Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 182/ШШ2022/01645

 

 

 

 

 

 

 

 

 

           2022        05         27  

        182/ШШ2022/01645

    

 

 

                                 ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, шүүгч Х.Дашдэчмаа, Ц.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Íýõýìæëýã÷: Баянзүрх дүүргийн оршин суух, Г.Гын íýõýìæëýëòýé

  

Õàðèóöàã÷: Чингэлтэй дүүргийн îðøèí ñóóõ, Д.Гд холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Нас барагчийн авч байсан цалин болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 4 хүүхдүүдэд нийт 48.300.138 төгрөг, 3 сарын олох байсан орлого 7.200.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 11.200.000 төгрөг, эмчилгээний зардал 420.000 төгрөг, хүү Б.Э цэцэрлэгийн 2 сарын төлбөр 500.000 төгрөг, охин Б.Эын цэцэрлэгийн 1 жилийн урьдчилсан төлбөр 3.600.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөг, охин Б.Э, Б.Э нарын ковид өвчнөөр өвчилж эм тариа авсны төлбөр 115.000 төгрөг, 3 хүүхдийн хичээлийн хэрэгслийн зардал 246.700 төгрөг, нийт 73.582.038 төгрөгийг гаргуулахыг õ¿ññýí èðãýíèé õýðãèéã õýëýëöýâ.

 

Ø¿¿õ õóðàëäààíä:

Нýõýìæëýã÷ Г.Г,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М,

Иргэдийн төлөөлөгч нь Д.Г,               

Нàðèéí áè÷ãèéí äàðãà Б.А íàð îðîëöсон.   

                                                                

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ ÍÜ:

 

1. Íýõýìæëýã÷ Г.Гнь хариуцагч Д.Гэд холбогдуулан 73.582.038 төгрөг гаргуулахыг хүссэн íýõýìæëýëèéí øààðäëàãàа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие нь нөхөр Г.Бтэй 2004 онд танилцаж, 2006 онд нэг гэрт орж, 2008 онд албан ёсны гэр бүл болж 4 хүүхдийн ээж, аав болсон. Нөхөр маань .телевизэд сэтгүүлч, мэдээний албаны даргаар ажиллаж байхдаа 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр томилолтоор Ө аймаг руу ажлаар явж байгаад буцах замдаа 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 20-ны шилжих шөнө зам тээврийн осолд орж амь насаа алдсан. Үүнээс болж ханийн маань ирээдүй, хүсэл мөрөөдөл, амьдралын зорилго, итгэл найдвар нь бүгд байхгүй болсон. Нөхөр Г.Б нас барснаас хойш Монгол улсад ковидын асуудал улам хүндэрч улсын хэмжээнд 4 удаа хатуу хөл хорио тогтоож, ажил хийх боломжгүй, 4 хүүхдээ тэжээхэд үнэхээр хүндрэлтэй, мөнгө төгрөгийн бололцоогүй, сэтгэл санааны маш их хохиролтой байна. Одоо би 2007 онд төрсөн 14 настай том охин Б.Э, 2009 онд төрсөн 12 настай дунд охин Б.Э, 2015 онд төрсөн 6 настай хүү Б.Э, 2019 төрсөн 2 настай бага охин Б.Э нарын хамт тавуулаа амьдарч байна. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Д.Гэд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Д.Гийг гэм буруутайд тооцож 3 жил 3 сарын хорих ялаар шийтгэсэн боловч Д.Г нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Ерөнхийлөгчийн уучлалаар хорих ангиас суллагдсан, Гэр бүлийн гишүүдийн нулимс хатаж дуусаагүй байхад дөрөвхөн сар хоригдоод суллагдсанд маш их гомдолтой. Хэдийгээр авто аваарын хэрэг нь болгоомжгүй хэрэг боловч нөхрийн маань Монгол Улсын Үндсэн хуульд заасан “амьд явах эрх”-ийг үгүй хийсэн. Өнөөдрийг хүртэл биднээс уучлалт гуйгаагүй, нэг ч удаа холбоо бариагүй, гэм буруугүй хүн шиг явж байна. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны дугаартай шийтгэх тогтоолоор “цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа Иргэний шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй” гэж заасан тул Д.Гээс гэм хор учруулсны нөхөн төлбөр, гэм хорын хохиролд 25.281.900 төгрөг болон бусад зардлыг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд Нөхөр Г.Бг нас барах үед том охин Б.Э маань 13 нас 6 сартай байсан одоо 15 нас 3 сартай, дунд охин Б.Э 11 нас 1 сартай байсан одоо 12 нас 11 сартай, хүү Б.Э4 нас 11 сар байсан одоо 6 нас 9 сартай, бага охин Б.Э 9 сар байсан одоо 2 нас 7 сартай. Талийгаач нөхөр Г.Б маань сарын 800.000 төгрөгийн цалинтай байсан. Гэм хор учруулсны төлбөрийг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т зааснаар тооцон гаргавал 800.000 төгрөгийг 6 ам бүлд хуваахад нэг хүнд 133.333 төгрөг ногдож байна. 800.000 төгрөгөөс нөхөр Г.Б болон өөрт ногдох хэсэг 266.666 төгрөгийг хасахад нас барагчийн сарын цалин хөлсний дундаж орлого нь 533.334 төгрөг болж байна. 533.334 төгрөгөөс тэжээгчээ алдсаны тэтгэвэр гэж тогтоосон 300.000 төгрөгийг хасвал 233.334 төгрөг үлдэж байна. Хохирогчийн 4 хүүхдүүд сар бүр 233.334 төгрөгийг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4-т заасан хугацаанд авах эрхтэй гэж үзэж байна. Талийгаач Г.Бг нас барахад хамгийн бага хүүхэд Б.Э нь 9 сартай байсан ба түүнийг 18 нас хүртэл хугацаагаар тооцоход 207 сар болж байна. /207x233.334=48.300.138 төгрөг болох юм/

Миний бие нь 2015 оноос хойш “С”-нд гэрээгээр гоо сайханчаар /сормуусны үйлчилгээ хийж/ ажилладаг бөгөөд нөхөр Г.Бг 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нас барснаас хойш 2020 оны 9 дүгээр сарын 15- ны өдрийг хүртэл 3 сарын хугацаанд ар гэрийн гачигдалтай байдал болон сэтгэл санааны хямралаас болж ажлаа хийж чадаагүй эдийн засгийн хувьд хохирсон. Хэрвээ манай гэр бүлд ийм уй гашуу тохиолдоогүй бол би ажлаа хэвийн хийх байсан. Гоо сайхны үйлчилгээ нэг удаагийн төлбөр 80.000 төгрөг байдаг. Иймд 3 сарын хугацаанд олох байсан орлого 7.200.000 төгрөгийг гаргуулах, Д.Гийн буруутай үйлдлээс болж нөхөр маань нас барсан. Нөхөр Г.Б сард 800.000 төгрөгийн цалинтай ажил хийдэг байсан. Өнөөдөр миний нөхөр байсан бол ажлаа хэвийн хийгээд цалин хөлсөө авахаас гадна төлбөртэй мэдээ, нэвтрүүлэг хийж ар гэрээ тэжээх байсан. Манай гэр бүлд эдийн засгийн болоод сэтгэл санааны маш их хохирол учирч байгаа тул сэтгэл санааны хохиролд 11.200.000 төгрөг гаргуулах, авто аваарын хэргээс хойш шөнө нойр хүрэхгүй, унтахгүй, үс халцарч унасан. Цаашдаа ганцаараа 4 хүүхдээ өсгөхөд үнэхээр хүнд, яаж амьдрахаа ч мэдэхгүй сэтгэл санаа тогтворгүй байгаа тул “Х ТББ”-д хандан 2020 оны 9 дүгээр сарын 03, 21-ний өдөр сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээнд хамрагдсан. Цаашид намайг нэг курс буюу 6 удаагийн сэтгэл зүйн эрүүл мэндийн оношилгоо, эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн боловч мөнгө төгрөгийн боломжгүй улмаас эмчилгээгээ хийлгэж чадаагүй байна. Иймд миний бие нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай тул эмчилгээний зардалд 420.000 төгрөг гаргуулах, нөхрөө өнгөрснөөс хойш миний бие нь өнөөдрийг хүртэл ажил хийж чадахгүй, нэмэлт цалин хөлс орлогогүй болсон тул 4 хүүхдээ хоолгүй хонуулах өдрүүд ч байгаа. цэцэрлэг сургууль орж 4 хүүхдийн хичээл, цэцэрлэгийн бэлтгэлийг хангах мөнгөгүй маш их хүндрэлтэй байна. Бага охин Б.Э аавыгаа нас барах үед 9 сартай, хүү Б.Э5 настай байсан. Тухайн үед хүүгээ гэрийн ойрхон “Д” цэцэрлэгт сарын 250.000 төгрөгийн төлбөртэй явдаг байсан ба цаашид төлөх мөнгөгүй, ковид гарсан тул явуулж чадаагүй. Хүү Б.Эн цэцэрлэгийн 2 сарын төлбөр 500.000 төгрөг, том охин Б.Э, дунд охин Б.Э, хүү Б.Энарын хичээл өдөр орж байгаа тул би өөрийн биеэр бага охин Б.Эыг дагуулж хүүхдүүдээ сургуульд нь хүргэж, авч байна. Иймд бага охин Б.Эыг “Д” цэцэрлэгт явуулах шаардлагатай байх тул Д.Гээс урьдчилан 1 жилийн төлбөр 3.600.000 гаргуулах, бусад зардал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч Б.Отай гэрээ байгуулж өөрийн хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалгуулж ажиллуулсан боловч өмгөөлөгчийн хөлсийг гаргаж өгөөгүй. Энэ хэрэг үйлдэгдээгүй, нөхөр маань нас бараагүй байсан бол миний бие нь өмгөөлөгчид зардал гаргах шаардлагагүй байсан. Иймд өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөг гаргуулах, миний бие 2021 оны 5 сард том охин Б.Э, дунд охин Б.Э нар нь 6 сард ковид өвчнөөр өвчилж эм тариаг авсан 115.200 төгрөг гаргуулах, ингээд нийт 73.582.038 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.     

 

2. Õàðèóöàã÷ ø¿¿õýä áîëîí ø¿¿õ õóðàëäààí äýýð ãàðãàñàí òàéëáàðòàà:

2.2. Д.Г миний бие нь санамсар болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн бөгөөд ар гэрээс нь уучлалт гуйж ирсэн бөгөөд өнөөдрийг хүртэл сэтгэл санаа тайван биш, амьд гарсандаа өөрийгөө буруутгаад зогсохгүй, үхэх минь яаав даа гэж өнөөдрийг хүртэл зүхэж яваа болно. Хариуцагч миний бие нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр оршуулгатай холбогдсон зардал болон гэм хор учруулсны төлбөрийг ямар нэгэн нотлох баримтгүйгээр төлж дуусгасан гэж үзэж байна. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 2, 3, 4-д заасанаар гэм хор учруулсны төлбөрийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нотлох баримтгүйгээр төлж дуусгасан гэж үзэж байна. Гоо сайханы үйлчилгээ нэг удаагийн төлбөр 80.000 төгрөг 3 сарын хугацаанд олох байсан орлого, 7.200.000 төгрөгт хариуцагч Д.Гийн зүгээс ямар нэгэн хохирол учруулаагүй гэж үзэж байна. 11.200.000 төгрөгийг сэтгэл санааны хохирол төлбөртэй мэдээ, нэвтрүүлэг хийсэн бол мэтээр нэхэмжилсэн байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Сэтгэл зүйн эрүүл мэндийн оношилгоо эмчилгээ хийлгэсэн гэж Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд 140.000 төгрөгөөр төлөгдсөн байдаг юм. 5, 6 дугаар нэхэмжлэлийн шаардлагын хувьд агуулгын хувьд нэг байх бөгөөд дэлхий нийтэд цар тахал өвчний улмаас хүүхдүүд цэцэрлэг, сургуульд хамрагдах боломжгүй байх бөгөөд 5.000.000 төгрөг, 1 жилийн хугацааны Дүүрэнжаргалтай цэцэрлэгт явуулах шаардлагтай урьдчилсан 1 жилийн төлбөр 3.600.000 төгрөгийг нэхэмжилсэн шаардлагууд нь хохирол биш гэж үзэж байна. Б.Отай өмгөөлөгчийн хөлсийг гаргаж өгөөгүй тухайд 2021 оны 2 сарын 8-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолд Г.Гын өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөгийг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, шийвэрлэсэн байх бөгөөд энэ шийтгэх тогтоолыг нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм. Иймд нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү ãýâ.

 

3. Нэхэмжлэгчээс Г.Бгийн нас барсны гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, охин Б.Э, Б.Э, хүү Б.Э, Б.Э нарын төрсний гэрчилгээний хуулбар, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоол, 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлт, Тэтгэмжийн дэвтэр, 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай ажил байдлын тодорхойлолт, цалингийн тодорхойлолт, Г.Бгийн бакалаврын дипломын хуулбар, Гэрчээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, “С” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн тодорхойлолт, үйлчилгээ эрхлэх гэрээ, аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагааны гэрээ, тооцооны хуудас, бэлэн мөнгөний зарлагын баримт, Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дугаартай тодорхойлолт, Г.Гын хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, 4 хуудас фото зураг, Д цэцэрлэгийн тодорхойлолт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, шилжүүлгийн мэдээлэл, лабораторийн шинжилгээний хариу, эмнэлгийн магадалгаа, 2 ширхэг и-баримт, Г.Бгийн Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,

хариуцагчаас хариу тайлбар, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай магадлал, зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Г.Бгийн төрийн банкны дансны хуулга, мөнгө шилжүүлсэн тухай баримт, Хан-уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн  дугаартай шүүх  хуралдааны тэмдэглэл, Улаанбаатар хотын банкны шилжүүлгийн баримт, хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн болно.

¯ÍÄÝÑËÝÕ íü:

 

1. Шүүх нýõýìæëýëèéн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь ç¿éòýé ãýæ ¿çëýý.

 

2. Íýõýìæëýã÷ дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд:

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанаар Д.Гэд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж тус шүүхийн шийтгэх тогтоолоор Д.Гийг Б.Батхүүгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Г.Б, Д.Дөлгөөн нарын амь насыг хохирсон автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэм буруутай болохыг тогтоож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Талийгаач Г.Бгийн авч цалин болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 4 хүүхдүүдэд нийт 48.300.138 төгрөг, 3 сарын олох байсан орлого 7.200.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 11.200.000 төгрөг, эмчилгээний зардал 420.000 төгрөг, хүү Б.Эн цэцэрлэгийн 2 сарын төлбөр 500.000 төгрөг, охин Б.Э охины цэцэрлэгийн урьдчилан 1 жилийн төлбөр 3.600.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөг, охин Б.Э, Б.Э нарын ковид өвчнөөр өвчилж эм тариа авсны төлбөр 115.000 төгрөг, 3 хүүхдийн хичээлийн хэрэгслийн зардал 246.700 төгрөг, нийт 73.582.038 төгрөгийг ãàðãóóëàõ òóõàé íýõýìæëýëèéí øààðäëàãà ãàðãàæýý.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр гэм хор учруулсны төлбөрийг ямар нэгэн нотлох баримтгүйгээр төлж дуусгасан. Гоо сайханы үйлчилгээ нэг удаагийн төлбөр 80.000 төгрөг 3 сарын хугацаанд олох байсан орлого, 7.200.000 төгрөгөнд хариуцагч Д.Гийн зүгээс ямар нэгэн хохирол учруулаагүй гэж үзэж байна. 11.200.000 төгрөгийг сэтгэл санааны хохирол төлбөртэй мэдээ, нэвтрүүлэг хийсэн бол мэтээр нэхэмжилсэн байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Сэтгэл зүйн эрүүл мэндийн оношилгоо эмчилгээ хийлгэсэн гэж эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд 140.000 төгрөгөөр төлөгдсөн. Дэлхий нийтэд цар тахал өвчний улмаас хүүхдүүд цэцэрлэг, сургуульд хамрагдах боломжгүй байх бөгөөд 5.000.000 төгрөг, 1 жилийн хугацааны Дүүрэнжаргал цэцэрлэгт явуулах шаардлагатай урьдчилсан 1 жилийн төлбөр 3.600.000 төгрөгийг нэхэмжилсэн шаардлагууд нь хохирол биш гэж үзэж байна. Өмгөөлөгчийн хөлсийг шийтгэх тогтоолд хэрэгсэхгүй болгож, шийвэрлэсэн. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг õ¿ëýýí çºâøººðºõã¿é ãýæ ìàðãàíà.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

Г.Бгийн нас барсны гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, охин Б.Э, Б.Э, хүү Б.Э, Б.Э нарын төрсний гэрчилгээний хуулбар, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоол, 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлт, Тэтгэмжийн дэвтэр, 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай ажил байдлын тодорхойлолт, цалингийн тодорхойлолт, Г.Бгийн бакалаврын дипломын хуулбар, Гэрчээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, “С” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн тодорхойлолт, үйлчилгээ эрхлэх гэрээ,аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагааны гэрээ, тооцооны хуудас, бэлэн мөнгөний зарлагын баримт, хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн  дугаартай тодорхойлолт, Г.Гн хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, 4 хуудас фото зураг, Д цэцэрлэгийн тодорхойлолт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, шилжүүлгийн мэдээлэл, лабораторийн шинжилгээний хариу, эмнэлгийн магадалгаа, 2 ширхэг и баримт, Г.Бгийн Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хариу тайлбар, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай магадлал, Г.Бгийн төрийн банкны дансны хуулга, мөнгө шилжүүлсэн тухай баримт, Хан-уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл, Улаанбаатар хотын банкны шилжүүлгийн баримт, хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Хариуцагч Д.Г нь 2020 оны 6 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнийн 02 цаг 16 минутын орчимд Хан-Уул дүүргийн салдаг уулзвараас зүүн хойш Х амралтын газрын харалдаа замд “Тоуоtа Land Cruiser-200” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч 52 настай Б.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, 35 настай Г.Б, 34 настай Д.Д нарын амь насыг хохироосон, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн ãýìò õýðýãò õîëáîãäîæ Эð¿¿ãèéí õóóëèéí тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтанд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 3 сарын хугацаагаар хорих ÿëààð øèéòãýãäñýí áîëîõ íü Хан-Уул дүүргийн Ýð¿¿ãèéí õýðãèéí àíõàí øàòíû ø¿¿õèéí 2021 îíû 02 äугаар ñàðûí 08-íû ºäðèéí äóãààð øèéòãýõ òîãòîîëîîð íîòëîãäсон. Зохигчид энэ талаар маргаагүй, хариуцагч хүлээн зөвшөөрсөн болно.

 

Óã ãýìò õýðãèéí óëìààñ íýõýìæëýã÷ Г.Гын нөхөр Г.Б нас барсан болох нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоол болон нас барсны гэрчилгээ зэрэг баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Г.Гболон талийгаач Г.Б нар нь Бийн Э охин, 2007 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр төрсөн, Бийн Э охин, 2009 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, Бийн Э хүү, 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, Бийн Э охин, 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, гэх 3-15 насны дөрвөн хүүхэдтэй бөгөөд хүүхдүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэмжид нийгмийн даатгалын байгууллагаас сар бүр 300.000 төгрөг хүлээн авдаг болох нь хэрэгт авагдсан тэтгэмжийн дэвтэр, зохигчын тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Г.Гыг хүүхдүүдийн төрсний гэрчилгээнд эцэг Г.Бгийн хамтаар эх Г.Гхэмээн бүртгэсэн байх ба тэрээр хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хууль ёсны төлөөлөгчийн хувиар хүлээн авдаг, Г.Б ослын улмаас нас барсантай холбоотойгоор эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдож байсан зэрэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2-т заасны дагуу Г.Гнь хохирогч нас барсны улмаас бий болсон гэм хорын төлбөрийг шаардан нэхэмжлэх эрх бүхий этгээд гэх хууль зүйн үндэстэй байна.

 

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт гэм хорын төлбөрийн хэмжээг зохицуулсан байна. Тус заалтын дагуу “төлбөрийн хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс орлогыг дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна” гэжээ.  

 

Хариуцагч нь нас барагчийг нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй, нэхэмжлэгч нь 800.000 төгрөгийн цалин авч байсан цалингаар нь гаргуулна гэх тайлбарыг гаргасан хэдий ч нас барагчийн цалин хөлсний асуудал тодорхойгүй байгаа учраас 800.000 төгрөгийг цалин авч байсан гэж үзэх боломжгүй гэх тайлбарыг гаргасан.

 

Зохигчид нас барагчийн авч байсан цалин хөлсний дундаж хэмжээний талаар маргаантай байх хэдий ч хэрэгт . телевизэд Г.Б нь сэтгүүлчээр ажиллаж байсан гэх тодорхойлолт, цалингийн тодорхойлолт, хаан банкны дансны хуулга, гэрч Н.Ан мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг зэргээр 800.000 төгрөгийн цалинтай байсан нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-д заасны дагуу гэм хорын төлбөрийн хэмжээг тодорхойлохын тулд нас барагчид өөрт нь болон хөдөлмөрийн чадвартай этгээд болох Г.Гнарт оногдох хэсгийг хасах нь зүйтэй.

/800.000:6=133.333x4=533.334 төгрөг үүнээс хүүхдүүдэд олгож байгаа тэжээгчээ алдсаны тэтгэмжийн хэмжээ 300.000 төгрөгийг хасаж тооцох нь зүйтэй талаар Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508-т дурджээ. Ийнхүү хасаж тооцвол 233.334 төгрөг үүнийг 4 хүүхдүүдээ хуваавал=58.333/

Б.Э охин 5 жил 7 сар =3.908.311 төгрөг,

Б.Э охин 8 жил 2 сар=5.716.634 төгрөг,

Б.Эхүү 14 жил 1 сар=9.858.277 төгрөг,

Б.Э охин 17 жил 3 сар=12.074.931 төгрөг,

Иймээс хариуцагчаас нийт 31.588.153 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Г.Гын олох байсан орлого 7.200.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

Нэхэмжлэгч Г.Гнь нөхөр /талийгаач/ Г.Бг 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нас барсанаас хойш 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаанд ар гэрийн гачигдалтай байдал болон сэтгэл санааны хямралаас болж ажлаа хийж чадаагүй 7.200.000 òºãðºãèéí õîõèðîë ó÷èðñàí íü “С” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн тодорхойлолт, үйлчилгээ эрхлэх гэрээ, аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагааны гэрээ, тооцооны хуудас, бэлэн мөнгөний зарлагын баримт, Х ТББ-ийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн  дугаартай тодорхойлолт, áîëîí çîõèã÷ûí òàéëáàðààð нотлогдож байна. /хавтаст хэргийн 38-48 дóãààð тал/

 

Нэхэмжлэгч Г.Гын сэтгэл санааны хохирол 11.200.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Сэтгэл санааны хохирол гэдэг нь эдийн бус гэм хорд хамаарах бөгөөд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутааснаас учирсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийн харилцааг зохицуулжээ. 511 дүгээр зүйлийн 511.2-т заасан “хохирогчийн сэтгэл санааны үр дагавар” гэдэг нь  хохирлыг бие даасан төрөл биш, харин эдийн бус гэм хорын хэмжээг тодорхойлоход харгалзах нөхцөл болж байгаагаас гадна зөвхөн бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутааснаас учирсан эдийн бус хохиролд хамааралтай байна.

 

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар “гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан бөгөөд Иргэний хуулийн 505 дугаар зүйлд бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах зохицуулалтад сэтгэл санааны хохирлыг заагаагүй  болно.

 

Мөн нэхэмжлэгч Г.Гнь өөрт учирсан эдийн бус хор хохирлын хэмжээг 11.200.000 гэж тодорхойлсон үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй.

 

Нэхэмжлэгч Г.Гын нэхэмжилсэн эмчилгээний зардал 420.000 төгрөг, хүү Б.Эн цэцэрлэгийн 2 сарын төлбөр 500.000 төгрөг, охин Б.Э охины цэцэрлэгийн урьдчилан 1 жилийн төлбөр 3.600.000 төгрөг, охин Б.Э, Б.Э нарын ковид өвчнөөр өвчилж эм тариа авсны төлбөр 115.000 төгрөг, 3 хүүхдийн хичээлийн хэрэгслийн зардал 246.700 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Уг нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан нотлох баримтаар Х ТББ-ийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн  дугаартай албан бичиг, Г.Гын хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, 4 хуудас фото зураг, Д цэцэрлэгийн тодорхойлолт, лабораторийн шинжилгээний хариу, эмнэлгийн магадалгаа, “и” баримт зэргийг ãàðãàæ ºãñºí хэдий ч ýìèéí æîðûí áàðèìòàä áè÷ñýí ýì òàðèàã ямар эмчийн заавраар хэрэглэсэн болох, ийнхүү хэрэглэхийг ýì÷ëýã÷ эмч çºâøººðсөн эсэх, ýì÷èéí æîðîíä áè÷èãäñýí ãýõ ýìèéã õóäàëäàí àâñàí áîëîõ íü òîäîðõîéã¿é байх ба эдгээр зардлыг Д.Гийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол гэж үзэх боломжгүй юм.

 

Нэхэмжлэгч Г.Гын өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д нэхэмжлэгч нь эрхээ хамгаалуулахаар өмгөөлөгч авч хөлс төлсөн байх бөгөөд үүнийг хохирол гэж үзэн хууль зүйн туслалцаа үзүүлсний хариуд төлсөн 2.000.000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй байх тул өмгөөлөгч хөлсийг хангах үндэслэлгүй юм.

 

Иймд хариуцагч Д.Гээс 38.758.153 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Гд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 34.823.885 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй áîëãîõ íü ¿íäýñëýëòýé áàéíà.

 

6. Иргэдийн төлөөлөгч Д.Г нь зөвхөн хүүхдийн тэтгэлгийг 18 нас хүртэл төлүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргасан нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т заасантай нийцэж байх тул үндэслэл бүхий гэж үзсэн болно.

 

7. Óëñûí òýìäýãòèéí õóðààìæèéí òóõàé õóóëèéí 41 ä¿ãýýð ç¿éëèéí 41.1.7-ä çààñíààð гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл íü òýìäýãòèéí õóðààìæ òºëºõººñ ÷ºëººëºãäºõèéã äóðäàж, Óëñûí òýìäýãòèéí õóðààìæèéí òóõàé õóóëèéí 7 дугаар зүйлийн 7.1.1, Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 56 äóãààð ç¿éëèéí 56.2 äаõь õýñýãò çààñíààð õàðèóöàã÷ààñ óëñûí тэмдэгтийн хураамжид 351.890 тºгрºгèéã ãàðãóóëæ óëñûí îðëîãîд оруулах нь зүйтэй.

 

Иргэний õэрэг ø¿¿õэд õянан øийдвэрлэх òухай хуулийн 115 äóãààð ç¿йлийн 115.2.2 äóãààð ç¿éë¿¿äèéã удирдлага болгîí

 

ТОГТООХ íü:

 

1. Èðãýíèé õóóëèéí 497 äугаар ç¿éëèéí 497.1, 508 äóãààð ç¿éëèéí 508.1, 509 дүгээр зүйлийн 509.1 заасныг баримтлан õàðèóöàã÷ Д.Гээс 38.758.153 /гучин найман сая долоон зуун тавин найман мянга нэг зуун тавин гурван/ òºãðºã ãàðãóóëæ íýõýìæëýã÷ Г.Гд îëãîæ, íýõýìæëýëèéí øààðäëàãààс 34.823.885 төгрөгийг õýðýãñýõã¿é áîëãîñóãàé.

 

2. Óëñûí òýìäýãòèéí õóðààìæèéí òóõàé õóóëèéí 41 ä¿ãýýð ç¿éëèéí 41.1.7 äàõü õýñýãò çààñíààð óã íýõýìæëýã÷èéã òýìäýãòèéí õóðààìæ òºëºõººñ ÷ºëººëæ, ìºí õóóëèéí 7 äóãààð ç¿éëèéí 7.1.1, Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 56 äóãààð ç¿éëèéí 56.1 äýõ õýñýãò çààñíààð õàðèóöàã÷ààñ óëñûí тэмдэгтийн хураамжид 351.890 тºгрºгèéã ãàðãóóëæ óëñûí îðëîãîд оруулсугай.

 

3. Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 120 äóãààð ç¿éëèéí 120.2 äàõü õýñýãò çààñíààð çîõèã÷, òýäãýýðèéí òºëººëºã÷, ºì㺺ëºã÷ íàð øèéäâýðèéã ýñ çºâøººðâºë, øèéäâýðèéí õóâèéã ãàðäàí àâñàí ºäðººñ õîéø äàâæ çààëäàõ æóðìààð 14 õîíîãèéí äîòîð Íèéñëýëèéí Èðãýíèé õýðãèéí äàâæ çààëäàõ øàòíû ø¿¿õýä ãîìäîë ãàðãàõ ýðõòýéã òàéëáàðëàñóãàé.

 

 

                         

 

             ÄÀÐÃÀËÀÃ×, د¯Ã×                                           ×.ÄÀÂÀÀѯÐÝÍ

 

                                  Ø¯¯Ã×ÈÄ                                           Х.ДАШДЭЧМАА

                                                                          

                                                                                           Ц.НАРАНЧИМЭГ