Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2017/02543

 

 

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2017/02543

Улаанбаатар хот

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамжинд байрлах “МЭЗ” ХХК /РД:2565536/-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, ******* өөрийн байранд байрлах, Иргэний*******ийн ерөнхий газар,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, ******* өөрийн байранд байрлах, Улаанбаатар хотын Олон улсын******* буудлын ашиглалтын өмнөх захиргааны албанд тус тус холбогдох  274 923 434 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэцгээ,*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч******* /ШТЭҮД-0974/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.

                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “МЭЗ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “МЭЗ” ХХК нь Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдсан Улаанбаатар хотын Олон улсын******* буудлын дулааны станцын угсралтын ажлын гүйцэтгэгчээр шалгарч SCTEM буюу SCT-NUBIA-SUBC-003 компанитай гэрээ байгуулан ажилласан. Гэрээт ажил 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс эхэлж 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр улсын комиссд өгөхөөр төлөвлөсөн байсан боловч манай компани хугацаанаас өмнө ажлаа дуусгаж 2016 оны 10 дугаар сарын дундуур угсралтын ажлыг дуусган үргэлжлүүлэн SCTEM ХХК-иас зарласан ашиглалтын сонгон шалгаруулалтад шалгарч, 2016 оны 10 дугаар сараас эхлэн шинээр байгуулагдсан байгууламжийг дулаанаар хангах үйл ажиллагаа хийж явуулж байсан. 2017 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр улсын комисс ажиллах ёстой байсан төлөвлөгөөний дагуу ажиллаж эхэлсэн. Улсын комисс ажиллаж байх явцад цаашдаа 2017 оны 3 дугаар сараас эхэлж ашиглалтын үйл ажиллагааг Иргэний*******ийн Ерөнхий газар хариуцах талаар улсын комиссын явцад яригдаж, 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн-ын харьяа ашиглалтын өмнөх захиргаа шинээр барьсан барилга байгууламжийг дулаанаар хангах, ашиглалтын үйл ажиллагааны зардлыг хариуцахаар байсан. Нэгэнт улсын комиссоор хүлээж авсан байгууламжийг дулаанаар хангах учир 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хэрхэн дулааны үйл ажиллагааг явуулах талаар Иргэний*******ийн Ерөнхий газарт 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлээд 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 4 удаагийн албан тоотоор үйл ажиллагааг хэрхэн цаашдаа явуулах, санхүүжилтийг хэн хариуцах юм гэдэг талаар саналаа хүргүүлсэн боловч энэ талаар шийдтэй хариу өгөхгүй байтал 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөр өмнө хариуцаж байсан компанийн ашиглалтын зардал төлөх хугацаа дуусч, 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс-ын харьяа ашиглалтын өмнөх захиргаа хариуцах ёстой болсон. Гэтэл 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр манайд ирүүлсэн-ын бодлого зохицуулалтын дарга н.Эрдэнэбаатар гэж хүнээс “...2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл гэрээг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа талаар Зам тээврийн яаманд уламжилсан. Тийм учраас бэлтгэл ажиллагаагаа хангана уу” гэсэн албан тоот ирсэн. Энэ албан тоотыг үндэслээд бид “...ИНЕГ цаашдаа гэрээгээ байгуулах юм байна, бид үргэлжлүүлээд 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ашиглалтын үйл ажиллагааг явуулах юм байна” гэсэн итгэл үнэмшил дээр үргэлжлүүлж явуулсан. Ингээд манайх 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн ашиглалтын үйл ажиллагааг явуулж, ашиглалтын өмнөх захиргаа болон Иргэний******* Ерөнхий газрын удирдлагын түвшинд зохих гэрээг байгуулахаар тохиролцоод гэрээний үнийн дүн 3 дугаар сарын 07-ны өдрөөс 5 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 260 000 000 төгрөг байна гэж талууд тохиролцож гэрээний нөхцөл хийгдээд явж байсан. Гэвч тодорхойгүй шалтгаан эсхүл сангийн яамнаас гэрээ байгуулах үндэслэлээр татгалзсан хариу өгсөн гэх үндэслэлээр гэрээ хийх явц зогсож энэ ашиглалтын зардлыг хэн хариуцах нь тодорхой болсон учир бид 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр ашиглалтын гэрээ хийгдэхгүй байгаа тул бид үйл ажиллагаагаа зогсооё, ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа компанийн зардлыг хэн хариуцах юм бэ гэсэн утга бүхий албан бичиг илгээсэн. Хариуд 4 дүгээр сарын 14-ний өдөр тэргүүн дэд даргын үүргийг гүйцэтгэгч н.Алтанцом гэдэг хүн “...4 дүгээр сарын 11-ний өдрийн албан тоотыг хүлээж авч танилцсан, ашиглалтын үйл ажиллагаа явуулах гэрээ хийх хэлцлийн шатандаа явагдаж байх хугацааанд тодорхой шалтгааны улмаас зогсонги байдалд ороод байна. Энэ асуудлыг шийдэхэд тодорхой хугацаа шаардах учир та бүхнээс тус дулааны станцын үйл ажиллагааг Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.11 дэх хэсэгт, Эрчим хүчний сайдын 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 08  дугаартай тушаалын дагуу явуулж өгөхийг хүсье” гэсэн албан тоот ирсэн. Энэ албан тоотыг аваад асуудлыг шийдэх юм байна гэдэг үүднээс үргэлжлүүлээд явуулсан. Үргэлжлээд явж байтал 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр “...5 дугаар сарын 01-ний өдрийн халаалтын үйл ажиллагааг зогсооё” гэсэн н.Алтанцом даргын албан тоот ирснийг үндэслэн 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр халаалтын үйл ажиллагааг зогсоосон. Иймд 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд халаалтын үйл ажиллагаа явуулсан зардлаа нэхэж байна. Энэ хугацаанд ажилчдын цалин хөлс, унаа хоолны мөнгийг компани өөрийнхөө боломжоор өгч байсан. Дулааны үйл ажиллагааг манай компани гэрээний зохицуулалтгүй явуулаагүй байсан бол шинээр баригдсан Олон Улсын******* буудлын ашиглалтад орсон байсан 10 гаруй объектын дулаанаар хангах үйл ажиллагаа зогсож, улсад их хэмжээний хохирол учрах байсан тул дулааны ашиглалтын үйл ажиллагааг явуулж байсан. Энэ барилгуудын гол гол объектууд  нь******* үйлчилгээний цамхаг, цэвэр, бохир ус, цахилгааны байгууламж гэх зэрэг  чухал объектуудыг дулаанаар хангах үйл ажиллагааг явуулсан. 2017 оны  3 дугаар сарын 07-ны өдөр бид мөнгөө авсан бол тодорхой хэмжээний төлбөрөө төлөөд явах байсан. Гэвч төлбөрөө төлж чадаагүй учир хохиролд 28 523 434 төгрөг нэхэмжилж байна. Бидэнд 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр №561 тоот албан бичгийг Улаанбаатар хотын Олон улсын******* онгоцны шинэ буудал барих төсөл хэрэгжүүлэх нэгжээс ирүүлсэн бөгөөд уг албан бичигт “...Өнөөдрийн байдлаар дээрх төслийн хүрээнд баригдсан дулааны станцын барилга байгууламжийг Иргэний*******ийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хотын олон улсын******* буудлын Ашиглалтын өмнөх захиргааны албанд хүлээлгэн өгөөд байгаа бөгөөд манай төслийн нэгж өмчлөлийн харьяалалыг тогтоох боломжгүй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэж дурдсан байна. Энэ албан бичигт дурдсанаар энэхүү дулааны станцыг Ашиглалтын өмнөх захиргааны албанд хүлээлгэн өгсөн нь тодорхой болсон тул “Улаанбаатар хотын Олон Улсын******* буудлын ашиглалтын өмнөх захиргааны алба”-ыг хамтран хариуцагчаар татсан. Учир нь энэхүү Улаанбаатар хотын олон Улсын******* буудлын Ашиглалтын өмнөх захиргааны алба нь-ын харьяа байгууллага бөгөөд шинээр баригдаж буй Олон улсын шинэ******* буудлын аливаа объектын эзэмшил, ашиглалтыг хариуцан ажиллаж буй нь тодорхой болсон байгаа. Иймд хариуцагч нараас 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл гүйцэтгэсэн зардлын дүн 246 400 000 төгрөг, хохирол 28 523 434 төгрөг нийт 274 923 434 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Иргэний*******ийн ерөнхий газар болон Улаанбаатар хотын Олон улсын******* буудлын ашиглалтын өмнөх захиргаа нь шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндэслэл нь Иргэний*******ийн ерөнхий газар нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг буюу төрийн байгууллага бөгөөд агентлагийн дарга төсвийн шууд захирагч  байна. Шууд захирагч нь батлагдсан төсвийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Батлагдсан төсвийг захиран зарцуулах эрх нь талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр тодорхойлогддог. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ батлагдаагүй байгаа учраас Иргэний*******ийн ерөнхий газрын дарга мөнгийг захиран зарцуулах эрх үүсэхгүй байгаа. Өөрөөр хэлбэл батлагдсан төсөв байгаа хэдий ч батлагдсан төсвийг захиран зарцуулах эрх нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах байдлаар хязгаарлагддаг. Талуудын хооронд байгуулагдсан харилцаа нарийвчилсан буюу төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр зохицуулагдах харилцаа байсан. Төсвийн шууд захирагч буюу агентлагийн дарга захиалагч байгаа. Захиалагч тендерийн үйл ажиллагаа үнийн дүн төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан босго үнээс давсан тохиолдолд нээлттэй тендер зохион байгуулаад ажил үйлчилгээг авах байсан. Гэтэл нээлттэй тендер шалгаруулалтын үйл ажиллагаа байхгүй байсан. Тийм учир гэрээ байгуулаагүйд манайхаас шалтгаалсан зүйл байхгүй. Энэ нь манай байгууллагын дээд байгууллага буюу төсөв захиран зарцуулж байгаа манай төсвийг хянаж байгаа газруудруу явж байсан албан бичгүүдээр нотлогдож байгаа. Хариуцагч үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг төлөх үүргийг яриад байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад хариуцагчийн буруутай үйлдлийг нотолсон баримт харагдахгүй байна. Иргэний хуульд заасан талуудын хооронд гэрээ байгуулагдаад алданги хүүгээ тохироогүй байгаа тохиолдолд манайх хохирлыг төлөх эрх зүйн үндэслэл үүсэхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “МЭЗ” ХХК нь хариуцагч Иргэний*******ийн ерөнхий газар болон Улаанбаатар хотын Олон улсын******* буудлын ашиглалтын өмнөх захиргааны албанд холбогдуулан 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд халаалтын үйл ажиллагаа явуулсан зардалд 246 400 000 төгрөг, хохирол 28 523 434 төгрөг нийт 274 923 434 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, “...Иргэний*******ийн ерөнхий газар нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг буюу бөгөөд төсвийн шууд захирагч нь батлагдсан төсвийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Батлагдсан төсвийг захиран зарцуулах эрх нь талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр тодорхойлогддог. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан гэрээ батлагдаагүй байгаа учраас Иргэний*******ийн ерөнхий газрын дарга мөнгийг захиран зарцуулах эрх үүсэхгүй байна” гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “МЭЗ” ХХК нь Японы засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдсан Улаанбаатар хотын олон улсын******* онгоцны шинэ буудлын дулааны станцын угсралтын ажлын гүйцэтгэгчээр шалгарч, SСТЕСМ компанитай SСТ-NUBIА-SUВС-0034 тоот гэрээг байгуулан ажилласан, SСТЕСМ компаниас зарласан дулааны станцын ашиглалтын үйл ажиллагааг явуулах сонгон шалгаруулалтад шалгарч, үргэлжлүүлэн SСТЕСМ компанитай ашиглалтын SСТ-NUBIA- SUВС-0060 тоот гэрээг байгуулан 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл ажиллажээ.  

 

Улмаар “МЭЗ” ХХК нь-тай цаашид хэрхэн ашиглалтын үйл ажиллагааг зохицуулах, санхүүжилтийг хэрхэн шийдэх талаарх саналаа 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01/0476, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01/478, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 01/128, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 01/133 тоот албан захиануудаар хүргүүлж байсан, тус газраас албан ёсоор ашиглалтын үйл ажиллагааг үргэлжлүүлэн хийлгэх хүсэлтэй, ажил гүйцэтгэх гэрээ байгуулах саналтай байгаа тул бэлтгэл ажлаа хангах хүсэлтээ 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 07/835 албан бичгээр хариу ирүүлсэн, энэхүү албан бичгийг үндэслэн нэхэмжлэгч нь 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл дулааны станцыг хэвийн ажиллуулсан болох нь хэргийн баримтаар тогтоогдож байх бөгөөд талууд энэхүү асуудлаар маргаагүй.

 

Харин хариуцагч нь “...Гэрээ байгуулах талаар яригдаж байсан боловч талуудын хооронд байгуулагдсан харилцаа нарийвчилсан буюу төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр зохицуулагдах харилцаа байсан. Төсвийн шууд захирагч буюу агентлагийн дарга захиалагч бөгөөд захиалагч нь Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан босго үнээс давсан тохиолдолд нээлттэй тендер зохион байгуулаад ажил үйлчилгээг авах байсан. Гэтэл энэ гэрээний дүн хуульд заасан босго үнийг давсан тул шууд гэрээ байгуулах боломжгүй, нээлттэй тендер шалгаруулсан үйл ажиллагаа байхгүй байсан. Энэ нь манай байгууллагын дээд байгууллага буюу төсөв захиран зарцуулж байгаа манай төсвийн хянаж байгаа газрууд руу явж байсан албан бичгүүдээр нотлогдоно. Иймд гэрээ байгуулаагүй асуудалд хариуцагч буруугүй” гэж маргасан.

 

Ийнхүү нэхэмжлэгч “МЭЗ” ХХК болон хариуцагч Иргэний*******ийн ерөнхий газрын хооронд гэрээний үүргийн харилцаа үүсээгүй боловч шинээр баригдсан Олон Улсын******* буудлын ашиглалтад орсон объектуудыг дулаанаар хангах үйл ажиллагаа тасалдаж, улсад их хэмжээний хохирол учрахаас сэргийлж дулааны ашиглалтын үйл ажиллагааг явуулсан нь Иргэний*******ийн ерөнхий газрын эрх, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөөгүй байна гэж дүгнэв.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хэн нэгэн этгээдийн зөвшөөрөлгүйгээр, түүний ашиг сонирхлын төлөө зайлшгүй шаардлагын үүднээс, бусдын эд хөрөнгө болон эрх ашигт бодитоор учирч болзошгүй гэм хорыг урьдчилан зайлуулах зорилгоор 246 400 000 төгрөгийн ажил гүйцэтгэснийг буруутгах боломжгүй байхаас гадна нэхэмжлэгчийн уг үйлдэл нь хариуцагчид илтэд ашигтай, мөн тухайн сонирхогч этгээд өөрөө хийх байсан хэмжээ, хэлбэрээр хийгдсэн байх бөгөөд хариуцагч энэхүү асуудлаар маргаагүй байна.

 

            Үүнээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 491 дүгээр зүйлд зааснаар бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэх үүргийн харилцаа үүссэн гэж тайлбарласан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байх бөгөөд мөн хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6-д “Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн этгээд үүрэг гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг нөхөн төлөхийг ашиг сонирхлоо хамгаалуулсан этгээдээс шаардах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч “МЭЗ” ХХК нь дулааны станцын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллуулсан зайлшгүй зардалд 246 400 000 төгрөгийг хариуцагч Иргэний*******ийн ерөнхий газраас шаардах эрхтэй байна гэж шүүх үзлээ.

 

Харин нэхэмжлэгч нь 28 523 434 төгрөгөөр байгууллага хохирсон гэж тайлбарлан уг мөнгийг нэхэмжилж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй, хэрэгт авагдсан баримтаар энэхүү үйл баримт тогтоогдохгүй байх тул хариуцагч Иргэний*******ийн ерөнхий газраас 246 400 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “МЭЗ” ХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28 523 434  төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 778 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 389 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. Монгол Улсын Зам тээврийн сайдын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 70 дугаар тушаалын хавсралтаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Иргэний*******ийн ерөнхий газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан байх бөгөөд дээрх бүтцээр Улаанбаатар хотын олон улсын шинэ******* буудлын ашиглалтын өмнөх захиргааны алба нь Иргэний*******ийн ерөнхий газарт харьяалагдаж байх тул Улаанбаатар хотын олон улсын шинэ******* буудлын ашиглалтын өмнөх захиргааны албанд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.       

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Иргэний*******ийн ерөнхий газраас 246 400 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “МЭЗ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28 523 434 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улаанбаатар хотын Олон улсын******* буудлын ашиглалтын өмнөх захиргааны албанд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 778 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 389 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

  

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ