Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2022/03080

 

 

 

 

 

 

 

 

2022 06 29 101/ШШ2022/03080

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: хххххххххххххххххххххххххххаягт байрлах, Г ХХК /РД: хххххххххх/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: хххххххххххххххххх тоот хаягт оршин суух хххххххххх овогтхххххххх дд /РД: хххххххххххх/ холбогдох

145,264,679.11 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунмандах,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г ХХК-ийн тусгай активын хэлтсийн захирал Б.Энхтүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунмандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч С.д Гтай 2016 оны 09 сарын 06-ны өдөр ЗГ/КР/16/42 дугаарт кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийн эрхтэй зэс кредит картын зээлийг жилийн бэлэн бус хүү 24 хувийн, бэлэн хүү 42 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан.

2017 оны 03 сарын 29-ний өдөр ЗГ/КР/17/07 дугаарт кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулан 35,000,000 төгрөг, 5,000 ам долларын эрхтэй алтан амекс кредит картын зээлийг жилийн бэлэн бус хүү 24 хувийн, жилийн бэлэн хүү 42 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай авсан.

ЗГ/КР/17/07 тоот кредит карт эзэмшигчтай байгуулах гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар 2017 оны 03 сарын 29-ний өдөр БГ-17/07 дугаартай ипотекийн гэрээгээр С.д өөрийн өмчлөлийн ххххххххххххх тоотын, 64,09 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн хххххххххххх дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг барьцаалсан.

Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин ЗГ/КР/16/42 тоот зэс кредит картын зээлийн төлбөрөө 2019 оны 02 сарын 02-ны өдрөөс хойш буюу 36 сарын турш, ЗГ/КР/17/07 тоот алтан амекс кредит картын төгрөгийн эрхийн төлөлтөө 2018 оны 12 сарын 20-ны өдрөөс хойш, ам долларын эрхийн төлөлтөө 2018 оны 12 сарын 20-ны өдрөөс хойш төлөхгүй банкийг хохироож байгаа тул зээлдэгч С.дд холбогдуулан 2022 оны 02 сарын 25-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэг шаардаж нэхэмжлэл гаргасан.

-ЗГ/КР/16/42 тоот зэс кредит картын гэрээний үүрэгт:

Зээлийн үндсэн төлбөр 471,403.93 төгрөг, үүнээс бэлэн 85,387.69 төгрөг, бэлэн бус 386,016.24 төгрөг,

Зээлийн үндсэн хүү 253,812.22 төгрөг, үүнээс бэлэн 30,108.22 төгрөг, бэлэн бус 223,704 төгрөг,

Зээлийн хугацаа хэтрүүлсэний хүү 140,824.99 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсэний хүү 66,822.43 төгрөг, Нийт 932,863.57 төгрөг.

-ЗГ/КР/17/07 тоот алтан амекс кредит картын төгрөгийн эрхийн гэрээний үүрэгт:

Шимтгэл хураамж 1,300 төгрөг, Зээлийн үндсэн төлбөр 36,685,569.83 төгрөг, үүнээс бэлэн 10,100,000 төгрөг, бэлэн бус 26,585,569.83 төгрөг,

Зээлийн үндсэн хүү 33,525,873.63 төгрөг, үүнээс бэлэн 13,433,000 төгрөг, бэлэн бус 20,092,873.63 төгрөг,

Зээлийн хугацаа хэтрүүлсэний хүү 16,640,713.62 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсэний хүү 16,412,393.01 төгрөг, Нийт 103,265,850.09 төгрөг.

-ЗГ/КР/17/07 тоот алтан амекс кредит картын ам долларын эрхийн гэрээний үүрэгт:

Шимтгэл хураамж 3.60 ам доллар, зээлийн үндсэн төлбөр 4,475.40 ам доллар, үүнээс бэлэн 4,094.40 ам доллар, бэлэн бус 381 ам доллар,

Зээлийн үндсэн хүү 5,724.11 ам доллар, үүнээс бэлэн 5,434.55 ам доллар, бэлэн бус 289.56 ам доллар,

Зээлийн хугацаа хэтрүүлсэний хүү 2,179.20 ам доллар, зээлийн эрх хэтрүүлсэний хүү 1,964.38 ам доллар, Нийт 14,346.69 ам доллар.

2022 оны 02 сарын 25-ны өдрийн Монгол банкны албан ханш руу хөрвүүлэхэд 1 ам доллар 2,862.40 төгрөг байгаа ба 41,065,965.45 төгрөг.

ЗГ/КР/16/42, ЗГ/КР/17/07 тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээнүүдийн 3.5-т заасны дагуу зээлийн эрхийн хэмжээг хэтрүүлсэн тохиолдолд хэтрүүлсэн дүнд зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүүг сарын 2 хувиар тооцно гэсэн заалтын дагуу ЗГ/КР/16/42 тоот зэс кредит картын хувьд 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс хойш 66,822.43 төгрөг, ЗГ/КР/17/07 тоот алтан амекс кредит картын төгрөгийн эрхийн хувьд 2019 оны 01 сарын 03-ны өдрөөс хойш 16,412,393.01 төгрөг, ам долларын эрхийн хувьд 2019 оны 05 сарын 03-ны өдрөөс хойш 1,964.38 ам долларын зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр тус тус бодогдсон.

ЗГ/КР/16/42 дугаарт кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний 3.6-д заасны дагуу төлбөр эргэн төлөх өдрөөс өмнө эргэн төлөх доод хэмжээг төлнө гэсэн заалтыг зөрчсөн тохиолдолд эргэн төлөх доод хэмжээнээс хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү сарын 1 хувиар тооцно гэсэн заалтын дагуу 2019 оны 05 сарын 01-ний өдрөөс хойш зээлийн хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү 140,824.99 төгрөг болсон.

ЗГ/КР/17/07 дугаарт кредит карт эзэмшигчтай байгуулах гэрээний 3.6-д заасны дагуу зээлийн төлбөрийг сар бүрийн 20-с өмнө төлнө гэсэн заалтыг зөрчсөн тохиолдолд эргэн төлөх доод хэмжээнээс хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү сарын 1 хувиар тооцно гэсэн заалтын дагуу алтан амекс кредит картын төгрөгийн эрхийн хувьд 2019 оны 01 сарын 03-ны өдрөөс хойш 16,640,713.62 төгрөг, ам долларын эрхийн хувьд 2019 оны 01 сарын 03-ны өдрөөс хойш 2,179.20 ам долдарын зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр тус тус бодогдсон.

ЗГ/КР/16/42 ба ЗГ/КР/17/07 тоот гэрээнүүдийн нийт төлбөр болох 145,264,679.11 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт хариуцагч С.даас гаргуулахаар нэхэмжилсэн ба ам долларын ханшийг 2022 оны 02 сарын 25-ны өдрийн ханш 2.862,40 төгрөгөөр тооцсон боловч хэрэгт 2022 оны 02 сарын 24-ний өдрийн байдлаар 2.861,67 төгрөг байгаа ба нэхэмжлэлийн шаардлагаас 10,473,07 төгрөгөөс татгалзаж 145,254,206.03 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт нэхэмжилж байна.

ЗГ/КР/17/07 тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд БГ/КР/17/07 дугаарт ипотекийн гэрээний дагуу барьцаалсан зээлдэгч С.дын өмчлөлийн ххххххххххххх тоот хаягт байршилтай, 64,09 м.кв талбай, эрхийн улсын бүртгэлийн хххххххххххх дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Г ХХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэлүүд, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

2017 оны 03 сарын 29-ний өдрийн ЗГ/КР/17/07 дугаар бүхий кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ, 2017 оны 03 сарын 29-ний өдрийн БГ/КР/17/07 дугаар бүхий ипотекийн гэрээ, 2016 оны 09 сарын 06-ны өдрийн ЗГ/КР/16/42 дугаар бүхий кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ,

С.дын өмчлөлийн ххххххххххххх тоот хаягт байршилтай, 64,09 м.кв талбай, эрхийн улсын бүртгэлийн хххххххххххх дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар,

2017 оны 03 сарын 29-ний өдрийн ЗГ/КР/17/07 дугаар бүхий кредит картын төгрөгийн болон ам долларын зээл, зээлийн хүүгийн тооцооллын хүснэгт, 2016 оны 09 сарын 06-ны өдрийн ЗГ/КР/16/42 дугаар бүхий кредит картын зээл, зээлийн хүүгийн тооцооллын хүснэгт, кредит картын дансны хуулгууд зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Хариуцагч С.д нэхэмжлэлийн хувийг 2022 оны 05 сарын 05-ны өдөр гардан авсан бөгөөд тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч С.дд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 145,264,679.11 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

/2022 оны 02 сарын 25-ны өдрийн байдлаар:

 

-2016 оны 09 сарын 06-ны өдрийн ЗГ/КР/16/42 дугаар бүхий 5,000,000 төгрөгийн эрхтэй /зэс/ кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний үүрэгт:

 

Зээлийн үндсэн төлбөр 471,403.93 төгрөг, үүнээс бэлэн 85,387.69 төгрөг, бэлэн бус 386,016.24 төгрөг,

Зээлийн үндсэн хүү 253,812.22 төгрөг, үүнээс бэлэн 30,108.22 төгрөг, бэлэн бус 223,704 төгрөг,

Зээлийн хугацаа хэтрүүлсэний хүү 140,824.99 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсэний хүү 66,822.43 төгрөг,

Нийт 932,863.57 төгрөг.

 

-2017 оны 03 сарын 29-ний өдрийн ЗГ/КР/17/07 дугаар бүхий /алтан амекс/ 35,000,000 төгрөгийн болон 5,000 ам долларын эрх бүхий кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний үүрэгт:

35,000,000 төгрөгийн эрхийн гэрээний үүрэгт:

 

Шимтгэл хураамж 1,300 төгрөг, Зээлийн үндсэн төлбөр 36,685,569.83 төгрөг, үүнээс бэлэн 10,100,000 төгрөг, бэлэн бус 26,585,569.83 төгрөг,

Зээлийн үндсэн хүү 33,525,873.63 төгрөг, үүнээс бэлэн 13,433,000 төгрөг, бэлэн бус 20,092,873.63 төгрөг,

Зээлийн хугацаа хэтрүүлсэний хүү 16,640,713.62 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсэний хүү 16,412,393.01 төгрөг,

Нийт 103,265,850.09 төгрөг.

 

-2017 оны 03 сарын 29-ний өдрийн ЗГ/КР/17/07 дугаар бүхий /алтан амекс/ 35,000,000 төгрөгийн болон 5,000 ам долларын эрх бүхий кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний үүрэгт:

5,000 ам долларын эрхийн гэрээний үүрэгт:

 

Шимтгэл хураамж 3.60 ам доллар, зээлийн үндсэн төлбөр 4,475.40 ам доллар, үүнээс бэлэн 4,094.40 ам доллар, бэлэн бус 381 ам доллар,

Зээлийн үндсэн хүү 5,724.11 ам доллар, үүнээс бэлэн 5,434.55 ам доллар, бэлэн бус 289.56 ам доллар,

Зээлийн хугацаа хэтрүүлсэний хүү 2,179.20 ам доллар, зээлийн эрх хэтрүүлсэний хүү 1,964.38 ам доллар,

Нийт 14,346.69 ам доллар буюу 41,055,492.37 төгрөг.

/1 ам долларын ханшийг 2022 оны 02 сарын 25-ны өдрийн ханш 2.862,40 төгрөгөөр тооцон нэхэмжлэлээ гаргасан ба шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх явцад хэрэгт 2022 оны 02 сарын 24-ний өдрийн байдлаар ам долларын ханш 2.861,67 төгрөг байгаа хэмээн шаардсан/

 

Хариуцагч С.д нь Гтай 2016 оны 09 сарын 06-ны өдөр ЗГ/КР/16/42 тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийн зээлийн эрх бүхий картыг 2 жилийн хугацаатай эзэмшихээр,

Гэрээний 2.1, 3.5, 3.6-д зааснаар картын жилийн хураамж 35,000 төгрөг, бэлэн бус гүйлгээний жилийн хүү 24 хувь, бэлэн мөнгө авсаны жилийн хүү 42 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү 1 хувь, зээлийн эрхээс бэлэн мөнгө авах боломжит хувь 75 хувь,

төлбөр эргэн төлөх доод хэмжээг 10 хувь, эргэн төлөх өдөр 15-ны өдөр,

мөн гэрээний 4.2.1-т зааснаар зээлийн эрхийн зарцуулалтыг хугацаандаа төлөөгүй тохиолдолд карт системд автоматаар хаагдах хугацаа 1 сар хэмээн тус тус харилцан тохирчээ.

/ХХ-ийн 10 дугаар тал/

 

Мөн хариуцагч С.д нь Гтай дахин 2017 оны 03 сарын 29-ний өдөр ЗГ/КР/17/07 тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж 35,000,000 төгрөгийн болон 5,000 ам долларын зээлийн эрх бүхий картыг 2 жилийн хугацаатай эзэмшихээр,

Гэрээний 2 дугаар зүйлд зааснаар картын жилийн хураамж 350,000 төгрөг, бэлэн бус гүйлгээний хүү 2 хувь, бэлэн мөнгө авсаны хүү 3,5 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү 1 хувь, зээлийн эрхээс бэлэн мөнгө авах боломжит хувь 100 хувь,

төлбөр эргэн төлөх доод хэмжээг 15 хувь, эргэн төлөх өдөр 20-ны өдөр,

зааснаар зээлийн эрхийн зарцуулалтыг хугацаандаа төлөөгүй тохиолдолд карт системд автоматаар хаагдах хугацаа 3 сар хэмээн тус тус харилцан тохирчээ.

/ХХ-ийн 9, 11-14 дүгээр тал/

 

Зээлдэгч С.д нь зээлдүүлэгч Гтай 2017 оны 03 сарын 29-ний өдөр байгуулсан ЗГ/КР/17/07 тоот кредит карт эзэмшигчтэй байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор мөн өдөр нь буюу 2017 оны 03 сарын 29-ний өдөр БГ/17/07 тоот ипотекийн гэрээ байгуулан дээрх зээлийн гэрээний үүрэгт өөрийн өмчлөлийн ххххххххххххх тоотын 64.09 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн хххххххххххх дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг барьцаалсан нь 2019 оны 03 сарын 29-ний өдрийн барьцааны гэрээ, зохигчдын тайлбар, хэрэг авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдов.

 

Талууд үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан 2019 оны 03 сарын 29-ний өдрийн БГ-17/07 тоот барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, 2019 оны 03 сарын 30-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлснээр уг барьцааны гэрээ хүчин төгөлдөр болжээ.

/ХХ-ийн 9, 11-14 дүгээр тал/

 

ххххххххххххх тоотын 64.09 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн хххххххххххх дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууц нь хариуцагч С.дын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон болно.

/ХХ-ийн 14 дүгээр тал /

 

Нэхэмжлэгч Г болон хариуцагч С.д нарын 2016 оны 09 сарын 06-ны өдрийн ЗГ/КР/16/42 тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний болон 2017 оны 03 сарын 29-ний өдрийн ЗГ/КР/17/07 тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээнүүдийн дагуу тохиролцсон дээр дурдсан тохиролцоо 1995 оны 10 сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно, 21 дүгээр зүйлийн 4-т Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж,

2021 оны 7 сарын 1-ний өдрөөс даган мөрдсөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж заасантай нийцэж байна.

Иймд нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч Г болон хариуцагч буюу зээлдэгч С.д нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдан тэдгээрийн хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй,

мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.

Зээлдүүлэгч Гны зээлдэгч С.дтай байгуулсан дээр дурьдсан кредит карт эзэмшигчтэй байгуулсан гэрээний дагуу зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй.

 

Зээлдэгч С.д нь гэрээний дагуу зээлийн картыг ашиглаж эхэлсэн нь дээр дурдсан картуудыг ашиглаж эхэлсэн нь 2016 оны 09 сарын 06-ны өдрийн ЗГ/КР/16/42 дугаар бүхий 5,000,000 төгрөгийн эрхтэй зэс кредит картын, 2017 оны 03 сарын 29-ний өдрийн ЗГ/КР/17/07 дугаар бүхий алтан амекс 35,000,000 төгрөгийн болон 5,000 ам долларын эрх бүхий кредит карт тус бүрийн зээлийн дансны хуулгууд, зээл хүүгийн тооцоололуудаар тогтоогдож байна.

/ХХ-ийн 15-19, 50-60 дугаар тал/

 

Талуудын хооронд байгуулсан 2016 оны 09 сарын 06-ны өдрийн ЗГ/КР/16/42 дугаар бүхий 5,000,000 төгрөгийн эрхтэй /зэс/ кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний болон 2017 оны 03 сарын 29-ний өдрийн ЗГ/КР/17/07 дугаар бүхий /алтан амекс/ 35,000,000 төгрөгийн болон 5,000 ам долларын эрх бүхий кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний 2.1, 4.2.1-т зээлийн эрхийн зарцуулалтыг хугацаандаа төлөөгүй тохиолдолд карт системд автоматаар хаагдах хугацаа 3 сар, 5.2.1-т Карт эзэмшигч картанд үүссэн зээлийн зарцуулалт, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү болон картын ерөнхий нөхцөлд заасан шимтгэл хураамжийг гэрээнд заагдсан хугацаа, нөхцлийн дагуу төлөх үүрэгтэй гэж тус тус заасан байна.

 

Хариуцагч С.д 2016 оны 09 сарын 06-ны өдрийн ЗГ/КР/16/42 дугаар бүхий 5,000,000 төгрөгийн эрхтэй /зэс/ кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний үүргээ 2019 оны 02 сарын 02-ны өдрөөс хойш, 2017 оны 03 сарын 29-ний өдрийн ЗГ/КР/17/07 дугаар бүхий /алтан амекс/ 35,000,000 төгрөгийн болон 5,000 ам долларын эрх бүхий кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний үүргээ 1018 оны 12 сарын 20-ны өдрөөс хойш гүйцэтгээгүй хэмээн зээлдүүлэгч Г нэхэмжлэлээ гаргасан ба зээлдэгч С.д үүнийг эсэргүүцээгүй, үүнтэй холбоотой ямар нэг тайлбар гаргаагүй ажээ.

 

1995 оны 10 сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заажээ.

 

Зээлдэгч С.д 2016 оны 09 сарын 06-ны өдрийн ЗГ/КР/16/42 дугаар бүхий 5,000,000 төгрөгийн эрхтэй /зэс/ кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний үүрэгт :

Шимтгэл хураамж 75,300 төгрөг, үндсэн төлбөр 18,605,946.19 төгрөг, бэлэн гүйлгээний хүү 245,142.12 төгрөг, бэлэн бус гүйлгээний хүү 427,336.19 төгрөг, хугацаа хэтрүүлсэний хүү 163,438.37 төгрөг, эрх хэтрүүлсэний хүү 81,362.44 төгрөг, нийт 19,598,525.30 төгрөг төлөхөөс шимтгэл хураамж 75,300 төгрөг, үндсэн төлбөр 18,134,542.26 төгрөг, бэлэн болон бэлэн бус гүйлгээний хүү 418,666.08 төгрөг, хугацаа хэтрүүлсэний хүү 22,613.38 төгрөг, эрх хэтрүүлсэний хүү 14,540.01 төгрөг, нийт 18,665,661.73 төгрөг төлсөн байна.

 

Мөн тэрээр 2017 оны 03 сарын 29-ний өдрийн ЗГ/КР/17/07 дугаар бүхий /алтан амекс/ 35,000,000 төгрөгийн болон 5,000 ам долларын эрх бүхий кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний үүрэгт:

35,000,000 төгрөгийн эрхийн гэрээний үүрэгт:

Шимтгэл хураамж 712,100 төгрөг, зээлийн үндсэн төлбөр 158,133,846.11 төгрөг, бэлэн гүйлгээний хүү 37,011,350.35 төгрөг, бэлэн бус гүйлгээний хүү 15,139,887.58 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсэний хүү 18,410,761.45 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсэний хүү 17,630,318.08 төгрөг, нийт 247,038,263.57 төгрөг төлөхөөс шимтгэл хураамж 710,800 төгрөг, зээлийн үндсэн төлбөр 121,448,276.28 төгрөг, бэлэн болон бэлэн бус гүйлгээний хүү 18,625,364.30 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсэний хүү 1,770,047.83 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсэний хүү 1,217,925.07 төгрөг, нийт 143,772,413.48 төгрөг төлжээ.

 

Зээлдэгч С.д нь 2017 оны 03 сарын 29-ний өдрийн ЗГ/КР/17/07 дугаар бүхий /алтан амекс/ 35,000,000 төгрөгийн болон 5,000 ам долларын эрх бүхий кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний үүрэгт:

5,000 ам долларын эрхийн гэрээний үүрэгт:

Шимтгэл хураамж 43.56 ам доллар, зээлийн үндсэн төлбөр 15,053.73 ам доллар, бэлэн гүйлгээний хүү 8,303.58 ам доллар, бэлэн бус гүйлгээний хүү 44.47 ам доллар, зээлийн хугацаа хэтрүүлсэний хүү 2,321.37 ам доллар, зээлийн эрх хэтрүүлсэний хүү 1,965.46 ам доллар, нийт 27,732.17 ам доллар төлөхөөс шимтгэл хураамж 39.96 ам доллар, зээлийн үндсэн төлбөр 10,578.33 ам доллар, бэлэн болон бэлэн бус гүйлгээний хүү 2,623.94 ам доллар, хугацаа хэтрүүлсэний хүү 142.17 ам доллар, эрх хэтрүүлсэний хүү 1.08 ам доллар, нийт 13,385.48 ам доллар төлсөн нь тус тус тогтоогдсон байна.

Хариуцагч С.д нь дээрх зээлийн эрх бүхий картуудын ашиглалт, зээлийн хүү тооцоололтой холбоотой маргаагүй, зээлдүүлэгч Гны ирүүлсэн дээр дурдсан баримтуудыг эсэргүүцээгүй болно.

/ХХ-ийн 15-19, 50-60 дугаар тал/

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч С.даас 145,254,206.03 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч С.д нь зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох өөрийн өмчлөлийн ххххххххххххх тоотын 64.09 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн хххххххххххх дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй.

Хариуцагч С.дд нэхэмжлэлийн хувийг 2022 оны 05 сарын 05-ны өдөр гардуулсан ч тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцон хэргийг шийдвэрлэсэн болно.

/ХХ-ийн 24-33 дугаар тал/

 

2022 оны 06 сарын 29-ний өдрийн 09 цагт шүүх хуралдаан болохыг хариуцагч С.дд шүүх хуралдаан болохоос 9 хоногийн өмнө мэдэгдсэн ба тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагч С.дын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Нэхэмжлэгч Г ХХК нь 1 ам долларын ханшийг нэхэмжлэл гаргах үеийн буюу 2021 оны 02 сарын 24-ний өдрийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханш 2.861.67 төгрөгөөр тооцсон нэхэмжилсэн болохыг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч С.даас 145,254,206.03 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Г ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 954,474 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.даас 954,421 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.

3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч С.д нь гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд уг зээлийн барьцаа хөрөнгө болох хариуцагч С.дын өмчлөлийн ххххххххххххх тоотын 64.09 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн хххххххххххх дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН