| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2019/00495/И |
| Дугаар | 183/ШШ2019/00757 |
| Огноо | 2019-04-01 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 183/ШШ2019/00757
| 2019 оны 04 сарын 01 өдөр | Дугаар 183/ШШ2019/00757 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:,, 19 дүгээр байрны*******од оршин суух,,,, овогт*******ийн******* /рд:ЖЯ60090219/,
Нэхэмжлэгч: ,, 2 дугаар гудамжны*******од оршин суух,,,, Зуутраг овогт Хүүхээгийн******* /рд:/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа өөрийн байранд байрлах,*******ийн ерөнхий газарт холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах, хохирол гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ,, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч , нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Монгол улсын иргэн 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн*******ийн ерөнхий газартай хөдөлмөрийн гэрээ байгуулан Дорнод аймаг дахь нисэх буудлын даргын албан тушаалд томилогдон ажилласан. 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/34 дугаартай*******ийн ерөнхий газрын даргын тушаалаар үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан. нь 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн*******ийн ерөнхий газартай хөдөлмөрийн гэрээ байгуулан Увс аймаг дахь нисэх буудлын даргын албан тушаалд томилогдон ажилласан. 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/35 дугаартай*******ийн ерөнхий газрын даргын тушаалаар үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан. Улмаар бид шударгаар хөдөлмөрлөх зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2017/02694 тоот шийдвэр гарч, нарыг тус тус нисэх буудлын даргын ажилд эгүүлэн тогтоох, эрүүл мэндийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах тухай шийдвэр гарсан боловч хариуцагч давж заалдаж 2018 оны 3 дугаар сарын 16-ний өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 712 дугаар магадлал, 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2018/01210 тоот тогтоолуудаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүхийн шийдвэр эцэслэн гарсан.*******ийн ерөнхий газар нь энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан тул тус шүүхэд хүсэлт гаргасны үндсэн дээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШЗ2018/13137 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 183/ГХ2018/01186 дугаартай гүйцэтгэх хуудас гарч хариуцагчид хүргүүлсэн. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг яаралтай гүйцэтгэхгүй байсаар дээрх гүйцэтгэх хуудасны дагуу хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дансанд 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ажилгүй байсан хугацааны олговортт 19 415 055 төгрөг,д 17 267 162 төгрөгийг тус тус нөхөн төлсөн бөгөөд одоог хүртэл урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилоогүй байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх ажлын 280 өдрийн ажилгүй байсан хугацааны цалин олговор болох 26 010 600 төгрөгийгт /нэг өдрийн цалинг 92 895 төгрөгөөр тооцсон/, 23 133 040 төгрөгийгд нэг өдрийн цалинг 82 618 төгрөгөөр тооцсон/ тус тус гаргуулж, энэ хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү. Мөн би Худалдаа хөгжлийн банкны Дорнод салбараас 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр №2018/000281/0023 тоот цалингийн гэрээ болон цалин барьцааны гэрээг байгуулан 12 000 000 төгрөгийн зээлийг сарын 1,4%-ийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай зээлж авсан. Ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдөж цалингүй болсноос үүдэж, цалингийн болон зээлийн гэрээний үүргээ биелүүлэхэд хүндрэл гаран надад хохирол учирч, Худалдаа хөгжлийн банкны Дорнод салбараас шүүхэд хандаж 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 138/ШШ2018/00307 дугаартай Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар миний бие үндсэн хүүгийн үлдэгдэл 1 209 916,95 төгрөг, нотариатын зардалд 2500 төгрөг, хуримтлагдсан хүүгийн төлбөрт 793 368,42 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 148 149,50 төгрөг, нийт 2 153 935 төгрөг төлж бодит хохирол учраад байна. Хэрэв би ажилтайгаа байсан бол энэхүү хохирол учрахгүй цаг тухайдаа цалингийн зээлээ цалингаасаа төлөөд явах боломжтой байсан. Иймд надад 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх ажлын 280 өдрийн ажилгүй байсан хугацааны цалин олговор болох 26 010 600 төгрөг, хохирол 2 153 953 төгрөг, нийт 28 164 553 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. би Увс аймгийн ны салбараас 2016 оны 12 дугаар сарын 21-ний ЗГ201642870839 тоот зээлийн гэрээ байгуулан 18 600 000 төгрөгийг 35 сарын хугацаатай, жилийн 20,4 %-ийн хүүтэй зээлдэж сар бүр зээлийн төлбөрөө төлөөд байж байтал 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ажлаасаа үндэслэлгүйгээр чөлөөлөгдөж, банкнаас авсан зээлээ зээлийн эргэн төлөлтийн графикийн дагуу төлж чадахгүйд хүрсэн. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 1079 тоот захирамжаар үндсэн зээлийн үлдэгдэл 17 150 043 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3 169 807 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 133 255,17 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 30 000 төгрөг төлөхөөр болсон. Энэхүү зээлийн төлбөрийг төлж чадахгүйн улмаас 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Увс аймаг дахь ны зээлийг буцаан дуудах мэдэгдэлд зээлийн хүү 3 447 779,29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 159 206,43 төгрөг, тэмдэгтийн хураамж 30 000 төгрөг, нийт 3 636 985,72 төгрөг төлөхөөр байна. Дээрх хугацаанд үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдөөгүй байсан бол энэхүү бодит хохирол учрахгүй байсан юм. Иймд би анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл ажлын 280 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин олговор болох 23 133 040 төгрөг, хохирол 3 636 985,72 төгрөг, нийт 26 770 025 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эвлэрэн хэлэлцэх талаас хариуцагч талаас өнгөрсөн 7 хоногт над руу холбогдож, Улаанбаатар хотод ажиллах уу гэж асуухад нь би хариуд юу хийх вэ гэхэд хариулаагүй. Хууль эрх зүйн хэлтсийн дарга той уулзаад “...би Дорнодод ажиллана” гэхэд, “...та ажиллаж байсан хүн өөрөө ажлаа олчих” гэхээр нь би “...үгүй хуучин ажлын байрандаа орно” гэж хэлээд гарсан. Ингээд эвлэрэн хэлэлцэж чадаагүй тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Ажилгүй байсан хугацааны цалинг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс өнөөдрийг хүртэл гаргуулна, худалдаа хөгжлийн банкнаас авсан цалингийн зээлийн хүүг банкнаас надад холбогдуулж шүүхэд нэхэмжилсэн хохирлын хэмжээгээр, нотариатын зардлыг тус тус гаргуулахыг хүсч байна гэв.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мөн адил шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжинэ. 3 хоногийн өмнө ярьж, ирж уулзана уу гэсэн. Би орон нутагт эхнэрийн хагалгаатай тул шүүх хурлын дараа уулзъя гэсэн. Сая шүүх хуралдаан руу ирэх замд шүүх хурлын өмнө уулзах боломжтой юу гэсэн би боломжгүй гэдгээ хэлсэн. Ажилгүй байсан хугацааны цалинг 2017 оны 12 дугаар сарын 06-наас хойш өнөөдрийг хүртэл гаргуулна, наас авсан цалингийн зээлийн хүүг хаан банк надаас шүүхээр нэхэмжилсэн хэмжээгээр гаргуулна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг 2017 онд 3 шатны шүүхээр шийдвэрлүүлж, энэ талаар шүүхийн шийдвэр гарсан. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсанаас хойш нэхэмжлэгч нарт цалин бодогдоогүй. Нэхэмжлэгч нар үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас гадна хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хохирол нэхэмжлэгчид тайлбарлахдаа цалингийн зээлж авч, ажлаас чөлөөлөгдсөнөөс үүдэн зээлээ төлөх боломжгүй тул хүүг нэхэмжилж байна. Энэ талаар хариуцагчид мэдэгдсэн зүйлгүй. Зээл авсан этгээд цалин авч байгаа эсэхээс хамааран зээлээ төлөх нь зээлдэгчийн үүрэг. Үүнийг биднээс хохирол гэдэг үндэслэлээр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.ийн нэхэмжлэлээс хүүгийн төлбөр 1 209 916,95 төгрөг, хуримтлагдсан төлбөр 593 368,42 төгрөг энэ төлбөрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч тал хүү гэдгийг буруугаар ойлгож байна. Хүүг цалин олгогдож байсан эсэхээс үл хамааран зээлийн үндсэн төлбөрийн хамт зээлдэгч төлөх ёстой. Цалин зогссонтой холбоотойгоор хүү илүү бодогдож, нэмэгдэж хохирол учруулсан зүйлгүй. Энэ цалин олгоогүйтэй холбогдох бодит хохирол биш. Үүнийг шүүх хууль зүйн талаас шийдэх байх.гийн хувьд мөн адил.гийн хүүгийн төлбөрт 3 445 799 төгрөг, зээл авсантай холбогдох хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй, ажилгүй байсан хугацааны цалинг хуульд заасны дагуу шийдвэрлэнэ үү. Нэхэмжлэгч нарын зээлийн зориулалт ИНЕГ-тай холбоогүй, хөрөнгө оруулалтын зээл гэсэн агуулгатай байна. Нэхэмжлэгч нарын авсан зээлийн хүүг байгууллага хариуцах үндэслэлгүй бөгөөд зээлээ хугацаанд нь төлөөгүйгээс нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцагчийн буруугаас үүссэн хохирол гэж үзэх үндэслэл байхгүй. Нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин олговороо яаж тогтоосон нь тодорхойгүй тул хуульд заасны дагуу шийдвэрлүүлэхийг хүсч байна. Нэхэмжлэгч талуудын бодсон аргачлал нь өдрийн 92 850, 82 618 төгрөг гэж тогтоосон, үүнийгээ ямар аргачлаар тогтоосон тухай тайлбарласангүй” гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч, нар нь хариуцагч*******ийн ерөнхий газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “...Нэхэмжлэгч нарын зээл авсантай холбогдох хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй, ажилгүй байсан хугацааны цалинг хуульд заасны дагуу шийдвэрлэнэ үү” гэж тайлбарлан маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь даргын 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Б/66 дугаар тушаалаар 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс Дорнод аймгийн нисэх буудлын даргаар,
нэхэмжлэгч нь*******ийн ерөнхий газрын даргын 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Б/100 дугаар тушаалаар 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс Увс аймгийн Нисэх буудлын даргаар тус тус ажилласан байх бөгөөд*******ийн ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/34 тоот “тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай”, Б/35 тоот “тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалаар, мөн өдрөөр тасалбар болгон, нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан байна.
Нэхэмжлэгч нар шүүхэд хандан ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, тус тусын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд тус шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2017/02694 тоот шийдвэрээр нэхэмжлэгчийг*******ийн ерөнхий газрын харьяа Дорнод аймаг дахь нисэх буудлын даргын албан тушаалд,г Увс аймаг дахь нисэх буудлын даргын албан тушаалд тус тус эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 19 415 055 төгрөг гаргуулан нэхэмжлэгчт, 17 267 162 төгрөг гаргуулан нэхэмжлэгчд тус тус олгож, нэхэмжлэгч нарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байна.
Улмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 16-ний өдрийн 712 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 001/ХТ2018/01210 тоот тогтоолоор тус тус анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч*******ийн ерөнхий газар нь шүүхийн дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас тус шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 13137 дугаар шүүгчийн захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхээр шийдвэрлэж, хариуцагч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 19 415 055 төгрөгийгт, 17 267 162 төгрөгийгд тус тус олгож, харин ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд 11.2-т “Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж заасан.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажилд эргүүлэн тогтоосон бол түүний ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг олгох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс энэ өдрийг хүртэл ажилгүй байсан 323 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговортт /1 өдрийн цалинг анхан шатны шүүхийн тогтоосон 92 895 төгрөгөөр тооцож 323 хоног х 92895 төгрөг/ нийт 30 005 085 төгрөг,д /1 өдрийн цалинг анхан шатны шүүхийн тогтоосон 82 618 төгрөгөөр тооцож 323 хоног х 82 618 төгрөг/ нийт 26 685 614 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь “...би Худалдаа хөгжлийн банкны Дорнод салбараас 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр №2018/000281/0023 тоот цалингийн гэрээ болон цалин барьцааны гэрээг байгуулан 12 000 000 төгрөгийн зээлийг сарын 1,4%-ийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай зээлж авсан. Цалингийн зээл учир цалинг барьцаалж зээл авсан. Ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдөж цалингүй болсноос үүдэж, цалингийн болон зээлийн гэрээний үүргээ биелүүлэхэд хүндрэл гаран надад хохирол учирч, Худалдаа хөгжлийн банкны Дорнод салбараас шүүхэд хандаж 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 138/ШШ2018/00307 дугаартай Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар миний бие үндсэн хүүгийн үлдэгдэл 1 209 916,95 төгрөг, нотариатын зардалд 2500 төгрөг, хуримтлагдсан хүүгийн төлбөрт 793 368,42 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 148 149,50 төгрөг, нийт 2 153 935 төгрөг төлж бодит хохирол учраад байна. Хэрэв би ажилтайгаа байсан бол энэхүү хохирол учрахгүй цаг тухайдаа цалингийн зээлээ цалингаасаа төлөөд явах боломжтой байсан. Иймд хохирол 2 153 953 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж,
Нэхэмжлэгч нь “...би Увс аймгийн ны салбараас 2016 оны 12 дугаар сарын 21-ний ЗГ201642870839 тоот зээлийн гэрээ байгуулан 18 600 000 төгрөгийг 35 сарын хугацаатай, жилийн 20,4 %-ийн хүүтэй зээлдэж сар бүр зээлийн төлбөрөө төлөөд байж байтал 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ажлаасаа үндэслэлгүйгээр чөлөөлөгдөж, банкнаас авсан зээлээ зээлийн эргэн төлөлтийн графикийн дагуу төлж чадахгүйд хүрсэн. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 1079 тоот захирамжаар үндсэн зээлийн үлдэгдэл 17 150 043 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3 169 807 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 133 255,17 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 30 000 төгрөг төлөхөөр болсон. Энэхүү зээлийн төлбөрийг төлж чадахгүйн улмаас 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Увс аймаг дахь ны зээлийг буцаан дуудах мэдэгдэлд зээлийн хүү 3 447 779,29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 159 206,43 төгрөг, тэмдэгтийн хураамж 30 000 төгрөг, нийт 3 636 985,72 төгрөг төлөхөөр байна. Дээрх хугацаанд үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдөөгүй байсан бол энэхүү бодит хохирол учрахгүй байсан юм. Иймд хохирол 3 636 985,72 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэж тус тус тайлбарлан шаардсан.
Хэргийн баримтаас үзэхэд Худалдаа хөгжлийн банкны Дорнод салбар болон нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Цалингийн зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 12 000 000 төгрөгийн зээлийг сарын 1.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар, мөн 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Зээлийн эрхийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 4 000 000 төгрөгийн зээлийн эрхийг бэлэн бусаар, 12 сарын хугацаатай, сарын 1.8 хувийн хүүтэйгээр тус тус зээлдүүлсэн байна.
Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс Худалдаа хөгжлийн банкны Дорнод салбар нь шүүхэд хандаж, Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 138/ШШ2018/00307 дугаар шүүгчийн захирамжаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 16 649 956,87 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.
Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч нь хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас цалингийн зээлийг цааш төлөх боломжгүй болж, улмаар 1 209 916,95 төгрөгийн зээлийн хүү төлөхөөр шүүхийн шийдвэр гарч, энэ хэмжээгээр хохирсон болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хангаж шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн бөгөөд нотариатын зардалд 2500 төгрөг, хуримтлагдсан хүүгийн төлбөрт 793 368,42 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 148 149,50 төгрөг гаргуулах тухай шаардлага болон нэхэмжлэгчгийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тай зээлийн гэрээ байгуулан, 18 600 000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авсан, түүнийгээ төлж тул хохирол 3 636 985,72 төгрөг гаргуулах тухай шаардлага нь ажлаас халагдсан үйл баримттай харилцан хамааралгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 944 018,05 төгрөгт холбогдох хэсэг,гийн 3 636 985,72 төгрөг гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298 772 төгрөг,гийн төлсөн 295 100 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж,т 3 994 485 төгрөгийн цалинтай тэнцэх олговор нэмж гаргуулсантай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 78 862 төгрөг,д 3 552 574 төгрөгийн цалинтай тэнцэх олговор нэмж гаргуулсантай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 71 791,2 тус тус гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчаас 315 025 төгрөг гаргуулант, 291 378 төгрөг гаргууланд тус тус олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч*******ийн ерөнхий газраас 30 005 085 төгрөг гаргуулан нэхэмжлэгчт, 26 685 614 төгрөг гаргуулан нэхэмжлэгчд тус тус олгож, нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгасугай.
2. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч*******ийн ерөнхий газраас 1 209 916.95 төгрөг гаргуулан нэхэмжлэгчт олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 944 036,05 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгчгийн хохирол 3 636 985,72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298 772 төгрөг,гийн төлсөн 295 100 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж,аас 78 862 төгрөг,гээс 71 791,2 төгрөг тус тус гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчаас 315 025 төгрөг гаргуулант, 291 378 төгрөг гаргууланд тус тус олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ