Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2022/03075

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: И ХК нэхэмжлэлтэй

Хариуцагч: Х Х ХХК

Хариуцагч: Ю.О

Зээлийн гэрээний үүрэгт 384,809,044.30 төгрөг гаргуулах, барьцааны зүйл болох Эрхийн улсын бүртгэлийн Ү-220000 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг 00 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, ******* хотхоны 000 дүгээр байр 00 тоот хаягт байршилтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг гаргуулах тухай  үндсэн нэхэмжлэлтэй, 1,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй  иргэний хэргийг хүлээн авч хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батсайхан, нарийн бичгийн дарга Э.Түвшинжаргал нар оролцов.

Тус иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2022 оны 06 дугар сарын 28-ны өдрийн 13.30 минут товлосон хуралдааны товтой хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин танилцаж, Баримт№6, Баримт№9 д гарын үсэг зурсан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин шүүх хуралдаан  давхардсан гэх үндэслэлээр хуралдаан хойшлуулах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн. Хан–Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн хэргийн хөдөлгөөнөөс 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 11.30 минутад товлогдсон шүүх хуралдаан үргэлжилж буй эсэхийг тодруулахад “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдаан хойшилсон, 12.00 цагт тарсан” талаар шүүгчийн туслахын Баримт№3 тэмдэглэгдсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн төлөөлөгч У.Түвшингийн эзгүйд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “И” ББСБ ХК нь хариуцагч Х Х ХХК, болон хариуцагч Ю.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 343, 631, 044.30 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлд Эрхийн улсын бүртгэлийн Ү-22  дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг 00 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, ******* хотхоны 00 дүгээр байр 00 тоот хаягт байршилтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 41,177,978.58 төгрөгөөр нэмэгдүүлж, үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагаа дэмжсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон.

Зээлдэгч Х Х ХХК  2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр И ББСБ ХК-тай В******* тоот Зээлийн гэрээ, I*******/1 Ипотекийн гэрээ, *******/2 тоот Фидуцийн гэрээг тус тус байгуулж 200,00,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3.9 хувийн хүүтэй, бизнесийн зориулалтаар 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр В10020051103 тоот Зээлийн гэрээ, С10020051103 тоот Барьцааны гэрээг байгуулж 120,000,000 төгрөгийг сарын 3,9 хувийн хүүтэй 10 сарын хугацаатайгаа зээлсэн ба 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн В10020051103-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр, зээлийн дүнг нэмэгдүүлэх байдлаар нэмэлт өөрчлөлт оруулж 160,000,000 төгрөгийг тус тус олгосон.

Эдгээр зээлүүдийн барьцаанд хамтран зээлдэгч Ю.О өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг 00 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, ******* хотхоны 00 дүгээр байр 00 тоот хаягт байршилтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хануулахаар барьцаалсан.

Зээлдэгч болон хамтран зээлдэгч нар зээлийн гэрээний хавсралтад байх эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг төлөөгүй, зээлийн гэрээний 6.2.5-д заасан зөрчлийг гаргасан, В*******, В10020051103 тоот зээлүүдийн гэрээний хугацаа дууссан, зээлдүүлэгчийн зүгээс шаардлагыг  биелүүлэхгүй зээлийн төлбөрийг төлж барагдуулах талаар тодорхой арга  хэмжээ авахгүй тул, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөр буюу анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөр тасалбар болгосноор В*******, В10020051103 тоот гэрээний дугаартай зээлүүдийн төлбөрийг тооцоолж, В10020051103 тоот зээлийн үндсэн зээлийн үлдэгдэл 157,093,353.41 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 60,757,683.60  төгрөг, нэмэгдүүлсэн төлбөр 7,774,958.93 төгрөг, В******* тоот зээлийн үндсэн төлбөр 82,618,962.67 төгрөг нийт 343,631,044.30 төгрөгийг зээлдэгч Х Х ХХК, хамтран зээлдэгч Ю.О нараас гаргуулахаар нэхэмжилж байна. Зээлдэгч нар зээлийн гэрээний үүргийг сайн дураараа  биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Ю.О-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: И ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй ******* ХХК, Ю.О- нарт холбогдох В*******, В10020051103 тоот зээлийн гэрээний үүрэгт 343,631,044.30 төгрөгийг гаргуулах үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Ю.О-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220000 хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.Хариуцагч талын зүгээс зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлүүлэхгүй удааж байна. Иймд нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар  зээл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг тооцоолж өмнөх нэхэмжлэлийн шаардлагыг 41,177,978.58 төгрөгөөр нэмэгдүүлж, хариуцагч нараас 2 зээлийн гэрээний ззрэгт  384,809,022.88 төгрөгийг гаргуулж өгнө үү. Үүргийн гүйцэтгэлийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд  үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө Ю.О-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй. ******* ХХК, Ю.О- нар нь И- ББСБ ХК-тай 200,000,000 төгрөгийн  зээлийн гэрээ, 120,000,000 төгрөгийн зээлийн гэрээг тус тус бичгээр байгуулсан байдаг.

******* ХХК, Ю.О- нараас 300,000,000 төгрөгийг төлсөн. Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгч байгууллагаас 300,000,000 төгрөгийн зээл авсан, 300,000,000  төгрөгийн зээлийн төлсөн байхад нэхэмжлэгчээс дахин 343,000,000 орчим төгрөгийг  нэхэмжилж байгааг ойлгохгүй байна.Хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т  талууд гэрээг хуульд нийцүүлж байгуулах талаар  хуульд заасан.Иймээс хуульд заасан хэм хэмжээг давсан, зөрчсөн гэрээ хэлцэл нь шаардах эрхийг бий болгохгүй. Нөгөөтээгүүр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээг байгуулж байгаа банк, эрх бүхий хуулийн этгээд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу зээлийн гэрээг байгуулах, энэхүү шаардлагыг хангаагүй бол шаардах эрхгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлээ 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөр тасалбар болгож зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг тооцоолж, өмнөх зээлийн шаардлагыг 41,177,978.58 төгрөгөөр нэмэгдүүлж гэжээ. Иргэний хуульд заасан агуулгаас харвал шүүх нэхэмжлэл гаргаснаар аливаа шаардах эрхийг хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа тасалддаг байна. Мөн талууд асуудлыг харилцан ярилцаж, шийдвэрлээх боломжгүй болж, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй эсэх, үүрэг гүйцэтгэх шаардлагатай эсэхийг тодорхойлуулж шүүхээр шийдвэрлүүлэх зорилгоор шүүхэд ханддаг.

Нэхэмжлэгч 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасныг шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэж нэхэмжлэгчид уг үүргийн шаардах эрх байгаа эсэх, хариуцагчид уг үүрэг гүйцэтгэх үүрэгтэй эсэхийг тогтоож шийдвэрлүүлэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа юм. Гэтэл уг хугацаанд нэхэмжлэгч хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжилсэн үндэслэлгүй.

Банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгоход баримталбал зохих хуулийн зохицуулалтыг харвал зээлдүүлэгчээс мөнгөн хөрөнгө эсхүл хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлж, зээлдэгчид тодорхой хугацаанд хөрөнгийг ашиглаж, буцаан төлдөг. Мөн зээлдэгч нь ийнхүү ашигласныхаа төлбөрт хүү төлдөг.

Иймээс зээлдэгчээс мөнгөн хөрөнгийг ашигласан хугацаанд хүү тооцож төлөх талаар холбогдох хугацаанд хүү тооцож төлөхөөр заасан байдаг.Нэхэмжлэгч нь хүү тооцох үндэслэлгүй хугацаанд хүү тооцсон, зээл хүүгийн тооцооллыг буруу хийсэн, зээлийн үйл ажиллагааг хуульд нийцүүлэн явуулаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд хүлээн авах боломжгүй

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн гэх баримтаас үзэхэд 224 орчим төгрөг (54,476,454.87 төгрөг, 169,627,394.09) төгрөгийг төлсөн талаар бичсэн байдаг Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

5. Хариуцагч Ю.О-аас нэхэмжлэгч И- ББСБ ХК-д холбогдуулан  зээлийн гэрээний үүрэгт шаардсан 384,809,022.88 төгрөгийг гаргуулах, хариуцагч нар сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд  үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Ю.О-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220000 хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэгт 1,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д  “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.”  гэж заасан.

Зээлийн гэрээг байгуулсан бол зээлдэгч гэрээгээр тохиролцсон мөнгөн төлбөрийг зээлдүүлэгчид өгөх, зээлдэгч мөнгөн төлбөрийг  шаардаж авах, мөн гэрээгээр тохирсон хугацаанд мөнгөн төлбөрийг буцаан төлөх үүрэг хүлээнэ.Зээлдүүлэгч нь гэрээний үүргийг шаардах үндэслэл мөнгөн төлбөр шилжүүлсэн байх явдал юм.

2020 оны 07 дугаар сарын 03-н өдөр нэг талаас И- ББСБ ХК-ийг төлөөлж Д.Б, нөгөө талаас Х Х ХХК, түүнийг төлөөлж захирал Ю.О-, Ю.О- нар зээлийн гэрээг байгуулсан байдаг. Тус гэрээгээр зээлдүүлэгчээс зээлдэгчид 200,000,000 төгрөгийг шилжүүлэх үүргийг хүлээсэн Гэтэл зээлдүүлэгчид 199,000,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгээгүй байна.

2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-т зээлдэгч нь дараах эрхтэй байна. Үүнд 6.1.1-д гэрээ хүчин төгөлдөр болсноор гэрээнд заасан нөхцөлөөр  зээлийг авч ашиглах, 6.1.2-т Гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдүүлэгчээс шаардах гэж заасан. Мөн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.1-т Энэхүү гэрээ болон үүнтэй холбоотой бусад гэрээг хэлцэл бичиг баримтуудыг холбогдох төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлж хүчин төгөлдөр болмогц зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлдэгчид шилжүүлнэ гэж заасан.

Иймд И- ББСБ ХК-иас 1,000,000 төгрөгийг гаргуулж Ю.О-ад олгоно уу гэжээ.

6. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа Ю.О- нь Х Х ХХК-тай хамтран 200,000,000 төгрөгийн зээлийн гэрээг авсан. Зээлийн гэрээний 3.2-т зааснаар зээл олголтын шимтгэлийг төлөхөөр заасан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19.3 дахь заалтад зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж заасан. Мөн энэ хуулийн 19.6-д  зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцоно гэж заасны дагуу зээлийн гэрээн дээр харилцан тохиролцож тусгасан. Зээлийн гэрээний 3.1.7-д зээлийн шимтгэл тооцож, зээлдэгч төлөхөөр харилцан тохиролцсон байна. Зээлдүүлэгч зээлийн олголтын шитгэл тооцохыг хориглосон зохицуулалт хууль тогтоомжид байхгүй тул бусад нөхцөл буюу зээлийн шимтгэлийг талууд харилцан тохиролцсон нь хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа. Энэ нь сайн дурын хүсэл зоригийн илэрхийллээр өөрөө шийдэж зээлийн гэрээ байгуулсан. Мөн Иргэний хуулийн 40.1-д зааснаар хүчин төгөлдөр болсон гэж үзэж байгаа. Тиймээс талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэг, мөн Иргэний хуулийн 189.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19.3, 19.6-д заасныг үндэслэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

7.Нэхэмжлэгчээс шүүхэд:зээл хүсэгчийн анкет(хх-ийн13-15), 2020.05.11-ний өдийн Зээлийн гэрээ(хх-ийн16-18), 2020.05.11-ний Зээлийн барьцааны гэрээ(хх-ийн19),2020.07.03-ний Зээлийн гэрээ(хх-ийн20-22),Ипотекийн гэрээ(хх-ийн23-24), ҮХХӨЭХБ гэрчилгээ(хх-ийн25), Х Х ХХК –ийн ХЭБГ(хх-ийн26), компанийн дүрэм(хх-ийн27-31), 2021.11.25-ны 20578 шүүгчийн захирамж(хх-ийн31-32) зэрэг баримтыг шүүхэд өгсөн.

Хариуцагчаас: ХЭУБ-ийн лавлагаа(хх-ийн46)-г шүүхэд өгсөн.

Зохигчдын хүсэлтээр шүүх:2020.0.6.17-ны Зээлийн гэрээ(хх-ийн79-81), 2020.0.6.17-ны Фидуцийн гэрээ(хх-ийн82), 2020.07.03-ны Фидуцийн гэрээ(хх-ийн83), 2022.04.21-ний шилжүүлгийн мэдээлэл (хх-ийн84), 2022.05.20-ний шилжүүлгийн мэдээлэл (хх-ийн85), дансны хуулга(хх-ийн86), 2022.07.06-ний шилжүүлгийн мэдээлэл (хх-ийн87), Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс (хх-ийн110), зээлийн дансны хуулга(хх-ийн123-124), АТҮТ-ийн лавлагаа(хх-ийн127-149), дансны хуулга(хх-ийн174-178), Ж.Б хүсэлт зэрэг баримтыг бүрдүүлсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1. Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж дүгнэв.

 

  1. Нэхэмжлэгч И- ББСБХК нь хариуцагч Х Х  ХХК, хариуцагч Ю.О- нар холбогдуулан талуудын хооронд 2020 оны 05 сарын 11-ний өдрийн№В10020051103 тоот зээлийн гэрээний үүрэгт  үндсэн зээл  157,093,553.41 төгрөг, зээлийн хүүд  82,707,713.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 12,810,554.10 төгрөг, нийт 252,611,624.32 төгрөгийг,  2020 оны 07 сарын 03-ны №В******* тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 82,618,962 төгрөг, зээлийн хүүд 43,497,864.95 төгрөг, нэмэгдүүлсэн 6,080,574.53 төгрөг, нийт 132,197,401.56 төгрөг нийт 384,809,022.88 төгрөгийг гаргуулах, хариуцагч нар үүргийн гүйцэтгэлийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд  үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Ю.О-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22  дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг 00 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, ******* хотхоны 00 дүгээр байр 00 тоот хаягт байршилтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

 

  1. Хариуцагч нар  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгч байгууллагаас 300,000,000 төгрөгийн зээл авсан, зээлийн эргэн төлөлтөд 300,000,000 орчим сая төгрөгийг төлсөн байхад нэхэмжлэгч дахин 383,000,000 төгрөгийг  нэхэмжилж  байгаа хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

  1. Хариуцагч Ю.О- сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 200, 000,000 төгрөгийг зээлийг авсан байхад нэхэмжлэгч үүргээ дутуу гүйцэтгэж 199,000,000 төгрөгийг шилжүүлж, 1,000,000 төгрөгийг зээлийн шимтгэл суутгасан тул  1,000,000 төгрөгийг буцаан гаргуулна гэж тодорхойлсон.

 

  1. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зээлдүүлэгч зээл олголтын шимтгэл тооцохыг хориглосон зохицуулалт хууль тогтоомжид байхгүй тул бусад нөхцөл буюу зээлийн шимтгэлийг талууд харилцан тохиролцсон нь хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй гэж няцаасан.

 

  1.  Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхэд ирүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.

 

  1. Үндсэн нэхэмжлэл 384,809,022.88 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд:

 

    1. Зохигчид харилцан тохиолцож 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн№В10020051103 тоот зээлийн гэрээг байгуулж 120,000,000 төгрөгийг, сарын 3.9 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай, бизнесийн зориулалттай  зээлсэн, 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр  урд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж 40,00,000 төгрөгийг нэмж ,  зээлийн дүн 160,000,000 төгрөгийг зээлдүүлэх, зээлэхээр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж №В10020051103-1 тоот  гэрээг байгуулжээ. Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1-3.1.5-д  зааснаар зээлдэгч нар нь  160,000,000 төгрөгийг,  сарын 3.9 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү сарын 0,78 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай, хэрэглээний зориулалттайгаар нийт 160,000,000 төгрөгийг хүүгийн хамт гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу буцаан төлөх, зээлийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг харилцан хүлээсэн байна. Зээлдэгч дээрх зээлийн гэрээнд дахин нэмэлт өөрчлөлт оруулж гэрээг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр №В10020051103-2 тоот гэрээг байгуулж, талууд зээлийн хугацаа, хүүгийн нөхцөл, эргэн төлөлтийн хуваарийг өөрчилж зээлдэгч нар зээлийг буцаан төлөхөөр харилцан тохиролцсон болох нь зээлийн гэрээ болон хавсралт 1-ийн хуулбараар тогтоогдож байна.(хх-ийн16-18, 90-94,97-98)
    2. Зохигчид  дахин харилцан тохиолцож 2020 оны 07 сарын 03-ны №В******* тоот Зээлийн гэрээг байгуулж, гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1.-3.1.8-д зааснаар 200,000,000 төгрөгийг сарын 3.9 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү сарын 0,70 хувийн хүүтэй,3 сарын хугацаатай, бизнесийн зориулалттай зээлдэгч нар нь зээлийг хүүгийн хамт гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу буцаан төлөх, зээлийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг харилцан хүлээжээ. Дээрх зээлд талууд 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, №В*******-1 тоот гэрээг байгуулж,  гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1-3.1.6-д зааснаар зээлийн гэрээг  сарын 3.9 хувь, нэмэгдүүлсэн хүү 0,78 хувь, 9 сарын хугацаагаар сунган нэмэлть өөрчлөлт оруулжээ (хх-ийн 20-22,95-96)
    3. Дээрх зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож  хариуцагч Ю.О-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22  дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг 00 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, ******* хотхоны 00 дүгээр байр 36 тоот хаягт байршилтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх  өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө барьцаалж, барьцааны гэрээг, *******/2 тоот Фидуцийн  гэрээг тус тус байгуулжээ. (хх-ийн 19, 23-24, 83, 99)
    4. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-т: “Барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2-т:үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлнэ.”, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т: “Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ”, 12.3-т “Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус заажээ.
    5. Талууд үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн, хуулийн шаардлагад хангасан гэж үзэв.
    6. Зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, зээлдүүлэгчээс шилжүүлсэн зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч хүлээн авч ашигласан маргаагүй, харилцан хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг байгуулсан, гэрээгээр зээлийн хэмжээ, түүний хүү, зээл эргэн төлөх хугацаа болон зээлдэгч нар зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж чадахгүй тохиолдолд үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тус тус тохиролцсон нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж заасантай нийцсэн, зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна.
    7. Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд И- ББСБ ХК, Х Х  ХХК, Ю.О-  нарын  хооронд 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн№В10020051103, 2020 оны 07 сарын 03-ны №В******* тоот  2 зээлийн гэрээг байгуулж, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан нь  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар тэдний хооронд гэрээний харилцаа үүсэж, талуудын хооронд  өдөр байгуулагдсан зээлийн гэрээнд зээл, зээлийн хүүг эргэн төлөх хуваарьт заасны дагуу төлж байхаар тохиролцсон нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-т зааснаар гэрээний гол нөхцөл бөгөөд зээлдэгч нар хугацаа, эргэн төлөлтийг тохирсон хугацаандаа зохих ёсоор биелүүлэх үүрэгтэй.
    8. Зээлдэгч *******, Ю.О-  нар нь зээлийн гэрээг зөвшөөрч гарын үсэг зурсан хамтран зээлдэгч нар байх бөгөөд гэрээнд зээлийн үүргийг тус тусад нь өөр хэмжээгээр хариуцах талаар гэрээнд тусгагдаагүй тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 242 дүгээр зүйлийн 242.11,  Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1., Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т “зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө.” гэж  зааснаар нэхэмжлэгч үндсэн зээл, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү,  гэрээнд заасан  бол нэмэгдүүлсэн хүүг зээлдүүлэгч үүргийг хамтран үүрэг гүйцэтгэгчдээс шаардах эрхтэй.
    9. ******* ХХК-ийн гадаад худалдаа, барилгын материалын худалдаа эрхлэх үйл ажиллагааны чиглэлтэй, компанийн гүйцэтгэх удирдлага Ю.О- болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.(хх-ийн26, 27-30, 46)
    10. Зээлдэгч нар зээлийн гэрээний үүрэгт 300,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байхад  дахин 380,000,000 сая төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

  1.  Зохигчдын хооронд байгуулсан 2020 оны 07 сарын 03-ны №В******* тоот зээлийн  гэрээний үүрэгт Ю.О-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, Улаанбаатар хот, Хан–Уул дүүрэг, 00 дугаар хороо, ******* /00/, ын  зам гудамж, 00 дугаар байр 0 тоот хаягт байрлалтай, 00.75 м.кв талбайтай хувийн сууцыг үзэхэд барьцаалан С*******/1 тоот зээлийн барьцааны гэрээгээр барьцаалсан, И- ББСБ ХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №47 тоот “Үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх тухай” албан тоотыг Улсын бүртгэлийн ерөнхий Эд хөрөнгийн газарт явуулснаар үл хөдлөх хөрөнгө барьцаанаас чөлөөлжээ. (хх-ийн 99,186 тал)

 

  1. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд: зээлийн гэрээний 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр И- ББСБ ХК-ийн Худалдаа хөгжлийн банкны ******* дансанд 220,000,000 төгрөгийг ******* – ГХО ХХК-иас “  хороо, БУ/17121/ын зам гудам 00-2 тоот төл” утгатай шилжүүлснийг хариуцагч нар зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн талаар зохигчид маргаагүй.(хх-ийн 174)

 

  1. Дээрх ******* – ГХО ХХК-иас шилжүүлсэн 220,000,000 төгрөгийг төлсөн төлбөрөөс нэхэмжлэгч тал 2020 оны 07 дугаар сарын 03-ны №В******* тоот 200,000,000 төгрөгийн  зээлээс үндсэн зээлд 117,381,037.39 төгрөг, зээлийн хүүд 49,670,136.99 төгрөг нийт 167,051,174.91 төгрөгийг хассан, үлдэгдэл 52,948,825.09 төгрөгөөс Ж.Б Ю.О нарын 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн *******/2 тоот Фидуцийн  гэрээний үүрэгт хүлээсэн 20,000,000 төгрөгийн зээлийн хүүгээс 10,000,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 42,169,025.09 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн  №В10020051103 тоот зээлээс үндсэн зээлд   2,906,400 төгрөг нь үндсэн зээл, 39,262,625.09 төгрөг хасагдсан  байна. ( хх-ийн 29-30)

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх бүхий хуулийн этгээдээс олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж зааснаар зээлдэгч нар нэхэмжлэгчээс зээлдсэн 2 зээл болох  2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №В10020051103 тоот зээлийн үүрэгт  үндсэн зээл нь  157,093,553.41 төгрөг, хүү нь 82,707,713.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 12,810,554.10 төгрөг, нийт 252,611,624.32 төгрөгийг, 2020 оны 07 дугаар сарын 03-ний өдрийн №В******* тоот  зээлийн үүрэгт үндсэн зээл нь 82,618,962 төгрөг, хүү нь 43,497,864.95 төгрөг, нэмэгдүүлсэн 6,080,574.53 төгрөг, нийт 132,197,401.56 төгрөг, нийт 384,809,022.88 төгрөгийг хариуцагч ******* ХХК, Ю.О- нар  зээлийн гэрээний үүрэгт хүлээсэн үүргийг И- ББСБХК –д төлөх үүрэгтэй.

 

 

  1. Талууд 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №В10020051103 тоот гэрээнд 05 дугаар сарын 20-ны №В10020051103-1,  2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №В10020051103-2 тоот гэрээнд тус тус нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож  хариуцагч Ю.О-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22  дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг 00 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, ******* хотхоны 00 дүгээр байр 00 тоот хаягт байршилтай,00.41 м.кв талбайтай, 00 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж,  2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №С10020051103, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №1*******-1 Ипотекийн гэрээг байгуулсан, зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй байх тул үүрэг гүйцэтгүүлэгч нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй.

       12.1.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу  зээлдэгч нар  шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд Ю.О-ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр  барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

      12.2. Хариуцагч нар болон хамтран зээлдэгч Ж.Баатарбямба нар 2020 оны 07 сарын 03-ны №В******* тоот 200,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн *******/2 тоот Фидуцийн  гэрээ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн  шаардлагад хамааралгүй, нэхэмжлэгч дээрх гэрээний үүргийг хариуцагч нараас шаардаагүй, хариуцагч нар lehus NH300H маркийн 00-35 улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалсан талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

 

  1. Хариуцагч Ю.О- талуудын хооронд байгуулсан 2020 оны 07 сарын 03-ны №В******* тоот зээлийн  гэрээний үүрэгт  нэхэмжлэгч тал 200,000,000 төгрөгийг шилжүүлэх үүрэгтэй байхад 199,000,000 төгрөгийг шилжүүлж, 1,000,000 төгрөгийг  зээлийн шимтгэл гэж суутгаж авсан хууль зөрчиж байх тул буцаан гаргуулахаар шаардах эрхээ тодорхойлсон.

         

 

    1. Нэхэмжлэгч И- ББСБ ХК нь зээлдүүлэгч зээлийн олголтын шитгэл тооцохыг хориглосон зохицуулалт хууль тогтоомж зөрчөөгүй, Иргэний хуулийн 40.1-д зааснаар хүчин төгөлдөр болсон гэж үзэж байгаа. Тиймээс талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэг, мөн Иргэний хуулийн 189.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19.3, 19.6-д заасныг үндэслэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
    2. Талуудын хооронд байгуулсан 2020 оны 07 дугаар сарын 03-ны №В******* тоот зээлийн  гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.7-д зээлийн үйлчилгээний шимтгэлд зээлийн хэмжээний 0.50 хувь гэж тохиролцсоны дагуу нэхэмжлэгч И- ББСБ ХК нь хариуцагч Ю.О-ын Хаан банкны 2011204542 дансанд 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 199,000,000 төгрөгийг шилжүүлжээ.(хх-ийн 20, 87)
    3. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ., 202 дугаар зүйлийн 202.1-т Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь ... шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна ..., 492 дугаар зүйлийн 492.1-т Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд ... дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй:, 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг ... хүчин төгөлдөр бус болсон” гэж заасан.
    4. Монгол банкны ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын А203 тоот тушаалаар батлагдсан журмын 1 дүгээр зүйлийн 1.3.17-д ““шимтгэл” гэдэгт санхүүгийн үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх зорилгоор банкнаас тогтоож, харилцагчаар төлүүлж буй тодорхой хувийг хэлнэ”, 4 дүгээр зүйлийн 4.1-д “харилцагчаас авах шимтгэлийн хураамжийн төрөл хэмжээг банк тогтооно”, 4.2.-д “банк харилцагчаас авах шимтгэлийн хураамжийг гэрээнд заасан тусгана.” гэжээ.
    5. Талуудын байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т Зээлдэгч нь зээлийн үйлчилгээ үзүүлсний шимтгэлийн Гэрээний 3.1.7-д заалтад заасны дагуу Зээлдүүлэгчид төлөх ба энэхүү шимтгэлийг зээлдэгчид буцаан олгохгүй. Шимтгэлийг төлөх арга нь Зээлээс суутгах гэснээр шимтгэлд 1,000,000 төгрөгийг суутгажээ.
    6. Зээл олгох үйл ажиллагааны зардал буюу шимтгэл авах банкны эрхийг дээр дурдсан журмаар зөвшөөрсөн хэдий ч зардлын хэмжээ, зарцуулалт нь  бодитоор тогтоогдсон байхыг ойлгоно. Гэтэл нэхэмжлэгч зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.7-д зааснаар зээлийн хэмжээний шимтгэл 0.50 хувь гэсэн тохирсон атлаа хариуцагчаас зээлийн шимтгэлд  суутгасан  суутгалыг  зээлийн судалгаа, шинжилгээ, хяналт хийхэд  зарцуулсан бодит зардал гарсан, зээлийн үйл ажиллагаанд зарцуулсан талаар баримтаар нотлоогүй болно.
    7. Өөрөөр  хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар нотлох эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэв.
    8.   Иймд нэхэмжлэгч И- ББСБ ХК-иас зээлийн шимтгэлд суутгасан 1,000,000 төгрөгийг  гаргуулж хариуцагч Ю.О-ад олгох нь зүйтэй гэж үзэв.

 

  1. Иймд хариуцагч Х Х  ХХК, Ю.О- нараас 2020 оны 05 сарын 11-ний өдрийн №В10020051103 тоот зээлийн үүрэгт  үндсэн зээл нь  157,093,553.41 төгрөг, хүү нь 82,707,713.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 12,810,554.10 төгрөг, нийт 252,611,624.32 төгрөгийг, 2020 оны 07 сарын 03-ны №В******* тоот гэрээний үүрэгт үндсэн зээл нь 82,618,962 төгрөг, хүү нь 43,497,864.95 төгрөг, нэмэгдүүлсэн 6,080,574.53 төгрөг нийт 132,197,401.56 төгрөг, дээрх 2 зээлийн гэрээний үүрэгт     нийт 384,809,022.88 төгрөгийг гаргуулж И- ББСБ ХК-д олгож, И- ББСБ ХК-иас сөрөг нэхэмжлэлийн шаардлага 1,000,000 төгрөгийг гаргуулж хариуцагч Ю.О-ад олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар энэхүү шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн хариуцагч Ю.О-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220  дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг 00 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, ******* хотхоны 00 дүгээр байр 00 тоот хаягт байршилтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх  өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж дүгнэв.
  2. Талуудын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг хуульд зааснаар хувиарласан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2.2, 453 дугаар зүйлийн 453.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Х Х ХХК, Ю.О-(рд:) нараас 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №В10020051103 тоот зээлийн үүрэгт  үндсэн зээл нь  157,093,553.41 төгрөг, хүү нь 82,707,713.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 12,810,554.10 төгрөг, нийт 252,611,624.32 төгрөгийг, 2020 оны 07 дугаар сарын 03-ны №В******* тоот гэрээний үүрэгт үндсэн зээл нь 82,618,962 төгрөг, хүү нь 43,497,864.95 төгрөг, нэмэгдүүлсэн 6,080,574.53 төгрөг нийт 132,197,401.56 төгрөг, нийт 384,809,022.88 төгрөгийг гаргуулж И- ББСБ ХК(рд:)-д олгож, сөрөн нэхэмжлэлийн шаардлага болох 1,000,000 төгрөгийг И- ББСБ ХК-иас гаргуулж хариуцагч Ю.О-ад олгосугай.
  2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х Х   ХХК, Ю.О- нар энэхүү шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-  дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг 00 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, ******* хотхоны 00 дүгээр байр 00 тоот хаягт байршилтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх  өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас  1,876,106 төгрөгийг   гаргуулан нэхэмжлэгчид олгож, Сөрөг нэхэмжлэлд Ю.О-аас урьдчилан төлсөн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,550 төгрөгийг  И- ББСБ ХК-д олгосугай.
  4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг  дурдсугай.
  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
  6.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ГАНЧИМЭГ