Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2022/02875

 

 

 

 

 

 

 

 

2022 06 20 101/ШШ2022/02875

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:хххххххххх тоотод оршин суух, Мишкагийн Гантулгын /РД: ххххххх/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч:ххххххххххххххххххххх тоотод оршин суух, Санжаагийн Д /РД: хххххххх/,

Хариуцагч: хххххххххх тоотод оршин суух, Чулууны М /РД: ххххххххх/ нарт холбогдох

104,264,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баяртогтох,

Хариуцагч Ч.М,

Хариуцагч С.Дийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тэмүүжин,

Хариуцагч Ч.Мын өмгөөлөгч Б.Хүрэлтулга,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Гантулгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баяртогтох шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.Г нь Ч.М, С.Д нартай харилцан тохиролцож тэдэнд 2019 оны 07 сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэо 100,330,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн.

Яг бодитоор 100,330,000 төгрөг өгөөгүй, 101,000,000 төгрөг өгсөн бөгөөд илүү төлөгдсөн асуудал байдаг юм билээ.

Дээрх мөнгийг зээлэхдээ 2019 оны 06 сарын 28-ны өдөр 80,000,000 төгрөгийг бэлнээр Ч.Мт өгсөн

2019 оны 04 сарын 09-ний өдрөөс 2019 оны 06 сарын 25-ны өдрийн хооронд Ч.Мын данс руу 20,330,000 төгрөгийг доорхи байдлаар шилжүүлсэн.

М.Гантулгын Хаан банк дахь хххххххххх тоот данснаас Ч.Мын мөн банк дахь ххххххххххх тоот данс руу 2019 оны 04 сарын 09-ний өдөр 2,000,000 төгрөг, 2019 оны 04 сарын 12-ны өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 01 сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 04 сарын 18-ны өдөр ххххххххххх тоот данс руу 10,000 төгрөг, 2019 оны 04 сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 04 сарын 23-ны өдөр 4,000,000 төгрөг, 50,000 төгрөг, 2019 оны 04 сарын 24-ний өдөр 18,000,000 төгрөг, 20,000 төгрөг, 2019 оны 04 сарын 26-ны өдөр 1,300,000 төгрөг, 1,000 төгрөг, 2019 оны 04 сарын 30 -ны өдөр 1,370,000 төгрөг, 2019 оны 05 сарын 22-ны өдөр 5,500,000 төгрөг, 2019 оны 05 сарын 24-ний өдөр 2,700,000 төгрөг, 2019 оны 06 сарын 21-ний өдөр 20,000,000 төгрөг, 2019 оны 06 сарын 24-ний өдөр 5,000,000 төгрөг,

2019 оны 04 сарын 16-ны өдөр хххххххххххххх тоот данс руу 500,000 төгрөг, 1,000,000 төгрөг, 2019 оны 04 сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 04 сарын 23-ны өдөр 2,000,000 төгрөг, 2019 оны 05 сарын 02-ны өдөр 20,000 төгрөг, 2019 оны 05 сарын 03-ны өдөр 350,000 төгрөг, 2019 оны 05 сарын 29-ний өдөр 25,000 төгрөг, 2019 оны 06 сарын 10-ны өдөр 5,500,000 төгрөг, 2019 оны 06 сарын 10-ны өдөр 70,000 төгрөг,

2019 оны 06 сарын 20-ны өдөр хххххххх тоот данс руу 3,000,000 төгрөг,

2019 оны 07 сарын 28-ны өдөр ххххххххххххххххххх тоот данс руу 100,000 төгрөг, нийт 30,330,000 төгрөгийг дээрх дурдсан хугацаанд шилжүүлсэн. Дээрх данс нь Ч.М болон түүний эхнэрийн дансны дугаар.

100,330,000 төгрөгийн 6 сарын 5 хувийн хүү нь нийт 30,099,000 төгрөг болж байгаа бөгөөд Ч.М, С.Д нар энэ хугацаандаа авсан зээл болон хүүгээ огт төлөөгүй.

Гэрээнд заагдсан үндсэн зээлийг Ч.М, С.Д нар 2021 оны 04 сард төлж барагдуулсан боловч зээлийн хүү, алданги огт төлөөгүй. Ингээд 100,330,000 төгрөгт хуульд нийцүүлэн алданги тооцоход 50,165,000 төгрөг, зээлийн хүү 30,099,000 төгрөг, нийт 80,264,000 төгрөг болж байна.

Мөн Ч.М ажилчдын хоолны мөнгө хэрэгтэй гэж 2021 оны 08 сарын 04-ний өдрөөс 08 сарын 14-ний хооронд 13,000,000 төгрөг шилжүүлж авсан.

Үүнд:

М.Г болон Д.Оюунчимэг нарын Хаан банк дахь хххххххххх тоот данснаас Ч.Мын мөн банк дахь ххххххххххх тоот данс руу 2021 оны 08 сарын 04-ний өдөр 300,000 төгрөг, 2021 оны 08 сарыг 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 50,000 төгрөг, 300,000 төгрөг, 2021 оны 08 сарын 06-ны өдөр 720,000 төгрөг, 2021 оны 08 сарын 07-ны өдөр 300,000 төгрөг, 5,130,000 төгрөг, 2021 оны 08 сарын 08-ны өдөр 700,000 төгрөг, 2021 оны 08 сарын 10-ны өдөр 475,000 төгрөг, 2021 оны 08 сарын 12-ны өдөр 300,000 төгрөг, 2021 оны 08 сарын 13-ны өдөр 440,000 төгрөг, 2021 оны 08 сарын 14-ний өдөр 520,000 төгрөг,

2021 оны 08 сарын 05-ны өдөр хххххххххххх тоот данс руу 8,000 төгрөг,

2021 оны 08 сарын 06-ны өдөр хххххххххх тоот данс руу 139,500 төгрөг, 2021 оны 08 сарын 14-ний өдөр 104,000 төгрөг,

2021 оны 08 сарын 11-ний өдөр хххххххххххххтоот дансанд 525,000 төгрөг, нийт 13,000,000 төгрөг шилжүүлсэн.

хххххххххх, хххххххххххххтоот дансны эзэмшигчийг мэдэхгүй бөгөөд Ч.М болон түүнтэй хамт ажилладаг байсан хүний данс руу ажилчдын цалин, хоолны мөнгө олгох зориулалттай зээл олгосон.

Хариуцагч Ч.М, С.Д нар зээлээ төлөхгүй байсан тул М.Г нь оффисын түрээсийн төлбөрөө төлөх боломжгүй болсон. 2019 оны 07 сараас 2020 оны 04 сар хүртэл, 22 сарын түрээсийн төлбөр нь 11,000,000 төгрөг болж байгаа бөгөөд хариуцагч нар зээлийн төлбөрөө төлөөгүйн улмаас М.Гд 11,000,000 төгрөгийн бодит хохирол учирсан гэв.

Иймд нийт 104,264,000 төгрөгийг хариуцагч Ч.М, С.Д нараас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ч.М шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Ч.М нь М.Гтай 2005 онд танилцсан бөгөөд түүнээс хойш хуурай ах дүүгийн харилцаатай болж хамт бизнес эрхэлж байсан. 2019 оны 03 сард М.Г Японоос ирсэн ба Монголд буусан шөнө нь надтай уулзаад ах нь ажил хиймээр байна, ахтайгаа хамт хийчих гэсэн.

Тухайн үед би 11-р хороололд эхнэртэйгээ хамт ломбард ажиллуулж байсан ба М.Г манай эхнэртэй уулзаад би танай нөхөрт сарын 3,000,000 төгрөгийн цалин өгье, чи надтай хамт ажиллуулчих гэсэн гуйсан.

2019 оны 04 сард бид хамт ажиллахаар болж оффист нь тавилга авсан, миний данс руу шилжүүлсэн гээд байгаа мөнгө оффист тавилга авсан мөнгө байна. Миний хувьд тухайн саналыг хүлээн авч тэр үеэс эхлэн бусдын зээлийг чөлөөлж түүнээсээ хүү бодон ашиг олж ирсэн.

Тодруулбал М.Г нь миний данс руу мөнгө шилжүүлж, би түүнийг нь бусад зээлтэй хүмүүс рүү шилжүүлдэг, тухайн хүн мөнгө авсан хүн зээлээ дараад удалгүй мөнгийг нь хүүгийн хамт шилжүүлсний дагуу би түүнийг нь М.Гантулгын данс руу шилжүүлж ирсэн.

Ийнхүү бид бусдад түр хугацаатай мөнгө зээлж түүнээс хүү бодон ашиг олж ирсэн ба энэ нь М.Гантулгын нэхэмжлэлдээ хавсарган өгсөн болон миний Хаан банкгы дансны хуулгаас тодорхой харагдана.

2019 оны 05 сарын үед С.Д нь Нийслэлийн 73-р сургуулийн ажилчдын байр барих ажлыг тухайн сургуурлийн захирал н.Бөхбаяртай ярилцан тохиролцсон, хамтран барилгын ажил хийе гэж надад хамтран ажиллах санал тавьснаар миний бие тухайн барилгын ажлыг хийх боломжтой газрыг хайж олох, барилга барих санхүүгийн боломжтой хөрөнгө оруулагч нартай уулзах ажлаа эхлүүлсэн.

Тодруулбал С.Дийн хамтран ажиллагч, найз нөхөд, танил тал гэх зэрэг хүмүүстэй нь түүний хамт уулзаж, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт хийх боломжтой эсэх талаар уулзалт хийсэн боловч тодорхой үр дүнд хүрээгүй,

2019 оны 06 сарын үед нэхэмжлэгч М.Г нь чиний барилгын ажил юу болсон бэ, намайг С.Дтэй холбоод өгөөч, түүнтэй ашгийн хувь хэмжээгээ тохирчихвол би хөрөнгө оруулья гэсний дагуу би түүнд С.Дийн дугаарыг өгч тэр хоёр уулзан хувь хэмжээгээ тохирсон тул хамтран ажиллахаар болсон.

Улмаар 2019 оны 06 сарын 24-ний өдөр барилга барих газрын эзэмшигч Г.Мөнхдэлгэртэй М.Г, С.Д нар уулзаж газар түүн дээрх үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авах төлбөр тооцооны асуудлаа тохиролцож нийт 320,000,000 төгрөгөөр худалдан авахаар, урьдчилгаанд 80,000,000 төгрөгийг гэрээ байгуулах үед төлөхөөр тохирсон.

Тухайн үед миний бие М.Г, С.Д нартай хамт явж байсан бөгөөд М.Г ах нь бичиг баримт, иргэний үнэмлэхээ орхичихсон байна, чи иргэний үнэмлэхтэйгээ байгаа юм чинь гэрээ байгуулчих, ах нь мөнгө төгрөгийн асуудлыг нь болгочихьё гэсэн.

Үүний дагуу миний бие иргэн Г.Мөнхдэлгэртэй Баянгол дүүргийн 3-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энгельсийн гудамж, 28 дугаар байрны хойд хэсэгт байрлалтай 536 м.кв талбай бүхий үлү хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлалтай 618 м.кв талбай бүхий газрыг шилжүүлэн авахаар үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан.

М.Г энэхүү гэрээг байгуулагдсан өдөр буюу 2019 оны 06 сарын 24-ний өдөр газар эзэмших эрх, үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсан Г.Мөнхдэлгэрийн хүү М.Отгонтогтоход гэрээний урьдчилгаа төлбөр 80,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн болох нь М.Отгонтогтохын гэрчийн мэдүүлгээр тогтоогдоно.

Ийнхүү шилжүүлэн авсан газар дээрээ барилгын ажил эхлүүлэхээр болж М.Г нь тухайн газар дээрх байшинг буулгах, барилгын суурийн ажлыг эхлүүлэхээр газар шорооны ажил хийлгэх, газрыг хашаалахтай холбоотой ажлуудыг хийсэн.

Барилгын ажлын зөвшөөрөл иргэн Г.Мөнхдэлгэрийн нэр дээр гарсан байсан бөгөөд барилгын хөрөнгө оруулагчид давхрын хэмжээ бага байна гэсэн шалтаг хэлж, давхрын тоог нэмүүлэх санл тавьсан. Барилгын зөвшөөрлийг өөрчлүүлэх буюу барилгын давхрын тоог нэмүүлэх ажил төрийн захиргааны байгууллагад өргөдөл, хүсэлт гаргаж шийдвэрлүүлэхтэй холбогдон нилээд хугацаанд үргэлжлэн энэ асуудлаас шалтгаалж барилгын ажил эхлэлгүй удааширсэн.

Энэ байдлаас шалтгаалж М.Г С.Д болон надаас 100,000,000 төгрөг зээлж авсан мэтээр гэрээ хийж өгөхийг гуйсан. Миний хувьд М.Гантулгыг эртнээс мэдэхийн хувьд түүний эхнэр н.Оюунааг таньдаг байсан ба М.Г мөнгөө хүнд зээлүүлсэн гээд хэлчихсэн, ямар нэг гэрээ үзүүлэхгүй бол н.Оюунаа эгч чинь уурлаад байна, салж ч магадгүй дээрээ тулаад байна гэж надаас гуйсны дагуу миний бие болоод С.Дтэй хамт 2019 оны 10 сарын 18-ны өдөр зээлийн гэрээг хийсэн.

Гэтэл энэхүү гэрээг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргасан байгааг харахад харамсалтай байна. Дээрх барилгын ажил удааширснаас шалтгаалан Г.Мөнхдэлгэр нь 2019 оны 09 сард үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулах санал тавьсан.

Үүний дагуу миний бие С.Д, М.Г нарын хамт Г.Мөнхдэлгэртэй уулзаж гэрээг цуцалсан тохиолдолд гэрээний төлбөрт 125,000,000 төгрөгийг буцаан төлөхөөр тохиролцож гэрээнд өөрчлөлт оруулсан.

Улмаар 2021 оны 02 сарын 08-ны өдөр Г.Мөнхдэлгэртэй байгуулсан дээрх гэрээ цуцлагдаж Г.Мөнхдэлгэр гэрээ цуцалсны төлбөрт бартераар 55 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 125,000,000 төгрөгөөр тооцон М.Гд шилжүүлэн өгч энэхүү барилгатай холбоотой асуудал дуусгавар болсон.

С.Д болоод миний хувьд М.Гас нэг ч төгрөг зээлээр аваагүй буюу нэхэмжлэлдээ хавсаргасан зээлийн гэрээний харилцаа огт үүсээгүй.

Зөвхөн М.Гантулгыг бодсондоо түүний гуйлтаар дүр үзүүлж ийм гэрээг байгуулсныг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан ба М.Гтай 2019 оны 10 сарын 18-ны өдөр байгуулсан гэх зээлийн гэрээний 3.2-т гэрээ нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитой гардуулснаар хүчин төгөлдөр болж гэснээс үзэхэд М.Гас надад болоод С.Дт мөнгө, эд хөрөнгийг шилжүүлэн өгсөн тохиолдолд л шаардах эрх үүсэхээр байна.

Гэтэл миний хувьд М.Гас мөнгө, эд хөрөнгө аваагүй тул зээлийн болоод зээлийн хүү төлөх харилцаа үүсэхгүй, түүний өмнө зээлийн хүү, алданги төлөх үүрэг хүлээхгүй. Иймд зээлийн хүү 30,099,000 төгрөг, алданги 50,165,000 төгрөг, нийт 80,264,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2021 оны 08 сарын үед М.Гтай хамтран Хурд групп ХХК-ийн барьж ашиглалтанд оруулсан Хүннү 2222 хотхоны барилгад засварын ажил хамтран гүйцэтгэхээр тохиролцож барилгын ажилчид авч ажиллуулан засварын ажил хийж эхэлсэн.

Бидний хувьд ажилчидаа цалинжуулах, хоол хүнсний асуудлыг нь шийдвэрлэх зэргээр хамтран ажиллаж байсан. Миний хувьд М.Гас мөнгө зээлж зарцуулсан зүйл байхгүй ба миний Хаан банк дахь дансны хуулгаар М.Гантулгын шилжүүлсэн мөнгийг ажилчдын цалин, хоол хүнсэнд зарцуулсан болох нь тогтоогдоно.

Ч.М, С.Д нар дахин хөрөнгө оруулалт хийх гээд мөнгө зээлсэн гэсэн нь үндэслэлгүй ба Г.Мөнхдэлгэртэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээний асуудал 2021 оны 02 сард дуусгавар болсон буюу М.Г нь Г.Мөнхдэлгэрээс 2 өрөө орон сууц шилжүүлэн авснаар дуусгавар болсон.

Иймд нэхэмжлэлд дурдсан 13,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыгг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

М.Гантулгын нэхэмжлэлдээ дурдсан Баянгол дүүрэг, 7-р хороо, 76г байр, 4 тоот 1 өрөө байранд оффис түрээслэх гэрээ байгуулан авто ломбардын үйл ажиллагаа явуулдаг байсан. Түүний явуулж байсан авто ломбардын үйл ажиллагаанаас олсон орлогоор түрээсийн төлбөр төлдөг байсан.

Гэтэл Ч.М, С.Д нар зээлийн үндсэн төлбөр болон хүүг хугацаандаа төлөөгүйн улмаас учирсан хохирол хэмээн 11,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Миний хувьд М.Гантулгын бусадтай байгуулсан гэрээний үүргийг хүлээх үндэслэлгүйн зэрэгцээ нэхэмжлэлд дурдсан зээлийн харилцаа огт үүсээгүй тул бусдын өмнө гэрээгээр хүлээсэн үүргийг хариуцах боломжгүй. Иймд М.Гантулгын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч С.Дийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тэмүүжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сонин зүйл болоод байна. Өмнө нь амьдралдаа ганц ч удаа харж байгаагүй хүнд гэрээ байгуулахгүй 80,000,000 төгрөг өгсөн явдал. 2019 оны 06 сарын 21-22-ны өдрийн орчим байх Ч.М С.Д рүү яриад М.Г гэж хүн хөрөнгө оруулалт сонирхож байна, та яриадхаач гэсэн.

Ингээд М.Гтай ярихад тэрээр би танайд хөрөнгө оруулья, танайх гацаад байгаа юм байна гэхэд нь үгүй, 07 сард орж ирнэ гэхэд М.Г тэр болтол газраа алдчихна, би урьдчилаад оруулчихья, танай хөрөнгө оруулалт орохгүй бол Японоос хөрөнгө оруулалт аваад барилгыг гүйцээгээд өгье гэсэн.

Японоос хөрөнгө оруулалт орно гэдэг нь С.Дт таатай санагдаад хөрөнгө оруулалтыг авсан ба тухайн үед С.Д Өвөрхангай аймгийн Сант суманд байсан.

2019 оны 06 сарын 23-ны өдөр М.Г Г.Мөнхдэлгэртэй уулзсан ба С.Д энэ 3 хоорондоо утсаар яриад газрын нийт үнэ 300,000,000 гаруй төгрөг, урьдчилгаа 80,000,000 төгрөг гэж тохирсон.

Маргааш өглөө нь М.Г 80,000,000 төгрөгөө аваад Ч.М, түүний эхнэрийн хамт Г.Мөнхдэлгэрийнд очсон ба Г.Мөнхдэлгэр болон түүний хүүгийн хамт нотариат орж гэрээ байгуулсан.

Энэ үед С.Дампинпүрэв байгаагүй ба М.Г М.Отгонтогтоход мөнгө өгсөн гэсэн бөгөөд дараа нь гэрээ дуусгавар болгох гээд М.Г Г.Мөнхдэлгэрт 101,000,000 төгрөг өгч Ч.Мыг гэрээн дээр гарын үсэг зураад өг гээд дуудсан.

Эдгээр мөнгөний харилцаанд хариуцагч Ч.М, С.Д нар огт оролцоогүй.

2019 оны 10 сард М.Г эхнэрт үзүүлэх баримт хэрэгтэй байна гэж гуйснаар зээлийн гэрээ хийлгүүлсэн. 2020 оны 08 сард хариуцагч нарын гараад бичсэн баталгаа гэх баримт байгаа ба М.Г хүмүүсээс мөнгө авсангүй гээд уурлаад байна, цаг хугацаа хожих гээд байна гэсээр байгаад бичүүлж авсан.

Барилгын зөвшөөрлийн асуудлыг 2019 оны 02 сараас хөөцөлдсөн ба М.Г 2019 оны 03 сард Монголд ирсэн. Ч.М, С.Д нарт зээлдүүлсэн гэх мөнгөнөөс болоод оффисын түрээсээ төлж чдахгүй болсон гэх баримт байхгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв .

 

Талуудын ирүүлсэн нотлох баримтууд:

Нэхэмжлэгч М.Г нь нэхэмжлэл, улсын тэмдэгийн хураамж төлсөн баримт, Ц.Баяртогтоход олгосон итгэмжлэл,

Ч.М, С.Д нартай М.Гантулгын 2019 оны 10 сарын 18-ны өдөр байгуулсан гэх зээлийн гэрээ, 2020 оны 08 сарын 16-ны өдөр М.Гд Ч.М, С.Д нарын зээлсэн мөнгөө төлөх тухай бичиг,

М.Гантулгын иргэн Д.Доржсүрэнтэй 2019 оны 04 сарын 15-ны өдөр байгуулсан оффисын өрөө түрээслүүлэх тухай гэрээ,

Д.Оюунчимэг, М.Г нарын Хаан банк дахь хххххххххх тоот дансны хуулга, /ХХ-ийн 10-26/

М.Гас Д.Оюунчимэгийн хххххххххх тоот дансанд 2021 оны 03 сарын 24-ний өдөр 101,000,000 төгрөг К4 байрны урьдчилгаа утгатай шилжүүлсэн орлогын баримт, мөн данснаас Биг бюлдинг констракшн ХХК-ийн 5002854877 тоот дансанд 2021 оны 04 сарын 07-ны өдөр 40,000,000 төгрөг, 2021 оны 12 сарын 28-ны өдөр 52,204,000 төгрөг К4 апартмент байрны урьдчилгаа 45 тоот М.Гас утгатай шилжүүлсэн баримт,

М.Гантулгын хийсэн ажил-2021.11.17 гэсэн баримт, М.Гантулгын Биг бюлдинг констракшн ХХК-тай байгуулсан К4 апартмент 87 айлын орон сууц 45 тоот орон сууц захиалгын гэрээ зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Хариуцагч Ч.М нь С.Мөнхдэлгэр, Ч.М нарын хооронд байгуулагдсан 2019 оны 06 сарын 24-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө, худалдах, худалдан авах гэрээ,

Г.Мөнхдэлгэрийн эзэмшлийн Баянгол дүүрэг, 1-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энгельс 28 хаяг дахь 618 м.кв талбай бүхий үйлчилгээтэй орон сууцны газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар,

С.Мөнхдэлгэр, Ч.М нарын хооронд 2021 оны 02 сарын 08-ны өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг цуцлах тухай хэлцэл,

Ч.Мын Хаан банк дахь ххххххххххх тоот дансны хуулга-/ХХ-ийн 45-47/,

Өмгөөлөгч Б.Хүрэлтулгатай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,

Шуурхай зар сонины 2022 оны 05 сарын 25-ны өдрийн 01/18 дугаартай Шуурхай зар сонины Утас 99838002, 80908233 зар нь Шуурхай зар сонины 2019 оны 05 сарын 21-ний 35 дугаараас 2019 оны 07 сарын 02-ны 46 дугаар хүртэлх нийт 12 дугаарт нийтлэгдсэн нь үнэн талаарх тодорхойлолт болон сонингийн зарын хуулбарыг тус тус баримтаар ирүүлсэн байна.

 

Хариуцагч С.Д нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тэмүүжинд олгосон 2022 оны 03 сарын 16-ны өдрийн итгэмжлэл, С.Дий төлөөлөгч Х.Тэмүүжинд 2022 оны 03 сарын 21-ний өдөр зохигчийн эрх, үүргийг тайлбарлан, хэргийн материал танилцуулан нэхэмжлэгч М.Гантулгын нэхэмжлэлийн хувийг гардуулсан бөгөөд тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй болно.

 

Шүүхийн журмаар:

-2022 оны 05 сарын 16-ны өдрийн 12169-р захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баяртогтохын нэхэмжлэгч М.Гантулгын гар утсан дахь Ч.Мтай зээлийн талаар харилцсан гэх захидлуудад үзлэг хийлгэх, М.Отгонтогтохоос гэрчийн мэдүүлэг авахуулах,

Хариуцагч Ч.М нь бусдад зээл олгон хөтөлж байсан гэх саарал өнгийн хатуу хавтас бүхий дэвтэрт үзлэг хийлгэх, О.Мөнхзаяа, М.Отгонтогтох, Б.Бямбадорж нараас гэрчийн мэдүүлэг авахуулах тухай хүсэлт тус тус гаргасныг тус тус хангаж шийдвэрлэсэн.

М.Отгонтогтох, О.Мөнхзаяа нараас 2022 оны 05 сарын 25, Б.Бямбадоржоос 2022 оны 06 сарын 08-ны өдөр тус тус гэрчийн мэдүүлэг авч,

нэхэмжлэгч М.Гантулгын 88118233 дугаарын ай пон 11 про маркийн саарал өнгийн утаснаас хариуцагч Ч.Мын 97118797 дугаарт зээлийн талаар харилцсан гэх захидлуудад болон мөн хариуцагч Ч.М нь М.Гантулгын хамт зээл чөлөөлөх ажиллагаа эрхлэх явцдаа бусдад зээл олгохдоо хөтөлж байсан гэх саарал өнгийн хатуу хавтас бүхий дэвтэрт 2022 оны 06 сарын 20-ны өдөр үзлэг хийсэн байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Г нь хариуцагч Ч.М, С.Д нарт холбогдуулан 104,264,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

/2019.10.18-ны өдрийн гэрээний дагуу 2019.07.01-2020.01.01 хүртэл 6 сарын хүү 30,099,000 төгрөг,

Үндсэн зээл 100,330,000 төгрөгийг 2021 оны 04 сард төлсөн, алданги 80,264,000 төгрөг,

2021.08.04-2021.08.14-ний хооронд дахин хөрөнгө оруулалт-13,000,000 төгрөг,

2019.07-2021.04 сар хүртэлхи түрээсийн төлбөр, сарын 500,000 төгрөг, 22 сар, 11,000,000 төгрөг,

Нийт 104,264,000 төгрөг/

 

Нэхэмжлэгч М.Г нь Ч.М, С.Д нарт 2019 оны 07 сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл 100,330,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн.

2019 оны 06 сарын 28-ны өдөр 80,000,000 төгрөг бэлнээр Ч.Мт өгсөн.

2019 оны 04 сарын 09-ний өдрөөс 2019 оны 06 сарын 25-ны өдрийн хооронд Ч.Мын данс руу 20,330,000 төгрөг шилжүүлсэн.

2021.08.04-14-ний хооронд 13,000,000 төгрөгийг Ч.М, түүнтэй хамт ажиллаж байсан хүний данс руу ажилчдын цалин, хоолны мөнгө олгох зориулалттай зээлсэн,

Хариуцагч Ч.М, С.Д нар зээлээ төлөөгүйгээс М.Г нь оффисын түрээсийн төлбөрөө төлөх боломжгүй болж 2019 оны 07 сараас 2020 оны 04 сар хүртэл, 22 сарын түрээсийн төлбөр 11,000,000 төгрөгийн бодит хохирол учирсан. Иймд нийт 104,264,000 төгрөг хариуцагч Ч.М, С.Д нараас нэхэмжилж байна гэж,

 

Хариуцагч Ч.М, 2019 оны 04 сараас М.Гтай хамтарч зээл чөлөөлсөн. Тэрээр миний данс руу мөнгө шилжүүлж, уг мөнгийг би зээлтэй хүмүүст шилжүүлж, тухайн хүн зээлээ чөлөөлж мөнгөө миний данс руу шилжүүлэхэд би М.Г руу шилжүүлдэг байсан,

2019 оны 05 сард С.Д 73-р сургуулийн ажилчдын байр барих ажлыг хамт хийе гээд барилга барих газар олох, хөрөнгө оруулагчтай уулзах ажил эхлүүлсэн. 2019 оны 06 сард М.Г С.Дтэй холбоод өг, ашгаа тохирвол хөрөнгө оруулья гэсэн.

2019 оны 06 сарын 24-ний өдөр барилга барих газрын эзэмшигч Г.Мөнхдэлгэртэй тэд уулзаж газар, түүн дээрх үл хөдлөх хөрөнгийг авах төлбөрийн асуудлаа тохирч нийт 320,000,000 төгрөгт худалдан авахаар, урьдчилгаа 80,000,000 төгрөг өгөх болсон. Гэрээ байгуулах үед М.Г би бичиг баримтаа орхисон байна, чи иргэний үнэмлэхтэйгээ байгаа тул гэрээ байгуулчих гэсэн.

Ингээд би Г.Мөнхдэлгэртэй Баянгол дүүрэг, 3-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энгельсийн гудамж, 28-р байрны хойд хэсэгт байрлалтай 536 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, мөн хаяг дахь 618 м.кв талбай газрыг шилжүүлэн авахаар үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан,

М.Г гэрээ байгуулсан 2019 оны 06 сарын 24-ний өдөр Г.Мөнхдэлгэрийн хүү М.Отгонтогтоход урьдчилгаа 80,000,000 төгрөг бэлнээр өгч, М.Г уг газар дээрх байшинг буулгах, суурийн ажил эхлүүлэхтэй холбоотой ажлуудыг хийсэн.

2019 оны 10 сард М.Г эхнэрт үзүүлэх баримт хэрэгтэй гэж гуйн зээлийн гэрээ хийлгэсэн.

2021 оны 08 сарын үед М.Гтай хамтран Хурд групп ХХК-ийн барьсан Хүннү 2222 хотхоны барилгад засварын ажил гүйцэтгэхээр тохирч ажилчид цалинжуулах, тэдний хоол хүнсний асуудалд мөнгө зарцуулсан. Миний хувьд М.Гас мөнгө зээлсэн зүйлгүй гэж,

 

 

Хариуцагч С.Дийн төлөөлөгч Х.Тэмүүжин 2019 оны 06 сарын 21-22-ны орчим Ч.М С.Д рүү яриад М.Г гэж хүн хөрөнгө оруулалт сонирхож байгааг хэлж түүнтэй ярихад Японоос хөрөнгө оруулалт орох нь таатай санагдан хөрөнгө оруулалт авсан. Тухайн үед С.Д Өвөрхангай аймгийн Сант суманд байсан.

2019 оны 06 сарын 23-ны өдөр М.Г Г.Мөнхдэлгэртэй уулзан, С.Д энэ 3 хоорондоо утсаар ярьж газрын нийт үнэ 300,000,000 төгрөг, урьдчилгаа 80,000,000 төгрөг гэж тохирч маргааш нь нотариатаар гэрээ байгуулан М.Г М.Отгонтогтоход 80,000,000 төгрөг өгсөн гэсэн, гэрээ дуусгавар болгох гээд М.Г Г.Мөнхдэлгэрт 101,000,000 төгрөг өгч Ч.Мыг гэрээн дээр гарын үсэг зураад өг гэж дуудсан.

Эдгээр мөнгөний харилцаанд Ч.М, С.Д нар огт оролцоогүй.

2019 оны 10 сард М.Г эхнэрт үзүүлэх баримт хэрэгтэй гэж гуйснаар зээлийн гэрээ хийлгэсэн. 2020 оны 08 сард хариуцагч нарын бичсэн баталгааг М.Г мөнгө авсангүй гээд уурлаад байна гэж бичүүлж авсан.

Барилгын зөвшөөрлийг 2019 оны 02 сараас хөөцөлдсөн ба М.Г 2019 оны 03 сард Монголд ирсэн гэж тус тус тайлбарлаж байна.

 

Тус шүүхийн 2022 оны 05 сарын 16-ны өдрийн 12169-р захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баяртогтохын нэхэмжлэгч М.Гантулгын гар утсан дахь Ч.Мтай зээлийн талаар харилцсан гэх захидлуудад үзлэг хийлгэх, М.Отгонтогтохоос гэрчийн мэдүүлэг авахуулах,

Хариуцагч Ч.Мын бусдад зээл олгон хөтөлж байсан гэх саарал өнгийн хатуу хавтастай дэвтэрт үзлэг хийлгэх, О.Мөнхзаяа, М.Отгонтогтох, Б.Бямбадорж нараас гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлтийг тус тус гаргасныг хангаж шийдвэрлэсэн.

 

М.Отгонтогтох, О.Мөнхзаяа нараас 2022 оны 05 сарын 25, Б.Бямбадоржоос 2022 оны 06 сарын 08-ны өдөр тус тус гэрчийн мэдүүлэг авч,

нэхэмжлэгч М.Гантулгын 88118233 дугаарын ай пон 11 про маркийн саарал өнгийн утаснаас хариуцагч Ч.Мын 97118797 дугаарт зээлийн талаар харилцсан гэх захидлуудад,

хариуцагч Ч.М нь М.Гантулгын хамт зээл чөлөөлөх ажиллагаа эрхлэх явцдаа бусдад зээл олгохдоо хөтөлж байсан гэх саарал өнгийн хатуу хавтас бүхий дэвтэрт 2022 оны 06 сарын 20-ны өдөр үзлэг хийсэн байна.

 

М.Отгонтогтох 2022 оны 05 сарын 25-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:

... Газрын эзэн нь н.Мөнхдэлгэр, миний аав. Ч.М, С.Д нарт газрыг худалдсан. 320,000,000 төгрөгөөр худалдана гэж тохирсон. ... 80,000,000 төгрөг урьдчилгаанд бэлнээр гэрээ хийсэн Ч.Маас авсан. Аав, бид 2 авсан.

Гэрээний үүргээ биелүүлээгүй, хугацаа алдсан тул гэрээ цуцлагдах болсон. Тухайн үед Ч.М та нар өөрсдөө учраа олоод өөрт нь өгчих утгатай зүйл хэлсэн. Газрын буцаалтын төлбөрийг Ч.М нь М.Гд өгчих гэсэн.

Хөрөнгө оруулалтыг М.Г хийсэн гэж ойлгож байгаа. ... Төмөр замын тэнд машин дотор 80,000,000 төгрөгийг авсан. ... Гэрээгээ цуцлах гээд Ч.Мыг дуудсан нь үнэн. ...

80,000,000 төгрөгийг М.Гантулгын машинаас авсан. ... 2021 онд сарыг нь санахгүй байна. Миний машинд М.Гд 101,000,000 төгрөг өгсөн.... гэжээ.

/ХХ-ийн 91-95 дугаар тал

 

О.Мөнхзаяа 2022 оны 05 сарын 25-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:

Ч.М миний нөхөр. ....М.Г энэ 2 бизнесийн хамтрагч, багадаа 1 байранд хамт байсан. ... М.Г 2019 оны 01 бил үү 02 сард Японоос ирсэн. Тухайн үед бид хоёр 11-р хороололд ломбард ажиллуулж байсан. .... М.Г ломбард хэр байна, авто ломбард ажиллуулья гээд хамтрах санал гаргасан.

... Ингээд хамтарч ажилласан. ... Өдрийн зээл чөлөөлдөг байсан ба М.Г Ч.Мын данс руу мөнгө хийн мөнгө орж ирэхэд М.Гантулгын данс руу буцаан шилжүүлж байсан. Яагаад тэгдэг байсан гэхээр М.Г оффисд суун, Ч.М машинтай яваад гэрээ байгуулдаг байсан. ... Бид хоёр аялалын визээр Япон явах гэтэл татгалзсан хариу авсан ба М.Г дансны хуулга чухал гэсэн. Энэ үйл явдал 06 сард болсон.

Ч.Мыг А даалгавар хөөцөлдөж байгааг М.Г ах мэдээд нарны гүүрийн хажуу талын газрыг очиж үзсэн.

М.Г ах А даалгавар гарсныг мэдээд ажил эхлэхгүй байгааг асуусан. Хөрөнгө оруулалт удааширч байгааг хэлэхэд С.Дтэй яриулчих гэсэн ба ингээд тэд тохирсон.

2019 оны 06 сарын 24-ний өдөр .... М.Г ах, Ч.М бид н.Мөнхдэлгэрийнд очсон. ... н.Мөнхдэлгэрийн хүү ирээд Баянгол дүүргийн замын цагдаагийн хажуугийн нотариат дээр гэрээ байгуулах болоход М.Г бичиг баримтгүй гээд Ч.Мыг худалдах, худалдан авах гэрээ байгуулчих, ах нь мөнгийг нь өгчихнө гэсэн. Тэгээд цүнхтэй мөнгө аваад н.Мөнхдэлгэрийн хүүгийн машин руу орсон.

Н.Мөнхдэлгэрт өгсөн 80,000,000 төгрөгийг М.Г ах өгсөн. Газар худалдаж авах зорилгоор.

2021 онд гэрээ цуцлагдах үед М.Г ах Ч.М руу залгаад бүх зүйл дуусгавар болж байна, ах нь мөнгөө авчихлаа. Чи гэрээ цуцлах баримт дээр гарын үсэг зураад өгчих гэсэн.

Зээл чөлөөлөх бизнес 2019 оны 03, 04 бил үү сараас 2019 оны 08 сар хүртэл байх хийсэн. Сарыг нь санахгүй байна.

2021 оны 08 сард М.Г, Ч.М нар барилгын ажил хамт хйиж байсан ...М.Г ахын эхнэр Японд байдаг, н.Мөнхдэлгэрийн газарт мөнгө оруулсан эхнэр уурлаад байна, чи ахдаа гэрээ байгуулаад өгчих гэсэн. Чамд зээлсэн гэчихье, манай гэр бүл балрах гээд байна гэсэн. ... гэжээ.

/ХХ-ийн 96-102 дугаар тал/

 

Б.Бямбадорж 2022 оны 06 сарын 08-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:

... Ч.Мтай барилгын салбарт хамт ажилладаг. ... 2021 оны 06 сараас 08 сар хүртэл хамт ажилласан. Хурд группийн Хүннү 2222 хотхонд хамт ажилласан. ... Бид хоёроос гадна 10-12 хүн байсан. М.Гантулгыг танина. Хүннү 2222 дээр ирсэн. Ажлын шугмаар Ч.Мын хуурай ах гэж ойлгосон, хамтарч ажиллаад цалин тавьдаг байсан. ... Би бригадын дарга байсан. ... М.Гантулгыг ажил олгогч гэж үзэж болно. Цалинг М.Г Ч.М руу шилжүүлээд Ч.М ажилчдад цалин тавьдаг байсан. М.Г ажилчдын хоолны мөнгө гээд 2-3 удаа мөнгө шилжүүлж байсан. 2021 оны 08 сард шилжүүлж байсан.

Ажил 8 цагт эхэлдэг, 9-10 цагийн үед, мөн орой буух үед тэр өдрийн ажлыг М.Г шалгадаг, хааяа өнжөөд шалгадаг байсан. Зөвхөн Хүннү 2222 төсөл дээр 2021 оны 07 сарын 22-23-ны өдрөөс хойш 20 хоног ажилласан.

Мөн Хан-Уул дүүрэг, Яармагийн урд, хараагүйчүүдийн төвийн хажууд 2 барилга дээр 18 хоног ажилласан. Энд ажиллахад М.Г хяналт тавьж байсан. Би энэ хоёртой харьцдаг, Ч.М, М.Г нар цаашаа захиалагчтайгаа харьцаж байсан.

Ч.Мыг гадуур ажилтай үед мөнгө шилжиж орж ирдэг байсан. Хоол ундны мөнгө гээд 2-3 удаа орж ирсэн. Бусдаар мөнгө нэхэж байгаагүй..... Ажлын гүйцэтгэл дутуу мөнгө орж ирээгүй үед Ч.М М.Гас мөнгө аваад цалин тавьдаг байсан ..... гэжээ.

/ХХ-ийн 135-141 дүгээр тал/

 

2019 оны 06 сарын 24-ний өдөр худалдагч Г.Мөнхдэлгэр, худалдан авагч Ч.М нар нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдагч Г.Мөнхдэлгэр нь Баянгол дүүрэг, 3-р хороо, Үйлдвэр төвийн бүс, Энгельсийн гудамж, 28-р барилгын хойд хэсэг, эрхийн улсын бүртгэлийн Y-2205018256 бүртгэлийн дугаартай, 536 м.кв талбайтай, 2 давхар орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн Баянгол дүүрэг, 1-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энгельсийн гудамж, 28 тоот хаягт байршилтай, үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмшиж байгаа 618 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-2205000294 дугаартай газар эзэмших эрхийг хамтад нь худалдан авагч Ч.Мын өмчлөлд шилжүүлж,

Худалдан авагч Ч.М газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэд 320,000,000 төгрөг төлөхөөр,

Төлбөрөөс 80,000,000 төгрөгийг 2019 оны 06 сарын 24-ний өдөр төлсөн,

2019 оны 08 сарын 08-нд үлдэгдэл 240,000,000 төгрөгийг төлөхөөр тус тус харилцан тохирчээ.

 

Мөн талууд төлбөр тооцоогоо хугацаанд барагдуулаагүйн улмаас нэмэлт гэрээ байгуулсан гэх ба үлдэгдэл 240,000,000 төгрөгт 2019 оны 08 сарын 08-ны өдрөөс сарын 2 хувийн алданги төлөхөөр,

2019 оны 10 сарын 05-ны өдрөөс хойш 240,000,000 төгрөгийг барагдуулаагүй тохиолдолд уг гэрээг хүчингүйд тооцохоор,

Худалдагч тал газрыг цаашид худалдсан тохиолдолд С.Д, М.Г, Ч.М нарт 125,500,0000 төгрөг төлөхөөр тохирч гэрээнд худалдагч Г.Мөнхдэлгэр, С.Д, Ч.М, М.Г тус тус гарын үсгээ зурсан байна.

 

Дээрхи гэрээний талууд 2021 оны 02 сарын 08-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг цуцлах хэлцлийг хөрөнгө оруулалт саатсан үндэслэлээр цуцалсан бөгөөд иргэн Г.Мөнхдэлгэр нь иргэн Ч.Мтай орон сууцаар хоорондын төлбөр тооцоог бартераар барагдуулсанаар цаашид 2 этгээдийн хооронд төлбөр тооцооны маргаантай асуудал гарахгүй гэж худалдагч Г.Мөнхдэлгэр, худалдан авагч Ч.М нар гарын үсгээ зуран баталгаажуулсан бөгөөд мөн уг гэрээг иргэн М.Г гэрчлэн нарын үсгээ зуржээ.

/ХХ-ийн 41-44 дүгээр тал/

 

Хариуцагч Ч.М нь 2019 оны 04 сараас 2019 оны 07 сарын хооронд М.Гтай хамтарч зээл чөлөөлөх үйл ажиллагаа явуулж байсан хэмээн Шуурхай зар сонины 2022 оны 05 сарын 25-ны өдрийн 01/18 дугаартай Шуурхай зар сонины Утас 99838002, 80908233 зар нь Шуурхай зар сонины 2019 оны 05 сарын 21-ний 35 дугаараас 2019 оны 07 сарын 02-ны 46 дугаар хүртэлх нийт 12 дугаарт нийтлэгдсэн нь үнэн гэсэн тодорхойлолт, сонингийн зарын хуулбарыг баримтаар ирүүлсэн.

Нэхэмжлэгч тал дээр дурдсан дугаарууд М.Гантулгын эзэмшлийн дугаарууд ба тухайн үед буюу Японоос ирснийхээ дараагаар 2019 оны 07 сар хүртэл хугацаанд зээл чөлөөлж байсан хэмээн шүүхийн хэлэлцүүлэгт тайлбараа гаргасан болно.

ХХ-ийн 108-119, 129-134 дүгээр тал/

 

Хариуцагч Ч.М нь М.Гантулгын хамт зээл чөлөөлөх ажиллагаа эрхлэх явцдаа бусдад зээл олгохдоо хөтөлж байсан гэх саарал өнгийн хатуу хавтас бүхий дэвтэрт 2022 оны 06 сарын 20-ны өдөр үзлэг хийсэн ба дэвтэрт 2019 оны 04 сарын 24-ний өдрөөс иргэдэд 1 өдрийн хугацаатай мөнгө зээлдүүлсэн гэх байдлууд бичигдсэн байх ба уг байдлыг бичсэн гэх 19 хуудсыг хувилан үзлэгийн тэмдэглэлд хавсаргажээ.

Нэхэмжлэгч М.Гантулгын 88118233 дугаарын ай пон 11 про маркийн саарал өнгийн утаснаас хариуцагч Ч.Мын 97118797 дугаарт зээлийн талаар харилцсан гэх захидлуудад мөн өдөр үзлэг хийсэн ба М.Г мөнгө шаардсан мессэжүүд илгээж байсан, Ч.М нь мөнгө өгөхтэй холбоотой мессэж илгээж байсан бөгөөд мессэжүүдэд зээлийн төлбөр шаардсан агуулга тусгагдаагүй байх бөгөөд мессэжүүд үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан болно.

/ХХ-ийн 145-168 дугаар тал/

 

Нэхэмжлэгч М.Г нь эхнэр Д.Оюунчимэгийн хамт хамтран эзэмшдэг хххххххххх тоот данснаасаа хариуцагч Ч.Мын мөн банк дахь ххххххххххх тоот данс руу 2019 оны 04 сарын 09-ний өдөр 2,000,000 төгрөг, 2019 оны 04 сарын 12-ны өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 01 сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 04 сарын 18-ны өдөр 10,000 төгрөг, 2019 оны 04 сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 04 сарын 23-ны өдөр 4,000,000 төгрөг, 50,000 төгрөг,

2019 оны 04 сарын 24-ний өдөр 18,000,000 төгрөг, 20,000 төгрөг, 2019 оны 04 сарын 26-ны өдөр 1,300,000 төгрөг, 1,000 төгрөг, 2019 оны 04 сарын 30-ны өдөр 1,370,000 төгрөг, 2019 оны 05 сарын 22-ны өдөр 5,500,000 төгрөг, 2019 оны 05 сарын 24-ний өдөр 2,700,000 төгрөг, 2019 оны 06 сарын 21-ний өдөр 20,000,000 төгрөг, 2019 оны 06 сарын 24-ний өдөр 5,000,000 төгрөг,

Ч.Мын эхнэр О.Мөнхзаяагийн мөн Хаан банк дахь хххххххххххххх тоот данс руу 2019 оны 04 сарын 16-ны өдөр 500,000 төгрөг, 1,000,000 төгрөг, 2019 оны 04 сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 04 сарын 23-ны өдөр 2,000,000 төгрөг, 2019 оны 05 сарын 02-ны өдөр 20,000 төгрөг, 2019 оны 05 сарын 03-ны өдөр 350,000 төгрөг, 2019 оны 05 сарын 29-ний өдөр 25,000 төгрөг, 2019 оны 06 сарын 10-ны өдөр 5,500,000 төгрөг, 2019 оны 06 сарын 10-ны өдөр 70,000 төгрөг,

2019 оны 06 сарын 20-ны өдөр хххххххх тоот данс руу 3,000,000 төгрөг,

2019 оны 07 сарын 28-ны өдөр 5622220627 тоот данс руу 100,000 төгрөг, нийт 30,330,000 төгрөгийг зээлдүүлсэн,

Мөн Хаан банк дахь хххххххххх тоот данснаасаа Ч.Мын мөн банк дахь ххххххххххх тоот данс руу 2021 оны 08 сарын 04-ний өдөр 300,000 төгрөг, 2021 оны 08 сарыг 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 50,000 төгрөг, 300,000 төгрөг, 2021 оны 08 сарын 06-ны өдөр 720,000 төгрөг, 2021 оны 08 сарын 07-ны өдөр 300,000 төгрөг, 5,130,000 төгрөг, 2021 оны 08 сарын 08-ны өдөр 700,000 төгрөг, 2021 оны 08 сарын 10-ны өдөр 475,000 төгрөг, 2021 оны 08 сарын 12-ны өдөр 300,000 төгрөг, 2021 оны 08 сарын 13-ны өдөр 440,000 төгрөг, 2021 оны 08 сарын 14-ний өдөр 520,000 төгрөг,

2021 оны 08 сарын 05-ны өдөр хххххххххххх тоот данс руу 8,000 төгрөг,

2021 оны 08 сарын 06-ны өдөр хххххххххх тоот данс руу 139,500 төгрөг, 2021 оны 08 сарын 14-ний өдөр 104,000 төгрөг,

2021 оны 08 сарын 11-ний өдөр хххххххххххххтоот дансанд 525,000 төгрөг, нийт 13,000,000 төгрөгийг Ч.М болон түүнтэй хамт ажилладаг байсан хүний данс руу ажилчдын цалин, хоолны мөнгө олгох зориулалттай зээлсэн гэж байгаа хэдий боловч энэ байдал нь хариуцагч Ч.М, С.Д нарын тайлбар, М.Отгонтогтох, Б.Бямбадорж, О.Мөнхзаяа нарын гэрчийн мэдүүлэг болон М.Гантулгын хххххххххх тоот дансны болон хариуцагч Ч.Мын ххххххххххх тоот дансны хуулгуудаар няцаагдаж байна.

 

Тухайлбал: М.Г нь Ч.Мт 2019 оны 04 сарын 24-ний өдөр 13:17 минутад Гас гүйлгээний утгатай 18,000,000 төгрөг шилжүүлсэн гэх боловч Ч.Мын ххххххххххх тоот данснаас мөн өдөр нь 19:32 минутанд 18,180,000 төгрөг орлого гэсэн гүйлгээний утгатай М.Гантулгын данс руу ,

Ч.Мын дансанд 2019 оны 05 сарын 22-ны өдрийн 10:19 минутанд Гас гүйлгээний утгатай 5,500,000 төгрөг шилжүүлэхэд мөн өдрийн 16:33 минутанд Ч.Мын данснаас орлого гүйлгээний утгатай М.Гантулгын данс руу 5,500,000 төгрөг,

Ч.Мын дансанд 2019 оны 05 сарын 24-ний өдрийн 12:20 минутанд Гас гүйлгээний утгатай 2,700,000 төгрөг шилжүүлэхэд мөн өдрийнхөө 16:08 минутанд орлого гүйлгээний утгатай 2.695.000 төгрөг М.Гантулгын дансанд,

Ч.Мын эхнэр О.Мөнхзаяагийн хххххххххххххх тоот дансанд 2019 оны 06 сарын 10-ны өдөр 12:07 минутанд 5,500,000 төгрөг Гас гүйлгээний утгатай шилжүүлэхэд 12:51 минутанд орлого гүйлгээний утгатай 4,545,000 төгрөгийг М.Гантулгын данс руу гэх зэргээр шилжүүлж байсан байна.

/ХХ-ийн 10-26, 45-47 дугаар тал/

 

2021 оны 08 сарын 04-14-ний өдрийн хооронд зээлсэн гэх 13,000,000 төгрөг нь М.Г, Ч.М нар Хурд групп ХХК-ийн Хүннү 2222 хотхоны барилгын ажилд хамтран ажиллах явцад зарцуулагдсан нь дээрхи баримтуудаар тогтоогдож байна.

 

М.Г нь Ч.М, С.Д нартай харилцан тохиролцож тэдэнд 100,330,000 төгрөг зээлэхдээ 2019 оны 06 сарын 28-ны өдөр 80,000,000 төгрөгийг нь бэлнээр Ч.Мт өгсөн гэх байдал хариуцагч Ч.М, С.Д нарын тайлбар, Г.Мөнхдэлгэртэй байгуулсан 2019 оны 06 сарын 24-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2021 оны 02 сарын 08-ны өдрийн гэрээ цуцлах хэлцэл, М.Отгонтогтох, О.Мөнхзаяа нарын гэрчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар няцаагдаж байна.

/ХХ-ийн 41-44 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч М.Г 2019 оны 10 сарын 18-ны өдрийн зээлийн гэрээ, хариуцагч Ч.М, С.Д нарын 2020 оны 08 сарын 16-ны өдөр тус тус үйлдсэн баримтуудыг нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгож хариуцагч тэдгээрээс зээлийн гэрээний үүрэг шаардаж байгаа ба нэхэмжлэгч тал уг гэрээний дагуу мөнгө хүлээлгэн өгөөгүй болох нь дээр дурдсан баримтуудаар тогтоогдлоо.

 

Дээрхи 2019 оны 10 сарын 18-ны өдрийн зээлийн гэрээ, 2020 оны 08 сарын 16-ны өдрийн мөнгө төлөх талаарх баримт нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан тул зохигчдын хооронд гэрээг бичгээр хийгдсэн гэж үзэх ч зээлийн гэрээний үндсэн шинж мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр тодорхойлогдох учир зээлдүүлэгч гэрээнд заасан гэх 100,330,000 төгрөгийг болон мөн 13,000,000 төгрөгийг зээлдэгч нарын өмчлөлд шилжүүлж өгсөн гэж үзэхгүй, зээлдэгч нь зээлийн гэрээний зүйл болох мөнгийг зээлдүүлэгчээс шилжүүлэн аваагүй тохиолдолд эргүүлэн төлөх үүрэг үүсэхгүй.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ,

282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно гэж заажээ.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө болон төрлийн шинжээрээ тодорхойлогдох эд хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч нь авсан мөнгө, эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг харилцан хүлээдэг ба дээр дурдсан баримтуудаас дүгнэхэд талуудын хооронд буюу нэхэмжлэгч М.Г, хариуцагч Ч.М, С.Д нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заажээ.

 

Мөн зээлдэгч нар нь зээлийн төлбөр төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйн улмаас 2019 оны 07 сараас 2021 оны 04 сар хүртэл 22 сарын түрээсийн төлбөр, сарын 500,000 төгрөг, нийт 11,000,000 төгрөгийн хохирол учирсан гэх боловч тэдний хооронд зээлийн харилцаа үүсээгүй, энэ байдал нь тогтоогдсонгүй.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ч.М, С.Д нарт холбогдох 104,264,000 төгрөг гаргуулах тухай М.Гантулгын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ч.М, С.Д нарт холбогдох 104,264,000 төгрөг гаргуулах тухай М.Гантулгын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч М.Гантулгын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 679,270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН