Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2021/02903

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2021/02903

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч: * дүүрэг, * хороо, *хороолол, * байр * тоотод Б овогт Б Б /РД:*/-ийн нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: * дүүрэг, *дугаар хороо, * гудамж, * байр, * тоот хаягт оршин суух Бо овогт Д Л /РД:*/-д холбогдох,

 

            Гэрээний үүрэгт 325 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.М, хариуцагчийн төлөөлөгч Б.Ч, түүний өмгөөлөгч Ц.А, гэрч Э.Б, нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2021 оны 02 сарын 08-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Бгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б нь С ХХК-ийг эзэмшдэг байсан бөгөөд тус компани иргэн Д.Л 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр компани эрх шилжүүлэх гэрээ болон компанийн худалдах хувьцаа авах гэрээг байгуулж нийт 690 000 000 төгрөгөөр худалдсан болно.  намайг С болон Э ТВ гэх 2 телевизийг өөрт нь зарсан гэж дурьдсан байдаг. Надад 2 телевиз байхгүй бөгөөд хуучин ажиллаж байсан Э ТВ телевизийн нэр брендийг өөрчлөн С нэртэйгээр шинэ брендийн бүтээн Англи улсаас албан ёсны зөвшөөрөлтэй сургалтын контетуудыг авч хүүхэд залуучуудад зориулсан ашигийн бус телевиз байгуулан ажиллаж байсанаа Хариуцагч Д.Лд зарсан болно. Д.Л нь компани худалдах худалдан авах гэрээний төлбөрийг бараа материал бэлтгэн нийлүүлэх байдлаар төлөхөөр 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Бэлтгэн нийлүүлэх гэрээг байгуулсан бөгөөд 690 000 000 төгрөгийн үнэ бүхий арматур төмөр, бетон зуурмаг, цахилгаан, сантехникийн бараа материалыг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр бэлтгэн нийлүүлэхээр тохиролцсон боловч түүний гэрээтэй гэх бетон зуурмагын үйлдвэр нь надад бетон нийлүүлэх боломжгүй болж өгөхөөр тохирсон арматур төмөр, бетон зуурмаг, цахилгаан, сантехникийн бараа материалаа тохирсон зүйлсийг тохирсон хугацаандаа өгөөгүй. Үүнийгээ тайлбарлахдаа тэрээр эдийн засаг маш хүнд байна гэсэн. Улмаар тэд Д.Лг төлбөрийг бэлэн мөнгөөр 500 000 000 төгрөгөөр төлөхийг зөвшөөрч, сар бүр төлөхөөр тохиролцсон боловч энэ хүн мөнгөө төлөөгүй байдаг. Ингээд 2020 оны 7 дугаар сарын 19-ний өдөр ажлын өрөөнд уулзалт хийж 690 000 000 төгрөгийн төлбөрийг бартер хэлбэрээр гүйцэтгэхээр болж арилжаанд нийт 6 ширхэг тээврийн хэрэгсэл автомашинуудыг өгөхөөр тохиролцсон. 2020 оны 7 дугаар сард 2009 оны BMW X-6 авто машиныг 60 000 000 төгрөгөөр, 2010 оны Ниссан Патрол авто  машиныг 70 000 000 төгрөгөөр, 2009 оны Тоёота Вангуард авто машиныг 20 000 000 төгрөгөөр, 2019 оны BMW 520-I авто машиныг 215 000 000 төгрөгт тус тус тооцож Д.Л нь шилжүүлэн өгсөн бөгөөд нийт 365 000 000 төгрөг болсон. Дээрх автомашины үнийн саналыг Д.Л тавьж түүнийг зөвшөөрсөн байдаг. Улмаар Д.Л гэрээний үлдэгдэл болох 325 000 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Энэ тухай удаа дараа шаардахад өгнө гэж хэлсээр өнөөдрийг хүргэсэн. Иймд гэрээний үлдэгдэл 325 000 000 төгрөгийг Д.Лгээс гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү. Харин 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ТМ ХХК-ийн Э ТВ гэх оюуны өмч барааны тэмдэгтийн гэрчилгээний хамтаар Э.Бид 51 625 000 төгрөгөөр худалдсан боловч нэг ч төгрөг төлөөгүй Д.Л нь бидний хооронд байгуулсан гэрээний үнийн дүнг багасгах зорилгоор 90 000 000 төгрөгийг тооцуулахгүйгээр тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй байна гэв.

 

Хариуцагч Д.Лгийн вшүүхэд гаргасан тайлбарыг дэмжиж хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б нь 2019 оны 12 дугаар сард Д.Лд түүнтэй хамтран ажилладаг Энхбаярын Бархасбадиар дамжуулан өөрийн эзэмшилд байсан С ХХК, ТМ ХХК-ийн нэр дээрх 2 кабелийн телевизийг худалдах санал тавьсан байдаг. Уг саналын дагуу Д.Л нь Э.Бийн хамт Б.Бтэй уулзаж, үйл ажиллагаа явуулдаг гэх LS плазагийн 4 давхарт очиж үзэхэд жижигхэн байранд зарим нэг аппаратур хэрэгслээ гаргаж тавиагүй, энэ байрнаасаа гарах гээд яаралтай зарах гэж байгаа, зарж байгаа 2 телевиз нь Монголын топ 10-т багтдаг, сошиал медиа болон ТВ хосолсон групп, бүх тоног төхөөрөмжтэй, бүх зүйл нь бүрэн ТВ, 2 телевиз нэг нь С нөгөө нь Э ТВ буюу Моносын хөрөнгө оруулалттай том ТВ, маш олон компьютертай, 20-30 хүнтэй баг ажиллах хүчин чадалтай, бүх камерууд нь 4к, 8 ширхэг рендерийн интел ай-хэзээ7 компьютертай, 3 сарын эфир дүүрэн 14400 цаг зохиогчийн эрхтэй монгол контент байгаа, 850 000 дагагчаас бүрдсэн 15 фэйсбүүк групп 300 000 хүнтэй, 7 фэйсбүүк пэйж, 115 000 дагагчтай 9 твиттер хаяг бүхийн мэдээллийн цогц нэвтрүүлэгтэй медиа групп, бүх камер, компьютер, дрон нь сүүлийн үеийнх 576 000 000 төгрөгний үндсэн хөрөнгөтэй гэж танилцуулсан байдаг. Д.Л нь улс төр судлаач, философич хүний хувьд бичсэн ном, шинжилгээ судалгааны асуудлаа олон түмэнд сурталчлах, лекц, тайлбар хийх шаардлагатай байсан тул телевизүүдийг худалдаж авахаар болж, Б.Бгийн санал болгосноор 576 000 000 төгрөгийн үндсэн хөрөнгө дээр цаг зав, оруулсан хөрөнгө зэргийг нь тооцож 600 000 000 төгрөг дээр нь Б.Бгөөс Э.Бийн худалдаж авсан 90 000 000 үнэтэй гэх төгөлдөр хуурын үнийг нэмж, 690 000 000 төгрөгөөр худалдаж авах, үүний 600 000 000 төгрөгт Д.Л, Э.Б нарын хамтран ажилладаг арматурын үйлдвэрээс арматур нийлүүлэх бартерийн гэрээ байгуулсан. уг гэрээг Д.Л, Э.Б нарын хооронд байгуулсан бөгөөд хариуцагчаар Э.Бийг оролцуулах ёстой. Б.Бгөөс С ХХК болон ТМ ХХК-уудыг авсан бөгөөд 2019.12.16-ны өдөр ТМ ХХК-ийг Д.Лгийн эхнэр Я.Этай гэрээ байгуулж, худалдаж авсан боловч ТМ ХХК-ийн Э TВ-гийн зөвшөөрөл цуцлагдсан байсан. Ингээд Д.Лгийн эхнэр Я.Э нь энэ асуудлаа өөрсдөө шийд гэсний дагуу уг ТМ ХХК-ийг 2019 оны 12 сарын 25-ны өдөр Б.Б нь уг компанийг гэрээ байгуулж, Э.Бид шилжүүлсэн байдаг. Иймд уг гэрээний үнийг 690 000 000 төгрөг гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд уг үнийн дүнд Э.Бийн авсан төгөлдөр хуурны үнэ 90 00 000 төгрөг орсон бөгөөд гэрээний үнэ 600 000 000 төгрөг бөгөөд үүнээс Э.Бийн 2 компанийн хувьцаа эзэмших эрх нь 110 хувь бөгөөд Д.Лгийн 90 хувь болно. Иймд дангаараа хариуцах үндэслэлгүй. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас Хятадаас ажиллах хүчин орж ирээгүйн улмаас Д.Лгийн үйлдвэр ажиллах боломжгүй байсан. Д.Л нь телевизүүдийг нүүлгэж өөрийн байрандаа авчирсны дараа ТВ-ийн тоног төхөөрөмжийг ашиглан цуврал лекцүүд, нийтийг хамрах сургалтын видео хийх гэтэл шаардлага хангах бүрэн ажиллагаатай нэг ч камер, компьютер, студийн тоног төхөөрөмж байгаагүй, телевизийн баг дагаж ирэн гэсэн ч 2 залуугаас өөр хүн ирээгүй, тэр 2 залууд нь мэдлэг, туршлага байгаагүй. Олон эрдэмтэн судлаачдыг урьж, зураг авалтын хуваарь гаргасан байсан тул аргагүй эрхэнд өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжүүдийг нэмэлтээр нийт 40 000 000 гаруй төгрөг тоног төхөөрөмж шинээр худалдаж авсан. Ковид-19 цар тахлаас шалтгаалан хилийн хорио тогтоож, хятад ажилчид орж ирээгүй тул арматурын үйлдвэр ажиллаагүй, давагдашгүй хүчин зүйл үүссэн ч Б.Б энэ нөхцөл байдлын өөрт ашигтайгаар эргүүлж Д.Л, Э.Б нарыг барилгын ажил саатууллаа хэмээн янз бүрийн дарамт шахалт үзүүлж байсан тул тэдний зүгээс уг телевизүүдийг буцааж өгөх шаардлага удаа дараа тавьсан ч Б.Б хүлээж аваагүй байдаг. Учир нь Б.Бгийн худалдсан Э ТВ телевизийн тусгай зөвшөөрөл байгаагүй, нэг албан бичиг сэргээнэ гэж ямарч боломжгүй алдаа дутагдал гаргаж 2019 оны 8 дугаар сард бүрэн хаагдсан байсан. Нийт 575 981 974 төгрөг төгрөгний үнэ бүхий 23 нэр төрлийн 406 ширхэг эд зүйлийг худалдахаар гэрээ хийсэн боловч 275 148 601 төгрөгний үнэ бүхий 81 эд зүйлийг дараа өгнө гэж хууран өгөөгүй, Хаана ч ямар ч өргүй гэсэн нь мөн худал болж, Юнивишнд 39 772 224 төгрөг, Скаймедиад 5 419 350 төгрөг Сансар, Ддишд 139 000 000 төгрөгийн өртэй байсан нь тодорхой болж нэхэгдсэн. Удахгүй шилжүүлж өгнө гэж худал хэлсэн 81 ширхэг 275 148 601 төгрөгийн эд зүйлээ одоо ч өгөөгүй байгаа. Гэвч Б.Бгийн хэл ам, дарамт шахалтаас залхаж Д.Л нь 2020 оны 4 дүгээр сард Б.Бтэй уулзаж С сувгийг худалдан авах үнийг 500 000 000 төгрөг болгохоор тохиролцож, 2020 оны 4,5,6,7,8, дугаар саруудад сар бүр 100 000 000 төгрөг төлөхөөр Б.Бн, Д.Л нар гарын үсэг зурсан. Ингээд хамгийн сүүлд Э.Бийн нэр дээрх 2019 оны цоо шинэ БМВ-5 серь машиныг 215 000 000 төгрөг, Д.Лгийн эхнэр болон дүүгийн БМВ Х6 машиныг 60 000 000 төгрөг, тоёота вангуард 25 000 000 төгрөг, Ниссан патролийг 70 000 000 төгрөгөр тооцож Б.Бд шилжүүлж өгч тооцоог бүрэн дуусгасан.  Гэвч Б.Б 2020 оны 12 дугаар сарын 26-нд Э.Бтай холбогдож төгөлдөр хуурын төлбөрөө нэхсэн байсан. Өмнөх тохирсноороо тооцоо дууссанаа хэлэхэд нь би өмнө нь юу ч тохироогүй гэж мэлзэж байсан байдаг. Д.Л нь 2021 оны 02 дугаар сарын 01-нд Э.Б руу С ХХК-ийн 90 хувь хувьцаагаа шилжүүлсэн. Э.Б уг телевизүүдийг бусдад худалдахаар ярьж эхэлснийг Б.Б олж мэдсэнээр түүнийг дахин дарамталж, БМВ машины 4 дугуй бас бус зүйл нэмж авсан төдийгүй Д.Лгээс 325 000 000 төгрөг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасныг үндэслэлгүй байна гэж үзэж байна гэв.

 

Шүүх гэрч Э.Бийн мэдүүлгийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.              

 

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Д.Лд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 325 000 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг  хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Б.Б нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Д.Лд С ХХК-ийг 690 000 000 төгрөгөөр худалдсан, гэрээний төлбөрийг бараа материал бэлтгэн нийлүүлэх байдлаар хийхээр 2019 оны 12 сарын 23-ны өдөр тохиролцсон боловч төлбөрийг төлөөгүй тул ...365 000 000 төгрөгийн автомашинуудыг төлсөн. Д.Лд нь нэг л компани зарсан бөгөөд ТМ ХХК-тай холбоотой асуудал тусдаа, энэ нэхэмжлэлд хамааралгүй бөгөөд үнийн дүнд ч ороогүй. гэж тайлбар гаргаж, холбогдох гэрээнүүдийг гаргаж ирүүлжээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...уг гэрээг Д.Л, Э.Б нарын хооронд байгуулсан бөгөөд хариуцагчаар Э.Бийг оролцуулах ёстой. Б.Бгөөс С ХХК болон ТМ ХХК-уудыг авсан бөгөөд 2019.12.16-ны өдөр ТМ ХХК-ийг Д.Лгийн эхнэр Я.Этай гэрээ байгуулж, худалдаж авсан боловч ТМ ХХК-ийн Э TВ-гийн зөвшөөрөл цуцлагдсан байсан. Ингээд Д.Лгийн эхнэр Я.Э нь энэ асуудлаа өөрсдөө шийд гэсний дагуу уг ТМ ХХК-ийг 2019 оны 12 сарын 25-ны өдөр Б.Б нь уг компанийг гэрээ байгуулж, Э.Бид шилжүүлсэн байдаг. Иймд уг гэрээний үнийг 690 000 000 төгрөг гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд уг үнийн дүнд Э.Бийн авсан төгөлдөр хуурны үнэ 90 00 000 төгрөг орсон бөгөөд гэрээний үнэ 600 000 000 төгрөг бөгөөд үүнээс Э.Бийн 2 компанийн хувьцаа эзэмших эрх нь 110 хувь бөгөөд Д.Лгийн 90 хувь болно. Мөн Б.Б нь 575 961 974 төгрөгийн үнэ бүхий дагалдах тоног төхөөрөмжүүдээс 275 148 601 төгрөгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн. Иймд дангаараа хариуцах үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэх тайлбарыг гаргажээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч тал хэрэгт Б.Б, Д.Л, Э.Б нарын хооронд 2019 оны 12 сарын 16-ны өдөр байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээг,  мөн өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус нотлох баримтаар нэхэмжлэгч гаргаж ирүүлсэн байх ба уг гэрээгээр С ХХК-ийн хувьцааны 90 хувийг Д.Лд, 10 хувийг Э.Бд шилжүүлэхээр, мөн өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээгээр Б.Б нь Д.Л, Э.Б нарт С ХХК-ний хувьцаанд ноогдох эрх шилжүүлсэн байх ба талууд гэрээ тус бүрт гарын үсэг зурж баталгаажуулжээ.

 

Мөн Д.Л, Б.Б нарын хооронд 2019 оны 12 сарын 23-ны өдөр Бэлтгэн нийлүүлэх гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдсан байх ба уг гэрээний нийт үнэ 690 000 000 төгрөг бөгөөд үнэлгээнд таарсан барилгын бүх төрлийн түүхий эд, бараа материалыг нийлүүлэгч тал, худалдан авагчид нийлүүлэхээр тохиролцож, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба нэхэмжлэгч тал уг гэрээ нь 2019 оны 12 сарын 16-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг төлөхөөр талуудын хооронд байгуулагдсан гэрээ гэж тайлбарлаж байна.

 

Харин хариуцагч нь дээрх гэрээнээс гадна Б.Б нь Д.Лгийн эхнэр Я.Эд 2019 оны 12 сарын 16-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээгээр ТМ ХХК-ийн хувьцааны 100 хувийг шилжүүлж, мөн өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээгээр Б.Б нь Я.Эд ТМ ХХК-ийн хувьцаанд ноогдох эрх шилжүүлсэн гэрээг байгуулсан бөгөөд 2 компанийг худалдаж авсан бөгөөд төлбөр барагдуулах гэрээ нь дээрх 2 гэрээний төлбөрийг барагдуулахаар байгуулсан гэрээ юм. Гэвч нэхэмжлэгч Б.Б нь ТМ ХХК-ийг зарах үедээ Э ТВ-гийн тусгай зөвшөөрөл цуцлагдсан байсныг нууж гэрээ байгуулсан байдаг. Ингээд Б.Б нь Э.Бтай 2021 оны 12 сарын 25-ны өдөр дээрх ТМ ХХК-ийн хувьцааг Худалдах, худалдан авах гэрээг болон Компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулсан гэж дээрх гэрээнүүдийг болон холбогдох баримтуудыг гаргаж, гэрчээр Э.Бийг оролцуулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Э.Б мэдүүлэхдээ ...Анх Б.Б нь надад санал тавьж С ХХК болон ТМ ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий хоёр ТВ-ийн сувгийг худалдах гэсэн юм зараад өгвөл жуучилсан хөлсөнд 90 000 000 төгрөгийн төгөлдөр хуурыг надад өгөх санал тавьсан. Ингээд Б.Бг Д.Л ахтай холбож өгөөд гэрээ байгуулсан. Би дээрх компаниудыг худалдаж аваагүй бөгөөд тухайн үед Б.Б нь хэлсэн ярьсандаа байгаагүй тоног төхөөрөмжөө бүрэн өгөхгүй, мөн ТМ ХХК-ийн Э ТВ-ийн зөвшөөрөл цуцлагдсан байсныг нуусан зэргээс Д.Л нь миний нэр дээр С ХХК-ийн 10 хувийг бүртгүүлж, нэг ёсондоо энэ асуудлыг шийдтэл барьцаалсан. Ингээд уг асуудлыг шийдэхэд би өөрийн эзэмшлийн BMW маркийн машиныг 215 000 000 төгрөгөөр тооцож хүртэл өгсөн. 2 компанийг 600 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож ярилцсан боловч надад өгсөн төгөлдөр хуурын үнэ 90 000 000 төгрөгийг нэмж, нийт 690 000 000 гэж нэхэмжлээд байгаа. Миний бие Б.Бгийн энэ үйлдлийг цагдаад гомдол гаргаж, шалгуулсан. Б.Б нь 275 000 000 орчим төгрөгийн тоног төхөөрөмжийг өгөөгүй, хүлээлгэж өгсөн тоног төхөөрөмжүүдээс нь шаардлага хангасан зүйл бараг байгаагүй гэж мэдүүлжээ.

 

Хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2021.03.25-ны өдрийн 644 дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай Прокурорын тогтоолд ...Э.Биас гаргасан Б.Б нь 2019 оны 12 сарын 16-эы өдөр Э ТВ, С гэх нэртэй телевизийн 2 сувгийг иргэн Э.Бид зарахдаа өртэй компани, тоног төхөөрөмжийг өндөр үнээр үнэлж, зарсан гэх гомдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгахад ...Эрүүгийн хэргийн тусгай ангид заасан залилах гэмт хэргийн шинжгүй, иргэд хоорондын зээлийн гэрээтэй холбоотой маргаан байх тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн гэжээ.   

 

  Дээрх прокурорын тогтоолд дурдсан болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас болон зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, СД-ны бичлэг зэргээс нэхэмжлэгч Б.Б хариуцагч Д.Л нарын хооронд байгуулагдсан гэрээнд Э.Б ямар нэг үүрэг хүлээж оролцсон гэх үндэслэлгүй байх бөгөөд харин гэрээг байгуулахад болон төлбөрийг төлөх асуудлаар талуудын хооронд харилцан холбоотой байсан гэх үйл баримт эрүүгийн хэргийг шалгах явцад тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

Эдгээрээс дүгнэхэд 2019 оны 12 сарын 16-ны өдөр байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээ болон мөн өдрийн С ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээ нь нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Д.Л нарын хооронд байгуулагдсан байх ба төлбөрийг төлөөгүйгээс маргаан үүссэн байх бөгөөд нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт төлбөр гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч тал Бэлтгэн нийлүүлэх гэрээгээр дээрх гэрээний төлбөр төлөх нөхцлийг баталгаажуулсан гэж тайлбарласныг, хариуцагч тал уг гэрээгээр ямар гэрээний үүрэгт төлбөр төлөх нөхцлийг тодорхойлоогүй тул гэрээний үнээр төлбөрийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж маргаж байгаа зэргээс дээрх гэрээний дагуу төлбөрийг тооцох үндэслэлгүй байна. 

Түүнчлэн хариуцагч нь гэрээний дагуу шилжүүлэх тоног төхөөрөмжийг бүрэн шилжүүлээгүй, шилжүүлсэн эд хөрөнгүүд нь догдолтой байсан гэж маргасан хэдий ч дээрх доголдолтой холбоотой гэрээнээс татгалзсан болон нэхэмжлэгчид гэрээний үүргээ биелүүлэх талаар хуульд заасан хугацааны дотор хариуцагчид хэрхэн хандсан талаараа нотлоогүйн дээр нэхэмжлэгчээс дээрх гэрээнүүдийн дагуу ТМ ХХК-ийг худалдаж авсан гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч ...нэхэмжлэгч нь Д.Лг төлбөрийг бэлэн мөнгөөр 500 000 000 төгрөгөөр төлөхийг зөвшөөрч, сар бүр төлөхөөр тохиролцсон боловч энэ хүн мөнгөө төлөөгүй. гэж тайлбар гаргаж хэрэгт авагдсан баримтуудад нэхэмжлэгч Б.Бгөөс хариуцагч Д.Лд бичсэн гар утасны мессэж хэсэгт үзлэг хийсэн тэмдэглэлд ...нийт 365 сая болж байгаа юм бна. Та бэлнээр 135 саяыг өгвөл сүүлд манай оффис дээр бэлэн төлж дуусгах тохиролцооны хүрээнд 500 саядаа дуусгаж болж байна ахаа. гэсэн, хавтаст хэргийн 144-р талд авагдсан дээрхийг баталгаажуулсан талуудын бичгээр хийсэн тохиролцоо зэргээс гэрээний нийт дүнг  500 000 000 төгрөгөөр тогтоох үндэслэлтэй байх ба энэ нь Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1-д худалдах-худалдан авах гэрээнд үнийг шууд заагаагүй бол талууд үнэ тодорхойлох арга хэрэгслийн тухай хэлэлцэн тохиролцож болно. гэж заасантай нийцсэн байна.

 

Дээрхийг нэгтгээд талууд дээрх дүнгээс нийт 365 000 000 төгрөгийг барагдуулсан талаар маргаагүй байх тул үлдэгдэл 135 000 000 төгрөгийг хариуцагч Д.Лгээс гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгох үндэслэлтэй байх ба илүү нэхэмжилсэн 190 000 000 төгрөгийг хангах үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

 

Шүүх хуралдаанд хариуцагч тал Д.Лгийн гар утасны мессэж хэсэгт үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг татгалзсан болохыг тэмдэглэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 234 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Лгээс гэрээний үүрэгт 135 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 190 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 782 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Лгээс улсын тэмдэгтийн хураамжинд 832 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгосугай.  

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг  тус тус дурдсугай. 

                                  

 

ДАРГАЛАГЧ                                Б.МӨНХЖАРГАЛ