Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2019/01033

 

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 01 өдөр

    Дугаар 183/ШШ2019/01033

Улаанбаатар хот

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,       

 

Нэхэмжлэгч:,,,*******т байрлах ******* банк ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ,, агуулахын зориулалттай байрны******* тоотод байрлах,******* ХХК //-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 232 286 393,58 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцаа хөрөнгүүд нь үүргийн гүйцэтгэлийг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд хариуцагчийн бусад хөрөнгөөс гаргуулан ******* банкинд олгохыг Нт даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******,*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч ******* банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Цэцэгсүрэн, Л.Шагдарсүрэн нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...******* банк ХХК******* ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ББГ-2017/ЗГ/119 зээлийн гэрээ байгуулж, 180 000 000 төгрөгийн зээлийг жилийн 18%-ийн хүүтэй буюу сарын 1,5%-ийн хүүтэй хөрөнгө оруулалтын зориулалтаар сарын хугацаатай олгосон. Зээлдэгчийн хүсэлтийн дагуу 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн ББГ-2017/ЗГ/119/1 тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-1 гэрээгээр нэмж 30 000 000 төгрөг олгож, зээлийн гэрээний хугацааг 3 сараар сунгасан. Нийтдээ 210 000 000 төгрөгийн зээлийг хөрөнгө оруулалтын зориулалтаар олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, дараах хөрөнгийг барьцаалсан. Үүнд: тоот улсын бүртгэлийн дугаартай, ,,, 24а байрны орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө нэг ширхэг, тоот улсын бүртгэлийн дугаартай, ,,,,од байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалсан. Мөн хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний дагуу Гүрж улсаас Монгол улсад импортоор ачигдаж орж ирэх ёстой 15 000 ширхэг сайн чанарын дарсыг барьцаалсан. Зээлдэгч зээлийн гэрээний хуваарийн дагуу 5 958 811 төгрөгийн хүүг төлсөн. 174 082,18 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийтдээ 132 894,09 төгрөгийн төлөлт хийсэн ба 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 210 000 000 төгрөг, зээлийн хүү 21 544 201,79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 174 082 төгрөг, нийт 232 282 393,58 төгрөгийн төлбөртэй байна. Зээлдэгчтэй тодорхой хэмжээний шүүхийн бус журмаар уулзаж, зээл төлүүлэх арга хэмжээ авсан боловч зээл төлөгдөөгүй учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд хариуцагч******* ХХК-иас 232,286,393,58 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулах, мөн шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хариуцагчийн бусад хөрөнгөөс хангуулахыг шийдвэр гүйцэтгэх газарт даалгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, гарын үсэг зурж, хэргийн материалтай танилцаж, эрх үүргээ ойлгосон атлаа шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна. Өмнө нь уг хэрэг анхан шатны шүүхэд хянагдаж байх үед мөн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд хариуцагчийг байлцуулахгүй шүүх хуралдаан явагдаж байсан. Иймд шүүх хуралдааны товлосон цаг өнгөрөөд даруй 10:33 минут болсон байх тул хариуцагчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж өгнө үү” гэв. 

 

            Гуравдагч этгээд ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав шүүхэд гаргасан тайлбартаа: “...******* банк ХХК нь Империал корператив ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ББГ-2017/ЗГ/119 дугаартай зээлийн гэрээ байгуулж 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийг хийсэн ба зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хөдлөх эд хөрөнгийн барьцааны ББГ-2017/ЗГ/119/01 дугаартай гэрээг тус тус байгуулсан. Дээрх гэрээгээр олгосон 210 000 000 төгрөгийн зээл нь******* ХХК-д Гүрж улсаас дарс импортлон оруулахад зориулагдсан бөгөөд  тухайн дарс борлуулсан орлогоос зээлийг эргэн төлөхөөр талууд харилцан тохиролцсон. Компанийн борлуулалтыг хариуцан ажиллаж буй  гүйцэтгэх захирал нь борлуулсан дарсны орлогоос зээлийн төлөлтийг хийгээгүй, гуравдагч этгээд буюу компанийн хувьцаа эзэмшигч миний хувьд дарсны борлуулалтын орлогын талаар болон зээлийн эргэн төлөлтийн талаар мэдээллийг өгөлгүй өнөөдрийг хүрсэн. ******* банкны зээлдэгч, зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч нь******* ХХК бөгөөд компанийн хөрөнгө болох дарс нь дээр дурдсан хөдлөх эд хөрөнгийн гэрээгээр тус банкны барьцаанд байгаа тул Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.8-д барьцаагаар хангагдах шаардлагыг үүрэг гүйцэтгэгч болон гуравдагч этгээдийн хөрөнгөөр нэгэн зэрэг хангахаар бол уул шаардлагыг үүрэг гүйцэтгэгчийн хөрөнгөөр эхэлж хангуулах шаардлагыг барьцаалуулагч үүрэг гүйцэтгүүлэгчид тавих эрхтэй гэж заасны дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг эхлээд үүрэг гүйцэтгэгч******* ХХК-ийн барьцаа хөрөнгө болох вино, үл хөдлөх хөрөнгө байхаар зохицуулсан байхыг анхаарна уу гэж хүсч байна. 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 10:00 цагт товлогдсон шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй байгаа тул шүүх хуралдааныг миний эзгүйд хийхэд татгалзах зүйлгүй” гэжээ.   

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХХК нь хариуцагч******* ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 210 000 000 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 21 544 201,79 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 174 082,18 төгрөг, нийт 232 286 393,58 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцаа хөрөнгүүд нь үүргийн гүйцэтгэлийг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд хариуцагчийн бусад хөрөнгөөс гаргуулан ******* банкинд олгохыг Нт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.   

 

Хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч Б.Долгормаад 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, нэхэмжлэлийн хувийг гардуулсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд буюу шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсвэл татгалзсан үндэслэл, тайлбар, түүнийг нотлох баримтаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуульд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй байна. Энэ нь хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэл болдог.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв. 

 

Хэргийн баримтаас үзэхэд ******* банк ХХК,******* ХХК нарын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №ББГ-2017/ЗГ119 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр******* ХХК нь 180 000 000 төгрөгийг сарын хугацаагаар, нэг жилийн 18 хувь, нэг сарын 1,5 хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлдүүлэхээр талууд харилцан тохиролцсон байна.

 

Улмаар 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр №ББГ-2017/ЗГ/119/01 тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-1 зээлийн гэрээг байгуулж, зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөд  заасан нөхцөл, болзлын дагуу 30 000 000 төгрөгийг зээлдүүлэгчид нэмж зээлдүүлэхийг зөвшөөрч, зээлийн гэрээний ерөнхий хугацааг зээлдэгчийн хүсэлтээр 3 сар сунгаж, 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болохоор, зээлийн үнийн дүнгийн хэмжээг 210 000 000 төгрөг болгожээ.

 

            Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээ нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хуулиар тогтоосон бүхий л шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байх бөгөөд талууд гэрээний зүйл болсон 210 000 000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн, зээлийн зүйлийг хариуцагч хүлээн авсан болон гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөх үүргээ зөрчсөн, зэрэг үйл баримтад маргаагүй.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй байхаар заасан тул нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 210 000 000 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 21 544 201,79 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 174 082,18 төгрөг, нийт 232 286 393,58 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагчтай байгуулсан барьцааны гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан бөгөөд талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр №ББГ-2017/БГ/119/01 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлийн дугаартай, тоот гэрчилгээний дугаартай, иргэн ын өмчлөлийн ,,,, 24 А дугаар байрны 53.56 м.кв 3 өрөө орон сууц, улсын бүртгэлийн дугаартай, иргэнгийн өмчлөлийн ,, /13311/,ны байрлалтай8.37 м.кв талбай бүхий орон сууцыг, мөн 2017.11.20-ны өдрийн №ББГ-2017/БГ/119/02 тоот гэрээгээр 2017 оны 11 сард Гүрж улсаас Монгол улсруу ачигдах 15,000 шил сайн чанарын дарсыг тус тус барьцаалсан байна.

 

Иймд хариуцагч нь барьцаат зээлийн гэрээ байгуулсан талаараа маргаагүй, зохигчдын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д заасан шаардлагыг тус тус хангасан хүчин төгөлдөр хэлцэл байх тул хариуцагч үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүх 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хэлэлцүүлэх захирамж гаргаж, шүүх хуралдааныг товлон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өлзийбатад 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хэргийн материал танилцуулж, хуралдааны тов мэдэгдэх хуудсанд гарын үсэг зуруулсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид нийт төлсөн 1 319 385 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 319 385 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон, ТОГТООХ нь:                                                                                                             

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 232 286 393,58 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХХК-д îëãîсугай.

 

2. Иргэний хуулийн 174, 175 дугаар зүйлийн 175.1, 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт зааснаар барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн дугаартай, тоот гэрчилгэний дугаартай, иргэн ын өмчлөлийн ,,,, 24 А дугаар байрны 53.56 м.кв 3 өрөө орон сууц, улсын бүртгэлийн дугаартай, иргэнгийн өмчлөлийн ,, /13311/,ны байрлалтай8.37 м.кв талбай бүхий орон сууцыг, мөн 2017 оны 11 сард Гүрж улсаас Монгол улсруу ачигдах 15 000 шил сайн чанарын дарсыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Íт даалгасугай.

 

           3.  Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 56 äóãààð ç¿éëèéí 56.1,0 äóãààð ç¿éëèéí0.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн óëñûí òýìäýãòèéí õóðààìæèä òºëñºí нийт 1 319 385 төгрөгийг óëñûí òºñâèéí îðëîãîä õýâýýð ¿ëäýýж, хариуцагч нараас 1 319 385 төгрөг гаргуулж ******* банк ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ