Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 130/ШШ2018/00784

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: У хот, Х дүүрэг, 2 дугаар хороо, Үйлдвэр-2, Шын гудамж 19 тоотод үйл ажиллагаа явуулах, З ХХК /ерөнхий захирал Б.Б/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: У хот, Х дүүрэг, 2 дугаар хороо, Ү-2, Шын гудамж 19 тоотод үйл ажиллагаа явуулах, З ХХК /ерөнхий захирал Б.Б/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын  дүгээр багт үйл ажиллагаа явуулах, Ш ХХК /захирал Х.А/,
Хамтран хариуцагч: Б аймгийн Ө сумын  дүгээр багт оршин суух, утас 0, РД:0 Ж овогт А-н Н нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хамтран хариуцагч А.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.С нар оролцов.
 
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр авсан барааны үлдэгдэл үнэ 2082000 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч З ХХК-ийн ерөнхий захирал Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш ХХК нь 2015 оны 01-р сараас эхлэн манай компанитай хамтран ажиллаж бараа бүтээгдэхүүн зээлээр худалдан авч борлуулж байсан. 2015 оны 08-р сарын 17-ны өдөр 12600000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн зээлээр худалдан аваад 2015 оны 09 сарын 11-нд 5700000 төгрөг, 2015 оны 11-р сарын 13-нд 2000000 төгрөг, 2016 оны 07-р сарын 10-нд 1000000 төгрөг тус тус төлөөд одоогийн байдлаар 2082000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа билээ. Манай компанийн зүгээс зээлээр худалдан авсан бараа бүтээгдэхүүнд 2 удаагийн хөнгөлөлт урамшуулал үзүүлэн үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч одоог хүртэл төлөлгүй хохироогоод байна. Иймд Ш ХХК-аас манай байгууллагад төлөх ёстой 2082000 төгрөгийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ш ХХК-ийн захирал Х.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие "З" ХХК-иас гэрээ байгуулж ямар нэгэн бараа бүтээгдэхүүн аваагүй бөгөөд шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн үндсэн баримтад манай компанийн зүгээс миний гарын үсэг, тамга дардас дараагүй баримтыг үндэслэж мөнгө нэхэмжилж байгаа асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. "Ш" ХХК-ийн захирлын хувьд миний бие тус компанитай өөрийн биеэр очиж ямар ч гэрээ контракт хийж бараа бүтээгдэхүүн хүлээж аваагүй, "Ш" ХХКомпани ямар ч өөр төлбөргүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Иймд дээрх гаргасан "З" ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хамтран хариуцагч А.Н шүүхэд бичгээр гаргасан тайлбарт: Миний бие Нэхэмжлэгч З ХХК-ийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Миний бие 2015 оны 01 дүгээр сараас З ХХК-ийн ажилтан М гэгчтэй утсаар холбогдон пиво авч байсан. Миний авсан пиво миний эцэг Х.А-н Ш ХХК-тай ямарч холбогдолгүй. Би өрөө Мтай утсаар холбогдон тэндээс пиво ачуулж худалдан мөнгийг нь буцаан шилжүүлж байсан. Хамгийн сүүлд 2015 оны 8 сарын 17-ны өдөр 12600000 төгрөгийн үнэтэй 2,5 литрийн Жигуловский маркийн пиво авсан нь үнэн. Би тус пивоны үнийг бүрэн төлсөн, одоо бидний хооронд ямар нэгэн тооцоо байхгүй. Би 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр З ХХК-иас пиво ачуулахдаа өөрийн 5805011172 тоот данснаас тус компанийн Голомт банкан дахь 2105007562 тоот дансанд 7020000 төгрөг шилжүүлсэн. Энэ нь өмнө авсан пивоны үлдэгдэл болон тухайн өдөр авсан пивоны урьдчилгаа мөнгө байсан. Дараа нь 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 5700000 төгрөг, 11 дүгээр сарын 13-ны өдөр 2000000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 1000000 төгрөг шилжүүлсэн. З ХХК-ийн холбогдох хүмүүс тооцоог буруу хийсэн гэж үзэж байна. Тэд нэхэмжлэлд 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 12600000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн зээлээр худалдсан, 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 5700000 төгрөг, 11 дүгээр сарын 13-ны өдөр 2000000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 1000000 төгрөг шилжүүлсэн, хугацаа дууссан пивоны үнэ 1218000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн, одоо 2082000 төгрөгийн үлдэгдэлтэй тул хариуцагч тал төлөх ёстой гэжээ. Миний нийт авсан барааны үнэ 12600000 төгрөг, 3 удаа шилжүүлсэн 8700000 төгрөг болон хугацаа хэтэрсэн пивоны үнэ 1218000 төгрөгийг хасаж тооцоход 2082000 төгрөг биш 2682000 төгрөг гарах ёстой. Гэтэл нэхэмжлэгч тал надаас 2682000 төгрөг биш 2082000 төгрөг нэхэмжилж байгаа нь тооцоо буруу хийснийг харуулж байна. Миний хувьд тус компаниас авсан 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр авсан 12600000 төгрөгийн тооцоог бүрэн хийсэн. Иймд З ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч З ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Хамтран хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагатай 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр аман хэлэлцээрийн дагуу худалдан авах ажиллагаа явагдаж, харилцаж эхэлсэн. 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар нэхэмжлэгч байгууллагаас А.Н нь 12600000 төгрөгийн бараа зээлээр худалдан авсан. Уг мөнгөнөөс хариуцагч 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 5700000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 2 сая төгрөгийн Ш ХХК-ны нэрээр, 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 1 сая төгрөгийг тус тус тушаасан. Нэхэмжлэгч тал 12600000 төгрөгөөс 1218000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн. Дараа нь 600000 төгрөгийг борлуулалтын хөнгөлөлт гэж үзүүлсэн. Нэхэмжлэгч нийт 1818000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн ба үлдэгдэл 2082000 төгрөгийг төлүүлэх нэхэмжлэл гаргасан. Хариуцагчаар Ш ХХК-ныг хариуцагчаар татсан байсан ба А нь уг компанитай ямар ч холбоогүй, бараа авч байгаагүй гэсэн тул хүсэлт гаргаж түүний хүү Ныг хамтран хариуцагчаар татуулсан. А.Н тайлбартаа нэхэмжлэгч компаниас бараа авч худалдаж байсан, сүүлд 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 2.5 л савлагаатай жигуловски төрлийн 12600000 төгрөгийн пиво авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Мөн 3 удаа хэсэгчлэн мөнгөө тушааснаа хүлээн зөвшөөрсөн. А.Н 600000 төгрөг нэмэгдэж гарах ёстой, тооцоо буруу хийсэн байна гэж хэлж байна. Нэхэмжлэгч тал 600000 төгрөгийн борлуулалтын хөнгөлөлт үзүүлсэн гэдгийг хамтран хариуцагч ойлгохгүй байх шиг байна. Бид илүү мөнгө нэхэмжлэхгүй. Үлдсэн 2082000 төгрөгийг нэхэмжилж байна. А.Н тайлбартаа би 7020000 төгрөг тушаасан, энэ бол урд авсан барааны үлдэгдэл бөгөөд одоо авах гэж байгаа барааны урьдчилгаа мөнгө гэж тайлбарласан байна. Энэ нь харилцагчийн дэлгэрэнгүй гүйлгээний бүртгэл дээр урьд авсан барааны мөнгийг тооцоонд оруулсан. Урьдчилгаа мөнгө гэж ойлгогдох үндэслэлгүй. Харилцагч авлагын дэлгэрэнгүй гүйлгээний бүртгэлийг явуулсан байгаа. Тайлант хугацаа нь 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 17-ныг хүртэл Н нь тус компаниас 82675800 төгрөгийн бараа зээлээр авч хөнгөлөлтийг хасаад 70.075.800 төгрөгийг төлөөд үлдэгдэл 12600000 төгрөгийн барааг шинээр авсан. Уг барааны үнээс 2082000 төгрөгийг төлөх ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хамтран хариуцагч А.Н шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч компанид ажилладаг М гэдэг залуутай утсаар ярьж бараа авч байсан нь үнэн. 1260000 төгрөгийн бараа татсан нь үнэн. 12600000 төгрөгийн барааны тооцоо дууссан гэдгийг нэхэмжлэгч мэдэгдсэн. Нэхэмжлэгчийн тооцоо буруу байна. Анх нэхэмжлэхдээ 600000 төгрөг дутуу байна. Дэлгэрэнгүй гаргах ёстой. Дутуу тооцсон байна. Миний шилжүүлсэн 3.086.500 төгрөгийг хувь хүний дансанд хийсэн тул хамаагүй гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлж байна. 3019000 төгрөг хаанаас орсон бэ. Би 3019000 төгрөгийг хийгээгүй. Миний хэлсэн 7020000 төгрөгт тааруулаад 3019000 төгрөгийг хийсэн байна. М Ж гэдэг хүн нэхэмжлэгч компани ажилтан мөн. Хувь хүний данс руу хийсэн мөнгийг 7020000 төгрөгийн үлдэгдэлтэй болгоод 3019000 төгрөг тушаасан болгож харагдуулж байна. Би 3086500 төгрөгийг хийсэн. Гэтэл тухайн хүн компани дансанд яагаад 3019000 төгрөг тушаасан бэ. Заавал 2082000 төгрөгийг гаргуулж авах гээд зүтгээд байгаа юм шиг санагдаж байна. Анхнаасаа тооцоо буруу хийсэн байна. 600000 төгрөгийн борлуулалтын хөнгөлөлт гэж байдаг юм уу. Би тийм юм хараагүй. Дэлгэрэнгүй тооцоо гаргаад шүүхэд өгөх ёстой. 2 тал зөвшөөрч байж тооцоо зөв бий болно. Нэхэмжлэгч санаанаасаа санхүүгийн програмд тооцсон зүйлээ гаргаж ирээд гүйлгээний бүртгэл гэж тайлбарлаж байна. Гэхдээ энэ бол нэхэмжлэгч талын тооцоо. Миний тооцоо биш. 2 талын тооцоо хийсэн акт байхгүй, миний гарын үсэг байхгүй учир нэхэмжлэлийн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар талуудын гаргаж өгсөн хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
 
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө гаргасан тайлбар, хамтран хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн тайлбар, бусад нотлох баримтаар Ш ХХК нь энэ хэргийн хариуцагч биш, энэхүү нэхэмжлэлийн шаардлагад холбогдолгүй гэдэг нь нотлогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Ш ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч З ХХК-аас хариуцагч А.Н нь 2015 оны 8 сарын 17-ны өдөр зээлээр 12600000 төгрөгийн үнэтэй пиво худалдан аваад төлбөрийг хэсэгчлэн буюу 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 5700000 төгрөг, 11 дүгээр сарын 13-ны өдөр 2000000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 1000000 төгрөгийг тус тус банкаар шилжүүлэн төлж байсан, мөн нэхэмжлэгч борлуулалтын хөнгөлөлт 600000 төгрөг, барааны (3300реt-тэй пивоны) хугацаа дууссаны хөнгөлөлт 1218000 төгрөгийг тус тус хасаж тооцож байсан нь хавтаст хэрэгт авагдсан доорх нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:
1) Нэхэмжлэгч З ХХК-ний 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн №0005541 Зарлагын баримт[1],
2) Нэхэмжлэгч З ХХК-ний 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 31-ний хоорондын Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ [2],
3) Хариуцагч А.Н 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 1000000 төгрөгийг нэхэмжлэгч З ХХК-ний дансанд хийсэн болох нь Голомт банкны дансны хуулга болон нэхэмжлэгч З ХХК-ний Авлагын гүйлгээний түүх [3],
4) Хариуцагч Н 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 5700000 төгрөгийг нэхэмжлэгч З ХХК-ний дансанд хийсэн болох нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон Хаан банкны 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн №1687646 Орлогын мэдүүлэг[4],
5) Хариуцагч А.Нын хүлээн мэдүүлснээр Ш ХХК-ний нэрийг таних тэмдэг болгон ашиглаж 2000000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгч З ХХК-ний дансанд хийсэн нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон Хаан банкны 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №844004 Орлогын мэдүүлэг[5] зэрэг нотлох баримтаар тус тус нотлогдож байна.
Эдгээр нотлох баримтаар нэхэмжлэгч З ХХК болон хариуцагч А.Н нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ амаар байгуулагдсан ба хариуцагч А.Н худалдан авсан барааны үнийг хэсэгчлэн төлж байсан нь тогтоогдож байна.
Хариуцагч А.Н нэхэмжлэгч З ХХК-тай ямар нэгэн худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй, зөвхөн тус компанид менежер ажилтай Ж.Мтай тохиролцож бараа худалдан авсан гэх боловч тухайн компанид Ж.М гэсэн менежер ажилладаг эсэх, хэрхэн тохиролцсон эсэхийг хөндлөнгийн нотлох баримтаар нотлож чадаагүй тул хариуцагчийн энэхүү тайлбар нь үгүйсгэгдэж байгаа болно.
Мөн хариуцагч А.Н нь 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр М Жын дансанд 3086500 төгрөг шилжүүлсэн Голомт банкны №GB23355 Мын баримтыг гаргаж өгсөн, энэ мөнгөнөөс М нь 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 3019000 төгрөгийг нэхэмжлэгч З ХХК-ны дансанд шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү мөнгийг шилжүүлсэн огнооны хувьд энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байна. Учир нь, нэхэмжлэлийн шаардлага нь 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр худалдан авсан 12600000 төгрөгийн маргаантай холбоотой болно.
Хариуцагч А.Н нь нэхэмжлэгч З ХХК-ийн дансанд 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 7020000 төгрөг төлсөн гэдэгт талууд маргаагүй ба Голомт банкны №GB21630 дугаартай Мын баримт-аар нотлогдож байна. Гэхдээ энэхүү 7020000 төгрөгийг 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр төлсний дараа мөн өдөр тооцоо нийлэхэд 12600000 төгрөг төлөгдөөгүй үлдсэн болох нь нэхэмжлэгч З ХХК-ны Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ-ээр нотлогдож байна.
Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх нэхэмжлэгч З ХХК-ний 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 31-ний хоорондын Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ болон Авлагын гүйлгээний түүх-ийг тус тус үндэслэн хариуцагч А.Нын нэхэмжлэгч З ХХК-наас 2018 оны 08 сарын 17-ны өдөр зээлээр худалдан авсан нийт 12600000 төгрөгийн бараа бүтээгдэхүүний үнээс 2015 оны 09 дүгээр сарын 11-нд төлсөн 5700000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 13-нд төлсөн 2000000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 10-нд төлсөн 1000000 төгрөг, борлуулалтын хөнгөлөлт 600000 төгрөг, барааны (3300реt-тэй пивоны) хугацаа дууссаны хөнгөлөлт 1218000 төгрөгийг тус тус хасаж үлдэгдэл 2082000 төгрөгийг хариуцагч А.Наас гаргуулан нэхэмжлэгч З ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48300 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч А.Наас 48300 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
 
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-ийг баримтлан хариуцагч Ж овогт А-н Наас зээлээр авсан барааны үнэ 2082000 /хоёр сая наян хоёр мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З ХХК-нд олгож, хариуцагч Ш ХКК-нд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч З ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48300 (дөчин найман мянга гурван зуун) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч А.Наас 48300 (дөчин найман мянга гурван зуун) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
 
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК
 
________________________________________
[1] Хэргийн 3 дугаартал
[2] Хэргийн 4 дүгээр тал
[3] Хэргийн 82, 5 дугаар тал
[4] Хэргийн 83, 103 дугаар тал
[5] Хэргийн 84, 104 дугаар тал
 
аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт үйл ажиллагаа явуулах, Ш ХХК /захирал Х.А/,
Хамтран хариуцагч: Б аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт оршин суух, утас 0, РД:0 Ж овогт А-н Н нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.