Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2022/02711

 

 

 

 

 

 

 

 

 

   2022        06          10                                     101/ШШ2022/02711         

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 хороолол, 0 тоот хаягт байрлах, “АЯ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 хаягт байрлах, “ДМ” ХХК-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 110,323,970 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “АЯ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“ГК” ХХК нь “ДМ” ХХК-тай 2018.06.11-ний өдрийн 13/2018 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-ээр Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 0 хороолол, 0 тоот хаягт барьж буй “Г” блокын 71 айлын орон сууцны барилгын дотор цахилгаан хангамж, холбоо, дохиоллын систем, галын дохиоллын системийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан.

Энэхүү 3 төрлийн ажлыг “ГК” ХХК нь туслан гүйцэтгэгч “АЯ” ХХК бидэнтэй 2018.06.15-ны өдөр 18/015 дугаар “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулж гүйцэтгүүлсэн.

Тус 18/015 дугаарын гэрээт ажлыг “АЯ” ХХК бид бүрэн хийж дуусгаад зохих журмын дагуу дараах акт, дүгнэлтүүдээр барилгын ажлын ерөнхий захиалагч “ДМ” ХХК-д хүлээлгэж өгсөн. Үүнд:

1. 2018.12.25-ны өдрийн 18/02 дугаарын Галын дохиолол, теле хяналтын системийн угсралтын ажил хүлээлцэх акт,

2. 2018.12.25-ны өдрийн 18/03 дугаарын дотор цахилгааны угсралтын ажил, туршилт хийж шалгасан акт,

3. 2019.03.31-ний өдрийн техникийн дүгнэлт,

4. 2019.05.17-ны өдрийн 2019/146 дугаартай Улсын комиссын акт,

5. 2020.06.19-ний өдрийн СӨХ-д хүлээлгэж өгсөн 20/01 дугаарын 1 жилийн зүгшрүүлэлтийн акт зэрэг байна.

Гэрээний үнийн дүн 136,000,000 төгрөг ба үүнээс хийсэн санхүүжилт нь 133,930,876 төгрөг, санхүүжүүлээгүй үлдэгдэл нь 2,069,124 төгрөг болсон.

Тус ажлыг санхүүжүүлсэн 133,930,876 төгрөг нь гэрээний ажлыг бүрэн хийж дуусгахад хүрэлцэхгүй байсан учраас тухайн үед барилгын ажлын ерөнхий захиалагч “ДМ” ХХК-ийн захирал н.Ж, ерөнхий инженер Э.М, ерөнхий менежер Ц.О, хяналтын инженер Х.Ж, талбайн инженер н.Б нартай удаа дараа уулзаж амаар мэдэгдэж, харилцан тохиролцсон хэлцлийн үндсэн дээр уг ажлыг үргэлжлүүлэн явуулах эрх авч, бүрэн дуусгахад дутагдаж байгаа зардалд банкнаас зээл авч шууд зардал буюу цалин 45,385,868 төгрөг, шууд бус зардал буюу зээлийн хүүнд 36,725,596 төгрөг төлсөн, өөрөөр хэлбэл гэрээт ажлын эцсийн гүйцэтгэлээр нэмэгдэж гарсан бүгд зардал 81,984,690 төгрөгийг “АЯ” ХХК өөрсдөөсөө гаргаж уг ажлыг бүрэн хийж дуусгасан. Ингээд барилгын ажлыг дуусгахад өөрийн зарцуулсан 81,984,690 төгрөгийг “ДМ” ХХК-иас нэхэмжилсэн.

Дээрх ажлыг хийж гүйцэтгэхэд анх зураг төсөв батлагдаагүй байсан бөгөөд бид мэргэшсэн төсөвчнөөр төсөв хийлгэхэд 262,010,010 төгрөг болсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлт 115,672,970 төгрөг гэсэн нь ойролцоо бөгөөд үүнээс гэрээний үнэ 136 сая төгрөгийг хасахад нэхэмжлэлийн дүнтэй тохирно. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилогдсон бөгөөд шинжээчийн дүгнэлтээр 1.1-т ширхэгийн зүйл. 18 төрлийн 617 ширхэг, 1.2-т Уртын/метр. 16 зүйлийн 22,383 метр, 1.3-т Ком-ын төрөл.1 ком, 1.4-т Бүгд нэр, төрлийн 35 ширхэгийн материалд 110,323,970 төгрөг нэмэгдсэн байна.

2-т:

Автоматжуулалт/Гэрээнд тусгаагүй ч шинжээч нэмэлтээр хийсэн/

д/д

Шинжээч

ийн

дугаар

Материалын нэр

Хэмжих

нэгж

тоо

хэмжээ

Нэгж үнэ /төгрөг/

Бүгд үнэ /төгрөг/

31

1

90-н зооны хянах реле

ш

2

520,000

1,040,000

32

2

Завсарын гар

ш

14

35,000

490,000

33

3

Завсарын реле

ш

13

45,000

585,000

34

4

Модул реле

ш

3

198,000

594,000

35

5

Сэнс удирдах самбар

ш

1

140,000

140,000

 

Материалын дүн

 

 

2,849,000

 

Ажлын хөлс

 

 

2,500,000

 

Дүн

 

 

5,349,000

 

Шинжээчийн дүгнэлтийн 4-т тусгасан барилгад орсон материалыг нэг бүрчлэн хэмжиж гаргасан хэмжилтээр нэмэгдэж 35 нэр, төрлийн материалын үнэ 110,323,970 төгрөг дээр Автоматжуулалт /Гэрээнд тусгаагүй ч шинжээч нэмэлтээр хийсэн/-ын 5,349,000 төгрөгийг нэмээд бүгд 115,672,970 төгрөгийн гэрээнээс гадуур буюу илүү материалын угсралтын ажил гүйцэтгэсэн байна.

Өмнө нь цалин хөлс 45,385,868 төгрөг, зээлийн хүү 36,725,596 төгрөг, бүгд 81,984,690 төгрөг нэхэмжилсэн байсныг 70,413,876 төгрөгөөр нэмэгдүүлж, 152,398,566 төгрөг болгосон.

Үүнээс хариуцагчаас өгсөн 5,349,000 төгрөг, хүүд нэхэмжилсэн 36,725,596 төгрөг, нийт 42,074,596 төгрөгийг хасч, 110,323,970 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжиж байна.

Иймд барилгын ажлын ерөнхий захиалагч “ДМ” ХХК-иас Хан-Уул дүүргийн 0 хороо, 0 хороолол, 0 тоот, Г блок, 71 айлын барилгын дотор цахилгаан хангамж, холбоо, дохиоллын систем, галын дохиоллын системийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн ажлын зардалд 110,323,970 төгрөгийг гаргуулж “АЯ” ХХК-д олгож өгнө үү гэв.

 

Хариуцагч “ДМ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, Ж.Б нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б нь шүүх хуралдаанд татгалзлынхаа үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

“ДМ” ХХК нь 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр “ГК” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 0 хороолол, 0 тоот хаягт барьсан Г блокын 71 айлын орон сууцны барилгын дотор цахилгаан хангамж, холбоо дохиололын системийн иж бүрэн угсралтын ажлыг материалын зардал, цалин хөлс, НӨАТ-ын хамт 136,000,000 төгрөгийн төсөвтэй байхаар хийж гүйцэтгүүлэхээр тохиролцсон.

“ГК” ХХК нь өөрийн охин компани “АЯ” ХХК-иар гэрээгээр тохирсон ажлыг гүйцэтгүүлж, гэрээний дагуух санхүүжилтийг тус компанид шилжүүлэх хүсэлтийг гаргаж бид тус компанид санхүүжилтийг бүрэн шилжүүлж гэрээ дуусгавар болсон.

Манай компани “ГК” ХХК-иас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн “АЯ” ХХК-д гэрээний нийт үнэ 136,000,000 төгрөг, нэмэлт бараа материалын зардал 507,650 төгрөг, нэмэлт ажлын хөлс 2,500,000 төгрөг, нийт нэмэлт ажлын ажлын зардал 3,007,650 төгрөг, нийт 139,007,650 төгрөгийг бүрэн төлсөн.

Гэтэл “АЯ” ХХК нь ажлыг гүйцэтгэхэд гэрээнд зааснаас илүү зардал гарсан бөгөөд энэхүү зардлыг манай компанийг хариуцахаар тохиролцсон гэж 81,984,690 төгрөгийг гэрээ дууссанаас бараг 2 жилийн дараа нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь манай компани хийсэн ажлын гүйцэтгэл, материалын тооцоог тухай бүрт актаар хүлээн авч тооцоо нийлсэний дараа санхүүжилтийг олгодог байсан, энэ талаар тухайн үед ямар нэгэн маргаан гарч байгаагүй.

Дээрх барилгыг 2019 оны 05 дугаар сарын 17-нд улсын комисс хүлээн авсан.

Нэхэмжлэгч нь шинжээчийн дүгнэлтийн дагуу автоматжуулалтын  хөлс буюу гэрээнд тусгагдаагүй нэмэлтээр хийсэн бараа материал болон ажлын хөлс нийлээд 5,349,000 төгрөг нэхэмжилж буйг эс зөвшөөрч байна.

Учир нь 2,849,000 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг бид өөрсдөө “АЯ” ХХК-д худалдан авч өгсөн, энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн баримтаар тогтоогдоно.

Ажлын хөлс болох 2,500,000 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сард шилжүүлэн өгсөн нь тооцоо нийлсэн актаас харагдана.

Гэрээнээс гадуур буюу барилга дээрх хэмжилтээр гарсан илүү материалын тоо хэмжээ, үнэ өртөг гэж нэхэмжилж буй 110,323,970 төгрөгийн тооцоо нь зөрүүтэй үндэслэлгүй байх тул зөвшөөрөхгүй болно.

Шинжээчийн дүгнэлтийн 12 дахь хэсэгт буй Улайсах чийдэнгийн шил 5 ширхэг гэж тооцсон байх боловч энэ нь гэрээ болон шинжээчийн дүгнэлтэд 61 ширхэг байх ёстой чийдэн 61 ширхэг гэдэг тоотой таарч байна.

2-т: Шинжээчийн дүгнэлтийн 25, 26-д зөрүү гараагүй,

3-т: Шинжээчийн дүгнэлтийн 31, 32-т зөрүү тус тус гараагүй байна.

4-т: Шинжээчийн дүгнэлтийн 35, 36, 38, 42, 43, 44, 45, 46-д зэс голтой тусгаарлагчтай утаснуудыг гэрээнд тусгагдаж хийгдэх ёстой утаснууд ф2, фЗ, ф4 гэсэн жийлтэй утас хийх байтал шинжээчийн дүгнэлт, шалгалтаар бүх утаснуудыг ф1 буюу 1 жийлтэй утсаар хийсэн байх нь тогтоогдсон. Иймээс орсон гэх утасны уртын хэмжээ 2-4 дахин их орохоос гадна үнийг нь тооцохдоо 2 буюу 4 жийлтэй утасны үнээр буюу өндөр үнээр тооцож бодсоноос зөвхөн утасны үнийн зөрүүгээс 54,432,000 төгрөгийн илүү бодолт гарч байна.

3-рт: Гэрээний төсөв, шинжээчийн дүгнэлтийг харьцуулан үзэхэд:

“АЯ” ХХК нь дараах бараа материалуудыг дутуу буюу огт хийгээгүй нь харьцуулалт хийсэн хүснэгтээс харагдаж байна. Үүнд: 1. Шинжээчийн дүгнэлтийн 3-т тоолуурын самбар 22 байхаас 12 хийгдсэн, 10 ширхэг дутуу /10ш*118,500=1,185,000 төгрөг/, 2. 14 дүгээрт: Өдрийн чийдэнтэй таазны гэрэлтүүлэг 50 ширхэг хийхээс 35 ширхэг хийж 15 ширхэг дутуу /15ш*19,000=285,000 төгрөг/, 3. 15 дугаарт: Өдрийн чийдэнтэй таазны гэрэлтүүлэг ЛП002-2’40-г 44 ширхэг хийхээс огт хийгээгүй /44ш*21,000= 924,000 төгрөг/, 4. 18 дугаарт: Ханын патрон 80 ширхэг хийхээс хийгдээгүй /80ш*1450= 116,000 төгрөг/, 5. 22 дугаарт: Ил тавих хамгаалагдсан унтраалга 3 ширхэг хийхээс хийгээгүй /3ш*3500= 10,500 төгрөг/, 6. 23 дугаарт: Ил тавих хамгаалагдсан залгуур 4 ширхэг хийхээс хийгээгүй /4ш*6000= 24,000 төгрөг/, 7. 24 дүгээрт: 10А-ын залгуур унтраалга 8 ширхэг хийхээс хийгээгүй /8ш*6000= 48,000 төгрөг/, 8. 33 дугаарт: Люстрийн хавчаар 200 ширхэг хийхээс хийгээгүй /200ш*200 төгрөг=4000 төгрөг/, 9. 34 дүгээрт: Люстрийн өлгүүр 200 ширхэг хийхээс хийгээгүй /200*200=4000 төгрөг/, 10. 37 дугаарт: Зэс голтой тусгаарлагч хавтгай утас ф1*4мм2 утсыг 5500 метр хийхээс хийгээгүй /5500*1,100 төгрөг=6,050,000 төгрөг/, 11. 39 дүгээрт: Зэс голтой ф5*2,5мм2 хавтгай утас 35 метр хийхээс хийгээгүй /35*3500 төгрөг=122,500 төгрөг/, нийт 8,773,000 төгрөгийн үнэ бүхий 11 төрлийн бараа материал дутуу хийгдсэн байна.

Мөн манай байгууллагаас нэмэлт 1,476,000 төгрөгийн үнэ бүхий материал нэмж авч өгсөн бөгөөд “АЯ” ХХК-ийг төлөөлж М.С, “ДМ” ХХК-ийг төлөөлж нягтлан бодогч Д.Б нар 2020 оны 07 дугаар сард тооцоо нийлснээр гэрээ дуусгавар болсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг тухайн үеийн буюу гэрээнд заагдсан бараа материалын үнийн дүн болон зэс голтой утасны үнийн зөрүү зэргийг тооцон харьцуулан бодож тооцож үзэхэд, 93,102,865 төгрөг үүнээс өөрсдийн авч өгсөн бараа материалын үнэ 4,340,000 төгрөгийг хасч тооцоход бараа материалд 88,762,865 төгрөг зарцуулсан байна. Тиймээс гэрээний дүн 136,000,000 төгрөгөөс бараа материалд-88,762,865 төгрөг, ажлын хөлс-47,237,135 төгрөг, нэмэлт ажлын хөлс-2,500,000 төгрөг, нийт 138,500,000 төгрөгийн тооцоо гарч байна.

Эндээс үзэхэд “АЯ” ХХК-ийн захирал М.С болон “ДМ” ХХК-ийн нягтлан бодогч Д.Б нарын хийсэн тооцоо тохирч байна.

Тиймээс “ДМ” ХХК нь гэрээний үүрэгт мөнгөн хэлбэрээр 67,297,650 төгрөг, бартер хэлбэрээр Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо 0 хороолол, 0 дугаар байрны 1-р орц 4 давхарт 33,54 м.кв, 1 өрөө бүхий 50,310,000 төгрөгний орон сууцыг иргэн Т.Ч-д;

Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо 0 хороолол, 0 тоот хаягт, 19 м.кв 41 тоот 18,000,000 төгрөгийн үнэ бүхий авто зогсоолыг иргэн Д.Ц нарын өмчлөлд нийт 68,310,000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгө шилжүүлсэн.

Мөн нэмэлт ажлын хөлс 2,500,000 төгрөг, материалын үнэ 507,650 төгрөг, нийт 139,007,650 төгрөгийг төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн байна.

Нэхэмжлэгч нь зээлийн хүүд 36,725,596 төгрөг нэхэмжилж байснаас татгалзаж байгаа юм байна.

Иймд талуудын хооронд тооцоо нийлсэн баримтаар 9,630,000 төгрөгийн авлага бүртгэгдсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагаас үүнийг зөвшөөрч байна, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэв.

 

Нотлох баримтын тухайд:

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “АЯ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, 2016.10.04-ний өдрийн 1452/16 дугаартай тусгай зөвшөөрөл олгогч, түүнийг эзэмшигчийн хооронд байгуулсан гэрээ, БУ12-502/19 дугаартай тусгай гэрчилгээний хуулбар, 2020.07.09-ний өдрийн БУ12-502/19 дугаартай барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох асуудал хариуцагч, барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд байгуулсан гэрээ, 2018.06.11-ний өдрийн 13/2018 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, 2018.06.15-ны өдрийн 18/015 дугаартай хамтран ажиллах гэрээ, 2018.12.25-ны өдрийн 18/02 дугаартай галын дохиолол, теле хяналтын системийн угсралтын ажил хүлээлцсэн акт, 2018.12.25-ны өдрийн 18/03 дугаартай дотор цахилгааны угсралтын ажил, туршилт хийж шалгасан акт, 2019.03.21-ний өдрийн орон сууцны барилга байгууламжид захиалагчийн зүгээс барилгын техникийн хяналт хийсэн нэгдсэн дүгнэлт, 2019.05.17-ны өдрийн 2019/146 дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, 2019.05.02-ны өдрийн орон сууц/барилгыг байнгын ашиглалтад оруулах комиссын хурлын тэмдэглэл, “ГК” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, 2020.05.17-ны өдрийн 20/024 дугаартай “АЯ” ХХК-д эрх олгох тухай албан бичиг, “ДМ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, мөн ажилчдын утасны дугаар, 2021.05.21-ний өдрийн 21/24 дугаартай албан бичиг, Монгол шуудан ХК-ийн төлбөрийн баримт, 4 бэрх орон сууцны барилгын төслийн Г блокын цахилгаан угсралтын гүйцэтгэлийн ажлыг хүлээлцсэн баримт, гүйцэтгэлийн баримт бичиг, Хан-Уул дүүргийн “РБЗ” ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны барилгын дотор цахилгаан хангамж, холбоо дохиоллын систем, галын дохиоллын системийн угсралтын ажлын экспертизээс батлуулсан зураг, мөн тус барилгын анхны болон дараа нь өгсөн дотор цахилгаан хангамж, холбоо дохиоллын систем, галын дохиоллын системийн угсралтын ажлын экспертизээс батлуулсан зураг, Хан-Уул дүүргийн “ДМ” ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны барилгын дотор цахилгаан хангамж, холбоо дохиоллын систем, галын дохиоллын системийн угсралтын ажлын экспертизээр батлуулаагүй зургийн дагуу хийгдэх ажилд шаардагдах материал хэрэгслүүдийн түүвэр, нэхэмжлэхүүд, ДБ-ийн барилга угсралттай холбоотой зээлийн төлбөр тооцоо, 2018.10.04-ний өдрийн В18100441 дугаартай зээлийн гэрээ болон зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2018.10.04-ний өдрийн ф18100441 дугаартай зээлийн барьцааны гэрээ болон 208 дугаартай батлан даалтын гэрээ, Эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаартай орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2018.08.27-ны өдөр Х.Г-аас М.С-т олгосон итгэмжлэл, зээлийн дансны хуулгууд, 2020.04.06-ны өдрийн В14020040601 дугаартай зээлийн гэрээ болон эргэн төлөлтийн хуваарь, 2020.04.06-ны өдрийн С14020040601 дугаартай зээлийн барьцааны гэрээ, 2020.07.31-ний өдрийн L20073101 дугаартай зээлийн өр төлбөрт тооцон хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх тухай гэрээ, 2020.08.12-ны өдрийн В14020040601-1 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ болон эргэн төлөлтийн хуваарь, мөнгөн шилжүүлгийн баримт, зээлийн дансны хуулгууд, 2019.01.23-ны өдрийн зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, кредит картын хуулга, 2019.10.08-ны өдөр Э.Ц-ын гаргасан тайлбар, ХААН банк ХХК-ийн шилжүүлгийн баримт, барьцаат зээлийн гэрээ болон эргэн төлөлтийн хуваарь, “Нар сарны технологи” ХХК-иас М.С-т хүргүүлсэн мэдэгдэл, зээл төлөлтийн дансны хуулга, барьцаат зээлийн гэрээ болон эргэн төлөлтийн хуваарь, 2020.01.16-ны өдрийн 20010014 дугаартай зээлийн гэрээ болон эргэн төлөлтийн хуваарь, 2020.01.26-ны өдрийн 20010014-1 дугаартай барьцааны гэрээ, 2019.01.23-ны өдөр Г.Б-ээс М.С-т олгосон итгэмжлэл, зээл төлөлтийн дансны хуулга, 2020.06.19, 2020.10.28-ны өдөр М.С-т хүргүүлсэн мэдэгдэл, ХААН банк ХХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримт, ДБ барилгын доторх цахилгаан хангамж, холбоо дохиолол угсралтын ажлын хураангуй тооцоолол, зарлагын баримтууд, “АЯ” ХХК-иас Х.Б-д олгосон итгэмжлэл, 2019.01.10-ны өдрийн 19/22 дугаартай “DM” ХХД-д хүргүүлсэн хүсэлт, ДБ барилгын цахилгаан угсралтад ажилласан ажилчдын нэрс болон гарт олгосон цалин дүнүүд, мөн тус барилгын доторх цахилгаан хангамж, холбоо дохиолол угсралтын ажлын хураангуй тооцоолол болон ажлын төсөв, 2021.02.01-ний өдрийн 21/01 дугаартай гэрээт хуулийн зөвлөхөөр ажиллах гэрээний хуулбар, “АЯ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, гэрээнээс гадуур буюу барилга дээрх хэмжилтээр гарсан илүү материалын тоо, хэмжээ, үнэ өртөг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1хх-ийн 6-249, 2хх-ийн 16-36, 77, 3хх-ийн 61-64/ зэрэг баримтуудыг тус тус шүүхэд ирүүлсэн.

Хариуцагчаас: “ДМ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар болон компанийн дүрэм, Ц.Н-ны иргэний үнэмлэхийн лавлагаа болон түүнд олгосон эрх, Д.М-т олгосон итгэмжлэл, Д.М-ийн шүүхэд гаргасан хүсэлт, хариу тайлбар, 2018.07.04-ий өдрийн 18/005 дугаартай “ГК” ХХК-иас “ДМ” ХХК-д хүргүүлсэн хүсэлт, мөн 2018.07.24-ний өдрийн 18/010 дугаартай санхүүжилт хүсэх тухай болон 2019.04.01-ний өдрийн 19/20 дугаартай нэмэлт санхүүжилт хүсэх тухай албан бичиг, ДБ барилгын Г блокийн ажлын гүйцэтгэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, төлбөрийн баримт, тооцооны дэлгэрэнгүй, тооцооны хүснэгт, “ДМ” ХХК-ийн гаргасан “АЯ” ХХК-ийн падааны нэгтгэсэн тооцоо, “АЯ” ХХК-ийн материалын тулгалт, Ж.Б-д олгосон итгэмжлэл, нэмэлт тайлбар, бараа борлуулалтын баримт, зарлагын баримт, шаардах хуудас, ДБ 422-р байрны холбоо дохиолол, сүлжээний угсралт болон ажлын гүйцэтгэлийн тооцоолол, хариу тайлбар, хурлын тэмдэглэл, тооцооны хүснэгтүүд, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, “ДМ” ХХК-иас Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлтүүд /2хх-ийн 3-7, 37, 52-69, 99-119, 3хх-ийн 52, 59-60, 74-77, 92-93, 94-102/ зэрэг баримтуудыг тус тус шүүхэд ирүүлсэн.

Шүүхээс: Хариуцагчийн хүсэлтээр “ДМ” ХХК-ийн “2019 оны ирсэн албан бичиг” гэх нэртэй картонан цаасаар хавтасласан, эхэлсэн-2019.01.17, дууссан-2019.12.29, хуудасны тоо 1-229 эмхэтгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, Үндэсний төв архиваас “ДБ” хотхоны 422 дугаар байрны цахилгаан, холбоо дохиоллын ил далд ажлын акт, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, гэрч Ц.О-ын мэдүүлэг /2хх-ийн 80-96, 132-250, 3хх-ийн 1-28, 32-50, 89-90/ зэрэг баримтуудыг тус тус бүрдүүлсэн байна.

 

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “АЯ” ХХК нь хариуцагч “ДМ” ХХК-д холбогдуулан 81,984,690 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 70,413,876 төгрөгөөр нэмэгдүүлж, 152,398,566 төгрөг болгосон, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад хариуцагчаас өгсөн 5,349,000 төгрөг, зээлийн хүү 36,725,596 төгрөг, нийт 42,074,596 төгрөгөөс татгалзаж, 110,323,970 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжиж байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 9,630,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “АЯ” ХХК нь Хан-Уул дүүргийн 0 хороо, 0 хороолол, Наадамчдын 0 тоот, Г блок, 71 айлын барилгын дотор цахилгаан хангамж, холбоо, дохиоллын систем, галын дохиоллын системийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэн 133,930,876 төгрөг хүлээн авсан, нэмэлт ажлын зардал 110,323,970 төгрөгийг төлөөгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж,

 

Хариуцагч “ДМ” ХХК нь дээрх ажлыг хийж гүйцэтгүүлэх талаар нэхэмжлэгчтэй гэрээгээр тохиролцоогүй, “ГК” ХХК-ийн хүсэлтийн дагуу ажлыг гүйцэтгүүлсэн, хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэл, материалын тооцоог тухай бүрт актаар хүлээн авч тооцоо нийлсэний эцэст санхүүжилтийг олгодог байсан, гэрээний үнэ 136,000,000 төгрөг, нэмэлт бараа материал болон  ажлын зардал 3,007,650 төгрөг, нийт 139,007,650 төгрөг, илүү гарсан зардлыг хариуцахаар түүнтэй тохиролцоогүй, талуудын хооронд гэрээ дүгнэсэн баримтаар 9,630,000 төгрөг болох талаар тусгасан хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хариуцагч ДМ” ХХК нь 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр “ГК” ХХК-иар Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 0 хороолол, 0 тоот хаягт барьж буй “Г” блокын 71 айлын орон сууцны барилга байгууламжийн дотор цахилгаан хангамж, холбоо дохиоллын системийн иж бүрэн угсралтын ажлыг материалтай нь хийж гүйцэтгүүлэхээр  №13/2018 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулжээ.

 

Энэхүү гэрээний хугацааг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор, гэрээний үнийг 136,000,000 төгрөг, үүнээс 50 хувийн төлбөрийг бэлнээр, 50 хувийн төлбөрийг бартер буюу бараа солилцоогоор хийх, гэрээний үнийн дүнд ажлын хөлс, материалын зардал, нэмэгдсэн өртгийн албан татвар орсон, гэрээний 3.3-3.6-т бэлнээр хийх төлбөрийг гүйцэтгэлийн хувиар, ажлын гүйцэтгэлийг хүлээлцсэн актыг үндэслэн төлөх, барилгын гүйцэтгэх, ашиглах бараа материалыг захиалагч талын барилгын няравт хүлээлгэн өгч шаардах хуудсаар буцаан гаргахаар тохиролцсон байна.

 

Мөн гэрээний 3.8-т бартерт худалдан авагчийн Хан-Уул дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй 71 айлын орон сууц буюу 0 тоот байрны 1 орцны 4 давхрын 17 тоот 1 өрөө 31,8 м.кв талбайтай “Е” загварын орон сууцыг 1 м.кв-ыг 1,500,000 төгрөгөөр, мөн грашийн 1 машины зогсоол 18,000,000 төгрөгөөр тооцон гэрээг хийх, орон сууцыг шилжүүлэн өгөхдөө талуудын гэрээг дүгнэсэн, ажил хүлээлцсэн актыг үндэслэн шилжүүлэн өгөх талаар тусгажээ. /1хх-ийн 15-16/

 

Харин нэхэмжлэгч “АЯ” ХХК нь 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр “ГК” ХХК-тай “Хан-Уул дүүрэг 0 дугаар хороо, 0 гудамж 0 тоотод байрлах “ДМ” ХХК-ийн ажил гүйцэтгэх 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн дугаар 13/2018 тоот гэрээний дагуу “ДБ” хотхоны “Г” блокын барилгын цахилгаан, холбоо дохиоллын угсралтын ажилд үүргийн түншлэлийн хэлбэрээр хамтран ажиллахаар тохиролцсон №18/015 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан байна. /1хх-ийн 17-18/

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч ДМ” ХХК-ийн захиалгатай Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 0 хороолол, 0 тоот хаягт барьж буй “Г” блокын 71 айлын орон сууцны барилга байгууламжийн дотор цахилгаан хангамж, холбоо, дохиолол, галын дохиололын системийн угсралтын ажлыг ”ГК” ХХК хийж гүйцэтгэхээр тохиролцсон байх боловч уг ажлыг нэхэмжлэгч “АЯ” ХХК нь “ГК” ХХК-тай 2018.06.15-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээний үндсэн дээр хийж гүйцэтгэсэн болох нь тогтоогдож байна. /1хх-ийн 19-36/

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д: “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”,

343.2-т: “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж тус тус зааснаас үзэхэд “АЯ” ХХК нь дээрх барилгын цахилгаан хангамж, холбоо, дохиолол, галын дохиололын системийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн, ДМ” ХХК нь уг ажлыг хүлээж авсан, энэ талаар зохигчийн хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй хэдий боловч тэдний хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

Хэрэгт авагдсан “ГК” ХХК-ийн 2018.07.04-ний өдрийн №18/005 дугаар албан бичгээр 2018.06.11-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, 2018.06.14-ний өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэн Г блокийн ажлын санхүүжилт болон Бартерийн байр, гражийг охин компани “АЯ” ХХК-д шилжүүлж өгөхийг хүссэн,

2018.07.24-ний өдрийн №18/010 дугаар албан бичгээр гэрээний 3.3-т заасныг баримтлан Г блокийн санхжүүжилтийн 15 хувийн бэлнээр олгогдох 10,200,000 төгрөгийн санхүүжилтийг охин компани “АЯ ХХК-ийн дансанд шилжүүлж өгөхийг хүссэн,

2019.04.01-ний өдрийн №19/20 дугаар “Нэмэлт санхүүжилт хүсэх тухай“ албан бичгээр ДБ хотхоны цахилгааны тоноглол 507,650, мөн хотхоны автоматикийн ажлын тоноглол, ажлын хөлс 5,364,000 хүссэн хүсэлтийг ДМ” ХХК-д тус тус хүргүүлсэн байна. /2хх-ийн 55-57/

 

Уг хүсэлтийн дагуу хариуцагч “ДМ” ХХК нь 2019.03.20-ны өдөр 40,290,000 төгрөг, 2019.11.30-ны өдөр 98,717,650 төгрөг, 18,000,000 төгрөг, 50,310,000 төгрөг, 2018.08.24-ний өдөр цахилгааны ажлын гүйцэтгэлээс 5,000,000 төгрөг, 2018.08.29-ний өдөр цахилгааны ажлын үлдэгдэл төлбөр 4,690,000 төгрөг, 2019.01.31-ний өдөр цахилгааны ажлын гүйцэтгэлээс 15,600,000 төгрөг, 2019.02.19-ний өдөр цахилгааны ажлын гүйцэтгэлээс 10,000,000 төгрөг, 2019.02.25-ны өдөр цахилгааны ажлын үлдэгдэл гүйцэтгэл 5,000,000 төгрөг, 2019.03.20-ны өдөр цахилгааны ажлын гүйцэтгэл 12,870,000 төгрөг, 2019.04.02-ны өдөр бараа материал 507,650 төгрөг, 2019.10.22-ны өдөр цахилгааны ажлын гүйцэтгэлээс 4,000,000 төгрөг, 2019.11.18-ны өдөр цахилгааны ажлын гүйцэтгэлээс 4,815,000 төгрөг,

2019.11.30-ны өдөр 422-17 тоот БО-д бүртгэв 50,310,000 төгрөг, 2019.11.30-ны өдөр 425-41 тоот граж БО-д бүртгэв 18,000,000 төгрөг,

2019.12.04-ний өдөр цахилгааны ажлын гүйцэтгэл 3,315,000 төгрөг, 2020.07.01-ний өдөр албан бичгийн дагуу шилжүүлэв 1,500,000 төгрөг, 2020.07.31-ний өдөр 422 байрны цахилгааны ажлын үлдэгдэл төлбөр 5 % олгов 3,400,000 төгрөг, дүн 139,0007,650 төгрөгийг нэхэмжлэгч “АЯ” ХХК-д тус тус шилжүүлжээ.  /2хх-ийн 65-69, 3хх-ийн 98-100/

 

Мөн ДМ” ХХК нь 2020.09.03-ны өдрийн 02/205, 2020.12.18-ны өдрийн 02/336 дугаартай албан бичгээр Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, 0 хороолол, 0 тоот хаягт автомашины дулаан зогсоолын 41 тоот 19 м.кв авто дулаан зогсоолыг Д.Ц-ын, мөн 0 дугаар байрны 1 орцны 4 давхар, 17 тоот 33,54 м.кв орон сууцыг Т.Ч-ийн өмчлөлд бүртгүүлэх хүсэлтийг Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн байна. /3хх-ийн 101-102/

 

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч “АЯ” ХХК болон хариуцагч ДМ” ХХК нь “ДБ” хотхоны цахилгаан, холбоо дохиололын ажлын гүйцэтгэлийг 2018.07.05, 2018.08.16, 2018.08.26, 2019.03.07, 2019.10.09-ний өдрүүдэд тус тус хүлээж авсны үндсэн дээр зохих хөлсийг төлж байсан нь Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2-т: “Ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө” гэж заасантай нийцжээ. /2хх-ийн 59-64/

 

Талууд ажил гүйцэтгэх гэрээний дагуу “ДМ” ХХК нь гэрээний үнэ 136,000,000 төгрөг, нэмэлт ажил 3,007,650 төгрөг, гүйцэтгэлээр 139,007,650 төгрөг байхаас бартер 68,310,000 төгрөг, санхүүжилт 57,667,650 төгрөг, баталгаа 5 хувь 3,400,000 төгрөг, нийт 129,377,650 төгрөгийн санхүүжилтийг “АЯ” ХХК-д олгосон, үлдэгдэл 9,630,000 төгрөг болох талаарх тооцоо нийлсэн баримтыг 2020 оны 7 сард үйлдэж, харилцан баталгаажуулжээ. /2хх-ийн 99,3хх-ийн 97/

 

Энэхүү тооцоог нийлэхэд “АЯ” ХХК-ийн захирал М.С, “ДМ” ХХК-ийн  нягтлан бодогч Д.Б нар оролцож, үүгээр нэхэмжлэгч нь 9,630,000 төгрөгийн авлагатай болохыг тусгасан байна.

 

Талууд энэ баримтыг үгүйсгэж маргаагүй бөгөөд нэхэмжлэгч “АЯ“ ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу бэлнээр 57,667,650 төгрөг, бартериар 68,310,000 төгрөг, баталгааны 5 хувь 3,400,000 төгрөг, нийт 129,377,650 төгрөгийг хариуцагчаас хүлээн авсан, хариуцагч “ДМ” ХХК нь 9,630,000 төгрөгийг төлөх өртэй гарсныг баталгаажуулсан болох нь тогтоогдсон.

 

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2019/146 тоот дүгнэлтээр Хан-Уул дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан, “ДМ” ХХК-ийн зоорьтой 12 давхар, үйлчилгээтэй, 66 айлын  орон сууцны барилгыг улсын комисс хүлээн авчээ. /1хх-ийн 19-36/

 

Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.1-т: “Гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхдээ ажил гүйцэтгэгч төсөв зохиож болно” гэж зааснаас үзэхэд талууд ажил гүйцэтгэхээр тохиролцсон бол уг ажлыг гүйцэтгэхдээ төсөв зохиож болох бөгөөд энэ нь ажлын үнийг урьдчилан тодорхойлж буй үйл явдал юм.

 

Ажлын үнэ нь тухайн ажлыг хийж гүйцэтгэхэд зарцуулах зардал, ажил гүйцэтгэгчид олгох хөлснөөс бүрдэх бөгөөд төсөв нь ажлын хөлсний хэмжээг тодорхойлох үндэслэл болохын зэрэгцээ бодит үнэлгээ, үнэн зөв тооцоонд үндэслэсэн байхыг шаардана.

 

Дээр дурдсан байдлаар ажил гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэж эхлэхээс өмнө төсөв зохиосны үндсэн дээр ажил гүйцэтгэх, ингэснээр захиалагчаас хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн буюу хөлс төлөхийг шаардах эрхийг бий болгоно.

 

Нэхэмжлэгч “АЯ” ХХК нь мэргэшсэн төсөвчин Б.Ц-ын 2020 оны “ДБ” хотхоны цахилгаан, холбоо дохиолол, КАТY, интернэт холболтын ажил 262,010,010 төгрөг гэх төсөв, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр шүүхээс шинжээчээр томилогдсон “ХҮТ” ХХК-ийн дүгнэлт зэргийг  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон. /2хх-ийн 19-35, 3хх-ийн 32-49/

 

Гэтэл нэхэмжлэгч “АЯ” ХХК нь дээрх барилгыг улсын комисс хүлээж авсан 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс хойш буюу 2020 онд мэргэшсэн төсөвчний зохиосон төсөв, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нэмэлт ажлын хөлс шаардсан нь үндэслэлгүй болжээ.

 

Өөрөөр хэлбэл “АЯ” ХХК нь өөрийн хийж гүйцэтгэсэн ажлыг гүйцэтгэлээр нь хүлээлгэж өгөхөд нэмэлт зардал гаргасан, ийнхүү нэмэлт зардал гарсан ажлыг, гүйцэтгэлийн баримтын хамт “ДМ” ХХК-д хүлээлгэн өгсөн гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотолсонгүй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “ДМ” ХХК-иас талуудын тооцоо нийлсэн баримтаар тогтоогдож буй 9,630,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “АЯ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 100,693,970 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул шинжээчээр томилогдсон “ХҮТ” ХХК-ийн ажлын хөлс 2,500,000 төгрөгийн зардлыг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар  талуудад тэнцүү хэмжээгээр хувааж хариуцуулах нь зүйтэй байна. /3хх-ийн 50/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116,118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 346 дугаар зүйлийн 346.2-т тус тус зааснаар хариуцагч “ДМ” ХХК-иас 9,630,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “АЯ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 100,693,970 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар “ДМ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 169,030 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “АЯ” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,077,742.45 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Шинжээчийн ажлын зардалд хариуцагч “ДМ” ХХК-иас 1,250,000 төгрөг, нэхэмжлэгч “АЯ” ХХК-иас 1,250,000 төгрөг, нийт 2,500,000 төгрөг гаргуулан “ХҮТ” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЦОЛМОНГЭРЭЛ