Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 184/ШШ2022/02521

 

 

 

 

 

 

2022 08 05 184/ШШ2022/02521

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж, шүүгч В.Амартүвшин, шүүгч Б.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 2 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 24, Рокмон бюлдинг 2 давхарт байрлах ******* ******* ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:******* дүүрэг, 20 дугаар хороо, Сонсголонгийн зам-4 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 13,268,325 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, хариуцагч Н.*******, иргэдийн төлөөлөгч Ц., нарийн бичгийн даргад Г.Золжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2019 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хот, ******* дүүрэг, 20 дугаар хороо, Сонсголон товчооны зам, 4/Б-д байрлах, Эм зүйн шинжлэх ухааны их сургуулийн эзэмшлийн газарт гал гаргасан ба уг галын улмаас манай байгууллагын эд хөрөнгийг шатаан устгаж, бидэнд хохирол учруулсан билээ. Уг галын улмаас учирсан бодит хохирлоо үнэлж гаргуулахаар бид хөндлөнгийн Бэст эстимэйт ХХК-иар Эвдрэл, хохирлын үнэлгээ хийлгэсэн ба уг үнэлгээгээр 12,515,850 төгрөг гэж тогтоогдсон. Уг үнэлгээний дүн дээр талууд маргаагүй бөгөөд төлбөрийг төлж барагдуулахаар 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр иргэн Н.*******тай бид Төлбөр барагдуулах гэрээ байгуулж, манай байгууллагыг хохиролгүй болгох талаар харилцан тохиролцсон. Төлбөр барагдуулах гэрээ-ний 1.3.1-т ...2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд ижил төрлийн контейнерээр солих, 1.3.3, 1.3.4-т заасны дагуу хариуцагч Н.******* нь өнөөдрийг хүртэл контейнерээ солиогүй, төлбөрөө төлж барагдуулаагүй тул уг гэрээний 1.2-т заасан 12,515,850 төгрөгийг гаргуулах, 2.2-т заасны дагуу алдангид 375,475 төгрөг, үнэлгээ хийлгэхэд гарсан зардалд 377,000 төгрөг нийт 13,268,325 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ. /1хх 1-2/

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө... 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Эм зүйн шинжлэх ухааны сургуулийн эзэмшил газрын хашаанд гал гарч, галын улмаас манай байгууллагын контейнер болон контейнерт байрлаж байсан бараа бүтээгдэхүүнүүд шатаж хохирол учирсан. Нийслэлийн онцгой байдлын газраас гал тавьсан хариуцагч Н.*******ын дээрх зөрчлийг шалгаж 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Шийтгэх хуудсаар галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах шаардлагыг зөрчсөний улмаас ******* Косметик ХХК-ийн 20 тонн контейнер дэх эд зүйл шатсан болохыг тогтоосон. Байгууллагад учирсан бодит хохирлыг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Бэст Эстимэйт ХХК-иар үнэлүүлсэн батус хохирлын үнэлгээний тайлангаар 12,515,850 /Арван хоёр сая таван зуун арван таван төгрөг найман зуун тавин/ төгрөгний үнэлгээ тогтоогдсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд дээрх үнэлгээнд маргадаг, мөн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ******* Косметик ХХК-ийн А-043 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар галд шатсан бараа бүтээгдэхүүнүүдийг компанийн эд хөрөнгөөс хасах тухай тушаал гарч, 01 дүгээр сарын 20-нд Элемент Медикал ХХК-иар устгалд оруулсан тул дахин үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасны дагуу 2020 оны 08 дугаар сарын 04-ны өдөр Арвижих Эстимэйт ХХК-иар үнэлгээ хийлгэсэн. Тус үнэлгээгээр нэхэмжлэгч ******* Косметик ХХК-ийн бараа эд зүйлд учирсан нийт хохирлын дүнг 12,142,062 /Арван хоёр сая зуун дөчин хоёр мянга жаран хоёр/ төгрөгийн үнээр тогтоосон байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-гээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй хэмээн заасан. Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй хэмээн заасан. Иймд манай байгууллагад учирсан гэм хорын хохирол болох 12,142,062 /Арван хоёр сая зуун дөчин хоёр мянга жаран хоёр/ төгрөг мөн 2019 оны 03 дугаар сарын 13 -ны өдөр Бэст Эстимэйт ХХК-иар үнэлгээ хийлгэсэн 377,000 /Гурван зуун далан долоон мянган/ төгрөг нийт 12,519,062 /Арван хоёр сая таван зуун арван есөн мянга жаран хоёр/ төгрөгийг хариуцагчаар нөхөн төлүүлж өгнө үү гэжээ. /2-р хх 91-92/

 

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... Хариуцагч Н.******* нь өөрөө гэм хорын хохиролд учирсан хохирлыг бүрэн барагдуулахаа илэрхийлж, талууд хоорондоо гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу анх хохирлыг хэмжээгээ нэхэмжилсэн байдаг. Үүнээс хойш гэм хорын хохирлоо гэрээний дагуу бус, тухайн бодит нөхцөл байдалд буюу хохирлын үнэлгээ хэдэн төгрөгөөр тогтоогдсон бэ гэдгээр нэхэмжилсэн... 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр ******* ******* ХХК-ийн А/43 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар галд шатсан бараа бүтээгдэхүүнийг компанийн эд хөрөнгөөс хасах, устгуулах тухай шийдвэр гарч, 1 дүгээр сарын 20-ны өдөр Элемент медикал ХХК-аар устгалд оруулсан. Шүүхээс 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Арвижих эстимэйт ХХК-аар үнэлгээ хийлгэсэн. Тус үнэлгээгээр нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн бараа, эд зүйлд учирсан нийт хохирлын дүн 12,142,062 төгрөгөөр дахин тогтоосон. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан... Манай байгууллагад учирсан гэм хорын хохирол болох 12,142,062 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Бэст эстимэйт ХХК-аар үнэлгээ хийлгэсэн үнэлгээний төлбөр болох 377,000 төгрөг, нийт 12,519,062 төгрөгийг хариуцагч Н.*******аас гаргуулж өгнө үү гэв.

4. Хариуцагч Н.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа... 2019 оны 3 дугаар сарын 2-3 шилжих шөнө 1 дугаартай бохирын цооног ба ариутгал татуургыг гэсгээх зорилгоор 2 ш дугуй шатааж хонуулсан. Өглөө нь аажуухан 11 цагийн үед гэсгээсэн цооногоо ухахаар очиход цооногоос 1,5 метр орчимд байрлуулсан тус компани 20 тн контейнерээс утаа гарч байгааг анзаарч гал компанид дуудаж зохих арга хэмжээ авсан... төлбөр барагдуулах гэрээг нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Харин тодорхой цаг хугацааны дараа би сэхээ авч дулааны болон цэвэр усны инженерийн шугам сүлжээний тухай хууль бас яг энэ болсон процессод хамааралтай Хот суурины усан хангамж ариутгал татуургын ашиглалт-н тухай хуулийг олж судалсан. Хуулийн судлах явцад хэдийгээр би санамсаргүй байдлаар хүний хөрөнгөд хохирол учруулсан ч харин тэднийх манай техникийн нөхцөлтэй хуулиар зөвшөөрөгдсөн инженерийн шугам сүлжээ, засвар үйлчилгээ чөлөөтэй хийх хуулиар зөвшөөрөгдсөн хамгаалалтын зурвас дотор контейнэрээ байрлуулсан болох нь дээрх хуулийг уншин судлахад ойлгогдсон. Энэ компани 20 тн контейнер нь манай бохирын 1 дугаартай цооногоос дөнгөж 1,5 метр зайнд байрласны уршигаар уг контейнерт халалт үүссэн. Хот суурины усан хангамж ариутгал татуургын ашиглалтайн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 17.6-д төвлөрсөн усан хангамжийн дамжуулах түгээх шугамын тэнхлэгээс 2 тийш 5 м хамгаалалтын зурвас тогтооно гэжээ. Гэтэл эдний халалтанд өртсөн 20 тн контейнер нь дулааны болон цэвэр усны шугамаас 2,5 метр зайнд байрлаж байгаа нь манай шугамын хамгаалалтын зурвас дотор байрлаж байна гэсэн үг...энэ компанид нийтийн эзэмшлийн газар доорх инженерийн шугам сүлжээн дээр түүгээр үл барам манай цайны газрын хуулиар зөвшөөрөгдсөн инженерийн байгууламжуудын засвар үйлчилгээ хийх аюулгүйн зурвас дотор дур зоргоороо контейнер эд юмаа байрлуулсан нь дээрх хохирол гарах гол шалтгаан болсон... Байгууллага дундын хуулиар зөвшөөрөгдсөн инженерийн шугам сүлжээний зурваст, эрсдэлтэй газарт хөрөнгө юмаа байрлуулсан нь өөрсдийнх нь буруу тул эрсдэлээ өөрсдөө хариуцах нь хуульд нийцэж байна. Нэг өрөөнд байсан зүйлийн хэсэг нь хэлбэрээ алдсаны төлөө контейнерт байгаа бүгдийг нь нэхэмжилж байгаа гэв.

 

5. Хариуцагч Н.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-г ******* ******* ХХК-тай байгуулахдаа гэрээний агуулгын талаар төөрөгдсөн байна. Тухайн үед би айж сандраад ******* ******* ХХК-ийн санал болгосон гэрээг хүлээн зөвшөөрөөд гарын үсгээ зурж, зөв байх гэж бодоод гэрээ байгуулсан. Гэтэл Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8-д Ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд Усны тухай хуулийн 31.2.1-д зааснаас гадна дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Үүнд: 17.8.4- газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх олгох, 17.14 бохир ус татан зайлуулах шугамын тэнхлэгээс 2 тийш 6 м-с багагүй зайд барилга байгууламж, шугам сүлжээг барихыг хориглоно, 17.6 төвлөрсөн ус хангамжийн дамжуулах, түгээх шугамын тэнхлэгээс хоёр тийш хамгаалалтын зурвас тогтооно гэж тус тус заажээ. Гэтэл ******* ******* ХХК нь 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр ******* дээд сургууль буюу одоогоор Эм зүйн шинжлэх ухааны их сургуультай үйлдвэрийн байр түрээслэх гэрээ хийсэн байх бөгөөд уг газар нь ЭЗШУИС-н газар юм байна. Гэтэл ******* дүүргийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/1031 тоот захирамжаар 188028/0176 тоот нэгж талбарын дугаартай, 2013 м/кв газрыг 5 жилийн хугацаатай 000303854 тоот гэрчилгээгээр ******* дээд сургуульд олгогджээ. Энэ гэрээ болон гэрчилгээний хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр дууссанаас гадна, кадастрын зургаас харахад уг газрыг хууль зөрчиж, инженерийн шугам сүлжээг оролцуулан олгосон байна. Ийнхүү хуулиар хориглосон газарт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон, мөн хориглосон бүсэд контейнер байрлуулж, хууль зөрчин бохирын шугамын хөлдөлтийг гэсгээхэд саад учруулснаас халалт үүсэх нөхцөл бүрдэхэд хүргэжээ. Иймд миний бие гэрээ байгуулахдаа тухайн үед ******* ******* ХХК-ийг хуулийн дагуу тухайн газрыг эзэмшиж, ашигладаг, контейенер байрлуулсан нь хууль ёсны байсан гэж бодсон тул гэрээний агуулгын хувьд төөрөгдөлд орж, уг гэрээг байгуулсан тул 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-г ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэж үзэж, иргэний хуулийн 57.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ. Хууль мэдэхгүйн улмаас хүлээн зөвшөөрч гэрээ хийсэн. Тодорхой хугацааны дараа хуулийг үз гэж найз маань надад зөвлөгөө өгсөн. Мөн тусгай зөвшөөрлөө үзэхэд манай гарнез дотор контейнероо тавьсан байсан гэв. /1-р хх 63-64/

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа... Нэхэмжлэгч Н.******* нь 2019 оны 3 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө ******* ******* ХХК-ийн хашаанд ил гал гаргасны улмаас эзэмшигчийн бараа бүтээгдэхүүнээ хадгалж байсан контейнер галд өртөж ******* ******* ХХК-д их хэмжээний хохирол учирсан. Галд өртсөн контейнер, болон доторх бараа, сав боодол, баглаанд эвдрэл хохирлын үнэлгээ хийлгэхэд 12,515,859 төгрөгийг хохирол учирсан хэмээн үнэлэгдсэн. Нэхэмжлэгч нь ******* нь ******* ******* ХХК-д хандан 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр ...танайд их хэмжээний хохирол учруулсандаа гэмшиж, хүлцэл өчиж байна, танайхаас надад тавьж байгаа акт нэхэмжлэхийг би ойлгож хүлээн авч байна..., танай хохирлыг барагдуулах ажилд минь гүн тусламж үзүүлнэ үү. Хэмээн төлбөр барагдуулах ажилд уян хатан хандахыг хүссэн хүсэлт гаргасан. Мөн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр ...санамсар болгоомжгүй нөхцөл байдлаас үүссэн хэрэг явдал учир та бүхнийг нааштай шийдвэр гаргаж хурдан хугацаанд энэ асуудлыг нэг мөр шийдэх боломж олгоно уу гэсэн хүсэлт гаргасан. Дээрх хүсэлтүүдийн дагуу манай компани Н.*******тай 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Тус гэрээгээр Н.*******ын төлбөр барагдуулах ажилд уян хатан хандахыг хүссэний дагуу галд өртсөн, дахин ашиглах боломжгүй болсон 20 тн даацтай контейнерийг ижил төрлийн контейнероор солих, сольсон нөхцөлд Эвдрэл хохирлын үнэлгээ-р тогтоогдсон хохирлоос 5,624,290 төгрөгийг хасч, үлдэгдэл төлбөрийг төлөх хугацаа олгон шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ гэрээний агуулгын талаар төөрөгдсөн, айж сандраад ******* ******* ХХК-ийн санал болгосон гэрээг хүлээн зөвшөөрөөд гарын үсгээ зурж, зөв байх гэж бодоод гэрээг байгуулсан гэсэн байна. Төлбөр барагдуулах гэрээ нь ******* ******* ХХК-д учирсан гэм хорыг арилгах, учирсан хохирлыг арилгах зорилгоор харилцан тохиролцож байгуулсан гэрээ. Тус гэрээгээр Н.******* нь Эвдрэл хохирлын үнэлгээ-нд маргаангүй, хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, төлбөрөө төлөх нөхцөлөө харилцан тохирсон. Иймд 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ нь Иргэний хуульд зааснаар талуудын хүсэл сонирхлын дагуу, харилцан тохиролцож байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ ба нотариатаар баталгаажуулсан. Гэтэл Н.******* гэрээний үүргээ биелүүлэлгүй, гэрээ байгуулагдсанаас хойш ...би дарамтанд орсон учир гэрээнээсээ татгалзаж байна танайд гарсан хохирол өөрсдийн чинь буруу би хариуцлага хүлээхгүй... гэсэн агуулга бүхий 3 удаагийн тайлбар гаргасан учир манай компани шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон. Манай байгууллагын зүгээс иргэн Н.*******ыг айлган сүрдүүлсэн, дарамталсан үйлдэл гаргаж байгаагүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага анх төлбөр барагдуулах гэрээний дагуу гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардаж нэхэмжлэл гаргаж байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтууд цугларсан, шүүхэд хохирлын үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилуулсан, байгууллагад учирсан хохирлыг тогтоосон учраас манай байгууллагын зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа гэрээний дагуу бус гэм хорын хохирол болгож өөрчилсөн. Манай байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагаар гэм хорын хохирлыг нэхэмжилсэн гэв. /1-хх 134-135/

 

7.Нэхэмжлэгч талаас:Төлбөр барагдуулах гэрээ, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Н.*******ын иргэний үнэмлэхний лавлагаа, Бэст эстимэйт ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан, итгэмжлэл, Иргэн хуулийн этгээд газар эзэмшүүлэх гэрээ, түрээсийн гэрээ, Н.*******ын ******* ******* ХХК-д гаргасан хүсэлт, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт, итгэмжлэл, түрээсийн гэрээ, компанийн өмчөөс эд хөрөнгө хасах тухай, нэхэмжлэл, итгэмжлэл зэргийг нотлох баримтаар шүүхэд ирүүлжээ. /1-р хх 2-11, 28, 40-50, 131, 153-156, 2-р хх 95-98, 3-р хх 3-15, 62/

 

8. Хариуцагч талаас: Газар эзэмших эрхийн гэрчилгээ, улсын бүртгэлийн гэрчилгээ, Улаанбаатар дулааны сүлжээ ХК-ийн техникийн нөхцөл, Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ, итгэмжлэл, , техникийн нөхцөл, зааг эзэмшлийн зураг, цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ, фото зураг, Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын техникийн нөхцөлийн хэрэгжилттэй холбоотой тодруулга, бохир усны шугамын тухай зэргийг нотлох баримтаар шүүхэд ирүүлжээ. /1-р хх 19-26, 51, 2-р хх 49-54, 107-113, 3-р хх 91-92/

 

9. Шүүхийн журмаар: нэхэмжлэгчийн хүсэлтээр Онцгой байдлын газраас Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн санал, Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацааг сунгах тухай тогтоол, Нийслэлийн Прокурорын газрын Прокурорын тогтоол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Н.*******ын хүсэлт, Н.*******ын нэмэлт тайлбар, Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ, Гэрээ хийх өргөдлийн маягт, гэрээний нэмэлт, техникийн нөхцөл, шийтгэлийн хуудас, орлогын мэдүүлгүүд, үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн дүрэм, мэдээлэл хүргүүлэх тухай, хохирлын үнэлгээний тайлан, төлбөр барагдуулах гэрээ, тэмдэглэл, шийтгэлийн хуудас, төлбөрийн баримт, гал түймэр унтраасан тухай нотломж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа, ******* дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ, газрын байршлын кадастрын зураг, Арвижих эстимейт ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, Нийслэлийн газар, зохион байгуулалтын албанаас газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай захирамж, газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын жагсаалт, газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт,, байршил өөрчлөх тухай захирамж, газар эзэмшүүлэх гэрчилгээ авах тухай, газар эзэмших эрх шилжүүлэх тухай, улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зураг, газар ашиглаж, эзэмших гэрээ дүгнэж, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт протокол, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, хурлын тэмдэглэл, хурлын шийдвэр, газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай захирамж, газар эзэмшлийн эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай, улсын бүртгэлийн гэрчилгээ, харилцах банкны бүртгэл, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай захирамж, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, хурлын тэмдэглэл, ******* дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн албан тоот, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын албан тоот зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлжээ. /1-р хх 66-121, 146, 2-р хх 17-22, 76-90, 138-221, 3-р хх 53, 68, 71-72, 76-77/

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Н.*******т холбогдуулан Төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 12,891,325 төгрөг, үнэлгээний зардалд 377, 000 төгрөг нийт 13,268,325 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020.09.24-нд Гэм хорын хохиролд 12,142,062 төгрөг, үнэлгээний зардалд 377,000 төгрөг нийт 12,512,062 төгрөг гаргуулах-аар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ. /2-р хх 90-91/

Хариуцагч Н.*******аас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-г ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэж үзэж,хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа гаргажээ. /1-р хх 63/

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсэг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Үндсэн нэхэмжлэлийн талаар :

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК-аас 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ******* дүүрэг, 20 дугаар хороо, Сонсголон товчооны зам, 4/Б-д байрлах, Эм зүйн шинжлэх ухааны их сургуулийн эзэмшлийн газарт гал гарч уг галын улмаас сургуулийн хашаанд манай байгууллагын контейнер болон контейнерт байлгаж байсан бараа бүтээгдэхүүнүүдийн сав баглаа боодол, бараа бүтээгдэхүүнд орох найрлага бүхий орц бүтээгдэхүүнүүд шатсан. Нийслэлийн Онцгой байдлын газраас гал тавьсан хариуцагч Н.*******ын дээрх зөрчлийг шалгаж, 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр шийтгэх хуудсаар галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах шаардлагыг зөрчсөний улмаас ******* ******* ХХК-ийн 20 тонны контейнер дахь эд зүйл шатсан болохыг тогтоосон. Хариуцагч Н.******* нь өөрөө гэм хорын хохиролд учирсан хохирлыг бүрэн барагдуулахаа илэрхийлж, талууд хоорондоо гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу анх хохирлыг нэхэмжилсэн. Үүнээс хойш гэм хорын хохирлоо гэрээний дагуу бус, тухайн бодит нөхцөл байдалд буюу 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Арвижих эстимэйт ХХК-ийн үнэлгээгээр нийт хохирлын дүнг 12,142,062 төгрөгөөр тогтоосон. ******* ******* ХХК-ийн дээрх эд хөрөнгө буюу бараа бүтээгдэхүүн нь ISO9001 чанарын стандартад нийцсэний дагуу олон улсын сертификатыг авсан байдаг. Галд ямар нэгэн урвалд орсон байгаа тохиолдолд уг бараа бүтээгдэхүүнийг хэрэглэхгүйгээр стандартад заасны дагуу шууд бүрэн хэмжээгээр устгалд оруулах, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байдлаар хангаж, хамгаалах үүрэгтэй тул устгалд оруулсан. Байгууллагад учирсан гэм хорын хохиролд 12,142,062 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Бэст эстимэйт ХХК-аар үнэлгээ хийлгэсэн үнэлгээний төлбөр болох 377,000 төгрөг, нийт 12,519,062 төгрөгийг хариуцагч Н.*******аас гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн шаарджээ. / 2хх 91-92/

 

2. Хариуцагч талаас эс зөвшөөрч: Нэхэмжлэгч байгууллага нийтийн эзэмшлийн шугам сүлжээн дээр 20 тонны контейнер байрлуулсан. Манай худгаас цонох хэмжээний зайнд байрлуулсан учраас энэ асуудал үүссэн. Цай огт шатаагүй, шатсан цайг мэргэжлийн хяналтын байцаагч үзэж чадахгүй, шаардлага хангаагүй цай байна гээд акталсан.. Аливаа байгууллагын дулаан, цэвэр усны болон бохирын шугам сүлжээ нь нийтийн эзэмшлийн шугам сүлжээний инженерийн байгууламжаас тусгай зөвшөөрөл авдаг. Миний нэг дутагдал нь хажуу айл ойр цонолт үүсгэх хэмжээнд контейнер тавьсныг анзаараагүй. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн дагуу аливаа байгууллагын тусгай зөвшөөрөлтэй худгаас 6 метрийн зай дотогшоо ямар ч зүйл байрлуулах ёсгүй гэж заасан байхад нэхэмжлэгч тал хажууд нь байрлуулаад цонолт үүссэн. Манайд Ус суваг ашиглалтын газраас тусгай зөвшөөрөл олгосон 1 номертой худаг хөлдсөний улмаас бид нар 2019 оны байдлаар гэсгээлт хийх шинэ технологи байгаагүй тул 2 ширхэг жижиг дугуй шатаасан. Шатааж дуусахад тэнд ямар нэгэн контейнерт гал гарах асуудал байгаагүй. Өглөө 11 цагт очиход нэхэмжлэгч байгууллагын контейнероос утаа уугьж байсан тул гал команд дуудаад, гал команд ирээд онгойлгоход гал гараагүй, сав баглаа боодол умайсан байсан. Дараа нь шуудайлахад 3 шуудай умайсан сав гарсан. Бусад бүтээгдэхүүн, цай зэрэг нь шатаагүй байсан. Нярай хүүхдийн сүүнд хийдэг цай зориулалтын бус төмөр контейнерт байсан тул би Мэргэжлийн хяналтын газар дуудахад цайнд шууд акт тавьсанБи хуулийн дагуу инженерийн шугам сүлжээнд өөрийнхөө техникийн нөхцөлтэй худаг дээр гэсгээлт хийсэн хэмээн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

3.Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд: хариуцагч Н.******* нь ******* дээд сургуулийн зүүн талд буюу ******* дүүргийн 20-р хороо, Сонсголонгийн зам гудамж 4 тоот хаягт байрлах 241 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшдэг, тус газар дээр байрлах 120 м.кв талбайтай, Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчилдөг ба тэрээр тухайн үл хөдлөх эд хөрөнгөө ашиглах явцдаа Улаанбаатар дулааны шугам сүлжээ ХК болон Ус сувгийн Удирдах газраас зохих техникийн нөхцөл /№276/04, №287/-үүдийг авч, Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ-г байгуулан хэрэглэгч болсон байна. /1р хх 77-83 /

4.Түүнчлэн нэхэмжлэгч ******* ******* ХХК нь ******* Дээд сургууль буюу Эм зүйн шинжлэх ухааны их сургуультай байгуулсан түрээсийн гэрээний дагуу тэдний эзэмшлийн газарт бараа бүтээгдэхүүнээ хадгалах зориулалт бүхий 20 тонныг контейнерийг /чиргүүл/ байршуулан ашигладаг болох нь хэрэгт авагдсан 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Эм зүйн шинжлэх ухааны их сургууль болон ******* ******* ХХК-ийн хооронд байгуулсан ТГ18-19/04 дугаартай Түрээсийн гэрээ, ******* дээд сургуулийн газар эзэмших гэрчилгээ, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ зэрэг нотлох баримтаар нотлогдов. /1-р хх 39-45/

5.Хариуцагч Н.*******аас 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ******* дүүрэг, 20 дугаар хороо, Сонсголон товчооны зам, 4/Б-д байрлах, Эм зүйн шинжлэх ухааны их сургуулийн эзэмшлийн газарт бохирын хоолой хөлдсөнийг гэсгээлт хийхийн тулд 2 ширхэг машины дугуйг шатаасны улмаас хажууд нь байрлах ******* ******* ХХК-ийн эзэмшлийн 20 тонн чингэлгийн хажуу тал болон чингэлэгт байсан бараа бүтээгдэхүүнүүдийн сав , баглаа боодол, бараа бүтээгдэхүүнд орох найрлага бүхий орц, гоо сайхны бүтээгдэхүүнүүд шатахад Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги очиж галыг унтраасан болох нь Нийслэлийн онцгой байдлын газраас ирүүлсэн Зөрчлийн хэрэг материалд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. / 1-р хх 66-121/ ҮҮНД:

5.1. Нийслэлийн Онцгой байдлын газраас 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч Н.*******ыг бохирын хоолой хөлдсөнийг хэвийн ажиллагаанд оруулах зорилгоор автомашины 2 ширхэг дугуй шатааж зэргэлдээх ******* ******* ХХК-ийн 20 тонн чингэлэгт байсан бараа бүтээгдэхүүнүүдийн сав , баглаа боодол, бараа бүтээгдэхүүнд орох найрлага бүхий орц, гоо сайхны бүтээгдэхүүн ,түүхий эд шатаасан гэх үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн Тусгай ангийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1902000144 тоот тогтоолоор Зөрчлийн хэрэг нээж шалгажээ. /1-р хх 68-121/

5.2. Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсээс 2019.03.03-ны өдөр үзлэг хийж тэмдэглэл үйлдэн гэрэл зургаар бэхжүүлжээ /1-р хх 86-90/

5.3. 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Гал түймэр унтраасан тухай 41/690 тоот нотломж /1-р хх 118-121/

5.4. Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 0030653 дугаартай Шийтгэлийн хуудсаар... Н.*******ыг Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох шийтгэл ногдуулсныг Улаанбаатар хотын банканд торгуулийн 100,000 төгрөгийг төлсөн төлбөрийн баримт зэрэг болно. /1-р хх 116-117/

Хариуцагч Н.*******аас гал гарсан үйл баримтын талаар буюу 2 машины дугуй шатаасан тухайд маргаагүй ба энэ үйлдэлдээ хариуцлага хүлээж зөрчлийн хуулиар арга хэмжээ авагдсан гэх тайлбар нь дээрх нотлох баримтуудаар нотлогддог.

6. Тухайн үед хариуцагч Н.******* нь Мэргэжлийн хяналтын газарт хандан галд өртсөн 20 тонн чингэлэгт байсан бараа бүтээгдэхүүнүүдийн сав , баглаа боодол, бараа бүтээгдэхүүнд орох найрлага бүхий түүхий эд, гоо сайхны бүтээгдэхүүнүүд шатсан талаар дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасны дагуу Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019.03.22-нд 02-03-309/71 тоот дүгнэлт гарсан ба тус дүгнэлтээр...******* ******* ХХК-ийн төмөр чингэлэгт хадгалагдаж байсан гоо сайхны сав, баглаа боодлоос 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр дээж авч НМХГ-ын Төв лаборторид шинжлүүлсэн 160210500948 тоот сорилын дүнгээр 6 нэр төрлийн гоо сайхны бүтээгдэхүүний сав, баглаа боодол нь шинжилгээний үзүүлэлтийн түвшинд эрүүл ахуйн шаардлага хангаж байна гэжээ.

Мөн ******* ******* ХХК-ийн хүсэлтээр гаргасан Номин холдинг ХХК-ийн магадлан итгэмжлэгдсэн лабораторийн 2019.08.20-ний өдрийн TL№8596 тоот дүгнэлтээр нунтаг пудрийн 3 ширхэг саванд сорьцын шинжилгээг хийхэд бактерийн ерөнхий тоо, хөгц мөөгөнцөр гараагүй гэжээ. / 1-р хх137/

 

Талууд дээрх Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019.03.22-нд 02-03-309/71 тоот дүгнэлт болон Номин холдинг ХХК-ийн магадлан итгэмжлэгдсэн лабораторийн 2019.08.20-ний өдрийн TL№8596 тоот дүгнэлтэд маргаагүй байх тул шүүх хуульд зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэв.

 

7. Хариуцагчаас 20 тонн чингэлэгт байсан бараа бүтээгдэхүүнүүдийн сав, баглаа боодол, бараа бүтээгдэхүүнд орох найрлага бүхий орц, гоо сайхны бүтээгдэхүүнүүд хэрэглэгдэхээ больсон, актлагдсан савнууд байсан гэж тайлбарладаг, шүүхийн журмаар бүрдүүлсэн хариуцагч Н.*******т холбогдох галын аюулгүй байдал хангаагүй гэсэн үндэслэлээр Зөрчлийн хэрэг нээж шалгасан 1902000144 тоот хэргийг материалд авагдсан НМХГ-ын ******* дүүрэг дэх мэргэжлийн хяналтын улсын байцаагч Ж.Цэрэнпагма гэрчээр мэдүүлэхдээ:

иргэн Н.******* манай байгууллагад хүсэлт гаргасан. Хүсэлтийг хангуулахаар 3 сарын 11-ний өдөр гал түймэр гарсан хаягт очиж тухайн чингэлэгт хадгалагдаж байсан 6 төрлийн сав баглаа, боодлоос дээж авсан.1 ногоон цай байсан.Тэр цайны хаяг шошго тодорхойгүй, хүүхдийн цацлагад найрлагад ордог ногоон цай эрүүл ахуйн шаардлага хангахгүй газар хадгалсан гэдэг үндэслэлээр хураан авсан... сав, баглаа зах зээлд хэрэглэгдэхээ больсон, туршилтанд ашиглана гэхээр нь манайхаас дээж авч лаборторид шинжилгээнд өгсөн. Тухайн сав баглааг хадгалалт нь төмөр чингэлэгт хадгалсан учир бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэд дахин ашиглах боломжгүй, сав баглаанд бүтээгдэхүүн хадгаллаа гэж үзэхэд тус бүтээгдэхүүнд ямар нэгэн нөлөөлөх зүйл байхгүй... гэжээ. /1-р хх 96/

Хэдийгээр дүгнэлт гаргасан гэрч Ж.Цэрэнпагма ... 20 тонн чингэлэгт байсан бараа бүтээгдэхүүнүүдийн сав , баглаа боодол, бараа бүтээгдэхүүнд орох түүхий эд, гоо сайхны бүтээгдэхүүнийг зах зээлд хэрэглэгдэхээ больсон, үйлдвэрлэлтэд дахин ашиглах боломжгүй гэж мэдүүлэг өгсөн боловч түүний гаргасан 2019.03.22-нд 02-03-309/71 тоот дүгнэлтээр 6 нэр төрлийн гоо сайхны бүтээгдэхүүний сав, баглаа боодол нь шинжилгээний үзүүлэлтийн түвшинд эрүүл ахуйн шаардлага хангаж байна гэж гарсан тул нэхэмжлэгч ******* ******* ХХК нь сав, баглаа боодлыг туршилтанд ашиглах боломжтойгоос гадна эдгээр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргахад тодорхой хэмжээний мөнгө зарцуулан бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаж байсан нь илэрхий үйл баримт тул нэхэмжлэгчид эд хөрөнгийн хохирол учирсан гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Учир нь хариуцагч талын гоо сайхны бүтээгдэхүүнүүд хэрэглэгдэхээ больсон, актлагдсан савнууд байсан гэж тайлбарласнаар нэхэмжлэгчид хохирол учраагүй гэж үзэх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн 20 тонн чингэлэгт байсан бараа бүтээгдэхүүнүүдийн сав , баглаа боодол, бараа бүтээгдэхүүнд орох түүхий эд, гоо сайхны бүтээгдэхүүнийг зах зээлд хэрэглэгдэхээ больсон, үйлдвэрлэлтэд дахин ашиглах боломжгүй гэсэн үндэслэлээр хариуцагч Н.*******ын галын аюулгүй байдлыг хангахгүйгээр бохирын хоолой хөлдсөнийг гэсгээлт хийхийн тулд 2 ширхэг машины дугуй шатаасны улмаас бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан үйлдлийг зөвтгөх буюу гэм буруугүй байна гэж шүүх дүгнэх хууль зүйн үндэслэл үгүй болно.

8Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Хангагч, хэрэглэгчийн хоорондын ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээтэй холбоотой харилцааг энэ хууль, цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ-гээр зохицуулна гэж,

энэ хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д төвлөрсөн ус хангамжийн дамжуулах, түгээх шугамын тэнхлэгээс хоёр тийш таван метрт хамгаалалтын зурвас тогтооно гэж,

17.7-д хотын доторх цэвэр усны дамжуулах, түгээх, бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам ашиглалтын явцад засвар, үйлчилгээ хийх хамгаалалтын зурвас газартай байна гэж,

энэ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д хот, суурины ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж, цэвэр ус дамжуулах, түгээх, бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж нь төрийн болон орон нутгийн өмчид байна гэж тус тус заасан.

 

Дээрх хуульд заасны дагуу хариуцагч Н.******* нь 2015.03.18-нд Ус сувгийн удирдах газартай Цэвэр усаар хангах , хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ-г байгуулснаар хариуцагчаас өөрөө бохир ус татан зайлуулах шугамыг барихдаа хоёр тийш таван метрт хамгаалалтын зурвас тогтооно гэж заасны дагуу хамгаалалтын зурвас татаагүй байх бөгөөд бохир усны шугам хөлдөж гэсгээх үйлчилгээ хийхэд хамгаалалтын зурвас газаргүй байсны улмаас эд хөрөнгөд нь хохирол учирсанд нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийг буруутгах үндэслэл болохгүй юм. / 1-р хх 16-26/

 

9. Тэрээр нэхэмжлэгч нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ******* дээд сургууль / шинэ нэршил Эм зүйн шинжлэх ухааны их сургууль/-тай ТГ18-19/04 тоот Түрээсийн гэрээ-г байгуулан ******* дүүргийн 20 хороо,Сонсголонгийн зам гудамж 4/А-д байрлах хичээлийн 2 давхрын 252 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэн үйл ажиллагаа явуулахад нь 2013 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрын хамт түрээсэлсэн болох нь хэрэгт авагдсан түрээсийн болон иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон./ 1-р хх 39-45/

 

Түрээсийн гэрээ нь 2019.01.03-ны өдөр байгуулагдсан байгаагаас үзэхэд түрээслэгч болох ******* ******* ХХК нь түрээсийн гэрээний дагуу тэдний эзэмшлийн газарт бараа бүтээгдэхүүнээ хадгалах зориулалт бүхий 20 тоннын чиргүүлийг байршуулан ашиглаж байсан нь хариуцагч Н.*******ыг Ус сувгийн удирдах газартай 2015.03.18-нд Цэвэр усаар хангах , хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ-г байгуулснаас хойших үйл явдал байх бөгөөд тэрээр чиргүүл байршуулсан газрын зурваст бохир усны шугам байгаа талаар мэдэх боломжгүй байжээ.

Хэрвээ хариуцагч Н.******* нь хуульд зааснаар бохир ус татан зайлуулах шугам-ыг барихдаа хоёр тийш таван метрт хамгаалалтын зурвас тогтоосон бол нэхэмжлэгч талаас 20 тонн чиргүүлээ байршуулахгүй байх боломж бүрдэх байсан гэж шүүх үзэв.

Иймээс хариуцагч талын нэхэмжлэгч байгууллага нийтийн эзэмшлийн шугам сүлжээн дээр 20 тонны контейнерыг манай худгаас цонох хэмжээний зайнд байрлуулсан. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн дагуу аливаа байгууллагын тусгай зөвшөөрөлтэй худгаас 6 метрийн зай дотогшоо ямар ч зүйл байрлуулах ёсгүй гэж заасан. Би хуулийн дагуу инженерийн шугам сүлжээнд өөрийнхөө техникийн нөхцөлтэй худаг дээр гэсгээлт хийсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

10. Нэхэмжлэгчээс 2019 оны 05 дугаар сарын 06-нд хариуцагч Н.*******т холбогдуулан төлбөр барагдуулахаар гэрээ-ний дагуу 12,891,325 төгрөг... гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр гэрээний дагуу бус эд хөрөнгөд гэм хорын хохирол учруулсан гэж 12,142,062 төгрөгийг, үнэлгээний хөлсөнд төлсөн 377,000 төгрөгийн хамт нийт 12,519,062 төгрөгийг хариуцагчаас шаардсан ба цайны хохирлын үнэлгээг гаргаагүй, энэ хохирол шаардаагүй. /2-р хх 91-92/

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас,эрүүл мэнд,нэр төр,алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

497 дугаар зүйлийн 497.2 дах хэсэгт Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж,

энэ хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заажээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал түймрийн улсын байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 0030653 дугаартай Шийтгэлийн хуудсаар... Н.*******ыг Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох шийтгэл ногдуулсныг Улаанбаатар хотын банканд торгуулийн 100,000 төгрөгийг төлсөн байх бөгөөд хариуцагч Н.*******аас гал гарсан үйл баримтын талаар буюу 2 машины дугуй шатааж галын аюулгүй ажиллагааг зөрчсөн тухайд маргаагүй, үүндээ Зөрчлийн арга хэмжээ авагджээ. /1-р хх 116-117/ 

Дээрх зөрчлийн улмаас үүсэх үүргийн үндсэн зохицуулалт болох Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаас үзвэл гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь гэм хор учруулагчийн хууль бус, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр бусдын хөрөнгөд гэм хор учирсан байх, уг үйлдэл, хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байхыг шаарддаг.

11. Хариуцагч талаас: Би хуулийн дагуу инженерийн шугам сүлжээнд өөрийнхөө техникийн нөхцөлтэй худаг дээр гэсгээлт хийсэн. Гэсгээлт хийх явцад дугуй шатаахад халалт үүссэн. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн дагуу аливаа байгууллагын тусгай зөвшөөрөлтэй худгаас 6 метрийн зай дотогшоо ямар ч зүйл байрлуулах ёсгүй гэж заасан байхад нэхэмжлэгч тал хажууд нь байрлуулаад цонолт үүссэн гэж маргадаг боловч тэрээр Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1-д заасан заалтыг зөрчиж 100,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулийн шийтгэл хүлээсэн болох нь зөрчлийн 1902000144 дугаартай хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, хариуцагч Н.******* нь 2 машины дугуй шатааж галын аюулгүй ажиллагааг хууль тогтоомж зөрчиж зөрчлийн арга хэмжээ авхуулсан талаарх нотлох баримтуудыг үгүйсгэж, өөрийн гэм буруугүйг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Иймээс нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан нь хариуцагчийн болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-тэй шалтгаант холбоотой гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Тухайлбал нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн эзэмшлийн 20 тонн чиргүүл нь хэний эзэмшлийн газар дээр байснаас үл хамааран хариуцагч Н.******* нь галын аюулгүй байдлыг хангахгүйгээр бохирын хоолой хөлдсөнийг гэсгээлт хийхийн тулд 2 ширхэг машины дугуй шатаасны улмаас бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан нь түүний гэм буруугийн болгоомжгүй үйлдэлтэй шалтгаант холбоотой.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заасан ба хариуцагч Н.*******аас өөрийн буруугаас гал гараагүй гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй.

Иймд нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Н.*******аас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. 

Нэхэмжлэгчид учирсан хохирлын талаар:

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр өөрийн хүсэлтээр Бэст эстимэйт ХХК-аар эд хөрөнгөд учирсан хохирол үнэлгээний тайланг гаргуулсан ба тус тайлангаар гал гарсны улмаас ******* ******* ХХК-ийн эд хөрөнгөд буюу Биоген зовхины тосны /15 мл/ сав 6,290 ширхэг 5,038,290 төгрөг, Сарнай 60 мл-тэй тосны сав 8,551.00 ширхэг 3,540,114 төгрөг, Удвал пүдр 50 мл сав 360.0 379,800 төгрөг, Сарнай тос 60гр-тай таг 8,300.0 ширхэг 83,000 төгрөг, Бар чийгшүүлэгч 120 мл, хайрцаг 1,250 ширхэг 223,750 төгрөг, хүүхдийн шингэн тос 100 мл сав 6,406.0 ширхэг 2,664,896 төгрөг, контнейр /20 тонны/ засварын зардал 326,000 төгрөг, ажлын хөлс 180,000 төгрөг, тээврийн зардал 80,000 төгрөг нийт завсарлах материалын зардалд 586,000 төгрөг нийт 12,515,850 төгрөгийг хохирол  үнэлгээ гаргасан. / 1-р хх 8-9 /

2. Шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШТ2020/00169 дугаар тогтоолоор нэхэмжлэгч талын эд хөрөнгөд учирсан хохиролд шинжээч томилуулан дүгнэлт гаргуулах хүсэлтийг хангасан тул шүүхээс Арвижих Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан ба дүгнэлтэд нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн бараа эд зүйлд учирсан хохирлын дүнг 11,897,062 төгрөг гэж, контнейрт учирсан хохирлыг 245,000 төгрөг, нийт 12,142,062 төгрөгийн хохирол учирсан гэжээ. /2-р хх 12-15, 76-90/

3. Шүүхээс томилсон шинжээч Арвижих Эстимэйт ХХК-иас гаргасан нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн бараа эд зүйлд учирсан хохирлын дүнг 11,897,062 төгрөг, контнейрт учирсан хохирлыг /модон шат галд шатны / 245,000 төгрөг, нийт 12,142,062 төгрөгийн хохирол учирсан гэсэн дүгнэлт нь  Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дах заалтад нийцсэн  байх тул шинжээчийн дүгнэлтийг үнэн зөв эргэлзээгүй талаас нь шүүх үнэлээд хохирол төлбөр гаргуулахаар тогтсон ба Бэст эстимэйт ХХК-аас гаргасан дүгнэлтийг нэхэмжлэгч талын хүсэлтээр гаргасан, шинжээч нарт Шүүхийн шинжилгээний тухай хууль, Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалтын дагуу эрх үүргийг танилцуулаагүй тул шүүх үнэлгээгүй болно.

4.Түүнчлэн шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШТ2021/00035 дугаар тогтоолоор нэхэмжлэгч талын галд өртсөн гэх түүхий эд, сав баглаа боодлыг ашиглаж болох эсэх, хэрэв дахин ашиглах боломжгүй бол тухайн бүтээгдэхүүн зах зээлд хэрэглэгдэж байгаа эсэх талаар дүгнэлт гаргуулахаар ******* дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийг шинжээчээр томилоход тус газраас 2021.05.13-ны 02-18/118 тоот хариу хүргүүлэх албан бичгээр шинжээчтэй зөвшилцөхгүйгээр тогтоол гаргасан байгаа нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан заалтыг зөрчсөн гэж шинжээчээр ажиллах боломжгүй гэсний дагуу 2021.05.31-нд тухайн хэлтсийн эм био бэлдмэлийн хяналтын улсын байцаагч Ш.Шижирбатаас дүгнэлт гаргах талаар асуухад эрхтэй боловч одоогоор боломжгүй гэсэн,2021.06.03-нд дахин тодруулахад бодож үзээд эргээд холбоо барья гэсэн, 2021.06.08-нд дахин асуухад ажлаа аваад удаагүй байгаа,туршлага мэдлэг дутаад байгаа учир татгалзаж байна гэсэн ба энэ талаар 2021.06.30-д бичгээр ирүүлсэн, 2021.09.20-нд шүүхээс Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын эрүүл мэнд боловсрол, соёлын хяналтын газарт дүгнэлт гаргуулахаар шүүхийн тогтоолыг хүргүүлсэн, дүгнэлт шаардсан албан бичиг хүргүүлж байсан ба 2022.02.18-нд тус газраас Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-д заасан заалтыг зөрчсөн, мэргэжлийн хяналтын байцаагчийг шинжээчээр томилох тохиолдолд тухайн шатны мэргэжлийн хяналтыг байгууллагын удирдлагад шууд хандан зөвшилцөж, шинжээчээр ажиллах улсын байцаагчийн нэрийг авна гэсэн тул 2022.02.22-нд Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын эрүүл мэнд боловсрол,соёлын хяналтын газрын даргатай нь холбогдоход манай байгууллагыг шинжээчээр томилохгүй, харин байгууллага дээр энэ хэрэг дээр ажиллах боломжтой байцаагч нарын мэдээллийг явуулж өгнө үү гэсэн танайх албан бичиг явуул гэсэн, шүүхээс 2022.02.22-нд шинжээчийн нэрс ирүүлэх тухай албан бичиг хүргүүлсний дагуу 2022.03.01-нд 3 улсын байцаагчийн нэрс ирүүлсэн, эдгээр 3 байцаагчтай холбогдоход шинжээчээр ажиллах боломжгүй гэсэн тул дахин шинжээчийн нэрс ирүүлэх албан бичгийг 2022.04.29-нд хүргүүлсэн, 2022.05.11-нд дахин 2 улсын байцаагчийн нэрс ирүүлсэн тул 2022.05.16-нд холбогдоход манай бүх байцаагч нар шинжээчээр ажиллах боломжгүй гэсэн, мөн 2022.05.18-нд ... хуульд заасан тусгай мэдлэг хангалтгүй...МУ-д одоо байгаа лабораториуд гоо сайхны бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг бүрэн дүүрэн тодорхойлох үзүүлэлтээр шинжилгээ хийдэггүй, итгэмжлэлийн хүрээнд хамрагдаагүй байгаа гэсэн хариуг бичгээр ирүүлжээ. /3-р хх 35-38,40-66 /

Иймд шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй болсон тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулж, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт, Номин Холдинг ХХК-ийн магадлан итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлт, шүүхээс томилсон Арвижих Эстимэйт ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Арвижих Эстимэйт ХХК-аас гаргасан хохирлын үнэлгээг үндэслэл болгов.

5. Шинжээч Арвижих Эстимэйт ХХК-иас гаргасан дүгнэлтийн 4-р зүйлд хохирлын үнэлгээг 7-н эд зүйлийн жагсаалтаар гаргахдаа тоо ширхэг, хэмжих нэгж, нэг бүрийн болон нийт үнийг 12,142,062,68 төгрөгөөр тодорхойлжээ. /2-р хх 82/

 Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар үүрэг бүхий этгээд гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй ба бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

энэ хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцагч Н.*******ын буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан нь нотлогдсон тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

7. Нэхэмжлэгч талаас гоо сайхны бараа бүтээгдэхүүнийг чингэлэгт хадгалсан нь чанарын шаардлага хангасан гэж тайлбарлах хэдий ч эдгээр бараа бүтээгдэхүүн нь зориулалтын бус агуулахад хадгалж байсны улмаас галын дөл төөнөх буюу цоонох үед халж хайлах, хэлбэр дүрс нь алдагдах нөхцөл бүрдсэн гэж үзсэн ба тэрээр эдгээр бараа бүтээгдэхүүн хадгалж байгаагүй бол ийм нөхцөл байдал үүсэхгүй байх боломжтой байжээ.

8. ******* дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18-р ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай тасаг дуудлагын дагуу ирж ажиллахдаа 05 тонн ус зарцуулан унтраасан ба энэ галын улмаас 20 тонн цэнхэр өнгийн чингэлгийн зүүн урд хэсэгт 15х5 см хэмжээтэй модон шал шаталтын явцад цоорсон,чингэлгийн зүүн урд хэсгийн ханын хэсэг галын шаталтад хайрагда , будагны өнгө өөрчлөгдөж, шар буюу хар өнгө үүссэн...чингэлгийн зүүн урд гадна талд 1 м орчмын зайд газар ухсан,ухсан газраас ертөнцийн зүгээр баруунд дахин газар ухсан, нүхний ухсан хэмжээ жижиг оврын автомашины дугуйны хэмжээтэй...шаталт явсан чингэлгийн гадна зүүн урд хэсэг галын дөлд хайрагдсан байдалтай байгаа талаар үзлэг хийсэн тэмдэглэл-д тусгажээ. 1-р хх 86-90/

Үүнээс үзэхэд бараа бүтээгдэхүүн хадгалж байсан 20 тонн чингэлэгт учирсан хохирлын үнэлгээг 240,000 төгрөгөөр тооцсон нь үндэслэлтэй.

Шүүхээс Арвижих Эстимэйт ХХК-ийн дүгнэлтэд хохирлын үнэлгээг 7-н эд зүйлийн жагсаалтаар гаргахдаа тоо ширхэг, хэмжих нэгж, нэг бүрийн болон нийт үнийг 12,142,062,68 төгрөгөөр тогтоосон хохирлыг гаргуулахдаа нэхэмжлэгч талыг гоо сайхны бараа бүтээгдэхүүнийг зориулалтын бус агуулахад хадгалж байсан нь нэхэмжлэгчийн талын буруутай үйлдэл байна гэж үзээд хохирлыг багасгаад 6,383,392 төгрөгийг хариуцагч Н.*******аас гаргуулахаар тогтов.

Иймд нэхэмжлэгч талын анх нэхэмжилсэн 13,268,325 төгрөгөөс 6,383,392 төгрөгийг хангаад, үлдэх 6,884,933 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон ба Бэст эстимэйт ХХК-д үнэлгээ гаргасны хөлсөнд төлсөн 377,000 төгрөгийг хангах үндэслэлгүй. Учир нь шинжээчид төлсөн зардал хариуцагчаас нэхэмжлэгчид учруулсан хохиролд хамаарахгүй болно.

2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ******* Косметик ХХК-ийн А-043 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар галд шатсан бараа бүтээгдэхүүнүүдийг компанийн эд хөрөнгөөс хасах тухай тушаал гарч, 01 дүгээр сарын 20-нд Элемент Медикал ХХК-аар устгалд оруулсан байна.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар:

 

Хариуцагч Н.*******аас 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-г ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэж үзэж, иргэний хуулийн 57.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ. /1хх 63-64/

 

1.Хариуцагч Н.*******аас сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ Миний бие гэрээ байгуулахдаа тухайн үед ******* ******* ХХК-ийг хуулийн дагуу тухайн газрыг эзэмшиж, ашигладаг, контейенер байрлуулсан нь хууль ёсны байсан гэж бодсон тул гэрээний агуулгын хувьд төөрөгдөлд орж, уг гэрээг байгуулсан гэжээ.

 

1. Нэхэмжлэгч талаас эс зөвшөөрч:: Нэхэмжлэлийн шаардлага анх төлбөр барагдуулах гэрээний дагуу гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардаж нэхэмжлэл гаргаж байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтууд цугларсан, шүүхээс хохирлын үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилуулсан, байгууллагад учирсан хохирлыг тогтоосон учраас манай байгууллагын зүгээс нэхэмжлэлийн шаардлагаар гэм хорын хохирлыг нэхэмжилсэн гэж тайлбарладаг.

 

2. Талуудын хооронд 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ -г байгуулсан ба гэрээгээр 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хот, ******* дүүрэг, 20-р хороо, Сонсголонгийн товчооны зам 4/Б-д байрлах ******* ******* ХХК-ийн газарт гал гарсны улмаас иргэн Н.******* нь нийт 12,515,850 төгрөгийн хохирлыг учруулсан. Уг хохирлыг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №20190313219 дугаартай Эвдрэл, хохирлын үнэлгээ-ээр тогтоосон, дээрх хохирлыг төлбөр төлөгч Н.******* төлөх, 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд төлбөр авагчийн өмчлөлийн 20 тоннын даацтай галд өртсөн контейнерийг цаашид ашиглах боломжгүй болсон тул ижил төрлийн контейнераар солиулах, контейнерийг сольсон тохиолдолд Эвдрэл, хохирлын үнэлгээ-ээр тогтоогдсон хохирлоос 5,624,290 төгрөгийг хасч тооцох, үлдэгдэл төлбөр болох 6,891,560 төгрөгийг 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцлоо гэжээ.

Иргэний хуулийн 57 дугаар зүйлтийн 57.1-д Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно гэж, энэ хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д Ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болно гэж, 58.2.2-т хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцохоор тус тус заасан.

Хуулийн дээрх заалтаар бол тухайн хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрч хийсэн эсхүл хэлцэл хийсэн талуудын хүсэл зоригоос өөр байгааг ойлгох бөгөөд хариуцагч Н.******* нь өөрийн буруутай үйлдлийн улмаас гал гарч ******* ******* ХХК-ийн эд хөрөнгөд хохирол учруулсан тул төлбөр барагдуулах гэрээ байгуулж байгаагаа мэдэж байсан тул хохирлыг арилгах хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийсэн гэж үзнэ.

Иймээс түүний Миний бие гэрээ байгуулахдаа тухайн үед ******* ******* ХХК-ийг хуулийн дагуу тухайн газрыг эзэмшиж, ашигладаг, контейенер байрлуулсан нь хууль ёсны байсан гэж бодсон тул гэрээний агуулгын хувьд төөрөгдөлд орж, уг гэрээг байгуулсан гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Тиймээс 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ- ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэж хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч Н.*******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж, бичгийн нотлох баримтуудыг энэ хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар бичмэл нотлох баримтад тооцож шүүх үнэлэв.

 Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн талаар:

 

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөс ******* гуай ******* ХХК-д хохирол учруулсан учир энэ барааны хохирлыг барагдуулна гэж үзэж байна. Хохирсон барааны дүнгээр төлүүлэх. Жич: өөрийн болгоомгүй үйл ажиллагаанаас болсон гэж үзэж байна.Өөрийн нь хэлснээр 3,000,000 төгрөгийг төлүүлэх гэсэн дүгнэлт гаргав.

 

Шүүх бүрэлдэхүүнээс :Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигч нарын тайлбар зэргийг хуульд заасны дагуу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэн ба иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзэж нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн анх нэхэмжилсэн 13,268,325 төгрөгийн шаардлагаас 6,383,392 төгрөгийг хангаж, үлдэх 6,884,933 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шинжээчийн зардлын талаар:

Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШТ2020/00169 дугаар тогтоолоор нэхэмжлэгчид учирсан хохиролд шинжээч томилуулан дүгнэлт гаргуулахаар Арвижих Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1д зааснаар шинжээч томилуулах хүсэлт гаргасан ******* ******* ХХК-аар шинжээчийн ажлын хөлсийг төлүүлэхээр шийдвэрлэсэн боловч төлөөгүй байна. /дүгнэлтийн хамт нэхэмжлэх ирүүлсэн /

Иймд шинжээчийн ажлын хөлс 330,000 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ХХК-аас гаргуулан Арвижих Эстимэйт ХХК-д олгов. /2-р хх 12-15, 76-90/

Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 224,300 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.*******аас улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэлээс хангасан үнийн дүнд тооцоод улсын тэмдэгтийн хураамжид 117,084.28 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох, хариуцагч Н.*******аас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118,119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.*******аас 6,383,392 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,884,933 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ХХК-тай байгуулсан 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч Н.*******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,300 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 117,084.28 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, хариуцагч Н.*******аас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-аас шинжээчийн зардалд 330,000 төгрөг гаргуулж Арвижих эстимейт ХХК-д олгосугай.

5. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч,өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Х.ОЮУНЖАРГАЛ.

 

 

 

ШҮҮГЧИД В.АМАРТҮВШИН

 

 

 

Б.БАЯРМАА