Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2020/03299

 

 

 

 

 

 

 

 

 

2020 12 22

183/ШШ2020/03299

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С дүүрэг, * дүгээр хороо, * дугаар хороолол, * байр, * тоот хаягт оршин суух О* овогт Н.А /РД:*/-ын нэхэмжлэлтэй 

 

Хариуцагч: Х дүүрэг, *дугаар хороо, * чөлөө, өөрийн байранд байрлах ХБ ХХК /*/,

Хариуцагч: Б дүүрэг, * дугаар хороо, * дугаар байр,*тоот хаягт оршин суух Н овогт Б.Б /РД:*/ нарт холбогдох

 

ХБ ХХК болон Ч.П нарын хооронд 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан * тоот зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай үндсэн,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 182 035 255.83 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Г, хариуцагч ХБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, гэрч Д.Ч, нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин нар оролцов. 

 

Нэхэмжлэлийг 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авав.

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч Н.Агийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгч болон өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжпэгч Н.А миний нөхөр Ч.П ньСХ ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үедээ тус компанийн захирал хариуцагч Б.Бы гуйлтаар компанынхаа бизнест хөрөнгө оруулах зорилгоор Б.Бы өмчлөлийн Б дүүрэг 8-р хороо *-р хороолол *-р байр * тоот 3 өрөө байрыг иргэний хуулийн 56-р зүйлд заасанчлан дүр үзүүлэн хийсэн худалдан, худалдан авах гэрээг байгуулж улмаар 2017 оны 3-р сарын 10-ны өдөр Нийслэлийн Улсын Бүртгэлийн Газраас үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн * дугаар бүхий *тоот гэрчилгээг гаргуулан авч 2017 оны 3-р сарын 10-ны өдрөө Х дүүргийн ХБны Жаргалант тооцооны төвтэй нийт 180 сарын хугацаатайгаар жилийн 20.4 хувийн хүүтэй 139 900 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулснаар энэ өдрийн орой 18 цаг 15 минутанд Ч.Пийн ХБны * тоот дансанд 139 900 000 төгрөг ороход 2 минутын дарааСХ ХХК-ийн * тоот дансруу уг зээлийн мөнгө авсан дүнгээрээ шилжсэн байдаг. Уг зээлийг авсанаас хойш 2018 оны 8 сар хүртэл талийгаач Ч.П нь гэрээнд заасан хуваарын дагуу төлөлтийг хийж байсан боловч 2018 оны 8-р сарын 14-ны өдөр Архангай аймагт Өгий нуурт амарч яваад усанд осолдож нас барсан. Түүнээс хойш талийгаач Ч.Пийн ХБан дахь дансанд орсон удаа дараагийн мөнгийг 2018 оны 10, 11 саруудад ХБ шууд зээлийн *\ тоот дансруу татан авсан байдаг. Үүнээс өөрөөр өнөөг хүртэл хэн ч хэзээ ч уг зээлийн төлөлтийг хийгээгүй. Харин нэхэмжлэгч Н.А миний ХБны * тоот дансанд орсон мөнгийг хүртэл ХБ зээлэнд татан авч байсан . Үл хөдлөх хөрөнгийн худалдах, худалдан авах гэрээ огт хийгдээгүй дүр үзүүлж хуурамчаар гэрээ байгуулсан учир одоо ч Б дүүргийн 8-р хороо *-р хороолол *-р байр * тоот 3-н өрөө байрандаа хариуцагч Б.Б нь гэр бүлээрээ амьдарч, эзэмшиж байгаа юм. Нэхэмжлэгч миний бие бага насны 2 охинтойгоо өрх толгойлон үлдэж энэ хууль бус зээлийн гэрээний төлбөрт өөрийн дансанд орсон мөнгөө болон талиийгаач нөхрийн дансанд орсон мөнгийг зээлийн төлбөрт алдаж хохирохын хажуугаар талийгаач нөхөр Ч.П нь амьд үедээ Б.Бы гуйлтаарСХ ХХК-ийн бизнест хөрөнгө оруулж эцэст нь ашиг олно гэдэгт итгэж өөрийн гэр бүлийн эзэмшлийн 11-р хороонд амьдарч байгаа 2 өрөө байрыг өөрийнхөө эзэмшлийн авто машин мөн миний эзэмшлийн авто машинуудыг тус тус ББСБ-д тавиулан зээл авснаас нэг ч төлөлт хийгээгүй нь миний амьдралд маш хүнд цохилт болж арга буюу Чингэлтэй Дүүргийн Цагдаагийн Хэлтэст гомдол гаргасанд 9-н сар гаруй хугацаанд шалгаж 2019 оны 11-р сарын 6-ны өдрийн 1381 тоот Прокурорын тогтоолоор хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж хаасан. Дээрх тогтоолуудад миний өмгөөлөгч дээд шатны Прокурорын байгууллагуудад гомдол гаргасанд өмгөөлөгчийн гомдлыг хүлээж авсангүй анхан шатны прокурорын шийдвэрийг хэвээр үлдээсэн. Гэсэн ч цагдаагийн байгууллагад Б.Б өгсөн мэдүүлэгтээ одоо барьцаанд тавьсан байрандаа амьдарч байгаагаа болон хууль бусаар зээл авснаа хүлээн зөвшөөрч улмаар зээлийн төлбөрөө барагдуулж дуусгахаа мэдүүлсэн. Мөн бүх шатны Прокурорын тогтоолууд, хариу мэдэгдэх хуудсуудад худалдах худалдан авах гэрээ нь анхнаасаа хууль бус дүр үзүүлж хийсэн хүчин төгөлдөр бус гэрээ байсан гэдгийг тогтоосон. Миний ХБны * тоот дансанд мөнгө л байвал ХБ татаж авах гээд байх тул энэ дансаа ашиглах аргагүй болсон, нөгөө талаар өрх толгойлж 2 бага насны охинтойгоо үлдсэн миний бие аливаа нэгэн санхүүгийн бэрхшээл тулгарахад аль нэг банкнаас зээл авах гэхээр ЖАРГАЛАНТ ХБан дахь 137 507 973.47 төгрөгний зээлийн үлдэгдэлтэй гэсэн мэдээлэл гарч ирж миний иргэн хүний хувьд өөрийн өмчлөлийн хөдлөх болон, үл хөдлөх эд хөрөнгө захиран зарцуулах эрх эдлэхэд саад болж байна. Иймд талийгаач Ч.Пийн Б.Бтай байгуулсан худалдах худалдан авах гэрээг эрүүгийн журмаар шалгаад, Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бусд тооцсон тул, түүнийг үндэслэж байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл ХБны зээлийн * тоот 139 900 000 төгрөгийн зээл болон барьцааны гэрээг шүүхийн журмаар хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. дээрх хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулснаар зээл төлөх үүргээс чөлөөлөгдөж, нэхэмжлэгч Н.Агийн эрх ашиг сэргээгдэх юм гэв.  

 

Хариуцагчийн төлөөлөгч С.Г шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  Н.Агийн нэхэмжлэлтэй ХБ ХХК-д холбогдуулан ХБ ХХК Ч.П нарын хооронд байгуулсан 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан * тоот гэрээ болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй байна. Зээлдэгч Ч.П, Н.А нар нь ХБны Жаргалант тооцооны төвтэй 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр * тоот зээлийн * тоот барьцааны гэрээ байгуулан 139 900 000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай орон сууцны зориулалттай зээл авч уг зээлийн барьцаанд Ч.Пийн өмчлөлийн улсын бүртгэлийн * дугаартай, Б дүүргийн *дугаар хороо, * дугаар хороолол* тоот хаягт байршилтай 111,06 мкв гурван орөо орон сууцыг барьцаалуулсан. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр блок, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гзрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хуүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж мөн зүйлийн 451.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэсэн заалтын Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1-д заасан "Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хутацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу хуулийн хүрээнд байгуулагдсан гэрээний дагуу зээлдүүлэгч буюу ХБ ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ буюу зээлдэгч нарт 139 900 000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 196 дугаар зүйлийн 196.1, 242 дугаар зүйлийн 242.1, 451 дүгээр зүйлийн 451.1-т заасантай нийцсэн хүчин төгөлдөр зээлийн гэрээ юм. Өөрөөр хэлбэл зээлдүүлэгч буюу банк зээлийн гэрээнин дагуу 139 900 000 төгрөгийг гэрээгээр зээлдэгч Ч.П, Н.А нарт шилжүүлэх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ бүрэн биелүүлсэн болох нь 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримто, Н.Пунцагийн * тоог дансны хуулга зэргээр нотлогдож байгаа болно гэв.

 

Хариуцагч ХБ ХХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг дэмжиж хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ч.П, Н.А нар нь ХБны Жаргалант тооцооны төвтэй 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр * тоот зээлийн * тоот барьцааны гэрээ байгуулан 139 900 000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай орон сууцны зориулалттай зээл авч уг зээлийн барьцаанд Ч.Пийн өмчлөлийн улсын бүртгэлийн * дугаартай, Б дүүргийн 8 дугаар хороо, 3 дугаар хороолол Дилав хутагт Жамсранжав гудамжны 37 дугаар байрны 92 тоот хаягт байршилтай 111,06 м.кв гурван өрөө орон сууцыг барьцаалуулсан. Зээлдэгч нар нь 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн * тоот Зээлийн гэрээний зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 12 596 290.50 төгрөг, хүүгийн төлбөрт 39 568 993.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 32 176.22 төгрөг нийт 52 197 460.39 төгрөгийг тус тус төлсөн байна. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргийн дагуу хавсралт дахь Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-ийг удаа дараа зөрчсөн тул банк зээлдэгчид зээл төлөх мэдэгдлийг хүргүүлсэн боловч зээлдэгч зээл төлбөрөө төлөөгүй, зээлдэгч нар нь 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 884 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Иймд Үнсэн зээлийн төлбөр, зээлийн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 182 035 255.83 төгрөгийг гаргуулж, зээлдэгч нь зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд улсын бүртгэлийн * дугаартай, Б дүүргийн *тоот хаягт байршилтай 111.06 мкв гурван өрөө орон сууц буюу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү. Тус зээлийн үндсэн зээлдэгч Ч.П нь нас барсан бөгөөд хамтран үүрэг гүйцэтгэгч Н.Агаас зээлийн гэрээний үүргийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д ...Үүрэг гүйцэттүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж, мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д ...Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж заасан бөгөөд Н.А нь тус зээлийн хамтран үүрэг гүйцэтгэгч мөн талийгаач Ч.Птай түүнийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан бөгөөд өвлөгч Н.А нь өв нээгдсэнээс хойш буюу 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс хойш Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д заасан хугацаанд өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа зохих этгээдэд болох нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын засаг даргад мэдэгдээгүй байх тул өвлүүлэгч Ч.Пийн өв болох улсын оүр ггэлийн * дугаартай, Б дүүргийн 8 дугаар хороо, 3 дугаар хороолол Дилав хутагт Жамсранжав гудамжны 37 дугаар байрны 92 тоот хаягт байршилтай 111,06 мкв гурван өрөө орон сууцыг өвлөж авсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-д заасны дагуу дээрх зээлийн гэрээний үүрэг болон барьцаа хөронгэөр үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгч буюу ХБ ХХК нь хариуцагч Н.Агаас шаардах эрхтэй тул 2017 оны 03 дугаар сарын 10-ний өдрийн * тоог зээлийн гэрээний үүргийг хамтран үүрэг гүйцэтгэгч, өвлөгч Н.Агаас гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Талийгаач Ч.Пийг хамтран ажиллана гээд хариуцагч Б.Б нь өөрийн Сухайт хайрхан ХХК-д гүйцэтгэх захирлаар томилж ажиллуулж, улмаар өөрийн өмчлөлийн Б дүүрэг 8-р хороо *-р хороолол *-р байр * тоот 3 өрөө байрыг Ч.Пт худалдсан гэрээг дүр үзүүлэн байгуулсан байдаг. Ингээд уг байрыг Ч.П худалдан авсан мэтээр зээл авахуулж, 2017 оны 3-р сарын 10-ны өдрөө Х дүүргийн ХБны Жаргалант тооцооны төвтэй нийт 180 сарын хугацаатайгаар жилийн 20.4 хувийн хүүтэй 139 900 000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан. Уг зээлийн гэрээнд нэхэмжлэгч Н.А нь нөхөр Ч.Пийн хамт гарын үсэг зурсан хэдий ч уг гэрээтэй холбоотой мөнгөний асуудлыг огт мэдэхгүй. Гэтэл нөхөр нь нас барснаар асуудал үүсч, зээлийн төлөлтийг Б.Б нь төлөхөө больсон. Талийгаачийн банкны хуулгаас үзэхэд Б.Бы эхнэр О.Дэчинтөгс гэдэг хүн уг зээлийн төлбөрийг төлж байсан байдаг. Энэ нь эрүүгийн журмаар тогтоогдсон. Мөн эрүүгийн хэрэгт худалдах худалдан авах гэрээг дүр үзүүлэн, хуурч мэхэлж хийсэн гэдгийг тогтоосон тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй, уг мөнгийг шилжүүлж авсан Б.Баас гаргуулах нь зөв гэв.

 

Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Б би иргэн Ч.Птай 2017 оны 3 сарын 10-ны өдөр БГД-ын * тоотод байрлах 3 өрөө байраа зарсан. Х дүүргийн ХБны Жаргалант тооцооны төвтэй иргэн Ч.П нь 2017 оны 3 сарын 10-нд гэрээ байгуулаад хуулийн дагуу манай байрыг авсан. Мөн Сухайт хайрхан ХХК-ийн * тоот дансруу зээлийн мөнгө авсан дүнгээрээ шилжсэн гэсэн байна. энэ данс манай компанийн данс биш миний өөрийн хувийн данс юм. би байраа зарж мөнгөө авсан хууран мэхэлсэн зүйлгүй тул энэ асуудлыг зөвөөр шийдэж өгнө үү. Миний бие 2020.10.29-ний өдөр Солонгос улсад ходоодны хавдрын хагалгаад ороод ирсэн тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй, эзгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх гэрч Д.Чын мэдүүлгийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.              

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.А хариуцагч ХБ ХХК, хариуцагч Б.Б нарт холбогдуулан ХБ ХХК болон Ч.П нарын хооронд 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан * тоот зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаарджээ.

 

Хариуцагч ХБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Ч.П, Н.А нартай байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 127 303 709.50 төгрөг, зээлийн хүү 53 891 831.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 839 714.95 төгрөг, нийт 182 035 255.83 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн * дугаартай, Б дүүргийн 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжав гудамжны 37 дугаар байрны 92 тоот хаягт байршилтай 111.06 мкв гурван өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах сөрөг нэхэмжлэлийг гаргаж маргасан байна.

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч Б.Бтай байгуулсан Үл хөдлөх хөрөнгийн худалдах, худалдан авах гэрээ огт хийгдээгүй дүр үзүүлж хуурамчаар хийгдсэн гэрээ бөгөөд уг Б дүүргийн 8-р хороо *-р хороолол *-р байр * тоот, 3 өрөө байрандаа хариуцагч Б.Б нь гэр бүлээрээ амьдарч, эзэмшиж байгаа юм. Нэхэмжлэгч миний бие бага насны 2 охинтойгоо өрх толгойлон үлдэж энэ хууль бус зээлийн гэрээний төлбөрт өөрийн дансанд орсон мөнгөө болон талиийгаач нөхрийн дансанд орсон мөнгийг зээлийн төлбөрт алдаж хохирохын хажуугаар талийгаач нөхөр Ч.П нь амьд үедээ Б.Бы гуйлтаарСХ ХХК-ийн бизнест хөрөнгө оруулж эцэст нь ашиг олно гэдэгт итгэж өөрийн гэр бүлийн эзэмшлийн 11-р хороонд амьдарч байгаа 2 өрөө байрыг өөрийнхөө эзэмшлийн авто машин мөн миний эзэмшлийн авто машинуудыг тус тус ББСБ-д тавиулан зээл авснаас нэг ч төлөлт хийгээгүй... гэж, хариуцагчийн төлөөлөгч ...Талуудын хооронд хуулийн хүрээнд байгуулагдсан гэрээний дагуу зээлдүүлэгч буюу ХБ ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ буюу зээлдэгч нарт 139 900 000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 196 дугаар зүйлийн 196.1, 242 дугаар зүйлийн 242.1, 451 дүгээр зүйлийн 451.1-т заасантай нийцсэн хүчин төгөлдөр зээлийн гэрээ юм. Өөрөөр хэлбэл зээлдүүлэгч буюу банк зээлийн гэрээний дагуу 139 900 000 төгрөгийг гэрээгээр зээлдэгч Ч.П, Н.А нарт шилжүүлэх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ бүрэн биелүүлсэн болох нь 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, Н.Пунцагийн * тоог дансны хуулга зэргээр нотлогдож байгаа болно.. гэж маргаж зээлийн гэрээ, дансны хуулга зэргийг ирүүлжээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Н.А нь хариуцагч Б.Бд холбогдуулан талийгаач Ч.П нь Б.Бтай орон сууцыг дүр үзүүлэн, хуурч мэхэлж худалдах худалдан авах гэрээ байгуулсан үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт гомдол гаргасныг 2019 оны 01 сарын 25-ны өдөр хэрэг бүртгэлийн хэрэг үүсгэж, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2019 оны 11 сарын 06-ны өдрийн 1384 дугаар хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоолоор хэргийг хааж, мөн газрын 2019 оны 12 сарын 31-ний өдрийн 1/10 дугаар Гомдол хянан шийдвэрлэсэн тухай хариу мэдэгдэх хуудсаар Прокурорын шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол улсын ерөнхий прокурорын 2020 оны 02 сарын 06-ны өдрийн 1/425 дугаар Гомдолд хариу өгөх тухай мэдэгдэх хуудсаар өмгөөлөгч Д.Ганбатын гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

 

Уг тогтоолд ...Б.Б, Ч.П нарын хооронд байгуулсан Худалдах худалдан авах гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байсан байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах боломжтой ба уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулснаар хохирогчийн эрх ашиг хөндөгдөхгүй... гэх үндэслэл дурдаж, хэрэг бүртгэлийн 191000281 дугаартай хэргийг... гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хаасныг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г* гомдол гаргасныг, шатны шатны прокурор хянаж, тогтоолыг хэвээр үлдээсэн байна./25-28/

 

Зохигчид дээрх үйл баримтын талаар маргаагүй байна.

 

Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бтай байгуулсан худалдах худалдан авах гэрээг эрүүгийн журмаар шалгаад, Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бусд тооцсон тул, түүнийг үндэслэж байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тайлбар гаргасан нь дараах хууль зүйн үндэслэлгүй юм.

Тодруулбал, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2019 оны 11 сарын 06-ны өдрийн 1384 дугаар хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоолоор хариуцагч Б.Б, талийгаач Ч.П нарын хоооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдлыг шийдвэрлэсэн гэх үндэслэлгүй бөгөөд дээрх гэрээ байгуулсан үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосныг гэрээний хүчин төгөлдөр байдлыг шийдвэрлэсэн гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгосон нь хуульд нийцэхгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч тал худалдах-худалдан авах гэрээний талаар хариуцагч Б.Б болон хэн нэгэн этгээдэд холбогдуулан шаардлага гаргаагүй бөгөөд хэрэгт энэ талаарх баримтгүй байх тул шүүх уг гэрээний талаар дүгнэлт хийх боломжгүй.

 

Харин ХБ ХХК болон Ч.П, Н.А нарын хооронд 2017 оны 3 сарын 10-ны өдрийн №* тоот орон сууцны зээлийн болон барьцааны гэрээ тус тус байгуулагдаж, уг гэрээгээр 139 900 000 төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар, жилийн 21.6 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай зээлдүүлж, буцаан төлөх хуваарийг хавсралтаар тохирсон гэрээ байгуулагдсан талаар талууд маргаагүй бөгөөд ба уг зээлийн төлбөрийг хавсралтад заасан хуваарийн дагуу 2018 оны 8 сарыг хүртэл төлж байжээ.

 

Харин зээлдэгч Ч.П нь 2018 оны 8 сарын 14-ний өдөр зуурдаар нас барж, уг зээлийн төлөлтийг төлөөгүйгээс маргаан үүссэн байх ба Ч.П нь 2018 оны 8 дугаар 14-ны өдөр нас барсан болох нь №0000217778 дугаар нас барсны гэрчилгээгээр тогтоогдож, Н.А нь Ч.Птай хамтын амьдралтай байсан болох нь С дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 сарын 24-ний өдрийн 19399 дугаар шийдвэрээр тус тус тогтоогдож байна./хх-29,32/

 

Нөгөөтэйгүүр, Б.Б нь дүр үзүүлж, худалдах худалдан авах гэрээ хийсэн нь тогтоогдоогүй, 2017 оны 3 сарын 10-ны өдрийн * тоот зээлийн гэрээний үүрэгт хамааралгүй тул Б.Бд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэйн дээр талуудын байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

ХБ ХХК, Ч.П, Н.А нарын хооронд 2017 оны 3 сарын 10-ны өдрийн №* тоот орон сууцны зээлийн болон барьцааны гэрээ тус тус байгуулагдаж, уг гэрээгээр 139 900 000 төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар, жилийн 21.6 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай зээлдүүлж, буцаан төлөх хуваарийг хавсралтаар тохирсон байна. /хх-ийн 4-9/

 

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон * тоот улсын бүртгэлийн дугаартай Б дүүргийн 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжав гудамж, 37 байр, 92 тоот 111.06 м.кв талбайтай иргэн Ч.Пийн өмчлөлийн орон сууцыг барьцаалжээ./хх-ийн 10-13/

 

Нэхэмжлэгч Н.А нь дээрх зээл болон барьцааны гэрээнд гарын үсэг зурсан талаараа маргаагүй хэдий ч уг гэрээний мөнгийг зээлдэгч нар авч ашиглаагүй тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан орон сууцны зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хувиар, мөнгө шилжүүлсэн баримт зэргээс үзэхэд дээрх гэрээ тус бүрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу, хуулиар тогтоосон бүхий л шаардлагыг хангаж байгуулсан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

Ч.П, Н.А нар нь гэрээ байгуулагдсан 2017 оны 3 сарын 10-ны өдрөөс 2018 оны 3 сарын 30-ны өдрийг хүртэл зээлийн гэрээний графикаар тохирсон хүүг бүрэн төлж, мөн өдрийн үндсэн зээлийн төлбөрт 12 596 290.50 төгрөг, зээлийн үндсэн хүүнд 39 568 993.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 32 176.22 төгрөгийг төлсөн болох нь зээл, зээлийн хүүний тооцоолол зэргээр тогтоогдож байх ба зохигчид энэ асуудлаар маргаангүй байна./хх-ийн 71-72/

Талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээний хугацаа 2032 оны 02 дугаар сарын 25-ны өдөр дуусах бөгөөд хариуцагч Н.А нь гэрээнд заасан зээлийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байх ба зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй нь гэрээний 2.1.10, 10.2.2 дахь хэсэгт зааснаар банк нь өөрийн санаачилгаар тухайн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл болох бөгөөд энэ нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг ч шаардах эрхийн үндэслэл болох юм.

Хариуцагч ХБ ХХК нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ., 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна. гэж заасныг үндэслэж хамтран зээлдэгч Н.Ад холбогдуулан шаардлагаа гаргажээ.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-т хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ. гэснээр, мөн талуудын байгуулсан гэрээний 4.3-т хамтран үүрэг гүйцэтгэгч нь энэ гэрээнд заасан зээлдэгчийн эрхийг эдэлж, үүргийг бүрэн хүлээнэ гэснээр зээлдэгч Ч.П нь нас барснаар зээлдэгчийн эрх, үүрэг хамтран зээлдэгч Н.Ад шилжсэн байна.

 

Дээрхийг нэгтгээд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэх нь зүйтэй.

 

Түүнчлэн нэхэмжлэгч ХБ ХХК нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох * тоот улсын бүртгэлийн дугаартай Б дүүргийн 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжав гудамж, 37 байр, 92 тоот 111.06 м.кв талбайтай иргэн Ч.Пийн өмчлөлийн орон сууцнаас хангуулахаар шаардсныг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Агийн хариуцагч ХБ ХХК, Б.Б нарт холбогдуулан ХБ ХХК болон Ч.П, Н.А нарын хороонд 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан * тоот орон сууцны зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан ХБ ХХК болон Ч.П, Н.А нарын хороонд 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан * тоот орон сууцны зээлийн гэрээ болон барьцааны гэрээг тус тус цуцалж, нэхэмжлэгч Н.Агаас зээлийн гэрээний үүрэгт 182 035 255.83 төгрөгийг гаргуулан ХБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.А нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл Зээлийн барьцааны гэрээнд заасан Ү * дугаартай, Б дүүргийн 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжав гудамжны 37 дугаар байрны 92 тоот хаягт байршилтай 111.06 мкв, гурван өрөө Ч.Пийн өмчлөлийн орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Аг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагч ХБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид 1 138 326 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч Н.Агаас улсын тэмдэгтийн хураамжинд 1 068 126 төгрөгийг гаргуулж ХБ ХХК-д олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ