Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2022/03488

 

 

 

  2022          08          10                                      101/ШШ2022/03488

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: У Ф ББСБ ХХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С.О холбогдох,

 

            У Ф ББСБ ХХКнь хариуцагч С.О-өд холбогдуулан ******* дүүрэг, *** хороо , ******* гудамж, *******ны ** тоот  хаягт байрлах 30 м.кв 2 өрөө Ү-**********  эрхийн бүртгэлийн дугаартай ******** гэрчилгээний дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг С.О-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хохирол 18,937,770 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Золжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Загдхорол, өмгөөлөгч М.Хандармаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “У ф ББСБ” ХХК нь хариуцагч С.О-өд холбогдуулан ******* дүүрэг, *** хороо , ******* гудамж, *******ны ** тоот  хаягт байрлах 30 м.кв 2 өрөө Ү-**********  эрхийн бүртгэлийн дугаартай 000******* гэрчилгээний дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг С.О-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хохирол 18,937,770 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. С.О- У Ф ББСБ ХХК-тай 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 101/ШЗ2020/ дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, 101/ГХ2020/00******* дугаартай гүйцэтгэх хуудасны дагуу төлбөр төлөгчөөс 75,192,912 төгрөгийг гаргуулах, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг биелүүлэх зорилготой эвлэрлийн гэрээг байгуулсан.

Эвлэрлийн гэрээний дагуу С.О- Улаанбаатар хот, ******* дүүрэг *** хороо  *******, 00 мянгат гудамж, 00 байрны ** тоот  хаягт байрлах 30 м.кв 2 өрөө Ү-**********  эрхийн бүртгэлийн дугаартай 000******* гэрчилгээний дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг У Ф ББСБ ХХК -д шилжүүлсэн.

Бидний хооронд байгуулсан эвлэрлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1-д Төлбөр төлөгч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар барьцаа хөрөнгийн өмчлөгчийг төлбөр авагчид шилжүүлэх, 75,192,192 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулах, 2.1.2-т Төлбөр төлөгч  нь энэхүү гэрээний дагуу 2.1.1-д хэсэгт заасны хугацаанд төлбөрийг төлсөн тохиолдолд төлбөр авагч барьцаа хөрөнгийг өмчлөлийг төлбөр төлөгчид буцаан шилжүүлэх харин төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгийг эзэмшилдээ шилжүүлэн авах, захиран зарцуулах гэж заасан.

 Хариуцагч С.О- нь гэрээнд заасан хугацаа болох 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлбөрийг төлж барагдуулаагүй тул “У ф ББСБ” ХХК-ийн зүгээс удаа дараа холбогдож, орон сууц чөлөөлөх тухай мэдэгдлийг 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрүүдэд зээлээ төлж барагдуулах, орон сууц чөлөөлөх мэдэгдлийг хүргүүлсэн. Гэвч С.О- өнөөдрийг хүртэл төлбөрийг төлж барагдуулаагүй, орон сууцыг чөлөөлж өгөөгүй бөгөөд энэ хугацаанд У Ф ББСБ ХХК”болон төлбөр болон барьцаа хөрөнгийг авч чадахгүй хохирч байна.

Одоогоор Улаанбаатар хот, ******* дүүрэг *** хороо  *******, ******* гудамж, *******ны ** тоот  хаягт байрлах 30 м.кв 2 өрөө Ү-**********  эрхийн бүртгэлийн дугаартай 000******* гэрчилгээний дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч “У Ф ББСБ ХХК -ийн өмч тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.2, 106.3-т зааснаар өөрийн өмчлөлийн хөрөнгийг С.О-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх хүсэлтийг гаргаж байна.

Мөн талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.5-д Барьцаа хөрөнгийг хугацаандаа чөлөөлөөгүй тохиолдолд тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр тооцож, түрээсийн мөнгийг шаардах эрхтэй, Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д гэж тус тус заасан.

С.О- эвлэрлийн гэрээний 2.1.1,3.1.4 д зааснаар 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлбөрийг төлж барагдуулах ёстой байсан боловч төлөөгүй тул 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд буюу 2022 оны 03 дугаар сарын дуусах хүртэлх хугацаанд өмчлөгчийн зөвшөөрөлгүй эд хөрөнгийг ашигласны түрээсийн төлбөр нэхэмжилж байна.Үүнд: Хөүм моргейж корпорийшн ХХК-аас 2021 оны 06 дугаар сараар талбар болгон гаргасан Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн судалгааны тайлангаас үзвэл 2020 оны 06 дугаар сарын байдлаар 2 өрөө орон сууцны дундаж түрээсийн үнэ 787,835 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын байдлаар 2 өрөө орон сууцны дундаж түрээсийн үнэ 1,053,750 төгрөг байсан байна.

Иймд 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны06 дугаар сарын 01-ний өдийг хүртэл 12 сарын түрээсийн  төлбөрт  787,835 төгрөг Х12 сар=9,454,020 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд буюу 2022 оны 03 дугаар сарын дуустал есөн сарын түрээсийн төлбөрт 1,053,750 төгрөгийг 12 сараар үржүүлж 9,483,750 төгрөг нийт 18,937,770 төгрөгийг С.О-өөс гаргуулж хохирлыг гаргуулж өгнө үү.

Иймд Улаанбаатар хот, ******* дүүрэг *** хороо  *******, ******* гудамж, *******ны ** тоот  хаягт байрлах 30 м.кв 2 өрөө Ү-**********  эрхийн бүртгэлийн дугаартай 000******* гэрчилгээний дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг С.О-ийн хууль ёсны өмчлөлөөс чөлөөлүүлж, 18,937,770 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч С.О- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: нэхэмжлэгч нь иргэн С.О- надаас ******* дүүрэг *** хороо  *******, ******* гудамж, *******ны ** тоот  хаягт байрлах 30 м.кв 2 өрөө Ү-**********  эрхийн бүртгэлийн дугаартай 000******* гэрчилгээний дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг С.О-ийн хууль ёсны өмчлөлөөс чөлөөлүүлэх, 18,937,770 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан байна.

Миний зүгээс уг шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: миний бие уг “У ф ББСБ” ХХК-ийн  тухайн 2 өрөө байрыг Баянзүрх  дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШЗ2020/00******* дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамжийн дагуу төлөх ёстой байсан төлбөр болох 75,192,912 төгрөгийг үүргийг гүйцэтгэхийн тулд барьцаа болон уг “У ф ББСБ”  ХХК-ийн өмчлөлд байраа шилжүүлж өгсөн болно. Ингээд эвлэрлийн гэрээ байгуулж уг төлбөрийг төлөх график байгуулсан.Энэ хугацаанд дэлхийн нийтийг хамарсан ковид-19 цар тахлаас хамаарч миний болон манай гэр бүлийн ажил бизнес доголдож маш хүнд байдалд орсон. Гэсэн хэдий ч энэ хугацаанд төлөх ёстой төлбөрөөсөө өөрийн боломжоор төлж байсан бөгөөд 37,500,000 төгрөгийг төлсөн байна.Энэ нь цар тахлын хүнд үе байсан ч гэсэн гүйцэтгэх ёстой үүргийнхээ 50%-ийг гүйцэтгэсэн байна.Одоо миний зүгээс 37,692,912 төгрөг төлөх ёстой.Энэ мөнгөө төлөөд байраа эргүүлж авах хүсэлтэй байна.Уг байр бол “У ф ББСБ”ХХК-ийн өмч хөрөнгө биш бөгөөд төлбөрөө төлөхийн тулд барьцаа болгож энэ байгууллагын нэр дээр түр шилжүүлсэн болно. Иймд уг байрыг чөлөөлж өгөх үндэслэлгүй, мөн уг байр “У ф ББСБ” ХХК-ийн өмч биш тул түрээсийн төлбөр төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн бидний хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь хууль бус учир уг гэрээг хүчингүй болгуулахаар сараг нэхэмжлэл гаргах болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Загдхорол шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна, үндсэн төлбөр 37,000,000 төгрөгийг төлье гэж байгаа, санхүүгийн боломжгүй байсан учраас төлж чадаагүй, нөгөө талдаа албан бичгээр өгөөгүй ч гэсэн утсаар мэдэгдэж байсан.... гэв.

Нэхэмжлэгчээс шүүхэд:хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ(хх-ийн5),үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ(хх-ийн7), эвлэрлийн гэрээ(хх-ийн 8-9), мэдэгдэх хуудас(хх-ийн10-11), 2019.10.14-ний өдрийн 101/ШШ2019/0******* Шүүгчийн захирамж (хх-ийн62-64), 2019.12.25-ны өдрийн 101/ШЗ2020/00******* шүүгчийн захирамж(хх-ийн65) зэрэг баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн.

Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр: эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг (хх-ийн71-72), итгэмжлэл(хх-ийн73), хүсэлт(хх-ийн74-75), 2019.12.25-ны өдрийн 101/ГХ2020/00******* шүүхийн гүйцэтгэх хуудас(хх-ийн76, 88),  2019.12.25-ны өдрийн 101/ШЗ2020/00******* шүүгчийн захирамж(хх-ийн77,89),2019.10.14-ний өдрийн 101/ШШ2019/0******* Шүүгчийн захирамж (хх-ийн78-80,90-92), хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ(хх-ийн81), компанийн дүрэм(хх-ийн82-84), үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ(хх-ийн85-86),ШГА үүсэх тогтоол(хх-ийн93), төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлэг(хх-ийн94-95),шийдвэр гүйцэтгээгчийн тэмдэглэл(хх-ийн96-97,101), “У ф ББСБ”ХХК-ийн хүсэлт(хх-ийн98-99),С.О-ийн хүсэлт(хх-ийн100), ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст явуулсан албан тоот(хх-ийн 102),ШГА дуусгавар болсон тогтоол(хх-ийн103) зэрэг баримтыг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Эрхийн бүртгэлийн Ү-**********  дугаарт бүртгэгдсэн, ******* дүүрэг, *** хороо , ******* гудамж, ** байр ** тоот  хаягт байршилтай, 30 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг С.О-ийн хууль ёсны өмчлөлөөс чөлөөлүүлэх шаардлагыг хангаж, түрээсийн төлбөрт 18,937,770 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч “У ф ББСБ” ХХК нь хариуцагч С.О-өөс гэрээний дагуу Эрхийн бүртгэлийн Ү-**********  дугаарт бүртгэгдсэн, ******* дүүрэг, *** хороо , 00 мянгат гудамж, ** байр ** тоот  хаягт байршилтай, 00 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг С.О-ийн хууль ёсны өмчлөлөөс чөлөөлүүлэх,   гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас түрээсийн төлбөрт 18,937,770 төгрөг гаргуулахаар шаардах эрхээ тодорхойлсон.

Хариуцагч  гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 37,500,000 төгрөгийг төлсөн, “У ф ББСБ” ХХК-ийн өмч биш, төлбөрөө төлөхийн тулд барьцаа болгож энэ байгууллагын нэр дээр түр шилжүүлсэн,  түрээсийн төлбөр төлөхгүй, бидний хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь хууль бус гэж маргасан.

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

  1. Хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх шаардлагын тухайд:

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/0******* дугаар “Зохигчдын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар нэхэмжлэгч “У ф ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 2,755,299.74 төгрөгийг шаардлагаас татгалзаж, үлдэх 24,961,579 төгрөгийг С.О- хугацаа заан хэсэгчлэн төлөхөөр тохиролцож, хариуцагч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй бол үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгө болох Эрхийн бүртгэлийн Ү-**********  дугаарт бүртгэгдсэн, ******* дүүрэг, *** хороо , ******* гудамж, ** байр ** тоот  хаягт байршилтай, 30 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр хангуулахаар тохиролцжээ.(хх-ийн62-64,78-80, 90-92)

Дээрх үйл баримтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон баримт тул дахин нотлох шаардлагагүй.

Хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүйн улмаас Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШЗ2020/00*******2 дугаар “Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай”, 101/ГХ 2020/00******* дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэнээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 20260154 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор С.О-т холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлжээ. (хх-ийн88-89, 93)

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад   2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр “У ф ББСБ” ХХК болон С.О-  нар “Эвлэрлийн гэрээ”-г байгуулжээ. (хх-ийн8-9)

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт С.О- өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг У ф ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх тухай хүсэлтийг 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гаргаж, Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх 03 дугаар сарын 25-ны өдрийн1/10158 тоот газраас ******* дүүргийн Улсын бүртгэлийн газарт явуулсан албан тоотыг үндэслэн үл хөдлөх хөрөнгө У ф ББСБ-ХХК-ийн өмчлөлд 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр шилжиж, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байна. (хх-ийн71-75, 99-103)

Зохигчдын хооронд байгуулсан 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Эвлэрлийн гэрээний:

1 дүгээр зүйлийн 1.2-т “Эвлэрлийн гэрээгээр төлбөр төлөгч С.Отгонцэцэг нь барьцаа хөрөнгө болох Эрхийн бүртгэлийн Ү-**********  дугаарт бүртгэгдсэн, ******* дүүрэг, *** хороо , ******* гудамж, ** байр ** тоот  хаягт байршилтай, 30 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны өмчлөлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх  ажиллагааны журмаар шилжүүлэх, гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөх, төлбөр авагч нь тохирсон хугацаанд төлбөр төлөгдсөний үндсэн дээр барьцаа хөрөнгийг төлбөр төлөгчид буцаан шийдүүлэхээр тохиролцов.”,

2 дугаар зүйлийн 2.1.1-д “Төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар барьцаа хөрөнгийн өмчлөлийг төлбөр авагчид шилжүүлэх, 75,192,912 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулах”,

2 дугаар зүйлийн 2.1.2-д “Төлбөр төлөгч нь энэхүү гэрээний 2.1.1-дэх заасан хугацаанд төлбөрийг төлсөн тохиолдолд төлбөр авагч барьцаа хөрөнгийн өмчлөлийг төлбөр төлөгчид буцаан шилжүүлэх, харин төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг эзэмшилдээ шилжүүлэн авч, захиран зарцуулах”

3 дугаар зүйлийн 3.1.4-д “хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг чөлөөлөхийг төлбөр төлөгчөөс шаардах”,   

3 дугаар зүйлийн 3.2.4 –д “төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй” гэж тус тус тохиролцжээ.

Дээрх гэрээний хүчин төгөлдөр бус эсэхийн талаар хариуцагч сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргаагүй.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж зааснаар хариуцагч С.О- Эрхийн бүртгэлийн Ү-**********  дугаарт бүртгэгдсэн, ******* дүүрэг, *** хороо , ******* гудамж, ** байр ** тоот  хаягт байршилтай, 30 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх 2020 оны 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр  нэхэмжлэгч “У ф ББСБ” ХХК-ийн өмчлөлд шилжиж эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн  хавтас хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.(хх-ийн7, 99-100)

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1.-д “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно.” зааснаар зохигчид улсын бүртгэлд маргаагүй.

 Нэхэмжлэгч нь 2021 оны 10 дугаар сарын 04,12 дугаар сарын 23-ны өдрүүдэд хариуцагчид Мэдэгдэл хүргүүлжээ.Уг Мэдэгдэл-д “... Эвлэрлийн гэрээнд дурдсанаар  75,192,912 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөх үүрэгтэй,.....өнөөдрийн байдлаар 37,692,912 төгрөг төлөгдсөн, ..... үлдэгдэл 37,500,000 төгрөг төлөгдөөгүй, барьцаа хөрөнгийг чөлөөлөхийг мэдэгдэж байна” гэжээ.(хх-ийн10-11)

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, мөн хуулийн 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж зааснаар хариуцагч С.О- 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч талтай байгуулсан Эвлэрлийн гэрээний 2.1.2-т зааснаар  75,192,912 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулах үүргийг  хүлээсэн хэдий ч  гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй.

Иймд хариуцагч С.О-ийн хууль бус эзэмшлээс  Эрхийн бүртгэлийн Ү-**********  дугаарт бүртгэгдсэн, ******* дүүрэг, *** хороо , ******* гудамж, ** байр ** тоот  хаягт байршилтай, 30 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэх шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талуудын Эвлэрлийн гэрээн-д зааснаар хариуцагч нь 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор 75,192,912 төгрөгийг төлөх үүрэгтэйгээс 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 37,692,912 төгрөгийг төлсөн гэх тайлбарт С.О- маргаагүй, түүний шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт.... хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцох сөрөг нэхэмжлэл  гаргана гэж дурдсан боловч энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүйг дурдах нь зүйтэй.

  1. Түрээсийн гэрээний үүрэгт 18,937,770 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийг талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.5-д зааснаар  тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр тооцож, түрээсийн мөнгийг Хөүм моргейж корпоржйшн ХХК-ийн судалгаанд үндэслэн 18,937,770 төгрөгийг шаардсан.

Хариуцагч түрээсийн төлбөрийг төлөх хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.” 318.3.-д “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ.” гэж заасан.

Зохигчдын хооронд байгуулсан 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.5-д “Барьцаа хөрөнгийг гэрээнд заасан хугацаанд чөлөөлөх үүрэгтэй.Хугацаандаа чөлөөлөөгүй тохиолдолд тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр тооцож түрээсийн мөнгийг төлөх үүрэгтэй.” гэж тохиролцжээ.

Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээний  дээрх заалт нь  хуульд зааснаар түрээсийн гэрээг бичгээр байгуулж, Үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж заасныг зөрчсөн байна.

Түүнчлэн талууд түрээсийн гэрээг сард хэдэн төгрөгөөр тогтоосон нь тодорхойгүй, гэрээний заалтад  энэ талаар дурдаагүй болно.

Иргэний хуулийн 318.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх ба хэн аль нь түрээслэх гэрээг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 318.4.“Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна. гэж заанаар хүчин төгөлдөр бус гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн тал Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д зааснаар С.О-ийг нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашигласан  хохирол төлөх үүрэгтэй гэж шаардах боловч Эрхийн бүртгэлийн Ү-**********  дугаарт бүртгэгдсэн, ******* дүүрэг, *** хороо , ******* гудамж, ** байр ** тоот  хаягт байршилтай, 30 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх 2020 оны 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр  нэхэмжлэгч У ф ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжиж, эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн нь   хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон тул нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүй ашигласан гэж үзэхгүй.

Иймд түрээсийн төлбөрт 18,937,770 төгрөгийг хариуцагчаас гаргуулах  нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 322,839 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч С.О хууль бус эзэмшлээс  Эрхийн бүртгэлийн Ү-**********  дугаарт бүртгэгдсэн, ******* дүүрэг, *** хороо , 00 мянгат гудамж, ** байр ** тоот  хаягт байршилтай, 30 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэх шаардлагыг хангаж, нэхэмжлэлээс түрээсийн төлбөрт 18,937,770 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 322,839 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

3. Зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ГАНЧИМЭГ