Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2019/00067

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 04 өдөр

     Дугаар 183/ШШ2019/00067       

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  тоотод оршин суух, настай, эмэгтэй, Урианхай хөрлөг овогт /РД:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоотод оршин суух, настай, эмэгтэй,  /РД:/,

 

Хариуцагч: тоотод оршин суух,  настай, эрэгтэй, /

 

Хариуцагч:  настай, эрэгтэй,  нарт холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч Ү.******* болохыг тогтоолгох, тухайн үл хөдлөх эд хөрөнгөөс Ү.*******д ногдох хэсгийн хууль ёсны өвлөгчөөр эх болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүхий итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... нь талийгаач Ү.*******ы төрсөн ээж нь бөгөөд 10 хүүхдийн эх юм. Ү.******* ньтай гэрлэж,, нарыг төрүүлсэн. Гэрлэлтийн баталгаатай ч 2006 оноос тусдаа амьдарч байгаад 2012 онд гэртээ ганцаараа байж байгаад нас барсан юм. Түүнийг нас барах үед тэрээр өөрийн нэр дээр машин, орон сууц, хадгаламж гэсэн өв хөрөнгөтэй байсан боловч эхнэр нь өвүүдийг хүлээн авсан байдаг. Харин нэхэмжлэлийн шаардлагад гараад байгаа ..... дугаар хорооллын Ард Аюушийн өргөн чөлөөнд байрлах ахуйн үйлчилгээний зориулалттай ..... улсын бүртгэлтэй эд хөрөнгө нь Ү.*******ы төрсөн эгч гийн нэр дээр 2006 оноос хойш 2017 он хүртэл байсан учраас түүнийг нас барахад өвлөх хүсэлтийг гаргаагүй. Өөрөөр хэлбэл талийгаачийн ээж нь энэ хөрөнгө нь Ү.*******ых биш, улсын бүртгэлд бүртгэлтэй өмчлөгч болох гийнх гэж бодож байсан тул амьд байгаа охин гийнхаа нэр дээр байгаа өв хөрөнгийг өвлөх хүсэлт гаргах бололцоогүй байсан. Хэрвээ энэ хөрөнгө гийнх хэвээрээ байсан бол өвлөх эрхийн хүсэлт гаргахгүй байсан. Талийгаачийг нас барсны дараа нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа болохоорыг байр чөлөөлж өг гэсэн нэхэмжлэл гаргахад нь сөрөг нэхэмжлэл гаргаснаар 3 шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэж, Ү.*******аас д эд хөрөнгийн төлбөр шилжүүлэх хэлтэс дээр хийгдсэн үл хөдлөх хөрөнгийн хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Иргэний хуулийн 126 дугаар зүйлд зааснаар гэрлэгчдийн дундын эд хөрөнгө байна гэсэн байдаг. Энэ хэргийг шийдвэрлэж дууссаны дараа өв хүлээн авах талаар хүсэлтээ гаргасан нь нотариатын тэнхимийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байдаг. 2018 оны 5 дугаар сард өвлөх хүсэлт гаргасан нотариатчтай уулзахад таны хүсэлтийг бүртгэсэн, гэхдээ та өв хүлээж авах гэж байгаа тухайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд Ү.******* гэж нэр байгаа тохиолдолд танд өвлөх эрхийн гэрчилгээ олгоно гэсэн учраас охиндоо хандаж, лавлагаа авахад 2017 оны 2 дугаар сард шүүхийн шийдвэрийн дагуу,, нарын нэр дээр шилжиж, Ү.*******ы нэр хасагдсан байсан. Энэхүү асуудлаас болж үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газарт хандахад шүүхийн шийдвэрийн дагуу бүртгэсэн байна, та шүүхэд хандана уу гэсэн хариуг өгсөн. Ингээд захиргааны хэргийн шүүхэд улсын бүртгэл нь буруу болсон байна, шүүхийн шийдвэрийг буруу бүртгэсэн байна гэж гомдол гаргахад өвийн асуудлыг манайх шийдэхгүй, таны нэр дурдагдаагүй учир та нэхэмжлэл гаргах үндэслэлгүй, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой улсын бүртгэлд бүртгэлгүй этгээдийн нэхэмжлэлийг хүлээж авдаггүй гэсэн болно. Дээрх байгууллага шүүхийн шийдвэрийг буруу ойлгосноос үүдэж хуулийн дагуу өвийг хүлээж авах болоход эрх минь зөрчигдөж байна. Иймд үл хөдлөх хөрөнгөөс Ү.*******д ногдох хэсгийн өмчлөгч нь төрсөн ээж нь болохыг тогтоолгох хүсэлтэй байна. Энэ хөрөнгө нь 4 хүнийх учраас тэнцүү хувааж өгөх ёстой бөгөөд нь гэр бүлийн баталгаатай учраас тусдаа амьдарч байсан чын адил хуулийн дагуу өвлөх ёстой байсан. Гэвч энэ талаар шаардлага гаргаагүй тул хүү Ү.*******д ногдох хэсгийг бүхэлд нь өвлөж авна. Хамт амьдарч байсан хүн нь өв хүлээн авахаас татгалзаагүй бол өв хүлээн авсанд тооцдог. Гэтэл нэхэмжлэгч ч хамт амьдраагүй, хариуцагч ч мөн хамт амьдарч байгаагүй. Хамт амьдраагүй хүмүүс нас барснаас хойш 1 жилийн дотор хүсэлт гаргах ёстой байсан. Нас барснаас хойш талийгаачийн өв хөрөнгө гэдгийг 2017 онд тогтоосон учраас хугацаа хэтэрсэн зүйл байхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаа татан авсан бөгөөд хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж нь нэхэмжлэлээ татан авсныг л нотолж байгаа баримт болохоос эцэслэн шийдвэрлэсэн гэсэн үг биш юм” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Хариуцагч нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүрэн зөвшөөрөхгүй байгаа. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь,, нарын гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө гэдгийг гурван шатны шүүхээр шийдвэрлэсэн. Тиймээс дахин тогтоох шаардлагагүй. Ү.*******ыг 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр нас барсны дараагаар үл хөдлөх эд хөрөнгийн маргаан үүссэн. Иргэний хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу иргэний эрх зүйн чадвар нь иргэний төрсөн үеээс эхэлж, нас барахад дуусгавар болдог. Иймд Ү.*******ы тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх нь нас барснаар дуусгавар болсон. Тэр нь цаашаа өв залгамжлагч руу шилжих ёстой байсан. Түүний эрх үүргийг хэрэгжүүлэх эрхтэй субъект байхгүй байсан учраас шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон. нь өв залгамжлах эрхгүй этгээд юм. Иргэний хуулийн 528 дугаар зүйлд заасны дагуу өвлөгчийг нас барах хүртэл өв залгамжлах эрхтэй өвлөгч нь өв нээгдсэнээс хойш 3 сарын дотор Нотариатчдын танхимд, Засаг даргад хүсэлтээ гаргах ёстой. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т “528.1-д зааснаас бусад өвлөгчид өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг нотариат, баг, сумын засаг даргад өв хүлээн авах хүсэлтийг гаргана” гэж заасан байдаг. Гэтэл нь хуульд заасан хугацааны дотор хүсэлт гаргаагүй. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-д “энэ хуулийн 528.1-д, 528.2-т зааснаар өвлөгдөх өв хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах хүсэлтээ зохих байгууллагад гаргаагүй бол өв хүлээн авахаас татгалзсан гэж үзнэ” гэж заасан. Тиймээс нь хуульд заасны дагуу хүсэлтээ гаргаагүйг өвлөх хүсэлтээсээ татгалзсан гэж үзнэ. Эрхгүй этгээд гэж үзээд байгаа нь өвлөгч болох шаардах эрхээ хэрэгжүүлэхийн тулд 531.1-д заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ авсан байх шаардлагатай. Өвлөх эрхийн гэрчилгээ нь өвлөгчийн шаардах эрхийг баталгаажуулж байгаа баримт юм. Гэтэлт өвлөх эрхийн гэрчилгээ байхгүй, мөн гаргасан хүсэлт нь хуульд заасныг зөрчиж, хугацаа хэтрүүлсэн хүсэлт байдаг. нь 200 сая төгрөг гаргуулах шаардлагын нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сард гаргасны дагуу удаа дараа тайлбар өгч байсан. Гэтэл нэхэмжлэлээ татаж авсан тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 5940 дугаартай захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байгаа учраас Иргэний хэргийн шүүх хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1.3-д заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д заасны дагуу нас барсан өдрөөс хойш өв нээгддэг. Өвлүүлэгч 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр нас барсан. Үүнээс хойш 1 жилийн дотор хүсэлтээ гаргасан байх ёстой байсан ч хуулийн хугацаагаа хэтрүүлсэн. Үүнийгээ сунгасан, эсвэл сэргээсэн гэсэн баримт байхгүй. Өвлөгчид орон сууц, машин, хадгаламж гээд олон өв хөрөнгө байдаг, үүнийг нь үр хүүхдүүдэд нь өвлөсөн байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь хариуцагч,, нарт холбогдуулан .... дугаарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч Ү.******* болохыг тогтоолгох, тухайн үл хөдлөх эд хөрөнгөөс Ү.*******д ногдох хэсгийн хууль ёсны өвлөгч нь эх болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагч нарыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээнд Ү.*******ы нэрийг нь оруулаагүй орхигдуулан өмчилж байгаа нь хуульд зааснаар тэргүүн ээлжийн өвлөгч талийгаачийн ээжын хууль ёсны эрх ашгийг зөрчсөн болохыг тогтоох, маргаж буй үл хөдлөх эд хөрөнгөөс талийгаач хүү Ү.*******д ногдох хэсгийн өвлөгч нь өв хүлээн авах хүсэлт гаргасан төрсөн эх болохыг тогтоолгох, өвлөгчыг хариуцагч нарын өмчлөх маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг хамтран өмчлөх эрхтэй болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгчийн дээрх тайлбараар нэхэмжлэгчийн анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага өөрчлөгдөөгүй, харин нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн хувийг хариуцагчид гардуулах зэрэг хуульд заасан ажиллагааг хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй. 

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...Би талийгаач Ү.*******ы төрсөн ээж юм. Хүү Ү.******* ньтай гэрлэж,, нарыг төрүүлсэн. Гэрлэлтийн баталгаатай ч 2006 оноос тусдаа амьдарч байгаад 2012 онд гэртээ ганцаараа байж байгаад нас барсан. Нас барах үедээ тэрээр өөрийн нэр дээр машин, орон сууц, хадгаламж гэсэн өв хөрөнгөтэй байсан боловч эхнэр нь өвүүдийг хүлээн авсан. ...өргөн чөлөөнд байрлах ахуйн үйлчилгээний зориулалттай ...... улсын бүртгэлтэй эд хөрөнгө нь Ү.*******ы төрсөн эгч гийн нэр дээр 2006 оноос хойш 2017 он хүртэл байсан учраас түүнийг нас барахад өв авах хүсэлтийг гаргаагүй байсан. Гэтэл Ү.*******ыг нас барсны дараа ньад холбогдуулан байр чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг шүүх хянан хэлэлцэж, үл хөдлөх эд хөрөнгийг Ү.*******аас шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, уг эд хөрөнгийг гэрлэгчдийн дундын эд хөрөнгө гэж үзсэн шүүхийн шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн дараа өв хүлээн авах талаар хүсэлтээ нотариатад гаргахад нотариатч “...таны хүсэлтийг бүртгэсэн, гэхдээ өв хүлээж авах гэж байгаа тухайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд Ү.*******ы нэр байгаа тохиолдолд танд өвлөх эрхийн гэрчилгээ олгоно” гэж тайлбарласан. Гэтэл гэрчилгээ,, нарын нэр дээр гарсан байсан. Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газарт хандахад ... шүүхийн шийдвэрийн дагуу бүртгэсэн тул шүүхэд хандана уу” гэсний дагуу захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан, гэтэл өвийн асуудлыг манайх шийдэхгүй, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой улсын бүртгэлд бүртгэлгүй этгээдийн нэхэмжлэлийг хүлээж авахгүй гэсэн. Иймд шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна” гэж, 

 

хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “...Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь,, нарын гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө гэдгийг гурван шатны шүүхээр шийдвэрлэсэн. Тиймээс дахин тогтоох шаардлагагүй. Ү.******* нь 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр нас барсан. Нас барсны дараагаар үл хөдлөх эд хөрөнгийн маргаан үүссэн. Иргэний хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу иргэний эрх зүйн чадвар нь иргэний төрсөн үеээс эхэлж, нас барахад дуусгавар болно гэж заасан байдаг. Ү.*******ы тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх нь нас барснаар дуусгавар болсон. Тэр нь цаашаа өв залгамжлагч руу шилжих ёстой байсан. Иргэний хуулийн 528 дугаар зүйлд заасны дагуу өвлөгчийг нас барах хүртэл өв залгамжлах эрхтэй өвлөгч нь өв нээгдсэнээс хойш 3 сарын дотор Нотариатчдын танхимд, Засаг даргад хүсэлтээ гаргах ёстой. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т “528.1-д зааснаас бусад өвлөгчид өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг нотариат, баг, сумын засаг даргад өв хүлээн авах хүсэлтийг гаргана” гэж заасан. Иймд нь хуульд заасан хугацааны дотор хүсэлт гаргаагүй. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-д “энэ хуулийн 528.1-д, 528.2-т зааснаар өвлөгдөх өв хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах хүсэлтээ зохих байгууллагад гаргаагүй бол өв хүлээн авахаас татгалзсан гэж үзнэ” гэж заасан байна. Тиймээс нь хуульд заасны дагуу хүсэлтээ гаргаагүй нь өвлөх хүсэлтээсээ татгалзсан гэж үзнэ. Мөн нь өвлөгч болох шаардах эрхээ хэрэгжүүлэхийн тулд 531.1-д заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ авсан байх шаардлагатай, үүнийг аваагүй. Өвлөгчид орон сууц, машин, хадгаламж гээд олон өв хөрөнгө байсныг үр хүүхдүүд нь өвлөсөн” гэж тус тус тайлбарлаж маргасан. 

 

Хэргийн баримтаас үзэхэд талийгаач Ү.*******, хариуцагч нар 1989 оноос хамтран амьдарч, 1997 онд гэрлэлтээ батлуулан, 1997 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүү, 1999 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүү нарыг төрүүлсэн, 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр нөхөр Ү.******* зуурдаар нас барсан, энэ үед тэд тусдаа амьдарч байсан байна.

 

Улмаар 1998 оноосын үүсгэн байгуулсан “Мон бейкери” ХХК нь Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Ард Аюушийн өргөн чөлөө 1/8 дугаарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглан үйл ажиллагаа явуулж, “Монгол интертрейд” ХХК-иас 55 000 ам.доллар төлж худалдан авсан, , Ү.******* нарын хооронд 2006 оны 8 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан Эд хөрөнгийг төлбөрт шилжүүлэх хэлцэлд үндэслэн өмчлөх эрх д шилжсэн, нь Ү.*******ыг нас барсны дараа шүүхэд хариуцагч “Мон бейкери” ХХК-д холбогдуулан Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө 1/8 дугаарт байрлах үйлчилгээний барилгыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцож, нэхэмжлэгч Ү.******* нарын хооронд 2006 оны 8 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан “Эд хөрөнгийг төлбөрт шилжүүлэх хэлцэл”-ийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг, үйлчилгээний зориулалт бүхий дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн буюу,, нарын хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоолгох шаардлагыг гаргасан, шүүх маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээд, талийгаач Ү.******* нарын гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд, тэдний хамтын хөдөлмөр, үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байсан орлогын эх үүсвэрээс бий болсон хөрөнгө гэж үзэж, , талийгаач Ү.******* нарын байгуулсан 2006 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Эд хөрөнгө төлбөрт шилжүүлэх хэлцэл”-ийг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө 1/8 дугаарт байрлах, ...... тоот үл хөдлөх эд хөрөнгийг,, нар хамтран өмчлөх эрхтэй болохыг тогтоож шийдвэрлэсэн болох нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2939 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2016 оны 6 дугаар сарын 24-ий өдрийн 1224 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 11 дүгээр  сарын 01-ний өдрийн 1143 дугаар тогтоолоор тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзнэ.

 

Шүүхийн дээрх шийдвэрийг үндэслэн,, нарын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байх бөгөөд нэхэмжлэгч уг бүртгэлийг хүчингүй болгуулахаар улсын бүртгэлийн ерөнхий газарт хандахад гомдлыг хангаагүй болох нь, улмаар Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Ү.*******,,, нарын нэр дээр өөрчлөх бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзсан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 7/745 дугаар албан бичиг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 625 дугаар тогтоол зэргээр тогтоогдож байна. /хх35, 36-40, 166/

 

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д “Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн” гэж заасан байх бөгөөд маргаж буй дээрх эд хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болох нь шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон тул нэхэмжлэгчийн гаргасан .......дугаарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч Ү.******* болохыг тогтоолгох тухай шаардлагад шүүх дүгнэлт хийх шаардлагагүй байна.  

 

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.4-т гэр бүлийн гишүүн нас барснаар өв нээгдсэн нөхцөлд нас барсны дараагаар түүний ногдох хэсгийг тодорхойлохоор, 130 дугаар зүйлийн 130.1-д гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэрлэгчдийн хэн нэгний буюу гэр бүлийн насанд хүрсэн бусад гишүүний шаардлагаар гэрлэлт хүчин төгөлдөр байх хугацаанд, гэрлэлт цуцалсны дараа ... нэхэмжлэгчийн шаардлагаар хуваахаар тус тус зохицуулжээ.   

 

Хуулийн дээрх заалтаас үзвэл талийгаач Ү.*******ы төрсөн эх нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгчийн хувьд иргэний шүүхэд хандан, ...... дугаарт байрлах үл хөдлөх эд хөрөнгөөс талийгаач хүү Ү.*******д ногдох хэсгийн хууль ёсны өвлөгч болохоо тогтоолгохоор шаардах эрхтэй байна. 

 

Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д өвлүүлэгч нас барсан өдрөөс өв нээгдэнэ, 528 дугаар зүйлийн 528.2-т өвлөгч нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор нотариатад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзэхээр хуульчилсан боловч өв нээгдэх үед уг үл хөдлөх эд хөрөнгө нэхэмжлэгчын төрсөн охин гийн нэр дээр байсан болох нь хэргийн баримтаар тогтоогдож байх тул хуульд заасан хугацаанд хүсэлтээ гаргаагүйг буруутгах боломжгүй, өвлөхөөс татгалзсан гэж үзэхгүй юм. Иймд шүүх дээрх нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж дүгнэн, мөн хуулийн 528.4-т зааснаар өв хүлээн авах хугацааг сунгаж, түүнийг Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т зааснаар өв хүлээж авсан гэж үзсэн болно. 

   

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “... нь 200 сая төгрөг гаргуулах шаардлагын нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сард гаргасны дагуу удаа дараа тайлбар өгч байсан. Гэтэл нэхэмжлэлээ татаж авсан тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 5940 дугаартай захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иймд Иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байгаа тул Иргэний хэргийн шүүх хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1.3-д заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тайлбарласан.

 

Хавтаст хэргийн 60 дугаар талд тус шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 5940 тоот шүүгчийн захирамж авагдсан байх бөгөөд уг захирамжаар нэхэмжлэгчын “..миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчилгээ хийлгүүлэх шаардлагатай байгаа тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авч, эмчилгээнд хамрагдсаны дараа нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар дахин шүүхэд хандах хүсэлтэй байна” гэх хүсэлтийг шүүх хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд дээрх захирамжаар шүүх хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байх тул хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна. 

 

Иймд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д зааснаар нас барагчийн эхнэр, төрүүлсэн хүүхэд нь түүний өвлөгдөх хөрөнгөөс адил хэмжээгээр өвлөх эрхтэй боловч хариуцагч нар энэ талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528 дугаар зүйлийн 528.2-т зааснаар нэхэмжлэгчыг Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Ард Аюушийн өргөн чөлөө 1/8 дугаарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн талийгаач Ү.*******д ногдох хэсгийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч өөрт ногдох хэсгийг тодорхойлж нэхэмжлээгүй, өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах зэрэг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүх зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг, дээрх шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлсөн нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасантай нийцсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

 

                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:  

 

1. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.1.4, 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Ард Аюушийн өргөн чөлөө 1/8 дугаарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч Ү.******* болохыг тогтоож, тухайн үл хөдлөх эд хөрөнгөөс Ү.*******д ногдох хэсгийн хууль ёсны өвлөгч нь болохыг тогтоосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

    

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай. 

              

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ