Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 148/ШШ2017/00336

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 148/ШШ2017/00336

Сэлэнгэ аймаг

 

Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нью Линк Интернэшнл ХХК-ний нэхэмжлэлтэй, Д.*******д холбогдох Барьцааны гэрээний үүрэгт 5000$ буюу 12.490.000 төгрөг гаргуулах, Д.*******гийн сөрөг нэхэмжлэлтэй, Нью Линк Интернэшнл ХХК-нд холбогдох барьцааны гэрээг дуусгавар болгож, барьцааны эд зүйлсийг чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Нью- Линк Интернэшнл ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 37 дугаар байр, 75 тоотод оршин суух, тэргүүн ажилтай

******* овгийн *******агийн *******

регистрийн дугаар:ХК - 60092634

 

Хариуцагч Д.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш хороолол, 6/а/ байрны 98 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн ажилгүй

******* овгийн *******гийн *******

регистрийн дугаар: МЮ- 78070566

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******ын өмгөөлөгч Г.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.

 

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч: Нэхэмжлэгч: Нью Линк Интернэшнл ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэлийн шаардлага: 2007 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн барьцааны гэрээний үүрэгт 5000 доллар буюу 12.490.000 төгрөг гаргуулах тухай,

...Нэхэмжлэлийн утга: Нью Линк Интернэшнл ХХК нь 1999 оноос хойш албан ёсоор оюутан сурагчдыг гадаадад сурч боловсрох, ажиллах боломж олгож зуучлах үйл ажиллагаа явуулдаг бөгөөд гадаадад суралцахаар болсон оюутан доо заавал буцаж ирэх үндэслэл болгож үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах шаардлага үүсдэг болно.

Учир нь:гэрээгээр гадаадад суралцдаг оюутан, соёлын солилцооны хөтөлбөрөөр явахдаа хугацаандаа буцаж ирэхгүй байх, гадаад улсын хууль дүрмийг зөрчиж харлаж визний зөрчил гаргах, гэмт хэрэгт орооцолдох нь зуучлагч Нью Линк Интернэшнл ХХК-ий үйл ажиллагаа хэвийн явуулахад хортой нөлөөтэй ба гадагш

сурах чин хүсэлтэй дараагийн хүүхдүүд гадаадад суралцах боломж алдагддаг, мөн гадаадын харилцагч байгууллагууд итгэл алдарч хамтран ажиллахаас татгалздаг ноцтой үр дагавартай болно.

Иргэн *******гийн ******* нь 2007 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Англи улсад суралцуулах тухай 07/04 тоот гэрээ байгуулж 2007 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 07/06 тоот барьцааны гэрээ байгуулж энэхүү гэрээний дагуу Англи улсад суралцсан бөгөөд гэрээний дагуу доо ирж барьцаагаа чөлөөлүүлэх үүрэгтэй байсан. Нэгэнт гэрээний үүргээ биелүүлээгүй тул барьцааны гэрээний дагуу эд хөрөнгийг чөлөөлж өгөх боломжгүй юм.

Барьцааны хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 22 дугаар байрны 91 тоот орон сууцны өмчлөгч Д.******* барьцаа хөрөнгөөрөө 5000 долларыг барагдуулах үүрэгтэй гэж үзэж байна.

Хэрэв *******гийн ******* нь гэрээгээ зөрчөөгүй бол манай компани Английн хамтрагчийнхаа итгэлийг алдахгүй олон залуус Англид сурч боловсрох эрх нээллтэй байх байсан билээ.

Өнөөдрийг хүртэл барьцаа хөрөнгө бүртгэлтэй байгаа бөгөөд гэрээ зөрчсөн этгээдүүд үүргээ биелүүлэхгүй байх тул шүүхэд нэхэмжлэл гаргахад хүрээд байна. Иймд 5000 доллар буюу 12.490.000 төгрөгийг гаргуулж өгнө үү!.

Жич: банкны 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ханш 2498 төгрөг байгаа болно. гэжээ.

 

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, сум, 2 дугаар Цууны булан гэх газарт оршин суух, тэтгэвэрт байдаг

овгийн гийн ******* /регистрийн дугаар МЮ-50030866/ 2017 оны 04 дүгээр сарын 03-нд шүүхэд гаргасан тайлбартаа:

... Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд Нью Линк Интернэшнл ХХК-наас иргэн Д.*******д холбогдуулан 5000$ буюу 12.490.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад хууль зүйн үнэдэслэлгүй гэж үзэн дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

Миний төрсөн охин ******* овогтой ******* нь 2007 онд шүүхэд Нью Линк Интернэшнл ХХК-ний шугамаар ИБУИНВУ-ын Лондон хотод Leicester Square сургуульд 6 сарын хугацаатай суралцахаар болсон ба Улсад эргэн ирэх баталгаа болгож 5000$ үүрэгт Д.******* миний өмчлөлийн Ү-2204008889 гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороололын 22 дугаар байрны 91 тоотын 2 өрөө байрыг барьцаалсан. Нью Линк Интернэшнл ХХК-тай 2007 оны 3 дугаар сарын 26-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлсэн.

Барьцааны гэрээндээ 6 сарын сургалтын хугацаагаа дуусгаж, эх орондоо ирээгүй, сургалтанд хамрагдаагүй, визний зөрчил гаргах болон үлдсэн ямар ч тохиролдолд эрэн сурвалжлах болон Улсад албадан ирүүлэх ажиллагаанд гарсан хохирол зардлыг барьцааны хөрөнгөнөөс гаргуулахаар тохиролцсон.

Миний охин Л.******* нь тус сургуульд 6 сар суралцаж төгссөн бөгөөд сургалт нь 2007 оны 07 дугаар сарын 02-ноос эхлэн 2008 оны 1 дүгээр сарын 18-нд дууссан тул визээ сургуулах зайлшгүй нөхцөл үүссэн. Үүнийгээ Нью Линк Интернэшнл ХХК-ний шугамаар ХХК-ний захирлын дүү Д.ад мэдэгдэж, барьцааны гэрээний 1.2-т зааснаар нэг удаа визээ сунгуулан суралцсан юм.

Сургуулиа төгсөөд 2008 оны 7 дугаар сард ирсэн ба ирсэн тухайгаа Нью Линк Интернэшнл ХХК-нд мэдэгдэж, барьцааны гэрээний 3.2-т заасны дагуу байраа барьцаанаас чөлөөлүүлэхээр хандсан боловч барьцааг чөлөөлж өгөөгүй.Бидний хооронд байгууласан барьцааны гэрээ дуусгавар болсон.

Миний охин Л.******* нь Англи улсын болон Улсын ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж,, заасан сургуульд суралцсан, визний зөрчил гаргаагүй, нэг удаа визээ 6 сараар сунгасан бөгөөд Нью Линк Интернэшнл ХХК-нд ямар нэгэн эдийн болон эдийн бус хохирол учруулаагүй бөгөөд эдгээр Л.*******ын гадаад паспортын хуулгаар байхад барьцааны гэрээг цуцалж өгөхгүй иргэн надаас 12.490.000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Улсын Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой, хөөн хээлцэх хугацаа гурван жил, үл хөдөлх хөрөнгөтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил гэж заасан байдаг тул Нью Линк Интернэшнл ХХК-нин нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү! гэжээ.

 

Нэхэмжлэгч Нью Линк Интернэшнл ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Нью Линк Интернэшнл ХХК-нь Америк, Англи, Герман, Солонгос зэрэг улс орнуудад оюутан сургах үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр оюутнуудыг сургахын тулд тухайн улс оронд очиж гэрээ хэлцэл байгуулж харилцан үүрэг хүлээдэг. Гэрээнд заасан хамгийн гол нөхцөл нь оос гадаадад суралцаж байгаа оюутнууд гэрээнд заасан хугацаандаа буцаж ирэх үүрэгтэй байдаг юм. Эхний ээлжийн оюутнуудыг буцаж ирсний дараа буцаж ирсэн оюутнуудын баримтыг факсаар явуулаад дараачийн ээлжийн оюутнуудыг хүлээлгэж өгдөг. Оюутан ирэх ёстой хугацаандаа ирээгүйгээс болоод үйл ажиллагаанд ноцтой зөрчил үүсдэг. Гадаадад оюутан суралцуулахад барьцааны гэрээг байгуулдаг. Энэ нь хугацаандаа заавал эх орондоо эргэн ирэх баталгааг хангуулахын тулд хийдэг гэрээ юм. Нью Линк Интернэшнл ХХК нь гэрээний дагуу оюутныг сургуульд нь сургах үүрэг хүлээдэг. Нэхэмжлэгч тал энэ үүргээ биелүүлсэн. Хариуцагч Л.******* нь хугацаандаа эх орондоо эргэн ирэх үүргээ биелүүлээгүй. Тиймээс гэрээний үүрэгт заасны дагуу 5.000 доллар буюу 12.490.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Тэгэхээр уг долларыг тухайн үеийн ханшаар бодох уу өнөөдрийн ханшаар бодох уу гэдэг асуудал гарч ирнэ. Иймд уг мөнгийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү! гэв.

 

Хариуцагч Д.Оюундайн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

...Миний гол зорилго бол суралцахаар гэрээ байгуулж явсан. Гэрээ байгуулсан сургуульдаа суралцаж сертификат авсан. Барьцааны гэрээний 1.2-т суралцагч гэрээг дахин нэг удаа сунгах эрхтэй гэсний дагуу би дахин сунгуулаад дараагийнхаа сургуульд үргэлжлүүлэн суралцсан. Анх 6 сарын хугацаатай авсан визний хугацаа 2007 оны 12 дугаар сарын 09-ний өдөр дууссан. Миний хичээл 2007 оны 07 дугаар сарын 02-ны өдөр эхлээд 2008 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр дуусгавар болох байсан. Хичээл дуусахаас өмнө визний хугацаа дуусч байсан тул визээ сунгуулах шаардлага зайлшгүй тулгарсан. Тэгээд визээ сунгуулахад 2009 оны 3 дугаар сарын 31-нд дуусахаар хугацаатай сунгасан. Би визний хугацаа дуусч, байгаа, хичээл дуусах болоогүй, хугацаагаа дахин сунгах талаар тухайн үед Ариунболд захирлын дүү тай утсаар ярьж мэдэгдэж байсан. Тэгээд виз гарсан хэдий боловч би 2008 оны 07 дугаар сард өөрийн биеэр эргэж ирээд Ариунболд захиралтай уулзсан. Тэр үед Ариунболд захирал намайг хэл амаар доромжилж, миний паспортыг булааж авах намайг зодох дээрээ тулсан. Би энэ компанид ямар нэгэн хохирол учруулаагүй гэж үзэж байгаа. Би Англи улсад суралцаж байхдаа ямар нэгэн визний зөрчил гаргаагүй. Ямар нэгэн гэмт хэрэг холбогдож энэ компаниар эрэн сурвалжлуулж зардал чирэгдэл учруулаагүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй...гэв.

. Нэхэмжлэгч Д.Оюундайн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.******* сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие гэрээнд заасны дагуу энэ компаний нэр хүндийг унагалгүй суралцаж төгсөн сертификат авч дахин үргэлжлүүлж суралцсан. Дахин суралцаж байх

хугацаандаа ирсэн гэдгээ мэдэгдэж гадаад паспортныхоо визтэй хэсгийн хуулбарыг өгөөд үргэлжлүүлэн суралцаж байгаад эргэн ирсэн. Миний зүгээс дараа дараагийн суралцагчдын сурах боломжийг хангаагүй гэж үзэж байгаа тул барьцааны гэрээг дуусгавар болгож үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлж өгөхийг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан... гэв.

 

Хариуцагч Нью Линк Интернэшнл ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.******* сөрөг нэхэмжлэлд шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа

... Шүүх хуралдааны эхэнд миний бие хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Англи улсад суралцуулах гэрээ болон барьцааны гэрээ хүчинтэй юу гэж асуухад хүчинтэй гэсэн хариулт өгсөн. Үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг дуусгавар болдог. Зохих ёсоор үүргээ гүйцэтгэж чадаагүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй... гэв.

 

Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаж

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Нью Линк Интернэшнл ХХК нь Д.*******д холбогдуулан Гэрээний үүргийг биелүүлээгүйгээс барьцаа 5000 доллоар буюу 12.490.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...охин Л.******* нь Англи улсын болон Улсын ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, заасан сургуульд суралцсан, визний зөрчил гаргаагүй... гэж маргажээ.

Д.*******гаас Нью Линк Интернэшнл ХХК-д холбогдуулан Барьцааны гэрээ дуусгавар болгож, үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх-ээр сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Нью Линк Интернэшнл ХХК, Д.*******д нар нь 2007 оны 03 дугаар сарын 06-ны өдөр харилцан тохиролцож, Англи Улсад суралцуулах гэрээ гэх № 07/04 тоот гэрээ байгуулсан байх бөгөөд мөн 2007 оны 03 дугаар сарын 26-ны өдөр № 07/06 тоот Барьцааны гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 22 дугаар байрны 91 тоотод байрлалтай Д.*******гийн өмчлөлийн Ү-2204008889 гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийг ... суралцагч нь 6 сарын сургалтын хугацаа дуусгаад эх орондоо эргэн ирээгүй, сургалтанд хамрагдаагүй, үлдсэн ямар ч тохиолдолд эрэн сурвалжилж Улсад албадан ирүүлэх үйл ажиллагаанд гарсан хохирол, зардлыг барьцаанд тавьсан эд зүйлс /5000 ам.доллар буюу түүнээс доошгүй хэмжээний үнэ өртөгтэй байр, барилга, байгууламж/-ээр нөхөн хангах нөхцөлтэйгээр үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан байна. .

Д.*******, Нью Линк интернэшнл ХХК хоёр хооронд байгуулсан дээрх хоёр гэрээнээс хойш 2007 оны 06 дугаар сарын 19-нөөс 2007 оны 12 дугаар сарын 19-нийг хүртэл Англи Улсад зорчих виз олгогдож, / хх-н 41 дүгээр хуудас/, Лейзестер Скүур Англи хэлний сургуульд 2007 оны 07 дугаар сарын 02-ноос 2008 оны 1 дүгээр сарын 11-нд Англи хэлний дунд шатны сургалтанд суралцсан ба дээрх сургалт нь эхний визийн хугацаанд дуусаагүй байх тул дахин виз сунгуулах хүсэлт гаргасаар 2008 оны 1 дүгээр сарын 08-наас 2009 оны 03-р сарын 31-нийг хүртэл визний хугацаа сунгаснаар энэ хугацаанд Л.******* нь 2008 оны 01 дүгээр сарын 14-нөөс 2009 оны 03 дугаар сарын 29-нийг хүртэл Малверн Хаусгэх сургуульд Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалтанд хамрагдсан байна. /хх-н 43-46,94-96 дугаар хуудас/,

Д.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн үед Англи улсад суралцаж байсан Л.******* нь ..анх виз сунгуулах тухайгаа Нью Линк Интернэшнл ХХК-ний захирал Д.Ариунболдын дүү Д.ад утсаар хэлж мэдэгдэж байсан болох нь нэхэмжлэгч талын иш татаж судлуулсан Д.ын 2017 оны 5 дугаар сарын 1-нд

шүүхэд ирүүлсэн ... гэхдээ та шинээр авах визээ анх ирсэн 6 сар дотроо авч чадлаа ч гэсэн та заавал 6 сар дотроо гэрээнийхээ дагуу руу буцах ёстой, Авч чадсан тэрхүү визээрээ д буцаж очсоны дараа буцаж Англид ирж сурч болно шүү дээ гэж хэлж байсан гэх тайлбарт / хх-н 92 дугаар хуудас/, тусгагдсанаас үзэхэд Л.******* нь ямар нэгэн байдлаар визний хугацаа хэтрүүлэн, зөрчил дутагдал гаргасан гэж үзэх боломжгүй байна.

Д.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* нь 2009 оны 03 дугаар сарын 29-ныг хүртэл Малверн Хаус гэх сургуульд Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалтанд суралцсан боловч Нью Линк Интернэшнл ХХК-тай байгуулсан гэрээний хугацаа буюу ... 2008 оны 07 дугаар сард д ирж суралцаж төгссөн, ирсэн тухайгаа мэдэгдэж, барьцаа хөрөнгөө чөлөөлүүлэхээр Нью Линк Интернэшнл ХХК дээр очиход захирал Д.Ариунболд нь хүлээж аваагүй.. гэж мэдүүлж байгаа нь хэрэгт авагдсан Л.*******ын гадаад паспортанд дээрх 2008 оны 07 дугаар сарын 04-нд д ирж, 2008 оны 07 дугаар сарын 25-нд буцаж гадаад улс руу явсан тухай тэмдэглэгээгээр / хх-н 41 дүгээр хуудас/ нотлогдож байх тул Л.******* нь 2007 оны 06 дугаар сарын 19-нөөс 2007 оны 12 дугаар сарын 07-ныг хүртэл Англи Улсад зорчих виз олгогдсон 6 сарын хугацаанд эхний сургалтанд хамрагдаж, гэрээнд зөвшөөрөгдснөөр визний хоёр дахь сунгалтаар дахин сургалтанд хамрагдах хугацаандаа буюу 2008 оны 07 дугаар сарын 04-нд д эргэн ирсэн байх тул талуудын хооронд байгуулсан Барьцааны гэрээ-ний гуравдугаар зүйлийн 3.3-т Суралцагч нь Англи улсад суралцуулах гэрээ-ний үүргээ зөрчиж, Улсад гэрээний хугацаанд эргэн ирээгүй буюу Англи улсад хууль бусаар үлдсэн тохиолдолд барьцааны зүйлсийг барьцаалагчид захиран зарцуулах бүрэн эрхийг үл маргах журмаар олгох гэсэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Д.*******гийн төрсөн охин Л.******* нь дээрх талуудын хооронд байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байх тул Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасан барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Иймд Нью линк интернэшнл ХХК-ний Д.*******д холбогдуулан гаргасан Барьцааны гэрээний үүрэгт 5000$ буюу 12.490.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Д.*******гийн Нью Линк Интернэшнл ХХК-нд холбогдуулан гаргасан Барьцааны гэрээг дуусгавар болгож, барьцааны эд зүйлсийг чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нью Линк Интернэшнл ХХК, Д.******* / Л.******* гарын үсэг зурсан/ нарын хооронд байгуулсан д 2007 оны 03 дугаар сарын 26-ны өдөр № 07/06 тоот Барьцааны гэрээ-г дуусгавар болгож, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 22 дугаар байрны 91 тоотод байрлалтай Д.*******гийн өмчлөлийн Ү-2204008889 гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлж, өмчлөгчид нь буцаан олгох нь зүйтэй байна.

Нью Линк Интернэшнл ХХК, Д.******* нарын хооронд байгуулсан 2007 оны 03 дугаар сарын 26-ны өдөр № 07/06 тоот Барьцааны гэрээ нь 2007 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Англи Улсад суралцуулах гэрээ-тэй холбогдуулан, уг гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан гэрээ байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хлэлцэх хугацаа 3 жил, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардалга гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байхаар тооцвол өөрийн зөрчигдсөн эрхийг хамгаалах хөөн хэлэлцэх хугацаанд нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.2, 116 ,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 160 дугаар зүйлийн 160.1.1, 410 дугаар зүйлийн 410.1-д зааснаар Нью Линк Интернэшнл ХХК-ний нэхэмжлэлтэй, Д.*******д холбогдох Барьцааны гэрээний үүрэгт 5000$ буюу 12.490.000 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нью Линк Интернэшнл ХХК, Д.******* /Л.******* гарын үсэг зурсан/ нарын хооронд байгуулсан 2007 оны 03 дугаар сарын 26-ны өдөр № 07/06 тоот Барьцааны гэрээ-г дуусгавар болгож, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 22 дугаар байрны 91 тоотод байрлалтай Д.*******гийн өмчлөлийн Ү-2204008889 гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлж өмчлөгчид нь буцаан олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Нью Линк Интернэшнл ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 176.560 төгрөг, Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан 70.200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, Нью Линк Интернэшнл ХХК-иас 70.200 төгрөг гаргуулан Д.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ