Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 139/ШШ2022/00365

 

2022 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 139/ШШ2022/00365

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.******* даргалж тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* банк ХХК-ий ******* салбар,

Хариуцагч: ******* аймгийн ******* сум, 3-р баг, ******* *******-р байр, 3-32 тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /КЕ/, овогт ийн /КЮ/

Нэхэмжлэлийн шаардлага: 15962719 /арван таван сая есөн зуун жаран хоёр мянга долоон зуун арван есөн/ төгрөг гаргуулах, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй, 143/2020/00661/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У., Ш.

Хариуцагч Ч.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ******* банкны ******* салбар нь Ч.*******, П. нарт холбогдуулан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 15962719 /арван таван сая есөн зуун жаран хоёр мянга долоон зуун арван есөн/ төгрөг гаргуулах, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

2.Нэхэмжлэгч ******* банкны ******* салбар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Зээлдэгч Ч.******* болон хамтран зээлдэгч П. нар нь 2020.02.25-ны өдрөөс эхлэн хугацаа хэтэрч, тус банкнаас авсан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг Зээл буцаан төлөх хуваарь-ийн дагуу эргүүлэн төлөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн гэрээний 2.2.1, 3.2.1 дэх заалтуудыг зөрчсөн тул зээлийн гэрээний 6.2, 6.2.1-т заасан үндэслэлээр зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах болон, мөн зээлдэгчтэй холбоо барьж, очиж уулзаж. зээлдэгч ирж уулзаж зээлийг хугацаа хоцроож байгаа талаар удаа дараа мэдэгдэж, мэдэгдэх хуудас бичгээр өгч байсан боловч 2020.02.25-аас хойш төлбөрийн хуваарийн дагуу төлөлт хийгээгүй 247 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй ноцтой зөрчсэн тул зээлийн гэрээний хугацааг, хугацаанаас нь өмнө цуцлуулах хүсэлттэй байгаа тул нэхэмжлэл гаргасан өдрөөр буюу 2020.10.29-ны өдрөөр зээлийн гэрээг цуцлаж өгнө үү.

Зээлийн барьцаанд тавьсан Орон сууц /Ү-1105003525 улсын дугаартай ******* ******* сум 3-р баг 16-р байр 1-4 тоот 1 өрөө орон сууц, Тоуоta Alphard суудлын автомашин улсын дугаар 32-29 ӨМҮ, Арлын №АТН 100007749, 5-н ханатай гэр, 4-н ханатай гэр, гал тогооны тавилга , 32-инч зурагт, хивс, хөргөгч, 4-н тал хашаа, буйдан, бараа материал зэрэг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн агуулга: Зээлдэгч Ч.******* болон хамтран зээлдэгч П. нар нь ******* банкны ******* салбартай 2018 оны 11 сарын 20-ны өдөр 210000510234 тоот зээлийн гэрээ байгуулан 18.000.000,00 төгрөгийг жилийн 25.2%-ийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээл авсан. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгээр харилцан тохиролцож хийсэн.

Зээлийн барьцаанд: Орон сууц /Ү-1105003525 улсын дугаартай ******* ******* сум 3-р баг 16-р байр, 1-4 тоот 1 өрөө орон сууц, Тоуоta Alphard суудлын автомашин улсын дугаар 32-29 ӨМҮ, Арлын №АТН 100007749, 5-н ханатай гэр, 4-н ханатай гэр, гал тогооны тавилга, 32-инч зурагт, хивс, хөргөгч, 4-н тал хашаа

буйдан, бараа материал тавьсан. Зээлдэгч Ч.******* болон хамтран зээлдэгч П. нар нь зээл авснаас хойш үндсэн зээлээс 4,638.721.40 төгрөг, үндсэн хүү 4,783,336.63 болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 3.836.37 төгрөг нийт 9,425,894.40 төгрөг төлсөн. Зээлдэгч Ч.******* болон хамтран зээлдэгч П. нар нь 2020 оны 01-р сарын 31-ны өдрөөс эхлэн хугацаа хэтэрч, тус банкнаас авсан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг Зээл буцаан төлөх хуваарь-ийн дагуу эргүүлэн төлөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн гэрээний 2.2.1, 3.2.1 дэх заалтуудыг зөрчсөн тул зээлийн гэрээний 6.2, 6.2.1-т заасан үндэслэлээр зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах болон мөн зээлдэгчтэй холбоо барьж, очиж уулзаж зээлийг хугацаа хоцроож байгаа талаар удаа дараа мэдэгдэж, мэдэгдэх хуудас бичгээр өгч байсан боловч 2020 оны 02-р сарын 25-аас хойш төлбөрийн хуваарийн дагуу төлөлт хийгээгүй 247 хоног хугацаа хэтрээд байгаа болно. Зээлдэгч Ч.******* болон хамтран зээлдэгч П. нарын нэхэмжлэлд дурьдсан 15,962,719.01 төгрөг нь 2020.01.26-аас 2020.10.29-ны өдөр хүртэлх зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 2,561,977.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 39,462.79 төгрөг, үндсэн өрийн үлдэгдэл 13,361,278.6 төгрөг нийт төлөх дүн 15,962,719.01 төгрөг болно. 2020 оны 10-р сарын 29-ний өдрийн байдлаар дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: Зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 1336*******78, 60 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 2,561,977.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 39,462.79 төгрөг. нийт төлөх дүн 15,962,719.01 төгрөг байна. Иймд зээлдэгч Ч.******* болон хамтран зээлдэгч П. нараас нэхэмжлэлд дурьдсан зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 13,361,278.60 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 2,561,977.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 39,462.79 төгрөг, нийт төлөх дүн 15.962.719.01 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй ноцтой зөрчсөн тул зээлийн гэрээний хугацааг хугацаанаас нь өмнө цуцлуулах хүсэлттэй байгаа тул нэхэмжлэл гаргасан өдрөөр буюу 2020.10.29-ний өдрөөр зээлийн гэрээг цуцлаж өгнө үү. Зээлийн барьцаанд тавьсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

3.Хариуцагч П., Ч.******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ч.******* П. нар ******* банкнаас 18000000 төгрөгийг зээлсэн нь үнэн бөгөөд сарын 2.1 жилийн 25.2 хувийн хүүтэй 40 сарын хугацаатай зээлж 14 сарын хугацаанд сард 671000 төгрөгийн төлөлт хийж нийт 9394000 төгрөг төлсөн болно. Үлдэгдэл 15962717, 01 төгрөгийг уг зээлийн барьцаанд байгаа Ү-1105003525 улсын бүртгэлийн дугаартай, №01144796 гэрчилгээний дугаартай 17.95 м.кв байрыг хууль бус эзэмшигчдээс суллуулан авч захиран зарцуулан зээлээ төлж дуусгана гэжээ.

4.Нэхэмжлэгч ******* банкны ******* салбар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Ч.*******, П. нарт холбоотой нэхэмжлэлтэй иргэний хэрэг маргаанд ******* банк ХХК-ийг төлөөлж Ё.Цэен-Ойдов, У. нар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа билээ.

Нэхэмжлэлийн шаардлага:

Зээлдэгч Ч.******* болон хамтран зээлдэгч П. нараас үндсэн зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 18,897,761.52 /арван найман сая найман зуун ерэн додоон мянга долоон зуун жаран нэгэн төгрөг тавин хоёр мөнгө/ төгрөгийн төлбөр гаргуулах, зээлдэгч Ч.******* болон хамтран зээлдэгч П. нар нь 2020.02.25-ны өдрөөс эхлэн хугацаа хэтэрч, тус банкнаас авсан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг Зээл буцаан төлөх хуваарь-ийн дагуу эргүүлэн төлөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн гэрээний 2.2.1, 3.2.1 дэх заалтуудыг зөрчсөн тул зээлийн гэрээний 6.2, 6.2.1-т заасан үндэслэлээр зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах болох, мөн зээлдэгчтэй холбоо барьж, очиж уулзаж, зээлдэгч ирж уулзаж зээлийг хугацаа хоцроож байгаа талаар удаа, дараа мэдэгдэж, мэдэгдэх хуудас бичгээр өгч байсан боловч 2020.02.25-аас хойш төлбөрийн хуваарийн дагуу төлөлт хийгээгүй 568 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй ноцтой зөрчсэн тул зээлийн гэрээний хугацааг, хугацаанаас нь өмнө цуцлуулах хүсэлттэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж буй өдрөөр буюу 2021.09.14-ний өдрөөр зээлийн гэрээг цуцлаж өгнө үү. Зээлийн барьцаанд тавьсан Орон сууц /Ү-1105003525 улсын дугаартай ******* ******* сум 3-р баг 16-р байр 1-4 тоот 1 өрөө орон сууц, Тоуоtа Аlрhагd суудлын автомашин улсын дугаар 32-29 ӨМҮ, Арлын №АТН100007749, 5-н ханатай гэр, 4-н ханатай гэр, гал тогооны тавилга , 32- инч зурагт, хивс, хөргөгч, 4-н тал хашаа, буйдан, бараа материал зэрэг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

Нэмэлт тайлбар: Тус нэхэмжлэлийг анх 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байдаг. 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байсан. Үүнд: Зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 13,361,278.60 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 2,561,977.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 39,462.79 төгрөг, нийт төлөх дүн 15,962,719.01 төгрөг байсан. Шүүхийн шийдвэр эцэслэгдэн гаралгүй өдийг хүрсэн. Энэ нь зээлийн гэрээний хугацаа цуцлагдахгүй үргэлжилж, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр бодогдож байгаа билээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн хүү 2,767,431.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 167,610.55 төгрөг нийт 2,935,042.51 /Хоёр сая есөн зуун гучин таван мянга дөчин хоёр төгрөг тавин нэг мөнгө/ төгрөгөөр нэмэгдүүлж байна. Өөрөөр хэлбэл өмнө нь буюу 2020 оны 10 сарын 29-нд нэхэмжилсэн 15,962,719.01 төгрөг дээр 2,935,042.51 төгрөг нэмэгдүүлж нийт 18,897,761.52 /Арван найман сая найман зуун ерэн долоон мянга долоон зуун жаран нэгэн төгрөг тавин хоёр мөнгө/ төгрөг болно.

Нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн дүнгээс буюу 2,935,042.51 төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамж төлсөн болно. Мөн зээл авсан өдрөөс хойш буюу 2018.11.20-ны өдрөөс 2021.09.14-ний өдөр хүртэлх хугацааны зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцооны хуудас хавсаргав. Иймд зээлдэгч Ч.******* болон хамтран зээлдэгч П. нараас дээр дурдагдсан үндсэн зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 18,897,761.52 /Арван найман сая найман зуун ерэн долоон мянга долоон зуун жаран нэгэн төгрөг тавин хоёр мөнгө/ төгрөгийн төлбөр гаргуулж өгнө үү. Зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй ноцтой зөрчсэн тул зээлийн гэрээний хугацааг, хугацаанаас нь өмнө цуцлуулах хүсэлттэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн өдрөөр буюу 2021.09.14-ний өдрөөр зээлийн гэрээг цуцлаж өгнө үү. Зээлийн барьцаанд тавьсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

5.Хариуцагч П. Ч.******* нар нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тайлбартаа: ******* банк ХХК-ий ******* салбараас Ч.******* би өөрийн нөхөр П.ын хамт 2018 оны 11 сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 18000000 төгрөгийг жилийн 25.2 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээл авсан юм. Зээлийн барьцаанд ******* аймгийн ******* сум, 3-р баг, 16-р байр, 1-4 тоот орон сууцны бусад эд хөрөнгийн хамт тавьсан. Энэ хугацаанд нийт 9425894, 40 төгрөг төлсөн юм. Зээлээ төлөөгүй хугацаа хэтэрсэн шалтгаан нь дэлхий даяар цар тахал тархаж олон удаагийн хөл хорио тавигдаж, ажил төрөл наймаа арилжаа зогссонтой холбоотой юм. Ингээд ******* банк ХХК нь зээл төлүүлэх, зээлийн гэрээний гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах гэрээний хугацааг цуцлуулахаар шүүхэд 2020 оны 10 сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Тухайн нэхэмжлэлд зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 15962719, 01 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн юм. Гэтэл 2021 оны 09 сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж нийт 18897761, 52 төгрөгийг нэмэгдүүлэн гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Учир нь ******* банк ХХК анх 2020 оны 10 сарын 29-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байгаа нь бидэнтэй хамааралгүй. Биднээс шалтгаалах асуудал биш юм. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс эхлэн зээлийн хүү, алданги тооцогддоггүй хуулийн заалттай тул энэ нэхэмжилсэн мөнгө болох 2935042, 51 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин 15962719, 01 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ч.*******, П. нар нь ******* банкнаас 2018 оны 11 сарын 20-ны өдөр бичил бизнесийн зээл хийж 18.000.000 төгрөгийг 1 жилийн 18.2%-ийн хүүтэй, 40 сарын хугацаатай авсан. Тухайн үед Ч.******* үсчний бизнес эрхэлдэг. Зээл авснаас хойш зээлээ хэвийн төлж явж байгаад 2020 оны 02 сарын 25-ны өдрөөс эхлэн сар болгон тогтмол төлөх дүнгээрээ төлөөгүй. ******* банкинд 2020 оны 10 сарын 29-ний өдөр зээлдэгчээс 15.962.719 төгрөгийн төлбөр гаргуулах, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн барьцаанд тавьсан орон сууц, Toyota alphard маркийн машин, 5 ханатай гэр, 4 ханатай гэр, гал тогооны тавилга, 32 инчийн зурагт, хивс, хөргөгч, 4 тал хашаа, буйдан, бараа материал зэрэг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасан. Гуравдагч этгээдээр оролцсон хүмүүс нь манай банкны барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгө дээр маргасан. Манай банкны 2018 онд байгуулсан зээлийн гэрээ хууль ёсны хүчин төгөлдөр байгаа. Зээлийн гэрээнд тавьсан эд хөрөнгөнөөс 5 эзэмшигчээс хууль ёсны дагуу итгэмжлэлээ авсан. Банк санхүүгийн байгууллагын барьцаанд байхгүй үл хөдлөх хөрөнгө байдаг. Машин нь Ч.*******ийн нэр дээр байдаг. Хөдлөх хөрөнгө нь өөрсдийнх нь эдэлж хэрэглэдэг зүйлүүд байдаг. Зээлийн гэрээний хугацаа дууссан учир хугацаанаас нь өмнө цуцлах асуудал яригдахгүй. Зээлийн төлбөр гаргуулж барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасан. 15..000.000 төгрөг бол 2020 оны 10 сард нэхэмжлэл гаргах үеийн зээл хаагдах дүн. Үүнээс хойш шүүхийн процесс болон эцсийн шийдвэр гараагүй 568 хоног болсон. 1 жилийнх нь хүү буюу 2.561.000 төгрөгийг нэмэгдүүлсэн. Хариуцагч авсан зээлээ хүлээн зөвшөөрсөн хэрнээ зөвхөн үл хөдлөх хөрөнгөөр хангуулна гэж 2 жил маргасан. Үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг барьцаалж зээл авахаар гэрээ хийчхээд 5 хүний өмчтэй орон сууцыг энэ хөрөнгөөр хангуулна гээд бусад хөдлөх хөрөнгө, бизнесийнхээ орлого зэргээр төлөөд энэ зээлийг хааж эцэст нь гарах бодол байдаггүй. Барьцаатай байгаа үл хөдлөхөөр хангуулна гэж дайрдаг. Үл хөдлөхөө ямар учиртай байсныг хамаатан хүмүүс нарийн сайн мэдэж байгаа байх. Манайх 18.897.000 төгрөгийн төлбөрөө гаргуулж авбал юугаар ч төлүүлсэн хамаагүй. Тиймээс үл хөдлөх, хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна гэв.

7. Хариуцагч Ч.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 11 сард зээл аваад хэвийн төлж байгаад 2020 оны 20 сарын 25-ны өдрөөс хойш зээлийн хугацаа хэтрэлттэй болсон шалтгаан нь ковидын улмаас болон би төрөөд нялх биетэй байсан. Би зээлээ хойшлуулах хүсэлт онлайнаар гаргахад хүлээж аваагүй. 15.962.719 төгрөгийг төлнө. Төлөхдөө үл хөдлөх хөрөнгөөрөө зээлээ барагдуулна гэсэн хүсэлтэй байгаа. Нэхэмжлэл өгснөөс хойш хүү бодоод мөнгөө нэхэж байна. Тиймээс нэмж хүү бодуулахгүй 15.000.000 төгрөгөө төлнө. Машиныг итгэмжлэлээр аваагүй учир би машинаа зарсан. Хивсийг мөнгөн дүнд суутгахгүй. Үл хөдлөх хөрөнгө хангалттай төлчихөөр байгаа учир үл хөдлөхөөр төлнө. 2020 оны 02 сарын 25-ны өдрөөс хойш зээл төлөөгүй явж байгаад 10 сараас зээлээ төлье гэсэн. Шүүхэд өгсөн, шүүхээр шийдүүлнэ гэсэн хариу өгсөн. Би шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагагүйгээр төлөх боломж байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хүү нь зогссон гэж ойлгосон. Тиймээс нэмэгдсэн хүүг төлөх шаардлагагүй гэв.

8.Нэхэмжлэгчээс нэхэмжлэл /хэргийн 1-2 хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3-р хуудас/, ******* банкны гүйцэтгэх захирал Ө.ийн 2020 оны 10 сарын 19-ний өдрийн 01/6306 дугаартай итгэмжлэл /хэргийн 4-р хуудас/, У.ийн иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 5-р хуудас/, ******* банк ХХК-ий 5341469 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 6-р хуудас/, 2018 оны 11 сарын 20-ны өдрийн 210000510234 дугаартай зээлийн гэрээ-ний хуулбар /хэргийн 7-8 хуудас/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хэргийн 9-р хуудас/ барьцааны гэрээ-ний хуулбар /хэргийн 10-11 хуудас/, 2019 оны ******* сарын 02-ны өдрийн 01 дугаартай зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл /хэргийн *******-р хуудас/, 2019 оны ******* сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа олгох мэдэгдэл /хэргийн 13-р хуудас/, ******* аймгийн ******* сумын *******гийн 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хэргийн 14-р хуудас/, 0114796 дугаартай гэрчилгээний хуулбар /хэргийн 44-р хуудас/, Улсын бүртгэлийн ерөнхий газар Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар ******* аймгийн бүртгэлийн хэлтсийн 2018 оны 11 сарын 07-ны өдрийн 46-24285 тодорхойлолтын хуулбар /хэргийн 45-р хуудас/, 2018 оны 11 сарын 02-ны өдрийн итгэмжлэлийн хуулбар /хэргийн 46-р хуудас/, 2018 оны 11 сарын 05-ны өдрийн итгэмжлэлийн хуулбар /хэргийн 47-р хуудас/, 2018 оны 11 сарын 05-ны өдрийн итгэмжлэлийн хуулбар /хэргийн 48-р хуудас/, гэрэл зураг /хэргийн 49-51 хуудас/, ******* банкны гүйцэтгэх захирал Ө.ийн 2021 оны 02 сарын 05-ны өдрийн 01/706 дугаартай итгэмжлэл /хэргийн 4-р хуудас/, нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага /хэргийн 74-р хуудас/ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 175-р хуудас/, зээл, зээлийн хүүний тооцооны хуудас /хэргийн 176-р хуудас/, мемориалын баримт /хэргийн 177-р хуудас/, харилцах дансны харилцагчийн хуулга /хэргийн 178-р хуудас/, гуравдагч этгээдээс 2021 оны 02 сарын 02-ны өдрийн хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 61-62 хуудас/, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.ын шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт /хэргийн 30-р хуудас/, ******* аймаг дахь сум дундын иргэний хэргий анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 11-ний өдрийн 143/ТМ2021/00110 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл /хэргийн 18-29 хуудас/, хариуцагч талаас хариу тайлбар /хэргийн 36-р хуудас/, хариу тайлбар /хэргийн 189-190 хуудас/ баримтуудыг шүүхэд ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: Хариуцагч Ч.*******, П. нар нь тус банктай зээлийн гэрээ байгуулан 18000000 төгрөгийн зээлийг жилийн 25,2 %-ийн хүүтэй, 40 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаанд зээлээ бүрэн төлж барагдуулаагүй учир зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд 15962719,01 төгрөг нэхэмжилсэн. Анх шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хэргийг эцэслэн шийдвэрлэлгүй байсаар 1 жил гаруй хугацаа өнгөрсөн тул зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй зээлд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжлэлийн шаардлагаа 2935042,51 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 18897761,52 төгрөг нэхэмжилж байна. Хариуцагч нар нь зээлийн барьцаанд Ү-1105003525 улсын бүртгэлийн дугаартай ******* аймгийн ******* сумын 3-р баг 16-р байр 1-4 тоот 1 өрөө орон сууц, Toyota Alphard маркын 32-29 ӨМҮ улсын дугаартай суудлын автомашин, 5 ханатай гэр, 4 ханатай гэр, гал тогооны тавилга, 32 инч зурагт, хивс, хөргөгч, 4 тал хашаа, буйдан, бараа материал хөрөнгийг барьцаалан зээл авсан. Зээлээ төлөхгүй байгаа тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Мөн зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй ноцтой зөрчсөн тул зээлийн гэрээний хугацааг хугацаанаас нь өмнө цуцлаж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч нар нэхэмжлэд дараах үндэслэлээр тайлбар гаргаж байна. Үүнд: Зээлийг авсан нь үнэн. Дэлхийг хамарсан цар тахал гарч үйл ажиллагаа зогссон, мөн хариуцагч Ч.******* хүүхэд төрүүлсний улмаас үйл ажиллагаагаа явуулж чадахгүй болсноос зээлийг төлөөгүй. Анх нэхэмжилсэн 15962719,01 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зогсох ёстой гэж ойлгож байна. Зээлийг барьцаа хөрөнгө болох 1 өрөө орон сууцаар төлүүлж өгнө үү. Бусад барьцаа хөрөнгийг бусдад худалдсан, мөн хуучирч муудсаны улмаас хэрэгцээ шаардлага хангахгүй болсон байгаа гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2018 оны 11 сарын 20-ны өдрийн 210000510234 дугаартай зээлийн гэрээ-ний хуулбар /хэргийн 7-8 хуудас/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хэргийн 9-р хуудас/ барьцааны гэрээ-ний хуулбар /хэргийн 10-11 хуудас/ баримтуудаар хариуцагч Ч.*******, П. нар нь ******* банкнаас 18000000 төгрөгийг ******* аймгийн ******* сумын 3-р баг 16-р байр 1-4 тоот 1 өрөө орон сууц, Toyota Alphard маркын 32-29 ӨМҮ улсын дугаартай суудлын автомашин, 5 ханатай гэр, 4 ханатай гэр, гал тогооны тавилга, 32 инч зурагт, хивс, хөргөгч, 4 тал хашаа, буйдан, бараа материал хөрөнгийг барьцаалан жилийн 25,2%-ийн хүүтэй, 40 сарын хугацаатай авах зээлийн гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдож байна.

5. Талууд зээлийн гэрээ байгуулсан эсэх, анх нэхэмжилсэн 15962719,01 төгрөгийг төлөх эсэх, зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгө болох ******* аймгийн ******* сумын 3-р баг 16-р байр 1-4 тоот 1 өрөө орон сууцаар хангуулах, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах талаар маргахгүй байна. Харин хариуцагч тал нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 2935042,51 төгрөгийг төлөх үндэслэлгүй, зээлийн гэрээний барьцаа хөдлөх хөрөнгүүдийг зарж борлуулсан, хэрэгцээ шаардлага хангахгүй тул барьцаа хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч ******* банк нь 2020 оны 10 сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Зохигч 2018 оны 11 сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан ба зээлийн гэрээний хугацаа 2022 оны 3 сарын 22-ны өдөр дуусахаар байна. Нэхэмжлэгч нь 2021 оны 9 сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ. Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах асуудлыг шүүх эцэслэн шийдвэрлээгүй байх хугацаанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь хууль зөрчөөгүй байна. Өөрөөр хэлбэл талуудын хооронд 2018 оны 11 сарын 20-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ хүн төгөлдөр үйлчилж байх үед нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийн 18897761,52 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагч нар нь зээлийн барьцаа хөрөнгөөс хөдлөх хөрөнгөөр гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үндэслэлгүй гэж маргаж байна. Талууд 2018 оны 11 сарын 20-ны өдөр барьцааны гэрээ байгуулж Ү-1105003525 улсын бүртгэлийн дугаартай ******* аймгийн ******* сумын 3-р баг 16-р байр 1-4 тоот 1 өрөө орон сууц, Toyota Alphard маркын 32-29 ӨМҮ улсын дугаартай суудлын автомашин, 5 ханатай гэр, 4 ханатай гэр, гал тогооны тавилга, 32 инч зурагт, хивс 3*4, хөргөгч, 4 тал хашаа, буйдан, бараа материал хөрөнгийг барьцаалан зээл авсан байна. Уг барьцааны гэрээг талууд бичгээр байгуулж, нотариатаар батлуулснаар барьцааны гэрээ хүчин төгөлдөр болжээ. Барьцаалуулагч буюу хариуцагч нар нь барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хариуцан, түүнийг хамгаалах, зохистой эзэмшиж, ашиглан, чанар, өнгө үзэмжийг нь дордуулахгүй байх үүргийг гэрээгээр хүлээсэн байна. Иймд хариуцагч Ч.*******ийн, барьцаа хөрөнгүүдээс хөдлөх хөрөнгүүд нь байхгүй, хэрэгцээ шаардлага хангахгүй муудсан тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүй гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна. Мөн гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах талаар талууд харилцан тохиролцжээ. Иймд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй байна. Барьцааны гэрээний барьцааны зүйл, барьцааны эрх хэсгийн 9-д бараа материал гэж бичжээ. Энэхүү бараа материал нь хэдэн төгрөгний үнэ бүхий хэдэн ширхэг ямар бараа материал болох нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгээс бараа материалаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Зээлийн гэрээний хугацаа 2022 оны 3 сарын 22-ны өдөр дуусгавар болсон байх тул шүүх зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

6. Хэрэгт П., Б. нарыг гуравдагч этгээдээр татан оролцуулсан байна. Гуравдагч этгээдүүд бие даасан шаардлага гаргаагүй тул энэ талаар шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй байна.

7.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар ******* овогт *******ийн ******* /КЕ/, овогт ийн /КЮ/ нараас 18897761, 52 /арван найман сая найман зуун ерэн долоон мянга долоон зуун жаран нэгэн төгрөг тавин хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг Ү-1105003525 улсын дугаартай ******* аймгийн ******* сумын 3-р баг, 16-р байр, 1-4 тоот 1 өрөө орон сууц, Toyota Alphard маркын 3229 ӨМҮ улсын дугаартай автомашин, 5 ханатай гэр 1 ширхэг, 4 ханатай гэр 1 ширхэг, гал тогооны тавилга, 32 инч зурагт, 3*4 хивс 1 ширхэг, хөргөгч 1 ширхэг, 4 тал хашаа, буйдан 1 ширхэг хөрөнгөөр барагдуулж, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах, зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгө бараа материалаар хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэрэгт гуравдагч этгээдээр оролцсон П., Д. нар нь бие даасан шаардлага гаргаагүй болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 299673 /хоёр зуун ерэн есөн мянга зургаан зуун далан гурван/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******, П. нараас 252439 /хоёр зуун тавин хоёр мянга дөрвөн зуун гучин есөн / төгрөг, төсвийн орлогоос 47234 /дөчин долоон мянга хоёр зуун гучин дөрвөн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банкинд олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.УРАНЧИМЭГ