Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 350

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

улсын яллагч Н.Анхбаяр,

шүүгдэгч Х.Төрбат, түүний өмгөөлөгч Т.Энхтайван нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Далай овогт Хүрэлбаатарын Төрбатад холбогдох эрүүгийн 201724000183 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 5а-64 тоотод оршин суух, Далай овогт Хүрэлбаатарын Төрбат, /РД:УП91020510/,     

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Х.Төрбат нь 2.0 хувийн согтолттой согтуурсан үедээ 2017 оны 02 дугаар сарын 07-ны шөнө 01 цагийн үед Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Цайз захын урд замд 07-56 УБО улсын дугаартай Хьюндэй Соната-6 маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, 8.4-д заасныг зөрчсөний улмаас Б.Баярхүүгийн жолоодож явсан 07-39 УНР улсын дугаартай Ньюндэй Верна маркийн автомашиныг мөргөж шууд 538.000 төгрөгийн хохирол, Д.Галбадрахын жолоодож явсан 16-74 УБК улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашиныг мөргөж шууд 164.000 төгрөгийн хохирол, зорчигч М.Мөнхсайханд, жолооч Б.Баярхүү нарын биед хөнгөн гэмтэл учруулсан зам тээврийн осол гаргаад ослын газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.Төрбат нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Х.Төрбатын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Цайз 16-аас Офицеруудын ордон орох гээд ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй замын нэгдүгээр эгнээгээр 40 орчим цагийн хурдтай машиндаа ганцаараа явж байтал утас дуугарахаар нь утсаа авах гээд тонгойх хооронд эсрэг урсгал руу ороод өөдөөс ирж байсан Верна Аксент болон Т.Приус-20 маркийн автомашинуудыг мөргөөд зогссон. Верна Аксент маркийн автомашины зүүн урд хэсгээр нь мөргөсөн харин приус маркийн машины зүүн урд хаалга хэсэг рүү мөргөөд зогссон. Тухайн үед би архи уусан нилээн халамцуу байсан. Машинаас буугаад иртэл тэр хавьд олон залуучууд байхаар нь сандраад шууд явганаар зугтаагаад явсан. 50-60 орчим метр явж байтал араас нэг залуу ирээд бариад хэргийн газар дээр авчирсан...” гэх мэдүүлэг. /хх 109-113 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч М.Мөнхсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: “...Найз Баярхүүтэй Цайзын урд талын зам дээр ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй замын 2 дугаар эгнээгээр 20 орчим км цагийн хурдтай явж байтал урдаас мөнгөлөг өнгийн Санато-6 маркийн автомашин асар их хурдтай урсгал сөрж орж ирээд миний сууж байсан машины зүүн урд хэсгээс их хүчтэй мөргөсөн. Би урагшаа шил мөргөөд цааш нь юу болсныг мэдэхгүй. Нэг сэрэхэд Баярхүүгийн найз гэх залуу хажууд ирээд “мөргөсөн машины жолооч зугтаагаад яваад өглөө” гэж байсан. Удалгүй бариад ирсэн байсан. Эмнэлэгт хэвтээгүй гадуур 15 хоног эмчлүүлж 1.328.700 төгрөгийн зардал гарсан. Энэ зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг. /хх 61-63 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.Баярхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Цайзын урд талын зам дээр ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй замын 2 дугаар эгнээгээр машиндаа нэг зорчигчтой 40 орчим км цагийн хурдтай явж байтал урдаас мөнгөлөг өнгийн Санато-6 маркийн автомашин асар их хурдтай урсгал сөрж орж ирээд миний машины зүүн урд хэсэг рүү мөргөөд зүүн талыг нь тэр чигээр нь зураад миний ард явсан машинтай очоод мөргөлдөөд зогссон. Тухайн үед би машинаасаа буугаад манараад газарт сууж байтал нөгөө мөргөсөн машины жолооч Төрбат машинаасаа бууж ирээд бид нар дээр ирээгүй цаагуур утсаар яриад байсан. Тэгтэл арын машины жолооч залуу Төрбатыг явганаар зугтаагаад яваад өглөө гэсэн. Нямка гэх залуу араас нь явж олж ирсэн юм шиг байгаа юм. Би манарсан байсан болохоор сайн санахгүй байна. Тухайн үед Төрбат их согтуу байсан. Автомашины үнэлгээ хийлгэхэд 763.000 төгрөг, толгойны зураг авахуулахад 120.000 төгрөг, машинаа журмын хашаанаас гаргахад 230.000 төгрөг зэрэг нийлээд 1.2 сая төгрөгийн зардал гарсан. Төрбатаас 1.2 сая төгрөг авсан болохоор надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /хх 73-74 дүгээр хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Д.Галбадрахын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Цайзын урд талын зам дээр ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй замын 2 дугаар эгнээгээр 30 орчим км цагийн хурдтай явж байтал мөнгөлөг өнгийн Санато-6 маркийн автомашин асар их хурдтай урсгал сөрж орж ирээд миний урд явсан цагаан өнгийн Верна Аксент маркийн автомашины зүүн урд талаас нь мөргөөд тэгээд чигээрээ яваад ард явсан миний машины зүүн урд крыло, хаалга хэсэг рүү мөргөөд зогссон. Санато-6 машины жолооч гэх согтуу залуу машинаасаа буугаад утсаа гаргаж ирээд хүнтэй ярьж байхад Верна Аксентад жолоочийн хажууд сууж явсан хүн гарч ирээд толгойгоо бариад ухаан алдаж унасан. Тэрийг хараад зогсож байтал нөгөө согтуу залуу зугтсан. Уг ослоос болж миний биед ямар нэгэн гэмтэл, шарх учирсан зүйл байхгүй харин автомашиндаа үнэлгээ хийлгэхэд 350.000 төгрөг гарсан энэ мөнгөө Төрбатаас бүрэн гаргуулан авсан одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /хх 75-77 дугаар хуудас/,

Иргэний хариуцагч Т.Хүрэлбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Энэ машиныг миний төрсөн хүүхэд Х.Төрбат бид хоёр ээлжилж унадаг юм. Ослоос болж миний машинд эвдрэл гэмтэл гарсан гэхдээ би үнэлгээ хийлгэхгүй, Х.Төрбатаас ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Харин ослоос болж учирсан нөгөө хүмүүсийн хохирлыг би хүүхдийнхээ хамтаар төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг. /хх 93-94 дүгээр хуудас/,

Гэрч Б.Төгс-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Машинтайгаа автобусны буудал дээр зогсож байтал таксинд явдаг залуу ирээд танай найз Баярхүү цайзын өмнө мөргөлдсөн байна гэж надад хэлсэн. Тэгээд би яваад очиход Баярхүүгийн Верна Аксент болон нэг приус маркийн автомашиныг Санато-6 маркийн автомашинтай согтуу залуу урсгал сөрөөд мөргөсөн байсан. Нямка гэх залуу Санато-6 маркийн машины жолооч согтуу залуу зугтаагаад би араас нь хөөгөөд бариад авчирсан. Тэр залуу зугтаах гээд байна чи цагдаа иртэл хараад байж бай гэсэн...” гэх мэдүүлэг. /хх 83 дугаар хуудас/,

Гэрч Б.Нямдаваагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Найз Даваадоржийн машинд суугаад Цайзын уулзвараар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээ явж байхад Цайз захын урд зам дээр 3 машин мөргөлдсөн байсан. Тэгэхээр нь би машинаасаа буугаад зүс таних /Баярхүү/ ахтай уулзаад зогсож байтал нөгөө мөргөсөн Санато-6 маркийн автомашины жолооч гэх залуу машинаасаа юм аваад зам хөндлөн гараад гүйсэн. Тэгэхээр нь тэр залуугийн араас хөөгөөд 100 орчим метр яваад бариад ирсэн. Тэр залуу нилээн согтуу байсан...” гэх мэдүүлэг. /хх 90 дүгээр хуудас/,

Шүүх эмнэлгийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн үзлэг хийсэн ¹93 актадМ.Мөнхсайханд тархины доргилт, хүзүү, баруун мөрний үеийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. …хөнгөн зэргийн гэмтэл болно” гэжээ /хх 28 дугаар хуудас/,

Шүүх эмнэлгийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн үзлэг хийсэн ¹94 актадБ.Баярхүүд тархины доргилт, хуйхны няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. …хөнгөн зэргийн гэмтэл болно” гэжээ /хх 28 дугаар хуудас/,

Замын цагдаагийн албаны 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн ¹16 дүгнэлтэд Хьюнтай Соната-6 маркийн 07-56 УБО улсын дугаартай автомашины жолооч Хүрэлбаатарын Төрбат нь МУ-ын ЗХД-ийн 8.4. “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 2.7а “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг тус тус зөрчсөн байна” гэжээ /хх 30-31 дүгээр хуудас/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-10 дугаар хуудас/,

Жолоочийн согтуурал шалгасан магадлалд Х.Төрбат нь 2% согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогджээ /хх 11 дүгээр хуудас/,

Хохирол төлсөн баримт /хх 72 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 41 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 128 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Х.Төрбат нь 2.0 хувийн согтолттой согтуурсан үедээ 2017 оны 02 дугаар сарын 07-ны шөнө 01 цагийн үед Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Цайз захын урд замд 07-56 УБО улсын дугаартай Хьюндэй Соната-6 маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, 8.4-д заасныг зөрчсөний улмаас Б.Баярхүүгийн жолоодож явсан 07-39 УНР улсын дугаартай Ньюндэй Верна маркийн автомашиныг мөргөж шууд 538.000 төгрөгийн хохирол, Д.Галбадрахын жолоодож явсан 16-74 УБК улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашиныг мөргөж шууд 164.000 төгрөгийн хохирол, зорчигч М.Мөнхсайханд, жолооч Б.Баярхүү нарын биед хөнгөн гэмтэл учруулсан зам тээврийн осол гаргаад ослын газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Х.Төрбатад прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Х.Төрбатад ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Х.Төрбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.