Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 346

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Буманбаяр,

улсын яллагч Д.Цолмон,

шүүгдэгч Д.Наранбаатар, түүний өмгөөлөгч Т.Баасанжаргал,

шүүгдэгч Ө.Октябрь, түүний өмгөөлөгч Л.Цэндоо, О.Сайнгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:          

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Наран овогт Дүдлийнамжилийн Наранбаатар, Чимгээ мэргэн овогт Өлзийгийн Октябрь нарт холбогдох эрүүгийн 201525012614 дугаартай, 105/2016/0097/Э индекстэй хэргийг 2017 оны 05 дугаар сарын 26ы өдөр хүлээн авч 2017 оны 05 дугаар сарын 31ий өдөр яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 1982 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Сүмбэр суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, хилийн албаны офицер, эрх зүйч мэргэжилтэй, Хилийн 0198 дугаар ангийн техникийн албаны дарга ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Дорнод аймгийн Халх гол сум, 1 дүгээр баг, Есөн-Эрдэнийн 3-4 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Наран овогт Дүдлийнамжилийн Наранбаатар, /РД:ЖИ82080311/,

2. Монгол улсын иргэн, 1969 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 48 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 хороолол, 70 байр, 35 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй,Чимгээ мэргэн овогт Өлзийгийн Октябрь, /РД:НЬ69110762/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Д.Наранбаатар нь байлдааны галт хэрэгсэл болох байлдааны зориулалттай 700 ширхэг сумыг хууль бусаар хадгалсан, авч явсан, борлуулсан,

яллагдагч Ө.Октябрь нь байлдааны галт хэрэгсэл болох байлдааны зориулалттай 359 ширхэг сумыг хууль бусаар борлуулсан, мөн байлдааны зориулалттай 370 ширхэг сумыг хууль бусаар хадгалсан, авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Наранбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Ө.Октябрь нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Д.Наранбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2 хоногийн дараа дахин Нарантуул зах дээр ирж 1 хайрцаг 700 ширхэг Ака бууны сумыг нөгөө авгайд нэг ширхэгийг нь 1000 төгрөгөөр бодож өгөөд 700.000 төгрөгийг би өөрийн Хаан банкний 5414030972 гэсэн данс руу хийлгэж авсан. Надаас сум авсан эмэгтэй мобайл банкаар миний дансанд мөнгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг. /1 хх 209-213, 220-227, 2 хх 185 дугаар хуудас/,

               Гэрч Б.Хүрэлсүхийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Байлдааны зориулалттай сум нь байлдааны хэрэгсэл мөн юм. Байлдааны сумны хошууг ган зүрхэвчээр хийдэг, харин спорт, сургалт, ан агнуурын сумны хошууг ган зүрхэвчээр хийдэггүй, тугалган хошуутай байдаг юм. Байлдааны үндсэн сум бол ан агнуур, спорт сургалтын сумнаас ган зүрхэвчээрээ ялгагддаг юм. 2013 оноос хойш Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд дээрээс байлдааны сум алдагдсан тохиолдол байхгүй...” гэх мэдүүлэг. /1 хх 141 дүгээр хуудас/,

Гэрч О.Дагвадоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Зэвсэг,сум галт хэрэгслийг ангийн захирагчийн тушаалаар бүлэг томилогдож жилд 2 удаа ангийн төв хилийн заставуудын зэвсэг, сум галт хэрэгсэлд тооллого хийж баримтжуулж явдаг. Тооллогын дүнг Хил Хамгаалах Ерөнхий газарт явуулдаг. Мөн улирал бүр Зэвсэг сум галт хэрэгслийн хөдөлгөөний тайланг өгдөг. Үрэгдэж, дутагдаж, алдагдсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /1 хх147-148 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн ¹5620 дүгнэлтэд:

1.Шинжилгээнд ирүүлсэн сумнууд ажиллагаатай.

2. Шинжилж буй “1" гэж хаягласан сум нь 1983 онд ОХУ-дүйлдвэрлэгдсэн, “2" гэж хаягласан сум нь 1975 онд ОХУ-д үйлдвэрлэгдсэн, “3” гэж хаягласан сум нь 1970 онд ОХУ-д үйлдвэрлэгдсэн, “4" гэж хаягласан сум нь 1976 онд ОХУ-д үйлдвэрлэгдсэн, “5" гэж хаягласан сум нь 1987 онд ОХУ-д үйлдвэрлэгдсэн, “6”, “7”, “9”, “11”гэж тус тус хаягласан 4 ширхэг сум нь ОХУ-дүйлдвэрлэгдсэн, “8” гэж хаягласан сум нь Югослав улсад үйлдвэрлэгдсэн, “10” гэж хаягласан сум нь Филиппин улсад тус тус үйлдвэрлэгдсэн.

3. "1” гэж хаягласан сум нь 7,62 x 54 мм, “2”,”3”,"4”,”5” гэж тус тус хаягласан 4 ширхэг сум нь 7,62x39 мм, “6”, “7” гэж тус тус хаягласан 2 ширхэг сум нь 16x70 мм,”8" гэж хаягласан сум нь 7x64 мм, “9”, “10” гэж тус тус хаягласан 2 ширхэг сум нь 5,6x15 мм, “11” гэж хаягласан сум нь 12x70 мм тус тус калибрийн сумны байртай галт зэвсгүүдэд зориулагдсан.

4. ”1”, “2”, “3”, “4”, “5” гэж тус тус хаягласан 5 ширхэг сум нь байлдааны, “6”,”7”,"9”,”11” гэж хаягласан 4 ширхэг сум нь спорт сургалт, ан агнуур, “8”,”10” гэж тус тус хаягласан 2 ширхэг сум нь ан агнуур гэсэн тус тус зориулалттай.

5. Шинжилж буй сумнууд нь үйлдвэрийн хийцийнх гэжээ /1 хх 112-113 дугаар хуудас/,

Авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 17-24, 36-59 дүгээр хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /1 хх 133-134, 2 137, 148 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1 хх 110 дугаар хуудас/,

Хаан банкны диспозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 хх 8 дугаар хуудас/,

2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн мөрдөн байцаагчийн Дорнод аймгийн Халх гол сум, 1 баг, Есөн-Эрдэнийн 2-2 тоот хашааг битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /2 хх 144-147 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

               Шүүгдэгч Д.Наранбаатар нь байлдааны галт хэрэгсэл болох байлдааны зориулалттай ПС загварын 7,62x39 мм калибртай 700 ширхэг сумыг хууль бусаар хадгалсан, авч явсан, борлуулсан,

               шүүгдэгч Ө.Октябрь нь байлдааны галт хэрэгсэл болох 359 ширхэг сумыг  хууль бусаар борлуулсан, мөн байлдааны зориулалттай сумнуудаас 370 ширхэг сумыг хууль бусаар хадгалсан,авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт,хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.Наранбаатар, Ө.Октябрь нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 Шүүх шүүгдэгч нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Ө.Октябрь нь Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 158 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийтгүүлж байсан боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Монгол улсын хуульд хамрагдаж байна.

Иймд шүүгдэгч Ө.Октябрь нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Наранбаатарын хувийн байдал, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан түүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 9.792.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж түүний цагдан хоригдсон 30 хоногийг тухайн үед мөрдөгдөж байгаа 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж, торгох ялаас хасч тооцох нь зүйтэй байна.

Учир нь шүүгдэгч Д.Наранбаатар Дорнод аймгаас Улаанбаатар хотод Удирдлагын академид суралцахаар ирэхдээ өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлээр ирсэн хэдий боловч түүнийг 700 ширхэг сумыг тухайн тээврийн хэрэгсэлээр тээвэрлэж ирсэн гэж үзэхээргүй байна. Мөн шүүгдэгч Ө.Октябрь нь үүргэвчинд сум үүрч гарч ирсэн гэж мэдүүлж байгаа бөгөөд түүнийг өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр сум тээвэрлэсэн гэж үзэхээргүй байна гэж дүгнэсэн бөгөөд шүүгдэгч нар нь дээрхи сумнуудыг биедээ авч явсныг үгүйсгээгүй болно.   

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолоор битүүмжилсэн 33-35 ДОР улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл,

2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолоор битүүмжилсэн 28-85 УБД улсын дугаартай Алион /Allion/ маркийн тээврийн хэрэгсэл,

2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн мөрдөн байцаагчийн Дорнод аймгийн Халх гол сум, 1 баг, Есөн-Эрдэнийн 2-2 тоот хашаа, газар, 4х6 харьцаатай төмөр амбаар зэргийг бүтүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

           Шүүгдэгч Ө.Октябриас гэмт хэрэг үйлдэж олсон орлого буюу 360 ширхэг сумны үнэ болох 432.000 төгрөгийг,

Д.Наранбаатараас гэмт хэрэг үйлдэж олсон орлого буюу 700 ширхэг сумны үнэ болох 700.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн цүнхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ө.Октябрьт буцаан олгож,

“60 83” гэсэн тэмдэглэгээтэй, ЛПС загварын 7,62х54 мм калибртай, байлдааны зориулалттай 19 ширхэг сум, “60 75” гэсэн тэмдэглэгээтэй ПС загварын 7,62х39 мм калибртай, байлдааны зориулалттай 340 ширхэг сум, “539 70” гэсэн тэмдэглэгээтэй, ПС загварын 7,62х39 мм калибртай байлдааны зориулалттай сум 1 ширхэг, “711 76” гэсэн тэмдэглэгээтэй, ПС загварын 7,62х39 мм калибртай байлдааны зориулалттай сум 4 ширхэг, “711 87” гэсэн тэмдэглэгээтэй, ПС загварын 7,62х39 мм калибртай, байлдааны зориулалттай 1 ширхэг сум, 16х70 мм-ийн спорт сургалт, ан агнуурын зориулалттай сум 11 ширхэг, 16х70 мм-ийн спорт сургалт, ан агнуурын зориулалттай сум 12 ширхэг, 7х64 мм-ийн ан агнуурын зориулалттай сум 18 ширхэг, 5,6х15 мм-ийн спорт, сургалт ан агнуурын зориулалттай сум 399 ширхэг, 12х70 мм-ийн спорт, сургалт ан агнуурын зориулалттай 69 ширхэг сум, 5,6х1,5 мм ан агнуурын зориулалттай сум 449 ширхэг сум зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Улаанбаатар хотын Цагдаагийн газарт шилжүүлэхээр байна.

Мөн шүүгдэгч Ө.Октябрь нь 127 хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй.