Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2018/01147

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2018/01147

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.С /РД: -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Д.Ц /РД:/

 

Хариуцагч:  У. Г/РД: /

 

Хариуцагч: Ч ХХК /РД: 

 

12 798 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Б, хариуцагч нарын төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч ХХК-ийи захирал У. Гнь 2015 онд өөрийн тоосгоны үйлдвэрийг ажиллуулж эхлэх гэтэл мөнгөгүй болчихоод байна. ажилчдын цалин тавих гэсэн юм мөнгө зээлээч гэхээр нь 7 сая төгрөгийг бэлнээр нягтлан Н.Б-д өөрийн нөхөр Б-р дамжуулан өгсөн, 2015.05.29-нд мөн мөнгө хэрэгтэй байна гээд бэлнээр 300 000 төгрөг У.Гзахиралд өөрт нь, мөн Г захирал эхнэр Ц-н данс болох  дугаарын дансаар нийт 4 530 000 төгрөг зээлж авсан, мөн тоосго хэрэгтэй байна надад нийлүүлээч гэж 55000 ширхэг тоосго авсан. тоосгоны үнэ болох 6 250 000 төгрөг, нийт 18 080 000 төгрөг өгөх ёстой байсан. Үүнээс тоосгоны үнээс 5282000 төгрөгийг төлсөн боловч тоосгоны үлдэгдэл 968000 төгрөг, монгөн хэлбэрээр авсан 11830000 төгрөг, нийт 12798000 төгрөгийг одоо болтол өгөөгүй байна. Иймд 12 798 000 тегрөгийг, хариуцагч У.Ганхөлөгөөс 8268000 төгрөг, Цэрэндуламаас 4530000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

Мөн нэхэмжлэгч 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч нарын тайлбартаа холбогдуулан Ч ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагч татах тухай хүсэлт гаргасан байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хариуцагч Ц-н дансанд 50 000 төгрөг, 1 сая төгрөг, 1 480 000 төгрөг, 1 сая төгрөг, 1 сая төгрөг, нийт 4 530 000 төгрөг шилжүүлсэн. Компаний захирал нь цалинд зориулж 7 сая төгрөг зээлсэн байдаг. Үүнийг компаниас нэхнэ. Мөн өмнө нь 968 000 төгрөгний тоосгоны үлдэгдэлтэй. 300 000 төгрөгийг мөн зээлсэн гээд нийт 1 268 000 төгрөг Г-с нэхнэ. Тодруулбал Г-с зээлийн гэрээний үүрэгт 300,000 төгрөг, Ц-с зээлийн гэрээний үүрэгт 4,530,000 төгрөг, Ч ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 7,000,000 төгрөг, худалдах худалдах авах гэрээний үүрэгт 968,000 төгрөг тус тус нэхэмжилж байгаа гэв.

 

Хариуцагч Д.Ц, У.Г нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд нэхэмжлэгч Б.С-оос гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Манай Ч ХХК нь Нийслэлийн Налайх дүүрэгт байрлаж олон жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд барилгын тоосгоны үйлдвэрлэл, худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг юм. Манай компани Налайх дүүрэгт байрлаж үйл ажиллагаа явуулж байгаа олон компани, аж ахуйн нэгж, хувь хүмүүстэй байнга хамтран ажилладаг ба тоосго хэрэг болсон байгууллага, хувь хүмүүст тоосго нийлүүлэх, тэдний гаргасан хүсэлтийн дагуу урьдчилан тоосгоны нийлүүлэлт ч хийдэг. Б.Стой олон жил хамтран ажиллаж байгаа бөгөөд Б.С нь манай Ч" ХХК-ийн тоосгоны үйлдвэрээс тоосго авч, худалдах үйл ажиллагаа эрхэлж байсан, тоосгоны нэг бүрийн үнийг 100.00 төгрөгөөр тооцон урьд жил нь мөнгөө өгч дараа жил нь тоосгоо авах байдлаар ч хамтран ажиллаж байсан юм. Б.С-ын гаргасан нэхэмжлэл нь иргэн Д.Ц, У.Г нарт хамаатуулсан нь үндэслэлгүй байна. Миний бие Д.Ц нь Ч" ХХК-ийн Хувьцаа эзэмшигч, У.Гнь тус компанийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг юм. Холбогдох нотлох баримтыг удахгүй гарган өгөх болно гэжээ.

 

Хариуцагч нарын төлөөлөгч Б.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шаардлага нь үндэслэл бүхий эсэх болон харьяаллыг шалгах хэрэгтэй. Нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй байна. Шаардлага нь баримттай эсэх нь тодорхойгүй. 7 сая төгрөг өгсөн гэдэг. Бичиг дээр Г зөвшөөрсөн гэж байгаа боловч энэ нь тодорхой зүйлийг нотлохгүй байна. Б нь өгсөн гэдэг боловч захиралд өгөөгүй байдаг. Иймд гэрчээр асуух шаардлагатай. 7 сая төгрөг өгсөн гэдэг. Бямбадаваа нь ямар үндэслэлээр авсан нь тодорхойгүй. Иймд Бямбадавааг гэрчээр асуулгах хүсэлтэй байна. 7 саяыг компанид өгсөн юм уу иргэн Г-т өгсөн юм уу тодорхойгүй. Компани нь Баянзүрх дүүрэгт байдаггүй. Гэрчилгээгээр Баянгол дүүрэгт байдаг. Иймд салгаад шийдэх ёстой. Иймд зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох ёстой. Тоосгоны үлдэгдэл байсан юм бол өмнө нь тооцооны үлдэгдэлээ хийхгүй бусад асуудалтай холиод байна. Хуулийн этгээд хоорондын зүйл байгаа. Баримтад байгаа санхүүгийн тэмдэг нь хуулийн этгээдийг төлөөлөхгүй. Хэрэв хариуцагч нар авсан бол авсанаа хэлнэ. Бямбадаваа нь одоо ажиллахаа больсон. Тоосго аваад баригдаад ажлаас гарсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.С нь зээлийн гэрээний үүрэгт хариуцагч У.Г-с 300,000 төгрөг, хариуцагч Д.Ц-с 4,530,000 төгрөг, хариуцагч Ч ХХК-иас 7,000,000 төгрөг, худалдах худалдан авах гэрээний үүрэгт хариуцагч Ч ХХК-иас 968,000 төгрөг, нийт 12,798,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нар, тэдгээрийн төлөөлөгч нь нэхэмжлэгчтэй хамтран ажиллаж байсан боловч зээлийн болон худалдах худалдан авах гэрээний үүрэгт төлбөр төлөх үндэслэлгүй, 7,000,000 төгрөгийг аваагүй, төлөх төлбөргүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.С нь өөрийн Хаан банк дахь  тоот данснаастоот дансанд 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 50,000 төгрөг, мөн оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, мөн оны 05 дугаар сарын 06-ны өдөр 1,480,000 төгрөг, мөн оны 05 дугаар сарын 11-ны өдөр 1,000,000 төгрөг, мөн оны 05 дугаар сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 4,530,000 төгрөг шилжүүлсэн болох нь хэргийн 10-12 дугаар тал байгаа дансны хуулгаар тогтоогдож байна. Уг мөнгийг хүлээн авсан  тоот дансыг эзэмшигч нь хариуцагч Д.Ц болох нь Хаан банк ХХК-ний 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2906 дугаар албан тоотоор тогтоогдсон. Хариуцагч Д.Ц нь энэхүү 4,530,000 төгрөгийг буцаан төлсөн эсэх, эсхүл өөр төрлийн гэрээний харилцааны төлбөр эсэх талаар тайлбар гаргаагүй. Мөн энэ талаар шүүхэд баримт ирүүлээгүй. Иймд хариуцагч Д.Ц-с зээлийн гэрээний үүрэгт 4,530,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Б.С нь зээлийн гэрээний дагуу хариуцагч У.Г-т 300,000 төгрөг өгсөн нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь энэ талаар баримтгүй гэж тайлбарласан бөгөөд хариуцагч У.Г түүний төлөөлөгч Б.Батдорж нар нь 300,000 төгрөг аваагүй гэж маргаж байна. Иймд нэхэмжлэгч Б.С болон хариуцагч У.Гнарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байх тул хариуцагч У.Г-с 300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Хариуцагч Ч ХХК болон нэхэмжлэгч Б.С нарын хооронд тоосго худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон. Хариуцагч У.Г, Д.Ц-н нар нь олон удаагийн худалдах худалдан авах харилцаа байсан гэж тайлбарласан байна. Гэвч нэхэмжлэгч нь хэзээний гэрээний дагуу хэдэн ширхэг тоосго нийлүүлсэн, үүнээс хэдэн төгрөгний үлдэгдэл төлбөрийг төлөөгүй болох талаар шүүхэд баримт ирүүлээгүй. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь энэ талаар баримтгүй гэж тайлбарласан. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг нотлох үүргээ биелүүлээгүй байна. Иймд худалдах худалдан авах гэрээний үүрэгт хариуцагчЧ ХХК-иас 968,000 төгрөг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Харин гэрч Д.Б нь Н.Б-д 7,000,000 төгрөг өгсөн болох нь хэргийн 136 дугаар талд байгаа гараар бичсан баримтаар тогтоогдож байна. Энэхүү 7,000,000 төгрөг нь нэхэмжлэгч Б.С-ын мөнгөн хөрөнгө болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд гэрч Д.Б-н гаргасан тайлбараар тогтоогдож байна. Гэвч уг 7,000,000 төгрөг нь хариуцагчЧ ХХК-д олгогдсон гэж үзэх боломжгүй байна. Учир нь хариуцагийн төлөөлөгч нь дээрх 7,000,000 төгрөгийг хариуцагч нар аваагүй гэж маргасан. Харин нэхэмжлэгч нь хариуцагч нарыг уг мөнгийг зээлэх талаар хүсэлт гаргасан болон хариуцагчЧ ХХК-д 7,000,000 олгогдсон гэх тайлбараа нотлоогүй, энэ талаар хүсэлт гаргаагүй. Иймд дээрх гэрч Д.Б-н Н.Б-ад олгосон 7,000,000 төгрөгийг хариуцагчЧ ХХК-д олгосон зээл гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Түүнчлэн нэхэмжлэгч, эсвэл эрх бүхий этгээд нь 7,000,000 төгрөгт холбогдох асуудлын талаар зохих этгээдэд холбогдуулан жич нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Д.Ц-ас зээлийн гэрээний үүрэгт 4,530,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.С-д олгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэлгүй байх тул зээлийн гэрээний үүрэгт хариуцагчЧ ХХК-д холбогдох 7,000,000 төгрөг, хариуцагч У.Г-т холбогдох 300,000 төгрөг, худалдах худалдан авах гэрээний үүрэгт хариуцагчЧ ХХК-д холбогдох 968,000 төгрөг, нийт 8,268,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Сын нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 219,718 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ц-с 87,430 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД