Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 16 өдөр

Дугаар  181/ШШ2022/01816

 

 

 

 

 

     2022         08        16  

 181/ШШ2022/01816

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би

 

Нэхэмжлэгч: Д.Г нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: НШШГ холбогдох

 

шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулж шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн №18250467/01 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн мөнгөн хадгаламж, харилцах данснаас 27,059,283 төгрөгийн хэмжээгээр хасалт хийхийг үүрэг болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:  Дүүргийн Иргэний хэргийн 2 дугаар шүүхийн шийдвэрээр “АИГ” ХХК-аас 27,059,283 төрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Уг төлбөр нь “АИГ” ХХК-ийн тариалан эрхлэлтийг дэмжих сангаас авсан чацарганы суулгацын мөнгө бөгөөд зориулалтын дагуу ашиглаж, тариалангийн үйл ажиллагаа явуулсан боловч амжилт олоогүйн улмаас төлбөр төлөгдөөгүй байна. “АИГ” ХХК нь тарилангийн үйл ажиллагааны ашиг, орлого олж чадаагүйн улмаас төлбөрийн чадваргүй болсон ба сүүлийн 10-д жил огт үйл ажиллагаа явуулаагүй болно. Тус компани ямар нэгэн хөрөнгөгүй. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “АИГ” ХХК-ийн төлбөрийг надаас гаргуулахаар данс битүүмжилж, хууль тогтоомж зөрчсөн үйл ажиллагаа байгаа ба шүүхийн шийдвэрт заагаагүй үйл ажиллагаа явуулж, эрх мэдлээ хэтрүүлж байна. Тус компанийн хөрөнгө миний хөрөнгөтэй холилдсон, нийлсэн зүйл байхгүй, ийм баримт ч цуглуулаагүй, огт баримт байхгүй болно. ... миний дансыг битүүмжилж, намайг төлбөрөө төлөхгүй байгаа мэт ойлголтыг банкуудад болон төрийн байгууллагын ажилчдад үүсгэсэн нь миний хувийн нэр төр, алдар хүндэд сөргөөр нөлөөлж байна ... харилцах данснаас хасалт хийх тогтоолын талаар надад танилцуулж, тайлбар аваагүй. Харин шийдвэр гүйцэтгэгч нь дахин 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор зөвхөн АИГ ХХК-ийн дансыг битүүмжлэхийг арилжааны банкуудад даалгасан нь өмнөх хууль бус үйлдлийг зөвтгөснийг харуулж байна ... Төрийн банкнаас авсан зээлийг төлөх зорилгоор ИК ББСБ-аас зээл авсан, уг мөнгийг Төрийн банкны зээл хаахаар шилжүүлэхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хууль бусаар битүүмжилж, 25,405,713 төгрөгийг татан авсан ... иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Ч.Э 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “АИГ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Г мөнгөн хадгаламж, харилцах данснаас 27,059,283 төгрөгийн хэмжээгээр хасалт хийхийг үүрэг болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоож, уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэв.  

 

2. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан тайлбартаа: ... шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч “АИГ” ХХК-ийн эзмшил, өмчлөлд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй эсэхийг тодруулахаар бүртгэлийн байгууллагад лавлагаа хүргүүлэхэд эзэмшил, өмчлөлд нь эд хөрөнгө бүртгэлгүй гэсэн хариу ирүүлсэн. ”АИГ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Д.Г Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулийн 93.4, Компанийн тухай хуулийн 9.3, 9.5-д заасны дагуу 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 3/9196 тоот мэдэгдлийг хүргүүлсэн байна. Тогтоосон хугацаанд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр төлөгч “АИГ” ХХК болон 100 хувийн хувьцаа эзэмшигч Д.Г нарын арилжааны банк дахь харилцах болон хадгаламжийн дансыг битүүмжилж, хасалт хийх тухай тогтоолыг арилжааны банкуудад хүргүүлэхэд 2021 оны 6-р сарын 16-ны өдөр Д.Г харилцах данснаас төлбөрийн 27,059,283 төгрөгийн хэмжээгээр тус газрын дансанд татагдсан. Шүүхийн шийдвэрт заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93.4, Компанийн тухай хуулийн 9.5-д заасныг үндэслэн төлбөр төлөгч хуулийн этгээдийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн арилжааны банкууд дахь дансны зарлагын гүйлгээг битүүмжлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан ажиллагаа хийгдээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэв.     

 

3. Хариуцагч талаас шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг материалыг нотлох баримтаар гаргасан. Үүнд: шүүхийн гүйцэтгэх хуудас, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015.03.24-ний өдрийн 102/ШШ2015/01937 дугаар шийдвэр, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, хуулийн этгээдийн лавлагаа, эд хөрөнгийн лавлагаа, хуулийн этгээдийн талаар татвар, гааль, газрын албанаас ирүүлсэн албан бичиг, лавлавгаа, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн лавлагаа, “АИГ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Г явуулсан 2018.05.28-ны өдрийн №3/9196 дугаар мэдэгдэл, Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 2018.08.29-ний өдрийн №18250467/01 дугаар, 2021.05.20-ны өдрийн №148/18250467 дугаар тогтоолууд, төлбөр төлөгчийн банк дахь дансыг битүүмжлэлээс чөлөөлөх тухай 202106.17-ны өдрийн №148/07 дугаар тогтоол, хариуцагч байгууллагад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлт, хариуцагч байгууллагын 2021.08.12-ны өдрийн №4/454 дугаар хариу мэдэгдэх хуудас, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2021.10.08-ны өдрийн №10/545 дугаар тогтоол.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулж нэхэмжлэгчийн мөнгөн хадгаламж, харилцах данснаас 27,059,283 төгрөгийн хэмжээгээр хасалт хийхийг үүрэг болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан ба шаардлагын үндэслэлдээ “ ... компанийн хөрөнгө миний хөрөнгөтэй холилдсон, нийлсэн зүйл байхгүй ... шүүхийн шийдвэрт заагдаагүй үйл ажиллагаа явуулж хууль зөрчсөн ... “ гэжээ.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн эс зөвшөөрч “ ... төлбөр төлөгч эд хөрөнгөгүй болох нь тогтоогдсон ... 100 хувийн хувьцаа эзэмшигч Д.Г арилжааны банк дахь харилцах болон хадгаламжийн дансыг битүүмжилж, хасалт хийх тухай тогтоолыг арилжааны банкуудад хүргүүлсэн ... шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан ... “ гэсэн үндэслэлээр тайлбар гаргаж маргасан.

 

3. Үүнээс үзэхэд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгч хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа явуулсан хариуцагчийн үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэх нь маргааны зүйл болжээ. 

 

4. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

           

5. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг материал, хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

5.1. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2015/01937 дугаар шийдвэрээр хариуцагч “АИГ” ХХК-аас 27,059,283 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ХХААЯамны Тарилан эрхлэлтийг дэмжих санд олгож шийдвэрлэсэн. Тус шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тул Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 8-ны өдрийн №751 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн №18250467 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн.

 

5.2. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн №3/9196 дугаар мэдэгдлээр “Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад төлбөр төлөгч “АИГ” ХХК-ийн өмчлөл, эзэмшилд төлбөрийн үнийн дүнд хүрэлцэхүйц эд хөрөнгө тогтоогдоогүй” үндэслэлээр нэхэмжлэгчид төлбөр төлөх мэдэгдлийг хүргүүлж, мөн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн “Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол”-оор төлбөр төлөгч “АИГ” ХХК болон хувьцаа эзэмшигч буюу нэхэмжлэгч Д.Г банк дахь дансыг шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн хэмжээнд битүүмжлэх арга хэмжээ авсан.

 

5.3. Улмаар 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгчийн Төрийн банк дахь харилцах данснаас 27,059,283 төгрөгийг төлбөрт суутган авч, шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай” тогтоолоор төлбөр төлөгч “АИГ” ХХК-нд холбогдох ....... бүртгэлийн дугаартай гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсонд тооцжээ.

 

            6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэж гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх, эсхүл төлбөр төлөгчийг гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно” гэжээ.

 

            7. Шийдвэр гүйцэтгэгчээс хуульд заасны дагуу гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэхэд шаардлагатай лавлагаа, тодорхойлолтыг гаргуулан авах ажиллагааг хийхэд төлбөр төлөгч “АИГ” ХХК-ийн нэр дээр улсын бүртгэлд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хийгдээгүй, газрын мэдээллийн санд эзэмшил, ашиглалтын газар бүртгэлгүй, гаалийн бүрдүүлэлт хийсэн мэдээлэл байхгүй зэрэг нь эд хөрөнгийн лавлагаа, гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн лавлагаа болон Гаалийн ерөнхий газар, газрын албадын албан бичгүүдээр тогтоогдсон байна.

 

8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 “Төрбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ” гэж заасан.

           

9. Нэхэмжлэгч нь төлбөр төлөгч “АИГ” ХХК-ийн хөрөнгө гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй болсон үйл баримтыг үгүйсгээгүй, тухайн компани ямар нэгэн хөрөнгөгүй талаар нэхэмжлэлдээ дурджээ.

Түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2018 онд үүссэн боловч энэ хугацаанд шүүхийн шийдвэрт заасан төлбөр төлөх ажиллагаа хийгдээгүй, төлбөр төлөгчийн эд хөрөнгөтэй болох нь тогтоогдоогүй тул шийдвэр гүйцэтгэгчээс төлбөр төлөгч “АИГ” ХХК-ийн өмчлөл, эзэмшилд төлбөрийн үнийн дүнд хүрэлцэхүйц эд хөрөнгө тогтоогдоогүй үндэслэлээр үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч болох нэхэмжлэгч Д.Г төлбөр төлөх мэдэгдлийг хүргүүлж, мөн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх ажиллагаа явуулжээ.

 

            10. Нөгөө талаар Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд компанийн хувьцаа эзэмшигчийн хариуцлагатай холбоотой харилцааг зохицуулсан байдаг бөгөөд хуулийн 9.3 “Хувьцаа эзэмшигч компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ”, хуулийн 9.4 “Дангаар болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн хувьцааны 10-аас дээш хувийг эзэмшигч ... этгээдийн буруутай үйл ажиллагааны улмаас компанид учирсан эд хөрөнгийн хохирлыг тухайн этгээд өөрийн хөрөнгөөр компанийн өмнө хариуцна” гэжээ. Төлбөр төлөгч “АИГ” ХХК нь 2007 онд байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгэгдсэн, компанийн үүсгэн байгуулагч болон 100 хувийн хувьцаа эзэмшигчээр нэхэмжлэгч Д.Г бүртгэлтэй болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

           

            11. Шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн мэдэгдлээр нэхэмжлэгчид төлбөр төлөгч “АИГ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдсан эсэхийг тогтоохоор холбогдох баримтуудыг шаардаж байсан боловч эдгээр баримтыг ирүүлэх ажиллагаа хийгээгүй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь төлбөр төлөгч компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч боловч түүний компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдсан болохыг баримтаар нотлоогүй, өөрийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэлтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаагүй.

 

12. Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Компанийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн төлбөр төлөгч “АИГ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч этгээд болох нэхэмжлэгч Д.Г арилжааны банк дахь мөнгөн хадгаламж, харилцах дансыг битүүмжлэх ажиллагаа хийж, шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг гаргуулан авсан нь хууль зөрчөөгүй, тухайн ажиллагааг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

13. Иймд нэхэмжлэгч Д.Г гаргасан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн №18250467/01 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн мөнгөн хадгаламж, харилцах данснаас 27,059,283 төгрөгийн хэмжээгээр хасалт хийхийг үүрэг болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

14. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөн оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ц.Тг томилсон байх ба тус байгууллагаас ирүүлсэн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн “Ээлжийн амралтын хуваарь батлах тухай” тухай тушаал, тушаалын хавсралт баримтыг үндэслэн өмнөх шүүх хуралдааныг хойшлуулсан байна. 

Шүүх дараагийн шүүх хуралдааныг итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ээлзжийн амралтыг харгалзан товлож, шүүх хуралдааны товыг хуульд заасан журмаар дахин мэдэгдсэн боловч хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасан журмын дагуу хэргийг шийдвэрлэсэн болно.

 

15. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Г гаргасан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д çààñíààð нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

          3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зîõèã÷, òýäãýýðèéí òºëººëºã÷ áóþó ºì㺺ëºã÷ øèéäâýðèéã ýñ çºâøººðâºë ãàðäàí àâñíààñ õîéø 14 õîíîãèéí äîòîð Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд äàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàõ ýðõòýéã äóðäñóãàé.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ж.ЛХАГВАСҮРЭН