Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 140/ШШ2018/00280

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.*******, нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.*******, хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж, Б.ын нэхэмжлэлтэй Завхан аймгийн ******* сумын ******* даргын т холбогдох тус сумын ******* даргын газрын даргын 2018 оны 01-р сарын 09-ний өдрийн Б/01 тоот тушаалыг хүчингүй болгуулж, жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, ХХОАТатварыг суутгаж зохих санд төвлөрүүлэх, дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх, 2017 оны 09-р сарын 08-ны өдрөөс 2018 оны 01-р сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны амралтын мөнгө 134.000 төгрөг гаргуулах, 2018 оны 01-р сарын 01-ний өдрөөс 2018 оны 01-р сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны цалин 126.970 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын иргэн Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Б.******* би анх 2013 оны 09 сарын 02-ны өдрийн Б/26 тоот тушаалаар ******* сумын ******* даргын т жолоочоор орж 4 жил 4 сар ажиллаад 2018 оны 01 сарын 09-ний өдрийн Б/01 тушаалаар ажлаас халагдсан. Би 4 жил ажиллахдаа дотоод журам зөрчсөн тохиолдол байхгүй. Миний эзэмшилд байсан албаны Ланд-80 маркийн 05-55 ЗАА дугаартай машинд сүүлийн 2 жил ямар ч сэлбэг авч өгөөгүй, би өөрийнхөө мөнгөөр байнга сэлбэг авч тавьж байсан. Иймд намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзэж танай шүүхэд хандаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын иргэн Б.******* нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний бие Б.******* нь ******* сумн -т жолооч хийж байгаад үндэслэлгүй буюу намын харъяалалаар халагдсан. Миний бие ээлжийн амралтаа 2017 оны 08 сарын 26-нд авч 2017 оны 09 сарын 07-нд ажилдаа орсон. 2018 оны 01 сарын 09-нд ажлаас халагдсан тул 2017 оны 09 сарын 08-наас 2018 оны 01 сарын 09 хүртэлх хугацааны амралтын мөнгө 134.000 төгрөгийг тооцуулах, 2017 оны 12 сарын цалингийн тооцоо дууссан боловч 2018 оны 01 сарын 01-нээс 01 сарын 09-н хүртэл хугацаанд ажилласан цалин болох 126.970 төгрөгийг олгоогүй тул нэхэмжлэлийг нэмэгдүүлж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* даргын тамгын газрын жолоочоор ажиллаж байсан Б.******* нь өөрийн эрхэлсэн ажилдаа идэвхи санаачлагагүй хандаж эзэмшиж буй машин техникээ ариг гамгүй эдэлж байсан. Б.******* нь ажилд томилогдсон түр тушаалтай байсан. Энэ хугацаандаа 2 удаа сахилгын шийтгэл авсан нь ажилдаа хариуцлагатай хандаж чаддаггүйг нотолж байна. Мөн хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу эзэмшиж байгаа машин техникээ ариг гамгүй эдэлж өөрийн гэсэн сэтгэл гаргадаггүй. Ланд 80 машин нь хэдийгээр ашиглалтын хугацаа дуусч байгаа хэдий ч жолооч сэтгэл гаргасан, мөн ур чадвартай бол өдий хүртэл ашиглаж байх боломжтой. Энэ машин 2017 оны 08 сараас хойш огт хөдлөөгүй, 2017 онд албан хэрэгцээнд ашиглаагүй болно. Эзэмшиж байгаа машин техник нь ашиглагдахгүй байсан учир жолооч Б.******* 2017 онд ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн. 2017 оны ажлын тайлангаа бичиж авч ирэх үүрэг даалгаварыг удаа дараа өгсөн боловч үл ойшоож ажлын тайлан өгөөгүй. Оны эцэст урамшуулал олгох болоход би ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгнө миний урамшууллыг өгөөч, сум хөгжүүлэх сангаас зээл олгооч, машинаа хямдхан хувьдаа авмаар байна гэж хүсэлт гаргасан. Б.******* нэхэмжлэлдээ Ланд 80 машинд огт засвар үйлчилгээ хийж байгаагүй байсан мэтээр бичсэн байна. 2015, 2016 онд 3.0 сая орчим төгрөгийн засвар хийгдсэн байгаа гэжээ.

Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Жолоочийн ажилдаа эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Би хий гэсэн ажлыг нь хийгээд, яв гэсэн нь яваад л байж байсан. Тэгээд ажлаас халсан. Яагаад ажлаас халсныг би сайн ойлгохгүй байгаа. Мөн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа дэмжиж байгаа. 2017 оны ээлжийн амралтаа 2017 оны 08 сард эдлэж дууссан. 2017 оны 08 сараас хойш 2018 оны 01 сар хүртэл хугацаанд буюу тодорхой хугацаанд ажил хийсэн. Ажил хийсэн учраас энэ оны ээлжийн амралтаа авах эрх нь үүссэн учраас амралтын мөнгө нэхэмжилсэн юм. Мөн он гараад ажлаас чөлөөлөгдөх хүртэлх хугацааны цалингаа нэхэмжилж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаал нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн тушаал гарсан байна. Ажлаас чөлөөлсөн тушаал гаргахдаа 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар ур чадвартай холбоотойгоор ажлаас чөлөөлөх тухай заалт байгаа. Хавтаст хэргийн материалд нэхэмжлэгчийн ур чадварын талаарх баримт байхгүй. ыг ур чадваргүй байгаа талаар ямар нэгэн байгууллагын дүгнэлт байхгүй. Хариуцсан машинаа ариг гамгүй эдэлж эвдэж гэмтээсэн юм бол тэр талаарх баримтаа гаргаж өгсөн байх шаардлагатай. Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа удаа дараа нэхэмжлэгч нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэсэн тайлбар хэлж байна. Мөн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэсэн тайлбар нь нотлох баримтаар нотлогдохгүй байна. Сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч эхний сахилгын шийтгэлийг 2014 оны 11 сард авсан байна. Дараагийн сахилгын шийтгэлийг 2017 онд авсан байгаа нь сахилгын шийтгэлтэйд тооцох хугацаа өнгөрсөн байхад сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Завхан аймгийн ******* сумын ******* даргын тамгын газрын даргын 2018 оны 01 сарын 09-ний өдрийн Б/03 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах бүрэн үндэслэлтэй байна. Хөдөлмөрийн хуульд зааснаар ыг ажилд нь эгүүлэн тогтоох, мөн хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, мөн хуулийн 46 дугаар зүйлд зааснаар ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нь үндэслэлтэй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт тавьж байна гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.******* шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагуудаас нэхэмжлэгчийн 2018 оны 01 сарын 01-ний өдрөөс 01 сарын 09-ний өдрийг хүртэлх цалин гарчихсан байсан учир үүнийг өгөхөө хүлээн зөвшөөрч байна. Харин 2018 оны амралтын мөнгийг өгөх боломжгүй. Тухайн ондоо 6 сар ажиллаж байж амралт эдлэх боломжтой. Тиймээс амралтын мөнгө олгох боломжгүй гэж үзэж байна. ыг ямар үндэслэлээр ажлаас нь халсан талаар тайлбар хэлье. Хөдөлмөрийн хууль болон манай байгууллагын дотоод журамд хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээг хэрхэн гүйцэтгэсэн талаар төрийн албан хаагчийн ажлыг оны эцэст дүгнэсэн. Ингэж заасны дагуу ын ажлыг дүгнэхэд энэ хүний хариуцаж байсан автомашин явахгүй байсан. ******* нь Ланд 80, усны машин гэсэн 2 машин хариуцан ажиллаж байсан. Усны машиныг хариуцан ажиллаж байхдаа эвдэлсэн байсан. Тухайн үедээ энэ асуудал дээр хариуцлага тооцсон учраас энэ асуудлыг орхиё. Ланд 80 маркийн машины ашиглалтын хугацаа дуусч байгаа хэдий ч цаашид явчих боломжтой машин. Энэ хүнд өмнө нь сахилгын шийтгэл ногдуулсан. Түр тушаалтай ажиллаж байсан. Мөн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй. Хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг ажилчдаас ажлын тайлан авсан. Гэтэл *******ас тайлан авах талаар бүтэн сар нэхээд өгөөгүй. Жолоочийн ур чадварт тэнцэхгүй асуудал нь техникийн комиссийн дүгнэлттэй холбоотой. Төрийн албан хаагч хүн хэдийгээр үйлчилгээний албан хаагч хэдий ч ур чадвартай байх ёстой. Өөрөө зээл тусламж өгөх юм бол ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөх талаар санал тавиад байгаа нь өөрийнхөө гаргасан зөрчил дутагдлыг хүлээн зөвшөөрөөд байгаагийн илрэл гэж ойлгож байна. Оны эцэст таныг ажлаас халах ийм ийм үндэслэлүүд байна гэхэд би Засгийн газраас олгож байсан 300.000 төгрөгийн урамшуулалаа авъя гэсэн гэтэл сахилгын шийтгэлтэй учраас *******д олгох боломжгүй байсан. Тэгээд эдгээр нөхцөл байдлыг танилцуулаад ажлаас чөлөөлөх хэмжээнд хүрлээ гэдгийг хэлэхэд нэхэмжлэгч нь 300.000 төгрөгийг олгооч, мөн сум хөгжүүлэх сангаас зээл олгооч, урамшуулал олгооч би өөрөө хүсэлтээ өгөөд ажлаасаа чөлөөлөгдөе гэсэн хүсэлтийг гаргасан. Би энэ хүний ар амьдрал, нийгмийн асуудлыг нь бодолцож тухайн үед урамшуулал олгосон нь үнэн. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад худал тайлбар мэдүүлэг өгсөн асуудал харагдаж байна. Намын шугамаар ажлаас чөлөөлсөн гэж бичсэн байна лээ гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч Б.ыг Завхан аймгийн ******* сумын азрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/01 тоот тушаалаар Монгол улсын ******* захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33-р зүйлийн 33.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 131-р зүйлийн 131.1.3, 40-р зүйлийн 40.1.2, 40.1.4 дэх хэсэг, байгууллагын дотоод журмын 5-р зүйлийн 5.5 дахь заалтуудыг үндэслэн өөрийн эрхэлсэн ажилдаа санаачлага гаргахгүй эзэмшсэн машин техникийг ариг гамгүй ашиглаж хөдөлмөрийн гэрээний 2-н 3,4 дэх заалтуудыг зөрчиж гэрээгээ хангалтгүй биелүүлсэн, түр тушаалтай ажиллах хугацаандаа сахилгын шийтгэлийг удаа дараа авсан, удирдлагын үүрэг даалгаварыг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр түүнийг жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлжээ.

Нэхэмжлэгч Б.******* нь дээрх тушаалыг үндэслэлгүй гэж үзэн тушаалыг хүчингүй болгуулж урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх, цалин болон амралтын мөнгө гаргуулахийг хүсч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Ажил олгогчийн зүгээс ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачлагаар цуцлахдаа ажилтан нь мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй байгаа үйл баримтыг тогтоож, энэ талаар мэргэжлийн болон ур чадварын түвшин тогтоох комиссын албан ёсны дүгнэлт гарсан тохиолдолд түүнийг дээрх үндэслэлээр ажлаас чөлөөлөх нь Хөдөлмөрийн хуулийн 40-р зүйлийн 40.1.2 дахь зохицуулалтанд нийцэх болохыг анхаараагүйгээс гадна түүнийг энэ зүйл хэсгээр ажлаас чөлөөлөх тохиолдолд 1 сарын өмнө мэдэгдэх үүргээ ч мөн биелүүлээгүй байна.

Хариуцагч байгууллагын зүгээс шүүхэд гаргаж өгсөн Завхан аймгийн ******* сумын ******* даргын тамгын газрын техникийн комиссын дүгнэлтийг нэхэмжлэгчийн мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэсэн үйл баримтыг тогтоосон эрх бүхий байгууллагын дүгнэлт гэж үзэх боломжгүй юм.

Мөн ажилтанг сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлж буй тохиолдолд ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан байхыг хууль шаардана.

******* сумын ******* даргын тамгын газрын даргын 2017 оны 08-р сарын 02-ны өдрийн А/11 тоот тушаалаар Б.ыг өөрийн эзэмшиж буй усны машин, техник хэрэгсэлд хайхрамжгүй хандаж хариуцлага алдан албан байгууллагын эд хөрөнгөд хохирол учруулсны дээр өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй гэдэг үндэслэлээр түүний сарын үндсэн цалинг 1 сарын хугацаатай 20 хувиар хасах сахилгын шийтгэл, 2014 оны 11-р сарын 27-ны өдөр Б/38 тоот тушаалаар ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундаа хэрэглэж олон нийтийн ёс зүйгүй байдал гаргасан гэдэг үндэслэлээр сануулах сахилгын арга хэмжээг тус тус авч байсан байна.

Хөдөлмөрийн хуулийн 131-р зүйлийн 131.4-т сахилгын шийтгэл ногдуулснаас хойш 1 жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцохоор заасан байх ба Б.*******д 2014 оны 11-р сарын 27-ны өдрийн Б/38 тоот тушаалаар сахилгын шийтгэл оногдуулснаас хойш 1 жил өнгөрсөн байх тул түүнийг сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

Б.ыг өөрийн эзэмшиж буй усны машин, техник хэрэгсэлд хайхрамжгүй хандаж хариуцлага алдан байгууллагын эд хөрөнгөд хохирол учруулсан, өгсөн үүрэг даалгаварыг цаг хугацаанд нь биелүүлээгүй гэсэн үндэслэлээр 2017 оны 08-р сарын 02-ны өдрийн А/11 тоот тушаалаар сахилгын арга хэмжээ авч байсан байх ба үүнээс 5 сарын дараа буюу 2018 оны 01 сарын 09-ний өдөр мөн дээрх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байгаа нь Хөдөлмөрийн хуулийн 131-р зүйлийн 131.3-т заасан сахилгын 1 зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй гэж заасныг мөн зөрчсөн байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.ыг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ ...******* нь ур чадварын хувьд эрхэлж байгаа ажилдаа тэнцэхгүй байгаа талаар техникийн комиссийн дүгнэлт гарсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлдэггүй, жилийн эцсийн тайлангаа өг гэхээр өгдөггүй гэж тайлбарлаж байгаа ч түүний энэ тайлбарыг үндэслэн ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй байна.

Мөн тэрээр ажилтанг ажлаас чөлөөлсөн дээрх үндэслэлүүдээ шүүхэд баримтаар нотолж чадахгүй байна.

Иймд ажил олгогчийг хууль буруу хэрэглэж нотлох баримтанд үндэслээгүй тушаал гаргасан, өөрийн татгалзлын үндэслэлээ шүүхэд баримтаар нотлож чадахгүй байна гэж үзэв.

Иймд Завхан аймгийн ******* сумын азрын даргын 2018 оны 01-р сарын 09-ний өдрийн Б/01 тоот тушаалыг хүчингүй болгож нэхэмжлэгч Б.ыг тус сумын азрын жолоочийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны буюу 2018 оны 01-р сарын 09-ний өдрөөс 2018 оны 03-р сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорыг Завхан аймгийн ******* сумын азраас гаргуулж, түүний эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж зохих санд төвлөрүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж, нэхэмжлэгчийн 2018 оны 01 сарын 01-ний өдрөөс 01 сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны цалинг олгож, нэхэмжлэлийн шаардлагаас амралтын мөнгө 134.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Б.ын дээрх хугацааны нөхөн олговрыг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-гийн а-д зааснаар түүний ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.******* нь ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сард нийт 1.275.722 төгрөгийн цалин авсан нь түүний 0714169 тоот нийгмийн даатгалын дэвтрээр нотлогдож байна. /10 дугаар сарын цалин 404991+ 11 дүгээр сарын цалин 404.991 + 12 дугаар сарын цалин 465.740 = 1.275722 сүүлийн 3 сарын цалин, 1.275.722: 3= 425.240 төгрөг /сарын дундаж цалин/, 425.240 : 21.5= 19.778 / өдрийн дундаж цалин/

Нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдсөн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацааны / 01-р сард 17 хоног, 02-р сард 19 хоног, 03-р сард 19 хоног нийт 55 хоногийн цалинг тооцоход нийт 1,087,790 төгрөг байх тул хариуцагч байгууллагаас 1,087,790 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураажид илүү төлсөн 70.200 төгрөгийг буцаан гаргуулж Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжийг тооцож /ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагад төлүүлэх тэмдэгтийн хураамж 70200 + ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагад төлүүлэх тэмдэгтийн хураамж 33.704 төгрөг= нийт 103.904 төгрөгийг/ хариуцагч байгууллагаас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаас нэхэмжлэгчийн 2018 оны 01-р сарын 01-ний өдрөөс 2018 оны 01-р сарын 09-ний өдөр хүртэлх цалинг өгөхөө хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан болох нь хариуцагч байгууллагын төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан энэ хугацааны цалин нь гарчихсан байсан учир энэ мөнгийг өгөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбараар тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгч 2017 оныхоо ээлжийн амралтыг эдэлсэн 2018 он гарсаар ээлжийн амралт эдлэх тухай хүсэлтээ гаргаагүй байсан болох нь түүний тайлбараар тогтоогдож байх тул амралтын мөнгө 134000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.2, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 55-р зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгчийн 2017 оны 09-р сарын 08-ны өдрөөс 2018 оны 01-р сарын 09-ний өдрийг хүртэлх хугацааны амралтын мөнгө 134.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Завхан аймгийн ******* сумын ******* даргын газрын даргын 2018 оны 01-р сарын 09-ний өдрийн Б/01 тоот тушаалыг хүчингүй болгож нэхэмжлэгч Тайж овогт *******ын ыг Завхан аймгийн ******* сумын ******* даргын газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.

3. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Завхан аймгийн ******* сумын ******* даргын газраас нэхэмжлэгч Б.ын ажилгүй байсан хугацааны буюу 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 28ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговор болох 1.087.790 төгрөгийг, мөн 2018 оны 01-р сарын 02-ны өдрөөс 2018 оны 01-р сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны цалин болох 126.970 төгрөгийн хамт гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хжраамжид илүү төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогын 090000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 103.904 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулсугай.

5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

6. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ