Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 138/ШШ2022/00711

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг, өөрийн байранд байрлах, ******* регистрийн дугаартай, “******* банк” ХХК-ийн Дорнод салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ЖЯ92*******1*******92 регистрийн дугаартай, овогт ,

Хариуцагч: Дорнод аймгийн сумын “” 1 дүгээр баг тоотод оршин суух, ЖН94*******042******* регистрийн дугаартай, овогт ы нарт холбогдох,

“Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, тус зээлийн гэрээний үүрэгт 13 13******* 5*******2 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдааны оролцогчид:

           Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.

           Хариуцагч Э., Ц.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюунтуяа.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* банк” ХХК-ийн Дорнод салбар нь хариуцагч Э., Ц. нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, тус зээлийн гэрээний үүрэгт 13 13******* 5*******2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч болон түүний төлөөлөгч Э. нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Иргэн Э., Ц. нар нь ******* банкны Дорнод салбарын тооцооны төвөөс 201******* оны 12 дугаар сарын 2*******-ны өдөр ЗГ/201*******43339**************4 тоот зээлийн гэрээ байгуулан ******* 109 *******1*******.5******* төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 4******* сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нар нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээл хугацаа хэтэрсэн тул банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлийн гэрээний *******.1.1, *******.1.3-т заасан үүргээ үл биелүүлж, өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй 949 хоног хугацаа хэтрээд байна. Иймд 201******* оны 12 дугаар сарын 2*******-ны өдрийн ЗГ/201*******43339**************4 тоот барьцаат зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний төлбөрт 13 13******* 5*******2 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил үүрэг хүлээнэ гэсний дагуу хариуцагч Ц.ийг хариуцагчаас чөлөөлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

Хариуцагч Э. хариу тайлбартаа: Миний бие ******* банкны Дорнод салбараас нэхэмжилсэн зээлийн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 13 13******* 5*******2 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Мөн хариуцагч овогтой ы ийн тайлбарыг зөвшөөрч байна. Миний бие нэхэмжилсэн мөнгөн дүнг өөрийн биеэр дангаараа сар бүр тогтсон мөнгөн дүнгээр ямар нэгэн хугацаа хэтрүүлэлгүйгээр нөхөн барагдуулах улмаар хаах хүсэлтэй байгааг хүлээн авна уу. Би дээрх зээлийг авч хэрэглэсэн нь үнэн. Зээл төлөх хугацаагаа хэтрүүлж тухайн байгууллагыг алдагдалд оруулж байгаадаа хүлцэл өчье. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.     

Хариуцагч Ц. хариу тайлбартаа: Миний бие ам бүл одоогоор 3, 2 хүүхдийн хамт амьдарч байна. Ц. би 2015 онд ...Э.тай танилцаж, 201******* оны 3 сарын 2*******-ны өдөр албан ёсны гэр бүл болсон. 201******* оны 3 сарын 13-ны өдөр охин Б.Хувьзаяаг төрүүлсэн. Бидний гэр бүл 2 жил гаруй хугацаанд амьдарч байгаад 201******* оны ******* сараас гэр бүлийн тодорхой шалтгааны улмаас өрх тусгаарласан. Бид гэр бүл болон амьдарч байх хугацаанд буюу 201******* оны 12 сарын 2*******-ны өдөр Э. нь сумын банкны тооцооны төвөөс *******00 000 төгрөгийн зээл авах үед нь миний бие гэр бүлийн хүний хувьд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Гэхдээ миний данс руу нэг ч төгрөг ороогүй бөгөөд надад уг мөнгөнөөс нь авч хэрэглэсэн болон ямар нэгэн байдлаар хуваалцсан асуудал байхгүй. Миний хувьд Э.ыг тухайн үед өөр ямар нэгэн зээлтэй эсэхийг мэдэхгүй байна. Иймд миний бие Э.ын авсан зээл болох *******00 000 төгрөгөөс төлөлцөхийг татгалзаж байна. Мөн иргэн Ц. миний нэр дээр ирсэн нэхэмжлэлийн шаардлага 13 сая төгрөгийн зээлийн хамтрагч байгаагүй тул хэзээ, яаж, юунд хэрэглэснийг мэдэхгүй учир төлөхөөс татгалзаж байна. Ц. миний бие 201******* оны ******* сараас Э.тай хамтран амьдрахаа больсон. Одоо охиноо ганцаараа өсгөж байгаа болно. Иймд иргэн Ц. миний хүсэлтийг хүлээн авч хянан хууль журмын дагуу шийдвэрлэж өгнө үү. Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Би 201******* оны 12 сарын 2*******-ны өдөр *******00 000 төгрөг зээлэх гэрээнд гарын үсэг зурсан. Тэр чигтээ хамтран зээлдэгч болдог гэдгийг би мэдээгүй. Гэрээг бүрэн уншаагүй гарын үсэг зурсан. Тухайн үед энэ хүнтэй хамтран амьдарч байсан болохоор ийм зүйл болно ч гэж бодоогүй очоод гарын үсэг зурсан нь үнэн. Миний бие *******00 000 төгрөгтэй холбоотой гэрээн дээр гарын үсэг зурсан учир үүнийг төлөхийг зөвшөөрч байна. Харин  ******* сая төгрөг зээлсэн тухай би мэдэхгүй гэв.

Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээ, банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021.11.29-ний өдрийн 01/12242 дугаартай “Итгэмжлэл” олгосон албан бичиг, банк ХХК-ийн Хууль, эрх зүйн газрын захирлын 2021.11.29-ний өдрийн 29/12299 дугаартай “Итгэмжлэл” олгосон албан бичиг, 201*******.12.2*******-ны өдрийн ЗГ201*******43339**************4 дугаартай “Зээлийн гэрээ”, мөн өдрийн БГХ201*******43339**************4 дугаартай “Барьцааны гэрээ”, Цалингийн орлоготой зээл хүсэгчийн зээлийн өргөдлийн маягт, хариуцагч Э., Ц. нарын иргэний үнэмлэх зэрэг баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, банк ХХК-ийн Дорнод салбарын захирлын 2022.0*******.09-ний өдрийн 5405/401 дугаартай “Төлөөлөгч томилох тухай” албан бичиг зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд хариуцагч Ц. нь дээрх зээлийн болон барьцааны гэрээнүүдийн нотлох баримтын шаардлага хангахгүй хуулбарыг гаргаж өгсөн, харин хариуцагч Э.ын зүгээс баримт гаргаж өгөөгүй болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* банк” ХХК-ийн Дорнод салбар нь тус шүүхэд хариуцагч Э., Ц. нарт холбогдуулан 201******* оны 12 дугаар сарын 2*******-ны өдрийн ЗГ/201*******43339**************4 дугаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, тус зээлийн гэрээний үүрэгт 13 13******* 5*******2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцсон болно. (хх 1-2 тал)

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудтай харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаар нэг талаас ******* банк ХХК-ийн Дорнод аймгийн тооцооны төв, нөгөө талаас зээлдэгч Э., хамтран үүрэг гүйцэтгэгч Ц. нарын хооронд 201******* оны 12 дугаар сарын 2*******-ны өдөр ЗГ201*******43339**************4 дугаартай “Зээлийн гэрээ”, БГХ201*******43339**************4 дугаартай “Барьцааны гэрээ” тус тус байгуулагдаж, ******* 309 *******1*******.5******* төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр нэмэлт *******00 000 төгрөгийн зээлийг авч нийт ******* 109 *******1*******.5******* төгрөгийн зээлийг сарын 1,******* хувийн хүүтэй, 4******* сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар зээлж авсан болох нь тогтоогдож байна. (хх *******-12 тал)

Талууд дээрх гэрээнүүдийг байгуулахаар хүсэл зоригоо харилцан илэрхийлэн бичгээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байх ба Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 15******* дугаар зүйлийн 15*******.1, 15*******.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ” болон “Барьцааны гэрээ” тус тус байгуулагдсан байна. Дээрх гэрээнүүдийг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Талуудын хооронд 201******* оны 12 дугаар сарын 2*******-ны өдөр байгуулагдсан ЗГ/201*******43339**************4 дугаартай зээлийн гэрээний *******.1.1-д “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-ийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд банкны санаачилгаар гэрээг цуцлахаар заажээ.

Зээлдэгч Э. нь гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөөгүй 949 хоног /2022.0*******.09-ний өдрийг хүртэл/-ийн хугацаа хэтрүүлж гэрээний үүргийн зөрчил гаргасан болох нь талуудын тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нь 201******* оны 12 дугаар сарын 2*******-ны өдөр байгуулсан ЗГ/201*******43339**************4 дугаартай зээлийн гэрээг хугацааны өмнө цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй байна. Хариуцагч Э. дээрх нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй тул 201******* оны 12 дугаар сарын 2*******-ны өдөр байгуулсан ЗГ/201*******43339**************4 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* банк ХХК-ийн Дорнод салбараас зээлийн гэрээний үүрэгт 13 13******* 5*******2 төгрөг нэхэмжилснийг хариуцагч нарын хэн алин нь зээлийн гэрээний үүргийн үнийн дүнд маргаагүй ба хариуцагч Э. “...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч Ц.ийн тайлбарыг мөн зөвшөөрч байна. Миний бие нэхэмжилсэн мөнгөн дүнг өөрийн биеэр дангаараа сар бүр тогтсон мөнгөн дүнгээр ямар нэгэн хугацаа хэтрэлтгүйгээр нөхөн барагдуулах хүсэлтэй байна...” гэж, харин хариуцагч Ц. “...би 201******* оны 12 сарын 2*******-ны өдөр *******00 000 төгрөг зээлэх гэрээнд гарын үсэг зурсан. Тиймээс *******00 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Мөн тэр чигтээ хамтран зээлдэгч болдог гэдгийг би мэдээгүй. Миний бие *******00 000 төгрөгтэй холбоотой гэрээн дээр гарын үсэг зурсан учир үүнийг төлөхийг зөвшөөрч байна. Харин ******* сая төгрөг зээлсэн тухай би мэдэхгүй...” гэж тус тус тайлбарлаж байна. 

Гэвч хариуцагч Ц.ийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзаж буй нөхцөл байдал нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч тал нь “...талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил үүрэг хүлээнэ. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс хамтран үүрэг гүйцэтгэгчийг хариуцагчаас чөлөөлөх боломжгүй. Зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нараар хамтран төлүүлнэ...” гэж маргадаг.

Талуудын хооронд 201******* оны 12 дугаар сарын 2*******-ны өдөр байгуулагдсан ЗГ/201*******43339**************4 дугаар зээлийн гэрээнээс үзэхэд зээлдүүлэгчээр ******* банк ХХК-ийн Дорнод салбар, зээлдэгчээр Э., хамтран үүрэг гүйцэтгэгчээр Ц. нар гэрээний нөхцөлийг харилцан тохиролцон бичгээр гэрээ байгуулсан байна. (хх *******-12 тал)

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж заажээ.

Иймд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч буюу ******* банк ХХК-ийн Дорнод салбар нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй байх тул хариуцагч Э., Ц. нараас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.

Талуудын хооронд байгуулагдсан 201******* оны 12 дугаар сарын 2*******-ны өдрийн ЗГ/201*******43339**************4 дугаар зээлийн гэрээгээр хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээх ба уг зээлийн гэрээний 4.2.2-т зааснаар зээлийн төлбөрийг зээл буцаан төлөх хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх үүргийг хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил бүрэн хүлээхээр заажээ.

Түүнчлэн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй байх тул хариуцагч нар үүргийг хувь тэнцүүлэн хүлээх үүрэгтэй болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр талуудын хооронд байгуулагдсан 201******* оны 12 дугаар сарын 2*******-ны өдрийн ЗГ/201*******43339**************4 дугаар зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Э., Ц. нараас зээлийн гэрээний үүрэгт 13 13******* 5*******2 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХХК-ийн Дорнод салбарт олгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд:  Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223 *******33 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э., Ц. нараас улсын тэмдэгтийн хураамжид 223 *******33 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХХК-ийн Дорнод салбарт олгож шийдвэрлэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 11*******, 11******* дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт тус тус зааснаар 201******* оны 12 дугаар сарын 2*******-ны өдрийн ЗГ/201*******43339**************4 дугаар зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Э.аас ******* 5************** 2*******1 /зургаан сая таван зуун жаран найман мянга хоёр зуун наян нэг/ төгрөг, хариуцагч Ц.ээс ******* 5************** 2*******1 /зургаан сая таван зуун жаран найман мянга хоёр зуун наян нэг/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХХК-ийн Дорнод салбарт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.1, 5******* дугаар зүйлийн 5*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223 *******33 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э., Ц. нараас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 111 *******1*******.5 /нэг зуун арван нэгэн мянга найман зуун арван зургаан төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулан ******* банк ХХК-ийн Дорнод салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.******* дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.ЖАРГАЛТУЯА