Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 184/ШШ2018/02889

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн ..... дугаар хороо, Өнөр хороолол, ... дугаар байрны .... тоотод оршин суух, эмэгтэй, Н овогт ******* /РД..../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, Хилчин .... дугаар гудамжны 26 тоотод оршин суух, эмэгтзй, С овогт М.Б /РД ...../-Д холбогдох,

Үндэслэлгүй хөрөнгөжсөн 7 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Ф                Шүүх   хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Б.Б /РД

*******/, хариуцагч М.Б, хариуцагчийн өмгөөлөгч Э.Б /ҮД 0254/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжпэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг, алданги шаардсан нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцээд “Зохигчид зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн түрээсийн эрх худалдах-худалдан авах гэрээгээ халхавчлах зорилгоор 2014 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан ба уг зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан дүр үзүүлэх, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус байна. Дээрхээс дүгнэхэд *******, М.Б нар нь “Ийли” ХХК-ийн өмчлөлийн Б-58 дугаартай лангууны түрэзсийн эрхийг худалдах-худалдан авах зорилгоор дүр үзүүлэн, халхавчилж зээлийн гэрээ байгуулсан болох нь тогтоогдов” гэж дүгнэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар *******...ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 184/ШШ2018/00396 дугаартай шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр

 бус, нэхамжлэгч түрээоийн . эрх . худалдах, худалдан авах гэрээний тапяяр

^      шаардлага гаргаж маргаагүй, *******...ын зээлийн гэрээний үүрэгт 11 620 000

w       төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, Иргэний

хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,-т заасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй болох нь дээрх үндэслэлүүдээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй” гэж дүгнэсэн бөгөөд тус

0007910

 

шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн

  1. т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул М.Б...д холбогдох 11 620 000 төгрөг гаргуулах тухай *******....ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэжээ. Дээрхээс үзвэл зээлийн гэрээний үүрэг, алдангид нийт 11 620 000 төгрөг гаргуулах тухай шаардлагатайгаас өөр нэхэмжлэл иргэн ******* гаргаагүй тул Иргэний хэрэг_шүүхэд хянан .шийдвэрдэх тухай-^уулийн A15-дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар зөвхөн тухайн нэхэмжлэлийг, шаардлагынх нь хүрээнд шийдвэрлэж хэрэгсэхгүй болгосон бөгөөд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2018/00396 дугаартай шийдвэрээр зээлийн гэрээний үүрэг, алдангид нийт 11 620 000 төгрөг гаргуулахаас өөр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоогүй. Дээрх нэхэмжлэлд гэрээгээр шилжүүлсэн зүйлийгбуцаан гаргуулах шаардлага гаргаагүй тул 7 000 000 төгрөгт холбогдох шаардлагыг шүүх шийдвэрлээгүй бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь 7 000 000 төгрөгт хамааралгүй. Иймээс иргэн

******* нь М.Б...д шилжүүлсэн 7 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэж байна. Харин зээлийн гэрээний үүрэг, алданги шаардсан нэхэмжлэл гаргасан байхад түүнийг хүчин төгөлдөр бусд тооцсон нь хариуцагчийн татгалзалд үндэслэн шийдвэрлэсэн бөгөөд хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцсон хэдий ч иргэн *******...ын нэхэмжлэлд зээлийн гэрээгээр шилжүүлсэн зүйлийг буцаан гаргуулах шаардлага гаргаагүй тул нэхэмжпэлд заагаагүй шаардлагын асуудлаар шүүгч шийдвэр гаргах боломжгүй байсан. Иймд үндэслэлгүй хөрөнгөжсөн 7 000 000 төгрөг, нотариатын үйлчилгээний хураамжид 6 000 төгрөг нийт 7 006 000 төгрөгийг иргэн М.Б...аас гаргуулна уу гэжээ.

Нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2014 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлж, хариуцагч М.Б 7 000 000 төгрөгийг нэхэмжлэгч ******* нь зээлдүүлсэн. Хариуцагч уг 7 000 000 төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаа. Уг зээлийн гэрээний үүргийг шаардсан нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэхдээ зээлийн гэрээ байгуулаагүй, уг гэрээг халхавчилж, дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн хүчин төгөлдөр шийдвэр байгаа. Иймд талуудын хооронд байгуулсан хэлцэл нь шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл болсон учир уг хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн 7 000 000 төгрөгийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж, хариуцагч М.Б...гаас буцаан шаардаж байна. Харин нотариатчаар нэхэмжлэгч

*******....аас надад олгосон итгэмжлэлийн төлбөр болох 6 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Нэхэмжлэгчийн нөхөр нь ослоос болж нас барж, тэрээр 3 хүүхдээ ганцаар өсгөдөг, 1 хүүхэд нь хөгжпийн бэрхшээлтэй тул байнгын асаргаа шаардлагатай учир тэрээр ажил хөдөлмөр эрхэлдэггүй. Иймд түүнд 7 000 000 төгрөг ямар үнэ цэнэтэй вэ гэдэг нь ойлгомжтой. Мөн тэрээр уг 58 дугаартай лангууг худалдаж аваад огт ашиглаж чадалгүй, түрээсийн төлбөрийг 3 cap төлөөгүй гэдэг үндэслэлээр хураалгасан байгаа. Тухайн лангууны түрээсийн гэрээг *******...тай биш М.Б....тай байгуулсан байдаг бөгөөд уг лангууг нэхэмжлэгч ашигласан гэх үйл баримт тогтоогдохгүй байгаа. Харин хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцогдсон үйл баримт тогтоогдсон гэжээ.

Хариуцагч М.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжпэгч нэхэмжлэлийн шаардлагадаа үндэслэлгүй хөрөнгөжсөн тул 7 006 000 төгрөг гаргуулна гэжээ. Хариуцагч М.Б би үндэслэлгүй хөрөнгөжсөн зүйл байхгүй бөгөөд 2014 оны 4 дүгээр сараас эхлэн өөрийн түрээсийн лангууг *******...д ашиглуулсаны хөлсөнд авсан төлбөр бөгөөд нэхэмжлэгчийн хувьд ч тухайн түрээсийн лангууг ашиглан бусдад давхар түрээслэх зэргээр ашиг орлого олж

 

байсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа:                                                             Миний

*******....тай 2014 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг зээлийн гэрээ биш гэж үзсэн 3 шатны шүүхийн шийдвэрт би сэтгэл хангалуун байсан. ******* нь надад байсан түрээсийн эрхтэй лангууг аваад давхар түрээслэсэн, мөн зодоон нүдээн үүсгэсэн гэж хураалгасан. Уг лангуу хүний хөлийн газар байрладаг байсан бөгөөд бусдад заржболохгүй гэдгийг нь би мэдээгүй. Гэтэл өөрөөс нь шалтгаалж лангуу хураагдсан учир 7 000 000 төгрөгийг нь би буцааж өгөхгүй. Тухайн лангууг би *******....д өгөөд ямар хугацаанд ашигласныг мэдэхгүй ч 1 жил ашигласан гэдгийг тухайн үед хамт байсан хүмүүс нь гэрчлэх байх. Харин миний лангууг надад буцааж өгөх хэрэгтэй гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь М.Б....д холбогдуулан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр талуудын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг Ийли ХХК-ийн өмчлөлийн Б-58 дугаартай лангууны түрээсийн эрхийг худалдах-худалдан авах зорилгоор, уг гэрээг халхавчлан, дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хзлцэлд тооцсон учир хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн 7 000 000 төгрөгийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр, мөн нотариатчийн үйлчилгээний хураамжид төлсөн 6 000 төгрөг, нийт 7 006 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь нотариатчийн үйлчилгээний хураамжид төлсөн 6 000 төгрөг гаргуулах тухай шаардлагаа хасаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасган 7 000 000 төгрөгийг нэхэмжилсэн байна.

Хариуцагч М.Б нь түрээсийн эрх худалдах-худалдан авах хэлцлийн дагуу шаардаагүй, зээлийн гэрээний дагуу шаардаж байгаа, мөн лангууг өөрийн бурүугаас хураалгасан учир 7 000 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж, эс зөвшөөрч маргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад дараах нөхцөл байдал тогтоогдов.

Хавтас хзрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2018/00396 дугаар шийдвэрээр талуудын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 26~ны өдөр байгуулагдсан “Зээлийн гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-д заасан дүр үзүүлэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус байна гэж дүгнэн, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй гэж, зээлийн гэрээний үүрэгт 11 620 000 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэгч *******...ын хариуцагч М.Б...д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд уг шийдвэр хүчин төгөлдөр болсон талаар талууд маргахгүй байна.

/хх-ийн 14-16 дугаар тал/

Дээрх шүүхийн 184/ШШ2018/00396 дугаар шийдвэрт “зохигч нь“Ийли” ХХК-ийн өмчлөлийн 586 лангууны түрээсийн эрхийг худалдах-худалдан авах зорилгоор дүр үзүүлэн, халхавчилж зээлийн гэрээ байгуулсан, уг түрээсийн эрх худалдах- худалдан авах гэрээний үүргийн талаар шаардлага гаргаагүй” гэж дүгнэжээ.

 

Мөн талууд дээрх хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан “Зээлийн гэрээ"-ний дагуу 7 000 000 төгрөгийг шилжүүлсэн талаар маргахгүй байх тул уг үйл баримтыг тогтоогдсон гэж үзлээ.

Иргэний хуулийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэл_цлээр_шилжүүлсэн бүх зүйлээ^харилцан-буцаажөгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй" гэж, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй”, 492.1,1-т “хөрөнгө олж авсан этгзэд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж тус тус заажээ.

Хариуцагч М.Б нь нэхэмжлэгч *******...ыг “маргаан бүхий түрээслэх эрхтэй лангууг 1 жил гаран ашигласан" гэж маргаж байх боловч энэхүү тайлбар болон татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25. 38 дугаар зүйлд зааснаар нотолж чадаагүй болно.

Иймд талууд хүчин төгөлдөр бус байх хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй байх тул хариуцагч М.Б....гаас 7 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******....д олгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2018/00396 дугаар шийдвэрээр талуудын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан "Зээлийн гэрээ’’-ний үүрэгт 11 620 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******....ын М.Б....д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо уг хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл учир зээлийн гэрээний үүрэгт 11 620 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нэхэмжпэлийн шаардлага үндэслэлгүй гэж дүгнэсэн байх ба Иргэний процессын аксиомаар “нэг хэргээр хоёр удаа нэхэмжлэл гаргаж болохгүй” боловч хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагавар болох нэхэмжпэгч

*******....ын хэлцлээр шилжүүлсэн 7                                          000     000 төгрөгийг хариуцагч

М.Б....гаас буцаан гаргуулах нь иргэний эрх зүйн харилцааны оролцогчдийн тэгш эрхийн зарчмыг хөндөхгүй гэж шүүх үзсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127 050 төгрөгийгулсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын 7 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 126 950 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

  1. 115.2.1, 116, 118дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
  1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч М.Б....гаас 7 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч

*******....д олгосугай.

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******....с улсын
 

тэмдэгтийн хураамжид төлсөн 127 050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Б....гаас улсын тэмдэгтийн хураамжид 126 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

З.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн

  1. т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.