Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2018/00601

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2018/00601

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:М. А /РД: 

 

Хариуцагч:  Н

 

орон сууцны үнэлгээг хүчингүй болгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн төлөөлөгч И.Г, гуравдагч этгээдийн төлөөлөгч У.Б, Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.12.14-ний өдрийн 101/ШШ2016/07029 тоот захирамжийг албадан гүйцэтгэх хүрээнд хийгдсэн М.Агийн өмчлөлийн  дугаарт бүртгэгдсэн, м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцанд хийгдсэн Лэндс ХХК-ийн 2017.08.30-ны өдрийн эд хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.12.14-ний өдрийн  тоот захирамжийг албадан гүйцэтгэх Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажиллагаа нь М.А миний хууль ёсны эрх ашгийн зөрчиж, хохироож байгаа болохыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын цахим хуудас болон Засгийн газрын мэдээ сонины 2017.12.07-ны өдрийн дугаараас анх удаа өөрөө олж мэдэж, тэгээд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалтай танилцсаны үндсэн дээр энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. М.А миний бие нь Лэндс ХХК-ийн 2017.08.30-ны өдрийн эд хөрөнгийн шинжээчийн үнэлгээг 2017.12.07-ны өдөр танилцаж, мөн өдөр анх удаагаа мэдсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль-ийн 55.7 дугаар зүйлд ....эд хөрөнгийн үнэлгээг мэдснээс хойш 7 хоногийн хугацаанд бапгаан шууд шүүхэд нэхэмжлэл гаргах...-аар заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг заасан хугацаандаа багтаан шүүхэд гаргаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хууль-ийн 32.4 дүгээр зүйл болон 33.1 дүгээр зүйлд заасны дагуу төлбөр төлөгч бөгөөд өмчлөгч М.А миний бие нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд бие даан оролцож, өөрийн өмчлөлийн орон сууцныхаа талаар үнийн санал гаргах, шинжээчийн үнэлгээтэй танилцах, гомдол гаргах эрхтэй байсан. Гэтэл НШШГГ, шийдвэр гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгч Д.Гтай зөвхөн харилцаж, түүнийг ажиллагаандаа оролцуулж. харин М.А намайг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гадна шууд орхигдуулж, ямар нэгэн мэдээлэл мэдэгдэл өгөхгүй, санал, хүсэлт аваагүй. Тухайлбал М.А миний өмчлөлийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн,  тоот хаягт орших 42 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг битүүмжлэх, хураах, үниин санал авах, шинжээчээр үнэлгээ хийлгэх, гаргасан үнэлгээгээ танилцуулах зэрэг ажиллагааг явуулахдаа төлбөр төлөгч бөгөөд өмчлөгч М.А миний биед огт мэдэгдээгүй. Иргэний хууль-ийн 177.1 дүгээр зүйл болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хууль-ийн 55 дугаар зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч нь эд хөрөнгийн өмчлөгч болон төлбөр төлөгчөөс үнийн санал авах, талууд харилцан тохиролцож үнэ тогтоох арга хэмжээ авах, шинжээчийн үнэлгээг талуудад танилцуулах тухай заасан байна. Гэтэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд талуудын хооронд эд хөрөнгийн талаар үнэ тохиролцох ажиллагаа хийгдээгүй, эд хөрөнгийн өмчлөгч, төлбөр төлөгч М.А надаас эд хөрөнгийн үнийн санал огт аваагүй, үнийн саналаа өг ч гэж хэлээгүй, шинжээчээр тогтоолгосон гэх үнэлгээгээ ч танилцуулаагүй. Зөвхөн нөгөө төлбөр төлөгч Д.Ггаас л үнийн санал авсан байдаг. Иймд төлбөр төлөгчөөс үнийн санал, үнэлгээг танилцуулах, гомдол гаргах тухай Иргэний хууль-ийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль-ийн холбогдох зүйл, заалтууд зөрчигдсөн байна. Лэндс ХХК-ийн 2017.08.30-ны өдөр гүйцэтгэсэн эд хөрөнгийн үнэлгээгээр миний өмчлөлийн орон сууцыг зах зээлийн бодит үнэ ханшаас хамаагүй багаар үнэлсэн байна. Тус байр нь зах зээл дээр хамгийн багадаа 150.0 сая төгрөгийн үнэлгээтэй байхад Лэндс ХХК нь уг байрыг 113,390,000 төгрөгөөр буюу хамаагүй багаар үнэлсэн байна. Түүний улмаас миний эрх ашиг хохироход хүрээд байна. Мөн уг асуудлаар Ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч миний гомдлыг хүлээн аваагүй болно. Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.12.14-ний өдрийн 101/ШШ2016/07029 тоот захирамжийг албадан гүйцэтгэх хүрээнд хийгдсэн М.Агийн өмчлөлийн Ү-2204005774 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн  ,  тоот хаягт орших 42 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцанд хийгдсэн Лэндс ХХК-ийн 2017.08.30-ны өдрийн эд хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцож шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үнэлгээтэй холбоотой нэхэмжлэл гаргасан. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эрхийг нь зөрчиж хийгдсэн. Шийдвэрээр төлбөр төлөгч нь 2 этгээд байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Г харилцаад А-г орхигдуулдаг. Барьцаанд байсан байранд шинжээч томилж үнэлгээ хийсэн. Хуульд заасан журам зөрчиж үнэлгээ хийсэн. Байр нь 2 өмчлөгчтэй. Үнэлгээ хийлгэхийн өмнө үнийн санал авах ёстой байдаг. Гэтэл нэхэмжлэгчээс үнийн санал аваагүй. Мөн гарсан үнэлгээг ч гэсэн мэдэгдээгүй. Иймд Лэндсийн гаргасан үнэлгээг хүчингүй болгох хүсэлтэй байгаа. Учир нь үнийн санал аваагүй, зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэв.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлөөлөгч И.Гомбожав нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн  дугаар шийдвэрээр Д.Г, М. А нараас 56.449.010 төгрөгийг гаргуулж Хак кредит ББСБайгууллагад олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч Д.Г, М.А нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг хүлээлгэн өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар төлбөр төлөгч Д.Г, М.А, М.А нарын өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан тоотод байрлах 42 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн  тоот эд хөрөнгө битүүмжпэх тогтоолоор битүүмжилж, тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолоор барьцаалан хураасан. Төлбөр төлөгч Д.Г, М.А нарт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар битүүмжилж, хураасан үл хөдлөх хөрөнгийн үнийн саналыг 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 3/17833, 3/17834 дугаартай албан бичгээр авахад төлбөр төлөгч Д.Г-н зүгээс уг байрыг 120.000.000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд өөрийн охин болох М.Аг үнийн саналыг хүлээн зөвшөөрч байгаа талаар тайлбар өгсөн бөгөөд шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс төлбөр төлөгч Д.Г нь төлбөр төлөгч М.Агаас итгэмжпэл авчирч байж санал гаргах боломжтой бөгөөд төлбөр төлөгч М.А бичгээр хүсэлт гаргасан тохиолдолд төлбөр авагч талд танилцуулж харилцан тохиролцсон тохиолдолд уг үнээр албадан дуудлага худалдаанд оруулах боломжтой болохыг тайлбарлан өгч тэмдэглэл хөтөлсөн. Төлбөр төлөгч М.Агийн зүгээс үнийн санал өгөөгүй, төлбөр авагч Хак кредит ББСБайгууллагын зүгээс шинжээч томилж үнэлгээг тогтоолгох хүсэлтийг ирүүлсэн. Төлбөр авагч төлбөр төлөгч талууд харилцан тохиролцож үнийг тогтоогоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар хөрөнгийн үнэлгээний Лэндс ХХКомпаниар үнэлгээг тогтоолгоход 113.390.000 төгрөгөөр тухайн үл хөдлөх хөрөнгийн үнийг тогтоосон. Дээрх үнэлгээг 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 3/21928 дугаартай үнэлгээний мэдэгдлээр төлбөр төлөгч нарт 2017 оны 9 дүгээр сарын 08-ний өдрийн 15 цаг 17 минутанд төлбөр төлөгч Д.Ггийн ажлын газарт, мөн баталгаат шуудангаар төлбөр төлөгчийн хаягаар хүргүүлж төлбөр төлөгч Д.Гтай 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр уулзан эрх үүргийг тайлбарлан өгч үнэлгээг танилцуулсан. Төлбөр төлөгч Д.Г, М.А нарын зүгээс 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Тус албанд хандаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т зааснаар өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах 1 сарын хугацаа хүссэний дагуу 2017 оны 9 дүгээр сарын 14-нөөс 2017 оны 10 дугаар сарын 14-нийг хүртэл хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоож төлбөр төлөгчдөд хөрөнгөө бие даан худалдан борлуулах хугацааг олгосон. Төлбөр төлөгчдийн зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасан хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй өөрийн хөрөнгийг худалдан борлуулаагүй тул 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаа, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй байна. Төлбөр төлөгчийн зүгээс эд хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагаанд оролцуулаагүй талаар гомдолд дурьдсан байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон бусад хууль тогтоомжид шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгчийг заавал байлцуулахаар зүйлчлээгүй, /шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гомдол гаргах хугацаа өнгөрсөн, хугацаандаа гомдол гаргаагүй нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзнэ/ үнэлгээг харилцан тохиролцож тогтоох боломжтой байсан боловч үнийн санал өгөхөөс зайлсхийсэн төлбөр төлөгч Д.Г уг үл хөдлөх хөрөнгийг 120,000,000 төгрегөөр үнэлсэн байхад М.Агийн зүгээс нэхэмжпэлд дурьдсанаар 150,000,000 төгрөгөөр үнэлж байгаа нь төлбөр төлөгчид хоорондоо санал зөрүүтэй төлбөр авагчийн зүгээс Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар шинжээч томилж үнийг тогтоолгох хүсэлт гаргасан байх тул хуулийн дагуу шинжээчээр үнэлгээг тогтоолгосон. Төлбөр төлөгч М.Агийн зүгээс үнэлгээг танилцуулаагүй гэх боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д зааснаар үнэлгээтэй танилцсан болох нь мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т зааснаар хуулийн хугацаандаа хөрөнгөө бие даан худалдан борлуулах хугацаа хүссэн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн хүсэлт, 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн  дугаартай тогтоол, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журам зөрчсөн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар үнэлгээний талаарх гомдлоо хуульд заасан хугацаа буюу 7 хоногийн дотор шүүхэд гаргаагүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжпэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х ХХК-ний төлөөлөгч Б.Б, Э.Мр нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Танай шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй Мөнх овогтой Агийн нэхэмжлэлтэй Н-т холбогдох иргэний хэрэгт Х ББСБ нь гуравдагч этгээдээр оролцож байна. Нэхэмжэлэгчийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад доорх байдлаар хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн  тоот захирамжаар албадан гүйцэтгүүлэх хуудсаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа явагдсан. М.А нь 2017 оны 12-р сарын 07-ны өдөр Засгийн газрын мэдээ сониноос анх удаа олж мэдсэн гэдэг нь ямар ч үндэслэлгүй зүйл бөгөөд 2 дахь удаагийн дуудлага худалдаа болохоос өмнө шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч талд мэдэгдсэн байдаг. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 Иргэний эрх зүйн чадамжгүй, иргэний эрх зүйн зарим, эсхүл иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эцэг, эх асран хамгаалагч, харгалзан дэмжигч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлөх бөгөөд тэдгээр нь эрхээ нотлох баримт бичгийг шийдвэр гүйцэтгэгчид үзүүлнэ гэж заажээ. Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.2 Төлөөлөгч нь бусдыг төлөөлж байгаагаа мэдэгдэлгүйгээр хэлцэл хийсэн бол түүнтэй хэлцэл хийсэн этгээд бусдыг төлөөлж байгаа этгээдтэй хэлцэл хийж байгаагаа мэдэх ёстой байсан тохиолдолд төлөөлүүлэгчид хэлцлийн үр дагавар үүснэ гэж заасан байх тул М.Аг төлөөлөн төлбөр төлөгч Д.Г нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцон Шүүхийн шийдвэр гүйцэттэлийн хүрээнд хууль ёсны дагуу өөрийн эрх, үүргээ хэрэгжүүлсэн гэж ойлгож байна. Нэхэмжлэгч тал хариуцагчид холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дүгээр зүйлд зааснаар эрхээ эдэлж чадаагүй гэж нэхэмжлэлдээ дурьдажээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дээрхи заалтуудад заасан өөрийн эрхээ эдлэхэд шийдвэр гүйцэтгэх байгууллага саад учруулаагүй бөгөөд 2 удаагийн дуудлага худалдаанд хүрэх явц хүртэл иргэн М.А нь барьцааны эд хөрөнгийг 113,390,000 төгрөгөөр үнэлсэнийг мөн шинжээчийн үнэлгээтэй танилцах, гомдол гаргах боломжтой байсан ч эрхээ хэрэгжүүлээгүй нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх аллбанаас үүссэн зүйл гэж үзэж байна. Мөн нэхэмжлэлийн шаардалагад тус барьцаа хөрөнгийг 'Лэндс ХХК нь 113,390,000 мянган төгрөгөөр үнэлсэн байдаг нь зах зээлийн үнэ ханшид нийцсэн гэж үзэж байна. Д.Ггийн хүсэлтийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-ийг ханган 1 сарын хугацааг төлбөр төлөгч талд олгож байсан боловч үр дүнд хүрээгүй. Зах зээлийн ханшид тохирохуйц үнэлээгүй гэх боловч төлбөр төлөгч талд өөрсдийн хүссэн үнээрээ худалдан борлуулах эрхтэй байсан хэдий ч тус хугацаанд борлуулж чадаагүй байдаг. Иргэний тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хорөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тогтооно гэж заасны дагуу Лэндс ХХК-ийн 2017 оны 08-р сарын 30-ны өдрийн барьцаа хөрөнгийн үнэлгээ нь 113,390,000 төгрөг, түүний 70 хувь болох 79,373,000 төгрөгөөр тогтоосон нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлага буюу үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Нэхэмжлэгч нь Засгийн газрын мэдээ сониноос анх удаа дуудлага худалдааны дараа мэдсэн гэдэг. Энэ нь үндэслэлгүй. Анхны дуудлага худалдааны талаар 11 сард анх удаа мэдээлэл гаргасан. Нэхэмжлэгч нь үнийн санал аваагүй гэдэг. Зах зээлээс хэт доогуур үнэлсэн гэдэг. Лэндсийн үнэлгээ нь зах зээлийн үнэлгээд нийцсэн. Мөн шийдвэр гүйцэтгэл нь өөрийн хөрөнгөө борлуулж төлбөр төлөх 1 сарын хугацаа өгсөн байдаг. Үнэлгээний талаар мэдээгүй гэсэн мөртлөө борлуулах 1 сарын хугацаа авсан нь үндэслэлгүй. Иймд үнэлгээний 70 хувиар анхны дуудлага худалдаанд оруулсан нь хуульд нийнэ. Үнэлгээний талаар удаа дараа мэдэгдсэн. ШШГТХ 14.6-д хэрхэн мэдэгдэх тухай байгаа. Энэ заасан зохицуулалтаар хаягаар мэдэгдэх хуудас явуулаад хүлээн авсан эх нь гарын үсэг зурсан байна гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.А нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо,  тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Н нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, үнэлгээг хуульд заасан журмын дагуу тогтоолгосон, шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х ХХК нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу үндэслэлтэй үнэлгээ тогтоогдсон, нэхэмжлэгч нь маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг өөрөө зарах хугацаа авсан тул үнэлгээг мэдээгүй гэдэг нь үндэслэлгүй гэж тайлбарласан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ үнийн санал аваагүй, үнэлгээг хэт доогуур тогтоосон, үнэлгээний талаар мэдэгдээгүй гэж тайлбарлаж байна.

 

Тус дүүргийн шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн  дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамжийн дагуу мөн өдөр 548 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэн байна. Улмаар 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай  дугаар тогтоол гарч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу төлбөр төлөгч буюу энэ хэргийн нэхэмжлэгчид 2017 оны 05 дугаар сарын 09-ны өдөр болон 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр тус тус төлбөр төлөх талаар мэдэгдсэн болох нь хэрэгт байгаа баримтаар тогтоогдож байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр төлөгч нар төлбөрийг барагдуулаагүй тул 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр эд хөрөнгийг битүүмжилж, мөн оны 06 дугаар сарын 15-ны өдөр төлбөр төлөхийг дахин мэдэгдсэн байна. Төлбөр төлөгч нар хуульд заасан үүргээ буюу шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр үнэлгээний талаар маргаж буй Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 4а байр, 14 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг хураасан байна. Ийнхүү үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002.01.10/-н 34 дүгээр зүйлийн 34.1.1, 36 дугаар зүйлийн 36.1, 36.5-д нийцсэн байна.

 

Хариуцагч нь 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгчид үнийн санал ирүүлэх тухай мэдэгдэлийг хүргүүлсэн байна. /хэргийн 76 дүгээр тал/ Ийнхүү баталгаат шуудангаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасныг зөрчөөгүй байна. Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр төлөгч Д.Г үнийн санал ирүүлсэн байх бөгөөд харин энэ хэргийн нэхэмжлэгч М.А нь үнийн санал ирүүлээгүй болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан тайлбар, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч нь үнийн санал гаргаагүй, өөрөөр хэлбэл эрхээ хэрэгжүүлээгүй нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журам зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Ийнхүү нэхэмжлэгч үнийн санал гаргаагүйн улмаас төлбөр авагч буюу энэ хэргийн гуравдагч этгээд нь 2017 оны 08 дугаар сарын 21-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгөний үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилуулах тухай хүсэлт гаргажээ. Хүсэлтийн дагуу 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 220 дугаар тогтоолоор Лэндс ХХК-ийг шинжээчээр томилсон байна. /хэргийн 81 дүгээр тал/ Уг ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2017.06.09/ 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцэж байна. Улмаар шинжээч Лэндс ХХК нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 4а байр, 14 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг 113,390,000 төгрөгөөр үнэлж, дүгнэлт ирүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч нь дээрх үнэлгээг зах зээлийн бодит үнэлгээнээс хэт доогуур тогтоосон гэж маргасан боловч өөрийн тайлбарыг нотлоогүй, холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Шинжээчийн гаргасан үнэлгээний талаар 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төлбөр төлөгч буюу энэ хэргийн нэхэмжлэгчийн эх Д.Гд мэдэгдсэн бөгөөд энэ талаар зохигч хэн аль нь маргахгүй байна. Ийнхүү мэдэгдсэнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчид үнэлгээний талаар мэдэгдсэн гэж үзнэ. Мөн нэхэмжлэгч нь үнэлгээний талаар мэдсэн болох нь түүний 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Нт гаргасан хүсэлтээр тогтоогдож байна. /хэргийн 97 дүгээр тал/ Энэхүү хүсэлтийн дагуу хариуцагч Н нь төлбөр төлөгч нарт эд хөрөнгийг борлуулах 1 сарын хугацаа олгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу явагдсан ажиллагаа байна. Иймд нэхэмжлэгч нь үнэлгээний талаар 2017 оны 12 дугаар сарын 14-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг зөрчсөн гэж үзнэ.

 

Эдгээр үндэслэлийг бүхэлд нь нэгтгэн дүгнэвэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох болон түүнээс өмнө явагдсан ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдсан, үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур тогтоосон гэх нэхэмжлэгчийн тайлбарт хэрэгт байгаа баримтаар тогтоогдоогүй, хуульд заасан хугацааг хэтрүүлж шүүхэд үнэлгээний талаар нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч М.Агийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД