Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2020/03267

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 0 дугаар хороо, товчооны зам гудамж-0, цолмон төв хаягт байрлах Ц ХХК /РД:00/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, туул гудамж, 0 байр, 0 тоот хаягт байрлах А /РД:0000/-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 33,240,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гомбодорж, хариуцагч А ХХК ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.С нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Ц ХХК нь А ХХК ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр №Г/057 дугаар Автомашины сэлбэг, дугуй худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж хамтран ажиллаж байсан ба 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр дахин № 19/40 дугаар Сэлбэг хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан. Гэрээний дагуу манай компаниас А ХХК ХХК нь 2019.06.13- ны өдөр 15,660,000 төгрөгийн, 2019.08.02-ны өдөр 6,500,000 төгрөгийн үнэ бүхий автомашины сэлбэг хэрэгслийг тус тус дараа төлбөрт нөхцөлтэйгөөр худалдан авсан ба нийт 22,160,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл хугацаанд төлөлгүй гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Талуудын хооронд байгуулсан №19/40 дугаар гэрээний 2.4 болон 4.4-т Худалдан авагч гэрээний хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож худалдагч талд төлнө гэж заасан тул худалдах, худалдан авах гэрээний үндсэн үүрэгт 22,160,000 төгрөг, алданги 11,080,000 төгрөг, нийт 33,240,000 төгрөгийг нэхэмжилж байна .. гэв.

Хариуцагч А ХХК ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа.... Бид Ц компанитай хийсэн гэрээний дагуу манай компани 22,160,000 төгрөгийг төлөх нь үнэн, харин 33 сая төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Бид гэрээний дагуу 22,160,000 төгрөгийн дугуй авсан, дугуйны төлбөрт 22,160,000 төгрөг төлөхөд маргаан байхгүй. Манай компани нь 2019 оны 7 сараас тээвэрт явах жолоочгүй болсноос тээвэр хийж чадаагүйгээс гадна цаг агаарын нөхцөл маш хүнд байсны улмаас тээвэр маш бага хийж байсан. Компани цалин болон түлшний зардлаа олох багахан хэмжээний мөнгө олж байсан. 2019 оны 8 сараас маш бага тээвэрлэлт хийж байгаад 2019 оны 11 сард тээвэрлэлт бүр зогссон. Тэгээд 2020 он 1 сарын 15-наас ажил эхлээд 7 хоног явж байтал Ковид гарч, үүний улмаас ажил бүүр зогссон.Төлбөр төлөх талаар манай талаас хариуцагчид манай компанийн ковшийг ажилд гаргаад, түрээсийн мөнгийг танайх ав бид жолоочийн ажлын хөлсийг төлье гэж нэхэмжлэгч талд санал тавьсан боловч хүлээж аваагүй. Дэлхий даяар цар тахал гарч хил хаагдснаас нүүрсний тээвэр зогсож нөхцөл байдал хүнд болсон тул үндсэн төлбөрийг төлөх боломжтой, алданги 11,080,000 төгрөгийг төлөх боломжгүй ... гэв.

 

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц ХХК-иас хариуцагч А ХХК ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 33,240,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Сэлбэг хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 34 ширхэг дугуйг нийт 22,160,000 төгрөгөөр худалдан авсан, уг үйл баримтын талаар зохигчид маргаагүй байх бөгөөд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа бичгээр болон амаар харилцан тохиролцож үүссэн байна. /х.х-ийн 9-12 хуудас/

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасантай талуудын хооронд байгуулсан бичгийн болон амаар байгуулсан хэлцэл нь худалдах, худалдан авах гэрээтэй нийцжээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэгэж заасан бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Сэлбэг хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, гэрээний 2.2-д гэрээний нийт үнийн дээд хязгаар 15,660,000 төгрөгийн сэлбэг хэрэгсэл худалдахаар, мөн гэрээний 4.4-д худалдан авагч гэрээний хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож худалдагч талд төлнө гэж зааснаар бичгээр байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч 7,830,000 төгрөгийн анзыг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-д Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан бөгөөд дээрх гэрээний дагуу хариуцагч эд хөрөнгийг хүлээн авснаас хойш 60 хоногийн дотор төлбөр төлөх үүрэгтэй байгаа боловч дэлхий нийтэд Ковид-19 цар тахал гарсан нь нийтэд илэрхий үйл баримт бий болсон, хариуцагчийг бүхэлд нь гэм буруутай гэж шүүх үзэх боломжгүй байх тул, үндсэн үүрэгт 22,160,000 төгрөг, алданги 5,540,000 төгрөг нийт 27,700,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, алдангаас нийт 5,540,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч А ХХК ХХК-иас үндсэн нийт 27,700,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,540,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 324,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК ХХК-иас 296,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.О