,620 (Хорин есөн тэрбум долоон зуун ерөн гурван сая. ерөн есөн мянга. зургаан зуун хорин) төгрөгийг Ашигт малтмал газрын тосны газраас гаргуулж өгнө үү гэжээ. / 2-р хх 173-177/
4. Чингис минерал девелопмент ХХК-ийн төлөөлөгч, Түшиг-Уул ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяраа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингис минерал девелопмент ХХК, Түшиг-Уул ХК өмнөх хуралд улсын тусгай хэрэгцээнд авсан буюу тусгай хамгаалалтад авсан газрын кадастрын зургийг гаргуулахаар шүүгчийн захирамж гарсан, үүний дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас кадастрын зургийг албан тоотын дагуу ирүүлсэн байна. Тухайн газар дээр геологи, хайгуул, судалгааны ажилд зарцуулагдсан нийт хөрөнгийн хэмжээ буюу геологи, хайгуул, судалгааны ажилд зарцуулагдсан зардлын хэмжээг 2021 оны 4 дүгээр сараас эхэлж санхүүгийн шинжээчийн байгууллагуудад хандаж, нотлох баримтуудад аудитын дүгнэлт гаргуулж, Мишээл од аудитын дүгнэлтийг үндэслэж, тус шүүхэд хандсан. Хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус 2 компани нь Сангийн яаманд тушаасан, төлсөн баримтуудыг Сангийн яамнаас гаргуулах хүсэлт гаргахад, хүсэлтийг шүүх авч хэлэлцээд, Сангийн яаманд тушаасан бүх мөнгөн хөрөнгийн журналыг гаргуулахаар шүүгчийн захирамж гарсны дагуу Сангийн яам жагсаалтаар гаргаж өгсөн. Үүнийг үндэслэж Санхүүгийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Голден пэйж аудит ХХК санхүүгийн баримтад шалгалт хийж, дүгнэлт гаргасан. Санхүүгийн баримтуудаас гарсан үнийн дүн бүхий хөрөнгө оруулсан хөрөнгийн хэмжээг үндэслэж, Лэндс ХХК хохирол, нөхөн олговрын үнэлгээг гаргасан. Энэ үнэлгээнд ирээдүйд олох ёстой ашиг, тухайн компанийн хохирсон хохирлын хэмжээнд хуулийн дагуу үнэлгээ хийсэн.Үнэлгээнд зарим нэг зүйлүүдэд сэтгэл ханамжгүй байсан боловч хуулиар олгогдсон эрх, үүргийнхээ хүрээнд тухайн компанийн үнэлсэн үнэлгээнд бид нар гомдол гаргаагүй... Өөрөөр хэлбэл бид нар гарсан зардлаа, хохирол учрахаас өмнөх санхүүгийн алдагдлаа нөхөж авна гэсэн заалт гэж ойлгож байна. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.2-д хохирогч эрхээ сэргээлгэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдэд тодорхой хугацаа тогтоож болох бөгөөд энэ хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бол мөнгөөр гүйцэтгэхийг шаардаж болно гэж заасан. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-д эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй, 230.2-д гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө, 230.3-д гэм хор учрах буюу түүнээс урьдчилан сэргийлэх, учирсан гэм хороос үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн буюу эрх бүхий этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/ нөлөөлсөн бол гэм хорыг арилгах үүрэг болон түүний хэмжээг тодорхойлохдоо тэдгээрийн гэм буруугийн хэмжээг харгалзана гэж тус тус заасан. Манай гэм хорын хэмжээг Иргэний хууль болон Санхүү, бүртгэл тайлангийн тухай хуулийн дагуу хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт буюу санхүүгийн эрх бүхий байгууллагуудаас удаа дараагийн шалгалт оруулж, гэм хорын бодит хохирлоо ямар нэгэн алдаагүйгээр хийлгэхийн тулд 2, 3 удаа аудитын байгууллагаар дамжуулж, шалгуулсан бөгөөд шүүхэд авагдсан санхүүгийн нотлох баримтад ямар нэгэн алдаа, зөрүү гараагүйд бүрэн итгэлтэй байна. Санхүүгийн олон улсын стандартын дагуу олон улсын хэм хэмжээнд хийгдсэн санхүүгийн нотлох баримтыг үндэслэж, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яамны дүрэм, журмын дагуу хохирлыг үнэлгээг хийсэн компанийн үнэлгээнд итгэл дүүрэн байна. Тийм учраас хуульд заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас нэхэмжилж байна... гэв.
5.Хариуцагч Ашигт малтмал, газрын тос 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Түшиг уул ХК, Чингис минерал девелопмент ХХК-аас геологи, хайгуул судалгааны ажлыг зогсоосны улмаас учирсан хохирлыг тогтоож Үндэсний геологийн албанаас гаргуулж өгөх тухай нэхэмжлэлийн шаардлагад тодотгол хийн өөрчилж 2,750,368,648 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэнтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Түшиг уул ХК,Чингис минерал девелопмент ХХК-ууд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 болон 14 дүгээр зүйлийн 14.4,14,5 дэх заалтуудыг үндэслэл болгосон байх бөгөөд Үндэсний геологийн алба нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, цуцлах чиг үүргийг хэрэгжүүлдэггүй, ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргадаггүй тул нэхэмжлэгчийн гомдолд дурдсан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй. Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газраас 29.793.099.620,92 /хорин есөн тэрбум долоон зуун ерэн гурван сая ерэн есөн мянга зургаан зуун хорин төгрөг ерэн хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулж Түшиг Уул ХК, Чингис минериал деволопмент ХХК-иудад олгуулах тухай нэхэмжлэлийн тодруулсан шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Баян-Өлгий аймгийн Толбо, Бугат сумдын нутагт орших Хүнгүйн нуруу нэртэй 15.768.52 га талбайд ашигт малтмалын хайгуулын XV-014551 дугаартай тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн кадастрын газрын дарга /хуучин нэрээр/-ын 2008 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1588 дугаар шийдвэрээр Түшиг Уул ХХК-д анх олгосон байна. Түшиг Уул ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-014551 дугаартай тусгай зөвшөөрлийг шилжүүлэх тухай хүсэлт гаргасныг хянан үзээд Геологи, уул уурхайн кадастрын газрын дарга /хуучин нэрээр/-ын 2011 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 629 дүгээр шийдвэрээр Чингис минерал девелопмент ХХК-д бүхэлд нь шилжүүлэн бүртгэсэн байна. Чингис минерал девелопмент ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-014551 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр дуусгавар болсон байна. Монгол Улсын Их Хурлаас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт Ашигт малтмал хайх, ашиглах тухай хуулийг баталсан. Уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно гэж заасан. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийг тогтооно. гэж заасны дагуу Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор тогтоосон ба дээрх тогтоолын үйлчлэлд Чингис минерал девелопмент ХХК-ийн Баян Өлгий аймгийн Толбо, Бугат сумдын нутагт орших Хүнгүйн нуруу нэртэй 15.768.52 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-014551 дугаартай тусгай зөвшөөрлийн талбай хамрагдсан байна. Монгол улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн журам батлах тухай 299 дүгээр тогтоолоор ...Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журмыг батлан гаргасан. Уг журмын 3 дугаар зүйлд нөхөх олговор олгохгүй байх тохиолдлуудыг дурдсан ба журмын 3.4.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөх олговор авах тухай хүсэлт гаргаагүй бол нөхөх олговрыг олгохгүй гэж заасан. Гэтэл Чингис минерал девелопмент, Түшиг Уул ХХК-ууд дээрх хугацаанд нөхөх олговор авах хүсэлтээ төрийн захиргааны байгууллагад гаргаагүй байх тул нөхөх олговор олгох хууль зүйн үндэслэлгүй байна. Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 13 дугаар тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтыг тайлбарласан. Дээрх албан ёсны тайлбарын Тайлбарлах хэсгийн 2-т Энэ заалтын тусгай хэрэгцээнд авах гэдгийг Газрын тухай хуульд заасан газрын нэгдмэл сангийн ангиллын газрыг Улсын Их Хурал болон Засгийн газраас уг хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд улсын тусгай хэрэгцээнд авч, тухайн газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглох үйл ажиллагааг ойлгоно гэжээ. Чингис минерал девелопмент ХХК-ийн Баян Өлгий аймгийн Толбо, Бугат сумдын нутагт орших Хүнгүйн нуруу нэртэй 15.768.52 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-014551 дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор тогтоосон хилийн заагт бүхэлдээ хамрагдсан байна. Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газраас 29.793.099.620,92 /хорин есөн тэрбум долоон зуун ерэн гурван сая ерэн есөн мянга зургаан зуун хорин төгрөг ерэн хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулж Түшиг Уул ХК, Чингис минериал деволопмент ХХК-иудад олгуулах тухай нэхэмжлэлийн тодруулсан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /2хх 216-217/
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэболд шүүх хуралдаанд тайлбартаа: Хариуцагчийн зүгээс өмнөх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар хэлсэн бөгөөд мөн хурлын дараа хариу тайлбараа гаргаж өгсөн. Уг тайлбаруудтай нэхэмжлэгч тал танилцсан байх, нэмж ярих зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
7.Нэхэмжлэгчээс шүүхэд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Чингис минериал деволопмент ХХК-ийн дүрэм, Ашигт малтмал газрын тосны газрын 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 4/2035 дугаар албан бичиг, ажлын зардлын доод хэмжээг баталгаажуулсан зардлын нэгтгэл, Үндэсний Геологийн албаны 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 1-190 тоот албан бичиг, хайгуулын ажлын тайлангийн жагсаалт, санхүүгийн баримт хүлээлцэх акт, мөнгөн гүйлгээний журналууд, мөнгөн хөрөнгийн журналууд, эрхзүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Түшиг-Уул ХК-ийн дүрэм, хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, Ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1 дүгээр хавсралт, цэвэр ашгийн үр дүнгийн тооцоолол, хайгуулын ажлын төлөвлөгөө, Түшиг Уул ХК-ийн итгэмжлэл, төлбөрийн нэхэмжлэх, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт, Монголын Татварын албаны тодорхойлолт, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШЗ2021/9334 дугаар захирамж, Ашигт малтмал газрын тосны газрын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1/6821 дугаар албан бичиг, 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2/4825 дугаар албан бичиг, санхүүгийн баримт хүлээлцэх акт, гүйцэтгэсэн эрлийн ажлын тайлан, хайгуулын ажлын төлөвлөгөө, хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн лавлагаа, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Өдрийн сонин, Ашигт малтмалын газрын 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 4/3265 тоот албан бичиг, төлсөн төлбөрийн нийт дүн, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 13 дугаар тогтоол, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШЗ2021/9334 дугаар захирамж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШТ2021/0004 дугаар тогтоол, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ГХ2019/0413 дугаар гүйцэтгэх хуудас, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШЗ2019/7674 дугаар захирамж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0261 дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 199 дүгээр тогтоол, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0884 дугаар магадлал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0543 дугаар шийдвэр, Ашигт малтмал газрын тосны газрын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 9/2092 дугаар албан бичиг, Ашигт малтмалын газрын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1/186 дугаар албан бичиг, 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1/246 дугаар албан бичиг, 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 6-6044 тоот албан бичиг, Ашигт малтмал газрын тосны газрын 2018 лгы 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1/6403 тоот албан бичиг, 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2/4825 тоот албан бичиг, ЭБМТТөвөөс өгөх тайлбар, Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 3571 дугаар захирамж, эвлэрлийн гэрээ, Монголын Татварын албаны тодорхойлолт, Нийгмийн даатгалын ерөнхий газрын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Western Mongolia 55 хуудас ном, Мишээл-Од аудит ХХК-ийн баталгаажуулах ажлын аудитын 40 хуудас тайлан, 201 хуудас баталгаажуулалт хийсэн баримт зэргийг нотлох баримтаар ирүүлжээ. /1хх 4-5, 9-11, 20-84, 86-102, 137, 148-152, 158-183, 187-189, 2 хх 64-66, 71-165, 180-185, 192 /
8. Хариуцагч Ашигт малтмал газрын тосны газраас шүүхэд: итгэмжлэл, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 54 дүгээр тогтоол, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар тушаал, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоол, Засгийн газрын агентлагийн орон тооны хязгаар, Ашигт малтмалын газрын 2011 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 6-3567 тоот албан бичиг, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1 дүгээр хавсралт, 2 дугаар хавсралт, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэр, гаргасан зөвшөөрлийн нотолгоо, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/152 дугаар тушаал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн зэргийг нотлох баримтаар ирүүлжээ. /1 хх 125-133, 204-210, 2 хх 167-169 /
9. Шүүхийн журмаар: Ашигт малтмал газрын тосны газрын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 9/5703 тоот албан бичгээр 6 хуудас баримт, Монгол Улсын Сангийн яамны 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 6-6966 тоот албан бичгээр 225 хуудас баримт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 691 тоот албан бичгээр 2 хуудас баримт, Лэндс ХХК-ийн 19 тоот үнэлгээний тайлан, Голден пэйж аудит ХХК-ийн шинжээчийн тайлан, 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 8/3068 тоот албан бичгээр 1 хуудас баримтыг нотлох баримтаар бүрдүүлжээ. /1 хх 143-145, 2 хх 9-40, 41-59, 2 хх 212-213/
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Чингис минерал девелопмент ХХК, Түшиг-Уул ХК нараас хариуцагч Ашигт малтмал газрын тосны газарт холбогдуулан Геологи хайгуул, судалгааны ажлыг зогсоосны улмаас учирсан хохиролд 29,793,099,620 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн болон шүүхэд гаргасан хүсэлт шийдвэрлэсэн талаар:
1. 2021.11.03-нд нэхэмжлэгч Чингис минерал девелопмент ХХК-аас хариуцагч Үндэсний геологийн албанд холбогдуулан геологи хайгуул, судалгааны ажлыг зогсоосны улмаас учирсан хохирлыг тогтоож, Үндэсний геологийн албанаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран нэхэмжлэгчээр Түшиг уул ХК-ийг, хамтран хариуцагчаар Ашигт малтмал газрын тосны газрыг татах хүсэлт гаргасныг шүүгчийн 2021 оны 11дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШЗ2021/13578 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн. /1-р хх 85,103/
2. 2021.12.13-ны өдөр нэхэмжлэгч Чингис минерал девелопмент ХХК, Түшиг-Уул ХК нь хариуцагч Үндэсний геологийн алба, хариуцагч Ашигт малтмал газрын тосны газарт холбогдуулан Геологи хайгуул, судалгааны ажлыг зогсоосны улмаас учирсан хохиролд Чингис минерал девелопмент ХХК-д 25,984,740 төгрөг, Түшиг уул ХК-д 2,724,401,908 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. /1-р хх 146 /
3. Шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШЗ2022/01672 дугаар захирамжаар хариуцагч Үндэсний геологийн албыг тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд биш гэх үндэслэлээр хариуцагчид холбогдох Чингис минерал девелопмент ХХК-д 25.984.740 төгрөг, Түшиг Уул ХК-д 2.724.401.908 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч нараас татгалзсан байх тул Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ./ 1-р хх 218-220/
4. 2022.05.05-ны өдөр нэхэмжлэгч Чингис минерал девелопмент ХХК болон нэхэмжлэгч Түшиг Уул ХК нараас хохирлын хэмжээг тогтоосныг үндэслэж хариуцагч Ашигт малтмал газрын тосны газраас нийт 29,793,099,620 (Хорин есөн тэрбум долоон зуун ерэн гурван сая ерэн есөн мянга зургаан зуун хорин) төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ. / 2-р хх 173-177/
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Нэг: нэхэмжлэгч Чингис минерал девелопмент ХХК болон Түшиг Уул ХК нараас компанийн хөрөнгө болон өөрсдийн мөнгөн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж 1998 оноос эхлэн Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудын нутагт 100 гаруй тусгай зөвшөөрлийг хуульд заасны дагуу эзэмшиж, ашиглаж, зохих төлбөрийг төлж байсан. 20 хүний бүрэлдэхүүнтэй хайгуулын баг дээрх аймгуудын нутаг дэвсгэрт 2000-2014 оны хооронд 14 жил ажиллахдаа 30 гаруй сая ам долларын зардал гаргаж тухайн газар нутагт суурин амьдарч эрдэм шинжилгээний ажил хийж , бидэнтэй хамт Канад, Австралийн хөрөнгө оруулагч нар хамтарч орчин үеийн цахилгаан соронзон хайгуулын багаж хэрэгслүүдээр геологи хайгуулын судалгааны ажил хийж өндөр хүчин чадалтай гүний өрөмүүдээр өндөр өртөгтэй өрөмдлөгийн ажлууд хийж Геологийн төв лаборатори, Канадын SGS лабораториудаар өндөр үнэ хөлс төлж эрдэс чулуулгийн химийн шинжилгээнүүдийг хийлгэж ирсэн. Гэтэл 2009 оны 07 сарын 16-ний өдөр батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх голын ай сав газарт геологи хайгуул судалгааны ажил хийх. ашиглалт олборлолт явуулахыг хориглосон тухай хууль мөн 2014 онд нэмэлт өөрчлөлт орсноос хойш тухайн төслийн үйл ажиллагааг зогсоосноос болж манай байгууллагын олон жилийн хөрөнгө оруулалт, эрэл хайгуулын уйгагүй ажиллагааны үр дүнд олдсон Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутагт орших, Хүнгийн нурууны мөнгөний ордны 15782 га талбай дээрх хуулийн үйлчлэлд хамаарсан тул хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Хуульд зааснаар хохирол болон нөхөн олговор авахаар АМГТГ болон Сангийн яаманд удаа дараа хандаж улмаар 2016 оноос хойш Захиргааны хэргийн шүүхэд хандаж улсад хураалгасан 15,768.58 га газартай дүйцүүлж хайгуул геологи судалгааны ажил хийх талбай авахыг хүссэн нэхэмжлэлээ удаа дараа гаргаж байсан. Иргэний хуульд үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон бол олох ёстой байсан орлого, бодитойгоор учирсан хохирол зэргийг хариуцан төлөхөөр заасан. Төрийн эрх бүхий байгууллагаас газрыг хууль гаргах замаар буцаан авсан боловч хайгуулын үйл ажиллагааны зардал, хайгуулын үйл ажиллагаанаас учруулсан хохирол, олох ёстой байсан орлого зэргийг хариуцаж төлөөгүй, манай байгууллага болон хувьцаа эзэмшигч нарыг хохироосон. Ашигт малтмалын тухай хуулийн 14.5. Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно гэсэн заалтыг үндэслэж, Голден Пэйж Аудит ХХК, ЛЭНДС ХХК-аар дүгнэлт гаргуулсан. Иймд Түшиг Уул ХК, Чингис Минерал Девелопмент ХХК-д хохирлын хэмжээг тогтоосныг үндэслэж 29,793,099,620 төгрөгийг Ашигт малтмал газрын тосны газраас гаргуулна гэж шаарджээ.
2. Хариуцагч Ашигт малтмал газрын тосны газраас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч: Баян-Өлгий аймгийн Толбо, Бугат сумдын нутаг Хүнгүйн нуруу нэртэй 15.768.52 га талбайд ашигт малтмалын хайгуулын XV-014551 дугаартай тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн кадастрын газрын дарга /хуучин нэрээр/-ын 2008 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1588 дугаар шийдвэрээр Түшиг Уул ХХК-д анх олгосон .Түшиг Уул ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-014551 дугаартай тусгай зөвшөөрлийг шилжүүлэх тухай хүсэлт гаргасныг Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2011 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 629 дүгээр шийдвэрээр Чингис минерал девелопмент ХХК-д бүхэлд нь шилжүүлэн бүртгэсэн. Чингис минерал девелопмент ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-014551 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр дуусгавар болсон.Монгол Улсын Их Хурлаас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах тухай хуулийг баталсан. Уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийг тогтооно. гэж заасны дагуу Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор хилийн заагийг тогтоосон ба дээрх тогтоолын үйлчлэлд Чингис минерал девелопмент ХХК-ийн Баян Өлгий аймгийн Толбо, Бугат сумдын нутагт орших Хүнгүйн нуруу нэртэй 15.768.52 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-014551 дугаартай тусгай зөвшөөрлийн талбай хамрагдсан. Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн журам батлах тухай 299 дүгээр тогтоолоор ...Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журмыг батлан гаргасан. Уг журмын 3 дугаар зүйлд нөхөх олговор олгохгүй байх тохиолдлуудыг дурдсан ба журмын 3.4.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөх олговор авах тухай хүсэлт гаргаагүй бол нөхөх олговрыг олгохгүй гэж заасан. Гэтэл Чингис минерал девелопмент ХХК дээрх хугацаанд нөхөх олговор авах хүсэлтээ төрийн захиргааны байгууллагад гаргаагүй байх тул нөхөх олговор олгох хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн маргажээ.
1.1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбараар: Нэхэмжлэгч Түшиг Уул ХХК-д Баян-Өлгий аймгийн Толбо, Бугат сумдын нутаг Хүнгүйн нуруу нэртэй газар 15.768.52 га талбайд ашигт малтмалын хайгуулын XV-014551 дугаартай тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 11 сарын 18-ны өдрийн 1588 тоот шийдвэрээр олгосон ба Түшиг Уул ХХК-аас ашигт малтмалын хайгуулын XV-014551 дугаартай тусгай зөвшөөрлийг шилжүүлэх тухай хүсэлт гаргасныг Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2011 оны 06 сарын 23-ны өдрийн 629 тоот шийдвэрээр Чингис минерал девелопмент ХХК-д бүхэлд нь шилжүүлэн бүртгүүлснээр тусгай зөвшөөрөл эзэмших болжээ. 2009 оны 07 сарын 16-ны өдөр Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах тухай хууль батлагдсан бөгөөд тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно гэж, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийг тогтооно гэж заасны дагуу Засгийн газраас 2012 оны 06 сарын 05-ны өдрийн 194 дүгээр тогтоолоор Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн болон Ойн сан бүхий газрын хилийн заагийг тогтоосон. Чингис минерал девелопмент ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-014551 дугаартай тусгай зөвшөөрлийн 15.768.52 га талбай нь дээрх тогтоолоор баталсан хилийн заагт бүхэлдээ хамрагдсан тул хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон үйл баримт нотлогдов.
1.2. Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу Чингис минерал девелопмент ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2014 оны 12 сарын 08-ны өдөр дуусгавар болсон ба тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болох цуцлах нөхцөлийг хуулиар тусгайлан зохицуулсан.
Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-дтусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө гэж, энэ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэж зааснаар нэхэмжлэгч Түшиг Уул ХХК нь 15.768.52 га талбайд ашигт малтмалын хайгуулын XV-014551 дугаартай тусгай зөвшөөрөл авснаас хойш нэхэмжлэгч Чингис минерал девелопмент ХХК-д тусгай зөвшөөрлийг шилжүүлэн тусгай зөвшөөрөл эзэмших хүртэл, Чингис минерал девелопмент ХХК-аас шилжүүлэн авснаар хуульд заасны дагуу төлбөр хураамжаа жил бүр тогтмол төлж байсан нь тогтоогдсон, энэ нь тусгай зөвшөөрлийн эрхийг хадгалах үндсэн нөхцөл болдог байна.
1.3. Нэхэмжлэгч компаниудаас хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байх хугацаандаа компанийн хувьцаа эзэмшигчид болон компани өөрсдийн мөнгөн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж 1998 оноос эхлэн Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудын нутагт их хэмжээний лиценз тусгай зөвшөөрлүүд авч хайгуулын баг 14 жил ажиллан эрдэм шинжилгээний ажил хийж, хөрөнгө мөнгө зарцуулсан гэх нэхэмжлэгч талын тайлбарт хариуцагч талаас маргаагүй, харин Чингис минерал девелопмент ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-014551 дугаартай тусгай зөвшөөрлийн 15.768.52 га талбай нь Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор тогтоосон хилийн заагт бүхэлдээ хамрагдсан, Засгийн газрын 2010 оны 11 сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор баталсан ...Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журмын 3 дугаар зүйлийн 3.4.2-т 90 хоногийн дотор нөхөх олговор авах тухай хүсэлт гаргаагүй бол нөхөх олговрыг олгохгүй гэж зааснаар нэхэмжлэгч компаниудаас дээрх хугацаанд нөхөх олговор авах хүсэлтээ төрийн захиргааны байгууллагад гаргаагүй тул нөхөх олговор олгох хууль зүйн үндэслэлгүй, улс тусгай хэрэгцээнд аваагүй хэмээн маргасан.
1.4. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6.-д Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар тогтооно гэж,
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах талаар тус тус зохицуулсан ба мөн хуулийн 13.1.3-д улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгаа хийх, ашигт малтмал эрэх, хайх зорилгоор хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг Засгийн газрын шийдвэрээр нөөцөд авч болно гэж тус тус тус заажээ.
1.5. Дээрх хуульд заасны дагуу Монгол Улсын Засгийн газраас 2010 оны 11 сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөх олговор олгох тухай журам баталсан тус харилцаанд Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д заасан заалтыг хэрэглэхгүй байна.
Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д заасны дагуу нэхэмжлэгч нарын эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XV-014551 дугаартай тусгай зөвшөөрлийн 15.768.52 га талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн аваагүй гэж шүүх үзсэн ба тусгай хэрэгцээнд авах гэдгийг хуулиар дараах байдлаар тодорхойлжээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-д "тусгай хэрэгцээний газар" гэж Газрын тухай хуулийн 17, 18, 20 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий байгууллагаас улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авч ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон газрыг,
4.1.14-д "нөөцөд авсан талбай" гэж урьд нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон талбайг эрх бүхий байгууллагын шийдвэрээр төрийн мэдэлд авч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааг зогсоосон талбайг ойлгоно.
Иймд 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах тухай хууль батлагдаж, тус хуульд заасны дагуу Засгийн газраас 2012 оны 06 сарын 05-ны өдрийн 194 дүгээр тогтоолоор Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн болон Ойн сан бүхий газрын хилийн заагийг тогтоосноор нэхэмжлэгч нарын 15.768.52 га талбай нь хилийн заагт бүхэлдээ хамрагдсан байх тул хариуцагч талын тайлбар үндэслэлтэй.
1.6. Нэхэмжлэгч Чингис минерал девелопмент ХХК-аас 15.768.52 га талбайд тусгай зөвшөөрлийн дагуу хайгуулын үйл ажиллагаа явуулж байх хугацаанд нь 2009 оны 07 сарын 16-ны өдөр Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах тухай хууль батлагдаж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно гэж, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийг тогтооно. гэж заасанчлан Засгийн газрын 2012 оны 06 сарын 05-ны өдрийн 194 дүгээр тогтоолоор Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн болон Ойн сан бүхий газрын хилийн заагийг тогтоосноор нэхэмжлэгчийн 15.768.52 га талбай нь хилийн заагт бүхэлдээ хамрагдаж хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон нөхцөл байдал нь буюу хуульд заасан эрхээ өөрөөс үл шалтгаалах үндэслэлээр хэрэгжүүлж чадаагүй, энэ хугацаанд тус компанийн тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг хугацаа нь дуусгавар болж, дахин хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон үр дагавар үүсэж, хохирсон байна гэж шүүх дүгнэв.
Тухайлбал Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл нь Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хугацаатай олгогддог бөгөөд нэхэмжлэгч Чингис минерал девелопмент ХХК-аас уг эрхээ хуулиар олгогдсон хугацаандаа хэрэгжүүлэх боломжийг өөрөөс үл хамаарах шалтгаанаар хэрэгжүүлж чадаагүй байна.
1.7. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар тогтооно гэж зааснаар Засгийн газраас 2010.11.17-ны өдөр 299-р тогтоолоор баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөх олговор олгох тухай журамд зааснаар бол гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт олгогдсон ашиг малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн давхардлыг арилган солбилцолд нь зохих өөрчлөлт оруулах, шаардлагатай тохиолдолд холбогдох тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох -оор журамлажээ.
Нэхэмжлэгч Чингис минерал девелопмент ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байсан 15.768.52 га талбай бүхий газар нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах тухай хуульд зааснаар Засгийн газрын 194 дүгээр тогтоолоор баталсан журмын дагуу Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн болон Ойн сан бүхий газрын хилийн заагт бүхэлдээ хамрагдсан хориглосон талбайтай боловч Засгийн газрын 299-р тогтоолоор эрх бүхий байгууллагаас нөхөх олговор олгосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй болно.
1.8.Тэрээр нэхэмжлэгч Чингис минерал девелопмент ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байсан 15.768.52 га талбай бүхий газар тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглосон хилийн заагт хамрагдсан, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2014 оны 12 сарын 08-ны өдөр дуусгавар болсноос биш Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах талаар заасанчлан түүний тусгай зөвшөөрөл нь цуцлалдаагүй байна.
1.9.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нараас хайгуулын лиценз эзэмшиж байсан талаарх жагсаалт, лицензийн төлбөр хураамж, татвар төлсөн тухай баримтуудыг Ашигт малтмал газрын тосны газар, Монгол Улсын Сангийн яамнаас нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар 184/ШЗ2021/14057 тоот захирамжаар хангаж шийдвэрлэсэн./ 1-р хх 106,113,120-121/
Шүүгчийн захирамжийн дагуу ирүүлсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч нараас тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа өмгөөлөгч, шүүгч, хэргийн оролцогч нар нь санхүүгийн тооцооллыг гаргах боломжгүй, энэ талаарх тусгай мэдлэг эзэмшээгүй, энэ тооцооллыг гаргахад санхүү(аудитор)-ийн тусгай мэдлэг шаардана гэх үндэслэлээр санхүү (аудитор)-ийн тусгай мэдлэг бүхий этгээдийг шинжээчээр томилж, нэхэмжлэгч Түшиг уул ХК, Чингис минерал девелопмент ХХК-аас ашигт малтмалын орд газрын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсантай холбогдуулан төрийн эрх бүхий байгууллагад хэдэн төгрөгний төлбөр, хураамж, зардал, татвар төлсөн талаарх дүгнэлтийг гаргуулах,
мөн шүүхэд хохирол нөхөн төлүүлэх шаардлагыг гаргасан боловч тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа өмгөөлөгч, шүүгч, хэргийн оролцогч нар нь хохирлын тооцооллыг гаргах боломжгүй, энэ талаарх тусгай мэдлэг эзэмшээгүй, энэ тооцооллыг гаргахад үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд хөрөнгийн үнэ цэнэ, бусдад учирсан хохирол зэргийн талаар дүгнэлт гаргадаг тул тусгай мэдлэг эзэмшсэн этгээдийг шинжээчээр томилж, хайгуулын үйл ажиллагаа явуулж байсан ашигт малтмалын орд газарт хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсноос Чингис минерал девелопмент ХХК, Түшиг уул ХК нарт хэдэн төгрөгийн хохирол(олох ёстой орлого, бодитойгоор учирсан хохирол, эрсдэл) учирсныг мөнгөн дүнгээр тодорхойлж дүгнэлт гаргуулах хүсэлтүүд тус тус гаргажээ.
1.10. Ашигт малтмалын тухай хуулийн 14.5. Энэ хуулийн 14.4-т р заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно гэж заасан.
Нэхэмжлэгч нараас Мишээл-Од аудит ХХК-аар дүгнэлт гаргуулан шүүхэд ирүүлсэн ба ажиллагааны явцад шүүхийн журмаар шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 184/ШЗ/2022/02972 дугаар захирамжаар шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн тул Голден пэйж Аудит ХХК-аар аудитын дүгнэлт, байгаль орчны чиглэлээр үнэлгээ гаргадаг Лэндс ХХК-ийг тус тус шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн ба захирамжийн дагуу Лэндс ХХК-аас Чингис минерал девелопмент ХХК, Түшиг уул ХК нар нь хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсны улмаас учирсан хохирол /олох ёстой орлого, бодитойгоор учирсан хохирол,эрсдэл /-ийн зах зээлийн үнэ цэнийг үнэлгээний өдрийн үнэлбэл 361,183,087,991,22 төгрөг үүнээс орд газраас олох ёстой орлогын үнэ цэнэ 331,389,988,370,30 төгрөг, лицензийн төлбөрийнх 6,471,652,29,00 төгрөг,хайгуулын лицензийн үйлчилгээний төлбөрийнх 428,571,591,92 төгрөг, хайгуулын ажлын зардлынх 22,892,875,740,00 төгрөг, үүнээс бодит хохирол 5,380,389,930,00 төгрөг, түүнээс олох байсан орлого 17,512,478,810,00 төгрөг энэ дүн дээр өмнөх лицензийн болон үйлчилгээний хөлсний хохирол нэхэмжлэгч төлбөр, үйлчилгээний хөлсөнд болон хайгуулын зардалд төлөөгүй банкны хадгаламжид хугацаагүй буюу эрсдэлгүй хүүгээр хадгалуулсан бол олох байсан нийт бодит хохирол 29,793,099,620,92 төгрөг, үүнээс бодит хохирол 6,489,928,71 төгрөг, олох байсан орлогын хохирол 23,303,171,016,20 төгрөг гэсэн дүгнэлт,
Голден пэйж аудит ХХК-аас нэхэмжлэгч Түшиг уул ХК болон Чингис минерал девелопмент ХХК-аас ашиг малтмалын хайгуулын орд газрын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсантай холбогдуулан төрийн эрх бүхий байгууллагад нийт 414,964,877 төгрөгийн төлбөр, хураамж, татвар төлсөн.Үүнээс Түшиг уул ХК-аас 365,554,188 төгрөгийг, Чингис минерал девелопмент ХХК-аас 49,410,689 төгрөг тус тус төлсөн талаарх дүгнэлтүүдийг тус тус ирүүлжээ. / 1-р хх 244-247, 2-р хх 9-59, нотлох баримт гэсэн хавтаст/
1.11. Дээрх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгч Түшиг Уул ХХК нь 15.768.52 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авснаас хойш, Чингис минерал девелопмент ХХК-д талбайг бүхэлд нь шилжүүлэн тусгай зөвшөөрөл эзэмших хүртэл хугацаанд төлсөн төлбөр хураамж, зардал, Чингис минерал девелопмент ХХК-аас шилжүүлэн аваад төлбөр, хураамж төлж зардал гаргасан гэж бодит учирсан хохирол болон ирээдүйд олох байсан орлогод нийт 29,793,099,620 (Хорин есөн тэрбум долоон зуун ерөн гурван сая. ерөн есөн мянга. зургаан зуун хорин) төгрөгийг хариуцагч Ашигт малтмал газрын тосны газраас гаргуулахаар шаарджээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө гэж, 14.6-д Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй, 14.7-д Энэ хуулийн 14.5-д заасны дагуу тогтоосон нөхөх олговортой холбогдсон маргаан гарвал шүүх хянан шийдвэрлэнэ гэж тус тус заасан ба
нэхэмжлэгч талаас Гол мөрний урсац бүрэлдэх голын ай сав газар, геологи хайгуул судалгааны ажил хийх, ашигт малтмал олборлох, ашиглахыг хуулиар хориглосон газарт хамрагдсан, төр тусгай хэрэгцээнд авсан, одоо Ховд голын сав газрын захиргаанд харуул хамгаалттай газар болсон, орох гэхээр оруулдаггүй, дүйцүүлэн газар өгөөгүй, нөхөн олговор аваагүй, нөхөн олговрыг мөнгөн хэлбэрээр олгоогүй, дахин талбайд тусгай зөвшөөрөл олгоогүй үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул 2014 оноос үйл ажиллагаа зогссон гэж тайлбарласан нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдсан Ашиг малтмал газрын тосны газар, Монгол Улсын Сангийн яамнаас ирүүлсэн нотлох баримтуудаар, шинжээчийн дүгнэлтүүдээр нэхэмжлэгч нараас хуульд заасны дагуу татвар,төлбөр, хураамж төлж, хайгуулын үйл ажиллагаа явуулахдаа зардал гаргасан нь нотлогдсон, үүнд хариуцагч талаар маргаагүй, нэхэмжлэгч нар нь нөхөх олговор шаардаагүй харин 15.768.52 га талбай нь хилийн заагт бүхэлдээ хамрагдаж хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон, өөрөөс үл шалтгаалах үндэслэлээр хуульд заасан эрхээ хэрэгжүүлж чадаагүй, энэ хугацаанд тус компанийн тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг хугацаа нь дуусгавар болсон гэх үндэслэлээр өөрт учирсан хохирлоо шаардаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч талаас өөрсдийн шаардлага ба татгалзлаа нотолж чадаагүй үзэв.
1.12. Иргэний хуулийн 9 зүгээр зүйлийн 9.1-д Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна гэж, 9.4.4-д учруулсан хохирлыг арилгуулах гэж , энэ хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тус тус заасан ба бодит хохиролд эд хөрөнгийн алдагдал, учирсан гэмтэл, олох байсан орлогод ирээдүйд орж ирэх эд хөрөнгө гэж ойлгоно.
Иймээс Түшиг Уул ХК, Чингис Минерал Девелопмент ХХК-аас шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хохирол 29,793,099,620 (Хорин есөн тэрбум долоон зуун ерэн гурван сая. ерэн есөн мянга. зургаан зуун хорин) төгрөгийг Ашигт малтмал газрын тосны газраас шаардах эрхтэй.
Гэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Түшиг уул ХК болон Чингис Минерал Девелопмент ХХК-аас ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж, 15.768.52 га талбайдаа олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаагүй тул олох байсан орлого тооцож хохирол шаардсан нь үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгч нараас хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байх хугацаандаа хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу хайгуулын үйл ажиллагаа явуулан жил бүр татвар, төлбөр, хураамжийг хариуцагч Ашигт малтмал газрын тосны газарт төлж байсан, үйл ажиллагаа явуулахдаа зардал гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдсон, 15.768.52 га талбай нь хилийн заагт бүхэлдээ хамрагдсанаар хайгуул хийх боломжгүй болж, хуульд заасан эрхээ өөрөөс үл шалтгаалах үндэслэлээр хэрэгжүүлж чадаагүй, үүнээс шалтгаалан дахин хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон үр дагавар үүсэж, хохирсон байна гэж шүүх үзсэн мөн 15.768.52 га талбай нь хилийн заагт бүхэлдээ хамрагдсан ч хуульд заасны дагуу нөхөн олговор олгоогүй, 2014 онд тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан ч гэсэн нэхэмжлэгч компани нь төлбөрөө төлж байгаа үйл баримт хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон, компанийн тусгай зөвшөөрлийг хуульд зааснаар цуцлаагүй байх тул бодит хохирол учирсан байна гэж, түүнчлэн нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцлаагүй атлаа хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон тул тухайн үед үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа төлбөр хураамж төлж мөн зардал гаргасны улмаас хохирсон гэж шүүх дүгнэлээ.
Тиймээс шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа ирээдүйд олох байсан орлого тооцон гаргуулах боломжгүй, нэхэмжлэгч нарыг өөрт учирсан бодит хохирлоо шаардах эрхтэй гэж дүгнэсэн тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгохоор тогтов.
1.13. Хэдийгээр шинжээч Голден пэйж аудит ХХК-ийн дүгнэлтээр Чингис минерал девелопмент ХХК, Түшиг уул ХК нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байх хугацаандаа төрийн эрх бүхий байгууллагад нийт 414,964,877 төгрөгийн төлбөр, хураамж, татвар төлсөн.Үүнээс Түшиг уул ХК-аас 365,554,188 төгрөгийг, Чингис минерал девелопмент ХХК-аас 49,410,689 төгрөг тус тус төлсөн талаарх,
Лэндс ХХК-ийн дүгнэлтээр Чингис минерал девелопмент ХХК, Түшиг уул ХК нар нь хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсны улмаас учирсан хохирол /олох ёстой орлого, бодитойгоор учирсан хохирол, эрсдэл/-ийн зах зээлийн үнэ цэнийг үнэлгээний өдрийн /2022.02.24/ үнэлбэл 361,183,087,991,22 төгрөг, үүнээс орд газраас олох ёстой орлогын үнэ цэнэ 331,389,988,370,30 төгрөг, лицензийн төлбөрийнх 6,471,652,29,00 төгрөг, хайгуулын лицензийн үйлчилгээний төлбөрийнх 428,571,591,92 төгрөг, /6,471,652,289,00+ 428,571,591,92/=6,900,223,880,92 / хайгуулын ажлын зардлынх 22,892,875,740,00 төгрөг, үүнээс бодит хохирол 5,380,389,930,00 төгрөг, түүнээс олох байсан орлого 17,512,478,810,00 төгрөг, энэ дүн дээр өмнөх лицензийн болон үйлчилгээний хөлсний хохирол, нэхэмжлэгч төлбөр, үйлчилгээний хөлсөнд болон хайгуулын зардалд төлөөгүй банкны хадгаламжид хугацаагүй буюу эрсдэлгүй хүүгээр хадгалуулсан бол олох байсан нийт бодит хохирол /22,892,875,74 төгрөг+ 6,900,223,880,92/=29,793,099,620,92 төгрөг, үүнээс бодит хохирол 6,489,928,604,71 төгрөг, олох байсан орлогын хохирол 23,303,171,016,20 төгрөг гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд нэхэмжлэгч компаниуд 15.768.52 га талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй харин хайгуулын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон.
Шүүхээс Голден пэйж аудит ХХК болон Лэндс ХХК нарын гаргасан дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 д зааснаар хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй гэж үнэлээд бодит хохирлыг тооцохдоо дүгнэлтийг үндэслэл болгосон ба Мишээл-Од аудит ХХК-аас гаргасан дүгнэлтийг нэхэмжлэгч нарын хүсэлтээр гаргасан, шинжээч нарт Шүүхийн шинжилгээний тухай хууль, Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалтын дагуу эрх үүргийг танилцуулаагүй тул шүүх үнэлгээгүй болно.
1.14. Шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч нарт учирсан бодит хохирол, олох байсан орлогыг тооцсон талаар:
Голден пэйж аудит ХХК-аас нэхэмжлэгч Түшиг уул ХК болон Чингис минерал девелопмент ХХК-д нь ашиг малтмалын хайгуулын орд газрын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байх хугацаандаа хариуцагч Ашиг малтмал газрын тосны газрын дансанд /одоогийн нэршил/ лиценз болон үйлчилгээний төлбөр, хураамж, татвар төлсөн талаар, Лэндс ХХК-аас Чингис минерал девелопмент ХХК, Түшиг уул ХК нар нь хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсны улмаас учирсан хохирол /олох ёстой орлого, бодитойгоор учирсан хохирол, эрсдэл /-ийн зах зээлийн үнэ цэнийн үнэлгээний талаар хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнэлтүүд тус тус гаргасан байна. / 2 хх нотлох баримт/
Лэндс ХХК-аас учирсан хохирлын дүгнэлт гаргахдаа Мишээл-Од аудит ХХК, Голден пэйж аудит ХХК-ийн дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хүснэгт 2-т лицензийн төлбөр, үйлчилгээний хөлс төлснийг, хүснэгт 3-т хайгуулын зардал төлснийг, компаниудаас лицензийн төлбөр төлснөөр учирсан хохирлын өнөөгийн зах зээлийн үнэ ханшийг тооцохдоо төлбөр төлсөн төгрөгийг ам долларын ханшны зөрүүгээр, хайгуулын ажлын зардлын хохирлыг Сангийн сайдын 2019.12.31-ны өдрийн 302 дугаар тушаалаар баталсан Ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээний аргачлалын хүрээнд тухайн зардлыг индексжүүлсэн аргаар тооцоолохдоо дээрх хоёр зардлаас банкны жилийн хугацаатай хадгаламжийн хүүгээр олох байсан орлогыг банкны хадгаламжийн хугацаатай хадгаламжийн хүүг ашиглаж тооцсон талаар тайлангийн 11-12-р талд тайлагнажээ.
Үнэлгээний тооцооллын дүгнэлтийн хүснэгт 4-т компаниудаас лицензийн төлбөр төлснөөр учирсан хохирлын өнөөгийн зах зээлийн үнэ ханшийг тооцохдоо:
лицензийн төлбөрт 436,411,560,49 төгрөг, ам долларын ханшаар тооцож, жилийн хугацаатай хүүгийн хадгаламжийн дундаж итгэлцүүрээр бодож, бодитой учирсан хохирол 1,032,286,427,69 төгрөгөөр, бодитой учирсан хохирлоос эрсдэлгүй хүүгээр олох байсан орлого 5,439,365,861,30 төгрөгөөр тооцоод лицензийн төлбөрийн хохирлыг нийт дүнг 6,471,652,289,00 төгрөг болж байна гэжээ. / 1,032,286,427,69+5,439,365,861,30=6,471,652,289,00/
Хүснэгт 5-д хайгуулын лицензийн үйлчилгээний хөлсний төлбөрийн хохирлын өнөөгийн үнэ цэнийг тооцохдоо:
үйлчилгээний хөлс 33,556,200,00 төгрөг, ам долларын ханшаар тооцож, жилийн хугацаатай хүүгийн хадгаламжийн дундаж итгэлцүүрээр бодож, бодитой учирсан хохирол, эрсдэл 77,245,247,02 төгрөгөөр, бодитой учирсан хохирлоос эрсдэлгүй хүүгээр олох байсан орлого 351,326,344,30 төгрөгөөр тооцоод хайгуулын лицензийн үйлчилгээний төлбөрийн хохирлыг нийт дүнг 428,571,591,92 төгрөг гээд лицензийн болон хайгуулын үйлчилгээний төлбөр төлснөөр Чингис минерал девелопмент ХХК, Түшиг уул ХК-ийн учирсан хохирлын өнөөгийн зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 02 сарын 24-ны өдрийн байдлаар 6,900,223,880,92 төгрөг гэжээ. / 6,471,652,289,00+428,571,591,92 = 6,900,223,880,92/, /дүгнэлтийн 13-26 /
Хүснэгт 6-д орд газруудын хайгуулын ажилд зардалд гаргасан өнөөгийн зах зээлийн хохирлын үнэ цэнийг тооцохдоо Түшиг-Уул ХК-ийн төлсөн төлбөрөөс гадна Тахилт мандах ХХК-аас төлсөн төлбөрийг оруулан тооцсон ба Тахилт мандах ХХК нь хэргийн оролцогч биш тул тус компанийн төлсөн төлбөрийг оруулан тооцож гаргуулах боломжгүй юм.
Түшиг-Уул ХК-аас хайгуулын зардалд төлсөн 96,355,10 төгрөг, жилийн хугацаатай хүүгийн хадгаламжийн дундаж итгэлцүүрээр бодож, бодитой учирсан хохирол, эрсдэлд 259,388,93 төгрөг, бодитой учирсан хохирлоос эрсдэлгүй хүүгээр олох байсан орлого 692,392,31 төгрөг , нийт 951,781,25 төгрөг гэжээ.
/Тахилт мандах ХХК-аас төлсөн төлбөр ороод 2,473,323,90 төгрөг, бодитой учирсан хохирол 5,380,395,93 төгрөг, бодитой учирсан хохирлоос эрсдэлгүй хүүгээр олох байсан орлого 17,521,478,81 төгрөг, нийт 22,892,875,74 төгрөг/. Тэгээд 22,892,875,74 төгрөг дээр өмнөх лицензийн болон үйлчилгээний хөлсний хохирлыг нэмээд нэхэмжлэгч компаниудын төлбөр, үйлчилгээний хөлсөнд болон хайгуулын зардалд төлөөгүй банкны хадгаламжид хугацаагүй буюу эрсдэлгүй хүүгээр хадгалуулсан бол олох байсан нийт хохирол 29,793,099,620,92 төгрөг, үүнээс бодит хохирол 6,489,928,604,71 төгрөг, олох байсан орлогын хохирол 23,303,171,016,20 төгрөг гээд үүнийг нэхэмжлэгч мөнгөө лиценз, үйлчилгээ, хайгуулын зардалд зараагүй банканд хугацаатай хадгалуулсан бол үнэлгээний өдрөөр олох байсан дүн буюу шууд хохирол, хэрэв бизнесийн олох ашгийн хохирлоор тооцно гэвэл үүнээс илүү их дүнгийн хохирол гарах болно гэжээ. /22,892,875,74 төгрөг+ 6,900,223,880,92=29,793,099,620,92 / дүгнэлт 16-17/
1.15. нэхэмжлэгч Чингис минерал девелопмент ХХК, Түшиг уул ХК-аас шинжээч Лэнд ХХК-ийн дүгнэлтээр гаргасан хохирол 29,793,099,620,92 төгрөгийг хариуцагч Ашигт малтмалын газрын тосны газраас гаргуулахаар шаардсанаас шүүх зарим хэсгийг хангасан талаар:
шүүх Лэндс ХХК-аас гаргасан учирсан хохирлын дүгнэлтэд үндэслэн нэхэмжлэгч нарыг хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж үйл ажиллагаа явуулж байхдаа лицензийн төлбөр, хайгуулын лицензийн үйлчилгээний хөлс, татвар төлж, хайгуулын ажилд зардал гаргасны улмаас бодит учирсан хохирлыг тооцож гаргуулсан ба нэхэмжлэгч Түшиг Уул ХХК нь 15.768.52 га талбайд ашигт малтмалын хайгуулын XV-014551 дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшиж байхдаа лицензийн төлбөр 1997-2011 онуудад, үйлчилгээний хөлс 2014, 2016,2018, 2019 онд төлсөн, нэхэмжлэгч Чингис минерал девелопмент ХХК-аас 2011 оны 06 сард тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авснаас хойш 2011, 2012, 2013, 2014 онуудад хуульд заасны дагуу төлбөр хураамжаа жил бүр тогтмол төлж байсан нь тогтоогдсон.
Тооцооллын талаар: Лэндс ХХК-аас шинжээчийн дүгнэлтийн хүснэгт 4, 5, 6-д Түшиг уул ХК нь лицензийн төлбөрт 410,426,820,49 төгрөг төлсний улмаас бодит учирсан хохирол 991,374,040,58 төгрөг гэж, хайгуулын лицензийн үйлчилгээний төлбөр 33,556,200,00 төгрөг төлсний улмаас учирсан бодит хохирол 77,245,247,02 төгрөг гэж,
мөн Чингис минерал девелопмент ХХК нь лицензийн төлбөрт 25,984,740,00 төгрөг төлсний улмаас 40,912,387, 12 төгрөгийн бодит хохирол учирсан гэж дүгнэлт гаргасан.
1.16. Шүүхээс шинжээчийн дүгнэлтээр гаргасан бодит хохирлыг тооцоод нэхэмжлэгч Түшиг Уул ХК-д бодит учирсан хохиролд 991,374,040,58+ 77,245,247,02 төгрөг = 1,068,619,287,6 төгрөгийг / нэг тэрбум жаран найман сая зургаан зуун арван есөн мянга хоёр зуун наян долоон төгрөг зургаан мөнгө /, нэхэмжлэгч Чингис Минерал Девелопмент ХХК-д 25,984,740,00+40,912,387,12= 66,897,127,12 төгрөгийг / жаран зургаан сая найман зуун ерэн долоон мянга нэг зуун хорин долоон төгрөг арван хоёр мөнгө/ тус тус хариуцагч Ашигт малтмал газрын тосны газраас гаргуулан олгохоор тогтов.
Иймд нэхэмжлэгч Чингис минерал девелопмент ХХК, Түшиг уул ХК-аас хохиролд 29,793,099,620,92 төгрөгийг 50,50 хувиар гаргуулна гэж шаардсанаас хариуцагч Ашигт малтмал газрын тосны газраас 66.897.127.12+1.068.619.287.6 =1,135,516,414,72 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28,657,583,505,28 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч талаас шинжээч Голден пэйж аудит ХХК болон Лэндс ХХК-ийн дүгнэлт гаргасан шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасныг шүүхээс хангаж, 2022.05.24-ны өдрийн шүүх хуралдаанд шинжээч С.Оюунгэрэл, Д.Ганхуяг нар оролцон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-д зааснаар өөрсдийн гаргасан дүгнэлтийг тайлбарлаж, зохигчийн асуултад хариулсан болохыг дурдав. /2-р хх 170/ /хүсэлтээс хойш 1,000,000 төгрөг төлсөн/
Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай , ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас шүүх үнэлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:
1.Нэхэмжлэгч Чингис минерал девелопмент ХХК нь 2021.11.03-нд хариуцагч Үндэсний геологийн албанд холбогдуулан геологи хайгуул, судалгааны ажлыг зогсоосны улмаас учирсан хохирлыг тогтоож, Үндэсний геологийн албанаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн./1-р хх 6/
2. Нэхэмжлэгч Чингис минерал девелопмент ХХК болон нэхэмжлэгч Түшиг Уул ХК нараас 2021.12.13-ны өдөр хариуцагч Үндэсний геологийн алба, хариуцагч Ашигт малтмал газрын тосны газарт холбогдуулан Геологи хайгуул, судалгааны ажлыг зогсоосны улмаас учирсан хохиролд Чингис минерал девелопмент ХХК-д 25,984,740 төгрөг, Түшиг уул ХК-д 2,724,401,908 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулах хүсэлт гаргаж 1,000,000 төгрөг төлсөн ба шүүгчийн 2021 оны 12 сарын 20-ны бдрийн 184/ШЗ2021/15261/ дугаар захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлөх нэхэмжлэгч Чингис минерал девелопмент ХХК-ийн 287,873,7 төгрөгийг, нэхэмжлэгч Түшиг Уул ХК-ийн 13,781,597,64 төгрөг төлөхөөс төлсөн 1,000,000 /нэг сая/ төгрөгийг хасаад үлдэх 12,781,597,64 төгрөгийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар хойшлуулсан. /1-р хх 146-147, 157-158/
3.2022.05.05-ны өдөр нэхэмжлэгч Чингис минерал девелопмент ХХК болон нэхэмжлэгч Түшиг Уул ХК нараас нэхэмжлэлийн шаардлагаа 29,793,099,620 төгрөг болгон нэмэгдүүлэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг төлөх хугацааг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2022 оны 05 сарын 17-ны өдрийн 184/ШЗ/2022/07830 дугаар захирамжаар шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжид 149,123,448,1 төгрөг төлөхөөс өмнө төлсөн 1,000,000 төгрөгийг хасаад үлдэх 148,123,448,1 төгрөгийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар хойшлуулсан үүнээс хойш Түшиг Уул ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2022.05.23-нд 1,000,000 төгрөг төлжээ. 2-р хх 178, 189, 192 /
4.Шүүх хэргийг шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.4-д зааснаар нэхэмжлэгч Түшиг Уул ХК-аас 1,068,619,287,6 төгрөгт / нэг тэрбум жаран найман сая зургаан зуун арван есөн мянга хоёр зуун наян долоон төгрөг зургаан мөнгө/ тооцогдох улсын тэмдэгтийн хураамжид 5,501,046 төгрөгийг, нэхэмжлэгч Чингис Минерал Девелопмент ХХК-аас 66,897,127,12 төгрөгт / жаран зургаан сая найман зуун ерэн долоон мянга нэг зуун хорин долоон төгрөг арван хоёр мөнгө/ төгрөгт тооцогдох улсын тэмдэгтийн хураамж 492,435 төгрөгийг тус тус гаргуулж, улсын төсөвт оруулав.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч Ашигт малтмал газрын тосны газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4, 227.3 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ашигт малтмал газрын тосны газраас 66,897,127.12 төгрөгийг /жаран зургаан сая найман зуун ерэн долоон мянга нэг зуун хорин долоон төгрөг арван хоёр мөнгө/ гаргуулж нэхэмжлэгч Чингис минерал девелопмент ХХК-д 1,068,619,287.6 төгрөгийг /нэг тэрбум жаран найман сая зургаан зуун арван есөн мянга хоёр зуун наян долоон төгрөг зургаан мөнгө/ нэхэмжлэгч Түшиг-Уул ХК-д тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28,657,583,205.28 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Чингис минерал девелопмент ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 492.435 төгрөгийг, нэхэмжлэгч Түшиг-Уул ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 5,501,046 төгрөгийг тус тус гаргуулж, улсын төсөвт оруулсугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар хариуцагч Ашигт малтмал газрын тосны газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ