Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2018/00901

 

 

Ш.Аийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 526 дугаар шийдвэр,

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаар магадлалтай,

Ш.Аийн нэхэмжлэлтэй

С.М, Ж.Ц, Ц.Ц, С.Янарт холбогдох

49 916 219 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч С.Мгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.А, хариуцагч нарын өмгөөлөгч Д.Барсүрэн, Г.Алтанчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Ш.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 10-р сарын 28-ны өдөр С.М, С.Я, Ж.Ц нар нь хамт байлцан гэрээ хийж 30 сая төгрөгийг 5 хувийн хүүтэй надаас зээлж авсан. Зээлийн барьцаанд хашаа, байшингаа бичиг баримтын хамт тавьсан. Үүнээс хойш 2016 оны 02-р сар хүртэл сар бүр 1,500,000 төгрөгийн хүү төлж байсан. 2016 оны 02-р сарын үед зээлийг чинь сунгах боломжгүй байна, надад мөнгө хэрэгтэй байна гэж яриад уулзах гэж очсон боловч хаалга, үүдээ тайлахгүй, утсаа авахгүй өдий хүрч байна. Иймд зээлийн 4 сарын хүү 3 сая төгрөг, үндсэн зээл 30 сая төгрөг, нийт 33 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. Мөн улсын тэмдэгтийн хураамж 330,000 төгрөгийг нэмж нэхэмжилсэн байна. Улмаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж үндсэн зээлийн үлдэгдэл 29,000,000 төгрөг, алданги 14,500,000 төгрөг, банкны зээлийн хүү 6,416,219 төгрөг нийт 49,916,219 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилсэн байна гэжээ.

Хариуцагч С.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч С.М 2016 оны 05-р сарын 16-ны өдөр тус шүүхэд хүсэлт гаргаж тайлбар өгсөн бөгөөд уг тайлбарт зурагдсан гарын үсгийг зураагүй гэж маргаж, шинжээч томилох хүсэлт гаргасны дагуу 2017 оны 10-р сарын 02-ны өдрийн 201710059 дугаартай Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албанаас хавтаст хэргийн 2016 оны 05-р сарын 16-ны өдөр гаргасан тайлбарт зурагдсан гарын үсэг С.Мгийн гарын үсэг биш байна гэсэн дүгнэлт өгсөн байна. Үүнээс хойш С.М нь нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар өгөөгүй байна.

Хариуцагч Ж.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ш.Атэй 30,0 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулан авсан боловч манай эхнэр, охин бид гурав ямар ч мөнгө аваагүй. Ш.А бид нарт мөнгө өгөөгүй. Иймд энэ гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Ц.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2014 оны 10-р сард 30,0 сая төгрөг зээлж авах гэрээ хийсэн боловч миний бие Ц.Ц, эцэг Ж.Ц, эх С.М бид нар нь Ш.Аээс 30,0 төгрөг аваагүй. Гэрээ хийсэн өдрөө Ш.А нь мөнгө гардуулан өгөөгүй бөгөөд бидэнд цаашид мөнгөний шаардлага гараагүй тул зээлээгүй гэжээ.

Хариуцагч С.Яшүүхэд гаргасан тайлбартаа: Ш.Атэй байгуулсан зээлийн гэрээ нь /хүүтэй мөнгө/ Иргэний хуульд иргэд хүүтэй мөнгө зээлүүлэх зохицуулалт байхгүй тул үндсэн, зээлж авсан гучин сая төгрөгийг л гүйцээж төлнө. Мөнгөний хүү, алданги тооцож төлөх боломжгүй гэжээ.

С.М, Ж.Ц нар нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Иргэн Ш.А нь 30 сая төгрөгийг 1 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээлж авлаа, зээлийн барьцаанд үл хөдлөх эд хөрөнгийн 000133073 дугаарын Ү0918001582 эрхийн бүртгэлийн дугаартай, газрын 000085642 дугаартай хашаа, байшинг тавлаа, зээлийн хугацаа хэтэрвэл хоногийн 0.5 хувийн алдагни төлнө, 15 хоногоос хэтэрвэл уг барьцааны хашаа байшинг зарж борлуулахыг зөвшөөрөв гэсэн зээлийн гэрээг 2014.10.28-нд Ц.Ж.Ц надтай байгуулж Ж.Ц миний нэр дээр байдаг гэр бүлийн дундын өмч болох Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн нефьтийн хэсгийн 1-15 тоотод байрлах хувийн сууцны 96 мкв талбайтай 2 өрөө, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0918001582 дугаарт бүртгэж олгосон 000133073 тоот гэрчилгээ, мөн Жаргалант багийн нефьтийн хэсгийн 1-5 тоотод байрлах гэр бүлийн хэрэглээний зориулалттай 17757 мкв газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0918000357 дугаарт бүртгэж олгосон 000085642 тоот гэрчилгээ зэргийг Ш.А нь зээлийн барьцаанд авсан. Мөн Ш.А нь С.М, Ж.Ц бид нарт 30 төгрөгийг 2014.10.29-нөөс 2014.11.29-н хүртэл 30 хоногийн хугацаатай 5 хувийн хүүтэй зээлдүүлнэ, энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахын тул барьцааны зүйл болгон 000085642 тоот газар өмчлөх эрхийн гэрчилгээг барьцаанд авахаар 2014.10.29-нд зээлийн гэрээг С.М, Ж.Ц бид нартай байгуулж нотариатаар батлуулсан. С.М, Ж.Ц бид нар нь Ш.Аийг бид хоёрт мөнгө зээлүүлээч, 30 сая төгрөг хэрэгтэй байна гэхэд Ш.А зөвшөөрч 30 сая төгрөгийг зээлдүүлэхээр болж үүнийх нь дагуу бид нар түүнтэй дангаар болон хамтарч зээлийн гэрээг 2 удаа байгуулсан. Зээлийн гэрээнд гарын үсэг зурсан нь түүнийг бид нарт мөнгө зээлдүүлэх нь гэж итгэсэн, тэгтэл тэр бид нарт мөнгө өгөөгүй, бид нарыг хуурч мэхэлсэн. Гэтэл Ш.А нь 2014.10.28-нд зээлийн гэрээний дагуу 30 сая төгрөгийг Ж.Ц надад зээлдүүлээгүй. Мөн 2014.10.29-ндзээлийн гэрээний дагуу 30 сая төгрөгийг Ж.Ц, С.М бид нарт зээлдүүлээгүй. Иймд 2014 оны 10-р сарын 29-ний өдрийн зээлийн гэрээ, 2014 оны 10-р сарын 28-ны өдрийн зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцож, Ш.Аийн зээлийн гэрээний барьцаанд авсан Ж.Цийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү0918001582 дугаартай, 000133073 тоот гэрчилгээ, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0918000357 дугаартай, 00085642 тоот гэрчилгээг тус тус Ш.Аээс гаргуулж Ж.Ц, С.М бидэнд гаргуулж өгнө үү. Мөн нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөх чадваргүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58-р зүйлийн 58.3-т зааснаар сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт гаргажээ.

 

Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 526 дугаар шийдвэрээр Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч С.Мгаас 9.208.064,5 төгрөг, С.Ягаас 9.208.064,5 төгрөгийг нийт 18.416.129 гаргуулж нэхэмжлэгч Ш.Аэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 31.500.087 төгрөгийг, мөн Ж.Ц, Ц.Цд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 61 дүгээр зүйлийн 61.1 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан 2014 оны 10-р сарын 29-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Ш.А, Ж.Ц, С.М нарын хооронд байгуулагдсан зээлийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0918001582 дугаарт бүртгэж олгосон 000133073 тоот гэрчилгээ, мөн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0918000357 дугаарт бүртгэж олгосон 000085642 тоот гэрчилгээ зэргийг Ш.Аээс гаргуулж хариуцагч Ж.Ц, С.М нарт олгож, нэхэмжлэгч Ш.А, хариуцагч С.М, С.Янар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгүүлэхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсгүүдийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 565481 төгрөгнөөс 250030 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлого буюу 090000941 тоот данснаас 315451 төгрөг, хариуцагч С.М, С.Янараас нэхэмжлэлийн хангагдсан хэмжээнд ногдох тэмдэгтийн хураамж болох 250030 төгрөгийг хувь тэнцүүлэн тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлөх ёстой улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаар магадлалаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 526 дугаартай шийдвэрийн 1 дэх заалтын иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 гэсний дараа 282 дугаар зүйлийн 282.1 гэж нэмж,хариуцагч С.Мгаас 9.208.064,5 төгрөг, С.Ягаас 9.208.064,5 төгрөгийг нийт 18.416.129 гаргуулж гэснийг хариуцагч С.Мгаас 18.416.129 төгрөг гаргуулж гэж, Шийдвэрийн 4 дэх заалтын хариуцагч С.М, С.Янараас нэхэмжлэлийн хангагдсан хэмжээнд ногдох тэмдэгтийн хураамж болох 250030 төгрөгийг хувь тэнцүүлэн гэснийг Хариуцагч С.Мгаас 250030 төгрөгийг гаргуулан гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,  Хариуцагч С.М, Ж.Ц, нарын нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162.270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, С.Мгаас 87761 төгрөг гаргуулан улсын орлого болгож С.Ягийн гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 58.150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч С.М хяналтын гомдолдоо: Шийдвэр магадлалыг эс зөвшөөрч хариуцагч С.М миний бие хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна. Иймд хяналтын шатны шүүхээс доорх бодит нөхцөл байдлуудыг харгалзан үзэж ИХШХШТХуулийн 176.2.5-д зааснаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах заалт бүхий магадлал гаргаж өгөхийг хүсье. Үүнд: Нэг.Нэхэмжлэгч Ш.А нь: 1. 2016.4.7-нд тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн үндэслэлдээ ...2014.10.28-нд С.М, Янжмаа, Ж.Ц нар нь хамт байж байгаад гэрээ хийж 30 000 000 төгрөгийг 5%-н хүүтэй Ш.А надаас зээлж.... гэж /хх1/, 2. 2016.4.27-нд шүүхэд гаргасан тайлбартаа ...дүү Янжмаагийн хамт ирж авсан.... гэж /хх-17/, 3. 2016.06.06-нд шүүхэд тайлбар гаргахдаа...2014.10.28-нд Жаргалант багийн иргэн Ж.Ц, С.М нар...харилцан тохирч гэрээ байгуулан ....30 000 000 төгрөгийг 5%-н хүүтэй зээлж авсан... гэж /хх-23, 52/, 4. 2016.12.23-нд сөрөг нэхэмжлэлд хариу тайлбар гаргахдаа... 2014.10.29-ний өдөр Хас банкны Завхан дах салбараас 50 000 000 төгрөг зээлэн авч 30 000 000 нь С.Мд өөрийн биөэр бэлнээр аваачиж өгсөн....С.Мг мөнгөө хүлээн авах үөд түүний эгч болох С.Янь хамт байж, 2-уул 30 000 000 төгрөгийг тоолон хүлээн авсан...гэж, Хоёр. Нэхэмжлэгч Ш.Аптансүх, Х.Снар нь: 1. 2016 оны...сарын... өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн үндэслэлд ...2014.10.28-ны өдөр Янжмаа, Ж.Ц нар нь хамт байж байгаад гэрээ хийж 30 000 000 төгрөгийг 5%-н хүүтэй ...харилцан тохирч гэрээ хийн зээлж авсан...гэж /хх-26, 60/, 2. 2016.06.24-нд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, ихэсгэсэн ба уг нэхэмжлэлийнхээ 3-д...Мөн бид С.М, С.Янарыг мөнгө зээлдүүлээч гэсний дагуу 2014.10.29-ний өдөр Завхан аймгийн Улиастай сумын Хас банкнаас 50 000 000 төгрөгийг зээлж....30 000 000 тэдэнд зээлүүлсэн....гэж /хх-28, 79/, 3. 2016.12.12-нд хариуцагчийг хасуулах солиулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан ба уг хүсэлтэд...2014.10.29-ний өдөр хариуцагч С.М, Ж.Ц, Ц.Ц нартай зээлийн гэрээ байгуулж 30 000 0000 төгрөгийг 5%-н зээлүүлэхээр болж 30 000 000 төгрөгийг зээлдэгч С.Мд бэлнээр гардуулан өгсөн... гэдэг. Нэхэмжлэгч Ш.А, Х.Снар нь 30 000 000 төгрөгийг аль гэрээг үндэслээд, хэзээ, хэнд өгсөн талаараа олон янзаар хавтаст хэрэгт авагдсан баримтанд бичсэн байдаг ба үүнээс харахад нэхэмжлэгч Ш.А нь 30 000 000 төгрөгийг -2016.10.28-нд 30 000 000 төгрөгийг хариуцагч С.М, Янжмаа, Ж.Ц нарт - 2016.10.28-нд, Ж.Ц, С.М нарт өгсөн, Нэхэмжпэгч Ш.А, Х.Сольхүүнар 30 000 000 төгрөгийг -2016.10.28-нд Янжмаа, Ж.Ц нар зээлж авсан гэж, -2016.10.29-нд Янжмаа, С.М нарт, 2016.10.29-нд С.Мд бэлнээр аваачиж өгсөн гэдэг. Гурав: 2014.10.29-ний Зээлийн гэрээг С.М, Ж.Ц нартай байгуулсан байдаг боловч уг зээлийн гэрээгээр С.М, Ж.Ц нар нь 30 сая төгрөгийг Ш.Аптансүхээс зээлдэн аваагүй. Уг зээлийн гэрээнд Ж.Ц гарын үсэг зураагүй, түүний өмнөөс С.М зурсан гэдгийг шүүхийн хуралд С.М хэлсэн, нэхэмжлэгч Ш.А ч бас Ж.Ц ч гарын үсэг зураагүй, нотариат дээр түүнийг очоогүй гэдэг. Ж.Цийн гарын үсэг нь 2014.10.28-ны зээлийн гэрээнд зурсан гарын үсгээс өөр байгаа. 2017.6.19-нд тус шүүхэд Ж.Ц нь:...Ж.Ц миний бие 2014.10.29-ний Ш.Атэй байгуулж ноториатаар батлуулсан Зээлийн гэрээ гэгчид миний биө өөрийн биеэр гарын үсэг зураагүй болно. Гэрээг хүчин төгөлдөр бус гэрээнд тооцож өгнө үү... гэсэн хүсэлт гаргасан /2хх/, 2016.08.30-нд ...манай эхнэр, охин бид 3 ямар ч мөнгө аваагүй. Ш.А бид нарт мөнгө өгөөгүй, Энэ гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна... гэж /1 хх-138/, хариуцагч Ц.Ц 2016.10.03-нд ....Цэрэнпил, Ж.Ц, С.М бид нар Ш.Аээс 30 сая төгрөг аваагүй. Гэрээ хийсэн өдрөө гардуулан өгөөгүй, бидэнд цаашид мөнгөний шаардлага гараагүй тул зээлээгүй... гэж /1хх-154/ тус тус тайлбарладаг. Ж.Ц нь уг зээлийн гэрээнд өөрийг нь төлөөлж гарын үсэг зурах эрхийг надад итгэмжлэн олгоогүй. 2014.10.29-ний зээлийн гэрээний 3-д “Энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахын тулд барьцааны зүйл болгон эд хөрөнгийг барьцаанд авав. Барьцааны эд хөрөнгийн жагсаалтыг хавсаргав. Хавсралт нь энэ гэрээний салшгүй хэсэг болно.” гэж мөн уг зээлийн гэрээний 7-д “энэхүү гэрээнд зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулсан өдрөөс хүчин төгөлдөр болж, талууд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно” гэж заасан. Гэтэл уг гэрээнд заасан 30 000 000 төгрөгийг С.М надад зээлдүүлсэн гэх зээлийн гэрээнд Ж.Цийн өмнөөс би гарын үсэг зурж “нотариатаар батлуулсан. Мөн миний бие 2014.10.29-нд 30 000 000 төгрөгийг Ш.Аээс уг зээлийн гэрээний дагуу аваагүй, ер нь Ш.Аээс 30 000 000 төгрөг аваагүй. Харин С.Янь Ш.Аээс 30 000 000 төгрөгийг авсан, авсан мөнгөнөөсөө 25 000 000 төгрөгийг нь Ш.Аэд дансаар өгсөн, үлдэгдэл мөнгийг С.Яби төлнө гэдэг. Мөнгийг авсан хүн тодорхой, авсан мөнгөө төлөөд байгаа хүн нь байхад 2014.10.29-ний зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар нь С.М надаас 8 000 000 төгрөгийг алдангийн хамт гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. 2014.10.29-ний зээлийн гэрээ нь өөрөө ИХ-н 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” ИХ-н 56.1.8, 156.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл. Гэтэл шүүх ИХ-н 56.1.8, 156.1-д заасныг баримтлан Зээлийн гэрээг, барьцааны гэрээний хамт бүхэлд нь хүчин төгөлдөр бусад тооцож шийдвэрлэх ёстой байхад зөвхөн уг гэрээний зээлийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон нь үндэслэлгүй. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт: ...2014.10.29-ний өдөр нэхэмжлэгч Ш.А, хариуцагч С.М, С.Янарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. ...Ш.А зээлийн гэрээгээр мөнгө шилжүүлэх үүргээ биөлүүлээгүй бол С.М мөнгө шилжүүлэх талаар шаардлага гаргах эрхтэй бөгөөд хариуцагч нэхэмжлэгчид ямар нэгэн шаардлага гаргаж байгаагүй зэрэг нөхцөл байдалд дүгнэлт хийхэд С.М зээлийн гэрээний зүйл болох 30 000 000 төгрөгийг хүлээн авсан гэж үзэх үндэстэй ба нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан 2014.10.29-ний өдрийн зээлийн гэрээ хүчин төгөлдөр байна. ...2014.10.29-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний нэхэмжлэгч Ш.А нь хариуцагч С.М, С.Янарт 2014.10.29-ний өдөр 30 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.” гэж дүгнэсэн нь буруу. Зохигчид гэж зөвхөн Аптансүх нь хэлээд байгаа ба С.М миний бие Аптансүхээс 30 000 000 төгрөг аваагүй, харин С.Яавсан гээд байхад намайг мөнгө авсан гээд байгаа нь үндэслэлгүй. Хэрэв би мөнгө авсан бол манай нөхөр Ж.Ц, охин Цэрэнпил нар хэлэх байсан ба харин ч бид 3 мөнгө аваагүй гэдэг. Мөнгийг Ш.Аээс авсан С.Янь мөнгийг Ш.Аийн дансанд төлж байсан нь банкны хуулга, гэрч Болормаагийн намайг Янжмаагийнд байхад 30 000 000 төгрөг Ш.А авчирч өгсөн гэсэн тайлбар, мөн С.Ш.А нь Янжмаагаас зээлдүүлсэн 30 000 000 төгрөгөө нэхэж Янжмаагийн утас руу мессэж бичдэг байсан. Мөн Аптансүх нь С.Ягийн хүү, алдангийн тооцоо гэж 49 916 219 төгрөгийн тооцоог гаргасан байдаг. /хх-30, 81/ Хэрэв С.М миний бие авсан бол өөрийнхөө нэрээр мөнгийг төлөх байсан. 30 000 000 төгрөгийг ИХ-н 282.4-д зааснаар нэхэмжлэгч Ш.А нь С.М надад бодитойгоор шилжүүлээгүй надад өгөөгүй тул зээлийн гэрээний үүрэг үүсээгүй. С.М надад өгсөн гэсэн баримт байхгүй. Дөрөв: Ш.А Хас банктай 2014.10.29-нд барьцаат зээлийн №1150010203 тоот гэрээг байгуулан уг гэрээний 1.1-д зааснаар 50 000 000 төгрөгийг, 365 хоногт 23.8%-н хүүтэй 11 сарын хугацаатай зээлж авсан байх ба уг зээлийн гэрээний 1.2-д банк нь зээлийг ашигласны хариу төлбөр болох зээлийн хүүг зээлийн хүүг бүрэн барагдуулж дуусах хүртэл хугацаанд тооцож зээлдэгчээр төлүүлнэ гэж заасан. Энэхүү гэрээгээр 50 000 000 төгрөгийг зээлж авсан Ш.Аэд хүү төлөх үүрэг үүссэн байхад түүний банкнаас авсан 50 000 000 төгрөгөөс 2014.10.29-нөөс 2015.09.22-н хүртлэх хугацааны 30 000 000 төгрөгөнд ногдох хүүний төлбөр 6 416 219 төгрөгийг С.М, С.Ябид нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хас банкнаас С.М, С.Ябид нар нь 30 000 000 төгрөгийг зээлж аваагүй, 2014.10.29-нөөс 2015.09.22-н хүртлэх хугацааны 30 000 000 төгрөгт ногдох хүү 6 416 219 төгрөгийг Ш.Аэд төлөх ёсгүй. Ш.А нь банкнаас 50 000 000 төгрөг зээлж аваад үүнээс 30 000 000 төгрөгийг С.М, С.Янарт өгсөн гэдэг. Гэтэл анх 30 000 000 төгрөгийг 2014.10.28-нд өгсөн гэж байгаад 50 000 000 төгрөг зээлсэн зээлийн гэрээ гарч ирэхээр 2014.10.29-нд 30 000 000 төгрөг өгсөн болдог. Тав: Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Мгийн хүсэлтээр С.Яг хамтран хариуцагчаар татан оролцуулж, нэхэмжлэгч Аптансүхийн хүсэлтээр түүнийг 2016.12.19-ний 1427 тоот шүүгчийн захирамжаар хариуцагчаас хасах, солих тухай захирамж гаргаж, ИХШХШТХуулийн 28-р зүйлийг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүх 2017.6.6-ны 13 тоот магадлалаар анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Хавтаст хэргийн 119-р хуудасны ард дугааргүй 2 хуудас байдаг ба эдгээр хуудсанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулах тухай шүүгчийн захирамжид С.Цэрэнпил, С.Я, Ж.Ц нарт холбогдох иргэний хэргийг сэргээн явуулсугай гэсэн захирамж байдаг. С.Яг хариуцагчаар татаагүй байж С.Янарт холбогдох хэрэг гэдэг. Мөн хэргийн хариуцагч С.Цэрэнпилд анхан шатны шүүх хурлын товыг мэдэгдээгүй шүүхэд дуудаагүй байдаг. Магадлалд дурьдсан алдааг анхан шатны шүүх зөвтгөөгүй байхад давж заалдах шатны шүүх хамтран хариуцагчаас С.Яг хасаж шийдвэрлэсэн нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Зургаа: Давж заалдах шатны шүүхэд хариуцагч С.Ягийн гаргасан гомдол, анхан болон давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч С.Ягийн хэлсэн тайлбар зэргийг хэрэгт үнэлэх боломжгүй болсон. Хэрэв С.Янь хариуцагч биш бол түүнийг шүүх хуралд гэрчээр оролцуулах хүсэлтийг миний бие гаргах байсан.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ш.А нь хариуцагч С.Мд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь анх гаргасан 33 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, үндсэн зээл 29 000 000 төгрөг, алданги 14 500 000 төгрөг, гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс учирсан хохирол 6 416 219 төгрөг, нийт 49 916 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилжээ. Мөн түүний хүсэлтээр Ж.Ц, Ц.Ц, С.Янарыг хамтран хариуцагчаар татсан байна.

Хариуцагч С.М, Ж.Ц нар нь нэхэмжлэгч Ш.Аэд холбогдуулан талуудын хооронд 2014 оны 10 дугаар сарын 28, 29-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, зээлийн барьцаанд авсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, мөн газар өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч С.Мгаас 9 208 064 төгрөгийг, С.Ягаас 9 208 064 төгрөгийг гаргуулж нийт 18 416 129 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хариуцагч С.Мгаас 18 416 129 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч С.Яд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийж, хариуцагчийн хүлээх үүргийн хэмжээ, агуулгыг магадлалдаа тодорхой тусгасан байна. Мөн анхан шатны шүүхийн гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг дүгнэж, залруулсан нь үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч Ш.А нь хариуцагч С.Мтай 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гэрээ байгуулж, 30 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлүүлэх, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцож, гэрээнд талууд гарын үсгээ зуржээ. Шүүх зохигчдын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаанд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 232 дугаар зүйлийн 232.6, 222 дугаар зүйлийн 222.7.-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, зээлдэгч  С.Мгийн гэрээний дагуу хүлээх үүргийн эрх зүйн үндэслэлийг тодорхойлж, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1-дэх хэсэгт нийцжээ. Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосноор үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, газар өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн нэг шаардлага хангагдсан байна.

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө.” гэж заасан тул зээлдүүлэгч нь С.М-гийн заасан этгээд болох С.Яд зээлийг хүлээлгэн өгсөн нь хууль зөрчөөгүй байна. Нэхэмжлэгч Ш.А нь С.Мтай байгуулсан гэрээг үндэслэж, мөнгийг С.Яд шилжүүлсэн, энэ талаар хариуцагч С.М мэдэж байсан нь хэрэгт байгаа баримтаар тогтоогджээ.

Шүүх үндсэн үүрэг, алданги хохирол гаргуулах нэхэмжлэлийн талаар Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж үндсэн зээл 8 000 000 төгрөг, алданги 4 000 000 төгрөг, хохирол 6 416 129 төгрөг хариуцагчийн биелүүлэх нийт 18 416 129 төгрөгийн үүргийн хэмжээг үндэслэлтэй тогтоосон байна. 

Зохигчдын байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх, эсхүл хүчин төгөлдөр бусд тооцох Иргэний хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй тул сөрөг нэхэмжлэлээс гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 57 дугаар зүйлийн 57.1.-д заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна.

Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй тул хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурьдсугай.

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Б.УНДРАХ

                       ШҮҮГЧ                                                                        П.ЗОЛЗАЯА