Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2017/02132

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

     Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам-36, өөрийн байранд байрлах Э ХХК/РД: .............../-ийн төлөөлөгч Б.Б-гийн нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Хан-Уул дүүргийн ..................тоотод оршин суух О                           овогт Ба-ийн А д /РД: ........./-д холбогдох,

     худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 74.527.200 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.А/ШТЭҮД:000/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ   нь:

         Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Манай компани нь 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Б.А-той машин борлуулалтын гэрээг байгуулсан бөгөөд гэрээний дагуу түүнд цагаан өнгөтэй, Мерседес бенз жи класс автомашиныг худалдах, Б.А нь автомашины үнийг тодорхой хуваарийн дагуу манайд төлөхөөр тусгайлан тохиролцсон. Гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу манай компани хариуцагчид автомашинаа шилжүүлсэн бөгөөд хариуцагч нь 20.000.000 төгрөгийн урьдчилгааг төлснөөр тус автомашиныг өөрийн мэдэлд бүрэн авч нэр дээрээ шилжүүлсэн ба энэ тохиолдолд  тус автомашины ямар нэгэн эвдрал, гэмтэл болон аливаа эрсдэл өөрт нь  хамаарах болохыг  хүлээн зөвшөөрсөн. Хариуцагч Б.А  нь нэмж 8.000.000 төгрөг төлж, үлдэгдэл 57.000.000 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар  үүрэг хүлээсэн хэдий ч  уг хугацаанд  төлбөрөө барагдуулаагүй болно. 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хариуцагчаас манайд  мэдэгдэл ирүүлсэн бөгөөд тус мэдэгдлээрээ  гэрээний үлдэгдэл  төлбөрийг  алдангийн хамт 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаа мэдэгдсэн. Гэвч одоог хүртэл төлбөрөө төлөөгүй байна. Өнгөрсөн хугацаанд манай компани үүссэн асуудалд  хүлээцтэй хандан харилцан зөвшилцөх  замаар төлбөртэй холбоотой асуудлыг  шийдвэрлэхийг эрмэлзэн иргэн Б.А гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг сануулж, төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч төлбөр төлөлт хийгдэхгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2.1 дэх заалтад худалдан авагч нь төлбөрөө хугацаанд нь төлж чадахгүй бол төлөх ёстой  үнийн дүнгээс хоног тутам 0.06 хувийн алданги төлөхөөр заасны дагуу хариуцагч Б.А ын алдангийн хэмжээг тооцоход 416 хоногийн алданги 14.227.200 төгрөг болж байна. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний үлдэгдэл төлбөр болох 57.000.000 төгрөг, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, гэрээний 9.2.1-т заасны дагуу үүргээ хугацаанд нь биелүүлээгүйн алданги болох 14.227.200 төгрөг, эрх зүйн зөвлөгөө,ажиллагааны төлбөр 3.300.000 төгрөг, нийт 74.527.200 төгрөгийг Б.А оос гаргуулж өгнө үү гэв.

          Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбарыг  сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

          Тус шүүх хуралдааны товыг хариуцагч Б.А мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

          Нэхэмжлэгч Э ХХКнь хариуцагч Б.А оос худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 74.527.200 төгрөг гаргуулахаар øààðäàæ áàéõ áà óã íýõýìæëýëèéí øààðäëàãаас 68.457.000 төгрөгийн шаардлагыг хангах үндэстэй гэж шүүх үзлээ.

      Нэхэмжлэгч Э ХХКнь хариуцагч Б.А той 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, WDCYR71EX8X172027 арлын дугаар бүхий цагаан өнгөтэй, “Мерседес бенз жи класс” маркийн автомашиныг 85.000.000 төгрөгөөр  худалдсан байх ба автомашины төлбөрөөс хариуцагч Б.А  20.000.000 төгрөгийг гэрээ байгуулсан 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төлж, үлдэгдэл 65.000.000 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар талууд тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон машин борлуулалтын гэрээгээр нотлогдож байна.  Гэвч хариуцагч нь гэрээний үүргээ зөрчиж,  2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 2.000.000 төгрөг,  2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 6.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж, үлдэгдэл 57.000.000 төгрөгийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэгч нь тухайн худалдсан автомашины үлдэгдэл төлбөр 57.000.000 төгрөгийг хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс хойш нэхэмжлэл гаргасан 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацааны алдангийн хамт шаардах эрхтэй байна.

Гэтэл нэхэмжлэгч гэрээний хугацаа дууссан 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойш  төлсөн 8.000.000 төгрөгийг хасч тооцсон атлаа алданги тооцохдоо хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс хойш тооцоогүй нь хуульд нийцэхгүй байна.   

            Иймд талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2.1 дэх хэсэгт ямар нэг шалтгаанаар хэрвээ худалдан авагч тал цаг тухайд нь төлбөрөө төлж чадахгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгийн дагуу төлөх ёстой өдрөөс бодит төлсөн өдөр хүртэл  өдөр бүрийн 0.06 хувийн торгуулийг төлнө гэж заасан байх тул хариуцагч нь үлдэгдэл төлбөрийн үүргээ биелүүлээгүй 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 06 дугэаар сарын 21-ний өдөр хүртэл 335 хоногийн алданги 11.457.000 /57.000.000х0.06=34.200х335=11.457.000/ төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

            Зохигчдын хооронд байгууулсан худалдах, худалдан авах гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2.1-д  “төлөгдөөгүй үнийн дүнгийн дагуу төлөх  ёстой өдрөөс бодит төлсөн өдөр хүртэл өдөр бүрийн 0.06 хувийн торгууль төлнө” гэж заасан боловч  гэрээний заалтын агуулгаас үзэхэд талууд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан алданги тооцохоор тохиролцсон байх тул шүүх алданги гэж үзсэн болно.

            Нэхэмжлэгч нь эрх зүйн зөвлөгөө, ажиллагааны төлбөр 3.300.000 төгрөг шаардсан боловч энэ нь гэрээний үүрэгт хамааралгүй, нэхэмжлэгч сайн дурын үндсэн дээр эрх зүйн зөвлөгөө авч өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан тул хариуцагч хариуцах үндэслэлгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас ¿íäñýí òºëáºð 57.000.000 төгрөг, алданги 11.457.000 төгрөг, нийт 68.457.000 òºãðºãèéн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 530.586 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 500.235 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.     

          Нөгөөтэйгүүр хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл бүхий тайлбар, нотлох баримтаа ирүүлээгүй, шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэстэй.     

        Иргэний õэрэг шүүхэд õянан øийдвэрлэх òухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118  дугаар зүйлүүдийг удирдлага болгон                     

ТОГТООХ нь:

 

      1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.А оос 68.457.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ЭХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6.070.200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 530586 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А оос 500235 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э”ХХК-нд олгосугай.

 

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

      4. Èðãýíèé хýðýã ш¿¿õýä хÿíàí шèéäâýðëýõ тóõàé õóóëèéí 120 äóãààð ç¿éëèéí 120.2 äàõü õýñýãò çààñíààð ýíý øèéäâýðèéã íýõýìæëýã÷, õàðèóöàã÷, òýäãýýðèéí òºëººëºã÷ áóþó ºì㺺ëºã÷ íàð ýñ çºâøººðâºë óã øèéäâýðèéã ãàðäàí àâñíààñ õîéø 14 õîíîãèéí äîòîð Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны ø¿¿õýä ãîìäîë ãàðãàõ ýðõòýé болохыг дурдсугай

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, د¯Ã×                                Á.̪ÍÕÁÀßÐ