| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2022/01906/И |
| Дугаар | 183/ШШ2022/02329 |
| Огноо | 2022-08-10 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 183/ШШ2022/02329
| 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр | Дугаар 183/ШШ2022/02329 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймгийн Зуунмод сум, 6 дугаар баг, 40 дүгээр байрны 32 тоотод оршин суух, Тас овогт Амармөнхийн Ууганбаяр /рд:НЮ83091516/,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3 хаягт байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар,
Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг дахин тогтоохыг шийдвэр гүйцэтгэгчид даалгах, анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ган-Од,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Золбоо,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.Ууганбаяр нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг дахин тогтоохыг шийдвэр гүйцэтгэгчид даалгах, анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/00106 дугаар захирамжаар А.Ууганбаяраас 350 574 712 төгрөгийг гаргуулж Премьер Пойнт ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Б.Өлзийбуянгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018976 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил /17012/, Зайсангийн гудамж 74/1 дүгээр байрны 3 давхарт байрлах 166 м.кв талбайтай хувийн сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу үнэлгээг тогтоолгосон. Хөрөнгийн үнэлгээ хийсэн Итгэлт эстимейт ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил /17012/, Зайсангийн гудамж 74/1 дүгээр байрны 3 давхарт байрлах, 166 м.кв талбайтай хувийн сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 394 485 400 төгрөгөөр тогтоож, хөрөнгийн үнэлгээний тайланг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2021 оны 5 дугаар сард хүргүүлсэн. Тус газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч ахмад Ц.Гантуяа нь 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн тогтоолоор барьцаа эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж, тогтоол мэдэгдлийг төлбөр төлөгч надад ирүүлсэн. Барьцаа эд хөрөнгийн зах зээлийн ханш үнэлэгдсэн өдрөөс өнөөг хүртэлх хугацаанд ойролцоогоор 186 514 000 төгрөгөөр өсөж үнийн дүнд өөрчлөлт орсон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д “...үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон нь үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно” гэж зааснаар дахин үнэлгээ тогтоолгохыг шийдвэр гүйцэтгэгчид даалгах, анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Уг асуудлаар ахлах шийдвэр гүйцэтгэгч болон улсын ерөнхий гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч хүлээн авахаас татгалзсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д “Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасны дагуу гомдлын хариуг хүлээн аваад хуулийн хугацаанд гомдол гаргасан” гэж тайлбарласан.
2. Хариуцагч хариу тайлбартаа: “...Төлбөр төлөгч А.Ууганбаярт холбогдох гүйцэтгэх хуудсыг тус газар 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, төлбөрийг төлж барагдуулах мэдэгдлийг төлбөр төлөгчид удаа дараа мэдэгдсэн боловч тогтоосон хугацаанд төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2206018976 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил /17012/, Зайсангийн гудамж 74/1 дүгээр байрны 3 давхарт байрлах 166 м.кв талбайтай хувийн сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 20290849/137 дугаар бүхий битүүмжлэх актаар битүүмжилж, 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 20290849/03 дугаар бүхий эд хөрөнгө хураах тогтоолоор хураан авсан. Түүнчлэн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 4-137/10158, 4-137/10157 тоот мэдэгдлийг хүлээлгэн өгөхөөр А.Ууганбаярыг дуудахад утсаа аваагүй тул түүний оршин суугаа хаягт баталгаат шуудан хүргүүлэхэд үнийн саналаа ирүүлээгүй. Төлбөр авагч Премьер Пойнт ББСБ ХХК-иас барьцаа үл хөдлөх эд хөрөнгөд шинжээч томилж, үнэлгээ тогтоолгох тухай хүсэлтийг ирүүлсэн тул Итгэлт эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ тогтоолгоход барьцаа хөрөнгийг 394 485 400 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний тайланг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу талуудад мэдэгдсэн. Төлбөр төлөгч А.Ууганбаяр нь шүүхийн шийдвэрийн төлбөрийг 2020 оноос хойш нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэгчээс дуудсан хугацаанд хүрэлцэн ирдэггүй атлаа хугацаа хожих зорилгоор шүүхэд үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2021/02662 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 169 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 001/ШХТ2022/00292 дугаар тогтоолоор А.Ууганбаярын албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэр гарснаас хойш шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж, хугацаа хожсоор өнөөдрийг хүрсэн бөгөөд тус газраас явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй, хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
3. Нэхэмжлэгч талаас, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 12 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 09/132 дугаартай гомдол хариу өгөх тухай албан бичиг зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
4. Хариуцагч талаас, Хан-Уул үргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 00653 дугаар гүйцэтгэх хуудас, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/00106 дугаар “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж, тус шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШЗ2020/09189 дүгээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 20290849 дүгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 4-137/29618 дугаар албан бичиг, эрх, үүрэг танилцуулсан тэмдэглэл, 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 20290849/137 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, зарлан дуудах мэдэгдэл, 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 20290849/02 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоол, мөн өдрийн 02 дугаар зарлан дуудах мэдэгдэл, мөн өдрийн 03 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 4-137/6147, 4-137/6148 дугаартай үнийн санал авах тухай мэдэгдэл, Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 396 дугаар албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 5/72 дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол хүчингүй болгох тухай тогтоол, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, мөн өдрийн 20290849/03 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоол, мөн өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 4-137/10158, 4-137/10157 дугаартай үнийн санал авах тухай албан бичиг, Премьер Пойнт ББСБ ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 2021/08 дугаар албан бичиг, 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 6/105 дугаар шинжээч томилох тухай тогтоол, мөн өдрийн шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэл, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх акт, мөн өдрийн Итгэлт эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 4-137/11721, 4-137/11720 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2021 оны 7 дугаар сарын 05, 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 8/15 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 4-137/13053, 4-137/13055 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, мөн өдрийн №092 /5497/ дугаартай сонин дээрх нийтлэл, 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл, 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 4-137/15369 дүгээр албан бичиг, 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 9/7 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 4/502 дугаартай хариу мэдэгдэх хуудас, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл, 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 4-137/16472 дугаар албан бичиг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2021/02662 дугаар шийдвэр, 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 9/13 дугаартай өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/00106 дугаар захирамжаар А.Ууганбаяраас 350 574 712 төгрөгийг гаргуулж Премьер Пойнт ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэж, уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Б.Өлзийбуянгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018976 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил /17012/, Зайсангийн гудамж 74/1 дүгээр байрны 3 давхарт байрлах 166 м.кв талбайтай хувийн сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу үнэлгээг тогтоолгосон. Хөрөнгийн үнэлгээ хийсэн Итгэлт эстимейт ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил /17012/, Зайсангийн гудамж 74/1 дүгээр байрны 3 давхарт байрлах, 166 м.кв талбайтай хувийн сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 394 485 400 төгрөгөөр тогтоож, хөрөнгийн үнэлгээний тайланг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2021 оны 5 дугаар сард хүргүүлсэн. Тус газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч ахмад Ц.Гантуяа нь 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн тогтоолоор барьцаа эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж, тогтоол мэдэгдлийг төлбөр төлөгч надад ирүүлсэн. Барьцаа эд хөрөнгийн зах зээлийн ханш үнэлэгдсэн өдрөөс өнөөг хүртэлх хугацаанд ойролцоогоор 186 514 000 төгрөгөөр өсөж үнийн дүнд өөрчлөлт орсон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д “...үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон нь үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно” гэж зааснаар дахин үнэлгээ тогтоолгохыг шийдвэр гүйцэтгэгчид даалгах, анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Уг асуудлаар ахлах шийдвэр гүйцэтгэгч болон улсын ерөнхий гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч хүлээн авахаас татгалзсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д “Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасны дагуу гомдлын хариуг хүлээн аваад хуулийн хугацаанд гомдол гаргасан” гэв.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: “...Төлбөр төлөгч А.Ууганбаярт холбогдох гүйцэтгэх хуудсыг тус газар 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, шүүхийн шийдвэртэй төлбөрийг төлж барагдуулах мэдэгдлийг төлбөр төлөгчид удаа дараа мэдэгдсэн боловч төлбөрийг тогтоосон хугацаанд төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2206018976 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил /17012/, Зайсангийн гудамж 74/1 дүгээр байрны 3 давхарт байрлах 166 м.кв талбайтай хувийн сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 20290849/137 дугаар бүхий битүүмжлэх актаар битүүмжилж, 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 20290849/03 дугаар бүхий эд хөрөнгө хураах тогтоолоор хураан авсан. Төлбөр авагч Премьер Пойнт ББСБ ХХК-иас барьцаа үл хөдлөх эд хөрөнгөд шинжээч томилж, үнэлгээ тогтоолгох тухай хүсэлтийг ирүүлсэн тул Итгэлт эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ тогтоолгоход барьцаа хөрөнгийг 394 485 400 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр төлөгч А.Ууганбаяр нь шүүхийн шийдвэрийн төлбөрийг 2020 оноос хойш нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэгчээс дуудсан хугацаанд хүрэлцэн ирдэггүй атлаа хугацаа хожих зорилгоор шүүхэд үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2021/02662 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 169 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 001/ШХТ2022/00292 дугаар тогтоолоор төлбөр төлөгч А.Ууганбаярын албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэр гарснаас хойш шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж, хугацаа хожсоор өнөөдрийг хүрсэн бөгөөд тус газраас явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй, хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч А.Ууганбаяр нь улсын бүртгэлийн Ү-2206018976 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил, Зайсангийн гудамж 74/1 дүгээр байр 3 давхарт байрлах, 116 м.кв орон сууцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх бөгөөд А.Ууганбаяр, Премьер Пойнт ББСБ ХХК нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дээрх эд хөрөнгийг барьцаалсан байна.
Зээлдэгч А.Ууганбаяр зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас зээлдүүлэгч Премьер Пойнт ББСБ ХХК нь шүүхэд хандаж, улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/00106 дугаар захирамжаар хариуцагч А.Ууганбаяраас 350 574 712 төгрөгийг гаргуулан Премьер Пойнт ББСБ ХХК-д олгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд барьцаа хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.
Уг захирамжид шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, 2020 оны 6 дугаар сарын 22-ний өдөр 183/ГХ2020/00653 тоот гүйцэтгэх хуудас олгож, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээрх гүйцэтгэх баримт бичигт үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 6/105 дугаар тогтоолоор барьцаа хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор Итгэлт эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, дээрх хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 394 485 400 төгрөгөөр тогтоосон байна.
5. Төлбөр төлөгч А.Ууганбаяр уг үнэлгээг эс зөвшөөрч, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 8/15 дугаартай албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2021/02662 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, тус шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Иймд нэхэмжлэгч А.Ууганбаяр нь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасантай нийцээгүй, өөрөөр хэлбэл уг маргааныг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
6. Шүүх нэгэнт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4-т заасантай нийцсэн гэж дүгнэсэн, тус шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгчийн гаргасан “...барьцаа эд хөрөнгийн зах зээлийн ханш үнэлэгдсэн өдрөөс өнөөг хүртэлх хугацаанд ойролцоогоор 186 514 000 төгрөгөөр өсөж үнийн дүнд өөрчлөлт орсон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д “...үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон нь үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно” гэж зааснаар дахин үнэлгээ тогтоолгохыг шийдвэр гүйцэтгэгчид даалгах” гэсэн шаардлага үндэслэлгүй байна.
7. Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т заасны дагуу шийдвэрлэсэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 12 дугаар тогтоол болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн гомдолд хариу өгөх тухай 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 09/132 дугаар албан бичиг нэхэмжлэлд хавсрагдсан байсан тул шүүх мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан шаардлагыг хангасан гэж үзэж тус нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болохыг дурдах нь зүйтэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4, 122 дугаар зүйлийн 122.4-т тус тус заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох барьцаа үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг дахин тогтоолгохыг шийдвэр гүйцэтгэгчид даалгах, анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч А.Ууганбаярын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ