Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 140/ШШ2017/00526

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир, нэхэмжлэгч Ш.*******, хариуцагч С.*******, С.*******, хариуцагч нарын өмгөөлөгч Д.*******, Г.*******, гуравдагч этгээд Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Ш.*******ийн нэхэмжлэлтэй С.*******, Ж.*******, Ц.******* нарт холбогдох 49,916,219 /дөчин есөн сая есөн зуун арван зургаан мянга хоёр зуун арван ес/ төгрөг гаргуулах тухай, С.*******, Ж.Цэрэндож нарын сөрөг нэхэмжлэлтэй Ш.*******эд холбогдох 2014 оны 10-р сарын 29-ний өдрийн зээлийн гэрээ болон 2014 оны 10-р сарын 28-ны өдрийн зээлийн гэрээ зэргийг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах, Ш.*******ийн зээлийн гэрээний барьцаанд авсан Ж.*******ийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү0918001582 дугаартай 000133073 тоот гэрчилгээ, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0918000357 дугаартай 00085642 тоот гэрчилгээнүүдийг Ш.*******ээс гаргуулан Ж.*******, С.******* нарт олгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 10-р сарын 28-ны өдөр С.*******, С.*******, Ж.******* нар нь хамт байлцан гэрээ хийж 30,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй надаас зээлж авсан. Зээлийн барьцаанд хашаа, байшингаа бичиг баримтын хамт тавьсан. Үүнээс хойш 2016 оны 02-р сар хүртэл сар бүр 1,500,000 төгрөгийн хүү төлж байсан. 2016 оны 02-р сарын үед зээлийг чинь сунгах боломжгүй байна, надад мөнгө хэрэгтэй байна гэж яриад уулзах гэж очсон боловч хаалга, үүдээ тайлахгүй, утсаа авахгүй өдий хүрч байна. Иймд зээлийн 4 сарын хүү 3,000.000 төгрөг, үндсэн зээл 30,000,000 төгрөг, нийт 33,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. Мөн улсын тэмдэгтийн хураамж 330,000 мянган төгрөгийг нэмж нэхэмжилсэн байна. Улмаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж үндсэн зээлийн үлдэгдэл 29,000.000 төгрөг, алданги 14,500.000 төгрөг, банкны зээлийн хүү 6,416,219 төгрөг нийт 49,916,219 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байна гэжээ.

            Хариуцгач С.******* 2016 оны 05-р сарын 16-ны өдөр тус шүүхэд хүсэлт гаргаж тайлбар өгсөн бөгөөд уг тайлбарт зурагдсан гарын үсэг миний гарын үсэг биш гэж маргаж, шинжээч томилох хүсэлт гаргасны дагуу 2017 оны 10-р сарын 02-ны өдрийн 201710059 дугаартай Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албанаас хавтаст хэргийн 2016 оны 05-р сарын 16-ны өдөр гаргасан тайлбарт зурагдсан гарын үсэг С.*******гийн гарын үсэг биш байна гэсэн дүгнэлт өгсөн байна. Үүнээс хойш С.******* нь нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар өгөөгүй байна.

             Хариуцагч Ж.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ш.*******тэй 30.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан авсан боловч манай эхнэр, охин бид гурав ямар  ч мөнгө аваагүй. Ш.******* бид нарт мөнгө өгөөгүй. Иймд энэ гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна гэжээ.

            Хариуцагч Ц.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2014 оны 10-р сард 30,000,000 төгрөг зээлж авах гэрээ хийсэн боловч миний бие Ц.*******, эцэг Ж.*******, эх С.******* бид нар нь Ш.*******ээс 30,000,000 төгрөг аваагүй. Гэрээ хийсэн өдрөө Ш.******* нь мөнгө гардуулан өгөөгүй бөгөөд бидэнд цаашид мөнгөний шаардлага гараагүй тул зээлээгүй гэжээ.

            Хариуцагч С.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Ш.*******тэй байгуулсан зээлийн гэрээ нь /хүүтэй мөнгө/ Иргэний хуульд иргэд хүүтэй мөнгө зээлүүлэх зохицуулалт байхгүй тул үндсэн, зээлж авсан гучин сая төгрөгийг л гүйцээж төлнө. Мөнгөний хүү, алданги тооцож төлөх боломжгүй гэжээ.

Хариуцагч С.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Би тухайн өдөр Ш.*******тэй гэрээ хийсэн нь үнэн. Тэгэхдээ энэ мөнгийг надад гардаж өгөөгүй. Надад мөнгө өгнө гэж гэрээ хийсэн атлаа надад мөнгө өгөөгүй учраас хариуцлагыг би хүлээхгүй. Мөнгө авсан хүн нь тодорхой өөрөө байгаа. С.******* бол мөнгө авснаа хүлээн зөвшөөрч байгаа. Тэр мөнгийг өгч байхыг нь би хараагүй гэжээ.

            С.*******, Ж.******* нар нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Иргэн Ш.******* нь 30,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээлж авлаа, зээлийн барьцаанд үл хөдлөх эд хөрөнгийн 000133073 дугаарын Ү0918001582 эрхийн бүртгэлийн дугаартай, газрын 000085642 дугаартай хашаа, байшинг тавлаа, зээлийн хугацаа хэтэрвэл хоногийн 0.5 хувийн алдагни төлнө, 15 хоногоос хэтэрвэл уг барьцааны хашаа байшинг зарж борлуулахыг зөвшөөрөв гэсэн зээлийн гэрээг 2014.10.28-нд Ц.******* надтай байгуулж Ж.******* миний нэр дээр байдаг гэр бүлийн дундын өмч болох Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн нефтийн хэсгийн 1-15 тоотод байрлах хувийн сууцны  96 мкв талбайтай 2 өрөө, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0918001582 дугаарт бүртгэж олгосон 000133073 тоот гэрчилгээ, мөн Жаргалант багийн нефтийн хэсгийн 1-5 тоотод байрлах гэр бүлийн хэрэглээний зориулалттай 17757 мкв газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0918000357 дугаарт бүртгэж олгосон 000085642 тоот гэрчилгээ зэргийг Ш.******* нь зээлийн барьцаанд авсан. Мөн Ш.******* нь С.*******, Ж.******* бид нарт 30 төгрөгийг 2014 оны 10-р сарын 29-нөөс 2014 оны 11-р сарын 29-н хүртэл 30 хоногийн хугацаатай 5 хувийн хүүтэй зээлдүүлнэ, энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахын тул барьцааны зүйл болгон 000085642 тоот газар өмчлөх эрхийн гэрчилгээг барьцаанд авахаар 2014 оны 10-р сарын 29-нд зээлийн гэрээг С.*******, Ж.******* бид нартай байгуулж нотариатаар батлуулсан. С.*******, Ж.******* бид нар нь Ш.*******ийг бид хоёрт мөнгө зээлүүлээч, 30,000,000 төгрөг хэрэгтэй байна гэхэд ******* зөвшөөрч 30,000,000 төгрөгийг зээлдүүлэхээр болж үүнийх нь дагуу бид нар түүнтэй дангаар болон хамтарч зээлийн гэрээг 2 удаа байгуулсан. Зээлийн гэрээнд гарын үсэг зурсан нь  түүнийг бид нарт мөнгө зээлдүүлэх нь гэж итгэсэн, тэгтэл тэр бид нарт мөнгө өгөөгүй, бид нарыг хуурч мэхэлсэн. Гэтэл Ш.******* нь 2014 оны 10-р сарын 28-нд зээлийн гэрээний дагуу 30,000,000 төгрөгийг Ж.******* надад зээлдүүлээгүй. Мөн 2014 оны 10 дугаар 29-нд зээлийн гэрээний дагуу 30.000.000 төгрөгийг Ж.*******, С.******* бид нарт зээлдүүлээгүй.

Иймд 2014 оны 10-р сарын 29-ний өдрийн зээлийн гэрээ, 2014 оны 10-р сарын 28-ны өдрийн зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцож, Ш.*******ийн зээлийн гэрээний барьцаанд авсан Ж.*******ийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү0918001582 дугаартай, 000133073 тоот гэрчилгээ, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0918000357 дугаартай, 00085642 тоот гэрчилгээг тус тус Ш.*******ээс гаргуулж Ж.*******, С.******* бидэнд гаргуулж өгнө  үү гэжээ.

Мөн нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөх чадваргүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58-р зүйлийн 58.3-т зааснаар сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт гаргажээ.

Хариуцгач Ш.******* сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Би сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ... С.*******, Ж.******* бид нар нь С.*******ийг бид 2-т мөнгө зээлүүлээч, 30,000,000 төгрөг хэрэгтэй байна гэхэд ******* зөвшөөрч 30.000.000 төгрөгийг зээлдүүлэхээр болж үүнийх нь дагуу бид нар түүнтэй дангаар болон хамтарч зээлийн гэрээг 2 удаа байгуулсан. Зээлийн гэрээнд гарын үсэг зурсан нь  түүнийг бид нарт мөнгө зээлдүүлэх нь гэж итгэсэн, тэгтэл тэр бид нарт мөнгө өгөөгүй, бид нарыг хуурч мэхэлсэн гэжээ. Энэ нь үндэслэлгүй бөгөөд би 2014 оны 10-р сарын 29-ний өдөр Хас банкны Завхан дахь салбараас 50.000.000 төгрөг зээлэн авч, 30.000.000 төгрөгийг нь С.*******д өөрийн биеэр, бэлнээр аваачиж өгсөн. С.*******г мөнгөө хүлээж авахад түүний эгч болох С.******* нь хамт байж, хоёул 30,000,000 төгрөгийг тоолон хүлээн авсан. Ийнхүү бид гэрээнийхээ дагуу С.*******д 30,000,000 төгрөгийг 2014 оны 10-р сарын 29-ний өдөр хүлээлгэн өгсөн.

С.******* нь өмнө тайлбар гаргахдаа ... Шаравдоржийн *******ээс 30,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлж аваад өнөөдрийн байдлаар 25,000.000 төгрөгийг дансаар болон бэлнээр Ш.*******эд өгсөн.. хэмээн надаас мөнгө хүлээн авсан болохоо хүлээн зөвшөөрч, үлдэгдлийг график гарган төлөх санал тавьж байсан. Гэтэл сөрөг нэхэмжлэлдээ мөнгө аваагүй гэж бичсэн болох нь ёс суртахууны болоод хууль зүйн үндэслэлгүй юм.

Мөн С.*******, Ж.******* нар нь сөрөг нэхэмжлэлдээ: ...Ш.*******ийн зээлийн гэрээний барьцаанд авсан Ж.*******ийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү0918001582 дугаартай, 000133073 тоот гэрчилгээ, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0918000357 дугаартай, 00085642 тоот гэрчилгээг тус тус Ш.*******ээс гаргуулж Ж.*******, С.******* бидэнд гаргуулж өгнө  үү... гэжээ. Нэхэмжлэгч миний зүгээс үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь уг үл хөдлөх эд хөрөнгийг 2014 оны 10-р сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний 3-р зүйлд заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаанд авсан бөгөөд гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд уг барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэрээр хангуулах эрхтэй юм.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ш.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 10 сарын 28-ны өдөр *******ийнд очиж, *******, түүний охин ******* нартай анх гэрээ байгуулсан. Ингэж гэрээ байгуулахдаа бол мөнгө өгөөгүй. Харин маргааш нь буюу 2014 оны 10 сарын 29-ний өдөр би С.*******тай нотариатын хажууд гэрээ байгуулсан. Ингэхэд бол ******* хамт явж байсан. Харин ******* байгаагүй. *******ийн гарын үсгийг ******* зурсан юм. Ингээд би тэр өдрөө *******, ******* хоёрт 30.000.000 төгрөгийг *******гийн гэрийн гадаа очиж аваачиж өгсөн. Тиймээс одоо би дээрх нэхэмжлээд байгаа 49,916,219 төгрөгийг С.*******, С.******* нараас нэхэмжилж байна. Ж.*******, Ц.******* нар үүнд ямар ч хамааралгүй юм гэв.

Хариуцагч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тухайн үед Идэрийн гол нэртэй хүнсний дэлгүүрийг ажиллуулж байсан. 2014 оны 10-р сарын 28-ны өдөр ******* гэрт ирж гэрээ хийсэн гээд байгаа өдөр би гэртээ байгаагүй. Тэгээд маргааш нь буюу 2014 оны 10-р сарын 29-ний өдөр ******* бид хоёр Гантөмөр гэдэг нотариатчин дээр очиж гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулсан нь үнэн.  Гэхдээ гэрээ л байгуулснаас биш ******* надад мөнгө өгөөгүй. Мөнгө өгөх юм байна гэж бодоод үл хөдлөх хөрөнгийнхөө гэрчилгээг энэ хүнд өгөөд гэрээ байгуулснаа хүлээн зөвшөөрч юм. Тэгээд тэрнээс хойш ******* таг чиг алга болчихсон. Би болохоор *******ийг мөнгө өгнө гэсэн юм чинь өгөх байлгүй гээд хүлээгээд байсан. Тэгээд сүүлдээ манайд мөнгө хэрэггүй болоод би араас нь явж хөөцөлдөөгүй.

Би *******ээс нэг ч мөнгө аваагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөр ярих зүйл байхгүй байна гэв.

Хариуцагч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ш.*******тэй гэрээ байгуулж хүүтэй мөнгө аваагүй. Харин аман гэрээ байгуулж 30.000.000 төгрөгийг авсан нь үнэн. Үүнийхээ 23,000.000 төгрөгийг төлсөн. Одоо 6,500.000 төгрөгийг төлнө. Төлөхдөө 2018 оны 6 сард төлж дуусгана гэв. 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******, ******* нар нь 40 билүү 30 хувийн гүйцэтгэлтэй барилга барьж байгаа. Үүнийгээ барьцаанд тавиад мөнгийг чинь гаргаж өгнө. ******* нь манайх хашаа байшинг барьцаанд авчих гээд учир зүггүй биднээс гуйж байгаад 30.000.000 төгрөгийг зээлсэн. Одоо 4 жил боллоо хэл амгүй үүнийг өгчихөөч ээ гэж хүсмээр байна. Та нар өдий хүртэл биднийг хохироож явлаа ш дээ.

Тэгээд тэр үед бид нар энэ мөнгийг барилга барихад зарцуулах гэж байгаа юм аа, бид нар санхүү нэгтэй хүмүүс. Орон сууцаа ашиглалтанд орохоор та 2-ын мөнгийг өгнө гэсэн. Гадуур 10 хувийн хүүтэй мөнгө зээлж байгаа. Хамаагүй 10 хувийн хүүтэй зээлье гэсэн. Тэгэхээр нь ******* бид 2 за яах вэ өндөр хүүгээр яахав 5 хувийн хүүтэй зээлдүүлье гээд зээлдүүлсэн шүү дээ. Энэ мөнгийг зээлүүлснээс болж бид 2 маш их хохирсон. Одоо энэ мөнгийг гаргуулах хүсэлтэй байна. Өөр ярих зүйл алга байна гэв.   

Хариуцагчийн өмгөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч: *******ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний үйлчлүүлэгчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.*******: Зээлийн гэрээний дагуу зээл зээлийн хүү 49,000.000 төгрөгийг *******гаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч өөрчлөгдсөн. Анх 2014 оны 10 сарын 28-ны өдөр ******* нь *******, *******,******* нартай зээлээр 30.000.000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5 хувийн хүүтэй зээлж зээлийн гэрээ байгуулсан. 2 дахь гэрээ нь 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ******* нь ******* ******* нарт зээлээр 30,000,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5 хувийн хүүтэй зээлж зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээг *******, ******* нартай байгуулахдаа *******ийн өмнөөс ******* гарын үсэг зурсан. Нотариат дээр ******* очоогүй. Хоёр дахь зээлийн гэрээ нь ******* ******* нарын хооронд байгуулагдсан гэрээ байдаг. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа *******, *******, ******* нартай гэрээ байгуулсан гэж дурдсан байгаа. Нэхэмжлэгчээс яг хэнтэй гэрээ байгуулаад мөнгийг нь өгсөн юм бэ? гэхэд нэхэмжлэгч *******тай гэрээ байгуулаад 2014 оны 10 сарын 29-ний өдөр мөнгийг өгсөн гэж хэлдэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө үндэслэлгүй юм.

Нөгөө талаар ******* зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, амаар тохиролцсон. Би тэр 30.000.000 төгрөгийг аваад *******д өгсөн гэх боловч ******* би энэ 30.000.000 төгрөгөнд ямар ч хамааралгүй юм. Одоо 23500000 төгрөгийг *******ийн Хаан банкны дансанд шилжүүлсэн. Одоо 6500000 төгрөгийн үлдэгдэл байгаа бөгөөд хавтаст хэрэгт авагдсан 23500000 төгрөгийг шилжүүлсэн гүйлгээний баримтыг харахад *******гаас гээд шилжүүлсэн баримтууд байдаг. Энүүгээр юуг хэлж байна вэ ? гэвэл ******* нь *******ээс мөнгө зээлсэн гэдэг нь дээрх нотлох баримтуудаас харагдаж байгаа. *******д ******* 2014 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр  30,000,000 төгрөгийг аваад орж ирэхийг Барилга дээр ажиллаж байсан тогооч гэх Болормаа гэх хүн ******* *******гийн гэрийн гадаа ирээд 30,000,000 төгрөг өгсөн. ******* аваад гэрт орж ирээд тоолоход 20000-тын дэвсгэртийн боолттой 30.000.000 төгрөг байсан гэж гэрчилдэг. Ийм учраас 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээгээр ******* нь *******д 30.000.000 төгрөг өгсөн гэдэг нь үндэслэлгүй юм. Харин энэ 30.000.000 төгрөгийг ******* өөрөө авсан гэж хэлдэг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаар зөвхөн *******г тогтоосон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******, ******* нарыг хамтран хариуцагчаар татсан. *******г хамтран хариуцагчаар татсан байж байгаад нэхэмжлэгч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн сольсон. Иргэний хуулийн 281.1-т зааснаар мөнгийг ******* *******д зээлүүлээгүй учраас ******* нь *******эд зээлийн гэрээний дагуу зээл, зээлийн хүү төлөх үүрэг үүсээгүй. Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдүүлэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно гэж заасан. Гэтэл энэ зээлийн гэрээгээр ******* ******* нарт мөнгө өгөөгүй гэдэг. Энэ нь юугаар нотлогдож байна вэ гэхээр тэр шүүхийн даалгавраар *******, ******* нарыг хамтран хариуцагчаар татаад тэдгээрээс хариу тайлбар авахад энэ хоёр хүн ******* гэдэг хүнээс нэг ч төгрөг авч байгаагүй тийм учраас энэ зээлийн гэрээ өөрөө хүчин төгөлдөр бус юм гэж тайлбар өгсөн байдаг. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар газар болон үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан гэрээ байдаг. Энэ гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй хүчин төгөлдөр бус гэрээнүүд байгаа учраас *******ийн *******, ******* нартай 2 удаагийн байгуулсан энэ зээлийн гэрээ нь өөрөө анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Хариуцагч ******* хавтаст хэргийн 15, 35 дугаар хуудсанд байгаа тайлбар, хүсэлтийг  би бичээгүй энийг нотлох баримтаас хасч өгөөч ээ гэсэн саналыг түрүүн шүүхийн хэлэлцүүлэгт хэлсэн өмгөөлөгчийн зүгээс нотлох баримт шинжлэн судлахад хэлсэн. Ер нь ******* би авсан гээд байхад жинхэнэ авсан хүнийг нь хариуцагчаас хасуулаад байгаа нь өөрөө ойлгомжгүй байна. Ийм учраас нэхэмжлэгчийн  гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож харин хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох барьцаанд авсан газар өмчлөх эрхийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээг буцаан олгож өгнө үү гэв.

   Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Ш.******* нь С.*******, Ж.*******, Ц.*******, С.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг нийт 49,916,216 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба уг нэхэмжлэлийн шаардлагаас 18,416,129 төгрөгийг С.*******, С.******* нараас хувь тэнцүүлэн гарган нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ж.*******ийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0918001582 эрхийн бүртгэлийн дугаартай, 000133073 тоот гэрчилгээ, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0918000357 дугаартай,  000085642 тоот гэрчилгээнүүдийг Ш.*******ээс гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Ш.*******, хариуцагч Ж.*******, С.******* нар 2014 оны 10-р сарын 29-ний өдөр харилцан тохиролцож 30.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэйгээр зээлж, зээлдэгч хугацаандаа үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгээгүй хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор гэрээг бичгээр байгуулсан ба гэрээ байгуулсан талаар талууд маргаагүй байна.

Харин хариуцагч    зээлийн гэрээгээр 30.000.000 төгрөгийг шилжүүлээгүй учир зээлийг төлөхгүй гэж маргаж байгаа ч энэ нь үндэслэлгүй байна.

 Учир нь нэхэмжлэгч Ш.******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж, 30.000.000 төгрөгийг  нь С.*******, С.******* нарт хүлээлгэн өгсөн зээлийн гэрээний ар талд зээл 30.000.000 төгрөгийг хүлээн авсан бичилтээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Зээлийн гэрээнд С.*******  гарын үсэг зурж баталгаажуулаагүй байгаа боловч зээлийн гэрээний зүйл болох 30.000.000 төгрөгийг Ш.*******ээс С.*******, С.******* нар хүлээн авсан байх тул С.*******г С.*******тай адил хүсэл зоригоо илэрхийлэн зээл авсан  С.******* зээлдэгч нарыг төлөөлөн гарын үсэг зурсан нь нэхэмжлэгчийн ...би 2014 оны 10-р сарын 28-ны өдөр *******ийнд очиж *******, түүний охин ******* нартай гэрээ байгуулсан нь үнэн. Ингэж гэрээ байгуулахдаа *******, ******* нарт мөнгө өгөөгүй. Харин маргааш нь буюу 2014 оны 10-р сарын 29-ний өдөр би С.*******тай нотариатын хажууд гэрээ байгуулсан. Ингэхэд бол ******* хамт явсан. ******* байгаагүй. *******ийн гарын үсгийг ******* зурсан. Ингээд тэр өдрөө *******, ******* хоёрт 30.000.000 төгрөгийг өгсөн.... гэсэн тайлбар болон хариуцагч С.*******гийн  ...Би 2014 оны 10-р сарын 29-ний өдөр Ш.*******тэй гэрээ байгуулсан нь үнэн. ...ингэхдээ *******ийн гарын үсгийг би зурсан юм. ******* тэр үед байгаагүй. ******* хамт явсан... гэсэн мэдүүлгүүдээр нотлогдож байна

Иймд С.******* нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж зээлийн гэрээний зүйл болох 30.000.000 төгрөгийг авсан бөгөөд түүнийг С.*******тай хамтран зээлдэгч мөн гэж үзэх үндэстэй байна.

2014 оны 10-р сарын 29-ний өдөр нэхэмжлэгч Ш.*******, хариуцагч С.*******, С,******* нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. Уг гэрээний үүрэг болох үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг нэхэмжлэгчид төлөөгүйг хариуцагч шүүх хуралдаанд үгүйсгээгүй байна.

Хэрэв  Ш.******* нь зээлийн гэрээгээр мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй бол С.******* мөнгө шилжүүлэх талаар шаардлага гаргах эрхтэй бөгөөд хариуцагч нэхэмжлэгчид ямар нэгэн шаардлага гаргаж байгаагүй зэрэг нөхцөл байдалд дүгнэлт хийхэд С.******* зээлийн гэрээний зүйл болох 30.000.000 төгрөгийг хүлээн авсан гэж үзэх үндэстэй ба нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулагдсан 2014 оны 10-р сарын 29-ний өдрийн зээлийн гэрээ хүчин төгөлдөр байна.

Нэхэмжлэгч, хариуцагч С.*******, С.******* нар 2014 оны 10-р сарын 29-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацааг сунгасан гэж мэтгэлцэн сунгасан хугацааны хүү нийт 12,000,000 төгрөгийг нэхэмжилжээ. Гэвч нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2014 оны 10-р сарын 29-ний өдөр зээлийн гэрээг 1 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр харилцан тохиролцож зээлийн гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээний хугацааг дахин сунгах талаар ямар нэгэн хэлцэл байгуулаагүй учир гэрээний хугацааг сунгасан гэж үзэх үндэслэлгүй байна.

2014 оны 10-р сарын 28-ны өдөр байгуулсан гэх зээлийн гэрээний ард зээлийн хугацааг 30 хоногоор тооцож сунгалт хийхээр тохиролцов С.******* гэж тэмдэглэсэн байгааг гэрээний хугацааг сунгах талаар талууд тохиролцсон гэж үзэх боломжгүй юм.

Хариуцагч С.*******, С.******* нар нь гэрээнд заасан хугацаанд буюу 2014 оны 10-р сарын 29-нөөс хойш 1 сарын хугацаанд хүү төлөхөөр тохиролцсон учир үүнээс хойших хугацааны хүү хариуцагч нараас гаргуулах үндэсгүй. Харин хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй учир гэрээний 4 дүгээр зүйл, Монгол Улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасны дагуу алданги тооцож хариуцагч нараас гаргуулах үндэстэй байна.

Зээлийн гэрээнд тохиролцсоноор хариуцагч нар 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор үндсэн зээл 30,000,000 төгрөгийг, хүү 1,500,000 төгрөгийн хамт нийт 31,500,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан ба үүнээс 23,500,000 төгрөгийг төлж барагдуулсан нь нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагч С.*******гийн нэхэмжлэгчийн дансанд мөнгө шилжүүлсэн баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч С.******* нэхэмжлэгчид нийт 25,000,000 төгрөгийг төлж барагдуулсан гэж байгаа боловч 1,500,000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдохгүй байна.

Үндсэн зээл болон зээлийн хүүд нийт 31,500,000 төгрөг төлөхөөс 23,500,000 төгрөгийг хариуцагч төлж 8,000,000 төгрөгийг төлөх үүргээ 2016 оны 03-р сарын 28-наас хойш гүйцэтгээгүй болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогджээ.

Түүнчлэн нэхэмжлэгч нь дээрх 30.000.000 төгрөгийг хариуцагч нарт зээлдүүлэхдээ Хас банкны Завхан салбараас уг мөнгийг  зээлж авч өгсөн гэж банкны зээлийн хүүд нийт 6,416,129 төгрөгийг төлснийг хариуцагч нараас гаргуулахыг хүссэн байна.

Нэхэмжлэгч Хас банкны Завхан салбараас 30.000.000 төгрөгтэй дүйцэхүйц хэмжээний мөнгө зээлж авсан болох нь Хас банкны Завхан салбарын 2016 оны 06-р сарын 24-ний өдрийн 234/16 тоот тодорхойлолт, 2014 оны 10-р срын 29-ний өдрийн барьцаат зээлийн гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Үүрэг гүйцэтгэгч нар мөнгөн төлбөрийн үүргээ  хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүйгээс үүрэг гүйцэтгүүлэгч нар банкнаас зээл авч зээлийн хүүгээр хохирсон нь дээрх нэхэмжлэгч нарын Хас банктай байгуулсан зээлийн гэрээ зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэргээр нотлогдож байх тул нэхэмжлэгчийн банкинд төлсөн зээлийн хүүг гэрээнд заасны дагуу үүрэг гүйцэтгэгч С.*******, С.******* нар нь үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй учир Монгол Улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлд зааснаар алданги тооцож гаргуулах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги нь гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй учир үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 8.000.000 төгрөг, алданги 4.000.000 төгрөг, банкны зээлийн хүү 6,416,129 төгрөгийн шаардлагыг хангаж нэхэмжлэлийн шаардлагаас 31500087 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин нэхэмжлэгч Ш.*******, хариуцагч Ж.*******, Ц.******* нарын хооронд байгуулагдсан 2014 оны 10-р сарын 28-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэхээргүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ш.******* нь Ж.*******, Ц.******* нартай анх зээлийн гэрээг байгуулсан гэх боловч уг гэрээгээр талуудын хооронд мөнгө шилжүүлэгдээгүй нь нэхэмжлэгчийн тайлбар болон хариуцагч нарын тайлбараар нотлогдож байгаа учир уг гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх боломжгүй байна. 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: 2014 оны 10-р сарын 28 ны өдөр нэхэмжлэгч Ш.*******, хариуцагч Ц.*******, ******* нартай зээлийн гэрээг, 2014 оны 10-р сарын 29-ний өдөр Ж.******* С.******* нартай зээлийн гэрээг тус тус байгуулсан байна.

2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнд нэхэмжлэгч мөнгийг шилжүүлээгүй нь уг гэрээний дагуу мөнгө хүлээж аваагүй гэсэн хариуцагчийн тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгийг хүлээлгэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцох оор заасан учир 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин 2014 оны 10-р сарын 29-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч С.*******, С.******* нарт 2014 оны 10-р сарын 29-ний өдөр 30,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Иймд 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан зээлийн  гэрээг  хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд иргэний эрх зүйн чадамжтай аливаа этгээд өөрийн хийж байгаа үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүйгээр эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгоход чиглэгдсэн аливаа ажиллагаанд оролцсон байх боломжгүй юм.

Нэхэмжлэгч нь 2014 оны 10-р сарын 29-ний өдөр зээлийн гэрээг байгуулахдаа үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцааны гэрээг давхар байгуулж үл хөдлөх эд хөрөнгө болох бүртгэлийн Ү-0918001582 дугаарт бүртгэж олгосон 000133073 тоот гэрчилгээ, мөн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0918000357 дугаарт бүртгэж олгосон 000085642 тоот гэрчилгээ зэргийг барьцаалжээ.

Ийнхүү үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахдаа Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1-д заасан барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх гэсэн шаардлагыг хангаагүй байх тул хариуцагч нарын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, газрын гэрчилгээ зэргийг барьцаалсан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 Иймд хариуцагч нартай барьцааны гэрээ байгуулсан барьцааны гэрээ нь Монгол Улсын Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, газрын гэрчилгээ зэргийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, ИХШХШТХуулийн 56-р зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 565481 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлого буюу 090000941 тоот данснаас 315451 төгрөг, хариуцагч нараас нэхэмжлэлийн хангагдсан хэмжээнд ногдох тэмдэгтийн хураамж 250030 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй байна. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч С.*******гаас 9,208,064.5 төгрөг, С.*******гаас 9,208,064.5 төгрөгийг нийт 18,416,129 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.*******эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 31.500.087 төгрөгийг, мөн Ж.*******, Ц.******* нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 61 дүгээр зүйлийн 61.1 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан 2014 оны 10-р сарын 29-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Ш.*******, Ж.*******, С.******* нарын хооронд байгуулагдсан зээлийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0918001582 дугаарт бүртгэж олгосон 000133073 тоот гэрчилгээ, мөн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0918000357 дугаарт бүртгэж олгосон 000085642 тоот гэрчилгээ зэргийг Ш.*******ээс гаргуулж хариуцагч Ж.*******, С.******* нарт олгосугай.

3. Нэхэмжлэгч Ш.*******, хариуцагч С.*******, С.******* нар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсгүүдийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 565481 төгрөгнөөс 250030 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлого буюу 090000941 тоот данснаас 315451 төгрөгийг хариуцагч С.*******, С.******* нараас нэхэмжлэлийн хангагдсан хэмжээнд ногдох тэмдэгтийн хураамж 250030 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулан  тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлөх ёстой улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

  ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ