Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 129/шш2020/00588

 

129/ШШ2020/00588

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: М ХХК-ий нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.А-т холбогдох

2.492.590 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгонбуян нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М-ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 40402994 тоот гэрээ байгуулан 95559996 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн “Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ” байгуулан Huawei P30 \breathing crystal\ утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон, төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 1.924.027 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 367.324 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 201.239 төгрөг буюу нийт 2.492.590 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М-ХХК-ий нэхэмжлэлтэй хэргийн хариуцагч Г.Азбаярт холбогдох нэхэмжлэлийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А миний бие 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч доорх тайлбарыг гаргаж байна. Хариуцагч С.А-нь гар утасыг худалдан авснаас хойш утасны төлбөр, хэрэглээний төлбөрт зохих төлөлтүүдийг төлж явсан байдаг. Иймд гар утасны төлбөрт 1.924.027 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 367.324 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 201.239 төгрөг буюу нийт 2.492.590 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хариуцагчид дээрх хугацаанд гар утасны төлбөр, дараа төлбөрт үйлчилгээний хураамжийн төлбөр зэргийг нэхэмжилсэн мэдэгдэл огт ирж байгаагүйгээс гадна торгуулийн үлдэгдэл төлбөр гэх 367.324 төгрөгийг хэрхэн яаж тооцсон нь тодорхойгүй, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 201.239 төгрөг нь хэдий үеийн хэрэглээний төлбөр болох нь ойлгомжгүй байна. Нийт нэхэмжлэлээс төлсөн төлбөрүүдийг хасаж тооцуулах саналтай байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Цолмон-Од шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч С.А-нь М-ХХК-тай 2.099.000 төгрөгийн утсыг 24 сарын хугацаатай гэрээ байгуулаад авсан. Иймд гэрээний дагуу сард 87.458 төгрөг тушаахаар болсон. Мөн хариуцагч С.А-нь миний моби 54800 төгрөгний багцыг ашигласан байгаа. Хариуцагч С.А- нь яриа болон лизингийн төлбөрөө хугацаанд өгч байсан бол ямар нэгэн төлбөр, торгууль, хүү бодогдохгүй байсан. Хариуцагч С.Азбаярт төлбөр төлөөгүй 3 сарын хугацаанд тухай бүрд нь боломжтой бүх нөхцлөөр М-ХХК-аас мэдээлэл өгч байсан. Гэрээн дээрх энэ заалтуудыг хүлээн зөвшөөрөөд Хариуцагч С.А-гэрээг байгуулсан болохоор ямар нэгэн хөнгөлөлт өгөх боломжгүй байгаа гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч С.А-2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр М-ХХК-тай ззэлийн гэрээ байгуулаад 2.099.000 төгрөгний үнэтэй гар утас авсан байдаг. 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс зээлийн төлөлт нь сардаа хувааж төлсөн төлөлтүүд байдаг. Хариуцагч С.Азбаярт гар утас авахаас өмнө дараа төлбөрт дугаар авсан тухай 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хийсэн гэрээн дээр ямар дугаар авсан тодорхойгүй байгаа. Энэ гэрээн дээр дугаар байхгүй байгааг нь ойлгохгүй байна. Хариуцагч С.А-нь 95559996 гэсэн дугаар барьдаг. Нэхэмжлэл дээр хариуцагч С.А-гэрээний төлбөрөө төлөхгүй 3 сар болонгуут дараа сарын 01-ний өдөр утасны үнэ бөөн нэхэгдсэн. Мөн төлөөгүй тухайн 3 сарын хэрэглээний үнэ дээр 20 хувийн торгууль бодогдоно гээд байгаа. Хариуцагч С.А- 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө 2017 оны өмнөх гэрээ нь асуудалтай байхад яагаад үнэтэй утас лизингээр өгсөн бэ? утасны төлбөрөө хийдэггүй хүнтэй гэрээ хийсэн байгаа нь сонин санагдаж байна. Хариуцагч С.А- утсаа сарын дараа хаясан, аав, ээждээ утас лизингээр авч байсан тухайгаа хэлээгүй нуусан юм байна лээ. Торгуулийн төлбөрөө чөлөөлөөд, хэрэглээ хийгдээгүй хаагдсан байгаа учир хэрэглээний төлбөрийг нь хөнгөлөөд өгөөч гэсэн хүсэлттэй байна. Хариуцагч С.Азбаярыг 2.099.000 төгрөгийн утас зээлээр М-ХХК-тай гэрээ байгуулах үед тухайн байгууллагаас зээлийн гэрээний шалгуур болзлыг хангах тал дээр хяналт тавьсан бол хариуцагч С.А-өнөөдөр ийм үнэтэй утасны өртэй болохгүй мөн 2.099.000 төгрөгийн утас авахгүй байж болох байсан гэв.

 

            Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

                                                      ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М-ХХК нь хариуцагч С.А-т холбогдуулан 2.492.590 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргажээ.

          Хариуцагч С.А- нь 2019 оны 05 сарын 01-ний өдөр Huawei P30 маркийн 2099000 төгрөгийн үнэтэй гар утсыг сар бүр 74.509 төгрөг төлөхөөр худалдан авсан, 95559996 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ авахаар гэрээ байгуулж үйлчилгээ авсан, зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 1.924.027 төгрөг, дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 201.239 төгрөг төлөөгүй болох нь Гар утас хөнгөлөлттэй болон зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах үйлчилгээний багц ашиглах тухай 40402994 дугаартай гэрээ, үйлчилгээний багц ашиглах 40402994 дугаартай гэрээ, харилцагчийн гүйлгээний баримт зэргээр нотлогдож байна.

          Нэхэмжлэгч байгууллага Гар утас хөнгөлөлттэй болон зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах тухай 40402994 дугаартай гэрээний 3 дугаар зүйлийн 3.11, 3.8, 3.9 дэх заалтуудын дагуу гэрээг цуцлаж гар утасны үлдэгдэл төлбөр болон торгуулийг нэхэмжлэх эрхтэй байна. Иймд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч М-ХХК-ий хариуцагч С.Азбаярт холбогдуулан гаргасан зээлээр худалдан авсан гар утасны төлбөр 1.924.027 төгрөг, торгуулийн үлдэгдэл 367.324 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 201.239 төгрөг, нийт 2.492.590 нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

         

          Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир нэхэмжлэгч М-ХХК-ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54.831 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Азбаяраас улсын тэмдэгтийн хураамж 54.831 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М-ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч С.А-с зээлээр худалдан авсан гар утасны төлбөр 1.924.027 төгрөг, торгуулийн үлдэгдэл 367.324 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 201.239 төгрөг, нийт 2.492.590 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М-ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54831 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.А-аас улсын тэмдэгтийн хураамж 54831 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М-ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 ä¿ãýýð ç¿éëèéí 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-ò çààñíààð øèéäâýð òàíèëöóóëàí ñîíñãîìîãö õ¿÷èíòýé áîëîõ áºãººä нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч øèéäâýðèéã гардан авсан өдрөөс хойш 14 õîíîãèéí äîòîð шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Èðãýíèé õýðãèéí äàâæ çààëäàõ øàòíû ø¿¿õýä давж заалдах гомдол гаргах ýðõòýéã дурдсугай.

 

 

 

 

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.ЖАРГАЛАН