Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2019/00786

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2019/00786

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:,,******* тоотод оршин суух,,,, Боржигон овогт*******гийн ******* /рд:/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ,,,,,,, Боржигон овогт*******гийн******* /рд:/-т холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 13 618 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирол 7 721 098 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, хариуцагч*******, хариуцагчийн өмгөөлөгч/ШТЭҮД-2631/, гэрч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А.******* миний бие18 оны 4 дүгээр сард*******тай ,,,, 46,2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 77 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 000 000 төгрөгийг18 оны 7 дугаар сар хүртэл миний зүгээс төлөхөөр, үлдэгдэл төлбөрийг сар бүр 1 000 000 төгрөгөөр21 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэл төлөхөөр тохиролцож орон сууц захиалан бариулах гэрээний эрх шилжүүлэх гэрээ байгуулж,******* байрны түлхүүрийг өгснөөр бид байрандаа орсон. Гэтэл*******18 оны 9 дүгээр сард анх тохиролцсон тохиролцоогоо дангаараа өөрчилж, надад байрны мөнгө бөөндөө хэрэгтэй байна гэсний улмаас бид18 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр дээрх орон сууцыг 60 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 15 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 45 000 000 төгрөгийг банкны зээлээр төлөхөөр орон сууц худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулсан. Миний зүгээс урьдчилгаа төлбөрт нийт 18 300 000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг төлөхөөр банкны зээл хөөцөлдсөн боловч банкны зээл бүтэхгүй байсан тул******* энэ байрыг өөр хүмүүст зарах болж, байрыг даруй чөлөөлж өг гэсэн албан шаардлага тавьж, биднийг18 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байрнаас хөөж гаргасны улмаас бид орох оронгүй байр хайж, хүүхдийн хайх гэх зэрэг маш их хүндрэл гэнэт гарч, залуу гэр бүлийн хувьд маш их хохирсон. Мөн манай гэр бүл дээрх байранд цаашид амьдарна гэсэн бодолтой байсан учир уг байранд 4 900 000 төгрөгний тавилга, 240 000 төгрөгний гэрлэн бүрхүүл, мөн уг байранд анх ороход 178 000 төгрөгийн хэрэглээний төлбөр гарсан байсныг төлсөн. Гэрээний урьдчилгаанд төлсөн 18 300 000 төгрөгнөөс 10 000 000 төгрөгийг*******аас буцаан авсан. Үлдэгдэл 8 300 000 төгрөгийг18 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өгнө гэж байсан боловч өгөөгүйн улмаас бид дараагийн байр авахаар тохиролцсон байсан хүндээ байрны мөнгө өгч чадахгүй байдалд хүрч мөн уг байрны мөнгө өгч чадахгүй байдалд хүрч мөн байрны гэрээ цуцлагдахад хүрсэн. Иймд*******аас гэрээнээс татгалзсантай холбогдуулан бидний урьдчилгаанд өгсөн 8 300 000 төгрөг, Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3 дахь хэсэгт заасан “шударга эзэмшигч нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа түүнийг хадгалах, арчлах, засан сайжруулах зэрэгт зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж заасны дагуу байранд засан сайжруулахад зарцуулсан буюу тавилга хийлгэсэн, гэрлэн бүрхүүл авсан, хэрэглээний төлбөр төлсөн 5 318 000 төгрөг, нийт 13 618 000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

 

Хариуцагч*******, өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэн******* миний бие , /13360/, Б.Доржийн гудамж,, хаягт байршилтай, 46,2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч нь  ба уг орон сууцыг15 онд захиалан бариулах гэрээгээр захиалан,18 оны 3 дугаар сард ашиглалтад ороход нь хүлээж авсан. Уг орон сууцыг худалдан борлуулах зар тавьсны дагуу иргэн А.******* нь нөхрийн хамт ирээд байрыг худалдан авахаар тохиролцож, байранд18 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр орж, түлхүүрийг нь хүлээж авсан. Ингэхдээ бид байрыг зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдахаар тохиролцсон ба18 оны 5 дугаар сарын 07-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээний эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Угтаа бол бид18 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн гэрээний 1 дэх заалтад “энэхүү гэрээ нь ..., /13360/, Б.Доржийн гудамж,, хаягт байршилтай, 46,2 м.кв талбайтай орон сууцны захиалгын гэрээний эрх шилжүүлэх, мөн гэрээний 5 дахь заалтад уг гэрээний талбайн үнэ 77 000 000 төгрөг, гэрээний 6 дахь заалтад А.******* нь уг орон сууцны төлбөрийн урьдчилгаа төлбөр болгож 5 000 000 төгрөгийг дансаар төлсөн бөгөөд18 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 52 000 000 төгрөгийг18 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс21 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нийт 3 жилийн хугацаанд сар бүрийн 10-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тус тус харилцан тохиролцож дээрх гэрээг байгуулсан. Уг гэрээ ёсоор А.*******18 оны 4 дүгээр сарын-ны өдөр 4 000 000 төгрөгийг дансаар төлсөн ба18 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 10 880 000 төгрөг,18 оны 6 дугаар сарын-ны өдөр 120 000 төгрөг,18 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 1 000 000 төгрөг,18 оны 8 дугаар сарын 15-ны өдөр0 000 төгрөг,18 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 600 000 төгрөг төлж талуудын хооронд байгуулсан гэрээний 6 дахь заалтаар тохиролцсон18 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор 000 000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй.******* би нэг ч удаа бид нарын урьд байгуулагдсан зээлээр худалдах худалдан авах гэрээний тохиролцоог өөрчлөөгүй ба нэхэмжлэгч өөрөө урьд байгуулсан гэрээний үүргээ буюу18 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор 000 000 төгрөг төлөх үүргээ биелүүлж чадахгүй байна, бид таны төлбөрийг банкнаас зээл авч төлөх гэсэн юм, банк 77 000 000 төгрөг зээлэхгүй байх 60 000 000 төгрөгөөр гэрээ хийе гэж хэлсэн тул би ингэвэл зээл нь бүтдэг юм байх гэж бодоод зөвшөөрсөн, гэвч зээл нь бүтээгүй.18 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээ нь зөвхөн нэхэмжлэгч банкнаас зээл хөөцөлдөхийн тулд хийгдсэн дүр үзүүлэн хийсэн гэрээ. Нэхэмжлэгч А.******* талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, 25 000 000 төгрөгийн урьдчилгаа мөнгө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, уг төлбөрийг банкнаас зээл авч өгнө, өнөө маргаашгүй өгнө гээд******* намайг аргацаасаар байгаад миний байранд 7 сар амьдарсан. Би нэхэмжлэгчийг өвлийн хүйтэнд байрнаасаа хөөж гаргасан үйлдэл огт хийгээгүй ба гэрээнээс татгалзлаа гэх саналыг нэхэмжлэгч нар өөрснөө гарган, орон сууцыг18 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр чөлөөлж өгсөн. Нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс болж гэрээг цуцалсан. Үлдэгдэл 8 300 000 төгрөг гэж байгаа ч нэхэмжлэгчээс хариуцагчийн дансанд бодитоор 16 800 000 төгрөг шилжсэн. 6 800 000 төгрөг хүлээн авсныг хүлээн зөвшөөрч байгаа, гэхдээ үүнийг буцаан төлөх үндэслэлгүй. Тавилга, абажурын төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-т заасныг тайлбарлаж байна. Энэ заалт хөрөнгийн эзэмшигч байхдаа арчлах, засан сайжруулах зэрэг зарцуулсан зардлыг хэлнэ. Гэтэл тавилга, абжурыг байрыг засан сайжруулсан зардал гэж үзэхгүй. Энэ тавилгыг нэхэмжлэгч тал байрыг худалдан авна гэсэн төлөвлөгөөтэйгээр байранд зориулж авсан. Байрнаас гарахдаа аваад гарах эрх нь нээлттэй, саад учруулсан зүйлгүй. Хүн өөрийнхөө хэрэгцээнд зориулж авсан хөрөнгийн үнийг бусдаас шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч тал тавилга эд хогшлыг үлдээгээд явсан шалтгаан нь гэвэл одоо бидний гэрчээр асуулгаж байгаа хүмүүстэй тохиролцоод 2 000 000 төгрөгөөр зарахаар болсон тул тавилга, эд хогшлоо авч яваагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч өмгөөлөгчийн хамт шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч А.*******гаас худалдах худалдан авах гэрээнээс татгалзсантай холбогдуулж нийт 7 721 098 төгрөг гаргуулахаар шаардаж байна. Талууд18 оны 4 дүгээр сард нэхэмжлэгч, хариуцагчтай харилцан тохиролцож, Баянзүрх дүүргийн 14-р хороо цэргийн хотхон,ны, 46.2мкв талбайтай байранд орсон.18 оны 05 дугаар сарын 07-ны өдөр талууд гэрээ байгуулж байрны төлбөрийг хэрхэн төлөх талаар харилцан тохиролцсон.18 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр дахин гэрээ байгуулах болсон шалтгаан нь18 оны 5 дугаар сарын 07-ны өдөр талуудын хооронд байгуулсан гэрээний нөхцлийг нэхэмжлэгч биелүүлээгүй. Хариуцагчийн зүгээс гэрээний үүргээ биелүүлэхийг шаардахад нэхэмжлэгч банкнаас зээл авах байдлаар байрны төлбөрийг төлье, та надтай худалдах, худалдан авах гэрээ байгуулчих, түүнийг банкинд барьцаалж зээл авъя гэсэн. Ингээд талууд18 оны 9  дүгээр сарын 27-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэ гэрээ дүр үзүүлэн хийсэн хэлцэл, нэхэмжлэгч өмнөх гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учраас энэ гэрээг байгуулсан.18 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулснаас хойш нэхэмжлэгч банкаар явж зээл хөөцөлдсөн, түүнтэй холбоотой нотлох баримтыг гаргуулахыг хүссэн ч банкнаас гарч ирээгүй. Зээл хөөцөлдөж банкаар явсан боловч зээл бүтэхгүй болж нэхэмжлэгч таны төлбөрийг төлөх боломжгүй болсон тул байрнаас гарах тухай саналыг18 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр уламжилан18 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байрыг хүлээлгэж өгөөд гарсан, байрнаас гарахдаа хариуцагчид шилжүүлсэн 16 800 000 төгрөгийн 10 000 000 төгрөгийг буцаан авсан. Нэхэмжлэгч байранд 7 сар амьдарсан, энэ хугацааны түрээсийн төлбөрийг төлөх тухай саналыг тавихад нэхэмжлэгч боломжгүй гэдгээ илэрхийлсэн учраас орон сууцны урьдчилгаанд шилжүүлсэн төлбөрөөс 6 800 000 төгрөгийг авч үлдсэн. Сөрөг нэхэмжлэлд хохирол шаардаж байгаа эсхүл гэрээний үүргээ нэхэмжлэгч тал биелүүлээгүй, гэрээнээс татгалзсан, татгалзсанаас үүдэн 7 сар өөрсдийн өмчлөлийн хөрөнгөө бусдад бусад байдлаар ашиглуулаагүй нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болсон тул энэ хохирлыг шаардаж байгаа. А.*******гаас 7 сар орон сууцанд амьдарсаны төлбөрт 4 900 000 төгрөг нэхэмжилж байгаа ба сар бүр  700 000 төгрөгөөр бусдад орон сууцаа түрээслэх болон хөлслүүлэх боломжтой байсан. Мөн байранд амьдарч байх хугацаандаа том, жижиг өрөөний коридоры хэсгийн обой хуурч, урагдсан, том өрөөний тааз цоорсон, жижиг өрөөний хаалга сэнсэрч хагарсан, коридор хэсгийн шалны гарниз алга болсон зэрэг миний эд хөрөнгөд 687 500 төгрөгийн хохирол учруулсан ба байрны 10, 11 дүгээр сарын байрны ус, цахилгааны төлбөрийг төлөөгүй зэрэг хохирол учирсан, байранд үнэлгээ хийлгэхэд 55 000 төгрөгийн зардал гарсан гээд нийт 850 000 төгрөгийн бодит хохирол учруулсан байсан ба байрнаас гарахдаа акт үйлдсэн. Талуудын хооронд байгуулсан18 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн гэрээний 7 дахь заалтаар маш тодорхой харилцааг тохирсон ба гэрээний хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй бол алданги тооцно гэж заасан. Нэхэмжлэгчийн буруугаас гэрээний үүрэг биелэгдээгүй учир бид алданги тооцож  гэрээнд зааснаар18 оны 6 дугаар сарын 15-ны өдөр төлөх ёстой 000 000 төгрөгөөс 10 888 000 төгрөг төлсөн тул 000 000-10 888 000 төгрөг 9 120 000 төгрөгөөс дараагийн төлөлт хийгдсэн хугацаа буюу18 оны 6 дугаар сарын-ны өдөр хүртэлх алдангийг хоногийн 45 600 төгрөг*4 182 400 төгрөг тооцож, мөн18 оны 6 дугаар сарын-ны өдөр 120 000 төгрөг төлснийг төлөх 9 120 000 төгрөгөөс хасч,18 оны 6 дугаар сарын-ны өдрөөс18 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх 5 сарын алдангийг 9 000 000 төгрөгөөс бодож өдрийн 45 000 төгрөгийг*150 6 750 000 төгрөг болж байгаа юм. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх алдангийг багасгаж нийт алдангийн төлбөрт 2 000 000 төгрөг нэхэмжилсэн. А.*******гийн18 оны 7 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 1 000 000 төгрөг,18 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төлсөн0 000 төгрөг,18 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн 600 000 төгрөгийг дээрх алданги тооцсон төлбөрт оруулаагүй. Иймд А.*******гаас нийт 7 721 098 төгрөгийг гэрээ цуцалсан хохирол болон зардалд гаргуулж өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 227 дугаар зүйлд заасан үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлага буюу гэрээний нэг тал гэрээний үүргээ зөрчсөн бол гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг шаардах эрхтэй гэсэн зохицуулалтаар 5 300 000 төгрөгийг нэхэмжилж байна. Гэвч энэхүү зохицуулалт нь гэрээний нэг тал гэрээний үүргээ зөрчсөн байх шаардлагыг хангасан байх ёстой. А.******* нь гэрээний үүргээ зөрчөөгүй.18 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт төлбөр төлөх хугацаанд урьдчилгаа 15 000 000 төгрөгийг, үлдэгдэл 45 000 000 төгрөгийг банкны зээлээр төлнө гэж тодорхой заасан. Хэрэв банкны зээл бүтэхгүй бол 45 000 000 төгрөг төлөгдөхгүй байх боломжтой гэдгийг талууд мэдэж байсан. Үүнийг А.*******гийн үүрэг байсан гэж тайлбарлах нь утгагүй. Талуудаас үл хамаарах шалтгаанаар банкны зээл бүтээгүй учраас гэрээний нөхцөл биелэгдэх боломжгүй болсон. Иймд Иргэний хуулийн 227 дахь заалтыг баримтлах боломжгүй.18 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлсэн гэж тайлбарлаж байна, ямар агуулгаар тайлбарлаж байгаа нь тодорхойгүй тул хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.  Цаг хугацааны хувьд нэг нь 5 дугаар сар, нөгөө нь 9 дүгээр сар буюу 5 дугаар сард байгуулсан гэрээнээс 9 дүгээр сард татгалзаж, шинэ нөхцөлтэй гэрээ байгуулсан гэж үзнэ. Мөн 9 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан гэрээг нотариатаар батлуулсан. Анх18 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр байрны түлхүүрийг гардаж авсан. Авахдаа 1 000 000 төгрөгийг бэлнээр*******ын хүү т хүлээлгэж өгөөд байрны түлхүүрийг авсан байж хариуцагч тал мөнгө өгөөгүй байхад байрны түлхүүрээ өгсөн мэтээр тайлбарлаж байна. Банкны дансны хуулгаар биш, бэлнээр өгсөн баримтгүй өгсөн мөнгийг мөнгө өгөөгүй мэтээр тайлбарлаж байгаад харамсаж байна.18 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хариуцагчийн эхнэрт 300 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Энэхүү нийт 1 300 000 төгрөгийг тооцоонд оруулахгүй, баримтгүй гэдэг үндсэн дээр татгалзаж байна. Үүнийг******* сайн мэдэж байгаа, анх байрыг авахад 1 000 000 төгрөг өгч байрны түлхүүрийг авсан. Худалдах, худалдан авах гэрээнд худалдагдсан эд зүйлийн үнийг хэсэгчлэн төлөх буюу төлөх хугацааг тохирч болно. Энэ нь үнийг хэсэгчлэн төлөх хэмжээ, хугацааг тохирсон агуулга бөгөөд үнийг хэсэгчлэн төлсөнөөр эд хөрөнгийн үнэ нэмэгдээгүй байснаараа зээлээр худалдан авах гэрээнээс ялгагдана. Тухайн төлбөрийн үнийг хэсэгчлэн төлдөг зохцуулалтаараа шууд Иргэний хуулийн 262 дугаар зүйл гэж үзэх боломжгүй. Яагаад гэвэл тухайн байрыг анх 77 000 000 төгрөгөөр авахаар тохиролцсон, тохиролцооны дагуу хэсэгчлэн төлөх үнийн нийт дүн нь 77 000 000 төгрөг. Анх тохиролцсон 77 000 000 төгрөг нь21 он хүртэл 80 000 000 төгрөг, 90 000 000 төгрөг болж байвал энэ нь зээлээр худалдах, худалдан гэрээний зохицуулалт. Ийм учраас энэ гэрээ Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан гэрээний харилцаа бус худалдах, худалдан авах гэрээний харилцаа. Талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйл заалтын харилцаа үүсээгүй учраас 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт заасан хохирлыг нэхэмжлэх эрхгүй. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь орон сууц захиалан бариулах гэрээний эрх шилжүүлэх гэрээ, энэхүү эрх шилжүүлэх гэрээ нь18 оны 5 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан. Талууд нөхцлөө18 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ болгон өөрчлөөд нотариатаар батлуулсан. Өөрөөр хэлбэл18 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн гэрээг цуцалсан гэж үзнэ. Гэрээ цуцлагдсан учир энэ гэрээний агуулгаар анз шаардах эрхгүй. Хэрэв гэрээг цуцалсан бол гэрээний үүргээс үүсэх үр дагавар буюу гэрээний үүргээс шаардах эрх үүсэхгүй. Ийм учраас 2 000 000 төгрөгийн анз нэхэмжлэх боломжгүй. Хариуцагч тал Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.2 дахь заалтад үндэслэн түрээсийн гэрээний хохирол 4 900 000 төгрөгийг нэхэмжилж байгаа ч талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ үүсээгүй учраас шаардах эрх тодорхойгүй болж байна. Иргэний хуулийн аль зүйл заалтаар хохирол нэхэмжилж байгаа нь тодорхойгүй.18 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн гэрээ А.*******гаас болж цуцлагдаагүй, гэрээний нөхцөл маш тодорхой. 45 000 000 төгрөгийг банкны зээлэнд хамрагдаж төлнө. А.*******гаас бус гуравдагч этгээд буюу банкны зээл гараагүй учраас гэрээ биелэгдэх боломжгүй болсон учраас хохирол шаардах нь үндэслэлгүй. А.******* нь*******тай ямар нэгэн түрээсийн гэрээ байгуулаагүй тул түрээсийн гэрээнд үндэслэсэн 4 900 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй байна. Үүнээс гадна эд хөрөнгөнд учирсан 821 000 төгрөгийн асуудлыг гэрч асуулгаж байж тодруулах нь зүйтэй байх. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага хуульд заасан ямар хуулийн шаардлага хангаж байгаа нь тодорхойгүй, нэхэмжилж байгаа зүйл нь хэргийн нөхцөл байдалд тохирохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

    

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч*******т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 13 618 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирол 7 721 098 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.  

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

  

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “..., 98 айлын орон сууцны,, 48 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч*******аас 77 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон боловч банкнаас зээл авч чадаагүй тул урьдчилгаанд төлсөн 18 300 000 төгрөгийн үлдэгдэл 8 300 000 төгрөг, тавилганы үнэ 4 900 000 төгрөг, гэрлэн бүрхүүлний үнэ 240 000 төгрөг, орон сууцны ашиглалтын зардалд төлсөн 178 000 төгрөг, нийт 13 618 000 төгрөгийг гаргуулна” гэж тайлбарласан.  

 

Хариуцагч “...гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт нэхэмжлэгчээс хариуцагчийн дансанд 16 800 000 төгрөг шилжиж ирсэн бөгөөд 10 000 000 төгрөгийг буцаан өгсөн. Үлдэгдэл төлбөр 6 800 000 төгрөг байгаа. Гэхдээ нэхэмжлэгч миний байранд үнэ төлбөргүй 7 сар амьдарсан, эд хөрөнгөд 687 500 төгрөгийн хохирол учруулсан, байрны 10, 11 дүгээр сарын байрны ус, цахилгааны төлбөрийг төлөөгүй тул буцаан өгөх үндэслэлгүй.  Тавилга болон гэрлийн бүрхүүлний үнийг төлөх боломжгүй. Энэ тавилгыг нэхэмжлэгч тал байрыг худалдан авна гэсэн төлөвлөгөөтэйгээр байранд зориулж авсан бол байрнаас гарахдаа аваад гарах эрх нь нээлттэй, саад учруулсан зүйлгүй. Нэхэмжлэгч тал уг байранд дараагийн орсон хүмүүст тавилга, бусад зүйлээ 2 000 000 төгрөгөөр зарахаар тохиролцсон тул тавилга, эд хогшлоо авч яваагүй байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргасан.   

 

Хэргийн баримтаас үзэхэд А.******* болон нарын хооронд18 оны 5 дугаар сарын 07-ны өдөр “Орон сууц захиалан бариулах гэрээний эрх шилжүүлэх гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр******* , 98 айлын орон сууцны,, 48 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны захиалгын гэрээний эрхийг А.*******д шилжүүлэхээр, А.******* нь уг орон сууцны үнэ 77 000 000 төгрөгөөс урьдчилгаа төлбөрт 5 000 000 төгрөг төлж,18 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор 000 000 төгрөгийг төлөхөөр,18 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс21 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нийт 3 жилийн хугацаанд сар бүрийн 10-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр талууд харилцан тохиролцсон байна.  

 

Дээрх гэрээнээс татгалзсан шалтгаанаа нэхэмжлэгч “... анх тохиролцсон тохиролцоогоо дангаараа өөрчилж, надад байрны мөнгө бөөндөө хэрэгтэй байна гэсний улмаас бид18 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан” гэж, хариуцагч “...2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр дахин гэрээ байгуулах болсон шалтгаан нь18 оны 5 дугаар сарын 07-ны өдөр талуудын хооронд байгуулсан гэрээний нөхцлийг нэхэмжлэгч биелүүлээгүй. Хариуцагчийн зүгээс гэрээний үүргээ биелүүлэхийг шаардахад нэхэмжлэгч банкнаас зээл авах байдлаар байрны төлбөрийг төлье, та надтай худалдах, худалдан авах гэрээ байгуулчих, түүнийг банкинд барьцаалж зээл авъя гэсний дагуу гэрээ байгуулсан” гэж тус тус зөрүүтэй тайлбарласан боловч талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж зааснаар 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан гэрээг дуусгавар болгож,18 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байх тул Иргэний хуулийн4 дүгээр зүйлийн4.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээнээс татгалзсанаар, уг гэрээг дуусгавар болсон гэж үзнэ.

 

Улмаар талууд18 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-гээр , 98 айлын орон сууцны,, 48 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 60 000 000 төгрөгөөр худалдахаар, А.******* нь урьдчилгаа 15 000 000 төгрөгийг дансанд байршуулж, үлдэх 45 000 000 төгрөгийг18 оны 10 дугаар сарын 27-ны өдөр банкны зээлээр төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ.   

 

Хариуцагч дээрх харилцааг зээлээр худалдах худалдан авах гэрээ гэж тодорхойлсон боловч зээлээр худалдсанаар тухайн эд хөрөнгийн үнэ нэмэгдээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд нэхэмжлэгч А.******* нь18 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 45 000 000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас хариуцагч******* гэрээнээс татгалзаж, улмаар нэхэмжлэгч А.*******18 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гэрээний зүйл болсон орон сууцыг чөлөөлж өгсөн үйл баримтад талууд маргаагүй.  

 

Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэж үзэх бөгөөд гэрээнээс татгалзсан тохиолдолд талууд гэрээгээр өгсөн, авснаа буцаадаг.

 

Иймд Иргэний хуулийн5 дугаар зүйлийн5.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч А.******* нь урьдчилгаанд төлсөн төлбөрөө шаардах эрхтэй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, өөрөөр хэлбэл урьдчилгаа төлбөрт 18 300 000 төгрөг төлснөө нотолж чадаагүй тул хариуцагчийн зөвшөөрсөн 6 800 000 төгрөгийг, мөн уг орон сууцны ашиглалтын зардалд 178 000 төгрөг төлснөө нотолж чадаагүй тул хариуцагчийн зөвшөөрсөн 35 000 төгрөг нийт 6 835 000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, харин Иргэний хуулийн5 дугаар зүйлийн5.7-д “Энэ хуулийн5.1-д заасан үүргийг гэрээний талууд биечлэн, нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь 4 900 000 төгрөгийн үнэ бүхий тавилга болон 240 000 төгрөгийн үнэ бүхий гэрлийн бүрхүүлийг биет байдлаар буцаан авах боломжтой байх тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 783 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “...2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр талууд гэрээ байгуулж байрны төлбөрийг хэрхэн төлөх талаар харилцан тохиролцсон байтал нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлээгүй. Улмаар нэхэмжлэгч “банкнаас зээл авах байдлаар байрны төлбөрийг төлье, та надтай худалдах, худалдан авах гэрээ байгуулчих, түүнийг банкинд барьцаалж зээл авъя” гэсний дагуу18 оны 9  дүгээр сарын 27-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэ гэрээ дүр үзүүлэн хийсэн хэлцэл, нэхэмжлэгч өмнөх гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учраас энэ гэрээг байгуулсан.18 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулснаас хойш нэхэмжлэгч банкаар явж зээл хөөцөлдсөн боловч зээл бүтэхгүй болж, нэхэмжлэгч өөрөө төлбөр төлөх боломжгүй болсон тул байрнаас гарах тухай мэдэгдэж,18 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байрыг хүлээлгэж өгөөд гарсан. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан тул мөн хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2-т заасны дагуу өөрт учруулсан хохирлоо шаардаж байна. 7 сарын дараа байрнаас гарахдаа гэрээ цуцалсан учраас төлсөн төлбөрөө буцааж авна гэж Иргэний хуулийн 250 дугаар зүйлийг үндэслэж байна. Иймд нэхэмжлэгч миний байранд 7 сар амьдарсны улмаас өөрийн өмчлөлийн хөрөнгөө бусдад ашиглуулж чадаагүй, хохирсон тул сард 700 000 төгрөгөөр түрээслүүлэх боломжтой байсан гэж үзэж, 7 сарын төлбөрт 4 900 000 төгрөг, мөн байранд амьдарч байх хугацаандаа учруулсан хохирол 687 500 төгрөг, үнэлгээ хийлгэхэд гарсан зардал 50 000 төгрөг, байрны ашиглалтын зардалд төлсөн 83 598 төгрөг,18 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн гэрээний 7 дахь хэсэгт заасны дагуу алданги 2 000 000 төгрөг нийт 7 721 098 төгрөгийг гаргуулна” гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...А.******* нь гэрээний үүргээ зөрчөөгүй.18 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт төлбөр төлөх хугацаанд урьдчилгаа 15 000 000 төгрөгийг, үлдэгдэл 45 000 000 төгрөгийг банкны зээлээр төлнө гэж тодорхой заасан. Хэрэв банкны зээл бүтэхгүй бол 45 000 000 төгрөг төлөгдөхгүй байх боломжтой гэдгийг талууд мэдэж байсан. Талуудаас үл хамаарах шалтгаанаар банкны зээл бүтээгүй учраас гэрээний нөхцөл биелэгдэх боломжгүй болсон. Иймд Иргэний хуулийн 227 дахь заалтыг баримтлах боломжгүй. Цаг хугацааны хувьд нэг нь 5 дугаар сар, нөгөө нь 9 дүгээр сар буюу 5 дугаар сард байгуулсан гэрээнээс 9 дүгээр сард татгалзаж, шинэ нөхцөлтэй гэрээ байгуулсан гэж үзнэ. Талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй тул мөн хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт зааснаар түрээслүүлэх боломжтой байсан гэж хохирол шаардах эрхгүй. Мөн18 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн гэрээ дуусгавар болсон тул анз шаардах эрхгүй. Үүнээс гадна эд хөрөнгөнд нь 821 000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдохгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тайлбарлан маргасан.

 

Талуудын хооронд18 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан гэрээ дуусгавар болсноор уг гэрээний үүргээс үүдсэн шаардах эрх дуусгавар болсон тул хариуцагч нь дээрх гэрээний үүрэгт алданги 2 000 000 төгрөгийг шаардах үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн банкнаас зээл олгогдоогүйн улмаас гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй болсон, улмаар хариуцагч******* гэрээнээс татгалзсан нөхцөл байдалд нэхэмжлэгч А.******* буруутай болох нь тогтоогдохгүй байх тул хариуцагч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2-т “Нэг тал нь гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэ хуулийн 227.1-д заасан үндэслэл хамаарахгүй” гэж зааснаар түрээсэлж олох байсан ашиг 4 900 000 төгрөгийг хохиролд тооцон шаардах эрхгүй гэж шүүх дүгнэв.  

 

Харин хариуцагч*******ын эд хөрөнгөд учирсан хохиролоо нотлох зорилгоор шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайланг нэхэмжлэгч тал няцааж чадаагүй, түүний эд хөрөнгөд 687 500 төгрөгийн хохирол учирсан болох нь дээрх баримт болон гэрч ийн “...Эхлээд орохдоо бид байрны зохион байгуулалтыг үзээд гарсан. Дараа нь ороход байрны хаалга болон зарим нэг зүйл эвдэрсэн, нэлээн их засвартай, шинэ байр гэхээргүй байсан”, гэх мэдүүлэг, фото зураг зэргээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно” гэж зааснаар нэхэмжлэгч төлөх үүрэгтэй. Харин нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор шинжээчийн дүгнэлт гаргуулахад гарсан зардал болох 50 000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцах үүрэггүй байна.   

 

Мөн нэхэмжлэгч А.*******гийн амьдарч байх хугацааны орон сууцны ашиглалтын зардалд 83 598 төгрөгийг хариуцагч төлсөн болох нь бэлэн мөнгөний орлогын баримт, төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тус тус тогтоогдож байх тул дээрх үндэслэлээр нэхэмжлэгч А.*******гаас нийт 771 098 төгрөг гаргуулан хариуцагч*******т олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 950 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. /хх45, 46/

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226 040 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138 490 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 124 310 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 23 056 төгрөг гаргуулан хариуцагчид тус тус олгох нь хуульд нийцнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн5 дугаар зүйлийн5.1,5.7, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч*******аас 6 835 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 783 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хуулийн4 дүгээр зүйлийн4.1, 227 дугаар зүйлийн 227.1, 228 дугаар зүйлийн 228.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч А.*******гаас 771 098 төгрөг гаргуулан хариуцагч*******т олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 950 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226 040 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138 490 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 124 310 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 23 056 төгрөг гаргуулан хариуцагчид тус тус олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

  

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ