Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 323

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,

улсын яллагч С.Баттамир,

шүүгдэгч Б.Батдэлгэр, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Батболдын Батдэлгэрт холбогдох эрүүгийн 201725010856 дугаартай, 105/2017/0345/э индекстэй хэргийг 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, бизнесийн удирдлагын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 10-184 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Батболдын Батдэлгэр, /РД:МЮ78010339/,         

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Батдэлгэр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Яргуй кафений орчимд хохирогч Т.Өнөржаргалыг таксинаас найз, С.Ариунтөрийг дуудахад нь тодорхой шалтгаангүйгээр зодож хөнгөн гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрсан,

мөн хохирогч С.Ариунтөрийг тус өдөр Яргуй кафений гадна давтан үйлдлээрээ тодорхой шалтгаангүйгээр зодож хөнгөн гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Батдэлгэр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр миний багын найз болох С.Ариунтөр намайг гэртээ байхад орой залгаад уулзая гэсэн. Би гараад уулзахад архи ууя гэсэн бөгөөд би дэлгүүрээс зээлье гээд дэлгүүр орсон боловч зээлээр архи өгөөгүй тул кафе руу орж архи авахад миний картанд байсан мөнгө дууссан. С.Ариунтөр намайг мөнгөгүй байгааг мэдсэн хэрнээ гэр рүүгээ харих таксины мөнгө өг гэсэн. Би мөнгөгүй байна гэж хэлэхэд эхнэрээрээ намайг хүргүүл гэсэн. Ингээд маргаан болж бид маргалдсан. Т.Өнөржаргалын хувьд тэр үед С.Ариунтөртэй байсан гэсэн. Гэхдээ би уулзаагүй, танихгүй, ямар хүн байдаг гэдгийг нь өчигдөр л уулзаж, танилцлаа. Т.Өнөржаргал өөрөө ч намайг танихгүй байсан, би ч түүнийг танихгүй. Утасны үнэ төлчих гэсэн тул би төлсөн гэв.

Шүүгдэгч Б.Батдэлгэрийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ариунтөртэй хамт архи ууж дуусаад гадаа гараад бид маргалдсан байсан. Маргалдаж байгаад би Ариунтөрийг цохисон. Өнөржаргал гэдэг хүнийг би хараагүй, мэдэхгүй...” гэх мэдүүлэг. /хх 36-41, 65 дугаар хуудас/,

Хохирогч С.Ариунтөрийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Өнөржаргалын хамт яваад очиход Батгэрэл согтуу байсан ба Өнөржаргалтай маргалдаж эхэлсэн. Маргалдаж байгаад Өнөржаргалыг шууд зодоод эхэлсэн. Би тухайн үед салгасан ба Өнөржаргалыг яв гээд таксинд суулгаад явуулсан. Би бааранд орж архи хувааж уусан ба тэндээс гараад иртэл намайг шууд зодсон...” гэх мэдүүлэг. /хх 10-12 дугаар хуудас/,

Хохирогч Т.Өнөржаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ариунтөртэй хамт явж байсан хүн шууд над дээр хүрч ирээд буугаад ир гэсэн. Би машины хаалга онгойлгоод буугаад иртэл шууд намайг цохиод авсан. Би газар унасан ба намайг хөлөөрөө өшиглөж эхэлсэн. Би босч ирээд цагдаа дуудах гээд утсаа гаргаад иртэл утасны дэлгэц хагарсан, мэдрэгч ажиллахгүй эвдэрсэн байсан...” гэх мэдүүлэг. /хх 13-15 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн ¹3015 дүгнэлтэд “С.Ариунтөрийн биед зүүн нүдний гадна буланд шарх, зүүн нүдний алим, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хх 26 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 24ий өдрийн шинжээчийн ¹3041 дүгнэлтэд “Т.Өнөржаргалын биед зулайн хуйханд цус хуралт, зулгаралт, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, хоёр гарын бугуйнд цус хуралт, дээд баруун 1-р шүдний эмтрэл, дээд үүдний шүдний сулрал, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хх 29 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх 52 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /хх 55 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 43 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 44 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Батдэлгэр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Яргуй кафений орчимд хохирогч Т.Өнөржаргалыг таксинаас найз, С.Ариунтөрийг дуудахад нь тодорхой шалтгаангүйгээр зодож хөнгөн гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрсан,

мөн хохирогч С.Ариунтөрийг тус өдөр Яргуй кафений гадна давтан үйлдлээрээ тодорхой шалтгаангүйгээр зодож хөнгөн гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Батдэлгэрт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Б.Батдэлгэрт ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Хохирогч С.Ариунтөр нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо бичгээр илэрхийлсэн, шүүгдэгч нь хохирогч Т.Өнөржаргалд хохиролд 250.000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч Т.Өнөржаргал нь эмчилгээний зардал нэхэмжилсэнтэй холбоотой нотлох баримт ирүүлээгүй байна.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Батдэлгэр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.