Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 00058

 

Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,
нарийн бичгийн Э.Цэнгүүн,
улсын яллагч Ц.Сувдаа,
хохирогч Б.Хоролмаа, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг,
шүүгдэгч Б.Хулан, түүний өмгөөлөгч Д.Дашдамба нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 132/2017/0048/Э индекстэй, 201706000033 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгэм хамгааллын ажилтан мэргэжилтэй, “ЮБМ” ХХК-нд худалдааны менежер ажилтай, ам бүл 5, эцэг, эх, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 3-244 тоотод амьдардаг, ял шийтгэлгүй, Боржигон ургийн овогт Бадамсүрэнгийн Хулан /РД:ЧЗ88021264/ Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Хулан нь 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Булган аймгийн Дашинчилэн сумын Хараат, 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Борогчингийн гүүр” гэх газарт “Тоёото харриер” маркын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалт, 9.1-д заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалт, 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчснөөс зам тээврийн осол гаргаж Г.Наранбаярын амь насыг хохироосон, хохирогч А.Мөнхбаярын бие махбодид хүнд гэмтэл, хохирогч А.Ундраагийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Хулангийн өгсөн: Би 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр буюу баасан гаригт Наранбаяртай хамт Өмнөговь аймгийн Цогтцэцээ сум руу явсан юм. Манай “ЮБМ” ХХК-ийн захирал над руу утсаар яриад Улаанбаатар хот руу буцаад бямба, ням гарагт амарчихаад даваа гарагаас томилолт авч яв гэсэн юм. Биднийг Өмнгөговь аймгийн Цогтцэций суманд байхад Мөнхбаяр над руу маргааш Ихнасан бид нар Өгийнуур сум руу загасанд явна. Хамт явах уу гэж утсаар ярьсан. Тэр өдөр Ундраа Өмнөговь аймгийн Цогтцэцээ суманд ирэх байсан бөгөөд болиод бидэнтэй хамт явахаар болсон. Ингээд Мөнхбаяр бид хоёр Өмнөговь аймгийн Цогтцэцээ сумаас Улаанбаатар хот руу буцаад явсан. Улаанбаатар хотод 0000-0100 цагийн үед ирсэн. Маргааш нь үүрээр 0500 Ундрааг 13 дугаар хорооллоос авсан. Үүний дараа Niisan Patrol маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байгаа 3 хүнтэй Бөхийн өргөөний ойролцоо уулзсан. Мөнхбаяр Niisan Patrol маркийн тээврийн хэрэгслээс манай тээврийн хэрэгсэл рүү шилжин суусан. Үүний дараа бид Улаанбаатар сумаас гарсан бөгөөд Төв аймгийн Лүн суманд очиж Niisan Patrol маркийн тээврийн хэрэгслийг хүлээсэн. Niisan Patrol маркийн тээврийн хэрэгсэлтэй хүмүүс ирсэн бөгөөд урд гарч явсан. Бид хойноос нь дагаж явсан. Замын нөхцөл байдал цасан шуургатай, зам халитргаатай байсан. Замын эргэлтээр тээврийн хэрэгслийн жолоодлого алдагдсан, үүний дараа замын бетон шонг мөргөж зам тээврийн осол болсон. Зам тээврийн осол болсоны дараа би ухаан орсон бөгөөд тээврийн хэрэгсэл уруугаа харсан байсан. Тээврийн хэрэгсэлд ямарч дуу чимээ гарахгүй байсан. Би Наранбаяр, Мөнхбаяр, Ундраа нарыг дуудахад тэд дугарахгүй байсан. Би хамгаалах бүс тайлах гэсэн боловч тайлагдахгүй байсан. Тээврийн хэрэгсэл асаалттай байсан. Би тээврийн хэрэгслээ унтраахаад хамгаалах бүс суларсан. Замаар тээврийн хэрэгсэл явж байгаа юм шиг дуу гарсан. Миний баруун гар хугарсан байсан учраас би хөл дээрээ зогсож чадахгүй байсэн. Үүний дараа би мөлхөж байснаа санадаг. Үүнээс хойш болсон үйл явдлыг санахгүй байгаа. Би нэг мэдэхэд эмнэлэгт ухаан орсон. Эмч надаас холбоо барих хүний утасны дугаар хэлэхийг хүссэн. Харин би төрсөн ахынхаа дугаарыг хэлсэн. Би эмч, сувилагч нараас бусад хүмүүсийг зүгээр эсэхийг асуухад 2 хүн нь энэ эмнэлэгт байгаа, харин 1 хүний биеийн байдал муу байсан учраас ойрхон байх Булган аймгийн Баяннуур сумын эмнэлэгт хүргэсэн гэж хэлсэн. Намайг Булган аймгийн Дашинчилэнгийн сумын эмнэлэгт байгаа гэдгийг хэлсэн. Ингээд орой нь манай гэрийхэн ирсэн бөгөөд намайг түргэн тусламжийн тээврийн хэрэгслээр авч явсан гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Хоролмаагийн өгсөн: Наранбаяр миний ганц хүү байсан юм. Миний хайртай хүү өндөр нуруутай, сайхан залуу байсан. Хайртай хүү минь 24-хөн насандаа хариуцлагагүй хүний буруугаас болж харамсалтайгаар амь насаа алдсан. Миний хүү байнга инээмсэглэж явдаг, бусадтай эелдэг харьцаатай, сайн залуу байлаа. Намайг насанд туршид минь хайрлах, хамгаалах хүү минь байсан юм. Миний удам залгах ганц хүү минь байсан юм. Би хүүгээ эрдэмтэй хүн болгох гээд насаараа түүнийхээ төлөө зүтгэсэн. Би цаашаа ярьж чадахгүй байна гэх мэдүүлэг,
201706000033 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч Б.Хоролмаагийн "...Миний талийгаач хүү хамгийн сүүлд 2017 оны 01 дүгээр сарын 20-ны шөнө 23 цаг 59 минутын үед над руу утсаар залгаад Улаанбаатар хотруу ирлээ. Маргааш амралтын өдөр учраас унтаж амарч байгаад тань руу залгана гэж ярьсан.Тэгтэл үүнээс хойш холбогдож чадаагүй байж байтал өчигдөр буюу 21-ний өдөр хүүг маань зам тээврийн осолд орсон талаар хэлж мэдэгдсэн. Ингээд Булган аймгийн Дашинчилэн суманд ирэх болсон. Миний хүү яагаад амралтын өдөр хөдөө явах болсон учрыг нь ойлгохгүй байна, уг нь хаашаа ч явсан надад хэлээд явдаг байсан. Харин энэ удаад хаашаа явах гэж байгаагаа хэлээгүйд нь гайхаж байна. Би нэг хүүтэй, түүнийхээ амь насын алдсанд гомдолтой байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 23-26 хуудас/ Хохирогч А.Мөнхбаярын "...2017 оны 01 дүгээр сарын 21-ний өглөө хамт ажилладаг Хулангийн ТОЁОТО ХАРРИЕР маркийн мөнгөлөг саарал өнгийн /улсын дугаарыг нь мэдэхгүй байна/ автомашинтай Ундраа, Наранбаяр нарын хамт 4-лээ бас өөр нэг Ниссан Патрол маркийн хар саарал өнгийн /улсын дугаарыг нь мэдэхгүй / авто машинтай Ихнасан, Энхмандах хоёртой Булган аймаг руу амрах салхинд гарах гээд явж байсан. Тухайн үед би автомашины хойд суудал дээр Ундраагийн ар талд миний хажууд тийшээ цонх налаад хэвтэж байсан чинь гэнэт л ухаан ороод сэрэхэд манай машин онхолдсон дээшээ харсан байрлалтай нэг хүн миний нэрийг дуудаад байсан. Тэгээд би машинаас мөлхөж гараад хартал цасан дээр суухад миний хоёр гар цус болчихсон байснаа санаж байна тэгээд ухаан алдаад нэг мэдэхэд эмнэлэг дээр ирчихсэн байсан. Тэгээд тэндээсээ Улаанбаатар хотод ирээд” Мөнгөн гүүр”нэртэй эмнэлэгт мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлээд өнөөдөр эмнэлгээс гарч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 хуудас/ Хохирогч А.Ундраагийн "...2017 оны 01 дүгээр сарын 21-ний өглөө хамт нэг дор ажилладаг худалдааны менежер ажилтай Хулангийн ТОЁОТО ХАРРИР маркийн мөнгөлөг саарал өнгийн /улсын дугаарыг нь мэдэхгүй байна/ автомашинтай Мөнхбаяр, Наранбаяр нарын хамт 4-лээ бас өөр нэг Ниссан Патрол маркийн хар саарал өнгийн /улсын дугаарыг нь мэдэхгүй / авто машинтай манай байгууллагад механик ажилтай Ихнасан түүний найз Энхмандах хоёр бид нарын араас Архангай аймаг, Өгийн нуур руу очиж амрах гээд замаараа Булган аймгаар дайраад явж байсан. Уг автомашинд би жолоочийн хажуу талд буюу Хулангийн хажуу талд урд суудал дээр сууж явсан. Тэгээд явж байхад зам дээр ямар нэгэн явган хүн, мал амьтан ерөөсөө байгаагүй, гарч ирээгүй гэнэт л Хулан жолоодлогоо алдаад замын хажуугийн жижигхэн шон мөргөсөн ч билүү сайн санахгүй байна доошоо машин хөмрөөд замаас гараад унасан. Автомашин хурдан л явж байсан. Яг хэдэн км цагийн хурдтай явж байсанг мэдэхгүй байна багаар бодоход 100 км цагийн хурдтай байсан байх. Эмчилгээний зардалд 1000000 төгрөг нэхэмжилж байна.." гэх мэдүүлэг / хх-ийн 33-34 хуудас / Гэрч А.Мандахын "Би 2017 оны 01 дүгээр сарын шөнө 05 цаг 10 минутын үед найз Ихнасан нь нэг танихгүй залуугийн хамтаар манай гэрт машинтай ирж намайг авсан. Би Ихнасангийн хамтаар Архангай аймгийн Батцэнгэл сум руу загас барих санаатай байсан юм. Манайд Ихнасан нь “Ниссан патрол” маркийн 41-52 УНТ улсын дугаартай машинтай ирсэн. Манайд ирээд машин дотор байж байснаа гэнэт Бөхийн өргөөний тэнд очиж хүнтэй уулзах хэрэгтэй боллоо гэсэн. Тэгээд Бөхийн өргөөний тэнд очтол “Харрир”маркын машин зогсож байсан ба нөгөө танихгүй залуу “Харрир” машин руу ороод суусан. Тэгтэл Ихнасан машинаа асаагаад Архангай аймгийн чиглэлд хөдөпсөн. Замаар зогсолтгүй явсаар Төв аймгийн Лүн суманд ирэхэд Харриртэй хүмүүс хүлээгээд зогсож байсантай зогсоод уулзсан. Бүгд машинаас буугаад бөөнөөрөө юм яриад зогсож байсан. Тэгэхээр нь би бий засчаад буцаад машиндаа суусан. Энэ цагаас эхлээд Ихнасан нь нөгөө хэдийн урьд гараад явах болсон. Тэгтэл арын машинтай хүмүүс араас тулж ирээд байсан болохоор нь Ихнасан утсаар нэг хүнтэй яриад та хэд жаахан зайтай яв, тулж ирээд байна гэж ярьсан. Түүнээс хойш араас нэлээд зайтаа яваад байсан. Баяннуур сум дөхөж ирэхэд ард нөгөө машинтай хүмүүс явж байгаа нь толинд харагдсан ба нэлээд хэсэг явсны дараа толинд харахад байхгүй болсон байсан. Тэгэхээр нь Ихнасан бид хоер зам дээр 20 гаран минут зогсоод хүлээсэн боловч ирээгүй болохоор нь машин эвдэрсэн юм болов уу гээд буцаж хотын чиглэлд хөдөлсөн. Тэгтэл замын ард онхолдсон байдалтай байж байхаар нь машинаа зогсоосон Тэр үед замын далан өөд нэг эмэгтэй хүн цус болчихсон өөдөөс гарч ирж байхаар нь Ихнасан тусалж машиндаа суулгасан. Би онхолдсон машинруу гүйгээд очсон чинь нэг залуу машины хажууд хөлөө жийгээд тонгойгоод сууж байсан. Тэгтэл жолоочийн хажуу талын суудлаас нэг эмэгтэй хүн туслаарай гээд орилохоор нь тэр хүүхнийг машинаас гаргасан. Тэгээд өөрсдийн машиндаа суулгасан. Мөн нэг залуу машины гадаа 4 орчим метр зайнд доошоо хараад хэвтэж байхаар нь би гүрээний судсан дээр нь дараад үзсэн чинь ямар ч цохилох мэдрэмж байгаагүй Ингээд нөгөө 3-н хүнийг Ихнасан аваад Дашинчилэн сумын эмнэлэг хүргэж өгөхөөр явсан. Би ослын газарт үлдсэн. Удалгүй Ихнасан цагдаатай ирсэн. Тэгээд араас нь эмнэлэг ирээд нөгөө залууг үзээд нас барсан талаар хэлсэн. Ингээд цагдаа хэргийн газрын хамгаалалт авсан.." гэх мэдүүлэг /хх-ийн 35 хуудас/ Гэрч А.Ихнасангийн "..Би 2017 оны 01 дүгээр сарын 21-ны шөнө 05 цаг 30 минутын үед найз Мандах, Мөнхбаяр, бид гурав нар нь Улаанбаатар хотоос Архангай аймгийн Батцэнгэл сумруу Ниссан патрол маркын 41-52 УНТ улсын дугаартай машинтай гарсан. Тэгэхэд найз Мөнхбаяртай Хулан гээд манай ажлын хүн Архангай аймгийн Өгийнуур сумруу 3-н хүний хамтаар өөрийхөө машинтай явах боллоо гэж утсаар ярьсан. Тэгээд Хулан нь зам мэдэхгүй учир та нарыг дагаад явъя гэсэн. Тэгээд бид нар хотод Бөхийн өргөөний урд уулзсан. Тэгэхэд Хулан нь манай ажлын Ундраа, Нармандах гурав байж байсан. Тэгтэл Мөнхбаяр нь манай ажлын хүмүүс явж байгаа юм байна.Би Хулангийн машинд суугаад Өгийнуур хүртэл явъя гээд суусан. Тэгээд хотоос Мандах бид хоёр машинтайгаа гарч нөгөө 4 болохоор түрүүлээд Төв аймгийн Лүн сум хүртэл зам мэднэ гээд явсан. Тэгээд Лүн суманд ирээд би урд нь гараад хөдөлсөн. Тэгсэн чинь араас машинд ойрхон яваад байхаар нь Мөнхбаяртай утсаар та нар арай ойрхон зайтай яваад байна, арай жаахан зайгаа бариад яв гэж хэлсэн. Тэгээд би замаар явж байгаад сая осол болдог газраас 8 орчим км яваад машиныхаа толинд харсан чинь ард явсан нөгөө хэд харагдахгүй байсан. Тэгэхээр нь замын хажууд зогсоод арын хэдээ 20 гаран минут хүлээсэн чинь ирэхгүй байсан. Тэгээд ингэж удмааргүй юм даа машин нь эвдэрсэн юм болов уу гэж бодоод буцаад явсан чинь замаас гарч хойд талд нь онхолдсон байдалтай байсан. Тэгэхээр нь онхолдсон машинруу яваад очсон чинь Хулан замын далан өөд гарах гээд зогсож байхаар нь тусалж машиндаа суулгасан. Ундраа машины урд талын суудалд хамгаалах бүс зүүсэн хөдөлгөөнгүй байж байсан, тэгэхээр нь Мандах доогуур нь орж бүсийг нь тайлаад машинаас гаргаж машиндаа аваачиж суулгасан. Мөнхбаяр болохоор машины хажуу талд гараад сууж байхаар би Мандахтай хамтран тусалж машиндаа суулгасан. Харин Наранбаяр болохоор машинаас 4 гаран метр зайнд хэвтэж байсан. Очоод гүрээний судсыг нь үзэхэд цохилохгүй болсон байна гэсэн. Тэгээд машинд суулгасан гурваа аваад Дашинчилэн сумын эмнэлэгт хүргэж ирсэн. Тэгээд сумын цагдаа аваад түрүүлээд хөдөлсөн ба араас эмнэлгийн ажилтан удалгүй хүрч ирсэн. Эмч ирж үзээд нас барсан байна гэсэн. Тэгээд хэргийн газрыг цагдаа хамгаалалтанд авсан гэх мэдүүлэг /хх-ийн 38 хуудас/ Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 12 тоот дүгнэлтээр: 1.Талийгаачийн биед гавал яс зүүн чамархайнаас баруун чамархайн шугаман хугарал, гавлын суурь ясны олон сэлтэрхий үүсгэсэн хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн хажуу гадаргуу, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагз, уртавтар тархи болон бага тархийг 2 тал бөмбөлөгийн зөөлөн бүрхүүлийн доорхи тархмал цус харвалт, баруун талын олон хавирганы хугарал, өвчүүний цус хуралт, зүүн бугалга ясны хугарал, дух баруун хацар, баруун шанаа, цээж, хэвлий, зүүн өвдөгөнд зулгаралт, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчилэлээр үүсгэгдэнэ. 3. Талийгаач нь шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4. Талийгаач Г.Наранбаяр нь гавал тархины амьдрах боломжгүй гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ. 5. Талийгаачид гавал тархины амьдрах боломжгүй хүнд гэмтэл учирсан тул эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй байна. 6. Г.Наранбаяр нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ гэх дүгнэлт /хх-ийн 44-45 хуудас/ Булган аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 03 тоот дүгнэлтээр: 1. Жолооч Бадамсүрэн овогт Хулан нь тээврийн хэрэгсэл жолоодох В ангилалын 642588 тоот эрхийн үнэмлэхтэй хүчинтэй байна. 2. Жолооч Б.Хулан нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь заалт “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалт, Монгол улсын ЗХД-ийн 9.1 дэхь заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалт мөн ЗХД-ийн 9.2 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. 3. Тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй. Гэвч хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлээс харахад хурд хэтрүүлсэн байх магадлалтай байна. 4. 40-19 УБС улсын дугаартай Тоёота Харрир маркийн тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн бүтэн байсан эсэхийг тогтоох боломжгүй. 5. Осол гарах болсон шалтгаан нь жолооч Б.Хулан нь ЗХД-ийн 1 дүгээр хавсралтад заасан 1.9 /тахир зам/ анхааруулах тэмдэг, зорчих хэсэг дээр тавигдсан анхааруулах тэмдэглэл зэрэг тавигдсан замд тээврийн хэрэгслийн хурдыг сонгож яваагүйгээс тээврийн хэрэгслийн тэнцвэржилт алдагдан шарвалт үүсч эсрэг урсгалд орж тээврийн хэрэгслийн хурдыг хасч зогсоож чадаагүйгээс өөрийн явж байсан зорчих хэсгийн хажуугийн түмбэ /хамгаалалтын бетонон шон/-ийг мөргөснөөс уг хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэрэг гарсан байна гэх дүгнэлт /хх-56-57- хуудас/, Шүүхийн шинжилгээний үндсэний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2258 тоот дүгнэлтээр: 1. А.Мөнхбаярын биед хүзүүний 5,6-р нугалмын зүүн талын нум, шүдлэг сэртэнгийн хугарал, толгойн хуйхны шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. 5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-63 хуудас/ Шүүхийн шинжилгээний үндсэний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2198 тоот дүгнэлтээр: 1. А.Ундраагийн биед бугалга ясны хугарал, нүдний салстын цус харвалт, зовхи, хацар, бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-67 хуудас/ “Лэндс” ХХК-ны 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн /17-46 тоот 40-10 УБС Улсын дугаартай Тоёота харриер тээврийн хэрэгслийн эвдрэлийн болон зах зээлийн үнэлгээг 15256500 /арван таван сая хоёр зуун тавин зургаан мянга таван зуун/ төгрөгөөр тогтоосон дүгнэлт /хх-ийн 91-109 хуудас/, Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол / хх-ийн 1 хуудас/, Гэмт хэргийн гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 3 хуудас/, Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 04-13 хуудас/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 14-16 хуудас/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-19-20 хуудас/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 46-50 хуудас/, Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар / хх-ийн 106 хуудас/, Ял шалгах хуудас / хх-ийн 122 хуудас/, Хохирлын баримтууд / хх-ийн 138-177 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулагдаж, бэхжүүлэгдсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Б.Хулан нь 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Булган аймгийн Дашинчилэн сумын Хараат, 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Борогчингийн гүүр” гэх газарт “Тоёото харриер” маркын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалт, 9.1-д заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалт, 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчснөөс зам тээврийн осол гаргаж Г.Наранбаярын амь насыг хохироосон, хохирогч А.Мөнхбаярын бие махбодид хүнд гэмтэл, хохирогч А.Ундраагийн бие махбодид хүндэвтэр гэмт учруулсан хууль зүйн факт, үйл баримт болжээ.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Хулангийн өгсөн: “…Замын эргэлтээр тээврийн хэрэгслийн жолоодлого алдагдсан, үүний дараа замын бетон шонг мөргөж зам тээврийн осол болсон” гэх мэдүүлэг, хохирогч Б.Хоролмаагийн өгсөн “...Тоёота Харриер машин дотор явсан талийгаач Г.Наранбаяр нь миний төрсөн хүү байгаа юм. Зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан. Хохирогчийн ар гэрийн зүгээс оршуулгын зардлаас 29330000 төгрөг авсан ба дахин 15131500 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг, Хохирогч А. Мөнхбаяр, А. Ундраа нарын...Зам тээврийн ослын улмаас хүнд, хүндэвтэр гэмтэл авсан ба хохиролоо нөхөн төлүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг, хэрэг үйлдэгдсэн орон зай, цаг хугацаа шалтгаан, хэргийн нөхцөл байдлыг талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн гэрч А. Мандах, А. Ихнасан, Г. Ганзориг, М. Соёлмаа нарын мэдүүлэг, “ талийгаач нь гавал тархины амьдрах боломжгүй гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ “ гэх түүний амь хохирсон шалтгааныг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн № 12 тоот дүгнэлт, “А. Мөнхбаярын хүзүүний 5,6-р нугалмын зүүн талын нум, шүдлэг сэртэнгийн хугарал, толгойн хуйхны шарх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт “ хамаардаг болохыг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 1 дүгээр сарын 31-ны өдрийн № 2258 тоот дүгнэлт, “ А. Ундраагийн бугалга ясны хугарал, нүдний салстын цус харвалт, зовхи , хацар, бугалганы цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэдэвтэр зэрэгт” хамаардаг болохыг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн № 2198 тоот дүгнэлт, “Жолооч Б. Хулан нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалт, 9.1-д заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалт, 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн болохыг тогтоосон Булган аймгийн замын цагдаагийн шинжээчийн 2017 оны 1 дүгээр сарын 31-ны өдрийн 03 тоот дүгнэлт, “ Б. Хулангийн цусанд этилийн спирт илрээгүй” болохыг тогтоосон Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн №35 тоот дүгнэлт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, хүний биед дээж авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтууддаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хохирогч нарын биед учирсан гэмтэл, талийгаачийн амь хохирсон шалтгааныг тогтоосон шүүхийн шинжилгээний болон зам тээврийн ослын дүгнэлтийг эрх бүхий шинжээчид тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан, хэргийн бодит байдалтай нийцсэн,шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Шүүгдэгч Б.Хулан нь замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалт, 9.1-д заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалт, 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчснөөс зам тээврийн осол гаргаж Г.Наранбаярын амь насыг хохироосон, хохирогч А.Мөнхбаярын бие махбодид хүнд гэмтэл, хохирогч А.Ундраагийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулж байх тул шүүгдэгч Б.Хуланг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Хулангийн гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь хохирч, хүнд хор уршиг учирсан байх ба хохирогч Б.Хоролмаа нь талийгаачийг оршуулах, түүний буяны ажилтай холбогдож гарсан болон байцаан шийтгэх ажиллаганы зардал, сэтгэл санааны хохирол, нийт 545168773 төгрөг нэхэмжилж нотлох баримтыг шүүхэд ирүүлжээ.
Шүүх мөрдөн байцаалтын шатанд /145-174 тал/ болон шүүх хуралдаан дээр гаргасан нотлох баримтуудыг үнэлээд талийгаачийг оршуулахтай холбогдон гарсан, нотлох баримтын шаардлага хангасан: 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Иргэдийн буян” ХХК-ийн хөшөөний үнэ 132000 төгрөг, маанийн үнэ 132000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Нью Семетри” ХХК-ийн торго, Бурхан, сацны үнэ 59500, хайрцаг, хоргоны үнэ 1682000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хуйцаа, мах, нийслэл салат, цэвэр ус, ундааны үнэ 7912000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Экопак Монгол” ХХК-ийн бор тор 500000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн сальпитка 500ш 475000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн акбар жимстэй цай 504ш 730800 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Их-тайга” ХХК-ийн Монгол цай 421400 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Петростар” ХХК-ийн шатахууны үнэ 115000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “ӨҮЛЭН МЭНЧ” ХХК-ийн 793600 төгрөгийн баримт, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Ариун туулай” ХХК-ийн 1983000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Аж мянган” ХХК-ийн замын зардал 22900 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Хоол, ундаа, усны үнэ 1105454 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “цог жавхлан” ХХК-ийн 13800 төгрөгийн баримт, 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Баянтөхөм-2” ХХК-ийн 64900 төгрөгийн баримт, 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Баянтөхөм-2” ХХК-ийн 38600 төгрөгийн баримт, 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Цомбоговь” ХХК 2600 төгрөгийн баримт, 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн цогдог агуулах худалдааны төвөөс авсан барааны үнэ 234694 төгрөгийн баримт, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Баянтөхөм-2” ХХК-ийн 40200 төгрөгийн баримт, 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Цоглог агуулах худалдааны төвийн 15500 төгрөгийн баримт, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Цоглог агуулах худалдааны төвийн 44000 төгрөгийн баримт, 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Цоглог агуулах худалдааны төвийн 27700 төгрөгийн баримт, 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Цоглог агуулах худалдааны төвийн 11764 төгрөгийн баримт, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Цоглог агуулах худалдааны төвийн 35560 төгрөгийн баримт, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 72000 төгрөгийн баримт, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Юнитель” ХХК-ийн 560000 төгрөгийн баримт, 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Юнитель” ХХК-ийн 150000 төгрөгийн баримт, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Юнитель” ХХК-ийн 100000 төгрөгийн баримт, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Юнитель” ХХК-ийн 10000 төгрөгийн баримт, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Юнитель” ХХК-ийн 55000 төгрөгийн баримт, 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Цоглог агуулах худалдааны төвийн 9100 төгрөгийн баримт, 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Булган ШША-ны 40500 төгрөгийн баримт, 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн “Номин” ХХК-ийн 230439 төгрөгийн баримт, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Номин” ХХК-ийн 474979 төгрөгийн баримт, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Номин” ХХК-ийн 241445 төгрөгийн баримт, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Номин” ХХК-ийн 497772 төгрөгийн баримт, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Цог жавхлан” ХХК-ийн 137960 төгрөгийн баримт, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Цог Агуулах худалдаа” ХХК-ийн 123600 төгрөгийн баримт, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Цог Агуулах худалдаа” ХХК-ийн 108480 төгрөгийн баримт, 2017 оны 01 дугаар сарын 23-ны өдрийн “Баянтөхөм-2” ХХК-ийн 230875 төгрөгийн баримт, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Номин плаза” ХХК-ийн 155731 төгрөгийн баримт, 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Цоглог Агуулах” ХХК-ийн 143400 төгрөгийн баримт, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Цоглог Агуулах” ХХК-ийн 105190 төгрөгийн баримт, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Цоглог Агуулах” ХХК-ийн 115980 төгрөгийн баримт, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Цогжавхлан” ХХК-ийн 15700 төгрөгийн баримт, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Цогжавхлан” ХХК-ийн 17845 төгрөгийн баримт, 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Цоглог Агуулах” ХХК-ийн 25200 төгрөгийн баримт, 2017 оны 01 дугаар сарын 23-ны өдрийн “Марал” ХХК-ийн 85830 төгрөгийн баримт, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Цоглог Агуулах” ХХК-ийн 7800 төгрөгийн баримт, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Хайрхан” дэлгүүр 9500 төгрөгийн баримт, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Цоглог Агуулах” ХХК-ийн 127600 төгрөгийн баримт, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Цоглог Агуулах” ХХК-ийн 72273 төгрөгийн баримт, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Марал” ХХК-ийн 16500 төгрөгийн баримт, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Цоглог Агуулах” ХХК-ийн 6100 төгрөгийн баримт, 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Хайрхан” ХХК-ийн 1873 төгрөгийн баримт, 2017 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн “Хайрхан” ХХК-ийн 9600 төгрөгийн баримт, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Баянтөхөм 2” ХХК-ийн 30200 төгрөгийн зарлга, 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “МТ Хан уул” ХХК-ийн 15000 төгрөгийн баримт, 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “МТ Хан уул” ХХК-ийн 20000 төгрөгийн баримт, 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “МТ Хан уул” ХХК-ийн 10000 төгрөгийн баримт, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Номин” ХХК-ийн 21900 төгрөгийн баримт, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Петростар” ХХК-ийн 90000 төгрийг баримт, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 39800 төгрөгийн баримт, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 86850 төгрөгийн зарлага, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 95500 төгрөгийн баримт, 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Петростар” ХХК-ийн 55000 төгрөгийн баримт, 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн замын хураамж 1000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн автобусны тасалбарын үнэ 22900 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн автобусны тасалбарын үнэ 22900 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн шатахууны үнэ 134000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Жаргалант буудалд буудалсан хөлс 50000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Хайрхан дэлгүүрээс авсан барааны үнэ 1890000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Хайрхан дэлгүүрээс авсан барааны үнэ 124000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Витафит ХХК-аас авсан барааны үнэ 1130000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Жанцан сангаас авсан барааны үнэ 318800 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Хайрхан дэлгүүрээс авсан барааны үнэ 250500 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Хайрхан дэлгүүрээс авсан барааны үнэ 183000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Бидний гурван мөнх дэлгүүрээс асан барааны үнэ 1005400 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Цоглог агуулах худалдааны төвийн 873800 төгрөгийн баримт, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Цоглог” агуулах худалдаа 1086500 төгрөгийн баримт, 2017 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн “Цоглог” агуулах худалдаа 1029600 төгрөгийн баримт, 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Өнөд өвлөх урлахуй” ХХК-ийн 1726000 төгрөгийн баримт, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Өмнөд өвлөх Урлахуй” ХХК-ийн 708800 төгрөгийн зарлага, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Бидний гурван мөнх” 933000 төгрөгийн зарлага нийт 32506219 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Хоролмаад олгох үндэслэлтэй боловч шүүгдэгч Б.Хулан нь баримтаар 29330000 төгрөгийг хохирогчид төлсөн болох нь хохирол төлсөн баримтаар нотлогдож байх тул хохиролоос хасч тооцон 3176219 төгрөг гаргуулж хохирогчид олгох, шашны зан үйлтэй холбогдон гарсан зардал 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Өмнөговь аймгийн Маанийн хийд 9100 төгрөгийн баримт, 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Гандантэгчэнлэн хийд 20000 төгрөгийн баримт, 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Гандантэгчэнлэн хийд 37500 төгрөгийн баримт, 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Гандантэгчэнлэн хийд 2000 төгрөгийн баримт, 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Гандантэгчэнлэн хийд 12500 төгрөгийн баримт, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Өмнөговь аймгийн Маанийн хийд 34200 төгрөгийн баримт, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Өмнөговь аймгийн Маанийн хийд 34200 төгрөгийн баримт, 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Өмнөговь аймгийн Маанийн хийд 41100 төгрөгийн баримт, 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Өмнөговь аймгийн Маанийн хийд 34200 төгрөгийн баримт, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Өмнөговь аймгийн Маанийн хийд 5100 төгрөгийн баримт, 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн маанийн хийд 159100 төгрөгийн баримт, 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн маанийн хийд 1539000 төгрөгийн баримт бүгд 1928000 төгрөг, нотлох баримтын шаардлага хангахгүй,2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Нью Семетри” ХХК-ийн 21000 төгрөгийн баримт, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Скай их дэлгүүрийн 67900 төгрөгийн баримт, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Номин” ХХК-ийн 192990 төгрөгийн баримт, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Нарантуул худалдааны төвөөс авсан Бурхантай шүдэнз 65000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Өгөөж” ХХК-ийн 43400 төгрөгийн баримт, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 268150 төгрөгийн баримт, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Ноён пицца” ХХК 29900 төгрөгийн баримт, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Капе бене” ХХК-ийн 14400 төгрөгийн баримт, баримтгүй 31814 төгрөг, хохирогч нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчмын үндсэн дээр төлбөртэй хийгдсэн хэлцлийн төлбөрийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж дүгнэн шүүгдэгч Б.Хулангаас 10000000 төгрөг гаргуулж хохирогчид олгох хууль зүйн үндэслэлгүй байх тул нийт 12662554 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Б.Хоролмаа нь сэтгэл санааны хохирол 500000000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж, хохирогч А.Мөнхбаяр, А.Ундраа нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурьдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Хуланд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, хохирогч А.Мөнхбаяр, А. Ундраа нарын хохиролыг бүрэн төлж гэм хорыг арилгасан, хохирогч Б.Хоролмаагийн хохиролын дийлэнх хэсгийг төлж барагдуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгч Б.Хулан нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №642588 дугаартай Б.Хулангийн жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолын хүчингүй болгож, 40-10 УБС улсын дугаартай Тоёота Харриер маркийн тээврийн хэрэгслийг гэрчилгээний хамт эзэмшигч Бадамсүрэнгийн Хуланд буцаан олгохоор тус тус шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 291 дүгээр зүйлийн 291.1, 291.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон ургийн овогт Бадамсүрэнгийн Хуланг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироож, бусдад хүнд, хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч Б.Хулангийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил, 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Хуланд оногдуулсан 3 /гурав/ жил, 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл бичиг баримтгүй, хохирогч А.Мөнхбаяр, А.Ундраа нар нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүгдэгч Б.Хулан нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар шүүгдэгчээс 3176219 /гурван сая нэг зуун далан зургаан мянга хоёр зуун арван ес/ төгрөг гаргуулж хохирогч Б.Хоролмаад олгох, нэхэмжлэлийн шаардлагаас байцаан шийтгэх ажиллагааны зардал өмгөөлөгчийн хөлс 10000000 /арван сая/ төгрөг, нийт 12662554 /арван хоёр сая зургаан зуун жаран хоёр мянга таван зуун тавин дөрөв/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч А.Мөнхбаяр, А.Ундраа нарын хохирол төлөгдсөн болохыг дурьдаж, хохирогч Б.Хоролмаа нь сэтгэл санааны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар авто машин битүүмжилсэн 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, уг машиныг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт эзэмшигч Боржигон ургийн овогт Бадамсүрэнгийн Хулан /РД:ЧЗ88021264/-нд олгох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхийг шүүгчийн туслах Б. Энх-Амгаланд даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Б.Хулангийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдлэж дууссан үеэс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлийн 188.1-д зааснаар Хулангийн Ану-Үжин, Амин-Үжин нарын харгалзан дэмжигчээр шүүгдэгч Б.Хулангийн ээж Д.Дашдуламыг тогтоосугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Хуланд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ