Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2022/03453

 

 

 

 

 

 

 

 

                         2022 он  08 сары09өдөр

       101/ШШ2022/03453

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ү.Т-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Х Ц ХХК, Н.Д нарт холбогдох

 

 

2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн фидуцийн гэрээний зүйл болох ..... арлын дугаартай, .....  улсын дугаартай Landrover Rangerover загварын тээврийн хэрэгсэл, 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн барьцааны гэрээний зүйл болох .................. тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ..........  дугаартай, ........... талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөс зээлийн гэрээний үүргийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгч Ү.Т,

хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ү.Т би 2014 оны 01 сарын 27-ны өдөр “Х Ц” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, 2014 оны 06 сарын 16-ны өдөр зээлийн нэмэлт гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийг нэмж зээлийн 45,000,000 төгрөгийг 9 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатайгаар буюу 2015 оны 06 сарын 16-ны өдөр эргүүлэн төлөх нөхцөлтэйгээр зээлдүүлсэн. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2014 оны 01 сарын 27-ны өдөр Н.Дтай фидуцийн гэрээ байгуулж ..... арлын дугаартай, ....  улсын дугаартай, Landrover Rangerover загварын тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөх эрхийг шилжүүлж өгсөн, харин тээврийн хэрэгслийг Н.Д эзэмшиж байгаа. Мөн 2015 оны 06 сарын 16-ны өдөр дээрх зээлийн гэрээнүүдийн үүргийг хангуулахаар барьцааны гэрээгээр тоот хаягт байрлах улсын дугаарт бүртгэлтэй, м/кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 07-ны өдрийн дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 сарын 22-ны өдрийн  дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 06 сарын 22-ны өдрийн дугаар тогтоолоор хариуцагч “Х Ц” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 158,550,000 төгрөг гаргуулж нэхэмжпэгч Ү.Т надад олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албадан гүйцэтгэх ажиллагаа хийхэд фидуци, барьцааны гэрээгээр дээрх төлбөрийг хангуулахаар шийдвэрлээгүй байна гэх үндэслэлээр одоог хүртэл дээрх төлбөр барагдаагүй байгаа болно. Миний бие Ү.Т нь “ Х Ц” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээнийг үүргийг хангуулахаар .....  арлын дугаартай, ......... улсын дугаартай, Landrover Rangerover загварын тээврийн хэрэгслийг одоо эзэмшиж байгаа Ц. Цын эзэмшлээс чөлөөлүүлэхээр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан, анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 12-ны өдрийн дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангасан боловч Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 сарын 28-ны өдрийн  дугаар магадлалаар “Ү.Т нь маргаан бүхий тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр бүртгэгдсэн байх боловч тэрээр Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д зааснаар фидуцийн гэрээний дагуу хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж авсан байна, фидуци нь мөнгөн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой, энэ зорилгоор хөдлөх хөрөнгийг үүрэгт гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлж, хэрэв үүрэг гүйцэтгэгч хугацаандаа үүргээ гүйцэтгэсэн бол уг эд хөрөнгийг үүрэг гүйцэтгэгчид буцаан өгөх үүргийг үүрэг гүйцэтгүүлэгч хүлээдэг. Үүрэг гүйцэтгэгч хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч өмчлөлдөө шилжүүлсэн эд хөрөнгийг бодитоор гаргуулан авснаар фидуци дуусгавар болохыг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т заасан байна. Гэрээний дагуу эд хөрөнгийг биет байдлаар хүлээлгэн өгөх үүргийг гэрээний үүрэг гүйцэтгэгч тал хариуцна. Хариуцагч Ц. Ц нь фидуцийн гэрээний тал биш байх тул нэхэмжлэгчийн  өмнө эд хөрөнгийг шилжүүлж өгөх үүрэгтэй этгээд биш байна” гэж дүгнээд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан болно. Иймд 2014 оны 01 сарын 27-ны өдөр Н.Дтай байгуулсан фидуцийн гэрээний зүйл буюу ......... арлын дугаартай, .......... улсын дугаартай, Landrover Rangerover загварын тээврийн хэрэгслээс дээрх зээлийн гэрээний үүргийг хангуулж өгнө үү. Мөн 2015 оны 06  сарын 16-ны өдөр “ Х Ц” ХХК-тай байгуулсан барьцааны гэрээний зүйл болох ...................тоот хаягт байрлах Ү-2206040717 улсын дугаарт бүртгэлтэй, ...... талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөс зээлийн гэрээний үүргийг хангуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Ү.Ттай фидуцийн гэрээ байгуулан 45,000,000 төгрөгийн зээл авсан. “ Х Ц” ХХК-аас Ү.Тд 158,550,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа. Ү.Тгийн нэхэмжлэлтэй “ Х Ц” ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 213,300,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг дараах байдлаар шийдвэрлэсэн. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 07-ны өдрийн ............... дугаар шийдвэрээр хариуцагчаас 109,950,000 төгрөгийг гаргуулж, 103,350,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон, 2017 оны 03 сарын 22-ны өдрийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн .... дугаар магадлалаар хариуцагчаас 129,244,000 төгрөгийг гаргуулж, 84,056,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 2017 оны 06 сарын 22-ны өдрийн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны ..... дугаар тогтоолоор “ Х Ц” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 158,550,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 54,750,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэгч нь 2021 оны 12 сарын 15-ны өдөр тус нэхэмжлэлийг гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа” бол шүүгч энэ тохиолдолд захирамж гаргах нэхэмжлэлийг хүлээн авахаа татгалзана, мөн тус хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д “Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасны дагуу энэхүү хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж гаргахаар байна. Нэгэнт “ Х Ц” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 158,550,000 төгрөгийг гаргуулахаар шийдсэн шүүхийн шийдвэр хүчинтэй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллагаа хийгдэж байхад дахин зээлийн гэрээтэй холбогдуулан нэмж машин, орон сууц гаргуулахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл тус нэхэмжлэлийн шаардлагыг хангасан ч өмнөх 3 шатны шүүхийн шийдвэр хүчинтэй хэвээр байх тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж дуусах учиртай, гэтэл ийнхүү зээлийн гэрээний нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Ү.Т нь өөрөө барьцааны хөрөнгөөр хангуулахгүй бэлэн төлбөрөөр хангуулахаар шийдвэрлүүлсэн. Гэтэл одоо үл хөдлөх хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэл нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иймд Ү.Тгийн нэхэмжлэлтэй, “ Х Ц” ХХК, Н.Д нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

   Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:

Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх1-1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх1-2/, иргэний үнэмлэхний хуулбар /хх1-3/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх1-4/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх1-5/, БЗДИХАШШ-ийн 2017.01.07-ны өдрийн ................. дугаар шүүхийн шийдвэр /хх1-48-52/, НИХДЗШШ-ийн 2017.03.22-ны өдрийн 790 дугаар магадлал /хх1-53-57/, УДШ-ийн ХШИХШХуралдааны 2017.06.23-ны өдрийн ............... дугаар тогтоол /хх1-58-62/, 2014.01.27-ны өдрийн Фидуцийн гэрээ /хх1-187/, нэхэмжлэлийн шаардлага тодруулсан, хамтран хариуцагч татах хүсэлт /хх2-15-17/, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага өөрчилсөн /хх2-22, 23/, 2014.01.27-ны өдрийн Зээлийн гэрээ /хх2-36/, 214.06.16-ны өдрийн Зээлийн гэрээ /хх2-37/, 2015.06.16-ны өдрийн Нэмэлт гэрээ /хх2-38/, тайлбар /хх2-91-93/, тээврийн хэсэгслийн лавлагаа /хх2-96/, БЗДИХАШШ-ийн 2018.03.12-ны өдрийн 101/ШШ2018/00859 дугаар шүүхийн шийдвэр /хх2-148-155/, ..................... /хх2-156-162/, УДШ-ийн ХШИХШХуралдааны................ тогтоол /хх2-163-167/,

Хариуцагч нараас ирүүлсэн: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх2-26/, хариу тайлбар /хх2-30, 31/, итгэмжлэл /хх2-33/, итгэмжлэл /хх2-60/, Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх2-61/, нэмэлт хариу тайлбар /хх2-82-83/, нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны баримтууд /хх2-112-131/,

Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Н.Д-ы гэрчийн мэдүүлэг /хх1-121-123/, Д.Б-ийн гэрчийн мэдүүлэг /хх1-148-153/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022.01.11-ний 6/246 дугаартай албан бичиг /хх2-42-43/.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ү.Т нь хариуцагч Ц. Цт холбогдуулан ......... арлын дугаартай, ............ улсын дугаартай Landrover Rangerover загварын тээврийн хэрэгслийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргасан бөгөөд тус шүүхийн 2021 оны 03 дугаар сарын .............. дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ............дугаар магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн. /хх1-ийн 201-206, 230-235/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Ц. Цыг сольж, хариуцагчаар “ Х Ц” ХХК, иргэн Н.Д нарыг татан, 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн фидуцийн гэрээний зүйл болох ............арлын дугаартай, .............. улсын дугаартай Landrover Rangerover загварын тээврийн хэрэгсэл, 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн барьцааны гэрээний зүйл болох ...............тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ................. дугаартай, ........... талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөс зээлийн гэрээний үүргийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж өөрчилсөн.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийг солих эрхтэй, мөн хуулийн  26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, өөрчлөх эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Ү.Т нь хариуцагчаар “ Х Ц” ХХК, иргэн Н.Д нарыг татаж, нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж өөрчилсөн нь хуульд нийцнэ.

 

Хариуцагч нар нь нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээний үүргийг дүгнэсэн хүчин төгөлдөр шийдвэртэй тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй, мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гарган маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Ү.Т нь “ Х Ц” ХХК-ийн захирал Н.Дтай  2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн, 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, 15,000,000 төгрөгийг нэмж зээлдүүлэн, нийт 45,000,000 төгрөгийг сарын 9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлэх, зээлийн барьцаанд ............ арлын дугаартай, ............... улсын дугаартай Landrover Rangerover загварын тээврийн хэрэгслийг барьцаалсан, 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Нэмэлт гэрээ байгуулж зээлийн гэрээний хугацааг 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгаж, зээлийн барьцаанд .................. тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ............... дугаартай, 250 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалахаар тохиролцсон. /хх2-ийн 36, 37, 38/

 

          Ү.Т нь “ Х Ц” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 213,300,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн ............... дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ...............дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны .................. дугаар тогтоолоор хариуцагч “ Х Ц” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 158,550,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна. /хх1-ийн 48-52, 53-57, 58-62/

 

          Нэхэмжлэгч нь дээр дурдсанаар хариуцагч “ Х Ц” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийг шаардаж нэхэмжлэл гаргахдаа барьцаа хөрөнгөөр тухайн зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нар нь “ Х Ц” ХХК-аас зээлийн гэрээний үүргийг шаардахдаа барьцаа хөрөнгөөр гаргуулахаар шаардаагүй, зээлийн гэрээний үүргийг дүгнэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон гэх тайлбарыг гарган мэтгэлцэж байх боловч дээр дурдсан шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг үндэслэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч Ү.Т нь хариуцагч “ Х Ц” ХХК-тай байгуулсан гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д зааснаар мөнгөн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хөдлөх хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлж, хэрэв үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаандаа гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүрэг хүлээнэ, үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч өмчлөлдөө шилжүүлсэн эд хөрөнгийг бодитойгоор гаргуулан авснаар фидуцийн гэрээний үүрэг дуусгавар болно.

 

Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаагаар нэхэмжлэгч Ү.Т нь барьцаа хөрөнгө ........... улсын дугаартай Landrover Rangerover маркийн автомашины эзэмшигчээр бүртгэгдсэн байх боловч тухайн автомашиныг бодитоор шилжүүлж аваагүй байна.

 

“ Х Ц” ХХК нь нэхэмжлэгч Ү.Ттай байгуулсан дээр дурдсан зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой гарсан шүүхийн шийдвэрийн дагуу төлөх мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь хариуцагч “ Х Ц” ХХК-аас барьцаа хөрөнгө болох ..........  улсын дугаартай Landrover Rangerover маркийн автомашинаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан нь үндэслэлтэй.

 

          Харин зээлийн гэрээний үүргийг .......... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн .................талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д “Барьцааны гэрээг бичгээр байгуулна”, 156.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана”, 156.3-т “Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж заасан. Гэрээний оролцогч талууд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй хэдий ч уг чөлөөт байдал нь хуулийн хүрээнд байх ёстойг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан бөгөөд тус хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 156.3-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх, ийнхүү бүртгүүлээгүй тохиолдолд тухайн гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж эрх зүйн үр дагаврыг зохицуулсан.

 

          Нэхэмжлэгч Ү.Т, хариуцагч “ Х Ц” ХХК нь 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Нэмэлт гэрээгээр зээлийн барьцаанд ............. тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-.............. дугаартай, .............. м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалахаар тохиролцсон байх боловч хэрэгт авагдсан гэрээ болон зохигчдын тайлбараар тус гэрээг улсын бүртгэлд зохих ёсоор бүртгүүлээгүй болох нь тогтоогдож байна.

 

Дээр дурдсан үл хөдлөх хөрөнгө барьцаалсан гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т зааснаар гэрээ хүчин төгөлдөр бус байх тул зохигчдын хооронд үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний үүргийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэхгүй, нэхэмжлэгч Ү.Т нь тус үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулахаар хариуцагчаас шаардах эрхгүй байна.

 

Хариуцагч Н.Д нь нэхэмжлэгч Ү.Ттай 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр “ Х Ц” ХХК-ийн зээлсэн 30,000,000 төгрөгийн барьцаанд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ............. улсын дугаартай Landrover Rangerover маркийн автомашиныг барьцаалсан фидуцийн гэрээ байгуулсан байх боловч зээлийн гэрээг “ Х Ц” ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувьд байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд иргэний хувьд нэхэмжлэгчийн өмнө зээлийн гэрээний үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Н.Дд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч “ Х Ц” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийг шаардсан нэхэмжлэлийг хуульд заасан хугацаанд шүүхэд гарган шийдвэрлүүлсэн, тус шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа, шүүхийн шийдвэр гарснаас хойш хариуцагчаас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардаж байсныг хариуцагч нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг баримтаар үгүйсгэж няцаагаагүй тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсанд тооцох үндэслэлтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа, тус ажиллагааны явцад хариуцагч нь барьцаа хөрөнгө болох .......... улсын дугаартай Landrover Rangerover маркийн автомашиныг Ц.Ц-ын эзэмшилд шилжүүлсэн болохыг мэдсэн үндэслэлээр 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр барьцаа хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүйд тооцох нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлийг нэгтгэн хариуцагч “ Х Ц” ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох .......... улсын дугаартай Landrover Rangerover маркийн автомашинаар хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг ................. тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-............ дугаартай, .............. талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах шаардлага, хариуцагч Н.Дд холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ Х Ц” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

   1. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 156 дугаар зүйлийн 156.3-т заасныг баримтлан хариуцагч “ Х Ц” ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох ............ улсын дугаартай Landrover Rangerover маркийн автомашинаар хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг ............... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-......... дугаартай, ............ талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах шаардлага, хариуцагч Н.Дд холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ Х Ц” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ү.Тд олгосугай.       

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ЦЭРЭНДОЛГОР