Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 139/ШШ2020/00737

 

 

 

 

 

2020 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 139/ШШ2020/00737

******* аймаг

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.******* даргалж, тус шүүхийн "Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 1-р багт оршин суух ******* овогт *******гийн ******* /РД:ЗГ*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 2-р баг, гэх газар оршин суух, овогт ийн /РД:ЗВ/-нд холбогдох 12000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Р.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Р.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл: Миний бие ... 2020 оны 05 сарын 15 нд Говьугтаал сумын иргэн Ц.гээс  2,6х6 м-ийн харьцаатай өвлийн зуүаан ханатай вагончиг худалдаж авсан. Урьдчилгаа 6000000 төгрөгийг 4 сарын 21 нд, үлдэх 6000000 төгрөгийг 5 сарын 08 нд шилжүүлсэн. Үнийг бүрэн төлснөөр 5 сарын 16 нд Говь-угтаал сумаас машинаар чирч авчирсан. .. 6 сарын 5-нд портер-2 машинаар чирч Говь-угтаал сумын нутаг Сүмбэрийн булагаар дамжин зүүн хойшоо оторт явсан. .. Баянтал сумын баруун хойно 7 сарын 2 нд буухад вагончигний доод хэсэг буюу үндсэн рамны гагнаас салсан байсан.  7 сарын 14 нд ирж гагнаж өгсөн. Гагнуур хийх гээд очих үеэр нь наймаагаа буцахаар зөвшилцөж өөрийг нь аваад яв гэсэн боловч чирч явах боломжгүй учир авч яваагүй.  Бид өөрсдөө 7 сарын 19 нд Говь-угтаал сумын төвд байдаг өөрийнх нь хашааны үүдэнд чирч авчирч өөрт нь хүлээлгэж өгсөн. ... иймд гээс 12000000 төгрөгөө гаргуулан авах хүсэлтэй байна гэжээ.

 Нэхэмжлэгч тал шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Бид хүнд зүйл ачиж яваагүй. Анхнаасаа вагончигний нь чанар муу байсан учраас нүүдлийн ая даахгүй гагнаас нь салж эвдэрсэн гэж үзэж байна. бид энэ асуудлаар эвлэрэх гэж тэй удаа дараа холбогдож, эвлэрүүлэн зуучлахаар хүртэл орсон боловч эвлэрээгүй. Засварын зардлыг нь хасаад эвлэрэх боломжтой. Хэрвээ эвлэрэхгүй гэвэл нийт 12 сая төгрөгөө гаргуулан авах хүсэлтэй байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд тайлбартаа: .. Нэхэмжлэлийн бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн санал болгон өндөр нам, хэмжээний хувьд хүлээн сонгож хүлээн зөвшөөрсөн рам дээр уг чингэлэгийг хийж суурилуулсан. Рамны гагнаас салсан гэдэг нь хийж гүйцэтгэсэн ажлын чанар, үр дүнгээс хамаарна. Нэхэмжлэгчийн эдэлж хэрэглэсэн нөхцөл байдал, хол замд их хэмжээний даац хэтрүүлж ачаа ачсанаас хамаарсан гэж үзэж байна. Чингэлэгийг хүлээж авахад паркетан шал эвдрэлтэй, дотор хана нь өнгө алдаж элэгдсэн, гадна тал бас өнгөө алдсан, далд цоож эвдэрсэн, рам нь гажилт өгсөн гэх зэрэг нөхцөл байдлыг өөрийн зардлаар дахин сэргээж засварласан. Нэхэмжлэгч уг чингэлгийг хүлээн авахад ямар нэгэн доголдол үгүй байсан. Худалдан авснаас хойшхи 2 сарын хугацаанд эвдрэл гэмтэл үүссэн талаар санал гомдол гаргаагүй, рамны гагнаас салах нь ашиглалтын үйл ажиллагаанаас үүдэн гарсан, хариуцагчаас үууд хамааралгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Ц. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  нэхэмжлэлийн шаардлагаас засварын зардал 700000 төгрөг болон 2 сар хэрэглэсний зардал нийт 3038500 төгрөгийг хасаад 8915000 төгрөгийг төлөхөөр эвлэрэх саналтай байна. нэхэмжлэгч тал 8915000 төгрөг дээр эвлэрэхгүй гэвэл шүүхээр шийдүүлье гэв.

 

            Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч тал хариуцагч Ц.гээс зөөврийн сууцны үнэ 12000000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч тал уг нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байна.

Нэхэмжлэгч тал мөнгийг нь хувааж өгөх байдлаар худалдах худалдан авах гэрээний дагуу зөөврийн сууцыг худалдан авсан бөгөөд  гэрээний зүйл болох зөөврийн сууц нь доголдолтой эд хөрөнгө байсан тул буцаан өгсөн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байна.

Хариуцагч тал ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгч талын сонгосон төмөр рам дээр зөөврийн сууцыг чанарын шаардлага хангасан хэмжээнд хийж гүйцэтгэн хүлээлгэж өгсөн бөгөөд эдэлгээний явцад үүссэн эвдрэлийг засч өгсөн, гэрээг цуцлах үндэслэл байхгүй гэж татгалзалын үндэслэлээ тайлбарлаж байна.

Хариуцагч тал нэхэмжлэгчийн захиалгын дагуу өөрийн материалаар зөөврийн сууцыг хийж гүйцэтгэн нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн болох нь, нэхэмжлэгч тал хэлэлцэн тохирсоны дагуу хөлсийг төлсөн болох нь талуудын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан тайлбараар нотлогдож байх тул талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ хийгдсэн гэж үзлээ.

 Нэхэмжлэгч тал маргаан бүхий зөөврийн сууцыг анхнаасаа чанарын шаардлага хангахгүй, доголдолтой эд хөрөнгө байсан гэж тайлбарлаж байх боловч дээрхи тайлбарыг нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байна.  Мөн зөөврийн сууцанд гарсан гэмтэлийг засварлах үед хариуцагч талтай гэрээг цуцлах талаар харилцан тохиролцсон гэж тайлбарлаж байх боловч дээрхи тайлбарыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

            Маргаан бүхий зөөврийн сууцанд гарсан гэмтлийг хариуцагч тал нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу засварласан нь  хариуцагч тал анхнаасаа доголдол бүхий  зөөврийн сууц хийж гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэл болохгүй.

            Мөн хариуцагч тал зөөврийн сууцыг хүлээн авч үүссэн эвдрэл гэмтлийг засварласан нь гэрээг цуцлах үндэслэл болохгүй юм.

            Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.            

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Ц.гээс зөөврийн сууцны үнэ  12000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Р.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206950 /хоёр зуун зургаан мянга есөн зуун тавин/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.*******