Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 139/ШШ2020/00739

 

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 139/ШШ2020/00739

******* аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.******* даргалж тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, ******* аймгийн ******* сумын 1-р багт оршин суух, ******* ******* овогт *******ийн ******* /РД:ЗД*******/-ийн нэхэмжлэлтэй,  ******* аймгийн ******* сумын 1-р багт оршин суух, ******* овогт ын /ЗД47061115/-д холбогдох хууль бус эзэмшлээс өвлөгдвөл зохих 76 тооны тэмээ, үр төлийг гаргуулах, хариуцагч С.Зүмбийн 2019 оны 06 сарын 07-ны өдрийн №57 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах, ын намайг  шударга эзэмшигчээр тогтоолгох, Хаан банкинд төлсөн 4761500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй 139/2019/00290/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:   Миний бие 2009 онд талийгаач П.тэй гэр бүл болж, 2011 оны 05 арын 06-нд хүү Т.ыг, 2016 оны 03 сарын 14-нд хүү Т. нарыг төрүүлэн ******* аймгийн *******  сумын 1-р багт, ам бүл 4-үүл мал маллан амьдарч байсан. Гэтэл 2018 оны 04 сарын 25-ны өдөр нөхөр П. бусдын гарт зуурдаар нас барж, би 3-8 насны 2 хүүхэд болон 4 сартай жирэмсэн үлдэж, 2018 оны 11 сарын 09-нд хүү Т.ыг  төрүүлсэн. Талийгаачийг нас барсны дараа түүний хойд эцэг С. манай гэр бүлийн дундын хөрөнгөд эзэн сууж намайг 2 хүүхдийн минь хамт хөөж явуулсан бөгөөд 2018 оны 9 сард гэр болон бага малыг буцааж өгсөн. Манайх 2017 оны мал тооллогоор нийт 160 тооны мал тоолуулсан. Гэтэл талийгаачийг нас барснаас хойш талийгаачийн хойд эцэг С. нь манай малаас 76 тооны тэмээнд эзэн сууж хууль бус, шударга бусаар эзэмшиж, өмчилж, захиран зарцуулаад эхэлсэн. Би тэмээгээ авъя гэхээр чиний юм биш гээд өгөхгүй байгаа бөгөөд энэ өвөл идэшний тэмээ ч өгөөгүй. Харин тэмээнээс зарж, үрээд байгаа. С. гуай бол бидэнтэй нэг ам бүлд хамт амьдарч байгаагүй бөгөөд манай талийгаачийн төрсөн эцэг нь биш хүн. Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1-т зааснаар миний бие болон миний гурван хүү талийгаач П.н хууль ёсны өвлөгч бөгөөд 2019 оны 06 сарын 07-ны өдөр 57 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ авсан. Өвлөх эрхийн гэрчилгээ авчихаад байхад ч бидний эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж, бидэнд өгөхгүй гэж маргаж байгаа тул С.Зүмбийн хууль бус эзэмшлээс 76 тооны тэмээ, түүний үр төлийг гаргуулж өгнө үү. Үүнд: 2017 оны мал тооллогоор тоолуулсан 76 тооны тэмээ, нэхэмжлэлийн үнийг тодорхойлох зорилгоор тэмээгээ дараах байдлаар үнэлж байна. Буур  1 толгой 1300000 төгрөг, ат  1 толгой /5 наснаас дээш/ 8000000 төгрөг, ингэн тэмээ 22 толгой /5 наснаас дээш/  17600000 төгрөг, атан тэмээ 2 толгой  /4 настай / 1200000 төгрөг, ингэ  2 толгой /4 настай/ 1200000 төгрөг, тэмээ 4 толгой /3 настай/  2000000 төгрөг, тэмээ  11 толгой /3 настай эм/ 5500000 төгрөг, тэмээ 3 толгой /2 настай эр/ 1200000 төгрөг, тэмээ 11 толгой /2 настай эм/ 4400000 төгрөг, тором   8 толгой /1 настай эр / 2800000 төгрөг, тором 11 толгой /1 настай эм/  төгрөг нийт 41850000 төгрөг гаргуулах, манайх 2017 онд 22 ингэтэй байсан бөгөөд үүний 2018 оны үр төл 22 ботгыг нэгийг нь 200000 төгрөгөөр нийт 4400000 төгрөгөөр үнэлж нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч С. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Ш.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тайлбартай танилцаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах тайлбарыг гаргаж байна. Хариуцагч миний бие өөрийн төрсөн үрээ бусдын гарт харамсалтайгаар алдаж түшиж тулах хүн бүлгүй хагацлын зовлонд унаж явахад ханийн аав гэж эргэж харалгүй явчихаад хайртай хүүг минь енгөрсний дараа 1 жилийг тэсэн ядаж хүлээсэн юм шиг өсгөж бойжуулсан тэмээн сүргийг бүгдийг нь  нэхэж яваа энэ хүнтэй үнэхээр эвлэрч хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Би 1977 онд ******* сумын Толь бригадад эхнэр Б.тай гэр бүл болж 1979 онд охин төрж 9 сартай байхдаа өнгөрсөн бөгөөд үүний дараа 1981 онд хүү төрж,  1983 онд хүү төрж, 1986 онд охин Өлзийнаран минь төрж 2 сартай нас барсан ба 1988 онд  охин төрсөн. Эхнэр минь надтай суухдаа 4 үртэй байсан ч надтай гэрэлсэнээс нь хойш гарсан миний хүү минь юм шүү дээ. Үрээ алдсан эцэг хүнд чиний хүүхэд биш гэж хэлэх ийм сэтгэл үртэй хүүхэдтэй хүний амнаас гарамгүй гомдмоор үг байна. Миний хүү нэгэнт өнгөрсөн байхад би юу ч хэлэх билээ дээ. Би одоо хөгжлийн бэрхшээлтэй хүү , хоёр нялх хүүхэдтэй охин нартайгаа хамт амьдарч байна. Би чинь энэ хүүхдүүддээ бас хөрөнгө таслаж үлдээх үүрэггэй эцэг, би өөрөө нүд бараг харахгүй хүн болохоор энэ гэр бүлийг авч явдаг ганц үр минь бүрлэгч хүү минь байсан. Би 1962 оноос эхлэж нэгдлийн мал маллаж байгаад 1993 онд өмч хувьчлалаар 20 орчим тэмээ авсан нь өсөж үржээд өдий хүрсэн нь одоо нэхэмжлэгч *******гийн өмч болох гээд явж байгааг үнэхээр хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Би хань ижил үр хүүхдүүдийнхээ хамт хичнээн жил нар салхи, цас бороонд өсгөж үржүүлж амьдралаа залгуулдаг хэдэн малыг минь  манайх гэж мэдсээр байж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Би өөрөө өрх толгойлсон охин хүүхэдтэй хүн, хүнийхийг чи ийм тийм гэж хэлэхгүй, гэхдээ юу ч үгүй ирчихээд хамаг үр хүүхдийн минь буян хишгийг авна гээд явааг ойлгохгүй байна. Надад бүрлэгч хүү гөөс минь гадна тусдаа гараагүй нэг хүү, гал дээр гарсан 2 зээ, 1 охин бий, тэр нэхээд байгаа тэмээнүүд бол эдгээр бүх хүүхдүүдийн минь болон миний өмч юм. Бүрлэгч хүү минь энэ хэдийнхээ том нь бөгөөд эрүүл саруул хүн болохоор би хүүгийнхээ нэр дээр тэмээнүүдээ тоолуулж ааваасаа хойш дүү нараа авч явна гэж итгэж бид хоорондоо ярилцдаг байлаа. Тэр сайхан хүү минь надаас түрүүлж яваад, насаараа шудрагаар хөдөлмөрлөж. ариун цагаан хедөлмөрөөрөө маллаж өсгөсөн мал сүрэг минь яагаад энэ ******* гэж хүүхний өв хөрөнгө болоод миний үр хүүхэд юу ч үгүй үлдэх гээд байгаа юм бэ. Энэ хэдэн тэмээг яаж бий болгож маллаж өсгөсөн, хэний өмч вэ гэдгийг нутаг орны минь ард түмэн гэрчлэнэ. Өмнө нь бол ямар ч санаа оноогүй зүгээр л бүх малаа хүү дээрээ тоолуулдаг байсан ч 2017 онд миний хүү дүү нарынхаа болоод миний бүх малыг еөр дээрээ тоолуулж банкнаас зээл авна гээд өөр дээрээ тоолуулж байсан бөгөөд өнгөрснөөс нь хойш би тэмээнээсээ зарж банкных нь өрийг өгсөн. Мөн хүүгийнхээ ажил явдлаар хэрэглэсэн мөнгийг тэмээнээсээ л зарж өнгөрөөсөн, хүүг  минь нас барсан хэргийг 5 сарын турш аймгийн төв сум хоёрын дунд хичнээн зардал гаргаж явсан, энэ бүгдэд ******* нэг ч оролцоогүй бөгөөд надад хүүхдээ орхиод өөрөө алга болсон хүн шүү дээ. Тийм их өмч хөрөнгө хүсээд байгаа бол би хонь мал орон гэрийг нь хүртэл өөрийг нь дуудаж ирээд өгч байсныг түмэн мэднэ. Өв залгамжлах гээд байгаа бол өрийг нь бас залгамжлах ёстой биз дээ. Гэтэл би өмч хөрөнгөөрөө өөрийнх нь авч үрсэн өрийг банкинд төлж, тэмээгээ өөрөө маллаж өнөөдрийг хүрсэн.  Би хүүгийнхээ хүүхдүүдийг хоосон хөөгөөд явуулах хүн бишээ орон гэр мал сүргийг нь ээжид нь өгсөн. Өөрөө ч хүүхдээ харж байсан. Яагаад “Ааваа, үрийн чинь үрсийг өсгөж тэжээж явна тасдаад өгөх өв хөрөнгө аль нь вэ” гэж асуухын оронд бүх үр хүүхэд болон миний дундын өмчийг тэр чигээр нь шүүх хуулийн байгууллагадаа тулж булааж авах гээд нас барсан үрийн минь ясыг өндөлзүүлж төрүүлсэн эцгийг нь хойд эцэг ямар ч хамаагүй хүн гэж гүтгэн муу муухайгаар эд хөрөнгөнд минь улайран дайрна вэ. Би  болоод миний бусад хүүхэд яаж амьдрах юм бэ. Тэд ч бас миний хүүхдүүд надаас хөрөнгө авах эрхтэй. Би энэ үйлдлийг нь бол хүлээн зөвшөөрч чадахгүй учраас өөрийн зүгээс сөрөг нэхэмжлэл гарган шүүхээр үнэн мөнийг тогтоолгох болно. Нэхэмжлэгч 76 тэмээ нэхэмжилсэн байгаа нь 2017 оны дүн бөгөөд бүрлэгч амьддаа 10 гаран тооны тэмээг зарж *******тай хамт зарцуулсан, хүү минь өнгөрсон болохоор надаас өөр харж хандах хүн байхгүй. Тэмээ минь хээр гадаа зэрлэгшиж хэдэн ботго тором нь хөлдөж үхсэн төл гээд байх юм бараг байхгүй. Хүүгийнхээ ажил явдлаар зарцуулсан мөнгөө бас л тэр тэмээнээс 3-4  зарж зохицуулсан, ат 1 ширхэг гээд байгаагаа өвөл нь ******* бүрлэгч нар өөрсдөөө идшиндээ идчихсэн, хүүгийнхээ нэр дээр байсан Хаан банкны 4 сая төгрөгийн өрийг нь тэмээнээсээ зарж төлсөн. Ингээд бодоход би 3 хүүхэд, бүрлэгч ороод, 2 зээдээ, мөн өөртөө гээд хөрөнгөө 6 хуваахад дундын өмчийн 76 тэмээний 13 нь талийгч хүүд оногдож байгаа юм. Гэтэл аль хэдийн амьд ахуйд нь нийлээд идчихсэн байх юм. Дээр нь нэмээд надаар банкныхаа өрийг хүртэл төлүүлсэн байна. Одоо үлдсэн хэд нь энэ хөгжлийн бэрхшээлтэй хүү,  өрх толгойлсон охин, өнчин 2 зээгийн юм гэж ойлгож болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна  гэжээ.

Хариуцагч С.  шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Хариуцагч С. миний бие 1962 оноос нэгдэлд мал маллаж 1993 оны өмч хувьчлалаар 20 тооны тэмээ өмчлөн авч үр хүухэд хань ижилтэйгээ өсгөж үржүүлж өдий хүрсэн. Өөрийн  өмчлөлийн тэмээгээ өсгөж үржүүлж 100  хол гарч явсан үе бий. Энэ мал сүргээ өсгөж үржүүлэхэд талийгаач хүу минь тусдаа  гараагүй байхдаа ч эхнэр авсан хойноо ч надтай нийлээд хамтдаа зүтгэж явсан. Бид энэ чинийх энэ минийх гэлгүй гэр бүлийнхээ бүх тэмээгээ нийлж малладаг байсан. 2017  онд хүү минь банкнаас зээл авна эд нарыг би тоолуулчихъя гэхэд нь би чам дээр тоолоод явдаг юм чинь тэгээ миний хүү гээд юу ч бодоогүй тоолуулж байсан.  Яагаад ер нь эрүул саруул цэл залуу хан үрээ өнгөрчихнө гэж бодож  санаалж явах билээ. Хүү бид хоёрын хэн нэг нь хэрэгцээ шаардлагаараа ийш тийш нь зарж борлуулж амьдрал ахуйгаа  авч  явдаг байсан. Гэтэл хүү минь хорвоогоос зуурдаар хальж үрээ алдахын гашуун зовлонд унаж явахад эхнэр нь гэх хүн эд хөрөнгийг минь нэхэж хууль шүухээр явж үлдсэн хэдэн хүүхэд болоод миний амь зуулганы тэмээг авахаар шунаж байгаа нь ундэслэлгүй байх тул 2019 оны 06-р сарын 07 ны өдрийн №57 өвлөх эрхийн гарчилгээг хүчингүйд тооцуулах  хусэлтэй байна. Учир нь тэмээг хүний нэр дээр тоолууллаа гээд тэр хунийх болох үндэслэлгүй бөгөөд би өөрийн гэр  бүлийн дундын өмчийг *******д өмчлүүлэхийг хулээн зөвшөөрч чадахгүй. Надад бүрлэгчээс гадна тусдаа хөрөнгө таслаж авах ёстой 2 хүүхэд 2 зээ бий, тэдгээр нэхэмжлээд байгаа тэмээ бол тэдний болон миний өмч тул  өөрийгөө шудрага эзэмшигчээр тогтоолгох хүсэлтэй. Мөн бүрлээч хүү минь амьд ахүйдаа Хаан банкнаас зээл авч Батгуяа болон өөрийн үр хүүхэддээ зарцуулснаас би нэг төгрөг ч авч байгаагуй.  Тэгээд өв залгамжлагч нь биш мөртлөө банкинд өрийг хаасан тул *******гаас дээрх 4675000 төгрөг гаргуулан авах хусэлтэй байна. Хуулиар бол эхнэр нөхөр нь өрийг нь төлж өвийг нь хүлээж авах ёстой байдаг юм билээ. Ийм байхад өрийг нь төлөхгүй байж, өв залгамжлана г-ээд надаас миний юмыг нэхэмжлээд явж болохгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шударгаар шийдвэрлэж өгнө үү. Мөн 1. С. нь П.гийн төрсөн эцэг болохоо шүүхээр тогтоолгох  /ач хүү болох Т.тай генийн шинжилгээнд орох/ 2. Хариуцагч С. миний бие тухайн цаг үеийн байдлаас болж төрсөн хүү П.г өөрийн нэрээр  овоглож чадаагүй бөгөөд  нэхэмжлэгч Ш.******* үүнийг овжин ашиглаж миний хүүг дагавар хүүхэд гэж үзэж намайг хойд эцэг, танихгүй шахам  хүн гэж байнга ярьж бичиж, үүгээрээ далимдуулж  өв хөрөнгийг  минь авахаар дайрч байгаа тул би хүүгээ төрсөн хүүхэд минь мөн болохыг шүүхээр  тогтоолгох хүсэлтэй байна.  Байнга хойд эцэг гэж *******д чичлүүлж байгаадаа миний бие туйлын гомдолтой байгаа бөгөөд нас барсан эхнэр хүү хоёр минь босч ирээд төрсөн эцэг мөн гэж хэлэхгүйгээс хойш дээрээ хуультай шүүх байгууллагаар  тогтоолгож ач хүү Т.тай генийн шинжилгээнд орж талийгаач хүү П.гийн төрсөн эцэг гэдгээ нотлуулахаар  нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна  гэжээ.

Нэхэмжлэгч Ш.******* сөрөг нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тайлбартаа: С.Зүмбийн гаргасан сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулж дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Хариуцагчийн гаргасан 2019.06.07-ны өдрийн №57 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай хүсэлт хууль зүйн үндэслэлгүй юм. Би, хүүхдүүдийнхээ хамт хууль ёсны өвлөгчийн хувьд Иргэний хуулийн 531 дүгээр зүйлд зааснаар өвлөх эрхийн гэрчилгээ авсан. Энэ нь хууль зүйн үндэслэлтэй юм. Сөрөг нэхэмжлэлийн 2 дугаар үндэслэл хууль зүйн үндэслэлгүй бөгөөд энэ талаар нотлох баримт байхгүй. Миний хань талийгаач П. нь бусдын гарт зуурдаар нас барсан бөгөөд дээрх хэрэгт Б.Түвшинжаргалыг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, ******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.09.26- ны өдрийн 95 тоот шийтгэх тогтоолоор ял оногдуулсан. Энэ шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр С. гуай оролцож, хохирогч амь насаа алдсан хор уршигт 6.000.000 төгрөгийг, оршуулгатай холбоотой 2.858.483 төгрөгийг нийт хохиролд 12.700.000 төгрөгийг Б.Түвшинжаргалаас гаргуулсан бөгөөд үүнд сөрөг нэхэмжлэлд нэхэмжлээд байгаа банкны зээл 4.761.500 төгрөг орсон юм. С. гуай дээрх хохиролд авсан мөнгөнөөсөө миний хүүхдүүдэд нэг ч төгрөг өгөөгүй болно. Иймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагчаас “эцгээр тогтоолгох тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасантай танилцаад дараах хүсэлтийг гаргаж байна. Үүнд:  Хариуцагчийн гаргасан “ эцгээр тогтоолгох тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т зааснаар “Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ” гэж заасан. Эцгээр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бол нэхэмжлэгч Ш.*******гаас С.д холбогдуулан хууль бус эзэмшлээс өвлөгдвөл зохих 76 тэмээ гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдохгүй юм. Эцгээр тогтоолгох нэхэмжлэл бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэг бөгөөд үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамт шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Уг сөрөг нэхэмжлэлийн шаардлагад С. гуай талийгаачийн хүүхэдтэй цусны бүлгээ шинжилгээнд оруулж, эцгээр тогтоолгох нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь ДНХ-ийн буюу эцэг тогтоох шинжилгээ нь хүүхдийн ДНХ эцэг, эхийн ДНХ-тэй нийлж байна уу, үгүйсгэгдэж байна уу гэдгийг тогтоодог шинжилгээ бөгөөд талийгаачийн хүүхдээс дээж авч шинжилгээ хийх хууль зүйн боломжгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ш.******* нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Миний бие 2009 онд талийгаач П.тэй гэр бүл болж, 2011 оны 05 сарын 06-нд хүү Т.ыг, 2016 оны 03 сарын 14-нд хүү Т. нарыг төрүүлэн ******* аймгийн ******* сумын 1-р багт, ам бүл-4-үүл мал маллан амьдарч байсан. Гэтэл 2018 оны 04 сарын 25-ны өдөр нөхөр П. бусдын гарт зуурдаар нас барж, би 3-8 насны 2 хүүхэд болон 4 сартай жирэмсэн үлдэж, 2018 оны 11 сарын 09-нд хүү Т.ыг төрүүлсэн. Талийгаачийг нас барсны дараа түүний хойд эцэг С. манай гэр бүлийн дундын хөрөнгөд эзэн сууж намайг 2 хүүхдийн минь хамт хөөж явуулсан бөгөөд 2018 оны 9 сард гэр болон бага малыг минь буцааж өгсөн. Гэвч бидний хамт амьдарч байхад байсан хөрөнгүүдийг С. нь бидний зөвшөөрөлгүйгээр дур мэдэн авч яваад заримыг нь зарж борлуулсан байгаа. Иймээс С.ийн хууль бусаар эзэмшсэн дараах эд хөрөнгө болон үнийг гаргуулахаар  нэхэмжилж байна. Үүнд 20-00 УБН улсын дугаартай, улаан хүрэн өнгийн суудлын автомашины үнэ 4.500.000 төгрөг, 800000 төгрөгийн үнэлгээтэй 2 нүдний дуран 1 ширхэгийг, ******* сумын 1-р баг,  “Ногоон толгойн бууц”-ыг манайх айл болсон цагаасаа хойш эзэмшиж ирсэн. Тухайн бууцыг эзэмших эрхийн гэрчилгээ нь талийгаачийн нэр байдаг боловч гэрчилгээг нь С.зүмбэ гуай газрын мэргэжилтнээс  авчихаад бидэнд өгөхгүй байгаа тул дээрх хороо, бууцны гэрчилгээг гаргуулж шударга эзэмшигчээр тогтоож өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгч Ш.******* нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Нэхэмжлэгч Ш.******* миний бие 2019 оны  6 сарын 10-ны өдөр хариуцагч С.Зүмбийн хууль бус эзэмшлээс 76 тооны тэмээ, түүний үр төл 22 ботгыг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу гэрчүүдээс мэдүүлэг авсан бөгөөд хариуцагч С.  нь нийт 19 тэмээг бусдад худалдан борлуулж, өөрөө мөнгийг авч ашигласан байна. Гэрч нарын мэдүүлгээр 19 тэмээг нийт 9.800.000 төгрөгөөр худалдсан байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна. Үүнд: С.эс  буур  1 толгой 1300000 төгрөг, ат  1 толгой /5 наснаас дээш/ 800000 төгрөг, ингэн тэмээ 19 толгой /5 наснаас дээш/  атан тэмээ 2 толгой  /4 настай /, ингэ  1 толгой /4 настай/, тэмээ 4 толгой /3 настай/, тэмээ  9 толгой /3 настай эм/, тэмээ 7 толгой /2 настай эм/, тором   13 толгой /1 настай эр /     57 тэмээ,  үр төл    22 ботго, бусдад худалдсан 19 тэмээний үнэ 9800000 төгрөгийг  гаргуулж өгнө үү гэжээ.  

Нэхэмжлэгч Ш.*******гийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний бие 2009 онд талийгаач П.тэй гэр бүл болж, 2011 оны 05 сарын 06-нд хүү Т.ыг, 2016 оны 03 сарын 14-нд хүү Т. нарыг төрүүлэн ******* аймгийн ******* сумын 1-р багт, ам бүл-4-үүл мал маллан амьдарч байсан. Гэтэл 2018 оны 04 сарын 25-ны өдөр нөхөр П. бусдын гарт зуурдаар нас барж, би 3-8 насны 2 хүүхэд болон 4 сартай жирэмсэн үлдэж, 2018 оны 11 сарын 09-нд хүү Т.ыг төрүүлсэн. Талийгаачийг нас барсны дараа түүний хойд эцэг С. манай гэр бүлийн дундын хөрөнгөд эзэн сууж намайг 2 хүүхдийн минь хамт хөөж явуулсан бөгөөд 2018 оны 9 сард гэр болон бага малыг минь буцааж өгсөн. Гэвч бидний хамт амьдарч байхад байсан хөрөнгүүдийг С. нь бидний зөвшөөрөлгүйгээр дур мэдэн авч яваад заримыг нь зарж борлуулсан байгаа. Иймээс С., З. нарын хууль бусаар эзэмшсэн 20-00 УБН улсын дугаартай, улаан хүрэн өнгийн суудлын автомашины үнэ 4.500.000 төгрөгийг гаргуулж өгнө ү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ш.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Би 2009 онд талийгаач нөхөртэйгөө айл гэр болсон. Манай хүн 2018 онд хүний гарт үрэгдсэн. Хариуцагч С.эс 57 тэмээ 22 ботго, , “Ногоон толгой” гэж хорооны шударга эзэмшигчээр тогтоолгох, бусдад худалдсан гэх тэмээний үнэ 9800000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Харин хариуцагч С. болон нараас 2000 УБК улсын дугаартай улаан өнгийн суудлын автомашины үнэ 4500000 төгрөг гаргуулахаар тус тус нэхэмжилж байна  гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 76 тэмээ 2017 оны 12 сард тоологдсон. Нэхэмжлэгчийн нөхөр 2018 оны 4 сард нас барсан. Түүнээс өмнө тэмээг тухайн хүн зээлэндээ зарсан үрсэн тохиолдол байгаа. Битүүмжлэгдсэн 42 тэмээг хариуцагч С. талийгаачийн хөрөнгө гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгч талд манай зүгээс 29 тэмээн дээр эвлэрэх санал тавьсан боловч нэхэмжлэгч тал зөвшөөрөөгүй.  Харин одоо 29 тэмээнээс 15 тооны тэмээг өгөх боломжтой. 29 тэмээнээс С. нь өөрөө авч үлдэх ёстой. Түүнээс илүү  тэмээг өгөх боломжгүй. Анхнаасаа бол талийгаачийн аав С. нь хүүхдийнхээ амьдралд тус нэмэр болох үүднээс А дансаа талийгаач хүүгийнхээ нэр дээр бүртгэлтэйгээр тоолуулж явсан. Мэдээж банкнаас зээл авахад бод мал тоологдсон байвал илүү зээл олдоно. Холбогдох гэрчүүд гэрчилж байгаа. Тухайн үед хариуцагч С. нь хүүгийнхээ гэр бүлтэй хамт амьдардаг байсан.  С. нь талийгаачийн хойд эцэг гэж нэрлэсэн байгаа боловч шүүхийн шинжилгээний дүгнэлтээр хойд эцэг нь биш төрсөн эцэг нь байгаа учраас үүн дээр хариуцагчийн нэр хүндэд халдсан гэдэг дээр гомдолтой байна. Үр хүүхдэдээ өв хөрөнгөө өвлүүлж үлдээхийг бодож байгаа, нэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаа. Бүхэлдээ *******гийн өмчлөлд шилжүүлэх хүсэл сонирхол байхгүй байна    гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.******* нь С.эс 76 тэмээ, үр төлийн хамт гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 57 тооны тэмээ, үр төл 22 ботго, 19 тэмээний үнэ 9800000 төгрөг,  2 нүдний дуран гаргуулах, ******* аймгийн ******* сумын 1-р  багийн нутаг дэвсгэрт байрлах Ногоон толгойн бууцны шударга эзэмшигчээр тогтоолгох, З., С. нараас машины үнэ 4500000 төгрөг гаргуулах болгон өөрчилсөн /хх-ийн 36, 200, 201-рт/ байна. 

Хариуцагч С. нь 2019 оны 6 сарын 7-ны өдрийн 57 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах, С.Зүмбийг шударга эзэмшигчээр тогтоолгох, Хаан банкинд төлсөн 4761500 төгрөг гаргуулах /хх-ийн 23-рт/  хүү П.н эцэг болохыг тогтоолгох тухай /хх-ийн 119-рт/ сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч тал нь “нэхэмжлэгч Ш.*******гийн нөхөр П.г нас барах үед энэ айл 76 тооны тэмээ тоолуулж байсан нь баримтаар нотлогдож байгаа. Энэ 76 тэмээг хариуцагч С. нь өөрийн эзэмшилд аваад нэхэмжлэгчид нэг ч тэмээ өгөөгүй. 2018 онд уг тэмээ нь үр төлөөр өсөж үржсэн байх ёстой. П.г нас барсны дараа С. нь 76 тэмээнээс 19 тэмээг зарж борлуулсан бөгөөд энэ нь худалдан авсан хүмүүсийн мэдүүлгээр нотлогдож байгаа.  Хариуцагчийн худалдсан үнээр тооцон 19 тэмээний үнийг нэхэмжилж байна. 76 тэмээнээс худалдсан 19 тэмээг хасаж 57 тэмээ, түүний үр төл 22 ботгыг нэхэмжилж байна. Манайх Ногоон толгойн бууцыг эзэмшдэг байсан. Тэр бууцыг одоо С. гуай эзэмшиж байгаа. Ногоон толгойн бууцны хууль ёсны эзэмшигч мөн болохоо тогтоолгохыг хүсэж байна. Мөн 2 нүдний дуран байсныг С. нь аваад өгөхгүй байгаа. Тийм учраас 2 нүдний дурангаа гаргуулна. Манайх Г.Нямхүү  гэж хүнээс 4500000 төгрөгөөр  2000 УБН улсын дугаартай автомашиныг худалдаж авсан байсан. Өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй байсан юм. Гэтэл манай машиныг талийгаач П.гийн дүү З. өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан. Иймд С., З. нараас машины үнэ 4500000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж;

Хариуцагч тал нь “энэ 76 тооны тэмээ бол хүү П.гийн амьдралыг дэмжих, тухайлбал банкнаас зээл авахад нь мал тоологдох ёстойг бодолцон нэр дээр нь тоолуулж явсан тэмээ байгаа юм. Угтаа бол хариуцагч С.Зүмбийн өмчлөлийн тэмээ бөгөөд С.Зүмбийн өөрийн 2 хүүхдэд өв болгож үлдээх хөрөнгө байсан. Тиймээс С. нь өөрийн өмчийг авсан байгаа. Нэхэмжлэгчид өгөхгүй гээгүй бөгөөд тухайн үед талийгаач П.гийн нэр дээр банкинд байсан зээлийг төлсөн, өөрийн болон хүүхдүүдийн өмчний тэмээг хасаад 7 тооны тэмээг өгөх боломжтой, түүнээс илүүг өгөх боломжгүй. С.Зүмбийн өөрийн өмчлөлийн тэмээг өвлөн авахаар өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан байна. Өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар нотариатад хандахдаа хариуцагчид мэдэгдээгүй бөгөөд энэ нь хууль бус байгаа учир 2019 оны 6 сарын 7-ны өдрийн 57 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Тэр  нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэхээс шалтгаалан энэ хэрэг өөрөөр шийдвэрлэгдэх боломжтой байгаа. Иймд энэ шүүх хуралдаанаар Ш.*******гийн нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй” гэж тайлбарлан мэтгэлцэж байна.

Хариуцагч тал нь 2019 оны 6 сарын 7-ны өдрийн 57 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх боловч энэ талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх уг нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, хэрэв иргэний хэрэг үүсгэсэн тохиолдолд хэрэг хэзээ, хэрхэн шийдвэрлэгдэх нь тодорхойгүй тул хариуцагч талын энэ шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэх боломжгүй гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна. Иймд хэрэгт ирүүлсэн бичгийн баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Хариуцагч С. нь 1993 оноос 2006 оныг хүртэл өөрийн өмчлөлд тэмээ тоолуулж байсан /хх-ийн 165-рт/ бөгөөд 2007 оноос өөрийн өмчлөлд мал тоолуулаагүй байна. 2009 оноос нас барагч П.гийн  өмчлөлд мал тоологдож эхэлсний дотор тэмээ тоолуулж байсан болох нь баримтаар /хх-ийн 166-рт/ нотлогдож байна. Гэвч энэ нь 2017 оны жилийн эцсээр нас барагч П.гийн өрхөд тоологдсон 76 тооны тэмээ нь хариуцагч С. түүний хүүхдүүдийн өмч гэж нотлохгүй бөгөөд 2009 оноос 2017 оныг хүртэл нас барагч П., хариуцагч С. нарын хооронд тэмээний өмчлөгч мөн эсэх талаар маргаан байсан талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Иймд хариуцагч С.Зүмбийн эзэмшилдээ шилжүүлэн авсан 76 тооны тэмээг нас барагч П.гийн өрхийн өмч гэж үзсэн болно. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “нэхэмжлэгч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчөөс нас барагчид ногдох хэсэг буюу өвлөгдвөл зохих хэсгийг бус эд хөрөнгийг бүхэлд нь нэхэмжилж байгаа нь буруу” гэж тайлбарлаж байна.  Хариуцагч С. нь нас барагч П.гийн өмчлөлийн 76 тооны тэмээг түүнийг нас барсны дараа өөрийн эзэмшилд бүгдийг шилжүүлэн авсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, бусад бичгийн баримтаар нотлогдож байна. Нас барагч П.гийн гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 76 тооны тэмээ болон  бүхэлд нь хариуцагч нь өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан, эрхлэн удирдаж байх тул 76 тооны тэмээг өвлөгдвөл зохих эд хөрөнгө гэж үзэх нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.******* нь нас барагчийн эхнэр /хх-ийн 3-рт/, 2011 оны 5 сарын 6-нд төрсөн хүү Жинбүү овгийн гийн  /хх-ийн 5-рт/, 2016 оны 3 сарын 14-нд төрсөн хүү Жинбүү овгийн гийн /хх-ийн 6-рт/ 2018 оны 11 сарын 9-нд төрсөн хүү Жинбүү овгийн гийн /хх-ийн 7-рт/ нар нь нас барагчийн төрүүлсэн хүүхдүүд, хариуцагч С. нь нас барагчийн төрүүлсэн эцэг байх тул эдгээр хүмүүс нас барагч П.гийн хууль ёсны өвлөгч болно. Нэхэмжлэгч нь хариуцагч С.Зүмбийг “бидэнтэй хамт нэг ам бүлд хамт амьдарч байгаагүй бөгөөд манай талийгаачийн төрсөн эцэг нь биш хүн” гэж нэхэмжлэлдээ дурдсан /хх-ийн 1-рт/ боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шинжээчийн 2019 оны 10 сарын 25-ны өдрийн 5580 дугаартай дүгнэлтээр /хх-ийн 194-рт/ хариуцагч С. нь нас барагч П.гийн хүү гийн тай удмын төрлийн хамааралтай болох нь тогтоогджээ. Иймд хариуцагч С.Зүмбийг нас барагч П.гийн эцэг гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хариуцагч нь нас барагчийн хууль ёсны өвлөгч болно. Өөрөөр хэлбэл дээрх нэр бүхий 5 өвлөгч нь нас барагч П.гийн өвлөгдвөл зохих эд хөрөнгийг тэнцүү хэмжээгээр өвлөх эрхтэй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 57 тооны тэмээ, үр төл 22 ботго, 19 тэмээний үнэ 9800000 төгрөг,  2 нүдний дуран гаргуулах, ******* аймгийн ******* сумын 1-р  багийн нутаг дэвсгэрт байрлах Ногоон толгойн бууцны шударга эзэмшигчээр тогтоолгох, З., С. нараас машины үнэ 4500000 төгрөг гаргуулах болгон өөрчилсөн байна.

Өвлүүлэгч буюу нас барагч П. нь 2018 оны 4 сарын 25-ны өдөр нас барсан /хх-ийн 4-рт/ бөгөөд Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д зааснаар энэ өдрийг өв нээгдсэн үе гэж үзнэ. Хариуцагч С. нь нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч өргөдөл гаргаагүй боловч нас барагчийн өвлөгдвөл зохих эд хөрөнгө болох 76 тооны тэмээг өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор эзэмдэн авч, эрхлэн удирдсан тул уг өвийг хүлээн авсан гэж үзнэ. Харин өвлөгдвөл зохих эд хөрөнгийг бусад өвлөгчтэй адил тэнцүү хэмжээгээр өвлөх эрхтэй байтал 76 тооны тэмээг бүгдийг эзэмдэн авч, эрхлэн удирдсан нь буруу байна. Шүүх хуралдаан болох хүртэл дээрх 76 тооны тэмээг хариуцагч нь эзэмдэн авч, эрхлэн удирдсаар байгаа гэх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын дагуу хариуцагчаас өвлөгдвөл зохих эд хөрөнгийг гаргуулан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь “76 тооны тэмээнээс зарж борлуулсан гэх 19 тооны тэмээг хасаж үлдэх 57 тэмээг үр төл 22 ботгоны хамт гаргуулах, мөн 19 тооны тэмээний үнийг гаргуулна” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсэн тул нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөн хэмжээнд шийдвэрлэх нь зүйтэй байна. 57 тооны тэмээг 5 өвлөгчид тэнцүү хэмжээгээр, 19 тэмээний үнэ 9800000 төгрөгийг мөн 5 өвлөгчид тэнцүү хэмжээгээр хуваан олгох нь зүйтэй байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан нас, тооны тэмээ байгаа эсэх дээр хариуцагч нь маргаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмлэлд дурдсан нас тооны тэмээнээс нэхэмжлэгч болон түүний хүүхдүүдэд оногдох хэмжээгээр тооцож нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно. Харин 76 тэмээний үр төл 22 тооны ботго байгаа болохыг нотолсон баримтыг нэхэмжлэгч нь ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэхүү хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгч нь 800000 төгрөгийн үнэ бүхий 2 нүдний дуран нэхэмжилсэн бөгөөд энэхүү дуранг нэхэмжлэгчид өгөх эсэх талаар хариуцагч нь маргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж ханган шийдвэрлэсэн болно.

Өвлүүлэгч буюу П. нь ******* аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Элгэн ногоон толгойн бууцыг С.Зүмбийн хамт эзэмшиж байсан болох нь /хх-ийн 82-85, 208-210-рт/ нотлогдож байна. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д  “Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө” гэж заасан байх тул  нас барагчийн өвөлжөө бууц эзэмших эрх мөн өвлөгдөхөөр байна. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана” гэж заасан байна. Нас барагч П.гийн хүүхдүүд 18 нас хүрээгүй тул газар эзэмшиж, ашиглах эрхийг өвлөх боломжгүй бөгөөд нэхэмжлэгч Ш.******* нь нас барагчийн газар эзэмшиж ашиглах эрхийг өвлөх үндэслэлтэй, ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Элгэн ногоон толгойн бууцыг  хариуцагч С.Зүмбийн хамт  хамтран эзэмших ашиглах эрхтэй болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын Элгэн ногоон толгойн бууцны хууль ёсны эзэмшигч болохыг тогтоолгох тухай хэсгийг ханган шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь 20-00 УБК улсын дугаартай автомашины үнэ 4500000 төгрөгийг хариуцагч С., З. нараас гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Шүүх З.ыг хэрэгт хамтран хариуцагчаар оролцуулахаар шийдвэрлэн /2-р хавтас 38-рт/, хариуцагчид нэхэмжлэлийг гардуулж /2-р хавтас 43-рт/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, үүргийг тайлбарлан өгсөн /2-р хавтас 44-рт/ байна.  Хариуцагч З. нь шүүхэд тайлбараа ирүүлээгүй ба шүүх хуралдаанд удаа дараа хүрэлцэн ирээгүй, 2020 оны 11 сарын 3-ны өдрийн шүүх хуралдааны товыг шуудангаар хүргүүлсэн /2-р хавтас 86-рт/ боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож хариуцагчийг оролцуулахгүйгээр нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн болно.

Нас барагч П. нь 20-00 УБК улсын дугаартай автомашиныг 2017 оны намар Н.Бат-Эрдэнээс 3500000 төгрөгөөр худалдан авсан, машины үнэ өртгийг худалдагчид төлсөн, тухайн үед уг автомашин Н.Бат-Эрдэнийн дүүгийн нэр дээр бүртгэлтэй байсан бөгөөд П.д шилжүүлэн өгөөгүй байсан болох нь гэрч Н.Бат-Эрдэнийн мэдүүлгээр  /хх-ийн 150-151-рт/ нотлогдож байна.  20-00 УБК улсын дугаартай автомашиныг Гантөмөрийн Нямхүүгээс Зүмбийн д 2018 оны 8 сарын 15-ны өдөр шилжүүлж 16-02 ДУЭ улсын дугаартайгаар З.ын нэр дээр бүртгэгдсэн байгаа нь баримтаар /хх-ийн 81-рт/ нотлогдож байна. Автомашины үнийг худалдагчид нас барагч П. төлсөн байгаа тул уг автомашины өмчлөгч нь П. байна. Хариуцагч З. нь нас барагчийн өвлөгдвөл зохих эд хөрөнгийг өөрийн өмчлөлд дур мэдэн шилжүүлэн авсан байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болно. Нэхэмжлэгч Ш.******* нь уг автомашины үнэ 45000000 төгрөгийг хариуцагч С., З. нараас гаргуулахыг хүссэн боловч хариуцагч З. нь уг автомашиныг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан болох нь нотлогдож байх тул хариуцагч С. нь нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хариуцвал зохих этгээд биш байна. Иймд хариуцагч З.аас 20-00 УБК /16-02 ДУЭ/ улсын дугаартай автомашины үнийг гаргуулан нэхэмжлэгч Ш.*******д олгох нь зүйтэй байна. Харин нэхэмжлэгч нь автомашины үнийг 4500000 төгрөг гэж нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн үнийн дүнг нотолж чадаагүй бөгөөд гэрч Н.Бат-Эрдэнийн мэдүүлгээр нас барагч нь 3500000 төгрөгөөр худалдан авсан, үнийг төлсөн болох нь нотлогдож байх тул автомашины үнийг 3500000 төгрөгөөр тооцож хариуцагч З.аас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

Хариуцагч С. нь 2019 оны 6 сарын 7-ны өдрийн 57 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах, С.Зүмбийг шударга эзэмшигчээр тогтоолгох, Хаан банкинд төлсөн 4761500 төгрөг гаргуулах хүү П.гийн эцэг болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ. Энэхүү нэхэмжлэлээс  2019 оны 6 сарын 7-ны өдрийн 57 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах, хүү П.гийн эцэг болохыг тогтоолгох тухай шаардлагуудаас татгалзсан /2-р хавтас 25-рт/ байна.  Иймд сөрөг нэхэмжлэлийн үлдсэн шаардлага болох С.Зүмбийг нэхэмжилж буй 76 тооны тэмээний шударга эзэмшигч болохыг тогтоолгох, Хаан банкинд төлсөн 4761500 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг шүүх шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ш.*******гийн нэхэмжилж буй 76 тооны тэмээ нь нас барагч П.гийн өрхийн өмч болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч С. нь 76 тэмээний шударга эзэмшигч болох нь тогтоогдохгүй байна.

Нас барагч П.гийн Хаан банкны зээлэнд төлсөн гэх 4761500 төгрөгийг хариуцагч С. нь төлөөгүй бөгөөд нас барагч П.гийн амь насыг хохироосон этгээд болох /хх-ийн 60-63-рт/ Б.Түвшинжаргал төлсөн болох нь баримтаар /хх-ийн 30, 134-135-рт/ нотлогдож байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан хэсэгт төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохыг хүссэн байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасан байх тул хариуцагчийн дээрх хүсэлтийг ханган шийдвэрлэх боломжгүй байна. 

2019 оны 6 сарын 18-ны өдрийн иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн байна. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлдээ 231526 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг тус тус төлжээ.

Нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлага болох 57 тооны тэмээний үнийг нотолсон баримтыг ирүүлээгүй бөгөөд 57 тооны тэмээ гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан тул үнийг нотлох шаардлагагүй байна. Иймд хариуцагчаас гаргуулан төсвийн орлогод оруулах улсын тэмдэгтийн хураамжийг тооцохдоо 19 тооны тэмээний үнэ 9800000 төгрөг байгаагаар жишиг болгон тооцсон болно. Учир нь хариуцагч С.Зүмбийн зарж борлуулсан 19 тооны тэмээнд ат болон ингэ бага насны тэмээ аль аль нь байгаа тул нэг тэмээний үнийг дунджаар 515000 төгрөгөөр тооцож улсын тэмдэгтийн хураамжийг ногдууллаа.  

Нэхэмжлэгч Ш.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  231526 /хоёр зуун гучин нэгэн мянга таван зуун хорин зургаан / төгрөгийг төсвийн орлогод  хэвээр үлдээж хариуцагч С.эс 387400 /гурван зуун наян долоон мянга дөрвөн зуун/ төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1-д зааснаар ******* овогт ын /ЗД47061115/-ээс 2 нүдний дуран 1 ширхэг, 7840000 /долоон сая найман зуун наян дөрвөн мянган / төгрөг, 46 толгой тэмээ /ат  1, ингэ 16, 4 настай эр тэмээ 1, 4 настай эм тэмээ 1, 3 настай эр тэмээ 3, 3 настай эм тэмээ 8, 2 настай эр тэмээ 5, тором 11/г,  хариуцагч Жимбүү овогт Зүмбийн /РД:ЗД88041809/-аас 3500000 /гурван сая таван зуун мянган / төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* овогт *******ийн ******* /РД:ЗД*******/-д олгож, ******* ******* овогт *******ийн ******* /РД:ЗД*******/-г ******* аймгийн ******* сумын 1-р багт байрлах  “элгэн ногоон толгой”-н бууцны шударга эзэмшигчээр тогтоож,  нэхэмжлэлийн шаардлагаас 1900000 /нэг сая есөн зуун мянган/ төгрөг, 11 толгой тэмээ, 22 толгой ботго гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

2.Иргэний хуулийн 90 дугаар зүйлийн 90.1, 535 дугаар зүйлийн 535.1-д зааснаар  ******* овогт ын /ЗД47061115/-ийн шударга эзэмшигчээр тогтоолгох, 4761500 /дөрвөн сая долоон зуун жаран нэгэн мянга таван зуун/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 557 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар  хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  231526 /хоёр зуун гучин нэгэн мянга таван зуун хорин зургаан / төгрөгийг төсвийн орлогод  хэвээр үлдээж хариуцагч С.эс 387400 /гурван зуун наян долоон мянга дөрвөн зуун/ төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.