Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 184/ШШ2018/02419

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

Н.Батчимэг даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Ч.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух, эрэгтэй, Б овогт Ө.Б /РД...../-ЫН нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ’’М” ХХК /Сонгинохайрхан дүүргийн ..... дугаар хороо, Соносголонгийн зам ...., өөрийн байранд байрлах/-д холбогдох,

Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г /РД..../, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “М” группын “У” гэдэг эм, мөн Acidophilus гэдэг ходоодны “сайн бактеруудын” цуглуулгыг хзрэглэснээс хордон 2016 оны 9-10 сард хийлгзсэн, дархлаа сайжруулах 300 мянган төгрөгийн зардалтай эм, тариа, бариа заслын эмчилгээ, биоэнергийн төв Дэмчигийн хийд рүү ээжийн хамт 200 мянган төгрөгөөр орж биеэ цэнзглэсэн үйл талаар болж, дээр нь биеийн эрүүл мэндээр хохирсон тул шүүхэд хандаж байна. Сүхбаатар дүүргийн 10 хорооны өрхийн эмч Эрдэнэчимэг 2016 оны 12 дугаар сарын 15-нд Солонгосын “Усосан" эмийн оронд Эрүүл мэндийн даатгалын сангаас олгогддог хөнгөлттэй эмийн жагсаалтад орсон “Урсомон" гэдзг цас хөөх, арай хямд эмийг уу гэхэд нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд орших “И” эмийн сангаас 39 000 төгрөгөөс 21 800 төгрөг болж буурсан 60 ширхэгийг тэр өдөр худалдаж авсан. Харамсалтай нь энэ эмийг уусны дараа хоолой, аюулхай хорсон, цөс хавиар хатгаж өвдсөн тул 16- нд 50 ширхэгийг нь хүчил бууруулагч Фосфалюгель эмээр сольсон. Тэгээд үлдсэнээс нь орой хүүхдийн тунгаар нэгийг уусан биш буруудаж, урьд нь зүгээр байсан миний бие цочролд орж манараад ухаан алдан унасан ба нэг сэртэл хэл амаа хазсан байдалгай 1’азар хэвтэж баисан. Үүнд гайхсан Ои 12 дугаар сарыьГТ7- нд эмийн жорон дээрх 70173007, 70153975 утасны дугаарууд руу ажлын цагаар залгатал дохио нь дуугарсан ч олератор нь аваагүй, тэр шөнө болон маргааш миний бүх бие өвдөн, бүтэн өдөржин гүйлгэн, унтахын зэрэгцээ, хүчтэй удаан хөлөрсөнөөс болж цагаан хэрэглэлээ нойтон болтол нь норгон, орондоо хөнгөнөөр бие засан, цустай шамбарамтай, хүчтэй хордлогын шинж чанар биенд мань илэрсэн. Тэгээд

000 2897

б

 

12 дугаар сарын 19-нд цагаан махны цус тогтохгүй хүчтэй өвдөөд байсан тул Эрдэнэчимэг эмчид үзүүлэхэд "Релиф” лаагаар эмчил гэсэн. Миний бие тус лааны үнэ ханш, үйлчилгээ, мөн Урсомон уухад илрэх гаж нөлөөг лавлан асуух гээд Бөмбөгөрийн урд орших Монос37 эмийн сан руу очсон ч, очерт зогсохдоо хүчтэй ухаан алдаж, унахдаа тархиа хананд нь байсан шовх үзүүртэй төмрөнд цохин хагалснаар тэр оройдоо 3 оёдол тавнулсан. Би жил бүр Хойд Солонгост үйлдвэрлэсэн “Кунгдам" тарианаас 3 хайрцгийг ходоодондоо орших элдэв хортой нянгуудыг устган, дархлаагаа сайжруулахын тулд тариулдаг. 2016 оны 9 дүгээр сарын 15-наас эхлэн дуусгасан курс эмчилгээнийхээ дараа эрүүл хүн уухад аюулгүй Acidophilus гэдэг ходоодны "сайн” бактеруудын 1 хайрцаг цуглуулганаас 50 ширхэгийг Хүүхдийн урлан бүтээхийн дэргэдэх Моносоос авч, 10-11 сард 49 ширхэгийг уусан биш буруудаж хамт амьдардаг бусад гишүүд эв эрүүл байхад ганцаараа хөлико нянгаар хордсон болохыг 2016 оны 12 дугаар сарын 28-ны цусны шинжилгээ харуулсан. Биеийн байдал суларч, гар хөл салгалан чичирч, уймраа зангаа гээгээгүй тул аргагүйн эрхэнд 2017 оны 1 дүгээр сарын 25-нд эмнэлэгт 8 хоног хэвтэн эмчлүүлсэн. Би эмнэлэгт хэвтэх хугацаанд тархины хүнд гэмтлийн дараа заавал тарьдаг үнэтэй тариа хийлгээгүй ба богино хугацааны турш сэргээх үйлчилгээ үзүүлдэгхямд үнэтэй пирацетам, алое, витамин В6 хийлгэсэн. Миний бие “Монос Фарм Трейд” ХХК-наас хэвлэн гаргасан "Шинэ эмийн лавлах" номонд бичигдсэн гадаадаас импортлон оруулж ирдэг “Урсофальк” эмийг 3 жилийн өмнө ууж байхад заавар дээр нь бичигдсэн “Суулгалт, огиудас хүрэх, аюулхай болон баруун хавирганы орчмоор өвдөх зэрэг харшлын урвалуудаар илрэх” гаж нөлөө илрээгүй. Сүүлийн 2 жилийн турш ОХУ-д үйлдвэрлэсэн ижил үйлчилгээтэй "Урсосан", Солонгос улсын “Усосан” зэрэг цөс хөөх эмийг уухад эерэгээр үйлчилж байсан тул Монос ХХК-д үйлдвэрлэдэг зааварт нь ямар ч сэрэмжлүүлэг байхгүй, гадаадын ижил нэртэй эмнээс юугаар ч дутахгүй гэсэн сурталчилгааных нь номыг уншсанаар 60 ширхэг нь 39 000 төгрөгийн өндөр үнэтэй “Урсомон" хүчлийг ямар ч эргэлзээгүй худалдан авч хохирсон. Хуурамч, чанаргүй "Урсомон” эмийг шалгана уу гэж Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар хандахад “улсын бүртгэлд байна, шүүхийн байгууллагад хандана уу” гэсэн хариу над руу илгээсэн. Миний бие М...ын ажилтнуудтай нь удаа дараа уулзахад “дараа ир, өөр лүү чинь маргааш утасдана” гэж хэлээд надтай холбогдоогүй. Миний эрүүл мэндийн байдал хэрхэн дордсоныг үзээд2017 оны 1 сард хөдөлмөр, эмнэлгийн магадлах комисс хурлаараа хэлэлцээд урьдынх шиг нэг биш хоёр жилээр халамжийн тэтгэврийн сунгасан. Гэмтсэн тархиа эдгээх гэж 12 дугаар сарын 17-ноос доорх эм тариануудыг хэрэглэсэн. Бинт хөвөн 12 сарын 17-ноос25 хүртэл 5 000 төгрөг, Лористан 12 сарын 17-ны өдрөөс 31 хүртэл 28 ширхэг 17 500 төгрөг, лидаза, новокиан 12 сарын 19-ний өдрөөс 26 хүртэл тус бүрээс 6 ампул 10 380 төгрөг, карбамазелин 12 сарын 17-ноос 2017 оны 04 сарын 12-ны өдөр хүртэл 232 ширхэг 11 140 төгрөг, гентамицин 12 сарын 19-нөөс 2017 оны 1 сарын 04 хүртэл 15 ампул 5000 төгрөг, церембролизат тариа 12 сарын 19-нөөс 2017 оны 01 сарын 03-ны өдөр хүртэл 12 амдул 14 400 төгрөг, тариур 3 мл 12 сарын 19-нөөс 2017 оны 01 сарын 04 хүртэл 33 ширхэг 4290 төгрөг, релиф лаа 12 сарын

  1. нөөс 24 хүртэл 5 ширхэг 15 000 төгрөг, анузол лаа 12 сарын 25-наас сарын 25 хүртэл 60 ширхэг20 ОООтөгрөг, кпаритромецин 500 мг2017 оны 01 сарын 7-ноос 15 хүртэл 14 ширхэг 15 600 төгрөг, амоксолцилин 500 мг 2017 оны 1 сарын 7-ноос 15 хүртэл 28 шиирхэг 11 700, нольпаза 20 мг 2017 оны 1 сарын 7-ноос 15 хүртэл 28 ширхэг 15 200 төгрөг, мезифорте 12 сарыи 17-ноос 2017 оны 4 сарын 12 хүртэл өдөр бүр 1 ширхэг нийтдээ 109 ширхэг 3 270 төгрөг, кавинтон форте 2017 оны 2 сарын 15-наас 3 сарын 1 хүртэл 30 ширхэг 18 900 төгрөг, брайн акт эм 2017 оны 2 сарын 15-наас 3 сарын 22 хүртэл 75 ширхэг 106 000 төгрөг, кунгдам тариа 2017 оны 3 сарын 15-наас 3 сарын 28 хүртэл 24 ампул 86 000 төгрөг, лидаза новокиан 2017 оны 3 сарын 15-наас 3 сарын 28 хүртэл 10 ампул 15 000 төгрөг, алое 2017 оны 3 сарын 20-ноос 4 сарын 1 хүртэл 30 ампул 10 500 төгрөг, тариур 2017 оны 3 сарын
  1. наас 4 сарын 12 хүртэл 3 мл-20 5 мл-2, 10 мл-4 нийт 4 800 +300+800 төгрөг,
 

Рефлекс эмнэлэгт үзүүлсэн 2017 оны 2 сарын 9-ны өдөр 25 000 төгрөг, септолете 3 сарын 15-аас 24 хүртэл 20 ширхэг, гурил, чихэр гэх мэт ямар ч хольцгүй ааруул 3 сарын 27-ноос 30 хүртэл 800 грамм 7800 төгрөг, задь 5, сүйчэнЮ, агар 35, 3 сарын 24-нөөс 28 тус бүр 1 хайрцаг 6 500 төгрөг, барагшун 3 сарын 24-нөөс 28 1 лонх 3000 төгрөг, урсомон 2016 оны 12 сарын 15-17 хүртэл 10 ширхэг 4 200 төгрөг, акидофилус 2016 оны 10 сараас 50 ширхэг 10 000 төгрөг, бариа засал 2017 оны 3 сард 1 удаа 10 000 төгрөг, нийт 367 762 төгрөг. Монос 37 эмийн санд авсан гэмтлийн хор уршиг цаашид ямар явцтай байх нь тодорхойгүй байгаа тул Сонгдоо эмнэлэгт тодосгогч бодистой 480 000 төгрөгийн үнэтэй MRI шинжилгээгээр тархиныхаа зургийг авахүулах шаардлагатай байна. Би 1990 онд хүнд зодуулаад тархиндаа гэмтэл аваад тэрнээс хойш 2 жилийн дараа архи уугаад ухаан алдсан. Тухайн үед би өнчин тархиндаа хавдартай байсныг манай эмч нар буруу оношилсон боловч би өөрийгөө эмчлээд гайгүй болсон. Уг эмийг уухаас өмнө надад ямар ч гаж нөлөө илэрч байгаагүй. Би энэ талаар өдрийн тэмдэглэлдээ бичсэн байгаа. Шинжээч Чандалдулам тодорхой бус дүгнэлт гаргасан. Гэмтлийн эмнэлэг гэдэг номон дээр хордлогын дараа унадаг өвчтэй хүн ухаан алдаж болно гэж бичсэн байгааг би шүүхэд баримтаар өгсөн байгаа. Эмчийн жорийг эмийн санч хураагаад авчихдаг учир надад баримт байхгүй. Би "Урсомон” эмийг үйлдвэрлэх эрх авахын тулд явуулсан туршилтын баримтуудыг гаргуулах хүсэлтээсээ татгалзаж байна. Учир нь Эрүүл мэндийн яамыг мэргэжлийн бус хүмүүс удирдаж байгаа, дээр нь Д.Ганзориг мэргэжилтэн нь хэлсэн амандаа хүрдэггүй, худалч хүн ба бүтэн жилийн турш танилцуулах амлалт өгөөд нийт 5 удаа шүүх хуралдаанд авчирч өгөөгүй тул цаг алдахаас болгоомжилж байна. Иймд бие махбодийн хохирол 367,762 төгрөг, сэтгэл санааны хохирол болгон 352,600 төгрөг, тархины MRI зураг 480,000 төгрөгөөр авахуулах шаардлагатай байгаа тул нийт зардал болох 1,200,000 төгрөгийг тус “Монос фарм” ХХК-ийн захиргаанаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ’’М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганзориг шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ө.Батбаярын гаргасан гэм хорыг арилгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан гэм хор учруулсан гэх үндэслэл нь “Урсомон” болон “акидофилус” гэх эмнүүдээс болсон гэх боловч тухайн үйлдэлд хүргэсэн хүчин зүйл нь өөрийнх нь өгсөн тайлбарт тодорхой бичсэн байна. Уг эм 10 ширхэгээр савлагдсан байдаг. Нэхэмжлэгч Ө.Б уг эмийг уухыг зөвлөсөн эмчийн жор болон худалдан авсан баримт байдаггүй. Бас түүний өвчний түүх дээр ч бичсэн зүйл байдаггүй. Иймд уг эмийг уусан болох нь нотлогддоггүй. Нэхзмжлэгч нь 1990 онд тархины хүнд гэмтэл авсан талаар сэтгэцийн талаар шинжээчийн дүгнэлтэд маш сайн тайлбарласан байдаг. Мөн Сүхбаатар дүүргийн эмнэлэгт эллепси өвчтэй, 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай гэж бичсэн байгаа. Эмч нар нь сард 1-2 удаа унадаг гэж бичсэн байсан. Бас 16-ны өдөр фосфолюгель эмээр сольсон гэдэг. Эсвэл урсомон эмнээс биш фосфолюгель эмнээс болж ч ухаан алдсан юм уу гэж тайлбараас нь харагдаж байгаа. Мөн 1 сарын хугацаанд 49 ширхэг витамин уусан гэдгийг нь мөн гайхаж байна. Мөн ухаан алдсан гзж хэлснээс хойш эмчилгээ хийлгэсэн гэдэг. Хавсарсан өвчтэй хүмүүс олон эм хэрэглэж байх үед гаж нөлөө илзрч болно. Нэхэмжлэгч унаж татдаг өвчтэй учир унаж татахын эсрэг эм байнга хэрэглэдэг хүн байсан. Шинжээчийн дүгнэлт ч урсомон эмнээс болоогүй гэж гарсан. Нэхэмжлэгч нь урсосон эмийг ууж байгаад урсомон эмийг ууснаас ухаан алдсан гээд байна. Энэ хоёр яг адилхан үйлчилгээтэй эм-юм. Нэхэмжлогч Ө.Б нь 2016 оны 12 flyiaap сарьж 26-ны өдрөөс хойш эмчид үзүүлсэн талаар баримт байхгүй. Мөн 2017 онд эмчид үзүүлэхдэз эм ууснаас болж гаж нөлөө үзүүлсэн гэж бичигдсэн зүйл картанд нь байхгүй, уг эмийг змчийн жороор авч уусан талаар баримт мөн байхгүй. Эмийг эмчийн заавраар уух ёстой бөгөөд уг змийг авч уусан гэсэн баримт ч байхгүй тул түүний нэхэмжлзлийг бүхэлд нь хэрэгсзхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ө.Б нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г нь эс зөвшөөрч, нэхэмжлэгч Ө.Б...ыг "урсомон” эмийг уухыг зөвлөсөн эмчийн жор болон уг эмийг худалдан авч, уусан талаарх баримт байхгүй, уг эмийг ууснаас нэхэмжлэгчийн биед гаж нөлөө илэрсэн болох нь нотлогддоггүй, мөн нэхэмжлэгч нь 1990 онд тархины хүнд гэмтэл авснаас унадаг өвчтэй болсон нь сэтгэцийн талаарх шинжээчийн дүгнэлтэд маш сайн тайлбарласан байдаг тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж тайлбар гарган маргажээ.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар дараах нөхцөл байдал тогтоогдов.

Нэхэмжлэгч Ө.Б нь “2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “М” ХХК-ийн “урсомон” эмийг худалдан авч ууснаас, эмийн гаж нөлөөний улмаас урьд нь зүгээр байсан бие цочролд орж, хүчтэй хордлогын улмаас ухаан алдан унаж, тэр шөнө болон маргааш нь гүйлгэн шамбарамтай болсон, Монос37 эмийн сан руу очиж, үйлчлүүлж байхдаа “урсомон” эмийн гаж нөлөөллөөс болж ухаан алдаж, унахдаа тархиа хагалснаар 3 оёдол тавиулж хохирсон тул эм тарианы үнэ 367,762 төгрөг, сэтгэл санааны хохиролд 352,600 төгрөг, тархины MRI зураг авахуулах зардал 480,000 төгрөг, нийт 1,200,000 төгрөгийг гаргуулна” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

Эм, Эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эм" гэж хүний болон мал, амыны өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг оношлох, эмчлэх, дархлаажуулах зориулалттай, үйлчлэл нь эм судлал, эмнэлзүйн сорилт туршилтаар нотлогдсон, нийлэг буюу амыан, ургамал, эрдсийн гаралтай бодисыг тодорхой хэлбэрт оруулсан, зохих тун, хэмжээгээр хэрэглэдэг бэлдмэлийг”, 3.1.18-д "эмийн гаж нөлөө" гэж хүний болон мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнийг оношлох, эмчлэх зорилгоор зохист тунгаар хэрэглэхэд бие махбодид гарч болзошгүй болон гарч байгаа сөрөг илэрлийг”, 3.1.16-д “эмийн жор” гэж эмчээс эм зүйч, эм найруулагчид хандан эмийг тухайн өвчтөнд зориулан бэлтгэх, олгох, хэрэглэх аргыг заасан баримт бичгийг” ойлгоно гэжээ.

Дээрхээс үзвэл нэхэмжлэгч Ө.Б...ын “хариуцагч “М” ХХК-ийн “урсомон" эмийг өрхийн эмч Эрдэнэчимэгийн бичсэн жороор Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд орших “И” эмийн сангаас 21 800 төгрөгөөр 60 ширхэгийг худалдан авч хэрэглэснээр эмийн гаж нөлөөний улмаас урьд нь зүгээр байсан бие цочролд орж, хүчтэй хордлогын шинж чанар биенд хүчтэй илэрч ухаан алдан унаж, тархиа хагалсан, тэр шөнө болон маргааш нь гүйлгэн шамбарамтай болсон” гэх тайлбар нь хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдохгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ө.Б...ын “уг эмийн үйлчлэлээс болж ухаан алдаж унахад төлөөлсөн эсэх, уг эм мэдрэлийн үйл ажиллагаанд нөлөөлдөг эсэхийг” тодруулах зорилгоор шинжээч томилуулах тухай хүсэлтийг тус шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШТ2017/00257 дугаар тогтоолоор хангаж, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон, шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1226 дугаартай дүгнэлтэнд “урсомон” эм нь элэг хамгаалах үйлдэлтэй бэлдмэл. ...урсомон эм нь мэдрэлийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй, Ө.Б...ын ухаан алдаж унаж байгаа

 

нь урсомон эмийг хэрэглэсэнтэй холбоогүй болно. Ө.Б нь 1992 оноос толгой манардаг байсан, 1993 онд газар унаад унаж татдаг байсан, уналт таталтын эсрэг карбамазепин эмийг 1 ширхэгээр өдөрт 2 удаа уудаг, 1996 онд шинж тэмдгийн гаралтай уналт, таталт өвчний улмаас мэдрэлийн эмчийн бүрэлдэхүүнтэй эмнэлгийн хөдөлмөр магадлалын чадвар алдалтыгтогтоолгожбайсан байна” гэжээ.

/хх-ийн 90-91, 92, 110-111 ,дүгээр тал/

Мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр “урсомон” эмийн гаж нөлөө, нэхэмжлэгчид илэрсэн шинжтэмдэг, өмнө ууж байсан гэх “урсосан” эмтэй найрлага ижил эсэх"-ийг тодруулах зорилгоор шүүхээс томилогдсон бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 18/10 дугаартай “урсомон” эмийг хэрэглэж буй хүнд ухаан алдах гаж нөлөө илрэх талаар судалгааны дүн байхгүй, ... гүйлгэх, цээж хорсох гэж нөлөө илэрч болзошгүй, урсомон, урсосан эмүүд нь "урсдеоксихолын хүчил” агуулсан бэлдмэлүүд ба “урсомон” L20170223A0059948 урсосан нь F20040826A000159 улсын бүртгэлийн дугаартай байна" гэсэн дүгнэлтүүдээр нэхэмжлэгчийн “урсомон” эмийн гаж нөлөөний талаарх нэхэмжлэлийн шаардлага үп/йсгэгдэж байна.

/хх-ийн 135, 136, 151-153, 157, 159дүгээр тал/

Түүнчлэн хариуцагч "М” ХХК-д "Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.6-д заасны дагуу Хүний эмийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хүчинтэй L20150720A005005 дугаарын “Эмийн бүртгэлийн гэрчилгээ’’-гээр “Урсомон" эмийг үйлдвэрлэх эрх олгосон болох нь тогтоогдлоо.

/хх-ийн 169 дүгээр тал/

Нэхэмжлэгч нь 1990 онд хүнд зодуулж толгойдоо гэмтэл авсан, 1992 оноос толгой, хамраарөвддөгболсон, 1993 оноос ...унадагболсон, унахдаа сард 1-2 удаа унана, уналтын эсрэг эм уудаг, уналтаасаа болоод мэдрэлийн өвчнөөр Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр “G40 Эпилепси” оноштой, хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар тогтоож шийдвэрлэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

/хх-ийн 70-72, 189 дүгээр тал/

Хэдийгээр нэхэмжлэгч Ө.Б нь 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс нийт 367 762 төгрөгний эм тариа хэрэглэсэн гэх баримтууд хавтас хэрэгт байгаа боловч уг баримтуудаар түүнийг “У” эмийн гаж нөлөөллөөс шалтгаалан дээрх зардлыг гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

/хх-ийн 6-8,34-39, 42- 48, 53-59 дүгээр тал/

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцагчаас бусдын эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг арилгуулахад уг гэм хорыг учруулсан хариуцагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдсон, уг гэм хор болон үйл ажиллагаа хоорондоо шалтгаант холбоотой байх учиртай юм.

Гэтэл ийм нөхцөл байдал хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар болон шинжээчдийн дүгнэлтээр мөн тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл -нэхэмжлэгч Ө.Б нь “У” эмийн гаж нөлееллбос еөрт учирсан гэм хорыиг хохирлыг хариуцагч “М” ХХК-аар төлүүлэхээр шаардаж байх бөгөөд зөрчлийн улмаас үүсэх үүрэг нь урьдчилан хэлэлцэн тохиролцсон ямар нэг гэрээ, хэлцлийг зөрчсөнтэй холбоогүйгээр бусдын эд хөрөнгөд өөрийн хууль бус санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахтай холбоотойгоор үүсдзг. Түүнчлэн гэм хор учруулагч этгээд

 

болон учирсан гэм хорын хооронд шалтгаант холбоо үүссэн байхыг шаардана. Гэм хор учруулсан этгээдэд хариуцлага хүлээлгэхийн тулд түүний санаатай, болгоомжгүй хууль бус үйлдэл, эс үйлдэл байгаа эсэх, уг үйлдэл /эс үйлдэл/-ийн улмаас нэхэмжпэгчид гэм хор учирсан эсэхийгтогтоогдсон байх учиртай бөгөөд ийм нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдохгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлүүдэд зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй бөгөөд шүүхээс зохигчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан нотлох баримт бүрдүүлэх талаар гаргасан бүхий л хүсэлтийг шийдвэрлэж, мөн тэдэнд мөн хуульд заасан зохигчийн эдлэх эрх, үүргийг тайлбарлах ажиллагааг хангалттай хийсэн боловч нэхэмжлэгч Ө.Б...ын нэхэмжлэлд дурдсанаар хариуцагч “М” ХХК-ийн үйлдвэрлэсэн “урсомон” эмийг хэрэглэснээс үүссэн гаж нөлөөлөл нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ө.Б...ын “урсомон" эмийг хэрэглэхийг зөвлөсөн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны өрхийн эмч Эрдэнэчимэгийг гэрчээр асуулгах, хариуцагч "М” ХХК-аас “урсомон” эмийг үйлдвэрлэлт нэвтрүүлэхтэй холбоотой туршилт явуулж байсан баримтуудыг гаргуулах тухай хүсэлтийг шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШТ2017/00331 дугаар тогтоолоор хангасан боловч тэрээр шүүх хуралдаанд дээрх хүсэлтүүдээ татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

Иймд дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгч Ө.Б...ын хариуцагч “М” ХХК-д холбогдох эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд

  1.  төгрөг гаргуулах тухай нэхэмжпэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс 1,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,350 төгрөг төлсөн байх бөгөөд шүүх түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

  1. 115.2.3, 116, 118дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Ө.Б....ын хариуцагч “М” ХХК-д холбогдох эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд
  1.  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1,1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн
  1. т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авскаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
 
  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн
  1. 119.7-д зааснаар шийдвэрийгтанилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулонаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.