Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2022/03614

 

 

 

 

 

 

 

 

                            2022        08          24

                           101/ШШ2022/03614

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19, өөрийн байранд оршин байрлах “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 27 байр 2 тоотод оршин суух Хан-Өндөр овогт Цэвээн-Очирын Н /рд:/,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Санрайз таун хотхон 40и байр, 20 тоотод оршин суух Боржигон овогт Гантогоогийн У /рд:/,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 38 байр, 157 тоотод оршин суух Боржигон овогт Жүгдэрийн Э /рд:/,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 27 байр 2 тоотод оршин суух Боржигон овогт Баатарсүрэнгийн Т /рд:/ нарт холбогдох

 

Нэр бүхий иргэдийн хөрөнгөөр барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, албадан худалдсан үнээс төлбөрийг гаргуулж өгөхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.И, хариуцагч Г.Уын өмгөөлөгч Ч.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “М” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч Ц.И нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М нь /цаашид “Хөгжлийн банк” гэх/ “Дэд бүтэц инженеринг” ХХК-тай 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр З тоот зээлийн гэрээ байгуулж 2,300,000,000.00 /Хоёр тэрбум гурван зуун сая/ төгрөгийн зээл олгохоос 2,102,031,829.68 /Хоёр тэрбум нэг зуун хоёр сая гучин нэгэн мянга найман зуун хорин есөн төгрөг жаран найман мөнгө/ төгрөгийг жилийн 11.09 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай олгосон. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Б дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгүүд, 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг, 2018 оны 09 дүгээр сарын 10-ний өдөр  дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг, 2018 оны 09 дүгээр сарын 10-ний өдөр  дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо АОС гудамж, 25 тоот хаягт байршилтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, // нэгж талбарын дугаартай, эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн,  м.кв талбай бүхий газар өмчлөх эрх болон МУХБ-ны зээлээр санхүүжсэн төслийн хүрээнд ирээдүйд бий болох /лабораторийн тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн (тоолуур)/ хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус барьцаалсан.

Хөгжлийн банк нь зээлдэгч “Дэд бүтэц инженеринг” ХХК-д холбогдуулан 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус дүүргийн шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай шийдвэрээр зээлдэгчээс 2,564,766,588 /Хоёр тэрбум таван зуун жаран дөрвөн сая долоон зуун жаран зургаан мянга таван зуун наян найман/ төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрт зааснаар “Дэд бүтэц инженеринг” ХХК-ийн зээлийн барьцаанд барьцаалуулсан бусдын эд хөрөнгө болох 2018-169 тоот барьцааны гэрээний зүйл Г.У, Ц.Н нарын хамтран өмчлөлийн хөрөнгө, 2018-170 тоот барьцааны зүйл Ж.Эийн өмчлөлийн хөрөнгө, 2018-171 тоот барьцааны гэрээний зүйл Б.Тийн өмчлөлийн хөрөнгүүд тус тус байх бөгөөд нэр бүхий иргэдэд холбогдуулан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийг гаргахад дээрх шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдаж шийдвэрлэсэн.

Монгол Улсын Иргэний хуулийн 165 дугаар зүйл, 169 дүгээр зүйлийн 169.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн:

1.                                Дараах нэр бүхий иргэдийн хөрөнгөөр барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, албадан худалдсан үнээс төлбөрийг гаргуулж өгөхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж өгнө үү.

Өмчлөгч

Барьцаа хөрөнгийн нэр, байршил

Улсын бүртгэлийн дугаар

1

Г.У

Ц.Н

Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсан Ар Зайсан гудамж 76 тоот хаягт байршилтай, 324,34 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө

 

 

2

Ж.Э

Баянзүрх дүүрэг 18 дугаар хороо, 13-р хороолол, 38 дугаар байрны 157 тоот хаягт байрлах 43 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө

 

3

Б.Т

Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 6 дугаар хороолол 9 дүгээр байрны 3 тоот хаягт байрлах 38.6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө

 

 

            Нэхэмжлэгч нь 2018 онд зээлдэгчтэй зээлийн гэрээ байгуулж зээл олгосон. Уг зээлийн гэрээний үүрэгт үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Улмаар нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж зээлийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ шийдвэрт зааснаар бусдын эд хөрөнгө болох хариуцагч нарын эд хөрөнгө байна гэсэн. Улмаар тусдаа нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй гэж шийдсэн. Ингээд эдгээр хариуцагч нарын хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гүйцэтгэх байгууллагад дуулгаж өгнө үү. Шалтгаан нь үндсэн нэхэмжлэл нь Сүхбаатар дүүргийн шүүхэд шийдэгдсэн. Ингэхдээ зээлдэгчийн захирлын эд хөрөнгөөр хангуулахаар заасан. Шийдвэр гүйцэтгэлд үнэлгээ гараад зээлийн үүрэгт хүрээгүй тул бусдын хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 156.2-д бүртгэлийн газар бүртгүүлнэ гэсэн. Нэхэмжлэгч нь Нтай барьцааны гэрээ байгуулсан. Энэ гэрээ нь хуулийн дагуу байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ юм. Уаас олгосон итгэмжлэл 3 жилийн хугацаатай байгуулагдсан. Итгэмжлэлд хөгжлийн банкны зээлд барьцаалах, үүргийн гүйцэтгэлийг хангах гэж тодорхой эрх олгосон байдаг. Итгэмжлэлийн хугацаа дууссанаар эрх дуусах боловч итгэмжлэл олгосноос 3 хоногийн дараа барьцааны гэрээ байгуулагдсан юм. Улмаар итгэмжлэлийн үндсэн дээр барьцааны гэрээ байгуулагдсан. Зохих этгээдийн зөвшөөрөлгүй байгуулсан гэрээ гэж байна. Гэтэл уг байр нь 2 хүний өмч бөгөөд Батмагнайн өмч биш юм. Өмчлөх эрхийн гэрчилгээгээр У, Н нарын өмч байдаг юм. Уаас бусад хариуцагч нар тайлбар ирүүлээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрсөн байна гэв.

 

Хариуцагч Г.У нь шүүхэд болон түүний өмгөөлөгч Ч.Д нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” 2022 оны 04 дүгээр сарын 26 өдөр тус шүүхэд “ Дэд бүтэц инженеринг” ХХК-ний зээлийн барьцаанд тавьсан хөрөнгийг барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, албадан худалдсан үнээс төлбөрийг гаргуулж өгөхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нэхэмжлэл гаргасныг миний бие эс зөвшөөрч доорх тайлбарыг гаргаж байна.

“М” “ Дэд бүтэц инженеринг” ХХК-тай 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр З тоот зээлийн гэрээ байгуулж 2,300,000,000 /Хоёр тэрбум гурван зуун сая / төгрөгийн зээл олгохоос 2,102,031,829,68 /хоёр тэрбум нэг зуун хоёр сая гучин нэгэн мянга найман зуун хорин ес жаран найман мөнгө/ төгрөгийг жилийн 11.09 хувийн хүүтэй,5 жилийн хугацаатай олгожээ. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр  дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн миний хамтран өмчилдөг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Монгол улсын иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т заасныг үндэслэн нь “Дэд Бүтэц Инженеринг” ХХК-нд 2018 оны 09 сарын 07 өдөр өмчлөлийнхөө  тоот гэрчилгээ,  улсын бүртгэлтэй, ХУД, 1-р хороо, Зайсан Ар зайсан гудамж тоот хаягт байрлах  м.кв, хувийн сууцыг Хөгжлийн банкнаас авах зээлийн барьцаанд бариулж зээл авах, зээлийн, барьцааны гэрээ, баталгааны болон бусад гэрээ, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, үүргийн гүйцэтгэлийг хангах, гэрээг нотариатаар гэрчлүүлэх, ЭХЭБГ-ын УБХэлтэст холбогдох гэрээ бүртгүүлэх, буцаан авах, лавлагаа авах, барьцаа чөлөөлөх түүнтэй холбоотой асуудалд төлөөлөх, гарын үсэг зурах бүрэн эрхийг 3 /жил/ хугацаагаар итгэмжлэл олгосон.

Миний бие уг эд хөрөнгөө “ Дэд бүтэц инженеринг” ХХК-нийн захиралд 3 жилийн хугацаатай төлөөлөх эрх өгсөн бөгөөд энэхүү төлөөлөх хугацаа дуусгавар болсон. “Дэд Бүтэц Инженеринг” ХХК-д олгосон Итгэмжлэлийн хугацааг дахин сунгаагүй учир үүргийн гүйцэтгэлийг өөрийн өмчлөлийн хөрөнгөөс хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

“Дэд бүтэц инженеринг” ХХК-ний авсан зээлийг миний бие төлөх үүрэг хүлээгээгүй бөгөөд мөн миний хөрөнгөөр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй юм.

Учир нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар өөрийн өмчийн зүйлээ бусдын эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор чөлөөтэй эзэмших, ашиглах, үр шимийг хүртэх, захиран зарцуулах зэрэг эрхтэй гэсэн хуулийн зохицуулалтай.

Би өөрийн эд хөрөнгийг гурван жилийн хугацаатай зээлийн барьцаанд байршуулахыг зөвшөөрсөн учир нь “ Дэд бүтэц инженеринг” ХХК-ийг зээлээ гурван жилийн хугацаанд төлж дуусган гэж ойлгож байсан. Мөн зээл авсны дараа миний өмчийн байрыг худалдан авна гэж ойлгож байсан. Гэтэл “Дэд бүтэц инженеринг” итгэмжлэлийн хугацаанд зээлээ төлж чадаагүй мөн миний хөрөнгийг худалдаж аваагүй буюу гэрээгээр хүлээсэн үргээ биелүүлээгүй нь миний буруу биш.

Иймд Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.6-д “бүрэн эрх хэрэгжүүлэх хугацаа дууссан” тохиолдолд төлөөлөл нь дуусгавар болохоор заасан байх тул итгэмжлэлийн хугацаа дууссан мөн итгэмжлэлд барьцаагаар үүргийг хангуулахаар заагаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч Г.У нь өөрт ногдох хэсгийг зөвшөөрөхгүй. Учир нь итгэмжлэлийг компанид өгөөгүй, харин Над өгсөн. Барьцааны гэрээний хугацаа дууссан.

Анхнаасаа Нтай тохиролцохдоо зээлийн үүрэг гүйцэтгэхээр тохироогүй бөгөөд барьцаанд байлгаад буцааж өгнө л гэж тохирсон. Ныг зээл авахад зориулж итгэмжлэл өгсөн. Барьцааны гэрээг холбогдох этгээдийн зөвшөөрөлгүй байгуулагдсан гэж үзэж байна. Батмагнай У нар хамт амьдарч байгаа нь баримтаар тогтоогддог тул Батмагнайгаас зөвшөөрөл авалгүй хийсэн гэрээ тул хүчин төгөлдөр бус байна. Иргэний хуулийн 126.2.4-т зааснаар Уын нэр дээр байхаас үл хамаарч дундын эд хөрөнгө юм гэв.

 

Нэхэмжлэгч “М” ХХК нь шүүхэд: 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар /хх6-17/, мөн өдрийн  дүгээр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар /хх18-22/, 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн итгэмжлэлийн хуулбар /хх23/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн  дүгээр гэрчилгээний хуулбар /хх24/,  дугаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар /хх25-29/, 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн итгэмжлэлийн хуулбар /хх30/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн  дүгээр гэрчилгээний хуулбар /хх31/,  дүгээр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар /хх32-36/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн  дүгээр гэрчилгээний хуулбар /хх37/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн  дүгээр шийдвэрийн хуулбар /хх38-41/, Мны 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар албан тоотын хуулбар /хх42/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хариуцагч Г.У нь шүүхэд гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх115/, Ө.Б оршин суугаа хаягийн лавлагаа /хх116/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийг хангуулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “М” ХХК нь эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсан Ар Зайсан гудамж 76 тоот хаягт байршилтай,  м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг 18 дугаар хороо, 13-р хороолол, 38 дугаар байрны  тоот хаягт байрлах 43 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 6 дугаар хороолол 9 дүгээр байрны 3 тоот хаягт байрлах 38.6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр тус тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Шүүх хариуцагч Ж.Э, Б.Т, Ц.Н нарт 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч хуульд заасан хугацаанд шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй.

Улмаар хариуцагч Ж.Э болон хариуцагч Б.Т, Ц.Н нарын төлөөлөгч Ц.Э нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, өөрөөр хэлбэл эдгээр хариуцагч нар нь нэхэмжлэлийн талаар маргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийг зөвшөөрсөнд тооцож, тэдгээрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Хариуцагч Г.У нь итгэмжлэлийн хугацаа дууссан, итгэмжлэлээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх олгоогүй, барьцааны эд хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бөгөөд зохих этгээдээс зөвшөөрөлгүй авалгүй хийгдсэн тул барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч “М” ХХК нь 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр “Дэд бүтэц инженеринг” ХХК-тай  дугаартай зээлийн гэрээ байгуулсан байна. /хх6-17/

Улмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 01241 дүгээр шийдвэрээр дээрх дугаартай зээлийн гэрээтэй холбогдох маргааныг хянан шийдвэрлэжээ. /хх38-41/

Энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон талаар зохигчид маргаагүй.

 

Нэхэмжлэгч  “М” ХХК нь 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр дүгээр барьцааны гэрээг хариуцагч Ц.Н, Г.У нартай байгуулсан байна. /хх18-22/

Энэхүү барьцааны гэрээгээр дээрх  дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсан Ар Зайсан гудамж 76 тоот хаягт байршилтай,  м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар тохиролцжээ.

Барьцааны гэрээнд хариуцагч Г.Уыг төлөөлж хариуцагч Ц.Н гарын үсэг зурсан.

Хариуцагч Г.Уаас 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Ц.Над олгосон итгэмжлэлээр маргаж буй эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн эд хөрөнгийг Хөгжлийн банкнаас авах зээлийн гэрээний үүрэгт барьцаалах эрхийг 3 жилийн хугацаатайгаар олгосон байна. /хх23/

Иймд хариуцагч Г.Уын итгэмжлэлээр  дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх олгоогүй гэх тайлбар үндэслэлгүй.

Цаашлаад итгэмжлэл олгогдсоноос хойш 3 хоногийн дараа барьцааны гэрээ байгуулагдсан тул итгэмжлэлийн хугацаа дууссан гэх тайлбар үндэслэлгүй.

Тодруулбал, зээлийн болон барьцааны гэрээний харилцаа үргэлжлэх явцад итгэмжлэлийн хугацаа дуусах нь барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд хамаарахгүй юм.

 

Хариуцагч Г.У нь Ө.Батмагнайтай гэр бүл болох нь Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтсээс 2011 оны 06 дугаар сарын 14-ны өдөр олгосон дугаартай гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх115/

Иргэний хуульд зааснаар гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгө нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болон хуваарьт хөрөнгөнөөс бүрдэнэ.

Хэрэгт эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн эд хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох талаар баримт авагдаагүй бөгөөд хариуцагч Г.У нь дундын эд хөрөнгө гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу нотлоогүй.

Иймд хариуцагч Г.У, түүний өмгөөлөгч Ч.Д нарын зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэх тайлбар үндэслэлгүй.

Түүнчлэн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн эд хөрөнгө нь хариуцагч Г.У, хариуцагч Ц.Н нарын өмч болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн  дүгээр гэрчилгээний хуулбар тогтоогдож байна. /хх24/

Энд маргаж буй эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн эд хөрөнгийн хамтран өмчлөгч нь хариуцагч Г.Уын гэр бүлийн гишүүн бус хариуцагч Ц.Н байгааг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч  “М” ХХК нь 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр  дугаар барьцааны гэрээг хариуцагч Ж.Этэй байгуулсан байна. /хх25-29/

Энэхүү барьцааны гэрээгээр дээрх  дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13-р хороолол, 38 дугаар байрны 157 тоот хаягт байрлах 43 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар тохиролцжээ.

Барьцааны гэрээнд хариуцагч Ж.Эийг төлөөлж хариуцагч Ц.Н гарын үсэг зурсан.

Хариуцагч Ж.Эээс 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Ц.Над олгосон итгэмжлэлээр эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн эд хөрөнгийг Хөгжлийн банкнаас авах зээлийн гэрээний үүрэгт барьцаалах эрхийг 3 жилийн хугацаатайгаар олгосон байна. /хх30/

Уг эд хөрөнгө нь хариуцагч Ж.Эийн өмч болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /хх31/

Хариуцагч Ж.Э нь барьцааны гэрээ байгуулагдсан болон зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар маргаагүй.

 

Нэхэмжлэгч  “М” ХХК нь 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр дугаар барьцааны гэрээг хариуцагч Б.Ттэй байгуулсан байна. /хх32-36/

Энэхүү барьцааны гэрээгээр дээрх  дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 6 дугаар хороолол 9 дүгээр байрны 3 тоот хаягт байрлах 38.6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар тохиролцжээ.

Уг эд хөрөнгө нь хариуцагч Б.Тийн өмч болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн  дугаар гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /хх31/

Хариуцагч Б.Т нь барьцааны гэрээ байгуулагдсан болон зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар маргаагүй.

 

Эдгээр  дугаар барьцааны гэрээнүүд нь бичгээр байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгэгдсэн тул Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасныг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар барьцааны зүйл гэдэг нь зээлийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг баталгаажуулах, өөрөөр хэлбэл, барьцааны зүйлийн үнээс үүргийг тэргүүн ээлжид гүйцэтгүүлэх баталгаа болох юм.

Улмаар мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т зааснаар барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн эд хөрөнгө байх боломжтой.

 

Үүнээс гадна Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 181/ дүгээр шийдвэрт энэ хэрэгт маргаж буй үл хөдлөх эд хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохих этгээдэд холбогдуулах жич нэхэмжлэл гаргах эрх нээлттэй талаар дүгнэгдсэнийг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчид төлөх мөнгөн төлбөрийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж, маргааныг хянан шийдвэрлэж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.16-д зааснаар Мнаас гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө.

Иймд улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ц.Н, Г.У нараас 70,200 төгрөг, хариуцагч Ж.Эээс 70,200 төгрөг, хариуцагч Б.Тээс 70,200 төгрөг тус тус гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

  ТОГТООХ нь:

1.             Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар “Дэд бүтэц инженеринг” ХХК нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн  дүгээр шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсан Ар Зайсан гудамж 76 тоот хаягт байршилтай, 324,34 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг 18 дугаар хороо, 13-р хороолол, 38 дугаар байрны 157 тоот хаягт байрлах 43 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 6 дугаар хороолол 9 дүгээр байрны 3 тоот хаягт байрлах 38.6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж, 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн  дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

2.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.16-д зааснаар нэхэмжлэгч “М” ХХК нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ц.Н, Г.У нараас 70,200 төгрөг, хариуцагч Ж.Эээс 70,200 төгрөг, хариуцагч Б.Тээс 70,200 төгрөг тус тус гаргуулж, улсын орлого болгосугай.

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД