Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2022/02895

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2022        06          21                                     101/ШШ2022/02895         

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 тоот хаягт оршин суух, Э.Д-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3 хаягт байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдсан хоёр дахь албадан дуудлага худалдааны нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ тогтоолгохыг даалгах тухай нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.И

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.И нэхэмжлэлийнхээ үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Э.Д миний бие нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2783 дугаар шийдвэрээр АБ ХХК-д 190 сая төгрөгийн өр төлбөртэй бөгөөд уг төлбөрт маань миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 айл, 0 гудамж, 0 тоотод байрших Ү-0, Ү-0, Г-0, Ү-0, Г-0, Ү-0 дугаартай хөрөнгүүд  барьцаанд байдаг.

Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагаас миний өмчлөлийн дээрх хөрөнгүүдэд 2020 оны 10 дугаар сард “ВВ” гэх компаниар үнэлгээ хийлгэсэн бөгөөд үнэлгээ хийснээс хойш даруй 1 жил 6 сарын хугацаа өнгөрсөн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д “Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно” гэж заасны дагуу хөрөнгийн үнэлгээ нь зөвхөн тухайн үеийн ханшаар худалдан борлуулагдах бөгөөд хэрэв үнэ ханшийн өөрчлөлт орсон бол дахин үнэлгээ тогтоож болохоор зохицуулсан байна.

Үнэлгээ тогтоосон өдөр буюу 2020 оны 10 дугаар сараас хойш дэлхий дахинд коронавируст халдвар тархсаны улмаас Монгол улсын хил хаагдах, арматурын үнэ нэмэгдэх, барилгын материалын үнэ нэмэгдэх болон бусад асуудлаас шалтгаалан үнэ ханшийн өөрчлөлт бүх бараа, бүтээгдэхүүнд нөлөөлсөн бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн үнэ ханшид хамгийн их өөрчлөлт орсон буюу 1 м.кв тутамдаа 2,000,000 төгрөгөөс дээш үнээр үнэлэгдэх болж үнэ нэмэгдсэн тул барьцаа хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй гэж үзэж байна.

Ерөнхийдөө орон сууцны үнэ нь инфляцтай холбоотой нэмэгдсэн байгаа нь нийтэд илэрхий үйл баримт гэж үзэж байгаа бөгөөд шинжээчийн тухайн үед тогтоосон үнийг 50 хувиар бууруулж, худалдан борлуулсан нь үндэслэлгүй юм. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 64.5-д зааснаас бусад хөрөнгийг түүний үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор ...албадан худалдан борлуулах ажиллагааг явуулна” гэж, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д “Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно” гэж тус тус заасныг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ноцтой зөрчиж байна.

Түүнчлэн хариуцагч нь миний гаргасан хүсэлт, гомдлыг тодорхой хуулийн үндэслэлгүй татгалзсанд гомдолтой байна. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн, тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу хөрөнгийн өмчлөгчийн хувиар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Дээрх шүүхийн Э.Д, Ц.Э нарын өмчлөлийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн бөгөөд 2019 оны 10 дугаар сард “ВВ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар барьцаа хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнэлгээг 250,244,285 төгрөгөөр үнэлсэн.

Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цахим хуудсанд 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 2021 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн дуудлага худалдааны зарыг байршуулсан байхыг олж мэдсэн.

Дуудлага худалдааны зарын анхны албадан дуудлага худалдааны жагсаалтын 59-т миний өмчлөлийн хөрөнгийг дээрх 2019 оны 10 дугаар сарын үнэлгээний 70 хувь болох 175,171,000 төгрөгөөр худалдан борлуулахаар зарласан байгааг мэдээд 2021.12.10-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт дахин үнэлгээ тогтоолгох гомдол гаргасан.

Уг гомдлын дагуу дахин үнэлгээ тогтоох боломжгүй гэсэн хариуг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 848 дугаар хариу мэдэгдэх хуудсаар өгсөн тул үүнийг эс зөвшөөрч 2021.12.13-ны өдөр ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хандсан, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь 2021.12.27-ны өдрийн 09/3062 дугаар “Гомдолд хариу өгөх тухай” албан бичгээр хариу өгснийг 2021.12.30-ны өдөр гардаж авсан.

Учир нь, дээрх гомдлын хариуд “...хөрөнгө худалдан борлогдсон байх тул таны хүсэлтийг шийдвэрлэх үндэслэлгүй байна” гэснээр миний өмчлөлийн хөрөнгийг хоёр дахь дуудлага худалдаагаар худалдан борлогдсон болохыг мэдсэн.

Ингээд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Э.Д-т хоёр дахь албадан дуудлага худалдаагаар миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг худалдан борлогдох гэж байгааг, мөн албадан дуудлага худалдаа хэзээ болох талаар огт мэдэгдээгүй, энэхүү мэдэгдэл тогтоолыг гардуулахгүйгээр хөрөнгийг худалдан борлуулсанд гомдолтой байсан тул ахлах шийдвэр гүйцэтгэгчид 2021.12.30-ны өдөр гомдол гаргасан.

Гомлын дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгч нь 2022.01.24-ний өдрийн 4 тоот  “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол”-оор дуудлага худалдааг баталгаат шуудангаар талуудад мэдэгдсэн нь хууль зөрчөөгүй гээд гомдлыг хангахаас татгалзсан. Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч 2022.01.28-ны өдөр ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан.

Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2022.02.23-ны өдрийн 09/442 тоот “Гомдолд хариу өгөх тухай” албан бичгээр “Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2021 оны 13/59, 4-157/24498 дугаар тогтоол мэдэгдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр таны оршин суух хаягт хүргүүлсэн байх тул дуудлага худалдааг хүчингүйд тооцох үндэслэлгүй байна” гэж шийдвэрлэснийг миний бие эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Учир нь, миний гэрийн хаягаар анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаатай холбоотой тогтоол, мэдэгдэл огт ирээгүй бөгөөд миний бие болон хамт амьдардаг хүн хэн аль нь шуудан хүлээж аваагүй, тогтоолыг гардаж аваагүй болно.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдсан хоёр дахь албадан дуудлага худалдааны

1. Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 гудамж, 0 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-0 дугаарт бүртгэгдсэн 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар;

2. Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 гудамж, 0 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн 176 м.кв талбай бүхий гахайн байр, гараж, ажилчдын байрны тус тус зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

3. Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 гудамж, 0 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдеэн 120 м.кв талбай бүхий хувийн сууц;

4. Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 гудамж, 0 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-0 дугаарт бүртгэгдсэн 700 м.кв талбай бүхий, гэр бүлийн хэрэгцээний газар;

5. Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 гудамж, 0 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн 78 м.кв талбай бүхий, 2 давхар хувийн сууц;

6. Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 гудамж, 0 тоот хаягт байрлах, нэгж талбарын 0 дугаарт бүртгэгдсэн 700 м.кв талбай бүхий, эзэмшлийн газар;

7. Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 гудамж, 0 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн 60 м.кв талбай бүхий, 70 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууц зэрэгт холбогдох хэсгийг хүчингүй болгож, дээрх хөрөнгөний үнэлгээг дахин тогтоолгохыг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар”-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нь шүүхэд ирүүлсэн татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2783 дугаар захирамжаар Н.Б, Э.Д, Ц.Э нараас 190,287,484 төгрөгийг гаргуулж “АБ” ХХК-д олгох, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Төлбөрийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Э.Д-ын өмчлөлийн

• Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар гудамжны 0 тоотод байрлах Г-0 дугаарт бүртгэгдсэн 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар

• Ү-0 дугаарт бүртгэгдсэн 176 м.кв талбайтай гахайн байр, гараж, ажилчдын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө

• Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо 0 гудамжны 0 тоотод байрлах Г-0 дугаарт бүртгэгдсэн 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, Ү-0 дугаарт бүртгэгдсэн 78 м.кв талбайтай 2 давхар хувийн сууц

Төлбөр төлөгч Ц.Э-ны өмчлөлийн

• Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо 0 гудамжны 0 тоотод байрлах Ү-0 дугаарт бүртгэгдсэн 360 м.кв талбайтай хувийн сууц, тус хаягт байрлах нэгж талбарын 0 дугаарт бүртгэгдсэн 700 м.кв талбайтай газрыг битүүмжпэн, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 20380231/5 дугаар тогтоолоор хураан авч талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар хөндлөнгийн шинжээч томилоход 350,342,000 төгрөгөөр үнэлсэн.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар шинжээчийн тогтоосон үнэ 350,342,000 төгрөгийн 70 хувь буюу 245,239,400 төгрөгөөр 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Э.Д-д хөрөнгийн үнэлгээтэй холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 552 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 685 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын “Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан тухай” 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 334 дүгээр тогтоол гарсан.

Гэтэл нэхэмжлэгч нь уг үнэлгээг тогтоолгосноос хойш 1 жил 6 сарын дараа үнэлгээг хийлгэх хүсэлтийг үнийн өсөлттэй холбоотой гаргаж байгааг зөвшөөрөхгүй. Тэрээр ийнхүү үнэлгээ өөрчлөгдсөн талаарх тайлан, холбогдох баримтыг ирүүлж байгаагүй, төлбөр авагч мөн адил хүсэлт гаргаагүй.

Төлбөр төлөгч нарыг шүүхийн шийдвэрт дурдсан хаягаар зарлан дуудсаар дуудсан, хаягаар очиход уг хаягт төлбөр төлөгч Ц.Э оршин суудаг, түүнд мэдэгдлийг гардуулан өгсөн. Түүнчлэн мэдэгдлийг төлбөр төлөгч Э.Д, Н.Б нарын Улсын бүртгэл дэх бүртгэлтэй хаягаар хүргүүлсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т Шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ” гэж заасны дагуу төлбөр төлөгч Э.Д нь мэдэгдлийн дагуу тус газарт ирж байгаагүй, шийдвэр гүйцэтгэгчтэй уулзаж байгаагүй, оршин суух хаягаа өөрчилсөн бол тус газарт мэдэгдэх үүргээ биелүүлээгүй тул Иргэний бүртгэл дэх хаягаар баталгаат шуудангаар холбогдох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлж байсан болно. Түүнчлэн төлбөр төлөгч Э.Д, Н.Б нарт зарлан дуудах хуудас, мэдэгдлийг түүний хамаарал бүхий этгээд Ц.Э-д гардуулан өгсөн. 

Э.Д нь шүүхийн шийдвэрийн дагуу ямар ч төлбөр төлбөр төлөөгүй өдий хүрсэн бөгөөд үүнийг шүүхийн шийдвэр биелүүлэхээс санаатай зайлсхийж байна гэж үзэж байна. 

Түүнээс гадна дуудлага худалдааны мэдэгдлийг хүлээн аваагүй гэдэг баримт бидэнд эргэж ирээгүй. Уг мэдэгдэл шуудангаас буцаагдсан тохиолдолд шийдвэр гүйцэтгэгчид ирэх ёстой юм.

Төлбөрт хураагдсан эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т зааснаар шинжээчийн тогтоосон үнэ 350,342,000 төгрөгийн 50 хувь буюу 175,171,000 төгрөгөөр тус газраас 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулах 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахад 175,171,000 төгрөгөөр худалдан борлогдсон байна.

Дээрх хөрөнгийн үнэнд өөрчлөлт орсон талаарх баримтыг төлбөр төлөгч Э.Д-аас ирүүлж байгаагүй, төлбөр авагчийн зүгээс дахин үнэлгээ хийлгэх хүсэлт гаргаагүй.

Иймд Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан тул нэхэмжлэгч Э.Д-ын үнэлгээ дахин тогтоолгохыг даалгах, дуудлага худалдааны холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нотлох баримтын тухайд:

Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.12.10-ны өдрийн 848 дугаартай хариу мэдэгдэх хуудас, 2021.12.27-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас Э.Д-т хүргүүлсэн албан бичиг, 2019.04.29-ний өдрийн 101/ГХ2019/00560-А дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.08.31-ний өдрийн 101/ШШ2018/02783 дугаартай захирамж, 2020.03.04-ний өдрийн 20380231 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2020.09.28-ны өдрийн 9/479 дугаартай шинжээч томилох тухай тогтоол, 2020.10.02-ны өдрийн 4-159/36075 дугаартай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Э.Д-т хүргүүлсэн мэдэгдэл, эрхийн улсын бүртгэлийн Г-0, Ү-0, Ү-0, Г-0, Ү-0, Ү-0 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд, Э.Д-аас С.И-д олгосон итгэмжлэл, тус шүүхийн шүүгчийн 2021.12.17-ны өдрийн 101/ШЗ2021/22470 дугаартай захирамж, хүсэлт, дугтуй, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас Э.Д-т хүргүүлсэн албан бичиг, 2022.01.24-ний өдрийн 4 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол, албадан дуудлага худалдааны мэдээлэл, дугтуй /хх-ийн 3-25, 214-224/ зэрэг баримтуудыг,

Хариуцагчаас: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Б.М-д олгосон итгэмжлэл, хариу тайлбар, 2019.04.29-ний өдрийн 101/ГХ2019/00560-А шүүхийн гүйцэтгэх хуудас, тус шүүхийн шүүгчийн 2018.08.31-ний өдрийн 101/ШШ2018/02783 дугаартай захирамж, 2020.03.04-ний өдрийн 20380231 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2019.06.03-ны өдрийн 4/13461 дугаартай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн албан тоот, 2019.06.11-ний өдрийн 8/1046 дугаартай Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн албан тоот, эрхийн улсын бүртгэлийн Г-0, Ү-0, Ү-0 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, фото зураг, 2020.04.02-ны өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 20380231 дугаартай зарлан дуудах мэдэгдэл, 2020.04.02-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 20380231/4 дугаартай зарлах дуудах мэдэгдэл, 20380231/5 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2020.08.06-ны өдрийн 20380231/3 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт, 2020.08.06-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2020.08.07-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2020.08.13-ны өдрийн 4-159/28668 болон 4-159/28616, 4-159/28615 дугаартай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн албан бичиг, 2020.08.19-ний өдрийн 8/1696 дугаартай Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн албан бичиг болон хавсралт, 2020.08.24-ний өдрийн 8/1735 дугаартай Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн албан бичиг болон хавсралт, 20380231/5 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2020.09.03-ны өдрийн 20380231/07, 20380231/06 дугаартай зарлан дуудах мэдэгдэл болон шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2020.09.03-ны өдрийн 4-159/31707 дугаартай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Ц.Э, Э.Д, Н.Б нарт хүргүүлсэн мэдэгдэл, 2020.09.03-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2020.09.21-ний өдрийн 4-159/33284 дугаартай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Н.Б, Э.Д, Ц.Э нарт хүргүүлсэн мэдэгдэл, 2020.09.24-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, “АБ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Монголбанкны ерөнхийлөгчийн 2020.08.03-ны өдрийн А-300 дугаартай тушаал, 2020.09.28-ны өдөр “АБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х-ийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт, “АБ” ХХК-иас Н.Х-д олгосон итгэмжлэл, 2020.09.28-ны өдрийн 9/479 дугаартай шинжээч томилох тухай тогтоол, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль тайлбарласан тухай баримт, шинжээчийн танилцуулга болон хууль тайлбарласан тухай баримт, хөрөнгө үнэлгээний тайлан, барилгыг барьж дуусгах ажлын нэгдсэн төсөв, шинжээчийн дүгнэлт, үнэлгээний Ш-9/16 тоот тайланг хүлээлцсэн баримт, 2020.10.02-ны өдрийн 4-159/36077, 4-159/36075, 4-159/36076, 4-159/36078 дугаартай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Н.Б, Э.Д, Ц.Э, “АБ” ХХК нарт хүргүүлсэн мэдэгдэл, 2020.10.02-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2020.10.06-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2020.10.02-ны өдрийн албадан дуудлага худалдаанд оруулах санал, 2020.10.09-ний өдрийн албадан дуудлага худалдаанд оруулах санал, 2020.10.12-ны өдрийн 11/55 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2020.10.21-ний өдрийн 4-159/38081, 4-159/38083, 4-159/38087, 4-159/38882 дугаартай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Н.Б, Э.Д, Ц.Э, “АБ” ХХК нарт хүргүүлсэн мэдэгдэл, 2020.10.22-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2020.10.29-ний өдрийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл, 2020.11.10-ны өдрийн Үндэсний шуудан сонингийн хэвлэл, 2020.11.06-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, мэдэгдэл, хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааны жагсаалт, Монгол улсын Засгийн газрын 178, 181 дугаартай тогтоол, тус шүүхийн шүүгчийн 2020.11.11-ний өдрийн 101/ШЗ2020/21207 дугаартай захирамж, 2021.02.23-ны өдрийн 101/ШШ2021/00552 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.04.26-ны өдрийн 685 дугаартай магадлал, Монгол улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021.07.01-ний өдрийн 001/ШХТ2021/00334 дугаартай тогтоол, 2020.12.06-ны өдрийн албадан дуудлага худалдаанд оруулах санал, өнөөдөр сонингийн хэвлэл, 2021.12.07-ны өдрийн 13/59 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2021.12.16-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Н.Б, Э.Д, Ц.Э, “АБ” ХХК нарт хүргүүлсэн мэдэгдэл, 2021.12.16-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021.12.24-ний өдрийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Б.М-д олгосон итгэмжлэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2022.05.25-ны өдрийн 3/676 дугаартай тушаал, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 37, 42-212, 246-248/ зэрэг баримтуудыг тус тус шүүхэд ирүүлсэн.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Д нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан,

Хөрөнгийн үнэлгээ дахин тогтоолгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх шаардлагыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдсан хоёр дахь албадан дуудлага худалдааны нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж ихэсгэсэн ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1. Хөрөнгийн үнэлгээ дахин тогтоолгохыг хариуцагчид даалгах тухай шаардлагын тухайд:

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2018/02783 тоот захирамжаар:

Нэхэмжлэгч “АБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Б, Э.Д, Ц.Э нарт холбогдох, 190,287,484.40 төгрөг гаргуулах тухай, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийн хариуцагч нар нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 190,287,484 төгрөгийг 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах, тохирсон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 гудамж, 0 тоот хаягт байршилтай Ү-0 тоот улсын бүртгэлийн дугаартай 120 м.кв талбайтай хувийн орон сууц, Ү-0 тоот улсын бүртгэлийн дугаартай 176 м.кв талбайтай гахайн байр, ажилчдын байр, Г-0 тоот улсын бүртгэлийн дугаартай 700 м.кв талбайтай газар, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 гудамж, 0 тоот хаягт байршилтай Ү-0 тоот улсын бүртгэлийн дугаартай 78 м.кв талбайтай хувийн сууц, Г-0 тоот улсын бүртгэлийн дугаартай 700 м.кв талбайтай газар, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 гудамж, 0 тоот хаягт байршилтай Ү-0 тоот улсын бүртгэлийн дугаартай 360 м.кв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууц, 0 тоот нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрч, зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна./хх-ийн 7-8/

 

Дээрх шийдвэрийг төлбөр төлөгч Э.Д, Н.Б, Ц.Э нарыг сайн дураараа биелүүлээгүй гэж үзсэн төлбөр авагч “АБ” ХХК-ийн хүсэлтээр тус шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ГХ2019/00560-А дугаартай гүйцэтгэх хуудас бичигдснийг үндэслэн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 20380231 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон. /1хх-ийн 44, 48-212/

 

Хариуцагч нь Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт дурдсан Э.Д-ын өмчлөлийн,

Эрхийн улсын бүртгэлийн Г-0 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 гудамжны, 0 тоот хаягт байршилтай, 0 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 700 м.кв газар, мөн хаягт байршилтай, Эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн, 78 м.кв талбайтай, хоёр давхар үл хөдлөх эд хөрөнгө,

Эрхийн улсын бүртгэлийн Г-0 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 гудамжны, 0 тоот хаягт байршилтай, 0 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 700 м.кв газар, мөн хаягт байршилтай, Эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн, гахайн байр, гараж, ажилчдын байр зориулалттай, 176 м.кв талбайтай,  үл хөдлөх эд хөрөнгө,  

Эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 гудамжны, 0 тоот хаягт байршилтай, хувийн сууцны зориулалттай, 120 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

Ц.Э-ны өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 гудамж, 0 тоот хаягт байршилтай, 360 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай, 70 %-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө зэргийг 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр битүүмжилсэн, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хураан авсан, эдгээр ажиллагааны явцад тэмдэглэл үйлдсэн, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, зарлан дуудах хуудсыг төлбөр төлөгч Э.Д-ын шүүхийн шийдвэрт тусгагдсан хаягт оршин суух төлбөр төлөгч Ц.Э-д удаа дараа гардуулсан байна. /1хх-ийн 51-79/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Дараах хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ” гээд 55.2.2-т “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө” гэж заажээ.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч нар хөрөнгийн үнэлгээний талаар санал өгөөгүй тул төлбөр авагчийн шинжээч томилуулан үнэлгээг тогтоолгох хүсэлтийн дагуу хариуцагч нь 2020.09.28-ны өдрийн 9/479 дугаар тогтоолоор шинжээчээр “ВВ” ХХК-ийг томилсон, шинжээч нь 2020.10.01-ний өдрийн хөрөнгө үнэлгээний тайлангаар шүүхийн шийдвэрт дурдсан барьцаа хөрөнгөний зах зээлийн үнийг 350,342,000 төгрөг гэж үнэлжээ. /1хх-ийн 99-100, 103-150/

 

Дээрх үнэлгээний тайланг эс зөвшөөрч, хүчингүй болгуулах тухай төлбөр төлөгч Ц.Э, Э.Д нарын, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг, тус шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2021/00552 дугаар шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 685 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисон, Монгол Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 001/ХТ2021/00334 дугаар тогтоолоор иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхээс татгалзсан байна. /1хх-ийн 191-200/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан тул “ВВ” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан гарах хүртэлх хугацаанд явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийгдсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцсэн гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дээрх үнэлгээ хийгдсэн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 1 жил 6 сарын хугацаа өнгөрсөн, Коронавируст халдварын улмаас үнэ ханшийн өөрчлөлт бүх бараа, бүтээгдэхүүнд нөлөөлсөн, орон сууцны үнэ нь инфляцтай холбоотой нэмэгдсэн нь нийтэд илэрхий үйл баримт тул шинжээчийн тухайн үед  тогтоосон үнийг 50 хувиар бууруулж, хөрөнгийг худалдан борлуулсан нь үндэслэлгүй гэж тайлбарласан. 

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-т “Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно” гэж, мөн 55.6-т “Энэ хуулийн 55.5-т заасан үнэлгээний зардлыг хүсэлт гаргасан тал хариуцан гаргана” гэж тус тус заасан.

 

Үүнээс үзэхэд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч болон төлбөр төлөгч нарын харилцан тохиролцсон үнэлгээ болон шинжээчийн тайлангаар тогтоогдсон үнэлгээнд тийнхүү тогтоосон өдрөөс хойш гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон болох нь үндэслэлтэй байх тохиолдолд тэдгээрийн хүсэлтээр дахин үнэлгээ тогтоож болохоор байна.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь дээрх шинжээчийн тайлангаар тогтоосон хөрөнгийн үнэлгээнд гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэдэгтэй холбоотой баримтыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагчид гаргасан болох нь тогтоогдохгүй байх тул түүний хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, дахин үнэлгээ тогтоох боломжгүй гэх хариуцагчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй.

 

Түүнээс гадна нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн орон сууцны 1 м.кв-ын үнэ 2,000,000 төгрөг болсон нь нийтэд илэрхий үйл баримт гэх тайлбараар барьцаа хөрөнгийн зах зээлийн үнэнд шинжээчийн тайлангийн үнэлгээгээр тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэж дүгнэх үндэслэл болохгүй гэж үзэв.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 гудамж, 0 тоотод байрших Ү-0, Ү-0, Г-0, Ү-0, Г-0, Ү-0 дугаартай хөрөнгөнд дахин үнэлгээ тогтоолгохыг даалгах тухай, нэхэмжлэгч Э.Д-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдсан хоёр дахь албадан дуудлага худалдааны нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгөтэй холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/55 тоот тогтоолоор төлбөр төлөгч Э.Д, Ц.Э нарын өмчлөлийн эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ 350,342,000 төгрөгийн 70 хувь болох 245,239,400 төгрөгөөр албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон, 2020.10.29-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж,  тэдэнд  энэ талаар мэдэгдсэн, уг ажиллагаагаар анхны санал болгосон үнэд хүрэх санал гаргаагүй, хөрөнгө борлогдоогүй байна. /1хх-ийн 165-183/

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3-т “Хоёр дахь дуудлага худалдааг эхний дуудлага худалдаа явуулснаас хойш 30 хоногийн дотор явуулна. Дуудлага худалдааг хоёр дахь удаа явуулж байгаа тухай хуульд заасан журмаар нийтэд мэдээлнэ” гэж заасан.

 

Үүний үндсэн дээр хариуцагч нь 2020.11.06-ны өдөр анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ 350,342,000 төгрөгийн 50 хувь болох 175,171,000 төгрөгөөр, хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах ажиллагааг  2020.11.25-ны өдрийн 10:00 цагт явуулахаар тогтоож, талуудад мэдэгджээ. /1хх-ийн 165-187/

 

Гэвч Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178, 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181 тоот “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” тогтоолоор гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн байхаас гадна тус шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШЗ2020/21207 дугаартай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.4-т заасныг үндэслэн “ВВ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлантай холбоотой гомдлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаагаар дээрх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.

 

Тус шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2021/00552 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор хариуцагч нь 2021 оны  12 дугаар сарын 07-ны өдрийн 13/39 дугаартай тогтоолоор дээрх хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ 350,342,000 төгрөгийн 50 хувь болох 175,171,000 төгрөгөөр 2021.12.24-ний өдөр хоёр дахь албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоон худалдан борлуулахаар шийдвэрлэж, мэдэгдлийг талуудад хүргүүлсэн, ийнхүү хүргүүлсэн талаар шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлджээ. /1хх-ийн 203-208/

 

Нэхэмжлэгч нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дуудлага худалдааны товыг мэдэгдээгүй, уг мэдэгдлийг шүүхийн шийдвэрт заасан хаягаар хүргүүлээгүй, энэхүү мэдэгдлийг гардаж аваагүй болох нь Монгол шуудан ХК-ийн тодорхойлолтоор тогтоогдоно гэж тайлбарласан.

 

Хариуцагч нь төлбөр төлөгч Э.Д-т шүүхийн шийдвэрт дурдсан Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 гудамж, 0 тоот хаягаар зарлан дуудах мэдэгдэл, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч ажиллагааны явцад огт ирж байгаагүй тул түүний улсын бүртгэл дэх Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, 0 гудамж, 0 тоот хаягаар дуудлага худалдааны мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн, шуудангаас ирсэн буцаалтыг аваагүй, тэрээр оршин суух хаяг өөрчлөгдсөн талаар ажиллагааны явцад мэдэгдээгүй гэж маргаж байна.

 

Тус шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2018/02783 дугаар шийдвэрт Э.Д-ын оршин суух хаягийг Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 айл, 0 гудамж, 0 тоот гэж,

Мөн тус шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2021/00552 дугаар шийдвэрт оршин суух хаягийг Сүхбаатар дүүрэг, 0 гудамж, 0 байр, 0 тоот гэж,

тус шүүхэд 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн нэхэмжлэлдээ Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 тоот гэж тус тус тусгажээ. /1хх-ийн 1, 6-8, 191/

 

Хариуцагч нь 2021.12.16-ны өдрийн 4-159/24498 тоот мэдэгдлийг 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2021/00552 дугаар шийдвэрт дурдсан Сүхбаатар дүүрэг, 0 гудамж, 0 байр, 0 тоот хаягаар хүргүүлэхээр “Монгол шуудан” ХК-д хүлээлгэн өгч, энэ талаар шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл хөтөлсөн болох нь тогтоогджээ. /1хх-ийн 207-208/

 

“Монгол шуудан” ХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021.12.16-ны өдөр “н.Д, А ХХК, Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо” хаягаар илгээсэн 4-159/24498, 13/59 тоот албан бичгийн дагуу очиход “Заасан хаягт ийм хүн байхгүй” гэсний дагуу 2021.12.20-ны өдөр ажилтан н.Б-д буцаан гардуулсан болохыг тодорхойлсон байна. /2 хх-ийн 1-2/

  

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч Э.Д-т шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, зарлан дуудах мэдэгдлийг Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 гудамж, 0 тоот хаягаар удаа дараа мэдэгдсэн боловч тэрээр төлбөрийг төлж барагдуулаагүй, дуудсан цагт хүрэлцэн ирээгүй болох нь шийдвэр гүйцэтгэгчийн үйлдсэн тэмдэглэл, зарлан дуудах мэдэгдэл, шүүхийн шийдвэр тогтоолыг биелүүлэх мэдэгдэл, мэдэгдэл зэрэг баримтаар тогтоогдож байна. /1хх-ийн 55-59,63-64,77-79,86-87,94/

 

Нэхэмжлэгч Э.Д нь дээр дурдсан шүүхийн шийдвэрүүдэд дурдсан өөрийн оршин суух хаяг, утасны дугаар өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдснийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсэн, ийнхүү мэдэгдэж байсантай холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй болно. 

 

Үүнээс үзэхэд шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч Э.Д-ын шүүхийн шийдвэрүүдэд  дурдсан оршин суух хаягийн дагуу дуудлага худалдааны мэдэгдлийг  баталгаат шуудангаар хүргүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д: “Шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ” гэж заасантай нийцсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Өөрөөр хэлбэл, дуудлага худалдааны мэдэгдлийг төлбөр төлөгчид мэдэгдсэн нь хуульд нийцсэн гэж үзэх тул уг ажиллагааны явцад шүүхийн шийдвэрээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан Э.Д-ын болон Ц.Э-ны өмчлөлийн хөрөнгийг тус тус худалдан борлуулсан хариуцагчийн ажиллагааг буруутгах үндэслэлгүй гэж үзэв. /1хх-ийн 209-212/

 

Түүнээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдсан хоёр дахь албадан дуудлага худалдааны өөрийн болон төлбөр төлөгч Ц.Э-ны өмчлөлийн хөрөнгөтэй холбоотой хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийнхээ шаардлагыг ихэсгэж, тус шүүхэд 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ирүүлжээ. /1хх-ийн 214/

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 4 тоот тогтоолоор Э.Д-ын хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай түүний гомдлыг хангахаас татгалзсан хариу өгсөн, үүнийг эс зөвшөөрсөн түүний гомдлыг хангах үндэслэлгүй гэх хариуг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр тус тус өгчээ. /1хх-ийн 220-221/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх туухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно”, 44.4-т “Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан.

 

Нэхэмжлэгч Э.Д нь ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2022.02.23-ны өдрийн хариуг хэзээ хүлээн авсан болохоо тодорхойлоогүй тул мөн өдөр хүлээн авсан гэж үзэхээр байх ба мөн өдрөөс тооцоход тэрээр уг шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдлоо гаргахаар байна.

 

Тус шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авсан нь түүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх туухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан хугацааны дотор гэж үзэх боломжгүй, хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. /1хх-ийн 214-217/

 

Түүнээс гадна хэрэгт авагдсан Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 гудамж, 0 тоот хаягт байршилтай, 360 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000453304 тоот гэрчилгээ, Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2020.08.19-ний өдрийн 8/1696 дугаартай албан бичиг зэргээс үзэхэд уг хөрөнгийн хууль ёсны өмчлөгч Ц.Э болох нь тогтоогдож байх ба уг хөрөнгөтэй холбоотой шаардлагыг Э.Д гаргах эрхтэй болохыг баримтаар нотолсонгүй. /1хх-ийн 69-70/

 

Иймд дээрх үндэслэлээр, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, нэхэмжлэгч Э.Д-ын, хариуцагчийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдсан хоёр дахь албадан дуудлага худалдааны өөрийн өмчлөлийн болон Ц.Э-ны өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116,118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдсан хоёр дахь албадан дуудлага худалдааны Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 гудамж, 0 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-0 дугаарт бүртгэгдсэн 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар; Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 гудамж, 0 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн 176 м.кв талбай бүхий гахайн байр, гараж, ажилчдын байрны тус тус зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө; Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 гудамж, 0 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн 120 м.кв талбай бүхий хувийн сууц; Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 гудамж, 0 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-0 дугаарт бүртгэгдсэн 700 м.кв талбай бүхий, гэр бүлийн хэрэгцээний газар; Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 гудамж, 0 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн 78 м.кв талбай бүхий, 2 давхар хувийн сууц; Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 гудамж, 0 тоот хаягт байрлах, нэгж талбарын 0 дугаарт бүртгэгдсэн 700 м.кв талбай бүхий, эзэмшлийн газар; Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 гудамж, 0 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн 60 м.кв талбай бүхий, 70 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууцтай холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, хөрөнгийн үнэлгээ дахин тогтоолгохыг хариуцагчид даалгах тухай, нэхэмжлэгч Э.Д-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШЗ2022/01552 дугаар захирамжаар авсан “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” арга хэмжээ нь хэвээр үйлчлэх болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЦОЛМОНГЭРЭЛ