Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2022/01413

 

 

 

 

 

 

 

 

2022 06 16

181/ШШ2022/01413

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.Н-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: банк ХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 13,554,785 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: М.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.Н нь хариуцагч банк ХХК-д холбогдуулан 13,554,785 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч Б.Н би хариуцагч банктай 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр №19/269 тоот Хөдөлмөрийн гэрээ-г байгуулж тус банкны Тусгай активын хэлтэст ажиллаж эхэлсэн.

Өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт гаргасны дагуу Худалдаа, хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №Б-21/2113 тоот тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн.

Банканд ажиллаж байх хугацаанд гүйцэтгэх захирлын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №А-20/798 тоот, 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №А-21/300 тоот тушаалаар банкны зээл, тусгай активын төлөлттэй уялдуулан урамшуулал олгох аргачлал батлагдсан. Энэхүү аргачлал, түүний хавсралтаар Тусгай активын хэлтэст шилжсэн чанаргүй зээл, бусад активын эргэн төлөлттэй уялдуулж улирал бүр хэлтсийн ажилтнуудад урамшуулал олгодог. Миний бие 2021 оны 3 дугаар улиралд нийт 897,687,375.16 төгрөгийн чанаргүй активыг шүүхийн болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу барагдуулсан. Нэхэмжлэгч би 3 дугаар улиралд нийт 897,687,375.16 төгрөгийн чанаргүй активыг барагдуулж ажилласан хугацааны урамшуулалд нийт 13,554,785.80 төгрөгийг банкнаас авах эрхтэй.

Банк тусгай активын хэлтсийн ажилтнуудын 2021 оны 3 дугаар улирлын урамшууллыг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гүйцэтгэх захирлын тушаалаар олгосон байх боловч ажлаас гарсан ажилтнуудад ажилласан хугацаанд нь ногдох урамшууллыг олгохгүй гэх үндэслэлээр ажилласан хугацаанд надад ноогдох 13,554,785.80 төгрөгийн урамшууллыг өнөөдрийг хүртэлх хугацаанд олгоогүй байна.

Худалдаа, хөгжлийн банкны энэхүү эс үйлдэхүй нь Хөдөлмөрийн тухай хууль-ийн 101 дүгээр зүйлийн 101.1.-т заасан Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ., 128 дугаар зүйлийн 128.1.-т заасан Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон нь ажил олгогчоос ажилтанд ажилласан хугацаанд нь олгох цалин хөлс, алданги, олговор, нөхөн төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. гэж заасныг илтэд зөрчиж байна.

Мөн энэхүү маргаантай холбоотойгоор 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр баталгаат шуудангаар Худалдаа, хөгжлийн банканд хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд хариу ирүүлээгүй байна.

Иймд хариуцагч банкнаас 2021 оны 3 дугаар улирлын урамшуулалд 13,554,785.80 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Б.Н нь банктай 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 19/269 тоот Хөдөлмөрийн гэрээ байгуулсны үндсэн дээр тус банкны Тусгай активын хэлтэст тусгай активын ажилтнаар ажиллаж байсан бөгөөд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт гаргасны дагуу Гүйцэтгэх захирлын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №Б-21/2113 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалт, 39 дүгээр зүйлийн 39.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн Б.Нтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцалж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон.

1. 2021 оны 3 дугаар улирлын урамшуулал болох 13,554,785.80 төгрөгийн тухайд:

 банкны Гүйцэтгэх захирлын тушаалын дагуу  банкны тусгай активын төлөлттэй уялдуулан урамшуулал олгох аргачлал-ыг баталсан ба тус аргачлалын 2.1 дүгээр зүйлд Тусгай активыг мөнгөн хөрөнгөөр төлүүлсэн тохиолдолд Аргачлалын 2.2, 2.3-д заасан нөхцөлийн дагуу ТАУГ-ын ажилтнуудад урамшууллыг Гүйцэтгэх захирлын тушаалаар улирал бүр олгоно гэж, 2.10 дугаар зүйлд Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон ТАУГ-ын ажилтанд урамшуулал олгохгүй гэж тус тус заасан.

Түүнчлэн үндсэн цалин нь ажилтанд хөдөлмөрлөсний төлөө олгож байгаа хөлс, олговор нь хуульд заасны дагуу ажилтан ажилласан эсэхээс үл хамааран олгох төлбөр, нэмэгдэл болон нэмэгдэл хөлс нь хууль болон гэрээнд заасан үндэслэлээр цалинг нэмэгдүүлэн олгох хэлбэр байдаг агуулгаараа ажил олгогч ажилтанд хууль болон гэрээнд заасан дагуу олгох үүрэг хүлээсэн хөлс байдаг ба харин шагнал урамшуулал нь ажил олгогч ажилтандаа өөрийн үзэмжээр, хөдөлмөрийн гэрээнд заасан эсэхээс үл хамааран олгож болох бэлэглэлийн шинжтэй, ажилтан шагнал урамшууллыг ажил олгогчоос хууль зүйн шаардах эрх үүсгэхгүй цалин хөлсний хэлбэр юм.

Тиймээс уг урамшууллын тооцоолол зөв эсэхээс үл хамааран ажил олгогч төлөх үүрэггүй буюу ажил олгогч нь шагнах, эсхүл урамшуулах үүрэг хүлээхгүй тул урамшууллыг шаардах үндэслэлгүй юм.

Мөн Банкны тусгай активын хэлтсийн ажилтнуудын 2021 оны 3 дугаар улирлын урамшууллыг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Гүйцэтгэх захирлын тушаалын дагуу олгосон бөгөөд дээр дурдсанчлан тус аргачлалын 2.10 дугаар зүйлд Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон ТАУГ-ын ажилтанд урамшуулал олгохгүй гэж заасаны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосон ажилтанд урамшуулал олгох үндэслэлгүй юм.

2.Банкны заавар, журам задруулсан тухайд:

Б.Н нь  банкны зээл, тусгай акгивын төлөлттэй уялдуулан урамшуулал олгох аргачлал болон банкны гэрчилгээ-г тус тус нэхэмжлэлдээ хавсаргасан байна.

Энэхүү үйлдэл нь 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр түүнтэй байгуулсан 21/744 тоот Хөдөлмөрийн гэрээний Ес дэх хэсгийн 9.1 Ажилтан нь Гэрээгээр ажиллах хугацаандаа өөрийн ажлын шаардлагаар хүлээн авч хэрэглэж байгаа болон Ажил олгогч, эсвэл түүний нэрийн өмнөөс боловсруулсан хуулиар болон Ажил олгогчоос нууц гэж тооцогдсон бизнестэй холбоотой бүх мэдээлэл, зээлийн өр, төлбөр, тооцоо, харилцагчийн данс, гүйлгээний мэдээ, бизнесийн үйл ажиллагаатай холбоотой албан материал, тоо баримтууд, арилжааны бусад үйл ажиллагаатай холбоотой нууц мэдээлэл, меморандум, тэмдэглэл, ноу-хаугийн нууцлалыг чандлан хадгалах бөгөөд нууцлалыг ямар нэгэн хэмжээгээр алдагдуулахаас сэрэмжилсэн бүх арга хэмжээг авна гэж, 9.2 Гэрээний 9.1-д заасан мэдээлэл, нууц материалыг өрсөлдөгч болон бусад байгууллага, хувъ хүнд задруулах, гуравдагч этгээдийн ашиг тусын төлөө дээрх зүйлсийг ашиглахгүй хэмээн Ажилтан хүлээн зөвшөөрч байгаа ба үүний улмаас учирсан хохирлыг хариуцах болно гэдгээ Гэрээгээр мөн хүлээн зөвшөөрч байна гэж тус тус заасан заалтыг зөрчсөн байна.

Дээрхээс дүгнэвэл, урамшууллыг олгох эсэхийг тухай бүрт Гүйцэтгэх захирлын тушаалаар шийдвэрлэдэг, мөн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон ажилтанд урамшуулал олгодоггүй болно.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул 2021 оны 3 дугаар улирлын урамшуулал болох 13,554,785.80 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж 225,730 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШЗ2022/ дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1/08 дугаар Зөвлөмж хүргүүлэх тухай албан бичиг, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 19/269 тоот Хөдөлмөрийн гэрээ, 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 21/744 тоот Хөдөлмөрийн гэрээ, банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б-21/2113 тоот Б.Ныг ажлаас чөлөөлөх тухай гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А-21/300 тоот Гүйцэтгэх захирлын А-20/798 тоот тушаалд өөрчлөлт оруулах тухай тушаалын хуулбар, банкны тусгай активын төлөлттэй уялдуулан урамшуулал олгох аргачлал, Монгол шуудан ХК-ийн төлбөрийн баримт, нэхэмжлэгч Б.Нын банк ХХК-д 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан хүсэлт, банк ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2021/ дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2021/ дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1011 дүгээр Магадлал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШЗ2021/0 дугаар Шүүхийн шийдвэрийг албалан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 181/ГХ2021/00 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас, банк ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 5/7301 тоот Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай албан бичиг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/01850 дугаар Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШЗ2020/11806 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 183/ГХ2020/00 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас, банк ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 5/4482 тоот Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай албан бичиг, Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 138/ШШ2019/00 дугаар Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2021/00 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 00886 дугаар магадлал, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШЗ2021/ дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ГХ2021/01075 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийнн 181/ШШ2020/02983 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 589 дүгээр магадлал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШЗ2021/0 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 181/ГХ2021/00 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас, банк ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 5/4980 тоот Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай албан бичиг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2021/00 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШЗ2021/0 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 183/ГХ2021/дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 626 дугаар магадлал, банк ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 5/7350 тоот Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай албан бичиг, банк ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 5/7349 тоот Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2021/0 дугаар Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШЗ2021/ дугаар Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж,

Хариуцагчаас шүүхэд банк ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 5/7349 тоот албан бичгээр Э.Солонгоод олгосон итгэмжлэл, банк ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч банк ХХК-иас  банкны гүйцэтгэх захирлын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №А-21/512 тоот тушаал, хавсралт аргачлалын хамт, Тусгай активын удирдлагын газрын ажилчдад 2021 оны 3-р улирлын урамшуулал олгох тухай Худалдаа, хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын А-21/513 тоот тушаал, А ХХК-ийн  тоот зээлийн дансны 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны хуулга, Э.З-ийн  тоот зээлийн дансны 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны хуулга, Ц.Э-ны 4 тоот зээлийн дансны 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны хуулга, О.Б-ын  тоот зээлийн данснуудын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны хуулга, Т.Л-гийн 452612633 тоот зээлийн дансны 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны хуулга, Ам Та Тү ХХК-ийн тоот зээлийн дансны 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны хуулга, Кевико ХХК-ийн  тоот зээлийн дансны 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны хуулга, Ц.С-ын  тоот зээлийн дансны 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны хуулга, С ХХК-ийн  тоот зээлийн дансны 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны хуулга, Х ХХК-ийн 494021849 тоот зээлийн дансны 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны хуулга, Э.Х-ын  тоот зээлийн дансны 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны хуулга, Г ХХК-ийн  тоот дансны 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны хуулгыг тус тус шүүхийн журмаар гаргуулсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Миний бие 2021 оны 3 дугаар улиралд 897,687,375.16 төгрөгийн чанаргүй активыг шүүхийн болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу барагдуулсан тул урамшуулалд нийт 13,554,785.80 төгрөгийг банкнаас авах эрхтэй. банк ХХК-ийн ажлаас гарсан ажилтнуудад ажилласан хугацаанд нь ногдох урамшууллыг олгохгүй гэх үндэслэлээр миний ажилласан хугацаанд ногдох 13,554,785.80 төгрөгийг надад олгохгүй байгаа эс үйлдэхүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ, 128 дугаар зүйлийн 128.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон нь ажил олгогчоос ажилласан хугацаанд нь олгох цалин хөлс, алданги, олговор, нөхөн төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасныг зөрчсөн гэж тодорхойлов.

 

3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Худалдаа, хөгжлийн банкны тусгай активын төлөлттэй уялдуулан урамшуулал олгох аргачлал-ын 2.1 дүгээр зүйлд Тусгай активыг мөнгөн хөрөнгөөр төлүүлсөн тохиолдолд Аргачлалын 2.2, 2.3-т заасан нөхцлийн дагуу ТАУГ-ын ажилтнуудад урамшууллыг Гүйцэтгэх захирлын тушаалаар улирал бүр олгоно гэж, 2.10 дугаар зүйлд Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон ТАУГ-ын ажилтанд урамшуулал олгохгүй гэж тус тус заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлав.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Б.Н нь банк ХХК-ийн Тусгай активын удирдлагын газрын Тусгай активын хэлтсийн тусгай активын ажилтнаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б-21/2113 тоот тушаал болон талуудын маргаагүй тайлбараар тогтоогдож байна. /хх17/

 

Нэхэмжлэгч Б.Н нь  банк ХХК-д ажиллаж байхдаа буюу 2021 оны 3 дугаар улиралд 897,687,375.16 төгрөгийн чанаргүй активыг барагдуулсан болох нь хэрэгт авагдсан шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэр, дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх23-84, 115-120/

 

 банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Тусгай активын хэлтсийн ажилтнуудад 2021 оны 3 дугаар улирлын урамшууллыг олгосон боловч нэхэмжлэгч Б.Над урамшуулал олгоогүй, нэхэмжлэгчийн зүгээс банк ХХК-д дээрх урамшуулалтай холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүсэлт гаргасан боловч банкны зүгээс хариу өгөөгүй болох нь талуудын маргаагүй тайлбараар тогтоогдсон.

 

банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А-21/512 тоот Худалдаа, хөгжлийн банкны тусгай активын төлөлттэй уялдуулан урамшуулал олгох аргачлал-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тушаалаар Худалдаа, хөгжлийн банкны тусгай активын төлөлттэй уялдуулан урамшуулал олгох аргачлал-ын 2 дугаар зүйлийн 2.10-т Хөдөлмөр, эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон ТАУГ-ын ажилтанд урамшуулал олгохгүй гэсэн нэмэлт оруулж, энэхүү тушаалыг батлагдсан өдрөөс нь эхлэн мөрдөж ажиллахыг холбогдох газар, хэлтэс, нэгжүүдэд үүрэг болгосон байна. /хх111/

 

5. Зохигчдын хооронд үүссэн маргаан нь Хөдөлмөрийн тухай хууль (1999 он)-ийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан цалин хөлсний бүрдэл болох шагнал урамшуулалтай холбоотой маргаанд хамаарч байна. Хөдөлмөрийн тухай хууль (1999 он)-ийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасны дагуу эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор шүүхэд гомдлоо гаргахаар заасан. Нэхэмжлэгч Б.Н нь 2021 оны 3 дугаар улирлын урамшуулалтай холбоотой гомдлоо тус шүүхэд 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан тул Хөдөлмөрийн тухай хууль (1999 он)-ийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацааны дотор гаргасан гэж үзнэ.

 

6. Хөдөлмөрийн тухай хууль (1999 он)-ийн 47 дугаар зүйлийн 47.1-т Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ. гэж, Худалдаа, хөгжлийн банкны тусгай активын төлөлттэй уялдуулан урамшуулал олгох аргачлалын 2.1 дэх хэсэгт Тусгай активыг мөнгөн хөрөнгөөр төлүүлсэн тохиолдолд Аргачлалын 2.2, 2.3 дахь хэсэгт заасан нөхцлийн дагуу ТАУГ-ын ажилтнуудад урамшууллыг Гүйцэтгэх захирлын тушаалаар улирал бүр олгоно гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч Б.Нын хууль болон журамд заасан үндсэн цалингаас гадна нэмэгдэл, шагнал, урамшуулал авах эрх нь зөрчигдсөн учраас ажилласан хугацаанд ногдох урамшууллыг хариуцагч банк ХХК-иас гаргуулахаар шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь дээрх хууль болон журмын дагуу Худалдаа, хөгжлийн банк ХХК-иас 2021 оны 3 дугаар улирлын урамшуулалд 13,554,785.80 төгрөг авах эрх үүссэн гэж, тооцоолол, холбогдох баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргасан бөгөөд хариуцагчийн зүгээс дээрх тооцоолол алдаатай гэх тайлбар гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч Б.Нтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцалж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон, банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А-21/512 тоот Худалдаа, хөгжлийн банкны тусгай активын төлөлттэй уялдуулан урамшуулал олгох аргачлал-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тушаалаар Худалдаа, хөгжлийн банкны тусгай активын төлөлттэй уялдуулан урамшуулал олгох аргачлал-ын 2 дугаар зүйлийн 2.10-т Хөдөлмөр, эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон ТАУГ-ын ажилтанд урамшуулал олгохгүй гэсэн нэмэлт оруулж, энэхүү тушаалыг батлагдсан өдрөөс нь эхлэн мөрдөж ажиллахыг холбогдох газар, хэлтэс, нэгжүүдэд үүрэг болгосон учир урамшуулал олгох үндэслэлгүй гэж маргасан.

 

Гэвч нэхэмжлэгч Б.Ныг ажлаас чөлөөлөгдсөн хугацаанаас хойш банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А-21/512 тоот  банкны тусгай активын төлөлттэй уялдуулан урамшуулал олгох аргачлал-д нэмэлт, өөрчлөлт оруулсан Хөдөлмөр, эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон ТАУГ-ын ажилтанд урамшуулал олгохгүй гэх заалтыг үндэслэн нэхэмжлэгчийн ажилласан хугацаанд ногдох урамшууллыг олгоогүй эс үйлдэхүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хууль (1999 он)-ийн 47 дугаар зүйлийн 47.1, 128 дугаар зүйлийн 128.1.11-д заасныг баримтлан хариуцагчаас 13,554,785.80 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,730 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 225,730 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хууль (1999 он)-ийн 47 дугаар зүйлийн 47.1, 128 дугаар зүйлийн 128.1.11-д заасныг баримтлан хариуцагч банк ХХК-иас 13,554,785.80 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Над олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,730 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 225,730 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ