Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 139/ШШ2020/00039

 

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 139/ШШ2020/00039

******* аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.******* даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 9-р баг ******* 18-18 тоотод оршин суух, ЗЮ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн Дорждамбын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сум, 7-р баг, ХХК-ий байр, төгрөг хадгаламж зээлийн хоршооны ******* салбар,

Хариуцагч: Улаанбаатар хот, дүүрэг, 1-р хороо, Бизнес 34 центр-т орших төгрөг хадгаламж зээлийн хоршоонд хариуцагдах барьцааны гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах, хууль бус эзэмшлээс газрын гэрчилгээ, мөнгөн эмээл гаргуулах тухай 139/2019/00289/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж., хариуцагчийн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ....Миний таньдаг хүн болох Д.Оюунчулуун Хаан банкнаас түр хугацаанд мөнгө зээлэх гэсэн юм. Газраа түр барьцаанд тавиулаач гэж гуйгаад байхаар нь би зөвшөөрч, банкны барьцаанд л тавихыг зөвшөөрсөн итгэмжлэл олгосон. Гэтэл Д.Оюунчулууныг Хаан банкнаас зээл авч чадаагүй гэдгийг сонссон бөгөөд газрын гэрчилгээгээ буцааж авъя гэж нэхэхэд өгнө өгнө гэсээр өдийг хүртэл өгөхгүй байгаа бөгөөд харин миний өмчлөлийн газрыг төгрөг хадгаламж зээлийн хоршоонд барьцаанд тавьсан болохыг сүүлд олж мэдсэн. Би Д.Оюунчулуунд газраа банкны барьцаанд тавихыг зөвшөөрч итгэмжлэл олгосон байхад төгрөг хадгаламж зээлийн хоршоо нь зээлийн барьцаанд өмчлөгч миний итгэмжлэл, зөвшөөрөлгүйгээр барьцаалсан нь хууль бус гэж үзэж байна. Одоо миний газрын гэрчилгээ төгрөг хадгаламж зээлийн хоршооны эзэмшилд байгаа тул хууль бус эзэмшлээс гаргуулж өгнө үү. Д.Оюунчулуун нь 2018 оны 9 дүгээр сард мөнгөн эмээлээ хэрэглүүлээч, би 10 хоногийн хугацаатай хэрэглээд өгье гэж гуйгаад байхаар нь эмээлээ өгсөн бөгөөд, миний эмээлийг тухайн үед хувь хүнд 10 хоногийн хугацаанд барьцаанд тавиад өгнө гэж хэлсэн. Гэтэл одоог хүртэл миний эмээлийг өгөөгүй. Би эмээлээ байнга нэхсээр ирсэн бөгөөд өгнө гэсээр өдийг хурсэн. ******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 22-ны өдрийн 63 тоот шийдвэрээр миний эмээлийг 2019.04.01-ний дотор биет байдлаар хүлээлгэж өгөхөөр бид эвлэрсэн. Би 12 цагаантай менгөн эмээлээ Д.Оюунчулуунд түр өгөхдөө төгрөг хадгаламж зээлийн хоршооны барьцаанд тавихыг зөвшөөрөөгүй. төгрөг хадгаламж зээлийн хоршоо нь зээлийн барьцаанд өмчлөгч миний итгэмжлэл, зөвшөөрөлгүйгээр барьцаалсан нь хууль бус гэж үзэж байна. Одоо миний 12 цагаантай мөнгөн эмээл төгрөг хадгаламж зээлийн хоршоонд байгаа тул гаргуулж өгнө үү. Би эмээлээ 3 сая төгрөгөөр үнэлнэ гэжээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Би Д.Оюунчулуунд 2018 оны 03 сарын 19-ний өдөр ******* аймгийн ******* сумын 9-р баг, *******ын 18-18 тоот хаягт байршилтай 1200м2, улсын бүртгэлийн Г-0814000189 тоот өмчлөлийн гэрчилгээтэй газраа банкны барьцаанд тавихыг зөвшөөрч итгэмжлэл олгосон бөгөөд төгрөг хадгаламж зээлийн хоршооны барьцаанд тавих итгэмжлэл олгоогүй байхад төгрөг хадгаламж зээлийн хоршоо нь зээлийн барьцаанд миний итгэмжлэл, зөвшөөрөлгүйгээр барьцаалж төгрөг хадгаламж зээлийн хоршоо, Д.Оюунчулууны хоёрын хооронд 2018 оны 03 сарын 30-ны өдөр байгуулагдсан БГ/5571 дугаартай, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, чөлөөлж өгнө үү гэж нэхэмжлэлийн 1 дүгээр шаардлагаа өөрчилж байна гэжээ.

Хариуцагч төгрөг хадгаламж зээлийн хоршоо, төгрөг хадгаламж зээлийн хоршооны ******* салбар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан Барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгаж газрын гэрчилгээг барьцаанаас чөлөөлүүлэх мөнгөн эмээл гаргуулах гэх нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Зээлийн үйл ажиллагаа хуулийн дагуу явагдаж барьцааны гэрээг байгуулахдаа хууль зөрчсөн буюу хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн үйлдэл гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байна. төгрөг хадгаламж зээлийн хоршоо, Д.Оюунчулуун нарын хооронд байгуулсан барьцааны гэрээ нь хууль бус барьцааны гэрээ байгаа тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагчийн хууль бус эзэмшлээс газар өмчлөх эрхийн гэрчилгээг чөлөөлж өгнө үү. Мөн нэхэмжлэгчийн мөнгөн эмээлийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч О. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч хэний эд хөрөнгийг авч ирж барьцаанд тавьж буйг бид шалгах боломжгүй. Д.Оюунчулуунд нэхэмжлэгч нь өөрөө эд хөрөнгөө өгөөд явуулсан байх. Д.Оюунчулууны барьцаанд тавьсан эмээлийг гэрээнд заасны дагуу борлуулж түүний зээлийг төлүүлсэн байгаа. Газар барьцаалсан зээлийн тухайд манайх зээлийн гэрээ байгуулсан нь үнэн. Уг гэрээг нотариатаар батлуулж, үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан талаар улсын бүртгэлд тэмдэглүүлж хуульд заасан шаардлагыг хангаж хийсэн гэрээ тул хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.******* нь төгрөг хадгаламж зээлийн хоршоо, төгрөг хадгаламж зээлийн хоршооны ******* салбарт холбогдуулан төгрөг хадгаламж зээлийн хоршоо, Д.Оюунчулуун нарын хооронд 2018 оны 3 сарын 30-ны өдөр байгуулсан БГ/5571 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 000280273 дугаартай газрын гэрчилгээг барьцаанаас /хууль бус эзэмшлээс/ чөлөөлүүлэх, мөнгөн эмээл гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ төгрөг хадгаламж зээлийн хоршоо, төгрөг хадгаламж зээлийн хоршооны ******* салбарыг хариуцагчаар нэрлэн заажээ. төгрөг хадгаламж зээлийн хоршооны ******* салбар нь 2018 оны 3 сарын 30-ны өдрийн БГ/5571 дугаартай барьцааны гэрээг өөрийн нэрийн өмнөөс байгуулаагүй ба төгрөг хадгаламж зээлийн хоршоог төлөөлөн ******* салбарын захирал гэрээг /хх-ийн 35-38-рт/ байгуулжээ. Харин уг барьцааны гэрээний барьцаа болох газар өмчлөх эрхийн гэрчилгээ нь төгрөг хадгаламж зээлийн хоршооны ******* салбарын эзэмшилд хадгалагдаж байгаа болох нь хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна. Иймд хэргийг төгрөг хадгаламж зээлийн хоршоо, мөн хоршооны ******* салбарт холбогдуулан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т Барьцааны гэрээ байгуулахдаа бусад этгээдийн зөвшөөрлийг урьдчилан авахаар хуульд заасан бол зөвшөөрлийг хуульд заасан хэлбэрээр авсан байна гэж, Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д Төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч Т.******* нь Д.Оюунчулуунд 2018 оны 3 сарын 19-ний өдөр газар барьцаалах итгэмжлэлийг бичгээр олгохдоо Энэхүү өөрийн өмч болох дээрхи газрыг банкны зээлийн барьцаанд барьцаалах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, лавлагаа авах, барьцаалбарт болон бусад холбогдох баримт бичигт төлөөлөх эрхийг олгосон /хх-ийн 39-рт/ ба хуульд заасан шаардлагыг хангасан байна. Банк болон хадгаламж зээлийн хоршооны мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагаа нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн дагуу явагдах боловч тухайн хуулийн этгээдүүдийн зорилго, хэлбэр өөр байна. Өөрөөр хэлбэл төгрөг хадгаламж зээлийн хоршоог банк гэж үзэх боломжгүй байна. Т.******* нь Д.Оюунчулуунд өөрийн өмчлөлийн газрыг банкны барьцаанд барьцаалахыг зөвшөөрсөн байхад Д.Оюунчулуун нь төгрөг хадгаламж зээлийн хоршооноос авсан зээлийн барьцаанд барьцаалжээ. Газар өмчлөгч Т.******* нь төгрөг хадгаламж зээлийн хоршооноос авах зээлийн барьцаанд газраа барьцаалах зөвшөөрлийг Д.Оюунчулуунд олгоогүй байхад төгрөг хадгаламж зээлийн хоршоо нь Д.Оюунчулуунтай барьцааны гэрээ байгуулсан нь хуульд нийцээгүй байна. Энэ нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл болох бөгөөд хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Иймд төгрөг хадгаламж зээлийн хоршоо, Д.Оюунчулуун нарын хооронд 2018 оны 3 сарын 30-ны өдөр байгуулсан БГ/5571 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцон Т.Дорждамбын 000280273 дугаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ-г хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь хариуцагч талаас мөнгөн эмээл гаргуулахыг хүссэн байна. Т.******* нь нэхэмжилж буй мөнгөн эмээлийг Д.Оюунчулуунд шилжүүлж бусдаас авах зээлийн барьцаанд барьцаалахыг зөвшөөрөхдөө хэний зээлийн барьцаанд барьцаалах зөвшөөрөл олгосон нь баримтаар нотлогдохгүй байна. Мөн хариуцагч талаас Д.Оюунчулууны манай хоршооноос авсан зээлийн барьцаанд барьцаалсан эмээл нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн эмээлийн зурагтай тохирохгүй байгаа. Тэгэхээр Д.Оюунчулуун нь Т.Дорждамбын эмээлийг манайд барьцаалсан гэдэг нь эргэлзээтэй гэх тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж байх ба үүнийг үгүйсгэсэн баримтыг нэхэмжлэгч талаас ирүүлээгүй болно. Нэхэмжлэгч Т.******* нь төгрөг хадгаламж зээлийн хоршооноос мөнгөн эмээл гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид нийт 157900 төгрөг төлж баримтыг шүүхэд ирүүлжээ. Шүүхээс нэхэмжлэгчийн төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамжийг тооцоход нэхэмжлэгчийн өөрийн үнэлгээгээр эмээлийн үнийг 3 сая төгрөг, хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн 5 сая төгрөг, нийт 8 сая төгрөгийн үнийн дүнгийн улсын тэмдэгтийн хураамж 142950 төгрөг болох ба газар өмчлөх эрхийн гэрчилгээг бусдын хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад 70200 төгрөг, нийт 213150 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой байжээ. Үүнээс төлсөн 157900 төгрөгийг хасаж тооцон төлөгдөөгүй улсын тэмдэгтийн хураамж 55250 төгрөгийг нэхэмжлэгчээс нөхөн гаргуулж төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагын ханган шийдвэрлэсэн хэсэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 150200 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар төгрөг хадгаламж зээлийн хоршоо, Д.Оюунчулуун нарын хооронд 2018 оны 3 сарын 30-ны өдөр байгуулагдсан БГ/5571 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсугай.

2.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар ******* овгийн *******гийн ******* /ЗЮ*******/-ын ******* аймгийн ******* сумын 9-р баг, ******* 18-18 тоо хаягт байршилтай 1111001118 нэгж талбарын дугаартай 1200 м.кв талбайтай Г-0814000189 улсын бүртгэлийн дугаартай газрын 000280273 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг төгрөг хадгаламж зээлийн хоршооны ******* салбараас гаргуулан нэхэмжлэгч Т.*******д олгож, хариуцагч нарын эзэмшлээс мөнгөн эмээл гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157900 /нэг зуун тавин долоон мянга есөн зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 55250 /тавин таван мянга хоёр зуун тавин/ төгрөгийг нөхөн гаргуулж төсвийн орлогод оруулах, хариуцагч төгрөг хадгаламж зээлийн хоршоо, төгрөг хадгаламж зээлийн хоршооны ******* салбараас 150200 /нэг зуун тавин мянга хоёр зуун тавин/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.*******д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.*******