Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 184/ШШ2017/01730

 

СОНГИНОХАЙРХАН Д ҮҮРГИЙН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

ШИЙДВЭР

2017 оны 08 сарын 01 өдөр         Дугаар 184/ШШ2017/01730                   Улаанбаатар хот

г                                                                   п

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Б даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: В ХХК/РД-5678242/-ийн,

Хариуцагч: Ч ХХК/РД-5047021/,

Хариуцагч: Ө.Г-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 41.360.880 төгрөг гаргуулах тухай үндсэн нзхзмжлэлтэй, В ХХК-д холбогдох Ч ХХК, В ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны УБ-14/01 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ" нь гэрээ хийх эрхгүй этгээд хууль болон гэрээ зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай Ч ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт үндсэн нэхэмжлэлийг шүүх 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М/ШТЭҮ-/, хариуцагч Ч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагч Ө.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цэнд-Аюуш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч В ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Ч ХХК-ийн захирал н.А-тэй анх 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр анх ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт сарын хугацаанд үргэлжилсэн ажил бөгөөд ажлаа гүйцэтгэж дуустал ямар нэгэн саад байгаагүй. Нэг метр куб шороо зайлуулах ажлыг 4.000 төгрөгөөр тохиролцож, нийтдээ 24.000 метр куб шороо зайлуулоан бөгөөд энэ нь 96.000.000 төгрөг болж байгаа. Үүнээс бид ажлын явцад тодорхой хэмжээний мөнгө авч, ажлын төгсгөлд 55.000.000 төгрөг авсан. Одоо үлдэгдэл 41.360.880 төгрөг байгаа. Бид илүү хийсэн ажлаа нзхэмжлзэгүй, хийсэн ажлынхаа тухайн үедээ тохиролцсон мөнгөө авах хүсэлтэй байна. Энэ бол тухайн үеийн зах зээлийн буюу дунджаас доогуур ханш. Иймд

  1. төгрөгийг Ч ХХК-иас гаргуулъя. Хамтран хариуцагч Ө.Г нь өөрөө компанийг төлөөлж гэрээнд гарын үсэг зурсан гэж тайлбарладаг учраас түүнийг татах хүсэлгүй татгалзаж байна. Хариуцагч
 

Ч ХХК нь компанийг төлөөлөх эрхгүй этгээд хийсэн гэж тайлбарладаг тул компаниас нь гаргуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Ч ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн УБ-14/01 тоот ажил гүйцэтгэх гэрээгээр газар шорооны ажлын 1 м.кв нь 4.000 төгрөг байх талаар заагаагүй. Уг гэрээгээр “Түмэн-Амгалан” төслийн хүрээнд баригдах 2 барилгын суурийн шороо буюу котлован ухаж зайлуулах ажлыг 2014 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 48.000.000 төгрөгөөр тохиролцож, урьдчилгаанд нь

  1. 000 төгрөг өгч, ажлыг 1 сарын дотор хийж дуусгана, хэрэв энэ ажпыг хугацаандаа хийж дуусгаагүй бол алданги төлөхөөр заасан. 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн энэ гэрээний дагуу 48.000.000 төгрөгийг В ХХК-д өгсөн. “Түмэн-Амгалан" төслийн хүрээнд баригдах “Жанжин клуб"-ын зүүн урд талд байрлах хоёр барилгын суурь шороог зайлуулах ажлын захиалагч нь Монгол- Туркийн хамтарсан Г гэдэг компани, гүйцэтгэгч нь Ф компани бөгөөд эдгээр компаниудын хороонд ажил гүйцэтгэх гэрээ хийгдсэн. Түүнээс биш энэ барилгын суурийн ажлыг хийхээр Ч ХХК болон В ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг Трайнд лайн" компани хийгээгүй. Үндсэндээ Ч ХХК, В ХХК нар хоорондоо хууль зөрчиж, гэрээ хийх эрхгүй этгээдүүд гэрээ хийсэн. Гэсэн хэдий боловч Ч ХХК-ийн тухайд В ХХК-д гэрээний дагуу гүйцэтгэсэн ажпын хөлсийг бүрэн төлж дуусгасан. Үлдсэн ажлыг хийх талаар В ХХК болон Ч ХХК нарын хооронд гэрээ хийгдээгүй. Хичнээн м.кв талбайг, ямар үнээр, ямар хугацаанд хийж гүйцэтгэх талаар ямар ч гэрээ хийгдсэн зүйл байхгүй. Тэгэхзэр хийх ажил болон үнэ нь тодорхой биш ажлын хөлс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Барилгын тухай хуульд зааснаар барилга захиалагч болон барилгын ажил гүйцэтгэгчийн талаар хуульчилж өгсөн. Ч ХХК болон В ХХК-ийн аль аль нь тухайн барилгын захиалагч ч биш, гүйцэтгэгч ч биш. Тиймээс нэхэмжилж байгаа
  1. бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөөч гэж хүсэж байна. Үүнийг Ч ХХК хариуцах үндэслэлгүй. Гэрээний дагуу хийсэн ажилд 48.000.000 төгрөгийг өгсөн, авснаа В ХХК хүлээн зөвшөөрдөг. Иймд үндэслэлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Ө.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний гарын үсэг зурж байгуулсан гэрээнд заасан үүргэз хоёр тал харилцан биелүүлж, нэг нь хийх ёстой ажлаа хийж, нөгөө нь өгөх ёстой мөнгөө өгчихсөн. Илүү хийгдсэн гэх ажлыг ажил гүйцэтгэх гэрээний 8 дугаар зүйлийн 8.1 дэхь хэсэгт заасны дагуу хоёр тал зөвхөн бичгээр тохиролцож шийдвэрлэнэ. Энэ дагуу гэрээнд дахин нэмэлт оруулж байж захиалагч, ерөнхий захиалагч нар хоорондоо ярилцаж байж шийдвэрлэх учиртай. Тийм учраас байгуулагдсан гэрээний дагуу үүргээ биелүүлсэн гэж бодож байна. Хэрвээ илүү ажил хийгдсэн, илүү мөнгө гэж В ХХК нэхэж байгаа бол дахин гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, талууд баталж, хугацаа болон үнэ өртөгөө дахин тохиролцож байж шийдэгдэх учиртай. Тухайн үед гэрээ байгуулагдахад би Ч ХХК-ийн дэд захирлаар ажиллаж байгаад 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс тэтгэвэртээ гарсан. Гэрээг ерөнхий захирал н.Алтайхүү тухайн үед гэрээнд давхар гарын үсэг зурж батлах боломжгүй байсан болохоор ярьж байгаад би энэ гэрээнд гарын үсэг зурж, энэ гэрээг хийсэн. Тэр мөнгийг Ч ХХК хүлээн аваагүй учраас төлөх ямар ч боломжгүй, Ч ХХК авчихаад өгөхгүй байгаа юм шиг тайлбарлаад байна. Үүнийг аваагүй гэдгийг В ХХК-ийн захирал Э.Б сайн мэдэж байгаа. Тухайн үед нь уулзаж ярьж байсан. Хамгийн

 

сүүлд нь захирал н.Алтайхүү өөрийнхөө санхүүжилтээс мөнгө өгсөн юм билээ. Одоо болтол Ч ХХК нь тэр компаниасаа төлбөрөө авч чадахгүй, ертэй явж байгаа. Түүнээс В компанийн хийсэн ажлын мөнгийг авчихаад өгөхгүй хүндрүүлж байгаа зүйл огт байхгүй. Энэ нь Ч ХХК-д ямар хэмжээний мөнгө, ямар зорилгоор гарч байсан талаарх Т компаниас гаргасан жагсаалт дотор суурийн ажилд 48.000.000 төгрөг бичигдсэн байсан. Түүнийг 100% төлсөн, бүр илүү давуулж өгсөн. Иймд нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, төлөх боломжгүй гэв.

Хариуцагч Ч ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ткомпани нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хзрзгжүүлэх хүрээнд хийгдсэн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Жанжин кпубын зүүн урд баригдаж буй “Түмэн-Амгалан” барилгын суурийн газар шорооны ажпыг гүйцэтгэх гэрээ нь Ткомпани болон ф компанийн хооронд 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан. Уг гэрээгээр 12.000 м.кв газар шорооны ажлыг 48.000.000 төгрөгөөр фХХК гүйцэтгэх байсан. Тийм учраас ФХХК нь гэрээний үүргээ гуравдагч этгээдэд шилжүүлэх эрх байгаагүй, мөн албан ёсоор шилжүүлээгүй тул В ХХК болон Ч ХХК-иудын хооронд байгуулагдсан 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр УБ-14/01 тоот гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Энэ гэрээнд Ч ХХК-ийг төлөөлж Ө.Г гарын үсэг зурах эрхгүй этгээд байсан. Мөн Ч ХХК нь t гүйцэтгэгч биш учраас энэ газар шорооны ажлыг гүйцэтгэх эрх бүхий этгээд биш ; атлаа в ххк-тай гэрээ байгуулсан. Иймд знэ гэрээг гэрээ хийх эрхгүй этгээд : хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү. *1 Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11 дэхь хэсэгт зааснаар барилгын ■, ажил гэж бүх төрлийн барилга байгууламжийн ажлыг гүйцзтгэх талбайг бэлтгэдзг. Талбайг бэлтгэнэ гэдэг нь тухайн талбайг цэвэрлэх, суурь ухахаас эхлээд бүрдэл хэсгийг гүйцэтгэж, угсрах, шинэчлэн барих, буулгах, засварын ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж суурилуулах үйл ажиллагааг хэлнэ гэж заасан. Энэ барилгын ажил нь өөрөө “Гранд лайн" компанийн төслөөр авсан буюу захиалагч нь Транд лайн" компани бөгөөд газар шорооны ажил гүйцэтгэгчид ф ХХК байсан. Бид холбогдох гэрээг сөрөг нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор шүүхэд гаргаж өгсөн. Хуулийн дагуу В ХХК болон Ч ХХК-ийн хэн хэн нь барилгын ажлын захиалагч, гүйцэтгэгчийн аль нь ч биш. Хэн хэн нь дураараа хоорондоо гэрээ байгуулсан. Харин байгуулсан гэрээний дагуу 12.000 метр.куб талбайн ажил гүйцэтгэж, нөгөө нь хөлсийг нь өгсөн. Хэрэв илүү маргах юм бол тэр мөнгийг буцаагаад Т ХХК-д аль аль нь гаргаж өгөх үндэслэл байгаа. Түүнээс биш бид дураараа зохиож, эсвэл өөрсдөө барилгын ажлын захиалагч нь байж байгаад гүйцэтгэсэн ажлын хөлсөө гүйцэтгэгчид төлөхгүй байгаа биш. 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн гэрээний дагуу 48.000.000 төгрөгийг өгчихсөн. Хичнээн төгрөгийн ямар талбайд, ямар ажил гүйцэтгэх талаар ямар ч гэрээ хэлцэлгүй мөнгө нэхэмжилж байна. Иймд тухайн гэрээ өөрөө хүчин төгөлдөр бус гэдэг үүднээс сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.

Нэхэмжлэгч В ХХК сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх гэрзэ хийж байхад Т компани, фгэсэн энэ компаниуд дурдагдаж байгаагүй, ерөөсөө мэдэхгүй. Ч ХХК болон манай В ХХК-ийн нарын хооронд хийгдсэн гэрээний ажил яригдаж байхад хариуцагч тал захиалагч

 

нь биш, хууль бус гэх мэт баримтгүй, хийсвэр зүйл ярьж байна. Жишээ нь “Гранд лайн" компанийнхан Ч ХХК-ийн хантай уулзаад та нар нэг компани олж ирээд энэ ажлыг хийлгэчих, тэгээд мөнгийг нь өгөхгүйгээр шүүхээр маргаан үүсгэж, захиалагч нь Ч ХХК биш юм байна гэдэг энэ үндэслэл гаргаж ирэх санаатай зохион байгуулалттай зүйл юм шиг санагдаж байна. Иймд хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

В ХХК нь Ч ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 41.360.880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад В ХХК нь Ө.Гыг хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргасныг шүүх хангасан.

Мөн түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ч ХХК нь В ХХК-д холбогдуулан Ч ХХК, В ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны УБ-14/01 “Ажил гүйцэтгэх гэрээ” нь гэрээ хийх эрхгүй этгээд хууль болон гэрээ зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Нэхэмжлэгч В ХХК нь Ч ХХК болон В ХХК-ийн хооронд хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Жанжин клуб”-ын зүүн талд байрлалтай “Түмэн амгалан” төслийн хүрээнд баригдах 2 барилгын суурийн котлован ухаж, шороог зайлуулах ажлыг 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн УБ-14/01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээгээр хийж гүйцэтгэсэн ба тус гэрээгээр хүлээсэн 12.000 метр куб газар шорооны ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцон боловч үүнээс гадна 12.000 метр куб газар шорооны ажлыг хийж гүйцэтгэсэн гээд нийт 24.000 метр куб газар шороог зөөж зайлуулах ажил гүйцэтгэсэн, 1 м.кв-ын үнэлгээ 4.000 төгрөгөөр тооцсон, хийсэн ажлын нийт хөлсөөс 55.000.000 төгрөгийг хүлээн авсан, үлдэх 41.360.880 төгрөгийн үлдэгдэл хөлсөө шаардан нэхэмжилж, хийж гүйцэтгэсэн ажлыг нэхэмжпэгч талын хүсэлтээр барилга хот байгуулалтын яамны тусгай зөвшөөрөлтэй И ХХК-иар барилгын суурийн ажпын хэмжээг тооцон гаргуулж, тус дүгнэлтээр "Түмэн амгалан цогцолбор" барилгын суурины хэмжээг 24,090 метр куб гэж дүгнэлт гаргасны дагуу газар шорооны ажил хүлээлцсэн акт үйлдсэн тул үлдэгдэл хөлсөө шаардах эрхтэй, хамтран хариуцагч Ө.Гаас нэхэмжлэхгүй гэж маргадаг.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В ХХК болон Ч ХХК-иуд нь 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн УБ-14/01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээнд хэдий хэмжээний газар шорооны ажлыг м.кв-ыг ямар үнэлгээтэй хийж гүйцэтгэхийг заагаагүй, уг гэрээг анхнаас нь гэрээ байгуулах эрхгүй этгээд буюу Ч ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд Ө.Г тай байгуулсан, тус гэрээнд Ч ХХК-ийн тамга дарагдаагүй, барилгын тухай хууль зөрчиж байгуулсан хэлцэл тул хүчин төгөлдөр бус гэрээ, иймээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, ажил гүйцэтгэх гэрээнд зааснаар уг гэрээг сунгах, нэмэлт өөрчлөлт оруулахад бичгээр хийхээр заасан тул бичгээр гэрээг сунгаагүй, гэрээгээр тохиролцсон ажлын хөлсөө давуулж төлсөн, үлдэгдэл

  1. төгрөгийг төлөх үндэслэлгүй, мөн “Газар шорооны ажил хүлээлцсэн акт”-ад төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан тул нэхэмжлэлийн шаардлагыг
 

хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

Хариуцагч Ө.Г нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, тухайн үед уг компанийн дэд захирлын ажил үүргийг хариуцан ажиллаж байсан гээд Ч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг дэмжин маргадаг.

Зохигчид 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр УБ-14/01 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, ажил гүйцэтгэгч В ХХК нь захиалагчийн даалгаврын дагуу өөрийн техникээр “Түмэн амгалан” төслийн хүрээнд баригдах 2 барилгын суурийн котлован ухаж, шороог зайлуулах ажлыг 2014 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн дотор хийж гүйцэтгэх, гэрээгээр тохиролцсон ажлын хөлс 48.000.000 төгрөг байхаар харилцан тохиролцож, Ч ХХК-ийг төлөөлж Ө.Г, В ХХК-ийг төлөөлж

Э.Б нар гарын үсгээ зурж баталгаажуулсан байна./ХХ-ийн 6, 42-44 хуудас/

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан байна гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэгч В ХХК нь өөрийн хөрөнгө материалаар гэрээнд заасан 2 барилгын суурийг ухаж, шороог зайлуулах ажлыг гүйцэтгэх, захиалагч Ч ХХК нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс 48.000.000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээхээр тохиролцсон байна.

Гэвч ажил гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч в ххк уг гэрээний үүргээс 2 дахин илүү хэмжээний ажил буюу 24.000 метр куб шороо зайлуулах ажил хийсэн, тус, ажлын хөлсөнд 55.000.000 төгрөгийн хөлс авсан тул үлдэгдэл 41.360.880 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

>

Гэрээний хөлсенд 55.000.000 төгрөг төлегдсен талаар зохигчид маргаагүй.

Ч ХХК болон В ХХК-иудын хооронд Газар шорооны ажил хүлээлцсэн акт” гэх баримт үйлдзгдсэн болох нь тогтоогддог ба уг актад Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2, 343.3-т зааснаар ажил гүйцэтгэгч ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох газар шорооны ажлын үр дүнг 2014 оны 09 дүгээр сарын 29-ний хүлээлгэн өгсөн, гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авч өмчлөлд шилжүүлсэн талаар “Газар шорооны ажил хүлээлцсэн акт” үйлдсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг актад Ч ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан тул ажлын үр дүнг хүлээн аваагүй гэж тайлбарладаг.

2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 05 дугаартай газар шорооны ажил хүлээлцсэн актад “‘‘Чандмань бар" ХХК, В ХХК-иудын хооронд 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан УБ-14/01 тоот гэрээний дагуу "Түмэн- Амгалан" цогцолбор барилгын суурь котлован ухаж, шороог зайлуулах ажлыг В ХХК нь 2014 оны 05 дугаар сарын 17-ноос 2014 оны 06 дугаар сарын 17-ны хооронд хийж гүйцэтгэсэн ба нийт ажлын хэмжээ 24.090,22 м3 байна. В ХХК нь гэрээний дагуу газар шорооны ажлыг бүрэн чанартай хийж гүйцэтгэсэн байх тул ажлын нийт хөлс 96.360.880 төгрөг бөгөөд үүнээс 55.000.000 төгрөгийг В ХХК нь хүлээж авсан тул үлдэгдэл санхүүжилт нь 41.360.880 төгрөг болно" гэж тусгаад ажил хүлээлцсэн Ч ХХК-ийн дэд захирал Ө.Г тус компанийг төлөөлж, В ХХК-ийг төлөөлж Э.Б гарын үсгээ зурж, тус компаниудын тамгыг дарж баталгаажуулжээ./ХХ-ийн 5, 45 хуудас/

 

Нэхэмжлэгч талаас Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2-т зааснаар талууд 12.000 метр куб газар шорооны ажил хийхээр тохиролцон боловч тохиролцсон хэмжээнээс их болсныг ажлын явцад мэдээд, захиалагч В ХХК- ийн захирал Ю.Алтайхүүд мэдэгдэхэд, уг ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэхийг Ч ХХК-ийн захирлын зөвшөөрсөн тул нэмж ухсан, 24.000 метр куб болсон гэдгийг тухай үед ажил гүйцэтгэж дуусах үед нарийн тооцож мэдээгүй гэж тайлбарладаг. Уг тайлбар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон зохигчийн тайлбараар, түүнчлэн гэрч М.Эрдэнэбаяр, О.Сумъяабазар нарын мэдүүлгүүдээр тогтоогддог./ХХ-ийн 175 дугаар хуудасны ар тал, 68 дугаар хуудас/,

В ХХК нь ухсан ажлынхаа хэмжээг тогтоолгохоор И  ХХК/Барилга хот байгуулалтын яамны 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр олгосон ЗТ19- 196/16 дугаартай барилгын зураг төслийг хийх тусгай зөвшөөрөлтэй/-иар 2014 оны 06 дугаар сарын 28-ны өдөр мэргэжлийн барилгын инженерүүдээр хэмжилт хийлгэхэд "Түмэн-Амгалан” цогцолбор барилгын суурийн хэмжээ буюу нийт эзлэхүүнийг 24.090,22 метр куб хэмжээтэй байна гэж дүгнэсэн байна./ХХ-ийн IQ- 20, 197 хуудас/

Хариуцагч Ч ХХК-ийн итгэмжпэгдсэн төлөөлөгч зохигчдын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ болон газар шорооны ажил хүлээлцсэн акт зэрэгт Ч ХХК-ийг төлөөлех эрхгүй этгээд Ө.Г гарын үсэг зурсан тул гэрээ хүчин төгөлдөр бус гэж маргадаг ч Ч ХХК-ийн дэд захирлаар Ө.Г ажиллаж байсан талаар зохигчид маргаагүй.

Ч ХХК нь 2006 оны 03 дугаар сарын 01-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн, 1 гишүүнтэй, үүсгэн байгуулагч Ю.А мөн болох нь Ч ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний болон компаний дүрмийн хуулбараар тогтоогддог. Түүнчлэн 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш 3 жилийн хугацаатай Барилга хот байгуулалтын яамнаас олгосон БУИ-00204/07 дугазртзй барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй байсан болох нь тогтоогддог./ХХ-ийн 25-28 хуудас/

Хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч дээрх үндэслэлээр маргасан ч ажил гүйцэтгэх гэрээгээр хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээнд маргадаггүй. Уг 24.000 метр куб газар шорооны ажлыг хийж гүйцэтгэсэн талаар зохигчид шүүхэд маргаагүй.

  1. 000 төгрөг төлөхөөс илүү хэмжээгээр 55.000.000 төгрөг төлөгдсөн асуудлаар маргаагүй.

Харин в ххк-ийн нэмж гүйцэтгэсэн 12.000 метр куб газар шорооны ажлыг хийж гүйцэтгэхдээ зохигчдын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар зөвхөн бичгийн гэрээ байгуулж нэмэлт ©өрчлөлт оруулахаар тохиролцсон тул хүчин төгөлдөр бус гэж маргадаг.

Ажил гүйцэтгэх гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд шүүх дүгнэхэд Иргэний хуулийн тусгай ангид тус гэрээний хэлбэрийг бичгээр байгуулахаар тусгайлан зохицуулаагүй байдаг тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохиролцон тохиолдолд хэлцэл хийгдсэнд тооцохоор заасан байх тул уг гэрээг бичгээр байгуулахыг хуулиар шаардаагүй байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажил гүйцэтгэх гэрээ болон газар шорооны ажил хүлээлцэх актанд Ө.Г гарын үсэг зурсан болон тус гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахад зөвхөн бичгээр хийж, талууд гарын үсэг зурахаар заасан гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

Зохигчид гэрээнд заасан ажил гүйцэтгэх талаар гэрээний гол нөхцлийн талаар хзлэлцэн тохиролцсон байх явдал чухал бөгөөд Иргэний хуулийн 346

 

дугаар зүйлийн 346.1-д зааснаар зохигчдын тайлбар, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар 24.000 метр куб газар шорооны ажил хийсэн болон 1 метр куб шороо зайлуулах ажлын хөлс 4.000 төгрөг байхаар тохиролцсон тохиролцоо тогтоогдож байна. Хавтаст хэргийн 52-54, 160 дугаар хуудсуудад авагдсан 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Т ХХК болон Ф ХХК-иуд АГ-14-04-25/1 дугаартай гэрээгээр “Түмэн амгалан” төслийн хүрээнд эхний ээлжинд барилгажих талбайд барилгын суурь ухах, нийт 12.000 метр куб хөрс шороо зайлуулах ажлыг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэн, ажлын үр дүнг захиалагчтай хүлээлцэх, захиалагч тогтоосон хугацаанд хүлээн авч үнийг төлөхөөр тохиролцож, газар шорооны ажлын нэгжийн үнэлгээг эзлэхүүнээр тогтоох ба 1 метр куб шороог 4.000 төгрөгөөр зайлуулах ажлын хөлс буюу гэрээний нийт ажлын хөлс 48.000.000/12.000*4.000=48.000.000/ тегрөг байхаар тохиролцсон тохиролцоо тогтоогддог ба уг ажлын хөлсөнд 50.000.000 төгрөг шилжигдэж, дээрх 2 компаниудын хооронд бэлэн мөнгөний гүйлгээ хийгдсэн болох нь тогтоогдож байна. Түүнчлэн 48.000.000 төгрөгөөс илүү хэмжээгээр ажлын хөлс төлөгдсөн нь зохигчид анх тохиролцооноос илүү хэмжээний газар шорооны ажил хийгдсэнийг зөвшөөрсөн гэх үндэслэл тогтоогдож байна. Уг ажпын үндсэн гүйцэтгэгч Ф ХХК байсан боловч газар шорооны ажлын техник, хүн хүчний бололцоотой гүйцэтгэгч нь В ХХК-иар гүйцэтгүүлсэн болох нь тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч В ХХК гэрээгээр тохиролцон ажлаа хийж гүйцэтгэхийн зэрэгцээ нэмж 12.000 метр куб шороо зайлуулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул гүйцэтгэсэн ажлын хөлсөө хариуцагч Ч ХХК-иас шаардан гаргуулах эрхтэй байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1, 344.2-т зааснаар илүү гүйцэтгэсэн ажлын хөлсийг талууд шинээр тохиролцоогүй боловч анхнаасаа 1 метр куб талбайн шороо зайлуулах ажлын үнэлгззг 4.000 төгрөгөөр тогтоосон байх тул уг тохиролцон үнэлгээнээс бодож хөлсийг олгох нь зүйд нийцнэ, түүнчлэн хийсэн ажпын үр дүнг хүлээн авсан болох нь нотлох баримтаар тогтоогдож байх тул хариуцагч гэрээгээр тохиролцсон хөлс төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй юм гэж шүүх үзлээ.

Иймээс Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн

  1. 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 41.360.880 төгрөгийг гаргуулан В ХХК-д олгох нь зүйтэй байна.

Харин хамтран хариуцагч Ө.Гаас ажил гүйцэтгэх гэрээний үүрэг шаардах болон хариуцагч Ч ХХК-тай үүргийг хамтран хариуцах нь үндэслэлгүй байх тул түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болон шийдвэрлэв.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар Ч ХХК, В ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны УБ-14/01 “Ажил гүйцэтгэх гэрээ" нь гэрээ хийх эрхгүй этгээд хууль болон гэрээ зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. Учир нь тус ажил гүйцэтгэх гэрээ нь Иргэний болон барилгын тухай хууль зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна.                                                                         ___________________________   

Хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгчийн барилгын суурийн буюу котлован ухах ажлыг Барилгын тухай хуульд заасан тусгай зөвшөөрөлтэй

 

байгууллага гүйцэтгэхээр заасан гэх тайлбар тогтоогддоггүй. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.5-д зааснаар Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.14.6-д заасан барилгын суурийн газар шороог зөөж зайлуулах ажилд уг тусгай журам хамаарахгүй байх ба уг ажлыг хийхэд эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрөл шаардагдахгүй юм.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажил гүйцэтгэх гэрээнд компанийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан тамга дарагдаагүй гэх тайлбар Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар бичгээр хийх гэрээний төрөлд ажил гүйцэтгэх гэрээ хамаарахгүй, зохигчид хийх ажлын талаар тохиролцсон тохиролцоогоор гэрээний гол нөхцөл тодорхойлогдох тул уг үндэслэл хамаарахгүй юм. Өөрөөр хэлбэл тайлбар үндэслэлгүй, хууль зөрчөөгүй байна.

Мөн түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн барилгын суурь ухах ажлыг “Гранд лайн” компани болон ф компани 2 анхнаасаа тохиролцсон, Ч, В ХХК энэ гэрээнд хамааралгүй гэх үндэслэл, туслан гүйцэтгэгч эсэх нь тогтоогддоггүй.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл, 56 дугаар зүйлийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл, 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан эрх зүйн чадамжгүй этгээд буюу гэрээ хийх эрхгүй этгээд хийсэн болох нь тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Хэвтаст хэргийн 55-57, 121-122, 135-139, 140-144 дүгээр хуудсуудад авагдсан баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй байх тул нотлох баримтаас хасч, нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн

  1.  60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 364.754 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, илүү төлсөн 46 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж В ХХК-д олгож, хариуцагч Ч ХХК-иас 364.754 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 397.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, илүү төлсөн 250 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж Ч ХХК-д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

  1.  115.2.2, 116дугаар зүйлийн 116.1, 118дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч В ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 41.360.880 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Ч ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган хариуцагч Ч ХХК-иас
  1. төгрөгийг гаргуулж, В ХХК-д олгож, хамтран хариуцагч Ө.Гад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
 

9

  1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.5, 56.1.8 дах хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ч ХХК-ийн нэхэмжлэгч В ХХК-д холбогдох Ч ХХК, В ХХК-иудын хооронд байгуулагдсан 2014 оны УБ-14/01 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ” нь гэрээ хийх эрхгүй этгээд хууль болон гэрээ зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох

Ф тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн
  1. 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 364.754 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн илүү төлсөн 46 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж В ХХК-д олгож, хариуцагч Ч ХХК-иас 364.754 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В ХХК-д олгож, сөрөг нэхэмжпэлийн шаардлагатай холбогдуулан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 397.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн илүү төлсөн 250 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж Ч ХХК-д олгосугай.
  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгэзр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

б.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар Ф     зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч

буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

Б.Б

+