Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2020/02291

 

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2020/02291

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн ...................... тоотод байрлах, улсын бүртгэлийн ............, регистрийн ................... дугаартай, “ М ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн ...... байрлах,   Н газарт холбогдох,

“Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч  Ж.А , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатар, гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Доржханд нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч “М ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.А  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 4/217 тоот “Шинжээч томилох тухай” тогтоолоор томилогдсон “М” ХХК нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн ............................... тоот хаягт байрлах, үйлчилгээний зориулалттай барилгын 2048 м.кв талбай бүхий зоорийн давхар, мөн хаягт байрлах, ............ тоот нэгж талбарын дугаар бүхий 2894 м.кв талбай бүхий газрыг нийт 8.338.036.100 төгрөгөөр үнэлсэн талаар 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр шуудангаар мэдэгдсэн. Н газрын томилсон “ М” ХХК нь худалдаа үйлчилгээний төвүүдийг түшиглэсэн бүсэд байрладаг буюу цаашид үнэ цэнэ нь өсөх байршилд байдаг объектыг хэт доогуур үнэлсэн байх тул хөрөнгийн үнэлгээг үл зөвшөөрч байна. Тус компанийн гаргасан “Хөрөнгийн үнэлгээний тайлан”-ийн 2.3.2.1 гэх Үнэлгээний аргын сонголтын талаарх тайлбарт “Тухайн объектыг өртгийн үнэлгээний аргаар үнэлэх боломжгүй бөгөөд өнөөдрийн байдлаар газрын түрээсийн зах зээлд манайд бүрэн эдийн засгийн утгаараа бүрэлдээгүй тул орлогын хандлагын аргыг хэрэглэх мөн боломжгүй байна. Иймд зах зээлийн хандлагын аргаар үнэлж, эцсийн үнэлгээг тогтоов” гэж дүгнэсэн байна. Гэвч хөрөнгийг яагаад өртгийн үнэлгээний аргаар үнэлж болохгүй гэдгийг тодорхой бичээгүй байгаа боловч тайлангийн 4.1.1.1-т үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг өртгийн хандлагаар тооцож, 2.607.897.600 төгрөг гэж үнэлсэн нь үндэслэлгүй байна. Манай худалдааны төв бол хотын төвд байрлах бөгөөд тухайн объектыг “Сандей” болон “Нийслэл” худалдааны төвүүдтэй харьцуулсан байдаг. Гэтэл тухайн төвүүд нь насжилтын хувьд зөрүүтэй, агааржуулалтын систем байхгүй, цонх гаргаж агааржуулалтаа шийдсэн, таазны өндөр нь 3 метр, барилгадаа 6 хүний 2 жижиг зорчигчийн лифттэй, гадна фасад нь хөөсөөр хийгдсэн байдаг. Гэтэл манай барилгад агааржуулалтын системийг нь цогцоор шийдвэрлэж өгсөн. Зоорийн давхартайгаа нийлээд 11 давхар, дотоод интерьерийн зураг төслийг БНСУ-ын дизайнерууд олон улсын хамгийн сүүлийн үеийн худалдаа үйлчилгээний төвийн шийдлээр төлөвлөсөн. Худалдааны төвийн 9-10 дугаар давхартаа Монгол анх удаа Олон улсын стандартад нийцсэн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй 960 хүний суудалтай кино театртай. Барилгадаа нэг лифт нь 21 зорчигчийн багтаамжтай, 6 лифттэй, нэг удаа 126 хүн зорчино. Давхарын өндөр нь 5,1 метр. Агааржуулалтын систем нь манай орны цаг агаарын нөхцөлд тохирсон БНЧУ-ын хамгийн сүүлийн үеийн хөргүүрийн дэвшилтэт технологиор хийгдэж байгаа менежментийн давуу талтай. Хүүхэд залуучуудад зориулсан тоглоомын газар, үзэсгэлэн галерей болон кофе шоп, банк санхүүгийн байгууллага, үүрэн холбооны операторууд зэргийг нэг дор төвлөрүүлж өгснөөрөө давуу талтай. Гадна талдаа 16х16 харьцаатай 256 м.кв гадна дэлгэцтэй, хөнгөн цагаан фасадтай хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр төлөвлөгдсөн нь түрээслэгч, үйлчлүүлэгчдийн тав тухыг дээд зэргээр хангасан цогц шийдэлтэй худалдааны төв болно. Газрын хувьд 2894 м.кв талбайтай бөгөөд 2012 оны 2 дугаар сарын 03-ны өдөр “Б ХХК-иас 1.650.000 ам доллароор буюу өнөөдрийн ханшаар 4.605.958.500 төгрөгөөр худалдан авсан. Гэтэл хөрөнгийн үнэлгээний компани тус газрыг 286.598.000 төгрөгөөр үнэлж хэтэрхий үнэгүйдүүлсэнд гомдолтой байна. Би тухайн барилгад ойролцоогоор 28 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийчихсэн, гэтэл одоо вируст өвчнөөс болоод хөрөнгө оруулагчид болон ажиллах хүч байхгүй болсон тул гүйцээж барьж, дуусгаж чадахгүй байгаа. Банк бус санхүүгийн байгууллагад олон янзаар, олон төрлийн санал тавьж, уг барилгыг дуусгах зөндөө боломжоо танилцуулсан боловч огт хүлээн авахгүй байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хөрөнгийн үнэлгээний тайланг ирүүлсэн даруйд шүүхэд гомдол гаргасан тул хугацаа алдсан зүйл байхгүй” гэжээ.

Хариуцагч Нотариат газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа. “Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 001/ХТ2016/000 дүгээр тогтоолоор А.У 1.715.488.699 төгрөг гаргуулж, “КБСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул “М ” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-00000 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Н-гийн гудамж 57 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, мөн хаягт байрлах 2894 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газрыг 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 172901400005 тоот тогтоолоор битүүмжилж, 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 10000 тогтоолоор тус тус хураасан. Төлбөр төлөгчид үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг 2020 оны 4/000дугаар албан бичгээр мэдэгдсэн ба төлбөр төлөгч болон төлбөр авагч нар харилцан тохиролцоогүй тул 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 000 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг 8.338.000.000 төгрөгөөр үнэлснийг төлбөр төлөгч А.У, Б.Н, М.С, өмчлөгч Д.И, төлбөр авагч “Кредит монгол ББСБ” ХХК нарт 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 4/16402 дугаар мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлэн мэдэгдсэн. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг анхны дуудлага худалдаагаар 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр оруулахад үнийн санал ирээгүй, хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулахад шүүгчийн захирамж ирсэн тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч нь 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Кредит монгол ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д болон өмгөөлөгч О.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч “М ” ХХК нь тус банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн төлбөрийг өнөөг хүртэл хугацаанд төлөхгүй хохироож байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч “М ” ХХК нь гомдлоо 7 хоногийн дотор гаргаагүй байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮÍÄÝÑËÝÕ íü:

 

Нэхэмжлэгч “М ” ХХК нь хариуцагч Нгазарт холбогдуулан, “Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

            Хэрэгт авагдсан төлбөр төлөгч А.У-д холбогдох 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 17290140 дугаар бүхий “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай” тогтоолтой хувийн хэргээс үзэхэд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2016/02271 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 1006 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 001/ХТ2016/........... тоот тогтоолоор А.У 1.706.796.765 төгрөгийг гаргуулж “Кредит Монгол ББСБ” ХХК-нд олгож шийдвэрлэсэн байна.  

            Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 140/10 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор нэхэмжлэгч компанийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-....9 дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн ............................... тоот хаягт байрлах, үйлчилгээний зориулалттай барилгын 2048 м.кв талбай бүхий зоорийн давхрын 2048 м.кв талбай бүхий хэсгийг, 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 17290140/... тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор мөн хаягт байрлах, нэгж талбарын 136004/.. дугаартай, 2894 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрыг тус тус битүүмжилсэн, 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 17290140/5 тоот “Эд хөрөнгө хураах тухай” тогтоолоор тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг хураан авахаар тогтоожээ.

            Нгазрын 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 4/13083 тоот албан бичиг, мөн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 4/1....... тоот албан бичгээр тус тус “М ” ХХК-иас үнийн санал ирүүлэхийг мэдэгдсэний үндсэн дээр тус компаниас 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 20/17 тоот албан бичгээр ирүүлсэн санал /хх-127/, харин төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б-ын 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн саналыг тус тус харгалзан, шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 4/...... тоот тогтоолоор шинжээч томилжээ /хх-131/.

            Тухайн өдрөө шинжээч Б.Э-т холбогдох хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байх ба шинжээчийн дүгнэлт 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гарчээ.

            Шинжээчээс дүгнэлтээ хүлээн аваад 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 4/16402, 4/1... тоот албан бичгээр /хх-225-226/ төлбөр төлөгч нарт мэдэгдсэн байх ба хэргийн 8-9 дүгээр хуудаст авагдсан Монгол шуудан ХК-ийн албан бичиг, бичиг хүргэгчийн бүртгэлийн дэвтрээс үзэхэд “М ” ХХК нь тухайн мэдэгдлийг 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсан байна.

            Гэтэл нэхэмжлэгч “М ” ХХК нь шүүхэд нэхэмжлэлээ 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр гаргасан байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлжээ.

            Нэгэнт нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шатгаангүйгээр хэтрүүлсэн тул үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг зах зээлийн ханшнаас доогуур байгаа тухай түүний гомдлын үндэслэлийн талаар шүүх тусгайлан дүгнэлт хийх шаардлагагүй байна.

            Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч Нгазарт холбогдох “Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэгч “М ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “М ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Хэргийг хянан шийдвэрлэсэнтэй холбогдуулан тус шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШЗ2020/09583 тоот захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,  116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч Нгазарт холбогдох “Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэгч “М ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “М ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д зааснаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШЗ2020/09583 тоот “Хүсэлт хянан шийдвэрлэх тухай” захирамжийг хүчингүй болгож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

                        ÄÀÐÃÀËÀÃ×, د¯Ã×                                 Í.ÃÝÐÝËÒÓßÀ