Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2022/02199

 

 

 

 

 

 

 

2022 05 11 101/ШШ2022/02199

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: 000000000 тоот, Н Ресорт ХХК-ийн /РД: 6108083/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж 3, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

хххххххххххххх тоот хаягт байрлах 000000000000 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 355,0 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн ааааааааааааааааадугаарт бүртгэлтэй, өмчлөх эрхтэй газар болон мөн хаягт байршилтай хувийн сууц, гаражийн зориулалттай, 92 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн 0000000000000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Отгонжаргал,

Гэрч: Баян модот ХХК-ийн үнэлгээчин С.Цэвээнролом,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н ресорт ХХК-ийн гүйцэтгэх захирал В.Алтантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Төлбөр төлөгч Н ресорт ХХК-ийн зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хххххххххххххх тоот хаягт байрлах 000000000000 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 355,0 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн ааааааааааааааааадугаарт бүртгэлтэй, өмчлөх эрхтэй газар болон мөн хаягт байршилтай хувийн сууц, гаражийн зориулалттай, 92 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн 0000000000000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт багаар үнэлсэн гэж үзэж шүүхэд үнэлгээтэй холбоотой нэхэмжлэл гаргасан.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 25-ны өдрийн 366 дугаар захирамжаар Н ресорт ХХК-аас 487,765,232 төгрөгийг гаргуулан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд төлбөр төлөгч компанийн барьцаалсан хөрөнгө болох иргэн В.Алтангэрэлийн өмчлөлийн 00000000 дугаартай,хххххххххххххх тоот хаягт орших 92 м.кв талбайтай хувийн сууц болон тус хаягт орших ааааааааааааааааадугаартай өмчлөх эрхтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2021 оны 11 сарын 12-ны өдөр хураан авах тогтоол үйлдсэн.

Улмаар дээр үл хөдлөх эд хөрөнгөд шинжээч томилогдож үнэлгээг нь төлбөр төлөгч Н ресорт ХХК-д болон хөрөнгийн өмчлөгчид 2021 оны 12 сарын 10-ны өдөр мэдэгдлээр танилцуулсан байна.

Тус үнэлгээг хөрөнгийн үнэлгээний Баян модот ХХК гаргасан байх ба хххххххххххххх тоот хаягт байрлах 000000000000 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 355,0 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн ааааааааааааааааадугаарт бүртгэлтэй, өмчлөх эрхтэй газар болон мөн хаягт байршилтай хувийн сууц, гаражийн зориулалттай, 92 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн 0000000000000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг нийтэд нь 78,896,000 төгрөгөөр үнэлжээ.

Тус хөрөнгийг үнэлэхдээ хуульд заасан журмыг баримтлаагүй, мөн хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэж үзэж байгаа тул дараах үндэслэлээр үнэлгээг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан.

Хөрөнгийн үнэлгээний тайлангийн нүүр хэсэгт ххххххххххххххххх тоот хаягт орших 355 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 92 м.кв талбайтай, хувийн сууц, гараж, 77 м.кв талбайтай байшин зэрэг хөрөнгүүдтэй танилцсан. Харин 2021 оны 11 сарын 30-ны өдрийн байдлаар тус хаягт орших 355 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 92 м.кв талбайтай хувийн сууц зэргийг хамтад нь 78,896,000 төгрөгөөр үнэлсэн болохыг тогтоож байна гэжээ.

Гэтэл тус өмчлөх эрхтэй газар дээр бие даасан 3 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө байгааг хөндлөнгийн шинжээч өөрийн биеэр очиж үзсэн атлаа нэг хувийн сууц, нэг газар дээр л үнэлгээ тогтоосон мэтээр үнэлгээг гаргасан байгаа нь хууль зөрчиж байна.

Мөн үнэлгээний тайлангийн 1.7-д үнэлгээний нэгдсэн дүгнэлтийг тусгасан бөгөөд хххххххххххххх тоот хаягт орштщих 355 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 10,350,025 төгрөгөөр үнэлсэн байна.

Ингэж үнэлэхдээ Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын дагуу Хан-Уул дүүргийг 7-р бүсчлэлд хамруулж 1 га талбайн суурь үнэлгээг 245,000,000 төгрөгөөр тооцов. Тус газрын 1 м.кв талбайн үнэ болох 24,500 төгрөгийг 355 м.кв талбайгаар үржүүлээд 8,697,500 төгрөгийн үнэлгээ гаргажээ.

Уг үнэлгээг 2018-2021 оны үнийн өсөлт 1,19 хувийн итгэлцүүрээр үржүүлээд 10,350,025 төгрөгөөр үнэлсэн гэжээ.

Гэтэл Засгийн газрын дээрх тогтоолын 1-р хавсралтад Хан-Уул дүүрэг, 6-р бүсчлэлд байрлах бөгөөд 1 га газрын суурь үнэлгээг 3-р хавсралтаар 273,000,000 төгрөгийн үнэлгээтэй байхаар заажээ.

Үнэлгээний компани бүсчлэлийг буруу тогтоосны улмаас тухайн газрын үнэлгээг хэт багаар үнэлсэн байна. Мөн дээр Засгийн газрын тогтоол, үнэлгээ тогтоох аргачлал нь газрын зах зээлийн ханш, суурь үнийг тогтоох зорилготой бус Газрын төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх үүднээс иргэн, аж ахуйн нэгжийн эзэмших, ашиглах эрхтэй газрын төлбөрийг жил бүр тооцож тогтооход зориулагдан батлагдсан захиргааны хэм хэмжээний акт юм.

Эрхийн улсын бүртгэлийн ааааааааааааааааадугаарт бүртгэлийн 355 м.кв талбайтай газар нь өмчлөх эрхтэй газар гэдгийг үнэлгээний компани ойлгохгүй байгаа нь харамсалтай.

Мөн тус өмчлөх эрхтэй газрын 2018-2021 оны үнийн өсөлтийн итгэлцүүр 1,19 гэх тооцооллыг чухам ямар статистик тооцоо, эх сурвалжийг үндэслэн гаргасан нь тодорхойгүй, үнэлгээний тайланд тэр талаар мэдээлэл огт байхгүй юм.

Тус газрын тухайд үнэ цэнэ нь ирээдүйд өсөн нэмэгдэх боломжтой, орон сууцны хорооллоос 300 метр хүрэхгүй зайд оршдог, эргэн тойронд нь орон сууцны цогцолбор хороолол баригдсан, төв замаас 450 метр зайд байрладаг, туслах замаас 220 метр зайд байрладаг, төвийн шугам, дэд бүтэц, цэцэрлэг, сургуультай ойр байрладаг.

Тухайн газар ба газартай холбоотой мэдээллийг үнэлгээний тайлангаас харж болох ба төлбөр төлөгчийн зүгээс өмчлөх эрхтэй газрыг зах зээлийн ханшаас хэт багаар үнэлсэн гэж үзэж байгаа.

Үнэлгээний тайлангийн 5-р хуудасны 1.7-д тухайн хаягт орших 72 м.кв талбайтай, хувийн сууцыг 22,693,046.81 төгрөгөөр, мөн хаягт орших 77,3 м.кв талбайтай хувийн сууцыг 39,715,466.25 төгрөгөөр, мөн хаягрт орших 20 м.кв талбайтай гаражийг 3,926,676 төгрөгөөр тус тус үнэлж нийтэд нь 78,895,476.54 төгрөгөөр үнэлжээ.

Гэтэл шүүхийн шийдвэрт хххххххххххххх тоот хаягт орших 92.м.кв талбайтай хувийн сууцаар үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар тусгасан байхад ямар үндэслэлээр хувийн сууцны талбайн хэмжээг 72 м.кв талбайтай болгож үнэлсэн нь тодорхойгүй байна.

Мөн тус хаяг дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гарч амжаагүй байгаа, 100 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууц байгаа бөгөөд тухайн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгаагүй байхад уг хөрөнгийг дур мэдэн үнэлж тайландаа тусгажээ.

Өмчлөх эрхтэй газар дээр буй 3 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэж үзэж байгаа бөгөөд үнэлгээг гаргахдаа ойлгомжгүй байдал бий болгож хувийн сууц болон гаражийн 1 м.кв талбайн үнийг тогтоох аргачлалыг буруу тооцоолсон гэж үзэж байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлгээг тогтоохдоо Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.4-т заасан зарчмыг зөрчсөн.

Иймд хххххххххххххх тоот хаягт байрлах 000000000000 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 355,0 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн ааааааааааааааааадугаарт бүртгэлтэй, өмчлөх эрхтэй газар болон мөн хаягт байршилтай хувийн сууц, гаражийн зориулалттай, 92 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн 0000000000000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний Баян модот ХХК-ийн 2021 оны 12 сарын 10-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Отгонжаргал шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 25-ны өдрийн 366 дугаар захирамжаар Н ресорт ХХК-аас 487,765,232 төгрөгийг гаргуулж, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгохоор шийдвэрлэсэн.

Уг шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Н ресорт ХХК-ийн барьцаалсан иргэн В.Алтангэрэлийн өмчлөлийн 00000000 дугаартай,хххххххххххххх тоот хаягт орших 92 м.кв талбайтай хувийн сууц болон тус хаягт орших ааааааааааааааааадугаартай өмчлөх эрхтэй газар зэрэг хөрөнгийг 2019 оны 05 сарын 17-ны өдрийн 161/03 дугаартай тогтоолоор хураасан.

Төлбөр төлөгч Н ресорт ХХК-ийн болон өмчлөгч нарын ирүүлсэн үнийн саналыг төлбөр авагч тал зөвшөөрөөгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар төлбөр авагч талын хүсэлтийг үндэслэн 2021 оны 11 сарын 25-ны өдрийн 11/344 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор Баян модот ХХК-шинжээч С.Цэвээнроломыг томилон хөрөнгийг үнэлүүлэхэд барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг 78,896,000 төгрөгөөр үнэлсэн тухай тайланг ирүүлсэн.

Талууд 2021 оны 12 сарын 10-ны өдрийн 4-161/24130, 4-161/1480 дугаар бүхий албан бичгээр барьцаа хөрөнгүүдийн үнэлгээний тайланг мэдэгдлийн хамт гардуулан өгч, тэмдэглэл хөтөлж гарын үсэг зуруулан баталгаажуулсан.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул Н ресорт ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Талуудын ирүүлсэн нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Н ресорт ХХК нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.Бат-Эрдэнэд олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 сарын 13-ны өдрийн 4-161/24130 дугаартай мэдэгдэл,

2021 оны 11 сарын 12-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоол, хөрөнгийн үнэлгээний Баян модот ХХК-ийн 2021 оны 12 сарын 10-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан,

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 25-ны өдрийн 101/ШШ2018/00366 дугаартай Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай шүүгчийн захирамж,

Н ресорт ХХК-ийн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай байгуулсан 2016 оны 12 сарын 15-ны өдрийн 2016/Б-39 дугаартай барьцааны гэрээ,

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 сарын 20-ны өдрийн 182 дугаартай Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл /бүс/, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай тогтоолын хуулбар, анхны албадан дуудлага худалдааны товыг мэдэгдсэн 2022 оны 01 сарын 10-ны өдрийн 4-161/575 дугаартай мэдэгдэл зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2022 оны 02 сарын 23-ны өдрийн итгэмжлэл, тус шүүхийн 2018 оны 03 сарын 22-ны өдрийн 512 дугаартай гүйцэтгэх хуудас, 2018 оны 03 сарын 22-ны өдрийн 101/ШЗ2018/05451 дугаартай шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж,

мөн тус шүүхийн 2018 оны 01 сарын 25-ны өдрийн 101/ШШ2018/00366 дугаартай Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай шүүгчийн захирамж, 2018 оны 09 сарын 05-ны өдрийн 18261605 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол,

Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн 2018 оны 12 сарын 11-ний өдрийн 1368 тоот хариу албан бичиг,

2019 оны 05 сарын 17-ны өдрийн 161/03 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Н ресорт ХХК-ийн гүйцэтгэх захирал В.Алтантуяагийн 2021 оны 09 сарын 15-ны өдрийн итгэмжлэл,

2021 оны 11 сарын 12-ны өдрийн 161/02 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол, төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч В.Алтангэрэлийн 2021 оны 11 сарын 15-ны өдрийн үнийн санал, Н ресорт ХХК-ийн 2021 оны 11 сарын 22-ны өдрийн үнийн санал,

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн дарга Я.Эрдэнэсайханы 2021 оны 11 сарын 25-ны өдрийн итгэмжлэл, мөн төлбөр авагч талын 2021 оны 11 сарын 25-ны өдрийн үнэлгээ тогтоолгох шинжээч томилуулах тухай хүсэлт,

Шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 сарын 25-ны өдрийн 11/344 дугаартай шинжээчээр Баян модот ХХК-үнэлгээчин С.Цэвээнроломыг томилсон тогтоол, шинжээчид хууль тайлбарласан тухай баримт, хөрөнгийн үнэлгээний Баян модот ХХК-ийн захирал Ч.Эрдэнэбатын итгэмжлэл, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл,

Баян модот ХХК-ийн 2021 оны 12 сарын 10-ны өдрийн ГХСҮ-21/02 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланг хүлээлцсэн акт, хөрөнгийн үнэлгээний тайлан, иргэн В.Алтангэрэл болон Н ресорт ХХК нарт хүргүүлсэн 2021 оны 12 сарын 10-ны өдрийн 4-161/24131 болон 2021 оны 12 сарын 10-ны өдрийн 4-161/24130 дугаартай мэдэгдлүүд, үнэлгээг талуудад мэдэгдсэн тухай 2021 оны 12 сарын 10-ны өдрийн тэмдэглэл,

2022 оны 01 сарын 04-ний өдрийн 1/33 дугаартай 2022 оны 01 сарын 21-ний өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдааг явуулах тухай тогтоол, анхны албадан дуудлага худалдааг явуулах талаар талуудад мэдэгдсэн тухай шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 01 сарын 07-ны өдрийн болон 2022 оны 01 сарын 10-ны өдрүүдийн тэмдэглэл зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н ресорт ХХК нь Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт холбогдуулан төлбөрт барьцаалсан хххххххххххххх тоот хаягт байрлах 000000000000 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 355,0 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн ааааааааааааааааадугаарт бүртгэлтэй, өмчлөх эрхтэй газар болон мөн хаягт байршилтай хувийн сууц, гаражийн зориулалттай, 92 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн 0000000000000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн Баян модот ХХК-ийн 2021 оны 12 сарын 10-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 25-ны өдрийн 366 дугаар бүхий Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай захирамжаар:

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй Н ресорт ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэг, хүү, алданги, нотариатын үйлчилгээний төлбөрт нийт 486,470,082 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийн хариуцагч Н ресорт ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч,

төлбөрийг 2018 оны 01 сарын 31-ний өдрийн дотор Жижиг, дунд үйлдвэрийн хөгжүүлэх санд төлж барагдуулахаар,

энэхүү хугацаанд өр төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээнд заасан хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдаж, нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 2,590,300 төгрөгийн тал хувь 1,295,150 төгрөгийг хариуцагч Н ресорт ХХК-иас гаргуулан улсын орлогод оруулан,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Н ресорт ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасаг үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрөн,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлйин 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмар шийдэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдан шийдвэрлэсэн байна.

 

Дээрх шийдвэр, 2018 оны 03 сарын 22-ны өдрийн 5451 дугаар бүхий шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх захирамж, мөн өдрийн 512 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 09 сарын 05-ны өдрийн 18261605 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлжээ.

/ХХ-ийн 26-31, 54-58 дугаар тал/

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Н ресорт ХХК нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай байгуулсан 2016 оны 12 сарын 15-ны өдрийн 2016/Б-39 дугаартай барьцааны гэрээний дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан Б.Буянбат, Б.Баттөгс нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6-р хороо, 13-р хороолол, 23-р байр, 27 тоотын 70 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 127,000,000 төгрөгөөр,

М.Болороогийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13-р хороолол, Авто замчдын гудамж, 40-р байр, зоорийн давхрын 21 тоотын 18 м.кв талбайтай авто зогсоолыг 22,000,000 төгрөгөөр,

Б.Гантулгын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 10-р хороо, Буянт-Ухаа 61/1-р байр, 22 тоотын 36 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг 50,000,000 төгрөгөөр тус тус худалдан борлуулж төлбөр авагч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан-д 199,000,000 төгрөгийг төлсөн талаар талууд хэн аль нь тайлбарлаж байх ба Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар энэ талаар маргаагүй.

2019 оны 05 сарын 17-ны өдрийн 161/03 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор төлбөр төлөгч Н ресорт ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан хххххххххххххх тоот хаягт байрлах 000000000000 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 355,0 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн ааааааааааааааааадугаарт бүртгэлтэй, өмчлөх эрхтэй газар болон мөн хаягт байршилтай хувийн сууц, гаражийн зориулалттай, 92 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн 0000000000000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэн, төлбөр төлөгчид танилцуулан тэмдэглэл үйлджээ.

/ХХ-ийн 60-62 дугаар тал/

 

Мөн газрын Эд хөрөнгө хураах тухай 2021 оны 11 сарын 12ы өдрийн 161/02 тоот тогтоолоор битүүмжилсэн хөрөнгийг барьцаалан хураан, тогтоосон хугацаанд төлбөр төлөөгүй тохиолдолд албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахыг төлбөр төлөгчид мэдэгджээ.

/ХХ-ийн 64-65 дугаар тал/

 

Дээрхи дурдсан ажиллагаануудын талаар төлбөр төлөгч Н ресорт ХХК гомдол гаргаагүй тул шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааг хуульд нийцсэн, хүчинтэй гэж үзэх үндэслэлтэй.

Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч Н ресорт ХХК болон төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч В.Алтангэрэл нарт төлбөрт хураагдсан хөрөнгийн талаарх үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдсэний дагуу иргэн В.Алтангэрэл 2021 оны 11 сарын 15-ны өдөр хувийн сууцаа 200,000,000 төгрөг, өмчлөх эрхтэй газраа 300,000,000 төгрөг гэж, Н ресорт ХХК нь 2021 оны 11 сарын 22-ны өдөр хувийн сууц болон газрыг 487,765,232 төгрөг гэж тус тус саналаа шийдвэр гүйцэтгэгчид хүргүүлжээ.

/ХХ-ийн 66 дугаар хуудас, 66 дугаар хуудасны ар тал/

 

Төлбөр авагч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь төлбөр төлөгч болон өмчлөгчийн үнийн саналыг эс зөвшөөрч шинжээч томилуулах хүсэлтийг шийдвэр гүйцэтгэх байгууллагад 2021 оны 11 сарын 25-ны өдөр хүргүүлсэн байна.

/ХХ-ийн 67 дугаар хуудасны ар тал/

 

Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2021 оны 11 сарын 25-ны өдрийн11/344 тоот тогтоолоор төлбөр төлөгч Н ресорт ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт барьцаалан төлбөрт хураагдсан иргэн В.Алтангэрэлийн өмчлөлийн хххххххххххххх тоот хаягт байрлах 000000000000 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 355 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн ааааааааааааааааадугаарт бүртгэлтэй, өмчлөх эрхтэй газар болон мөн хаягт байршилтай хувийн сууц, гаражийн зориулалттай, 92 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн 0000000000000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдэд зах зээлийн үнэлгээ тогтоох шинжээчээр Баян модот ХХК-ийг томилжээ.

/ХХ-ийн 68 дугаар тал/

 

Баян модот ХХК 2021 оны 12 сарын 10-ны өдрийн ГХСҮ-21/02 тоот үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн тухай дүгнэлтдээ болон гэрч Баян модот ХХК-ийн үнэлгээчин С.Цэвээнролом шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:

-В.Алтангэрэлийн өмчлөлийн хххххххххххххх тоот хаягт байрлах, 355 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 92 м.кв хувийн сууц-гараж, 77,3 м.кв байшин зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнэ цэнийг тогтоох ажлыг хийж гүйцэтгэв.

355 м.кв өмчилсөн газрыг, 92 м.кв хувийн сууцны хамт 78,896,000 төгрөгөөр тогтоож байна гэжээ.

/ХХ-ийн 86 дугаар тал/

 

Баян модот ХХК-ийн 2021 оны 12 сарын 10-ны өдрийн ГХСҮ-21/02 тоот дүгнэлтийн 1.7 хэсэгт ... 355 м.кв өмчилсөн газар, 92 м.кв хувийн сууц, улсын бүртгэлийн гэрчилгээгүй ч тус газар дээр баригдсан 77,3 м.кв барилгын хамт 78,895,476.54 төгрөгөөр, бүхэлчилвэл 78,896,000 төгрөгөөр тогтоогдов.

1. хххххххххххххх тоот газар өмчлөх эрх, хэмжээ 355 м.кв, Өртгийн хандлагын аргаар-10,350,025 төгрөг,

2. хххххххххххххх тоот хувийн сууц 1, хэмжээ 72 м.кв, өртгийн хандлагын аргаар-22,693,046.81 төгрөг,

3. хххххххххххххх тоот хувийн сууц 2, хэмжээ 77.3 м.кв, өртгийн хандлагын аргаар-39,715,466.25 төгрөг,

4. хххххххххххххх тоот гарааш, хэмжээ 20 м.кв, өртгийн хандлагын аргаар-3,926,676.15 төгрөг.

Өртгийн хандлагын аргаар нийт үнэлгээ 76,685,214.21 төгрөг,

Зах зээлийн хандлагын аргаар нийт 78,895,476.54 төгрөг гэжээ.

/ХХ-ийн 86-108 дугаар тал/

 

Шийдвэр гүйцэтгэгч үнэлгээний тайланг 2021 оны 12 сарын 10-ны өдөр хүлээн авч төлбөр төлөгч, өмчлөгч В.Алтангэрэл нарт 2021 оны 12 сарын 10-ны өдрийн 4-161/24130 тоот болон 4-161/24131 тоот мэдэгдлийг гардуулан уг өдрөө ажиллагааны тэмдэглэл үйлдсэн байна.

/ХХ-ийн 70, 72, 73, 73 дугаар хуудасны ар тал/

 

Төлбөр төлөгч Н ресорт ХХК нь 2021 оны 12 сарын 10-ны өдөр үнэлгээний талаарх мэдэгдлийг гардан авч тус шүүхэд үнэлгээтэй холбоотой гомдлоо 2021 оны 12 сарын 16-ны өдөр гаргасан байх ба дээрхээс дүгнэхэд төлбөр төлөгч Н ресорт ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хуульд заасан хугацаанд үнэлгээтэй холбоотой гомдлоо гаргасан байна гэж үзлээ.

/ХХ-ийн 1-4, 38 дугаар тал/

 

Шийдвэр гүйцэтгэгч дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу шинжээчийн тогтоосон үнэ 78,896,000 төгрөгийн 70 хувь 55,227,200 төгрөгөөр 2022 оны 01 сарын 21-ний өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар 2022 оны 01 сарын 04-ний өдрийн 1/33 тоот тогтоолоор шийдвэрлэсэн талаарх 2022 оны 01 сарын 10-ны өдрийн 4-161/575 тоот болон 4-161/574 тоот мэдэгдэх хуудсыг төлбөр төлөгч болон өмчлөгчид мэдэгдсэн байна.

2022 оны 01 сарын 13-ны өдрийн 1783 дугаартай шүүгчийн захирамжаар Н ресорт ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд тус шүүхийн 2018 оны 01 сарын 25-ны өдрийн 366 дугаар захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хийгдэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааний явцад төлбөрт хураагдсан төлбөр төлөгч Н ресорт ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан В.Алтангэрэлийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 0000000000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 9-р хороо, Тайнь 5-р гудамж, 129 тоотод байрлах 92 м.кв талбай бүхий хувийн сууц, ааааааааааааааааадугаарт бүртгэгдсэн 355 м.кв талбай бүхий газартай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байхыг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан тул ажиллагаа явагдаагүй ажээ.

/ХХ-ийн 42-46 дугаар тал /

 

Баян модот ХХК 2021 оны 12 сарын 10-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайландаа 3. Хөрөнгийн үнэлгээ, 3.1 өртгийн хандлагаарх үнэлгээний тооцоолол, 3.2 орлогын хандлагаарх үнэлгээний тооцоолол, 3.3 зах зээлийн хандлагаарх үнэлгээний тооцоолол гэж тусгасан атлаа тус үнэлгээ хийж буй байршилд хувийн сууц түрээслэсэн найдвартай, баталгаатай мэдээлэл олдоогүй тул орлогын хандлагаар үнэлээгүй гэжээ.

 

Мөн төлбөрт барьцаалан хураагдсан болон талуудын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн тус шүүхийн 2018 оны 01 сарын 25-ны өдрийн 366 дугаар бүхий шүүгчийн захирамжид тусгасан хххххххххххххх тоот дахь 355 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар, мөн хаяг дахь хувийн сууц 72 м.кв, 20 м.кв талбай бүхий гарааш зэрэг хөрөнгийг болон төлбөрт барьцаалаагүй, хураагаагүй, шүүхийн шийдвэрт тусгагдаагүй мөн хаяг дахь 77.3 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгүүдийг хөрөнгө нэг бүрээр нь өртгийн хандлагын аргаар үнэлэн тайландаа тусгасан атлаа зах зээлийн хандлагаар үнэлгээг дээрх 4 тооны үл хөдлөх хөрөнгө нэг бүрээр нь бус нийт 78,895,476.54 төгрөг хэмээн үнэлсэн нь тодорхойгүй байна.

 

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 182 тоот Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл /бүс/, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай тогтоолоор:

Газрын үнэлгээний тойрог-ийг 1 дүгээр хавсралт,

Хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойргийн 1 га газрын суурь үнэлгээ-г 2 дугаар хавсралт,

Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс), 1 га  газрын суурь үнэлгээ-г 3 дугаар хавсралт,

Аймгийн төвийн сум, нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүрэг, Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций, Өвөрхангай аймгийн Хархорин, Хэнтий аймгийн Бор-Өндөр, Сэлэнгэ аймгийн Мандал, Алтанбулаг, Завхан аймгийн Тосонцэнгэл, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төв (хот, тосгон, бусад суурины газар)-ийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс), 1 га газрын суурь үнэлгээ-г 4 дүгээр хавсралт,

Чөлөөт бүсийн 1 га газрын суурь үнэлгээ-г 5 дугаар хавсралт,

Бусад сумын төв (хот, тосгон, бусад суурины газар)-ийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс), 1 га газрын суурь үнэлгээ-г 6 дугаар хавсралт,

Зам, шугам сүлжээний газрын төлбөр-ийг 7 дугаар хавсралт ёсоор тус тус баталжээ.

 

Засгийн газрын тогтоол эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд /легалинфо.мн/ байршуулсан бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нийтэд илэрхий баримт тул дахин нотлох шаардлагагүй.

 

Шинжээч нь төлбөрт хураагдсан иргэн В.Алтангэрэлийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 9-р хороонд байршилтай, өмчлөх эрхтэй газрын үнэлгээг тогтоохдоо уг тогтоолын 3 дугаар хавсралтад заасны дагуу буюу Нийслэлийн Хан-Уул дүүргийн газрын үнэлгээний зэрэглэл, бүс, 7 дугаар бүсчлэлд хамруулан газрын үнэлгээг тогтоосон шалтгаан, үндэслэл тодорхойгүй байна.

 

Дээр дурьдсан байдлуудаас дүгнэж үзэхэд төлбөр төлөгч Н ресорт ХХК-ийн төлбөрт хураагдсан хөрөнгийг үнэлсэн шинжээчийн дүгнэлт Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4Хөрөнгийн үнэлгээ хийхэд Олон улсын үнэлгээний стандартын хорооноос баталсан олон улсын үнэлгээний стандарт, энэ хуулийн 4.5, 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, аргачлалыг удирдлага болгоно,

8 дугаар зүйлийн 8.1-д Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасантай нийцэхгүй байна.

 

Мөн шинжээч Баян модот ХХК дүгнэлтдээ мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.3 Хөрөнгийн үнэлгээ хийсэн үндэслэл, зориулалт,

9.3.5-д Хөрөнгийн үнэлгээний зүйлийн төрөл, түүний шинж байдлын тодорхойлолт,

9.3.6-д Хөрөнгийн үнэлгээний зүйлийн өмчлөл, эзэмшил, ашиглалтын талаархи мэдээлэл,

9.3.8-д Хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл,

9.3.9-д Хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, горим, тэдгээрийн нийцтэй байдал,

9.3.10-т Хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ,

9.3.11-т Хөрөнгийн үнэлгээг энэ хуульд заасан стандарт, аргачлалын дагуу хийсэн талаархи үнэлгээчний мэдэгдэл зэргийг бүрэн гүйцэд тусгаагүй гэж үзэхээр байна.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 25-ны өдрийн 366 дугаар бүхий Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай захирамжийн дагуу хариуцагч Н ресорт ХХК-иас 486,470,082 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгож шийдвэрлэсэн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн төлбөрт барьцаалсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжлэн, хураасан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагааг Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хөрөнгийн Үнэлгээний тухай хуульд заасан журмын дагуу явуулаагүй тул Н ресорт ХХК-ийн төлбөрт барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн Баян модот ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н ресорт ХХК-ийн төлбөрт барьцаалсан хххххххххххххх тоот хаягт байрлах 000000000000 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 355,0 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн ааааааааааааааааадугаарт бүртгэлтэй, өмчлөх эрхтэй газар болон мөн хаягт байршилтай хувийн сууц, гаражийн зориулалттай, 92 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн 0000000000000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн Баян модот ХХК-ийн 2021 оны 12 сарын10-ны өдрийн ГХСҮ-21/02 тоот үнэлгээг хүчингүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Н ресорт ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Тус шүүхийн 2022 оны 01 сарын 13-ны өдрийн 1783 дугаартай шүүгчийн захирамжаар Н ресорт ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 25-ны өдрийн 366 дугаар захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хийгдэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрт хураагдсан төлбөр төлөгч Н ресорт ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан В.Алтангэрэлийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 0000000000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 9-р хороо, Тайнь 5-р гудамж, 129 тоотод байрлах 92 м.кв талбай бүхий хувийн сууц, ааааааааааааааааадугаарт бүртгэгдсэн 355 м.кв талбай бүхий газартай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байхыг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан бөгөөд уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН