Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 140/ШШ2018/00676

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул, нэхэмжлэгч Д.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Д.*******гийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн *******д холбогдох ажилгүй байсан хугацааны олговор 8,465,148 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овогт *******гийн ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.*******г удаа дараа шалтгаангүйгээр ажлаас чөлөөлж нэр төр, сэтгэл санааны хохирол учруулж шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байна. Иймд 2017 оны 09 сарын 06-ны өдрөөс 2018 оны 04 сарын 11-ний хоорондох 162 хоногийн ажилгүй байсан хугацааны олговор 8,465,148 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн *******гийн *******гийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 11-ний хоорондох 162 хоногийн ажилгүй байсан мөнгө 8 сая 465 мянган төгрөгийг аймгийн ******* Д.*******аас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Д.******* нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 11-ний хүртэлх хугацааны 162 хоног ажилгүй байсан гэх боловч нийгмийн даатгалын дэвтэрт 2018 оны 02 дугаар сар хүртэлх бичилт хийгдсэн байна.

Иймд Д.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 11-р сарын 15-ны өдөр ажлаасаа халагдаад, шүүхдээд, 2017 оны 05-р сарын 04-ны өдөр шүүхийн шийдвэрээр ажилдаа буцаж орсон. Тэгтэл дахиад 2017 оны 05-р сарын 08-ны өдөр ******* дарга намайг ажлаас чөлөөлсөн. Тэгээд би дахин шүүхдээд явж байгаа. Дахин шүүхдэх хугацаандаа би коллежид ажилладаг болсон нь үнэн. Энэ нь иргэнд үндсэн хуулиар олгогдсон эрхийн дагуу хөдөлмөр эрхэлж байсан явдал юм. Миний маргаан үүсгэж байгаа гол шалтгаан нь намайг удаа дараа төрийн албанаас заналхийлж чөлөөлсөнд байгаа юм. Түүнд нь би их гомддог. Ганцхан намайг дээрэлхээд байгаа юм. Нөгөө талаас би албан тушаал дээр л маргаан үүсгэж байгаа болохоос коллежид ажиллаж байсан хугацааны маргаан үүсгээгүй.

Ажилгүй байсан хугацааны цалин 8465148 төгрөгийг би өөрийгөө авах ёстой гэж үзэж байгаа. Ер нь цаашдаа би шүүхийн шийдвэр гарсны дараа маргаан үүсгэнэ. Миний ажилгүй байсан хугацааны цалинг ******* дарга өөрөө төлөх ёстой. Коллежийн асуудал бол тусдаа асуудал. Нэгэнт би чөлөөлөгдсөн учраас орлого олж амьдрахын тулд ажиллах ёстой, ажилласны хэрээр би цалин хөлсөө авсан. Миний нийгмийн даатгалын шимтгэлийг төлж өгсөн. Ийм учиртай л маргаан үүссэн. Би 6 удаа шүүхээр явсан, шүүхийн шийдвэр эцсийнх байдаг. Шүүх бүгдэд нь миний талд шийдвэрлэж өгсөн. Би монгол төрийн шударга шүүхэд баярлаж байгаа. ******* дарга намайг ажлаас заналхийлж чөлөөлдөг. 2018 оны 04-р сарын 18-ны өдөр намайг ажлаа хүлээж аваад ******* даргын өрөөнд ороход ...Би тантай дахиж ажиллахгүй... гэж ******* дарга надад хэлсэн. Үүнд нь би их шомддог. Би Улсын дээд шүүх хүртэл явсан. Улсын дээд шүүхэд хэрэг очихоос өмнө ******* дарга надтай эвлэрэх боломж байсан. Гэтэл тэр хүртэл явуулсанд нь би их гомдож байгаа. Зөвхөн би ч биш бүхэл бүтэн спортын байгууллагын ажилчид хохирч, үйл ажиллагаа нь доголдож байна. Үүнд нь би их гомдолтой байна гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгс В.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллагын зүгээс нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь бид хүсэлт гаргаж холбогдох нотлох баримтуудыг гаргуулсан. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69-р зүйлийн 69.1 дэх хэсэгт ...Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно... гэж заасан байдаг. Нэхэмжлэгч ******* нь ийн коллежид 2017 оны 06-р сарын 02-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар ажилд томилогдож 2018 оны 04-р сарын 18-ны өдрийн Б/12 дугаартай тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Энэ хугацаанд нэхэмжлэгчийн ажилласан хугацаа болон эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэл нь тасалдаагүй учраас энэ хугацаанд нэхэмжлэгчийг ажилгүй байсан гэж үзэх үндэслэлгүй юм. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 61-р зүйлд заасны дагуу зөрүүтэй нь тэнцэх олговрыг олгох ёстой гэж үзэж байна. Манайхаас нэхэмжлэгчид 158 хоногийн олговрыг дундаж цалин хөлсөөр нь бодоод 2733242 төгрөгийн зөрүү олгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 8465148 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:

Д.******* нь Завхан аймгийн *******д холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Харин хариуцагч тал Д.*******г 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 11-ний хүртэлх хугацааны 162 хоног ажилгүй байсан гэх боловч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Завхан аймаг дахь Алтан гадас одонт ийн коллежид ажиллаж нийгмийн даатгалын дэвтэрт 2018 оны 02 дугаар сар хүртэлх бичилт хийгдсэн байгаа учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байна.

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 59 дугаартай шийдвэрээр ...Д.*******г, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж, цалин хөлстэй тэнцэх олговорт 4,456,098 төгрөг гаргуулж Д.*******д олгох-оор шийдвэрлэсэн байх бөгөөд уг шүүхийн шийдвэрийг хариуцагч байгуулалагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 221/МА2017/0794 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Зохигчид ...шүүхийн шийдвэрийн дагуу, албан тушаалд Д.*******г ажилд нь эгүүлэн тогтоосон, Д.*******д 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх цалин олгоогүй... талаар маргаагүй байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ...ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг олгоно... гэж заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс *******г ажилд авсан буюу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6,906,880 төгрөгийг хариуацгчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг түүний дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн 2017 онд бичилт хийгдсэн сүүлийн 3 сарын байдлаар авч үзвэл 2017 оны 6 сард 1001973 төгрөг, 7 сард 960664 төгрөг, 8 сард 968264 төгрөгийн цалинг авч байсан бөгөөд үүнийг ажилгүй байсан 2017 оны 09-р сарын 06-ны өдрөөс 2018 оны 04-р сарын 11-ний өдөр хүртэлх хугацаагаар тооцоход 2017 оны 09-р сард ажлын 18 хоног, 10-р сард ажлын 22 хоног, 11-р сард ажлын 22 хоног, 12-р сард ажлын 21 хоног, 2018 оны 1-р сард ажлын 23 хоног, 2-р сард ажлын 17 хоног, 3-р сард ажлын 21 хоног, 4-р сард ажлын 8 хоног нийт ажлын 152 өдрийн олговрыг тооцож олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.*******гийн ажилгүй байсан хугацааны олговрыг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан дундаж цалин хөлс тооцох журмын дагуу дээрх 3 сарын цалин хөлс нийт 2,930,901 төгрөгийн дунджаас ажлын нэг өдрийн цалин хөлсийг бодож ажилгүй байсан нийт хугацаа болох 152 хоногоор тооцон /2930901 төгрөг : 3 сар = 946967 төгрөг : 21.5 хоног = 45440 төгрөг х 152 хоног/ нийт 6,906,880 төгрөгийг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас гаргаж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Түүнчлэн мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу нэхэмжлэгчид олгох 6,906,880 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, бусад холбогдох шимтгэлүүдийг суутган холбогдох санд төлж нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч байгууллагын санхүүд үүрэг болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч байгууллагаас 125460 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд

 

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.2, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны олговор 6,906,880 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.*******д олгосугай.

 

3. Нэхэмжлэгчид олгох нөхөх олговор 6,906,880 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхийг Завхан аймгийн т даалгасугай.

 

4. Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн ажиллуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 6О дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас 125460 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ